Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 84

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр даргалж, шүүгч О.Жанчивнямбуу, шүүгч Ц.Мөнх-эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр,

Иргэдийн төлөөлөгч: Н.Цэцэгмаа,

нарийн бичгийн дарга: С.Буянхишиг,

улсын яллагч: С.Батгэрэл,

шүүгдэгч  нарын өмгөөлөгч: Л.Ганцэцэг, Ю.Сэвлэгмаа,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: С.Биндэръяа,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: Ж.Болдбаатар нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дах хэсэгт заасан гэмт хэрэгт Хорчич овгийн Намсрайн Алтантуяад, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Амбажав овгийн Дашбалын Түвшинжаргалд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Том тайж овгийн Бат-очирын Чимгээд холбогдуулж тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201526022051 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 08 дугаар сарын 01-нд хүлээн авч хянан хэлэлцэв.

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,1972 оны 12 дугаар сарын 26-ны өдөр  Завхан аймгийн Шилүүстэй суманд төрсөн, 44 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Дунд Тасганы 6-51А тоотод нөхөр 1 хүүхдийн хамтаар оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, ухаан мэдрэл бүрэн, улсаас авсан гавъяа шагналгүй, Хорчин овгийн Намсрайн Алтантуяа. регистрийн дугаар:ИЭ-72122667,

            2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1974 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо,  Дунд Тасганы 6-51А тоотод, эхнэр, 1 хүүхдийн хамтаар оршин  суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, ухаан мэдрэл бүрэн, улсаас авсан гавъяа шагналгүй, Амбажав овгийн Дашбалын Түвшинжаргал. регистрийн дугаар:ШЖ-74021915,

           3. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1978 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Төв аймгийн Лүн суманд төрсөн, 38 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч  мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-7, Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, Хужирбулангийн 61 дүгээр гудамжны 1845 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Том тайж овгийн Бат-Очирын Чимгээ. регистрийн дугаар: НМ-78100306,         

             Шүүгдэгч Н.Алтантуяа нь Д.Түвшинжаргалтай бүлэглэн Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг Баянгол Мед ХХК-ийн ахлах нягтлан бодогчоор 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл ажиллах хугацаандаа компанийн 126.355.020 төгрөгийг завшиж, онц их хэмжээний хохирол учруулсан,

               Шүүгдэгч Д.Түвшинжаргал нь өөрийн эхнэр Н.Алтантуяаг Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг Баянгол Мед ХХК-ийн ахлах нягтлан бодогчоор 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл ажиллах хугацаанд нь уг компанийн 126.355.020 төгрөгийг өөрийн хувийн банкны данс болон өөрийн нэр дээрх Хан-эрдэнэ шүүдэр ХХК-ий дансаар шилжүүлэн авч бусдын эд хөрөнгийг завшиж, онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт дэмжлэг үзүүлэх аргаар бүлэглэн үйлдсэн,

Шүүгдэгч Б.Чимгээ нь 2016 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлэг өгөхдөө Алтантуяа нь 2013 оны 12 дугаар сараас 2014 оны 05 дугаар сарыг хүртэлх хугацаанл надаас нийт 71, 72 сая төгрөг бага багаар цувуулж зээлж авдаг байсан гэж, 2016 оны 6 дугаар сарын 30-ны  өдөр Алтантуяа нь надаас 7 сая төгрөг авч байсан гэж дахин худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                         ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Н.Алтантуяагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: …2014 оны 12 дугаар сард Баянгол Мед ХХК-д нягтлан бодогчоор ажилд орсон. 2015 оны 12 дугаар сар хүртэл ажиллахдаа Түвшинжаргалын данс руу нийт 126.365.020 төгрөгийг шилжүүлж, цувуулж авч байсан. Би өөрийн учруулсан хохирлоо төлөх талаар байгууллагатай ярилцаж үзэхэд бэлэн мөнгөө авна гээд зөвшөөрөөгүйн улмаас ийм байдалд хүрсэн. Би буруу зүйл хийж байгаагаа мэдэж байсан. Энэ мөнгийг өөрийн эмчилгээ хийлгэхдээ хүмүүсээс зээлсэн өрөө төлөхдөө хэрэглэсэн. Би дээрх мөнгийг байгууллагаас авсан гэдгээ даргадаа хэлж төлбөрийг нь төлнө гэж бодож байсан боловч хэлж амжаагүй байсан юм гэв.

