Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/126

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                  

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нармандах даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Буджав,

Улсын яллагч Н.Дүүрэнжаргал,

Хохирогчийн өмгөөлөгч Ц.Э,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч М.Э,

Шүүгдэгч Л.Б, Д.О, Х.Б, Ч.Ч нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны 104 тоот танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Б, Д.О, Х.Б, Ч.Ч нарт холбогдох эрүүгийн 2225000****** дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Л.Б,

Монгол Улсын иргэн, Д.О

Монгол Улсын иргэн, Х.Б

Монгол Улсын иргэн, Ч.Ч

Холбогдсон хэргийн талаар:

 Яллагдагч Л.Б нь _______ ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1, 15.1, 27.1, 28.1.4, 28.1.6, 28.1.7, 28.1.8, 28.3, 17.1, 17.2.1, 17.4 мөн хуулийн 18.2.1, 18.2.6, 18.2.7 зэрэг хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний акт, хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас Орхон аймаг Баян-Өндөр сум ______ төвийн урд байх сургуулийн өргөтгөлийн барилга дээр туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан Х.Г нь 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр өндрөөс унаж, улмаар 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр нас барсан,

 

 Яллагдагч Д.О нь _______ ХХК-ийн ерөнхий менежерээр ажиллаж байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1, 15.1, 27.1, 28.1.4, 28.1.6, 28.1.7, 28.1.8, 28.3, 17.1, 17.2.1, 17.4 мөн хуулийн 18.2.1, 18.2.6, 18.2.7 зэрэг хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний акт, хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас Орхон аймаг Баян-Өндөр сум ________________төвийн урд байх сургуулийн өргөтгөлийн барилга дээр туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан Х.Г нь 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр өндрөөс унаж, улмаар 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр нас барсан, 

 

Яллагдагч Х.Б нь _______ ХХК-ийн талбайн даамлаар ажиллаж байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1, 15.1, 27.1, 28.1.4, 28.1.6, 28.1.7, 28.1.8, 28.3, 17.1, 17.2.1, 17.4 мөн хуулийн 18.2.1, 18.2.6, 18.2.7 зэрэг хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний акт, хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас Орхон аймаг Баян-Өндөр сум _______________төвийн урд байх _____________ сургуулийн өргөтгөлийн барилга дээр туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан Х.Г нь 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр өндрөөс унаж, улмаар 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр нас барсан.

 

Яллагдагч Ч.Ч нь _______ ХХК-тай амаар тохиролцсон хэлцлийн дагуу Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэр ______________сургуулийн өргөтгөлийн барилга дээр туслан гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа  Монгол Улсын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1, 15.1, 27.1, 28.1.4, 28.1.6, 28.1.7, 28.1.8, 28.3, 17.1, 17.2.1, 17.4 мөн хуулийн 18.2.1, 18.2.6, 18.2.7 зэрэг хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний акт, хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас Х.Г нь 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр өндрөөс унаж, улмаар 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр нас барсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

    Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч Л.Б нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт: ...Манай компанийн сургуулийн төсөл хариуцсан менежер болох Д.О тухайн хүмүүстэй аман гэрээ хийж ажиллуулсан байсан. Би удирдлага зохион байгуулалтыг нь хангаад явж байдаг. Тэрнээс биш барилга дээр хэн, хэн ямар хүмүүс ажиллаж байгаа талаар сайн мэдэхгүй. Хүний амь нас эрсэдсэн асуудалд харамсаж байна. Мөн архи согтууруулах ундаа хэрэглэсэн асуудал болсноос ийм асуудал гарсан байна гэж үзэж байна. Мөн манай байгууллага уг асуудалд буруугүй гэж үзэж байна. Дураараа ажлын байр руу орж архи ууж, шөнийн цагаар ажил хийх чадваргүй ажил үүрэг гүйцэтгэсэн байна... Миний бие нь мэдэх үүргээ хэрэгжүүлээгүй байсан байна энэ талаар өмгөөлөгч болон хуулийн байгууллагаас мэдсэн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хүний амь нас хохирсонд маш их харамсаж байгаа. Манай байгууллагын зүгээс талийгаачийн ар гэрийн байдлыг харгалзан үзэж 20,000,000 төгрөгөөр бодож хашаа байшин, бэлэн 10,000,000 төгрөг, шинжээчийн зардалд 420,000 төгрөг, хохирогчийн өмгөөлөгчийн хөлсөнд 1,500,000 төгрөг, буяны ажилд 1,050,000 төгрөгийг өгч хохирлыг бүрэн барагдуулсан. Бид авч өгсөн байшиндаа компаний зардлаар засвар хийж өгнө гэсэн байгаа хохирогч хэзээ хийлгэнэ гэнэ тэр үед нь хийж өгөхөд бэлэн...гэсэн мэдүүлэг /1хх-ийн 199-200х/,

