Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 93

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нацагдорж даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  нээлттэй явуулсан шүүх хуралдаанд:

   Улсын яллагч                                Н.Гэрэлмаа

 Шүүгдэгчийн өмгөөлөгч            А.Ариунзаяа

 Нарийн бичгийн дарга Б.Урангоо нар оролцов.

 Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 145 дугаар  зүйлийн 145.2-т зааснаар “Орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгө хулгайлах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн Өөлд овогт Батнасангийн Сүхболдод холбогдох 201618000032,  201712000098, 201614000099, 201617000101, 201618000102, 201618000103, 201618000104, 201618000105, 201618000107, 201618000110, 201618000112, 201618000113, 201618000114, 201618000115, 201614000155 дугаартай хэргүүдийг 201618000098 дугаартай хэрэгт нэмж нэгтгэсэн эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            1. Монгол Улсын иргэн, 1993 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Увс аймгийн Баруунтуруун суманд төрсөн, 23 настай эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Орхон аймгийн Баян-Өндөр сум 11-р баг Цагаанчулуутын 33-4 тоотод оршин суух  улсаас авсан гавъяа шагналгүй, Орхон аймгийн Сум дундын шүүхийн 2010 оны 10 сарын 05-ны өдрийн 117 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил, 06 сарын хорих ялыг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан.  Орхон аймгийн Сум дундын шүүхийн 2011 оны 01 сарын 06-ны өдрийн 16 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн145.2 дахь хэсэгт зааснаар 4 жил хорих ял шийтгүүлж, 2012 оны 11 сарын 15-ны өдрийн 99 тоот шүүгшчийн захирамжаар хугацаанаас өмнө тэнсэн сулласан. Орхон аймаг дахь сум дундпын эрүүгийн шүүхийн 2013 оны 08 сарын 21-ний өдрийн 114 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жил, 08 сарын хорих ял шийтгэгдэж, 2015 оны 11 сарын 05-ны өдрийн 92/28 тоот шүүгчийн захирамжаар 06 сар, 01 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн, ухаан санаа бүрэн гэх, Өөлд овогт Батнасангийн Сүхболд.  Регистрийн дугаар: /ОА9309153 /.

 

 

Холбогдсон хэргийн талаар:

Өөлд овогт Батнасангийн Сүхболд нь 2016 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8 дугаар баг 1-01 тоот Х.Эрдэнэчимэгийн байшингийн цонхоор нэвтрэн орж хазаар 1 ширхэг, мөнгөн аяга 15 ширхэг, ангийн хутга 1 ширхэг, орны бүтээлэг1 ширхэг 3390000 төгрөгийн эд зүйл /201618000032/

 -2016 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Булаг багийн 14-61 тоот монгол гэрийн цоожийг эвдлэн нэвтэрч төмөр хайрцаганд байсан Ц.Баатархүүгийн 740000 төгрөгийг /201614000099/

2016 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Булаг багийн 3-102 тоот Э.Ариунболдын байшингийн вакум цонхийг эвдэн нэвтэрч 730000 төгрөгийн мөнгөн аяга, монет ээмэг, бөгж , кулон зэрэг нийт 3700000 төгрөгийн үнэт эдлэлүүд /2016000101/

2016 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар баг 2-019 тоот Р.Баяраагийн байшингийн цонхоор нэвтрэн орж цоркон шигтгээтэй монет ээмэг, 1 хос шармал зүйл алдагдсан нийт 2500000 төгрөгийн эд зүйл /201618000102/

2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар баг 1-165 тоот Б.Батмөнхийн байшингийн цонхийг эвдлэн нэвтэрч 5 ширхэг мөнгөн аяга, монет ээмэг, бөгж нийт 2655000 төгрөгийн эд зүйл /201618000110/

2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Дархан-Уул аймаг Дархан сум 6-р баг Тээвэрчдийн 2-2 тоот байшингийн хажууд байх М.Отгонжаргалын монгол гэрийн цоожийг эвдлэн нэвтэрч 940000 төгрөгийн 3 ширхэг мөнгөн аяга,

 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Дархан-Уул аймаг Дархан сум 7-р баг хангамж 3-445 тоот Л.Төмөрбаатарын байшингийн цонхоор нэвтрэн орж монет бөгж, мөнгөн эдлэлүүд зэрэг нийт 360000 төгрөгийн эдлэлүүд,

2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар баг 2-050 тоот Г.Насанжаргалын байшингийн хаалганы цоожийг нэвтлэн орж монет, мөнгөн ээмэг, мөнгөн аяга, зэс аяга, зандан модон хөөрөг зэрэг 795000 төгрөгийн эд зүйл /2016000107/

2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр баг 4-23 тоот Г.Нямсүрэнгийн Вакум цонхоор хууль бусаар нэвтрэн орж мон?т, мөнгөн ээмэг нийт 360000 төгрөгийн үнэт эдлэлүүд /2016000098/

2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар баг 4-413 тоот П.Жаргалсайханы байшингийн цонхийг эвдлэн нэвтэрч зөөврийн компьютер, 4 ширхэг мөнгөн аяга, монет гинж нийт 1280000 төгрөгийн эд зүйл /201618000099/

2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар баг 1-075 тоот П.Отгонцэцэгийн байшингийн вакум цонхийг эвдэн нэвтэрч нийт 310000 төгрөгийн 2 ширхэг мөнгөн аяга /201618000104/

2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар багийн 4-074 тоот А.Солонгын байшингийн вакум цонхийг эвдэн нэвтэрч алт, монет, мөнгөн ээмэг, бөгж 892000 төгрөгийн үнэт эдлэлүүд /201618000105/ зэрэг нийт 17078275 төгрөгийн эд хөрөнгийг бусдын орон байр, агуулах саванд нэвтэрч, давтан үйлдлээр хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Тодорхойлох нь:

 Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 1.Шүүгдэгч.Сүхболдын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “…Мэдүүлэг өгөхгүй гэв.

