Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэнэчимэгийн Энэбиш |
Хэргийн индекс | 101/2014/04463/И |
Дугаар | 2312 |
Огноо | 2017-06-04 |
Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 2312
2017 оны 07 сарын 04 өдөр | Дугаар 101/ШШ2017/02312 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: .........тоотод оршин суух Ө.У-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, ...... давхарт оршин байх ......ХХК /...../,
Хариуцагч: Баянгол дүүрэг, ........тоотод оршин суух О.А нарт холбогдох,
Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 9,750,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: *******,*******,*******,*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ажлын хөдөлмөрийн хөлсөнд 9,750,000 төгрөг гаргуулах тухай. Хан-Уул дүүргийн Зайсанд байрлах ******* орцны заслын ажлыг хийж гүйцэтгэхээр IZ Mone ХХК-ийн гэрээт гүйцэтгэгч *******тэй тохиролцсоны дагуу засварын ажлыг 2014 оны 1 дүгээр сарын эхээс 2014 оны 2 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл хийж гүйцэтгэсэн. Энэ хугацаанд бид хийж гүйцэтгэх ажлынхаа үнэ үнэлгээ гүйцэтгэлтэй холбоотой асуудлыг баталгаажуулахаар компанид удаа дараа мэдэгдсэний дагуу уг компанийн төлөөлөл болох ******* бидэнтэй уулзаж 2014 оны 2 дугаар сарын 14-ний өдөр дэвтрийн цаасан дээр шаврын ажлын үнэлгээг 6,500 гэж тохиролцон гарын үсэг зурсан. Ажлын хөлсөө давхар давхраар нь өгнө гэсэн тохиролцоогоо биелүүлэхгүй болохоор ерөнхий захирал О*******тэй нь уулзаж хөлсөө шаардахад 2 хоног хүлээчих гэх зэргээр олон хоног нааш цааш явуулж, загнаж далайж зодохыг завдсан. Ингээд 2014 оны 2 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэгч миний нэр дээр О******* нь баталгаа болгон албан тоот өгсөн. Үүндээ хөрөнгө оруулагч талаас санхүүжилт хийгдэхээр өгнө гэж мэдэгдсэн боловч одоог хүртэл ажлын хөлсөө олгохгүй биднийг хохироосоор байна. 7-р давхарт 600 мкв, 8-р давхарт 600 мкв, 5-р давхарт 300 мкв, бүгд 1,500 мкв * 6,500= 9,750,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. *******ээр зуучлуулж О*******тэй уулзаад ажиллах болсон. Амартүвшины хэлсэн хүн болох тэй үнээ тохиролцсон ба бас хэлж өгсөн гэжээ.
*******,******* нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн ******* нь “ИЗМ-“1 ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний хөлсөнд 9,750,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Хан-Уул дүүрэг дахь Зайсан, Голден Вилла хотхонд ерөнхий гүйцэтгэгчээр “ИЗМНЭГ” ХХК ажиллаж байгаа. Захиалагч талаас шаврын ажил хийж гүйцэтгүүлье гэж нэхэмжлэгчтэй харилцан тохиролцсон байдаг. Үүний дагуу ажлыг хийж гүйцэтгэсэн. ******* барилгын ажлыг бүрэн хариуцаж менежерээр нь ажиллаж байсан. Нэг м.кв-ын үнийг 6,500 төгрөгөөр харилцан тохиролцсон. Инженер хэмжиж үзээд 1900 м.кв-аас 1500 м.кв ажлыг хүлээж авсан. Дараа нь төлбөрөө төлөлгүй шалтгаан тооцсоор байгаад өнөөдрийг хүрсэн. Энэ ажлыг Солонгос ажилтнуудаар хийж гүйцэтгүүлсэн. Яагаад төлбөрийг өгөхгүй байгаа вэ? гэхээр энэ мөнгийг Ж.