 

- Шүүгдэгч Д.О нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт: ...Өмнө “________” хотхоны барилгын ажил дээр туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан Ч.Ч гэх залуутай миний бие өмнө ажлаа сайн чанартай хийж гүйцэтгэж байсан учраас амаар хоорондоо тохиролцож сургуулийн урлагын заалны дүүжин таазны ажлыг метр квадратыг нь 20,000 төгрөгөөр хийлгэхээр тохиролцож хийлгэсэн. Ч.Чтай би амаар тохиролцож ажил хийлгэсэн тухайн үед Ч.Ч 2 залуугийн хамтаар таазны ажлыг хийж байсан. Би осол болсноос хойш Х.Г гэх хүн нас барсан талаар мэдсэн. Үүнээс өмнө Ч.Чыг хэн гэж ямар хүмүүстэй ажил гүйцэтгэж байсан талаар мэдэхгүй байсан юм. Би бригадын дарга болон туслан гүйцэтгэгч компаний дарга нартай харилцдаг. Ч.Чтай таазны ажлаас гадна өөр ажил хийлгэх гэж байсан тэрнийхээ үнэ хөлсийг тохироогүй байсан учраас гэрээгээ байгуулж амжаагүй байж байтал ийм асуудал гарсан. Бусад ажлынхаа үнэ хөлсийг тохирчихсон байсан бол гэрээгээ шууд хийх байсан юм. Хохирогчийн нэхэмжилсэн хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Хохирогч байшиндаа засвар хэзээ хийлгэнэ гэнэ тэр үед нь хийх бүрэн боломжтой. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хүний амь эрсэдсэнд маш их харамсаж байгаа...гэсэн мэдүүлэг /1хх-ийн 216х/,

 

- Шүүгдэгч Х.Б нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт: ...Тухайн үед миний бие сургуулийн өргөтгөлийн барилгын төсөл мөн “__________ төслүүд дээр ажиллаж байсан. Миний бие хэрэг болох үед “_________төслийг Улсын комисст хүлээлгэн өгөхөөр ажиллаж байсан. Харин _______сургуулийн өргөтгөлийн барилга дээр 7 хоногт 1-2 удаа очиж барилгын технологийн дагуу ажилчдад зөвлөмж өгч ажилладаг байсан. Хэрэг болсон цаг үе ажлын бус амралтын цаг үүрийн 04 цагийн үед болсон байсан. Энэ үед би Ч.Чын бригадад хяналт тавих ямар ч боломжгүй гэртээ амарч байсан. Тэгэхдээ бол манай байгууллагын зүгээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч талийгаачийн ар гэрт хохирлыг бүрэн барагдуулсан байгаа. Хүний амь хохирсонд маш их харамсаж байгаа... Шат нь дугайтай байсныг би анзаараагүй, би хяналт тавих үүрэгтэй байсан... гэсэн мэдүүлэг /1хх-ийн 208х/,