2.Хохирогч Г.Нямсүрэнгийн 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “ ....2016 оны 04 сарын 07-ны өдөр 15 цагийн үед гэртээ ирэхэд манай хашааны хаалга онгорхой байсан ба гэртээ ороход манай байшингийн унтлагын өрөөний цонх онгорхой байшин доторх эд зүйлүүдийг бүгдийг нь буулган ундуй сундуй болгосон байсан. Ингээд гэрийнхээ эд зүйлийг бүртгэхэд монетон бөгж, ээмэг алга болсон байсан....” гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 31 дүгээр хуудас/  

       3.Хохирогч Б.Болорцэцэгийн 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “....2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн орой 19 цагийн үед гэртээ ирэхэд манай хашааны хашааны хаалга онгорхой байсан ба гэртээ ороход хойд жижиг өрөөний цонх онгорхой байсан. Байшин доторх эд зүйлүүдийг онгочин гаргаж тавьсан байсан. Ингээд гэрийнхээ эд зүйлийг бүртгэхэд самсунг нэртэй зөөврийн компьютер, 4 ширхэг мөнгөн аяга, улаан шигтгээтэй монетогн бөгж зэрэг зүйлүүд алга болсон байсан. . Алдагдсан эд зүйлээ авсан. Харин манай гэрийн вакум цонх эвдэрсэн байсан тул 60000 төгрөгөөр засуулсан....” гэх мэдүүлэг

/ хавтаст хэргийн 55 дугаар хуудас /

          4.Хохирогч М.Энхцэнгэлийн 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2016 оны 01 сарын 01-ний өглөө би өөрийн нөхөр Батмөнхийн хамт ОХУ руу 04 цагийн үед яваад 20 цагийн үед ирэхэд манай гэрийн гал тогооны цагаан өнгийн вакум цонхыг онгойлгоод хулгайч орж 5 ширхэг мөнгөн аяга, миний эдэлж хэрэглэж байсан монетон ээмэг, мөнгөн ээмэг бөгжнүүдийг аваад явсан байсан. ...Дараа нь харин 5 ширхэг мөнгөн аяга, мөнгөн ээмэг бөгжийг олж өгсөн байгаа үлдэгдэл алдагдсан зүйлээс монетон ээмэг бөгжнүүд байхгүй байна. ....” гэх мэдүүлэг

/ хавтаст хэргийн 77 дугаар хуудас /

          5.Хохирогч Б.Сарантуяагийн 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2016 оны 03 дугаар сарын 22-ны өдөр гэртээ 15 цагийн үед ирсэн чинь манай гэрт хулгай ороод миний алт, мөнгө, монетон ээмэг, бөгж, кулон гинж зэргийг хулгай авсан байсан. .…”  гэх мэдүүлэг

/ хавтаст хэргийн 100 дугаар хуудас /

      6.Хохирогч Р.Баяраагийн 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “....2016 оны 03 дугаар сарын 22-ны өдөр ... манай гэрийн цонх руу төмөр шөт босгоод цонхны модон хүрээн дээр тулгаж тавьсан ба цонх онгорхой байхаар нь гэрт хулгай оросн байна гэж ойлгоод гэр рүүгээ оролгүй эхнэртээ хэлж утсаар хэлээд дараа нь цагдаа дуудсан... манай эхнэр зүүж байсан ээмэг дээрээ монетон грамм, церконон шигтгээ нэмээд 1 хос ээмэг болгосон байсан юм....” гэх мэдүүлэг

/ хавтаст хэргийн 125 дугаар хуудас /

     7.Хохирогч П.Отгонцэцэгийн 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “....2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хулгай орж 2 ширхэг мөнгөн аяга хулгай хийж манай гэрийн цонх, сейф эвдэж орхисон байсан. 130000 төгрөгийн мөнгөн аяга, 180.000 төгрөгийн мөнгөн аяга олдож буцааж эд зүйлээ авсан. Харин 60000 төгрөгөөр вукум цонхны түгжээ янзлуулсан, 70000 төгрөгийн  сейф эвдсэн байсан ....” гэх мэдүүлэг

/ хавтаст хэргийн 144 дүгээр  хуудас /

    8.Хохирогч Д.Бямбаагийн 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “....2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 14 цаг өнгөрч байхад гэрээ гаднаасаа цоожилж эмнэлэг явсан. Ингээд 15 цаг 25 минутын үед гэртээ ирээд байшин руу ороход манай байшингийн гал тогооны өрөөний цонх онгойсон, том өрөөний шкаф болон бусад зүйлийн хаалгыг онгойлгон дотор эд зүйлүүдийг гаргаж онгичсон байсан. Ингээд гэрийнхээ эд зүйлийг бүртгэхэд дунд гарын мөнгөн аяга 3 ширхэг, 100 доллар, 18000 төгрөг, мөнгөн ээмэг кулон, бөгж, мөнгөн бугуйвч зэрэг зүйлүүд алга болсон байсан.....” гэх мэдүүлэг

/ хавтаст хэргийн 162 дугаар хуудас /

9. Хохирогч А.Солонгын 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “....2016 оны 04 дүгээр сарын 07-гны өдөр 09 цаг өнгөрч байхад бүгд гэрээ гаднаасаа цоожлоод ажилдаа гарцгаасан юм. Ингээд 16 цаг өнгөрч байхад манай хажуу айлбн ах болох Цогоо танай гэрт чинь хулгай орчихсон байна. Би цагдаад хэлчихлээ гэж утсаар хэлсэн. Ингээд гэртээ ирэхэд байшингийн урагш харсан цонх онгойсон хаалга цоожтой байсан ба хаалгаар байшин руу ороход  манай том өрөөний шкаф болон жижиг өрөөнд байсан сейфийг эвдэж дотор нь байсан эд зүйлүүдийг гаргаж тавьсан байсан.....” гэх мэдүүлэг

/ хавтаст хэргийн 177 дугаар хуудас /

10. Хохирогч Г.Наранжаргалын 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “....2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр манай гэрийн хаалгыг эвдэж хулгай орж 70000 төгрөгийн үнэтэй мөнгөн аяга, дунд гарын 150000 төгрөгийн үнэтэй зэс аяга, 230000 төгрөгийн үнэтэй хос монетон ээмэг, 400000 төгрөгийн үнэтэй /зандан/ модон хөөрөг хулгайд алдагдсан.....” гэх мэдүүлэг