Шүүгдэгч Д.Түвшинжаргалын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: …Манай эхнэр компаний мөнгөнөөс миний нэр дээрх данс руу мөнгө шилжүүлсэн байсан. Би тухайн үед юун их мөнгө вэ гэхэд компаний захиралтайгаа ярьсан, буцааж төлнө гэж надад хэлсэн. Би энэ мөнгөнөөс хэрэглээд байсан зүйл байхгүй. Миний банкны карт Алтантуяад байдаг байсан гэв.

Шүүгдэгч Б.Чимгээгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: …Алтантуяа байгууллагаасаа мөнгө авч ашигласан хэрэгт шалгагдаж байгаа, чи надад мөнгө зээлсэн гээд мэдүүлэг өгөөд өгөөч гэж хэлсний дагуу мөрдөн байцаагчид 70 сая төгрөг зээлсэн гэж худал мэдүүлсэн. Дараа нь цагдаагаас дахин дуудхаар нь Алтантуяад хэлэхэд 7 сая төгрөг зээлсэн гээд хэлчих гэхээр нь дахин очиж худал мэдүүлэг өгсөн нь үнэн гэв.

Хохирогч С.Биндэръяагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: …Би 2011 оноос хойш санхүүгийн захирлаар ажилласан. 2014 оноос намайг марктенгийн асуудлаа хариуцаад ажил гэсний дагуу би марктенгийн асуудлаа хариуцах болж нягтлан бодогч ажилд авсан. Алтантуяа ажилд орсон. Банкны хуулгууд надад ирдэг байсан ба үүн дээр аль компани руу шилжсэн нь мэдэгдэхгүй, гүйлгээний утга нь байдаг байсан. Би уг хуулгуудыг нь үзээд тайланг гаргадаг байсан. 11 сард Алтантуяа амралтаа авсаны дараа мөнгө дутсаныг мэдсэн. 126.365.020 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

     Хохирогч С.Биндэръяагийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...2014 оны 12 дугаар сард манай компанид ахлах нягтлан бодогчоор Алтантуяа гэж хүнийг туршилтаар авч ажиллуулж байгаад 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс үндсэн ажилтнаар ажиллах тушаал гарч ахлах нягтлан бодогч болсон юм. Ингээд 2015 оны 11 дүгээр сар хүртэл ажиллаж байгаад ээлжийн амралтаа авсан хойгуур нь Алтанзул гэх хүн түүний ажлыг хүлээн авч ажиллахад манай дотоодын санхүүгийн программ дээр нэмэгдсэн өртгийн албан татварын авлагатай байна гэж гарч ирээд байхаар нь Алтанзул татварын албаны сайт руу орж өөрийн компаний нэрээр орж үзэхэд НӨАТ-ын өртэй байна гэж гарч ирсэн. Ингээд Алтанзул Баянгол дүүргийн татварын алба руу ярьж утсаар асуухад манай компанийг НӨАТ-ын өртэй байна гэж хэлсэн байсан. Тэгээд Алтанзул надад энэ талаар мэдэгдэхээр нь би манай компанийн Голомт банкны дансны хуулгыг авч үзэхэд Түвшинжаргал, Хан-Эрдэнэ шүүдэр ХХК хоёр луу олон удаагийн үйлдлээр 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл нийтдээ 126.355.020 төгрөгийг шилжүүлсэн болохыг мэдсэн. Манай компанийн нь бусад газраас эм зээлээр авах болон цахилгаан дулааны зэрэг төлбөрүүдийг төлөх нэхэмжлэх манай дээр ирдэг юм. Уг нэхэмжлэхийг ахлах нягтлан бодогч нь надаар дамжуулан захирал бид хоёроор гарын үсэг зурж баталгаажуулсны дараа төлбөрийг ахлах нягтлан бодогч бусад газар руу шилжүүлэх эрхтэй байдаг юм. Ер нь ахлах нягтлан бодогч компанийн программыг ашиглан дансаар бусад руу мөнгө шилжүүлэх эрх нь байдаг юм... Манай компанийн дотоод программын бүх гүйлгээг харах, тохиргоо хийх, ашиглах эрх нь ганцхан Алтантуяа дээр байдаг юм гэсэн мэдүүлэг  /1-хх-8-9 хх/,

