Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 128/ШШ2020/0199

 

 

 

 

 

 

 

2020 оны 03 сарын 26 өдөр        Дугаар 128/ШШ2020/0199             Улаанбаатар хот

                        

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “2” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “С-У” ХХК 

Хариуцагч: У******* х******* төв эмнэлэг

 Хариуцагч: У******* х******* төв эмнэлгийн УХТЭ20190*******/0301 дугаартай Тендерийн үнэлгээний хороо

Гуравдагч этгээд: “Ч” ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: “...Үнэлгээний хорооны 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн УХТЭ/20190*******/03 дугаартай дүгнэлтийн 20 ба 22 дугаар багцад “Ч” ХХК-ийн ирүүлсэн тендерийг үнэлэх шатанд оруулахаар шийдвэрлэв” гэсэн хэсгийг, Үнэлгээний хорооны 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 2 дугаартай дүгнэлтийн “Ч” ХХК-ийн 20 ба 22 дугаар багцад ирүүлсэн тендер нь техникийн шаардлагад нийцэж, харьцуулах хамгийн бага үнийн саналтай гэж үнэлэгдэн шалгарсан болно” гэсэн хэсгийг, “С-У” ХХК-ийн 20 ба 22 дугаар багцад ирүүлсэн үнийн санал төсөвт өртөг, эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн жишиг үнийн дээд хязгаараас давсан байна” гэсэн хэсгийг тус тус хүчингүй болгуулах,

Захиалагчийн “Ч” ХХК-тай 20 ба 22 дугаар багцад байгуулсан 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 10 дугаартай 349,530,500 төгрөгний “Өндөр өртөг бүхий эмнэлгийн хэрэгслийн тендер” гэрээг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б, өмгөөлөгч Л.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г, Б.Э, Ш.Г, хариуцагчийн өмгөөлөгч Д.Э, гуравдагч этгээд “Ч” ХХК-ийн төлөөлөгч Ө.Б, өмгөөлөгч Н.О нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “С-У” ХХК-ийн төлөөлөгч өмгөөлөгч нараас шүүхэд болон шүүх хуралдаад гаргасан тайлбартаа: “...Тус компани нь У******* Х******* төв Эмнэлгээс 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр зарласан “Өндөр өртөг бүхий эмнэлгийн хэрэгсэл худалдан авах” УХТЭ20190*******/03/01 дугаартай нээлттэй, цахим тендерийн 20 ба 22 дугаар багцад шалгарахаар оролцсон. Тендер нь 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 10:40 цагт нээгдсэн.

Улмаар захиалагч нь тендерийг хянан үзэж, үнэлгээ хийгээд 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн огноотой 8/604 дугаартай мэдэгдлээр 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 16:10 минутад Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д заасныг зөрчиж нэгэн зэрэг биш, хэн шалгарч, хэнтэй гэрээ байгуулах тухай тодорхойгүй нууц хариу ирүүлсэн.

Иймд бид “захиалагч хүлээсэн үүргээ зөрчсөн” гэж үзэн мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 5.1-д зааснаар захиалагчид өөрт нь 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр № 03/315 тоотоор гомдол, хүсэлт гаргасан.

Улмаар бид хуулиар зөвшөөрөгдсөн хэмжээнд тендерийн баримт бичиг, материалтай танилцахаар 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 01/314 дугаартай албан бичгээр хүсэлт гаргасан.

Ингээд 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр У******* Х******* Төв Эмнэлгийн 2 давхарт “Сургалтын өрөө” гэсэн хаягтай өрөөнд тендерийн үнэлгээний хорооны төлөөлөгч нар байлцаж бидэнд зарим нэг баримтыг танилцуулахгүй гэснээр тендерийн хагас дутуу баримт бичигтэй танилцсан.

Энэ өдөр буюу Захиалагч нь тендерийн 20 ба 22 дугаар багц дээр “Ч” ХХК-тай гэрээ байгуулсан, гэрээнд гарын үсэг зурсан болохыг 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр мэдсэн ба “танай компани шалгарсангүй, “Ч” ХХК шалгарсан” гэсэн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн огноотой 8/655 дугаартай мэдэгдлийг 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр гардан авсан.

Өөрөөр хэлбэл, захиалагч нь нэгэнт Ч ХХК-тай гэрээ байгуулсан, энэ тухай албан ёсны мэдэгдлийг 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр өгсөн тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д “Тендер шалгаруулалтад холбогдсон гомдлыг гэрээнд гарын үсэг зурснаас хойш зөвхөн шүүхэд гаргана” гэж заасны дагуу төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хандах, гомдол гаргах шаардлагагүй болж, хуульд зааснаар шууд шүүхэд 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэл гаргасан.

Ийнхүү захиалагчийн энэхүү 2019 оны УХТ320190*******/03/01 дугаартай тендерийн 20 ба 22 дугаар багцыг буруу шалгаруулсны улмаас манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол дараах байдлаар зөрчигдөж байна. Үүнд:

1. Нээлттэй тендерт шударгаар, тэгш өрсөлдөх боломжгүй байна,

2.Тендерээр шударгаар ажил олж хийж чадсангүй,

3. Ажилгүй, орлогогүй тул ажилчид цалингүй болж байна, ажлын байраа хаахад хүрч байна,

4. Ажиллагсдын нийгмийн даатгалыг төлж чадахгүй болж байна,

5. Орлогогүй тул татвар төлөхгүй болж байна,

6. Нээлттэй тендер гэж худал хуурмаг зүйлд маш их хүч хөдөлмөр, цаг заваа дэмий үрж байна