/ хавтаст хэргийн 191 дүгээр хуудас /

11.Хохирогч Х.Эрдэнэчимэгийн 2016 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “....Нөхөр Батсүх 2016 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотоос Сэлэнгэ аймагт гэртээ ирэхэд гэрт хулгай орсон, мөнгөн аяганууд, мөнгөн тоногтой хазаар, ангийн хутга, орны бүтээлэг зэрэг алдагдсан байна гэж надад утасдаж хэлсэн. .. Манай гэрээс 15 ширхэг мөнгөн аяга алдагдсан бага гарын мөнгөн аяга 4 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 6 ширхэг, их гарын мөнгөн аяга 5 ширхэг, мөнгөн тоногтой хазаар, ангийн хутга, орны бүтээлэг алдагдсан ......” гэх мэдүүлэг

/2 дугаар хавтаст хэргийн 12 дугаар хуудас /

12. Хохирогч Ц.Баатархүүгийн 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “......Мөнгө хадгалдаг төмөр хайрцаганд 740000 төгрөг хадганд боолттой үлдсэн юм. Энэ мөнгийг сүүлийн 2,3 жил бага багаар цуглуулсан юм. Би мөнгөө банкинд хадгалах дургүй байдаг юм. Очерь дараалал ихтэй, бичиг цаас хөтлөх гэж хэцүү байдаг юм. Тэгтэл 01 дүгээр сарын 30-ны өглөө ажлаасаа буугаад хүнсний захаар ороод гэртээ иртэл манай монгол гэрийн цоож байхгүй, хаалга бага зэрэг онгорхой харагдаж байсан. Тэгээд гэртээ ортол хамаг шкаф, сав ухчихсан, зүүн орон доогуур байсан сонгол цоожтой төмөр хайрцгийг эвдээд дотроос нь мөнгийг маань хадагнаас нь гаргаад хулгайлчихсан байсан......” гэх мэдүүлэг

/2 дугаар хавтаст хэргийн 113 дугаар хуудас /

13.Хохирогч Э.Ариунболдын 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “....Манай гэрт 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдөр өглөөний 07 цаг 40 минутаас 22 цагийн хооронд эзгүй байхад байшингийн амбаарын вакум цонхны хамгаалалт төмрийг гадагш нь татаж хаяад вакум цонхыг дотогш рамаар нь түлхээд дотогшоо ороод байшингийн хаалгыг сүхээр цохиод орсон байсан. ...Манай гэрээс “ хайрт аав, ээж, ах, эгч нараас нь дурсгав. 2006.10.06” гэсэн бичигтэй мөнгөн аяга, доороо товгор хээтэй, лууны дүрстэй, Никон маркын дижитал зургийн аппарат 2008 онд Солонгос улсаас авч байсан....гэх мэдүүлэг

/2 дугаар хавтаст хэргийн 163-164 дүгээр хуудас/

14.Гэрч Л.Төмөрбаатарын 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “....2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 10 цагийн үед манай гэр эзгүй байхад модон рамтай цонхоор орж 110000 төгрөгийн үнэтэй жижиг гарын мөнгөн аяга, 95000 төгрөгийн үнэтэй маргад ногоон шигтгээтэй 582 сорьцтой монетон бөгж, 25000 төгрөгийн үнэтэй мөнгөн хос ээмэг, 25000 төгрөгийн үнэтэй хар мөнгөн улаан шигтгээтэй бөгж, 20000 төгрөгийн үнэтэй цагаан өнгийн мөнгөн хос ээмэг, 15000 төгрөгийн гоёлын хос ээмэг, 10000 төгрөгийн үнэтэй гоёлын бөгж,  20000 төгрөгийн үнэтэй цагаан өнгийн мөнгөн бөгж, 7500 төгрөгийн үнэтэй сувдан зүүлт, 7500 төгрөгийн үнэтэй сувдан ээмэг зэрэг зүйлүүдийг хулгайд алдсан байсан. Тэгээд энэ талаар цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй байж байхад 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас манай гэрээс хулгай хийсэн хүнийг дагуулж ирж, манай гэрийн зүүн талын цонхоор орсон гэснийг заалгаж мэдүүлэг шалгаж хулгайчийг олсон.....гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 35 дугаар хуудас/

15.Гэрч М.Отгонжаргалын 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “.....2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 15 цагийн үед манай гэр эзэнгүй хойгуур байшингийн вакум цонхоор орж эд зүйл хайгаад ямар нэгэн юм аваагүй гараад байшингийн хажууд байрлах эсгий 5 ханатай гэрийн хаалганы цоожийг эвдэж ороод гэрийн хойморт байдаг эрээн авдарны цоожийг эвдээд 280000 төгрөгийн үнэтэй их гарын мөнгөн аяга 1 ширхэг, 160000 төгрөгийн үнэтэй дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, 500000 төгрөгийн үнэтэй хуучны жижиг мөнгөн аяга зэргийг хулгайлсан байсан. Ингээд Цагдаагийн байгууллага хайж манай хулгайд алдсан 3 ширхэг мөнгөн аягыг олж өгсөн......гэх мэдүүлэг

/ хавтаст хэргийн 37 дугаар хуудас/

16.Иргэний нэхэмжлэгч С.Сүрлэгбаатарын  2016 оны 4 дүгээр  сарын 12-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “....2016 оны 04 дүгээр сарын 01-нд Батнасангийн Сүхболд гэх зүс таних залуу надад 3 ширхэг мөнгөн аяга зарахдаа хулгайн зүйл биш гэж хэлээд надад 90000 төгрөгөөр зарсан юм. .....гэх мэдүүлэг

/ хавтаст хэргийн 39 дүгээр хуудас /

17.Иргэний нэхэмжлэгч Л.Баасанхүүгийн  2016 оны 1 сарын 14-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “....2016 оны 04 дүгээр сарын 01-нд Батнасангийн Сүхболд гэх зүс таних залуу надад 5 ширхэг мөнгөн аяга зарахдаа хулгайн зүйл биш гэж хэлээд надад 150000 төгрөгөөр зарсан юм. Ингээд дараа нь цагдаагийн байгууллагаас хүмүүстэй ирээд миний худалдан авч “Нөр их” ломбарданд тавьсан байсан аягыг хураан аваад явсан....гэх мэдүүлэг

/ хавтаст хэргийн 41 дүгээр хуудас /

18.2016 оны 4 дүгээр  сарын 08-ны өдрийн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын үнийн зөвшлийн комиссын Эд зүйл үнэлсэн үнэлгээнд:  /хохирогч М.Энхцэнгэлийн алдагдсан зүйлс/                                                             