     Гэрч Б.Алтанзулын мөрдөн байцаалтан өгсөн: ...Би 2014 оны 3 дугаар сард анх Баянгол мед компанид нягтлан бодогчоор ажилд ороод 2014 оны 10 дугаар сард жирэмсний амралтаа аваад чөлөөтэй байж байгаад 2015 оны 07 дугаар сард буцаад ажилдаа орсон. Намайг ажилд ороход ахлах нягтлан бодогч Алтантуяа гэж хүн ирсэн баысан.... Би 2015 оны 7 дугаар сард ажилд ороод сар бүрийн тайланг гаргадаг байсан юм. Тэгээд 2015 оны 9 дүгээр сарын тайланг гаргахад манайх 20  гаран сая төгрөгийн татварын өртэй гарахад нь Алтантуяа болон санхүүгийн албаны даргатай ярилцаж байгаад тэр татварын өрийг төлж барагдуулж байсан. Ингээд Алтантуяа 2015 оны 11 дүгээр сарын эхээр ээлжийн амралтаа аваад явахдаа надад манайх 20 гаран сая төгрөгийн татварын илүү төлөлттэй байгаа гэж надад хэлээд явсан. Тэгээд би 2015 оны 10 дугаар сарын татварын тайланг гаргах гээд программ дээрээс шүүгээд үзэхэд манай компани татварт 80 гаран сая төгрөгийн илүү төтөлттэй байгаа харагдсан. Тэгэхээр нь би гайхаад Баянгол дүүргийн татварын хэлтэс дээр очиж тулгаад үзэхэд манайх 2 сая төгрөгийн татварын өртэй гарсан. Ингээд би ажил дээрээ ирээд Голомт банкны хуулгыг интернэтээр аваад компанийн санхүүгийн программын программтайгаа тулгаж үзэхэд 80 гаран сая төгрөгийг эмийн зээл төлөв гэсэн утгатай бусад газар руу шилжүүлсэн байсан. Энгийн үгээр тайлбарлахад татварын албанаас манай компанид ирж байгаа нэхэмжлэх нь хамаагүй бага үнийн дүн гараад харин манай компаниас гадагшаа мөнгө гаргасан нь их болоод байсан болохоор дотоодын санхүүгийн программ дээр илүү төлөлт гараад байсан юм билээ. Ингээд сайн нягтлаад шалгаад үзэхэд 126  сая төгрөгийг бусад газар руу буюу Түвшинжаргал, Хан шүүдэр компани руу шилжүүлсэн байгааг олж мэдсэн. Манай команийн Голомт банкны Васко нэртэй төхөөрөмж рүү нэвтрэх эрх нь зөвхөн Алтантуяад байдаг байсан юм. Энэ төрөөхөмж нь Голомт банкаар гүйлгээ хийх болон бусад үйлчилгээг хийхэд тусгай код гаргаж өгдөг, уг код нууц үгээр интернэт Голомт банк руу нэвтэрч болдог юм....Алтантуяа нь ингэж мөнгө хувьдаа завшиж байгаагаа мэдэгдүүлэхгүй гээд компанийн санхүүгийн программ дээр зарим нэг мэдээллийг өөрчилсөн байсан. Жишээ нь Ази фарм эм ханган нийлүүлэх байгууллагад оны эхээр 54.000 төгрөгийн өртэй байсан чинь Алтантуяа санхүүгийн программаар засаж 19 сая төгрөгийн өртэй болгож түүнийгээ төлж байгаа гэсэн утга оруулаад мөнгө шилжүүлдэг байсан. Энэ үйлдлээр адилхан компаниудын оны эхний өглөгийг нэмэгдүүлж бичсэн байсан гэсэн мэдүүлэг /1-хх-12-13 хх/,