*******т өгсөн гэдэг. н******* захиралтай уулзахад өгөөгүй болох нь тогтоогддог. Ийм учраас гүйцэтгэсэн ажлын хөлс 9,750,000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Хэдийгээр бичгийн гэрээ байхгүй байгаа боловч Иргэний хуульд заасны дагуу гүйцэтгэсэн ажлын үр дүн байгаа. Хүлээж авсан талаар хариуцагч маргаагүй учир нэхэмжлэлийн шаардлагыг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч ИЗМНЭГ ХХК болон О******* шүүхэд гаргасан тайлбартаа:
1. “ИЗМНЭГ” ХХК нь Голден Вилл хотхоны 101-р байрны 1-р орцны 20 айлын дотор заслын ажлыг хийж гүйцэтгүүлэхээр иргэн *******тэй тохиролцож ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байдаг. Тус ажил гүйцэтгэх гэрээнд заасны дагуу урьдчилгаа төлбөр болох 30,000,000 төгрөгийг гүйцэтгэгч *******т шилжүүлсэн бөгөөд 2 дугаар сард мөн 7,000,000 төгрөг цувуулан шилжүүлсэн юм. Ажлыг эхлүүлснээс хойш 2014 оны 01 дүгээр сард гүйцэтгэгч ******* нь *******ийн бригадыг туслан гүйцэтгэгчээр ажилд оруулж байгаа болохыг нь мэдсэн юм. Иймд би иргэн *******ийн өмнө ажлын хөлс төлөх үүрэг хүлээгээгүй бөгөөд иргэн ******* ажлын хөлсөө манай компаниас биш иргэн *******ээс нэхэмжлэх нь зүй ёсны хэрэг юм. Мөн нэхэмжлэлд Гүйцэтгэгч *******тэй тохиролцсоны дагуу засварын ажлыг 2014 оны 01 дүгээр сарын эхээс 2014 оны 02 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл хийж гүйцэтгэсэн” гэж бичсэнээр нотлогдож байна.
2. Иргэн ******* нь дотор заслын ажил гүйцэтгэх гэрээний туслан гүйцэтгэгчээр иргэн *******тэй тохиролцож 2014 оны 01 дүгээр сараас эхлэн орсон бөгөөд Голден Вилл хотхоны 101-р байрны 1-р орцны 5 дугаар давхарын “шаврын ажлыг хийж гүйцэтгэлээ ажил хүлээлгэж өгье" гэхэд нь тус компанийн ажилтан шаврын ажлыг гүйцэтгэлийг шалгаж, нягталсан байдаг. Өөрөөр хэлбэл компани тус барилгын дотоод заслын ажлыг хийж гүйцэтгүүлж байгаа захиалагч тиймээс ажлын гүйцэтгэлийн явцад шалгаж, ажлын үр дүнг хүлээж авах бүрэн эрхтэй билээ. Түүнчлэн *******т шаврын ажлын гүйцэтгэл хангалтгүй хийгдсэн тул ажил хүлээлцэх акт үйлдээгүй, дахин засварлах хийх шаардлагатай болохыг *******т мэдэгдсэн.
3. Түүнчлэн Компанийн тухай хуульд зааснаар компанийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан нь ******* биш бөгөөд ажлын хөлсийг тохиролцсон гэдэг нь ач холбогдолгүй тул үүнд тайлбар гаргах шаардлагагүй юм.
4. Түүнчлэн “ИЗМНЭГ” ХХК-ийн барилгын дотоод заслын ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгэгч нь Ж.******* 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээлгэж өгөх ёстой байсан бөгөөд энэ хугацааг 4 cap хэтрүүлж, гэрээний үүргээ биелүүлээгүй тул ажил гүйцэтгэх гэрээг 2014 оны 03 дугаар сарын эхээр цуцалсан болно.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч ИЗМНЭГ ХХК-ийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *******тэй ямар нэгэн гэрээ байгуулаагүй. Ж.******* гэдэг хүнтэй 2013 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр барилгын ажлын гэрээ байгуулсан. 20 айлын шаврын ажлыг 105,000,000 төгрөгөөр тохиролцсон. Ажлын хугацаа нэг сар байсан. Хугацаандаа амжаагүй учраас *******ийг туслан гүйцэтгэгчээр авсан. Ж.*******, ******* нар ажлаа хугацаандаа гүйцэтгэж дуусаагүй. Ажлаа дуусгалгүй орхиж явсан. 2014 оны 03 дугаар сарын 05-ны өдөр өөр компанитай дахин гэрээ байгуулж ажлыг дуусгуулж хүлээж авсан. Эднийх ажлаа хүлээлгэж өгөлгүй, орхиод явсан. Тийм учраас төлбөр төлөх эрх зүйн үндэслэлгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *******, хариуцагч ИЗМНЭГ ХХК, О******* нарт холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 9,750,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч нар нэхэмжлэгчээр ажил гүйцэтгүүлээгүй, гэрээ хийгээгүй гэж нэхэмжлэлээс бүхэлд нь татгалзжээ.
Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч тал шүүх хуралдааны явцад хариуцагч О*******д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд “иргэн Ж.*******тэй тохиролцон Хан-Уул дүүрэгт орших Голден Вилл хотхоны 101 дүгээр байрны 1 дүгээр орцны заслын ажлыг хийж гүйцэтгэхээр болсон” гэж, төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Ж.*******тэй биш ИМЗНЭГ ХХК-тай барилгын дотоод заслын ажил гүйцэтгэхээр тохиролцсон, Ж.******* холбож уулзуулж өгсөн” гэх өөр өөр агуулга бүхий тайлбарыг, хариуцагч ИЗМНЭГ ХХК, О******* нар “*******тэй заслын ажил гүйцэтгүүлэхээр тохироогүй, гэрээ байгуулаагүй, Ж.******* хүн ажиллуулсан, Ж.*******т хөлсийг төлсөн” гэх зөрүүтэй тайлбарыг тус тус гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар хэргийн оролцогч нь бодит байдалд нийцсэн, үнэн зөв тайлбарыг шүүхэд гаргах үүрэгтэй.
Хэрэгт нотлох баримтаар цугларсан болон хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нэхэмжлэгч *******, хариуцагч ИЗМНЭГ ХХК-тай Хан-Уул дүүрэгт орших Голден Вилл хотхоны 101 дүгээр байрны 1 дүгээр орцны 5, 7 дугаар давхрын дотоод заслын шаврын ажлыг хийж гүйцэтгэхээр тохиролцож гүйцэтгэсэн болох нь дараах үйл баримт тогтоогдож байна.
Зохигчийн хооронд бичгийн хэлбэрээр гэрээ байгуулагдаагүй ба хариуцагч, нэхэмжлэгчтэй ажил гүйцэтгүүлэхээр тохиролцоогүй тул бичгээр гэрээ байгуулаагүй, эрх зүйн харилцаа үүсээгүй гэж нэхэмжлэлээс татгалзсан боловч зохигч амаар тохиролцон Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан нь нэхэмжлэгч *******, хариуцагч ИЗМНЭГ ХХК-ийн ажилтан, тус компанийн захирал О*******гийн дүү ******* нарын хооронд 2014 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн барилгын 7, 8, 9, 10 дугаар давхрын шаврын ажлыг гүйцэтгүүлэхээр тохиролцсон тухай хэлцэл, тус хэлцлийн дагуу нэхэмжлэгч 2, 4, 6, 7, 9 дүгээр давхрын ажлыг зохих ёсоор гүйцэтгэн мөн хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-т заасны дагуу ажлын үр дүн болох заслыг хариуцагчид хүлээлгэн өгснийг хариуцагч хүлээн авч хөлс төлөх баталгаа болгож 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн “Баталгаа өгөх тухай” албан тоотоор тус тус тогтоогдож байна.
******* нь хариуцагч ИЗМНЭГ ХХК-ийн ажилтан болохыг хариуцагч 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд ирүүлсэн тайлбараараа нотолсон.
Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчтэй эрх зүйн харилцаа тогтоогоогүй, ажил гүйцэтгүүлэхээр тохиролцоогүй, ******* нь Ж.*******ийн туслах ажилтан байсан гэх тайлбарыг шүүхэд гаргаж байх боловч татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлоогүй, нэхэмжлэгчийн шаардлагаа нотолж шүүхэд гаргаж шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн дээр дурдагдсан нотлох баримтууд, гэрч Ж.*******ийн гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үгүйсгэж няцаагаагүй.