- Шүүгдэгч Ч.Ч нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт: ... Миний бие “__________” ХХК-ний ерөнхий менежер Д.Отэй 1 дүгээр сургуулийн өргөтгөлийн барилгын урлагын заалны дүүжин таазны ажлыг мерт квадратыг нь 20,000 төгрөгөөр хийхээр амаар тохиролцож ажлаа эхэлсэн. Дүүжин таазны ажлын дараа дахиад ч хийх ажил байгаа шүү гэж хэлж байсан. Талийгаач нас барахаасаа өмнө 2 хоног сунаж ажилласан, талийгаач хүнд мөнгөний өртэй мөнгө хэрэгтэй байна. Ажлаа шахаад урьдчилгаа мөнгөө авчихмаар байна гэж хэлсний дагуу А.Г, Х.Г талийгаач бид гурав 2 хоног сунаж шөнийн цагаар ажилласан. Сунаж ажилласан 2 дахь өдөр буюу 2021 оны 11 сарын 23-аас 24-нд шилжих шөнө үүрээр 03 цагийн үед ерөнхийдөө ажлаа дуусгаад амрах гэж байсан талийгаач Х.Г, А.Гтэй юм яриад сууж байсан тэгээд  хэсэг хугацааны дараа талийгаач угсарсан шатан дээр гарчихсан байсан тэгээд би хэсэг хугацаанд унтсан гэтэл гэнэт тар няр гээд чимээ гарсан юу болов гээд хартал Х.Г газар унасан байдалтай байсан. Тэгээд би явж очоод Х.Г уначихсан байна шүү дээ гээд А.Гыг дуудсан талийгаач ухаангүй хөдлөхгүй байсан Т, Т-аа гээд дуудтал ёоё ёоё толгой нуруу өвдөөд байна гээд байсан. Тэгээд түргэн дуудаад болсон асуудлын талаар хэлсэн та нар өөрсдөө эмнэлэг дээр ир гэхээр нь би эхнэрийгээ машинтай хүрээд ир гэж хэлээд талийгаачийг эмнэлэгт хүргэсэн... Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Цалинг нь өгсөн хохирол төлбөрийг төлсөн...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 224х/,

 

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Т мөрдөн шалгах ажиллагаанд: “...2021 оны 11 сарын 24-ний өглөө үүрээр 06 цагийн үед манай ээж А миний гар утас руу залгаад дүү Х.Г нь ухаангүй эмнэлэгт байна хүрээд ир гэхээр нь эмнэлэг дээр яваад очтол манай дүү Х.Г сэхээн амьдруулах тасагт ухаангүй байсан. Үүнээс хойш ямар ч ухаан орохгүй байж байгаад 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр нас барсан. Осол гарсан өдрийн урьд өдөр буюу 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр мөн л шөнөжин ажиллаж байгаад гэртээ ирээд манай ээжид одоо ажил бараг дуусаж байна 2 хоног ажиллачихвал болох гээд байна гэж хэлсэн байсан... “_________ ХХК болон Ч.Чын зүгээс талийгаачийн ар гэрт Орхон аймгийн Баян-Өндөр сум Яргуйт баг ___________тоотод хашаа, 31 м2 хувийн байшинг 20,000,000 төгрөгт бодож өгсөн мөн бэлнээр 10,000,000 төгрөг өмгөөлөгчийн хөлс 1,500,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. Одоо талийгаачийн ар гэрийнхний зүгээс ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 27, 30х/,

 