Юдентакс Тин аудит ХХК-ийн 01/124 дугаартай аудитын дүгнэлтэд ...Бидний дүгнэлтээр Баянгол Мед ХХК-ийн ахлах нягтлан бодогчоор ажиллаж байсан Н.Алтантуяагийн залилан ашигласан мөнгөн хөрөнгийн нийт дүн 126.355.020 төгрөг болж байгааг тодорхойлов. Баянгол Мед ХХК-ийн төгрөгийн 1815100072 тоот харилцах данснаас Хан-Эрдэнэ шүүдэр ХХК-ийн ХААН банкин дахь 5009722680 тоот дансанд 79.354.880 төгрөг, Д.Түвшинжаргалын ХААН банкин дахь төгрөгийн 5024386808 тоот дансанд 47.000.140 төгрөгийг шилжүүлсэн байна. Санхүүгийн баримтанд харилцагчийн хуулгыг боловсруулахдаа Монгол фарм ХХК эмийн үнэ – 5.543.700, харилцагчийн нэргүй - эмийн үнэ -5.654.500, Ази фарм ХХК –эмийн үнэ -18.000.000, Аялгуун фарм ХХК -эмийн үнэ -9.850.000, БГДүүрэг татварын хэлтэс-НӨБАТ төлөв-87.306.820 төгрөг, нийт дүн 126.355.020 төгрөг гэж бүртгэсэн байна гэжээ. /1-хх-136-138/,

     Шинжээчийн дүгнэлт 020 тоот дүгнэлтэд ...Н.Алтантуяа нь 2015 оны 03 дугаар сарын 16-наас 2015 оны 09 дүгээр сарын 30-ны хооронд Баянгол Мед ХХК-ний Голомт банкны 1815100072 тоот харилцах данснаас нийт 126.355.020 төгрөгийг Хан-Эрдэнэ Шүүдэр ХХК-ийн ХААН банкин дахь төгрөгийн 5009722680 тоот харилцах дансанд 79.354.880 төгрөгийг, Д.Түвшинжаргалын ХААН банкин дахь төгрөгийн 5024386808 тоот дансанд 47.000.140 төгрөгийг дансаар шилжүүлсэн байна.... Юдентакс Тин Аудит ХХК-ийн 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 01/124 дугаартай аудитын дүгнэлт үндэслэлтэй байна гэжээ. /1-хх-19-22/,

Гэрч Д.Бадамсүрэнгийн мөрдөн байцаалтан өгсөн: ...Алтантуяа эгч миний аавын төрсөн дүү, миний авга эгч байгаа юм. Түвшинжаргал ах Алтантуяа эгчийн нөхөр байгаа юм. Миний фэйсбүүк хаяг Badmaa badmaa нэртэй фэйсбүүк хаяг байгаа. Би санаж байна. 2 дугаар хавтаст хэргийн 49-50, 53-54, 80 дугаар хуудсанд байгаа мессежүүдийг би бичсэн юм. Тухайн үедээ Алтантуяа эгч надад хэлэхдээ хүнээс мөнгө авчихсайн байсан чинь нөгөө хүмүүс надаас мөнгөө нэхээд хэл ам хийгээд болдоггүй. Ламаас асуугаад өгөөч гэхээр нь би тухайн үед таньдаг ламаасаа асууж өгч байсан гэсэн мэдүүлэг / хх-182-183-р хх/,

     Шүүгдэгч Н.Алтантуяагийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...Ингээд ажиллаж байх хугацаандаа хамгийн анх удаа 2015 оны 03 дугаар сард мөнгөнийн хэрэг гарахаар нь 5.500.000 төгрөгийг Хан-Эрдэнэ шүүдэр гэж манай нөхрийн нэр дээр байдаг компанийн данс руу шилжүүлсэн. Дараа нь 2015 оны 04 дүгээр сард 5 сая төгрөгийг Хан-Эрдэнэ шүүдэр ХХК-ийн данс руу шилжүүлсэн. Гэхдээ би одоо хэдэн сарын хэдний өдөр хэдэн төгрөгийг шилжүүлж байснаа тодорхой сайн санахгүй байна. Энэ мэтчилэн би нөхөр Түвшинжаргал болон нөхрийн нэр дээр байдаг Хан-Эрдэнэ шүүдэр компанийн данс руу Баянгол Мед ХХК-ийн мөнгөнөөс шилжүүлж байгаад хамгийн сүүлд 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 10 гаран сая төгрөг Хан-Эрдэнэ шүүдэр компаний данс руу шилжүүлсэн санагдаж байна. Ингэж шилжүүлсээр байгаад миний тооцоогоор нийт 126 сая 300 гаран мянган төгрөгийг би зөвхөн Хан-Эрдэнэ шүүдэр компани, нөхөр Түвшинжаргал нарын данс руу шилжүүлсэн байсан гэсэн мэдүүлэг /1 хх-н 30-31- хх/,