№№

Нэр

ширхэг

Зах зээлийн дундаж үнэ

Нийт үнэ

Тайлбар

1

Их гарын мөнгөн аяга

1

170,000

170,000

 

2

Дунд гарын мөнгөн аяга

1

230,000

230,000

 

 

Дунд гарын мөнгөн аяга

1

140,000

140,000

 

 

Бага гарын мөнгөн аяга

2

110,000

220,000

 

 

Вакум цонх

1

110,000

110,000

 

6

Бугуйн цаг эрэгтэй

1

180000

150.000

 

7

Эрэгтэй монетон бөгж

1

500.000

150.000

 

8

Эмэгтэй монетон бөгж

1

160000

160.000

 

9

Эмэгтэй хос монетон ээмэг

1

350.000

350.000

 

10

Кулон

1

100.000

100.000

 

11

Монетон гинж

1

250.000

250.000

 

12

Монетон бугуйвч

1

225.000

225.000

 

13

Ногоон чулуун шигтгээтэй мөнгөн ээмэг

4 хос

4 хос

90.000

90.000

 

14

Дугуй хэлбэртэй мөнгөн хос ээмэг

3 хос

75.000

75.000

 

 

Дүн

 

 

2.765.000

 

/хавтаст хэргийн 75 дугаар хуудас/

19.2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийнСүхбаатар сумын үнийн зөвшлийн комиссын үнэлгээнд: /хохиоргч Д.Бямбаагийн алдагдсан эд зүйлийн үнэлгээ/

№№

Нэр

ширхэг

Зах зээлийн дундаж үнэ

Нийт үнэ

Тайлбар

2

Дунд гарын мөнгөн аяга

2

145,000

290,000

 

 

Дунд гарын мөнгөн аяга

1

120,000

120,000

 

3

Номин шигтгээтэй эмэгтэй хос

1

10.000

10.000

 

4

Номин шигтгээтэй кулон

1

10.000

10.000

 

5

Номин шигтгээтэй бөгж

1

12.000

12.000

 

6

Мөнгөн бугуйвч

1

12.000

12.000

 

7

Вакум цонхны түгжээ засуулахад

1

60.000

60.000

 

 

Дүн

 

 

514.000

 

/хавтаст хэргийн 160 дугаар хуудас/

20.2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийнСүхбаатар сумын үнийн зөвшлийн комиссын үнэлгээнд: /хохиоргч А.Оюуны алдагдсан эд зүйлийн үнэлгээ/

№№

Нэр

ширхэг

Зах зээлийн дундаж үнэ

Нийт үнэ

Тайлбар

1

Мөнгөн эмэгтэй хос

1

10.000

10.000

 

2

Мөнгөн кулон

1

8.000

8.000

 

3

Мөнгөн бөгж

1

8000

8000

 

 

Дүн

 

 

26.000

 

/хавтаст хэргийн 236 дугаар хуудас/

21.2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийнСүхбаатар сумын үнийн зөвшлийн комиссын үнэлгээнд: /хохиоргч Г.Нямсүрэнгийн алдагдсан эд зүйлийн үнэлгээ/

№№

Нэр

ширхэг

Зах зээлийн дундаж үнэ

Нийт үнэ

Тайлбар

1

Монетон ээмэг хос

1

180.000

180.000

 

2

Мөнгөн бөгж

1

180.000

180.000

 

 

Дүн

 

 

360.000

 

/хавтаст хэргийн 19 дүгээр хуудас/

22.2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Сүхбаатар сумын үнийн зөвшлийн комиссын үнэлгээнд: /хохиоргч Б.Болорцэцэгийн алдагдсан эд зүйлийн үнэлгээ/

№№

Нэр

ширхэг

Зах зээлийн дундаж үнэ

Нийт үнэ

Тайлбар

1

Улаан шигтгээтэй монетон бөгж

1

180.000

180.000

 

2

Дунд гарын мөнгөн аяга

3

180.000

540.000

 

3

Жижиг гарын мөнгөн аяга

1

70.000

70.000

 

4

Самсунг маркын зөөврийн компьютер

1

490.000

490.000

 

5

Вакум цонхны түгжээ засуулсан

1

60.000

60.000

 

 

Дүн

 

 

1.340.000

 

/хавтаст хэргийн 53 дугаар хуудас/

23.2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн Сүхбаатар сумын үнийн зөвшлийн комиссын үнэлгээнд: /хохиоргч Б.Сарантуяагийн алдагдсан эд зүйлийн үнэлгээ/

№№

Нэр

ширхэг

Зах зээлийн дундаж үнэ

Нийт үнэ

Тайлбар

1

Алтны хольцтой бөгж

1

800.000

800.000

 

2

Монетон ээмэг

1

1.200.000

1.200.000

 

3

Цагаан алт суулгасан монетон кулон

1

400.000

400.000

 

4

Монетон бөгж

1

600.000

600.000

 

5

Монетон зүүлт

1

500.000

500.000

 

6

Алтан кулон

1

200.000

200.000

 

 

Дүн

 

 

3.700.000

 

/хавтаст хэргийн 98 дугаар хуудас/

24.2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Сүхбаатар сумын үнийн зөвшлийн комиссын үнэлгээнд: /хохиоргч Буяндэлгэрийн алдагдсан эд зүйлийн үнэлгээ/

№№

Нэр

ширхэг

Зах зээлийн дундаж үнэ

Нийт үнэ

Тайлбар

1

Монетон ээмэг

1

200.000

200.000

 

2

Шармал ээмэг

1

50.000

50.000

 

 

 

 

 

 

 

 

Дүн

 

 

250.000

 

/хавтаст хэргийн 123 дугаар хуудас/

25.2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Сүхбаатар сумын үнийн зөвшлийн комиссын үнэлгээнд: /хохиоргч Б.Нямсүрэнгийн алдагдсан эд зүйлийн үнэлгээ/

№№

Нэр

ширхэг

Зах зээлийн дундаж үнэ

Нийт үнэ

Тайлбар

1

Дунд гарын мөнгөн аяга

1

130.000

130.000

 

2

Их гарын мөнгөн аяга

1

180.000

180.000

 

3

Вакум цонхны түгжээ засуулсан

1

60.000

60.000

 