Гэрч Ж.******* шүүхэд өгсөн мэдүүлэгтээ өөрийнх нь хариуцагч ИЗМНЭГ ХХК-тай тохиролцон хийж гүйцэтгэсэн ажил, нэхэмжлэгч *******ийн хийж гүйцэтгэсэн ажлаас өөр, нэхэмжлэгчийг хариуцагчтай танилцуулж, ажилд зуучлан уулзуулсан болохыг шүүхэд гэрчилсэн ба шүүх гэрчид хууль сануулан гэрчийн мэдүүлэг авсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т нийцэхийн зэрэгцээ хариуцагч ИЗМНЭГ ХХК-ийн хувьд нэхэмжлэгч *******, гэрч Ж.******* нартай тус бүр эрх зүйн харилцаа тогтоож, харилцсан үйл баримт тогтоогдож байгаа ба Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.1, 347.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгч, хариуцагчаас 7 дугаар давхарт 600 м.кв, 8 дугаар давхарт 600 м.кв, 5 дугаар давхарт 300 м.кв ажил гүйцэтгэсний хөлсийг, нэг м.кв талбайн хөлсийг 6,500 тооцон /1,500х6,500=9,750,000/ 9,750,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Нэхэмжлэгч Голден Вилл хотхоны 101 дүгээр байрны 1 дүгээр орцны 5, 7, 9 дугаар давхрын дотоод заслын шаврын ажлыг хийж гүйцэтгэсэн, тус гүйцэтгэсэн ажлыг хариуцагч хүлээн авсан талаар зохигч маргаагүй боловч нэхэмжлэгч 5, 7, 8 дугаар давхрын ажлын хөлсийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар 8 дугаар давхрын заслын ажлыг нэхэмжлэгч хийж гүйцэтгэсэн, хариуцагч уг ажлыг хүлээн авсныг нотлох баримтаар нотлоогүй, хариуцагчийн 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн “Баталгаа өгөх тухай” албан тоотод 8 дугаар давхрын ажлын хөлсийг өгөхөөр тусгагдаагүй тул нэхэмжлэгч *******ийн 8 дугаар давхрын 600 м.кв ажлын хөлс /600х6,500=3,900,000/ 3,900,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, /900х6,500=5,850,000/ 5,850,000 төгрөгийн шаардлагыг хангах үндэслэлтэй. Мөн нэхэмжлэгч, хариуцагч О*******д холбогдох нэхэмжлэлээс татгалзсан тул хариуцагч О*******д холбогдох нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн оноосон нэрийг ИЗМНЭГ ХХК, ХХК гэж өөр өөрөөр тодорхойлж байсан ба хариуцагчийн 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн “Баталгаа өгөх тухай” албан бичигт регистрийн дугаартай ИМЗНЭГ ХХК-ийн тэмдэг дарагдсан, баталгааг ИМЗНЭГ ХХК гаргаж өгсөн байна. ИЗМНЭГ ХХК-ийн 2007 оны 06 дугаар сарын 08-ны өдөр олгогдсон улсын бүртгэлийн гэрчилгээнд компанийн нэрийг “ИЗМНЭГ” гэж, регистрийг гэж бүртгэгдсэн, компанийн дүрмийн 1.1-д компанийн албан ёсны нэрийг латинаар ” LLC” гэж тодорхойлсон байх тул энэхүү хэргийн хариуцагч нь тоот регистрийн дугаар бүхий ИЗМНЭГ ХХК байна.
Шүүх нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлд 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн бөгөөд 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүчин төгөлдөр болсон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд зааснаар хариуцагчийн хөрөнгө, орлого, эрхийн талаархи мэдээлэл, лавлагааг авах ажиллагаа явуулаагүй.
Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хариуцагч ИЗМНЭГ ХХК-ийн хөрөнгө, орлого, эрхээс төлбөрийг гаргуулах талаар тодорхойлох, шийдвэр гүйцэтгэх арга, журмыг тусгайлан заагаагүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль тогтоомжид заасан ердийн арга, журмаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан хариуцагч ИЗМНЭГ ХХК-иас 5,850,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлээс 3,900,000 төгрөгийн шаардлага болон хариуцагч О*******д холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 170,925 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч ИМЗНЭГ ХХК-иас 108,550 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******т олгосугай.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль тогтоомжид заасан шийдвэр гүйцэтгэх арга, журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