 Би компаниас авсан нийт 126.355.020 төгрөгийг бүхлээр 1 дор аваагүй, дандаа бага багаар авч байсан болохоор яг тэр авсан үедээ мөнгө зээлсэн хүндээ өрөө өгөөд, мөн аж ахуйн хэрэгцээндээ зарцуулах гэж заримдаа авчихдаг байсан. Мөнгө авсан дор бүрдээ жижиг сажиг зүйлд зарцуулаад бас байнга хэрэглэдэг эм тариагаа аваад дуусгадаг байсан. Яг тодорхой бөөнөөр нь зарцуулсан зүйл байхгүй, өдөр тутмын идэж уух хоол, хүнсний зүйлд гэх мэтчилэн үрээд дуусгадаг байсан. Мөн БНХАУ-ын Тяньжин хотод сурч байгаа охин Ариунсайханд би 200.000 төгрөг, 300.000 төгрөг, 500.000 төгрөг, хамгийн дээд тал нь 1 сая төгрөгөөр нийтдээ 4 сая орчим төгрөг шилжүүлж байсан  гэсэн мэдүүлэг /1-хх-н 35-36 хх/,

Л.Оюунчимэгээс хашаа байшин худалдан авч байсан ба мөнгийг нь дутуу өгөөд өртэй байсан. Сүүлд Баянгол Мед ХХК-иас авсан мөнгөнөөсөө Л.Оюунчимэгт өрөө дарж нөхөр Түвшинжаргалын дансаас шилжүүлж өгч байсан юм. Л.Оюунчимэгт нийт 5.400.000 төгрөг өгч байсан гэсэн мэдүүлэг /2-хх-132 хуудас/,

Badmaa badmaa нэртэй фэйсбүүк хаягийн эзэн нь Бадамсүрэн гэдэг бөгөөд миний авга дүү юм. Би 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Бадамсүрэнтэй фэйсбүүкийн мессенжерээр 2 дугаар хавтаст хэргийн 49-50, 53-54, 80 дугаар хуудсанд байгаа мессежүүдийг бичиж харилцсан. ... 56, 77 дугаар хуудсанд байгаа мессежүүдийг би Ариунсайхантай бичилцсэн бөгөөд би Сэргэлэн байцаагчийн зургийг нь охиноороо татуулж авахуулсан юм. Tuya saikhan гэх фэйсбүүк хаяг бол манай нөхөр Түвшинжаргалын хаяг юм. 2 дугаар хавтаст хэргийн 56, 58-61, 67-70, 76-78 дугаар хуудсуудад бичигдсэн мессежүүдийг би нөхөртэйгээ мессенжерээр харилцаж бичсэн....Би хавтаст хэрэгт авагдсан байгаа мессежүүдийг бүгдийг нь өөрөө бичсэн гэсэн мэдүүлэг /2-хх-134/,

Шүүгдэгч Д.Түвшинжаргалын мөрдөн байцаалтанд өгсөн: ...Манай эхнэр Баянгол Мед ХХК-д 2014 оны 12 дугаар сард ажилд орсон шиг санагдаж байна. Тэгээд манай эхнэр Алтантуяа 2015 оны 03 дугаар сараас хойш миний нэр дээр байдаг Хан-Эрдэнэ шүүдэр ХХК-ний данс руу удаа дараа мөнгө шилжүүлж байсан.... 2013 онд эхнэрийгээ бөөрний дутагдалтай, элэгний церрозтой гэдгийг нь мэдсэн ба тухайн үедээ хүмүүсээс их хэмжээний мөнгө зээлж эхнэрийгээ эмчлүүлсэн. Бүх мөнгөнүүдээ төлж дуусгасан. Зээлсэн мөнгөө манай эхнэр Баянгол Мед ХХК-иас авсан мөнгөөрөө төлсөн гэсэн мэдүүлэг /2-хх-134/,