4

ОХУ-ын мөнгөний сейф

1

70.000

70.000

 

 

Дүн

 

 

440.000

 

/хавтаст хэргийн 142 дугаар хуудас/

26.2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Сүхбаатар сумын үнийн зөвшлийн комиссын үнэлгээнд: /хохиоргч А.Солонгын алдагдсан эд зүйлийн үнэлгээ/

№№

Нэр

ширхэг

Зах зээлийн дундаж үнэ

Нийт үнэ

Тайлбар

1

Монетон бөгж

1

250.000

250.000

 

2

Монетон бөгж

1

250.000

250.000

 

3

Монетон бөгж

1

150.000

150.000

 

4

Мөнгөн гинж

1

15000

15000

 

5

Мөнгөн ээмэг

1

20.000

20.000

 

6

Мөнгөн урт ээмэг

1

25.000

25.000

 

7

Сувдан ээмэг зүүлт

1

25000

25000

 

8

Мөнгөн ээмэг

1

15.000

15.000

 

9

Мөнгөн гинж

1

15.000

15.000

 

10

кулон

1

7000

7000

 

11

Мөнгөн ээмэг

1

15.000

15.000

 

12

Мөнгөн бөгж

1

15.000

15.000

 

13

Төмөр сейф

1

189.000

189.000

 

14

Вакум цонхны түгжээ засуулсан

1

60.000

60.000

 

 

Дүн

 

 

1.141.000

 

/хавтаст хэргийн 172 дугаар хуудас/

27.2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийнСүхбаатар сумын үнийн зөвшлийн комиссын үнэлгээнд: /хохиоргч Г.Наранжаргалын  алдагдсан эд зүйлийн үнэлгээ/

№№

Нэр

ширхэг

Зах зээлийн дундаж үнэ

Нийт үнэ

Тайлбар

1

Монетон ээмэг хос

1

230.000

230.000

 

2

Гоёлын 3 хос ээмэг

1

40.000

40.000

 

3

Мөнгөн аяга

1

70.000

70.000

 

4

Зэс аяга /дунд гарын/

1

15.000

15.000

 

5

Хөөрөг /эртний зандан мод/

1

400.000

400.000

 

6

Мөнгөн ээмэг бөгж гинж

1

40.000

40.000

 

 

Дүн

 

 

795.000

 

/хавтаст хэргийн 189 дүгээр хуудас/

28.2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Сүхбаатар сумын үнийн зөвшлийн комиссын үнэлгээнд: /хохиоргч Х.Эрдэнэчимэгийн алдагдсан эд зүйлийн үнэлгээ/

№№

Нэр

ширхэг

Зах зээлийн дундаж үнэ

Нийт үнэ

Тайлбар

1

Мөнгөн тоногтой хазаар

1

1.000.000

1.000.000

 

2

Бага гарын мөнгөн аяга

4

90.000

360.000

 

3

Дунд мөнгөн аяга

6

150.000

900.000

 

4

Их гарын мөнгөн аяга

5

200.000

1.000.000

 

5

Ангийн хутга

1

90.000

90.000

 

6

Орны бүтээлэг

1

40.000

40.000

 

 

Дүн

 

 

3.390.000

 

/ 2 дугаар хавтаст хэргийн 5 дугаар хуудас/

29.2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн “Капитал зууч” ХХКийн үнэлгээнд: /хохирогч Л.Төмөрбаатарын  алдагдсан эд зүйлийн үнэлгээ/

№№

Нэр

ширхэг

Зах зээлийн дундаж үнэ

Нийт үнэ

Тайлбар

1

Жижиг гарын мөнгөн аяга

1

110.000

110.000

 

2

Маргад ногоон шигтгээтэй монетон бөгж

1

95.000

95.000

 

3

Хар мөнгөөр хийсэн улаан шигтгээтэй ээмэг

1

25.000

25.000

 

4

Хар мөнгөөр хийсэн улаан шигтгээтэй Зүүлт

1

25.000

25.000

 

5

Хар мөнгөөр хийсэн улаан шигтгээтэй Бөгж

1

25.000

25.000

 

6

Цагаан мөнгөөр хийсэн ногоон шигтгээтэй ээмэг бөгж

1

40.000

40.000

 

7

Гоёлын ээмэг хос

1

15.000

15.000

 

8

Гоёлын бөгж

1

10.000

10.000

 

9

Сувдан зүүлт, ээмэг

1

15.000

15.000

 

 

Дүн

 

 

360.000

 

/ 2 дугаар хавтаст хэргийн 23 дугаар хуудас/

30.2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн “Капитал зууч” ХХКийн үнэлгээнд: /хохиоргч П.Чадраабалын  алдагдсан эд зүйлийн үнэлгээ/

№№

Нэр

ширхэг

Зах зээлийн дундаж үнэ

Нийт үнэ

Тайлбар

1

Их гарын мөнгөн аяга

1

280.000

280.000

 

2

Дунд гарын мөнгөн аяга

1

160.000

160.000

 

3

Хуучны мөнгөн аяга

1

500.000

500.000

 

 

Дүн

 

 

940.000

 

/хавтаст хэргийн 27 дугаар хуудас/

 

31. 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №14 тоот шинжээчийн:

1.Шинжилгээнд “6” гэж дугаарлан ирүүлсэн гарын алганы “7” гэж дугаарласан гарын хурууны өндөгний хэсгийн хээнүүд нь шинжилгээнд тэнцэж байна. 2.харьцуулах шинжилгээнд ирүүлсэн Л.Батсүх, Х.Эрдэнэчимэг, Б.Энх-Үжин нарын гарын хээний дардасууд нь харьцуулах шинжилгээний шаардлагыг хангаж байна.  3.Шинжилгээнд “6” гэж дугаарлаж ирүүлсэн гарын алганы хэсгийн мөр нь Б.Энх-Үжингийн баруун гарын алганы дардастай, “7” гэж дугаарласан гарын хурууны өндөгний хэсгийн мөр нь Х.Эрдэнэчимэгийн баруун агрын эрхий хурууны өндөгний хэсгийн дардастай хоорондоо тохирч байна ....гэх дүгнэлт

/хавтаст хэргийн 56 дугаар хуудас/

32. 2015 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №30 дугаартай шинжээчийн:

  1. Шинжилгээнд хүргүүлсэн хэрэг учралын газраас нунтаг шиглан бэхжүүлж авсан мөрнүүдээс 2,3 гэж дугаарласан мөрүүд нь тэнцэж байна.
  2. Шинжилгээнд тэнцэж байгаа гарын мөр нь гарын мөрний папилон санд бүртгэлтэй гарын мөрний дардасуудтай таарч тохирохгүй байна.
  3. Гомдол гаргагч Ц.Баатархүүгийн гарын дардастай тохирохгүй байна... гэх дүгнэлт /хавтаст хэргийн 118 дугаар хуудас/

33.Б.Сүхболдоос эд зүйлд үзлэг хийж хурааж авсан тэмдэглэл. /1 дүгээр хавтаст хэргийн 13-16 дугаар хуудас/

34.Хэрэг учралын газар үзлэг хйисэн тэмдэглэл. /1 дүгээр хавтаст хэргийн 6-10 дугаар хуудас/, /1 дүгээр хавтаст хэргийн 48-50 дугаар хуудас/,/1 дүгээр хавтаст хэргийн 67-70 дугаар хуудас/, /1 дүгээр хавтаст хэргийн 86-96 дугаар хуудас/, /1 дүгээр хавтаст хэргийн 115-121 дүгээр хуудас/, /1 дүгээр хавтаст хэргийн 136-139 дүгээр хуудас/, /1 дүгээр хавтаст хэргийн 150-157 дугаар хуудас/, /1 дүгээр хавтаст хэргийн 168-169, 173-174 дүгээр хуудас/, /1 дүгээр хавтаст хэргийн 183-187 дугаар хуудас/, /2 дугаар хавтаст хэргийн 7-22 дугаар хуудас/, /2 дугаар хавтаст хэргийн 101-103 дугаар хуудас/, /2 дугаар хавтаст хэргийн 158-160 дугаар хуудас/

35.Эд зүйлд үзлэг хийж, хүлээлгэн өгсөн тэмдэглэл. /1 дүгээр хавтаст хэргийн 17 дугаар хуудас/, /1 дүгээр хавтаст хэргийн 52 дугаар хуудас/,/1 дүгээр хавтаст хэргийн 72-74 дүгээр хуудас/, /1 дүгээр хавтаст хэргийн 141 дүгээр хуудас/, /1 дүгээр хавтаст хэргийн 159 дүгээр хуудас/, /1 дүгээр хавтаст хэргийн 172 дугаар хуудас/, /1 дүгээр хавтаст хэргийн 20-21 дүгээр хуудас/,/1 дүгээр хавтаст хэргийн 18 дугаар хуудас/,

36. Б.Сүхболдын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл. /2 дугаар хавтаст хэргийн 199-214 дүгээр хуудас/,

37. Б.Сүхболдын урьд ял шийтгэл хүлээсэн тухай тэмдэглэл. /хавтаст хэргийн 239 дүгээр хуудас/ зэрэг болно.

 

                       Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                 дараахи дүгнэлтийг хийв.

 

Өөлд овогт Батнасангийн Сүхболдыг Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас 2016 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8 дугаар баг 1-01 тоот Х.Эрдэнэчимэгийн байшингийн цонхоор нэвтрэн орж хазаар 1 ширхэг, мөнгөн аяга 15 ширхэг, ангийн хутга 1 ширхэг, орны бүтээлэг 1 ширхэг нийт 3390000 төгрөгийн эд зүйл хулгайлсан /201618000032 дугаартай хэрэг/,

 -2016 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Булаг багийн 14-61 тоот монгол гэрийн цоожийг эвдлэн нэвтэрч төмөр хайрцаганд байсан Ц.Баатархүүгийн 740000 төгрөгийг хулгайлсан /201614000099 дугаартай хэрэг/,

2016 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Булаг багийн 3-102 тоот Э.Ариунболдын байшингийн вакум цонхийг эвдэн нэвтэрч 730000 төгрөгийн мөнгөн аяга, монет ээмэг, бөгж , кулон зэрэг нийт 3700000 төгрөгийн үнэт эдлэлүүд хулгайлсан /2016000101 дугаартай хэрэг/,

2016 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар баг 2-019 тоот Р.Баяраагийн байшингийн цонхоор нэвтрэн орж цоркон шигтгээтэй монет ээмэг, 1 хос шармал зүйл алдагдсан нийт 2500000 төгрөгийн эд зүйл хулгайлсан, /201618000102 дугаартай эрүүгийн хэрэг/,

2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар баг 1-165 тоот Б.Батмөнхийн байшингийн цонхоор нэвтэрч, 5 ширхэг мөнгөн аяга, монет ээмэг, бөгж нийт 2655000 төгрөгийн эд зүйл хулгайлсан /201618000110 дугаартай/,

2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Дархан-Уул аймаг Дархан сум 6-р баг Тээвэрчдийн 2-2 тоот байшингийн хажууд байх М.Отгонжаргалын монгол гэрийн цоожийг эвдлэн нэвтэрч 940000 төгрөгийн 3 ширхэг мөнгөн аяга хулгайлсан,

 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Дархан-Уул аймаг Дархан сум 7-р баг хангамж 3-445 тоот Л.Төмөрбаатарын байшингийн цонхоор нэвтрэн орж монет бөгж, мөнгөн эдлэлүүд зэрэг нийт 360000 төгрөгийн эдлэлүүд хулгайлсан,

2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар баг 2-050 тоот Г.Насанжаргалын байшингийн хаалганы цоожийг нэвтлэн орж монет, мөнгөн ээмэг, мөнгөн аяга, зэс аяга, зандан модон хөөрөг зэрэг 795000 төгрөгийн эд зүйл хулгайлсан  /2016000107 дугаартай эрүүгийн хэрэг/,

2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр баг 4-23 тоот Г.Нямсүрэнгийн Вакум цонхоор хууль бусаар нэвтрэн орж мон?т, мөнгөн ээмэг нийт 360000 төгрөгийн үнэт эдлэлүүд хулгайлсан /2016000098 дугаартай хэрэг/,

2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар баг 4-413 тоот П.Жаргалсайханы байшингийн цонхийг эвдлэн нэвтэрч зөөврийн компьютер, 4 ширхэг мөнгөн аяга, монет гинж нийт 1280000 төгрөгийн эд зүйл хулгайлсан /201618000099 дугаартай эрүүгийн хэрэг/,

2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар баг 1-075 тоот П.Отгонцэцэгийн байшингийн вакум цонхийг эвдэн нэвтэрч нийт 310000 төгрөгийн 2 ширхэг мөнгөн аяга хулгайлсан /201618000104 дугаартай эрүүгийн хэрэг/,

2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар багийн 4-074 тоот А.Солонгын байшингийн вакум цонхийг эвдэн нэвтэрч алт, монет, мөнгөн ээмэг, бөгж 892000 төгрөгийн үнэт эдлэлүүд /201618000105/ зэрэг нийт 17078275 төгрөгийн эд хөрөнгийг бусдын орон байр, агуулах саванд нэвтэрч, давтан үйлдлээр хулгайлсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.

 Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн хэлэлцсэн бөгөөд хууль сануулж авсан хохирогч, гэрчийн мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтгүүдийг үнэн зөв гэж үзэн, нотолгооны эх сурвалжаа болголоо.

  Хохирогч нар нь гэмт хэрэг гарсан цаг хугацааг нарийн тодорхойлж чадахгүй байгаа ба алдагдсан эд зүйлийнхээ талаар л мэдүүлж байгаа бөгөөд тухай бүрийн орон нутгийн үнийн комиссийн үнэлгээг гаргаж хулгайлагдсан эд зүйлээ нэг бүрчлэн үнэлүүлсэн байгаа нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдалтай нийцэж байгаа тул  гэмт хэргийг хэзээ хэн үйлдсэн болохыг нотолж байгаа хэрэгсэл мөн гэж үзсэн болно. Эдгээр байдлууд нь гэрчүүдийн мэдүүлгүүдтэй тохирч байхаас гадна шинжээчийн дүгнэлттэй нийцсэн байна. Зарим эд зүйлийг хураан авч хүлээлгэн өгсөн байгаа нь гэмт хэргийн талаар хангалттай нотлогдсон гэж үзэх боломжийг бүрдүүлж байна.

       Иймд Батнасангийн Сүхболдыг 12 удаагийн үйлдлээр хэд хэдэн аймгийн нутаг дэвсгэрийг дамжин, иргэдийн орон байранд нэвтэрч, эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл бүрдсэн гэж шүүх дүгнэв. 

      Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Эрүүгийн хуулинд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулсан гэмт хэрэг үйлдэгдсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болно” гэж заажээ.

Б.Сүхболдын дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан “гэмт хэргийн бүх шинжийг агуулсан нь шүүхээр тогтоогдсон” тул мөн хуулийн ерөнхий ангийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасан “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага заавал хүлээлгэнэ” гэсэн эрүүгийн хуулийн гарцаагүй байх зарчмыг баримтлан Б.Сүхболдод эрүүгийн хариуцлага хүлээлгэвэл зохино.

         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 54 дүгээр зүйлийн 54.2-т “Шүүх ял оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршгийн шинж чанар, хохиролын хэр хэмжээ, хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэжээ.

        Шүүгдэгч Б.Сүхболд нь 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр “өршөөл үзүүлэх тухай” хуулийн дагуу хорих ялын хугацаа дуусахаас 4 сар, 25 хоногийн өмнө өршөөгдөн суллагдсан боловч эргээд хулгайн гэмт хэрэг үйлдэж эхэлсэн ба хэд хэдэн аймаг дамжин гэмт хэрэг үйлдсэн, урьд өмнө нь ийм төрлийн гэмт хэргийг удаа дараа үйлдэж шүүхээр ял шийтгэгдэж байсан зэрэг нь шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхой харуулж байна.

    Иймээс шүүгдэгч Б.Сүхболдод холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг “Орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

Хохирогчоор тогтоогдсон нэр бүхий 10 иргэний хохирол болон иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон нэр бүхий 9 иргэний эд хөрөнгийн хохиролыг барагдуулаагүй тул шүүгдэгчээс холбогдох хууль тогтоомжид заасны дагуу гаргуулахаар тогтоох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Сүхболд нь 12 удаагийн үйлдлээр иргэдэд нийт 17.078.275 төгрөгний хохирол учруулсанаас 5.237.275 төгрөгийн эд зүйлийг буцаан төлсөн, төлөгдөөгүй 11.841.000 төгрөгийн хохирол үлдсэн байгааг Иргэний хуулийн холбогдох заалтуудыг баримтлан шүүгдэгч Б.Сүхболдоос гаргуулж төлүүлбэл зохино.

Мөн 915.000 төгрөгийн эд хөрөнгийн хохиролыг иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон нэр бүхий 9 иргэнд төлөхөөр байгаа нь 3 дугаар хавтаст хэргийн 51 дүгээр талд авагдсан баримт болон хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлгүүд, эд хөрөнгөнд үнэлгээ тогтоосон баримтууд өөр бусад баримт сэлтүүдээр тогтоогдсон тул эдгээр хохирол, төлбөрийг хохирсон иргэдэд шүүгдэгч Б.Сүхболдоор төлүүлэхээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 291 дүгээр зүйлийн 291.1-д зааснаар  шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна. Прокурорын шатанд зарим үйлдэл холбогдлыг “хохиролын хэмжээ хүрэхгүй, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийтвэр лэсэн нь буруу биш байна.  

            Дээрх нөхцөл байдлуудыг харгалзан Б.Сүхболдод шүүхээс оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр тогтоож, эрхэлсэн тодорхой ажилгүй, өөрийн нэр дээр бүртгэгдсэн өмч хөрөнгөгүй зэрэг байдлыг нь харгалзан энэ хуулинд заасан эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх шаардлагагүй гэж үзлээ.

        Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч нь 2016 оны 4 дүгээр сарын 8-ны өдрөөс  өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 124 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцох, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн жижиг цүнх 1 ширхэг “men s collection” бичиглэлтэй хөх эрээн энгийн тор 1 ширхэгийг тус тус  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар тогтоож, хохирол, төлбөрийг Б.Сүхболдоос гаргуулж хэргийн хохирогч, иргэний нэхэмжлэгч нэг бүрт зохих хуулийг баримтлан олгуулахаар шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.   

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар Өөлд овогт Батнасангийн Сүхболдыг мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д заасан “Орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгө хулгайлах“ гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар Өөлд овогт Батнасангийн Сүхболдод эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар Б.Сүхболдын эдлэх 4 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр тогтоосугай.