- Гэрч А.Г мөрдөн шалгах ажиллагаанд: “...2021 оны 11 дүгээр сарын 24-ний шөнийн 04 цагийн үед намайг унтаж байхад Ч.Ч ах дуудахаар нь яасан юм бол гээд босоод хартал тааз хийхээр байрлуулсан шатуудын дунд Х.Г ах газар ухаангүй байдалтай хэвтэж байсан. Тэгэхээр нь Ч.Ч ахын хамт Х.Г ахыг өргөөд шатуудын урд байсан барилгын хөөсөн дээр аваачиж хэвтүүлсэн. Ч.Ч ахын  хамт Х.Г ахыг унасан газраас нь өргөөд явж байхад ёоё гээд ёолоод байсан. Тэгсэн удалгүй Х.Г ах ухаан ороод нуруу өвдөөд байна, толгой өвдөөд байна гэхээр нь түргэн тусламж дуудахад ирэхгүй болохоор нь Ч.Ч ах эхнэрээ дуудаад машинаар нь Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн хүлээн авах дээр авч очсон. Хүлээн авах дээр хүргэж өгөх үед Х.Г ах ёолоод байсан. Үе үе хүчтэй амьсгаа авч байгаа чимээ сонсогдож байсан. Х.Г ахыг яг яагаад газар ухаангүй хэвтэж байсныг сайн мэдэхгүй байна. Тухайн үед би унтаж байсан. Намайг унтахаар хэвтэхэд Х.Г ах тааз хийхээр зэрэгцүүлэн тавьсан байсан 3 шатны голын шатны 2 давхрын хэсэгт дуу сонсоод сууж байсан. Тэгээд намайг унтсанаас хойш 30 орчим минутын дараа Ч.Ч ах намайг сэрээсэн. Х.Г ахын зүүн талын хөмсөгний дээд хэсэгт хавдсан, амнаас нь бага хэмжээний цус гарсан, нуруу нь улайсан байсан... 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 21 цагийн үед Х.Г, Ч.Ч нар дэлгүүрээс 1 шил 0,75 литрийн хараа архи, 1 ширхэг 2 литрийн савалгаатай Сэнгүр пиво авч ирсэн бөгөөд ажил хийж байх үедээ бид гурав хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн... 2 метр гаруй өндөртэй, шатны тавцан 50-60 см өргөнтэй, 2 метр орчим урттай шат байдаг юм. Дүүжилсэн байсан таазны хүрээ төмөрүүд ойр орчмоор нь унасан байсан... талийгаач бид хоёрыг Ч.Ч ах ахалж байсан... Бид нар таазны ажлаа эхлэх үед шатны хүрэлцээ муу байсан тэгээд _________ ХХК-иас төмөр шатанд нааш цаашаа зөөхөд амар гээд дугуй хийлгэсэн, хөдөлгөөнтэй шатан дээр ажил үүргээ гүйцэтгэдэг байсан. Энэ асуудлаас болж осол үүсэх болсон гэж миний бие бодож байна...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 37, 38х/,

 

- Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн _____ дугаартай шинжээчийн “... хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний “...Х.Гын биед гавлын хүнхрээ /баруун дух зулай, чамархай дагз/ ба суурь ясны хугарал, тархины хатуу хальсны доорх цусан хураа, аалзан бүрхүүлийн дорхи цус харвалт, тархины комын байдал, зүүн талын эгэмний ясны хугарал, баруун нүдний ухархайн дотор хананы хугарал, хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт гэмтэл тогтоогдлоо. ...хүнд зэрэгт хамаарагдана...” гэсэн дүгнэлт /1хх-ийн 52-55/,

 

  - Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 12 сарын 21-ний өдрийн _____ дугаартай шинжээчийн “талийгаачийн биед гавал тархины битүү гэмтэл, тархины эдийн няцрал, гавлын дагз, чамархай ясны бяцарсан, цөмөрсөн, суурь руу шилжсэн хугарал, тархины хатуу хальсан доорхи цус хуралт, тархины хатуу бүрхүүл хальсан дээр баруун хальсан доорхи цус хуралт, тархины хатуу бүрхүүл хальсан дээр баруун чамархайд цус хуралт, баруун чамархайн булчинд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. ...Талийгаачийн үхлийн шатгаан нь гавал тархины битүү гэмтэл, гавлын ясны хугарал, тархины эдийн няцрал цус хуралт болно...” гэсэн дүгнэлт /1хх-ийн 57-63х/,

 

 - Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Д.Э-ын 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн №02 дугаартай “...Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, заавар дүрмийг зөрчсөн байна. Монгол Улсын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-д “машин механизм, тоног төхөөрөмжийн бүтэц, хийц, хөдөлгөөнт хэсэг, удирдлага, дохиоллын систем, бүрдэл хэсэг (ажлын байр, гарц, шат, хашлага, хамгаалах хэрэгсэл) нь аюулгүй ажиллагааны шаардлагыг хангасан байх;” 15.1.Ажил олгогч нь ажилтныг түүний ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүй хангах үүрэгтэй., 27.1. Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна. 28.1.4. ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийх, 28.1.6. ажлын байрны онцлогт нийцсэн дүрэм, заавар, журам баталж, мөрдүүлэх; 28.1.7. хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар шаардлагатай мэдлэгийг эзэмшсэн байх; 28.1.8. аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх; 17.1 .Ажил, хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтан болон ажил олгогч нь хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан журмын дагуу хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтад хамрагдаж мэдлэг, дадлагатай болсон байна. 17.2.1. шинээр ажилд орж байгаа иргэний сургалт; 17.4. Ажил олгогч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи сургалтыг жилд хоёроос доошгүй удаа зохион байгуулж, нийт ажилтныг хамруулан, шалгалт авч байна. 8.2. Ажил, хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтан дараахь нийтлэг үүрэгтэй байна: 18.2.1. хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандарт, дүрэм, технологийн горимыг чанд мөрдөх; 18.2.6. ажил, үүргээ осол эндэгдэлгүй гүйцэтгэх арга барил, мэргэжлийн ур чадвар эзэмших, осол гэмтэл, хурц хордлогоос сэргийлэх, болзошгүй аюул, ослын үед анхны тусламж үзүүлэх чадвар эзэмшсэн байх; 18.2.7. өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх, Мөн хуулийн 27.1. Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал ажил олгогч шууд хариуцна...” гэсэн дүгнэлт /1хх-ийн 83-85х/,