...Миний фэйсбүүк хаяг Tuya saikhan гэсэн нэртэй хаяг байгаа. ... Би  2016 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Н.Алтантуяатай фэйсбүүкийн мессенжерээр 2 дугаар хавтаст хэргийн 56, 58-61, 67-70, 76, 78 дугаар хуудсанд байгаа мессежүүдийг бичсэн ба Солонгос улсад байж байгаад 2016 оны 03 дугаар сарын дундуур Монголд ирсэн гэсэн мэдүүлэг /2-хх-136/,

Шүүгдэгч Б.Чимгээгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...Алтантуяа уг нь бол надаас 7 сая гаран төгрөг л зээлж авч байсан юм. Алтантуяа нь хүнд өвчтэй, зовлонтой, урьд нь надаас ийм их хэмжээний мөнгө авсан гээд хэлсэн болохоор намайг бас тэгэж хэлээд мэдүүлээд өгөөч гээд байн байн гуйгаад байхаар нь л өвчтэй хүнд тус болъё гэж бодоод надаас 70, 80 сая төгрөг зээлж авсан гэж хэлж худал мэдүүлсэн юм. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна гэсэн мэдүүлэг,

Голомт банкны дансны хуулга  /1-хх-139-162 хуудас/, Монгол фарм ХХК-ийн 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 770 дугаартай албан тоот /1-хх-170/, Аялгуун фарм ХХК-ийн 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/87 дугаартай албан тоот /1-хх-171/, Ази фарма ХХК-ийн 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн А/15/989 дугаартай албан тоот /1-хх-172/, Facebook цахим сүлжээний мессеж зурвасууд / 2-хх-49-81/, шүүгдэгч Б.Чимгээгийн мөрдөн байцаалтад 2016 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр гэрчээр өгсөн мэдүүлэг /1-хх-15-16/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1-хх-38/, урд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-хх-39, 2-хх-46, 2-хх-199/, ХААН банкин дахь шүүгдэгч Д.Түвшинжаргалын 5024386808 тоот, Хан-Эрдэнэ шүүдэр ХХК-ний ХААН банк дахь 5009722680 тоот данснуудын хуулга /1-хх-58-64/, Ажлын байрны тодорхойлолт /1-хх-89-92/, Баянгол эмнэлэг ХХК-ний гүйцэтгэх захирлын тушаал, хөдөлмөрийн гэрээ /1-хх-95-103/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /1-хх-240-245/, эд хөрөнгө захиран зарцуулах эрхийг хязгаарлах тогтоол /2-хх-123, 125/ зэрэг болно.

Шүүгдэгч Н.Алтантуяа нь Д.Түвшинжаргалтай бүлэглэн Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг  Баянгол Мед ХХК-ийн ахлах нягтлан бодогчоор 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл ажиллах хугацаандаа нийт 10 удаагийн шилжүүлгээр Баянгол мед ХХК-ний төгрөгийн Голомт банк дахь 1815100072 тоот данснаас өөрийн нөхөр Д.Түвшинжаргалын ХААН банкны 5024386808 тоот дансанд 47.000.140 төгрөг, өөрийн нөхөр Д.Түвшинжаргалын нэр дээрх Хан-Эрдэнэ шүүдэр ХХК-ний ХААН банкны 5009722680 тоот данс руу 79.354.880 төгрөгийг, нийт 123.355.020 төгрөгийг шилжүүлэн авч завшиж,  онц их хэмжээний хохирол учруулсан,