4.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн жижиг гар цүнх 1 ширхэг “men s collection” бичиглэлтэй хөх эрээн энгийн тор 1 ширхэгийг тус тус  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар устгасугай.  битүүмжилсэн болон хамгаалсан хөрөнгө үгүй болохыг дурьдсугай.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар ялтан Б.Сүхболдоос нийт 11.841.000 төгрөг гаргуулж,

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, 8 дугаар багийн 1 дүгээр хэсгийн 01 тоотод оршин суух, Хилийн цэргийн 0243 дугаар ангид хүнсний албаны дарга ажилтай, Боржигон овогт Хишигбаярын Эрдэнэчимэгт 3.390.000 төгрөг,

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, 3 дугаар багийн 2 дугаар хэсгийн 58 тоотод оршин суух, өндөр насны тэтгэвэрт суудаг, Цагаан овогт Бадамхандын Сарантуяад 3.700.000 төгрөг,

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, 3 дугаар багийн 2 дугаар хэсгийн 019 тоотод оршин суух, өндөр насны тэтгэвэрт суудаг, Боржигон овогт Рэнцэнгийн Баяраад 250.000 төгрөг,

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, 6 дугаар багийн 3 дугаар хэсгийн 006 тоотод оршин суух, Тужийн нарсны хамгаалалтын албаны дарга ажилтай, Дугаржав тайж овогт Дэвшинчигваагийн Бямбаад 44.000 төгрөг,

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, 3 дугаар багийн 4 дүгээр хэсгийн 74 тоотод оршин суух, Сэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд компьютерийн багш ажилтай, Боржигон овогт Алтансүхийн Солонгод 227.000 төгрөг,

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, 3 дугаар багийн 2 дугаар хэсгийн 050 тоотод оршин суух, Сүхбаатар сумын өрхийн эрүүл мэндийн төвд нярав ажилтай, Бэсүд овогт Гантөмөрийн Наранжаргалд 795.000 төгрөг,

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, 5 дугаар багийн 1 дүгээр хэсгийн 165 тоотод оршин суух, өндөр насны тэтгэвэрт суудаг, Таван хонгор овогт Мөнсэлийн Энхцэнгэлд 1.735.000 төгрөг,

Дархан-Уул аймгийн Дархан сум, 7 дугаар баг, Хангамжийн 3-ын 45 тоотод оршин суух, өндөр насны тэтгэвэрт суудаг, Бэсүд овогт Лувсанбазарын Төмөрбаатарт 230.000 төгрөг,

Орхон аймгийн Баян-Өндөр сум, “Булаг” багийн 14-ийн 60 тоотод оршин суух, өндөр насны тэтгэвэрт суудаг, Боржигон овогт Цэрэндондогийн Баатархүүд 740.000 төгрөг,

Орхон аймгийн Баян-Өндөр сум, “Баянбулаг” багийн 3-ын 102 тоотод оршин суух, хувиараа таксинд явдаг, Рашаант овогт Энхболдын Ариунболдод 730.000 төгрөг тус тус олгохоор тогтоосугай.

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 291 дүгээр зүйлийн 291.1-д зааснаар шүүгдэгч Б.Сүхболдоос нийт 915.000 төгрөг гаргуулж, эд хөрөнгөнд нь хохирол учруулсан иргэний нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар баг 4 дүгээр хэсгийн 143 тоотод оршин суух, “МТ” ШТС-ийн  нярав ажилтай, Шовхинхан овогт Баасанжавын Болорцэцэгт 60.000 төгрөг,

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар баг,1 хэсэг 075 тоотод оршин суух, Нэгдсэн эмнэлгийн сувилахуйн аргазүйч ажилтай, Хяраан овогт Пүрэвийн Отгонцэцэгт 130.000 төгрөг,

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар баг, 3 дугаар хэсэг 006 тоотод оршин суух хаягтай, Тужийн нарсны хамгаалалтын захиргааны дарга ажилтай, Дугаржав тайж овогт Дэчиншигваагийн Бямбаад 60.000 төгрөг,

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар багийн 4-074 тоот тоотод оршин суух хаягтай, МСҮТ-д компьютерийн багш ажилтай, Боржигон овогт Алтансүхийн Солонгоод 249.000 төгрөг,

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар баг 1 дүгээр хэсэг, 165 тоотод оршин суух хаягтай, өндөр насны тэтгэвэрт байдаг, Таван хонгор овогт Мөнсөлийн Энхцэнгэлд 110.000 төгрөг,

Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг, 4 дүгээр байрны 26 тоотод оршин суух хяагтай, “Дархан мөнх” гэх газарт хувиараа дархан хийдэг, Цээжид овогт Лувсандаваагүйн Баасанхүүд 150.000 төгрөг,

Дархан-Уул аймгийн Дархан сумын хөтөл хороололын 15 тоотод оршин суух хаягтай, Бирж дээр валютын ченж ажилтай, хаад боржигон овогт Сүхбаатарын Сүрлэгбаатарт 90.000 төгрөг,

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар баг, 2 дугаар хэсгийн 223 тоотод оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, Тайж овогт Баатарын Эрдэнэбаярт 40.000 төгрөг,

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар багийн 1265 тоотод түр оршин суух хаягтай, “Бугат рашаан” эмийн санд туслах ажилтай, Иеншээбуу овогт Алтансүхийн Оюунд 26.000 төгрөгийг тус тус олгохоор тогтоосугай.

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар Батнасангийн Сүхболдын 2016 оны 4 дүгээр сарын 8-ны өдрөөс  өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 124 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

8.Ялтан Б.Сүхболдод урьд цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-д зааснаар  шийтгэх тогтоол  танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг  дурьдсугай.

10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар  зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар ялтан, тэдгээрийн өмгөөлөгч болон хохирогчид, иргэний нэхэмжлэгчид шийтгэх тогтоолыг  эс зөвшөөрвөл,  тогтоолын хувийг  гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

11.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар анхан шатны шүүхийн тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэж, гомдол, эсэргүүцлийг хэргийн материалын хамт гомдлыг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор  давж заалдах шатны шүүхэд хүргүүлэх ба  тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ                      Б.НАЦАГДОРЖ