 

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 8-9х/,

 

- Л.Бгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-ийн 160х/,

 

- Л.Бгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 161х/,

 

- Ч.Чын иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-ийн 166х/,

 

- Ч.Чын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 167х/,

 

- Д.Оийн иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-ийн 173х/,

 

- Д.Оийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 174х/,

 

- Х.Бгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-ийн 179х/,

 

- Х.Бгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 180 х/,

 

- Төлбөр төлсөн талаарх баримт /2-р хх-ийн 3-5х/,

 

- _______ ХХК-ын гүйцэтгэх захирлын тушаал 01, 02 дугаартай тушаал- /хх-ийн 148-149х/, шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

   Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч болон хохирогчийг байцаах, мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна. Иймд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Л.Б, Д.О, Х.Б, Ч.Ч нарыг гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

Прокуророос шүүгдэгч Л.Б, Д.О, Х.Б, Ч.Ч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүгдэгч Л.Бг Эрүүгийн хуулийн ерөнхий 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх, шүүгдэгч Д.О, Х.Б, Ч.Ч нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, тус бүр гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахуулах саналтай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Л.Б, Д.О, Х.Б, Ч.Ч нар нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Тын мэдүүлэг, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн ___ дугаартай,  2021 оны 12 сарын 21-ний өдрийн ___ дугаартай дүгнэлтүүд, Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Д.Эын 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн №02 дугаартай дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Л.Б, Д.О, Х.Б, Ч.Ч нарын гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул шүүгдэгч Л.Б, Д.О, Х.Б, Ч.Ч нарт прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

 

Шүүгдэгч Л.Б, Д.О, Х.Б, Ч.Ч нарын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул тэднийг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Шүүгдэгч нарын эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

 

 Шүүгдэгч Л.Б, Д.О, Х.Б, Ч.Ч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

 

Шүүх шүүгдэгч Л.Б, Д.О, Х.Б, Ч.Ч нарын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй тэдний хувийн байдал, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж улсын яллагчтай тохирсон ялыг оногдуулахаар шийдвэрлэв.

 

Хавтаст хэргийн 250 дугаар хуудсанд гэм хорын хохирол барагдуулсан тухай гэрээний 2.3-т заасан шилжүүлсэн хувийн сууцны засварыг хийхээр гэрээнд тусгасан байх бөгөөд шүүгдэгч нар нь уг засварыг хийж өгнө гэсэн тул прокурорын санал болгосон гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.

 

       Шүүгдэгч Л.Б, Д.О, Х.Б, Ч.Ч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримт болон тэдний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

         1. Шүүгдэгч Л.Б, Д.О, Х.Б, Ч.Ч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

         2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Д.О, Х.Б, Ч.Ч нарт тус бүр 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

        3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2, 7.3 дугаар зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч Л.Бд оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, уг хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэх, шүүгдэгч Д.О, Х.Б, Ч.Ч нарт тус бүр оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг тус бүр тэнсэж, тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тус тус хэрэглэсүгэй.

 

         4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б, Д.О, Х.Б, Ч.Ч нар нь дээрх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Л.Б, Д.О, Х.Б, Ч.Ч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримт болон тэдний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Б, Д.О, Х.Б, Ч.Ч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.НАРМАНДАХ