Шүүгдэгч Д.Түвшинжаргал нь Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг Баянгол Мед ХХК-ийн ахлах нягтлан бодогчоор ажиллаж байсан өөрийн эхнэр Н.Алтантуяаг 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл ажиллах хугацаанд нь нийт 10 удаагийн шилжүүлгээр Баянгол мед ХХК-ний төгрөгийн Голомт банк дахь 1815100072 тоот данснаас өөрийн ХААН банкны 5024386808 тоот дансанд 47.000.140 төгрөг, өөрийн нэр дээрх Хан-Эрдэнэ шүүдэр ХХК-ний ХААН банкны 5009722680 тоот данс руу 79.354.880 төгрөгийг, нийт 123.355.020 төгрөгийг шилжүүлэн авч завшиж, онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлэн хамжигчаар оролцсон болох нь:

Шүүгдэгч нарын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч С.Биндэръяагийн: ...ахлах нягтлан бодогчоор Алтантуяа гэж хүнийг туршилтаар авч ажиллуулж байгаад 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс үндсэн ажилтнаар ажиллах тушаал гарч ахлах нягтлан бодогч болсон юм. Ингээд 2015 оны 11 дүгээр сар хүртэл ажиллаж байгаад ээлжийн амралтаа авсан хойгуур нь Алтанзул гэх хүн түүний ажлыг хүлээн авч ажиллахад манай дотоодын санхүүгийн программ дээр нэмэгдсэн өртгийн албан татварын авлагатай байна гэж гарч ирээд байхаар нь Алтанзул татварын албаны сайт руу орж өөрийн компаний нэрээр орж үзэхэд НӨАТ-ын өртэй байна гэж гарч ирсэн. Ингээд Алтанзул Баянгол дүүргийн татварын алба руу ярьж утсаар асуухад манай компанийг НӨАТ-ын өртэй байна гэж хэлсэн байсан. Тэгээд Алтанзул надад энэ талаар мэдэгдэхээр нь би манай компанийн Голомт банкны дансны хуулгыг авч үзэхэд Түвшинжаргал, Хан-Эрдэнэ шүүдэр ХХК хоёр луу олон удаагийн үйлдлээр 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл нийтдээ 126.355.020 төгрөгийг шилжүүлсэн болохыг мэдсэн гэсэн мэдүүлэг, гэрч Б.Алтанзулын: ...Алтантуяа 2015 оны 11 дүгээр сарын эхээр ээлжийн амралтаа аваад явахдаа надад манайх 20 гаран сая төгрөгийн татварын илүү төлөлттэй байгаа гэж надад хэлээд явсан. Тэгээд би 2015 оны 10 дугаар сарын татварын тайланг гаргах гээд программ дээрээс шүүгээд үзэхэд манай компани татварт 80 гаран сая төгрөгийн илүү төтөлттэй байгаа харагдсан. Тэгэхээр нь би гайхаад Баянгол дүүргийн татварын хэлтэс дээр очиж тулгаад үзэхэд манайх 2 сая төгрөгийн татварын өртэй гарсан. Ингээд би ажил дээрээ ирээд Голомт банкны хуулгыг интернэтээр аваад компанийн санхүүгийн программын программтайгаа тулгаж үзэхэд 80 гаран сая төгрөгийг эмийн зээл төлөв гэсэн утгатай бусад газар руу шилжүүлсэн байсан. Ингээд сайн нягтлаад шалгаад үзэхэд 126  сая төгрөгийг бусад газар руу буюу Түвшинжаргал, Хан шүүдэр компани руу шилжүүлсэн байгааг олж мэдсэн гэсэн мэдүүлэг, Юдентакс Тин аудит ХХК-ийн 01/124 дугаартай аудитын дүгнэлт, Шинжээчийн дүгнэлт 020 тоот дүгнэлт, Голомт банкны дансны хуулга  /1-хх-139-162 хуудас/, Монгол фарм ХХК-ийн 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 770 дугаартай албан тоот /1-хх-170/, Аялгуун фарм ХХК-ийн 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/87 дугаартай албан тоот /1-хх-171/, Ази фарма ХХК-ийн 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн А/15/989 дугаартай албан тоот /1-хх-172/, Facebook цахим сүлжээний мессеж зурвасууд ХААН банкин дахь шүүгдэгч Д.Түвшинжаргалын 5024386808 тоот, Хан-Эрдэнэ шүүдэр ХХК-ний ХААН банк дахь 5009722680 тоот данснуудын хуулга, Ажлын байрны тодорхойлолт, Баянгол эмнэлэг ХХК-ний гүйцэтгэх захирлын тушаал, хөдөлмөрийн гэрээ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар тогтоогдлоо.

    Шүүгдэгч Б.Чимгээ нь 2016 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлэг өгөхдөө Алтантуяа нь 2013 оны 12 дугаар сараас 2014 оны 05 дугаар сарыг хүртэлх хугацаанл надаас нийт 71, 72 сая төгрөг бага багаар цувуулж зээлж авдаг байсан гэж, 2016 оны 6 дугаар сарын 30-ны  өдөр Алтантуяа нь надаас 7 сая төгрөг авч байсан гэж дахин мөрдөн байцаалтад зориуд худал мэдүүлэг өгсөн болох нь:

Шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүгдэгч Н.Алтантуяагийн өгсөн: Би Чимгээг мөрдөн байцаагчид очоод 70 сая төгрөг надад зээлдүүлж байсан гээд мэдүүлэг өгөөч гэж гуйсаны дагуу мэдүүлэг өгсөн гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Б.Чимгээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254, 255 дугаар зүйлд заасан хариуцлага хүлээлгэхийг сануулан мөрдөн байцаалтад гэрчээр 2016 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр, 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр авсан мэдүүлгүүд болон бусад нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүгдэгч Д.Түвшинжаргал нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийн субъект биш тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналыг хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүгдэгч Д.Түвшинжаргал нь өөрийн эхнэр Н.Алтантуяагийн ажиллаж байсан байгууллагаас өөрийн нэр дээрх аж ахуйн нэгж болон хувийн данс руу онц их хэмжээний мөнгийг шижлүүлэн авч байгаа 10 удаагийн үйлдлийг ухамсарлан ойлгож байсан ба дээрх үйлдлийг хийхэд нь дэмжлэг үзүүлэн хамжигчаар оролцсон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Н.Алтантуяаг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3-д заасан гэмт хэрэгт холбогдуулж, шүүгдэгч Д.Түвшинжаргалыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж, шүүгдэгч Б.Чимгээг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дугаар зүйлийн 254.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Н.Алтантуяаг Аж ахуйн нэгж, байгууллагын өмчийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд завшсаны улмаас онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэмт хэрэгт,

-Шүүгдэгч Д.Түвшинжаргалыг Аж ахуйн нэгж, байгууллагын өмчийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд завшсаны улмаас онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг хамжигчаар бүлэглэж үйлдсэн гэмт хэрэгт,

-Шүүгдэгч Б.Чимгээг мөрдөн байцаалтад зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тус тус тогтоож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Н.Алтантуяа, Д.Түвшинжаргал нараас хохирогч Баянгол мед ХХК-нд учруулсан 126.355.020 төгрөгийн хохирлыг гаргуулж Баянгол мед ХХК-нд олгох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Н.Алтантуяа, Д.Түвшинжаргал, Б.Чимгээ нарт ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Н.Алтантуяа, Б.Чимгээ нар нь үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов..

Хэрэгт мөрдөн байцаагчийн 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн эд хөрөнгө захиран зарцуулах эрхийг хязгаарлах тогтоолтой Д.Түвшинжаргалын эзэмшилд байгаа Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Дунд Тасган 6 дугаар гудамжны 51а тоот байрлах эрхийн улсын бүртгэлийн Г-2202004846 тоот дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, мөн хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2202011855 тоот дугаартай хувийн сууц, 2006 онд үйлдвэрлэсэн 11-82 УНТ улсын дугаартай Хьюндай соната-6 маркийн автомашиныг эд хөрөнгө хураах ял болон хохирол барагдуулах зорилгоор Шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэхээр шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгч Б.Чимгээд ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорыг арилгасан зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд зааснаар шүүхээс оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж хянан харгалзахаар шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй. Шүүгдэгч Н.Алтантуяад оногдуулах ялыг жирийн дэглэмтэй хорих ангид, шүүгдэгч Д.Түвшинжаргалд оногдуулах ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлхээр шийдвэрлэв.