7.Тендерийн бичиг баримт худалдаж авахаас эхлээд мөнгө төгрөг, материал баялаг, сэтгэл санаа, итгэл үнэмшлээрээ маш их хохирч байна.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь:

1. Захиалагчийн тендерийн баримт бичгийн 20 ба 22 дугаар багцын техникийн тодорхойлолтоор худалдан авахаар шаардсан эмнэлгийн хэрэгсэл нь, жишээ нь Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 17 тоот тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан жагсаалтад зааснаар “Өвчний төрөл нь “Зүрхний ишемит өвчин”, “Эмнэлгийн хэрэгслийн нэршил нь “Судасны нүх бөглөгч 6F нэртэй, 375,375 жишиг төгрөгийн үнэтэй , “Хэрэгслийн код нь S0137” байхад Ч ХХК-ийн тендерт санал болгосон эмнэлгийн хэрэгсэл нь “Өвчний төрөл нь “Тархины судсан дотуур хийгдэх мэс засал”, “Эмнэлгийн хэрэгслийн нэршил нь “Судас оёгч нэртэй, 339,750 жишиг төгрөгийн үнэтэй, “Хэрэгсэлийн код нь S0218” байхад захиалагч нь “Ч” ХХК-ийг зориуд шалгаруулсан.

2. Захиалагчийн шалгаруулсан “Ч” ХХК-ийн эмнэлгийн хэрэгсэл нь иж бүрдэлгүй, ганц бүтэцтэй. Харин “С-У” ХХК-ийн эмнэлгийн хэрэгслийн иж бүрдэл нь Зангуу, бөглөөс, өөрөө чангардаг утас зэрэг шимэгдэж, хайлдаг олон бүтэцтэй.

3. Захиалагчийн эмнэлгийн хэрэгслийн 6F-8Fr гэх шаардлагыг “С-У” ХХК бүрэн хангасан. Харин шалгаруулсан “Ч” ХХК-ийн эмнэлгийн хэрэгсэл нь 8Fr гэсэн диаметрийн хэмжээ байхгүй,

4.Захиалагчийн шалгаруулсан “Ч” ХХК-ийн Exoseal гэх эмнэлгийн хэрэгсэл нь эмнэл зүйн судалгаагаар “С-У” ХХК-ийн санал болгосон Angioseal гэх эмнэлгийн хэрэгслээс техникийн болон ашиглалтын олон үзүүлэлт дутуу болохыг тогтоосон баримтууд байна

5. Мөн тендерт шалгарагч нь үйлдвэрлэгчийн зөвшөөрөлгүй, эмнэлгийн хэрэгслэлийн дээжийг дутуу ирүүлсэн байна.

6. Өөрөөр хэлбэл, захиалагч нь “Ч” ХХК-ийн тендерийн саналыг үнэлгээнд оруулах ёсгүй, шалгаруулах ёсгүй юм. Учир нь “Ч” ХХК-ийн тендерт санал болгосон эмнэлгийн хэрэгсэл нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2-д заасан захиалагчийн “техникийн тодорхойлолт”-д нийцэхгүй учраас, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д зааснаар “тендерийн баримт бичигт заасан нөхцөл, шаардлагыг хангахгүй” учраас үнэлгээ хийгдэхгүй, харин хянан үзэх шатнаас хасагдах ёстой юм.

7. Иймд манай “С-У” ХХК-ийн 20 ба 22 дугаар багцад өрсөлдсөн тендерийн санал нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.5-д заасан “чанар ба үнэлгээний харьцуулалтаар өндөр оноо бүхий “хамгийн сайн” гэж үнэлэгдэх тендер юм.

Зөрчигдөж байгаа манай эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн яаж сэргэх юм бэ гэхээр тендерт шалгарсан гэх “Ч” ХХК-ийн тендер нь дээр дурдсанаар захиалагчийн шаардлагыг хангахгүй, захиалагч хууль бус шийдвэр гаргасан гэдэг нь тогтоогдсон нөхцөлд манай компани тендерт шалгарч, ажилтай, орлоготой болох юм.

Иймд Үнэлгээний хорооны 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн УХТЭ/20190*******/03 дугаартай дүгнэлтийн 20 ба 22 дугаар багцад “Ч” ХХК-ийн ирүүлсэн тендерийг үнэлэх шатанд оруулахаар шийдвэрлэв” гэсэн хэсгийг, Үнэлгээний хорооны 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 2 дугаартай дүгнэлтийн “Ч” ХХК-ийн 20 ба 22 дугаар багцад ирүүлсэн тендер нь техникийн шаардлагад нийцэж, харьцуулах хамгийн бага үнийн саналтай гэж үнэлэгдэн шалгарсан болно” гэсэн хэсгийг, “С-У” ХХК-ийн 20 ба 22 дугаар багцад ирүүлсэн үнийн санал төсөвт өртөг, эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн жишиг үнийн дээд хязгаараас давсан байна” гэсэн хэсгийг, Захиалагчийн “Ч” ХХК-тай 20 ба 22 дугаар багцад байгуулсан 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 10 дугаартай 349,530,500 төгрөгний “Өндөр өртөг бүхий эмнэлгийн хэрэгслийн тендер” гэрээг хүчингүй болгуулах өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч “С-У” ХХК-ийн төлөөлөгч өмгөөлөгч нараас шүүхэд гаргасан нэмэлт тайлбартаа: “... Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1-д “захиалагч нь энэ хуульд заасны дагуу үнэлгээний хороо байгуулна”, мөн хуулийн 47.9-д “Үнэлгээний хорооны зохион байгуулалт, үйл ажиллагаа, урамшууллыг төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан журмаар зохицуулна” гэсэн байна.

Монгол у******* Сангийн сайдын 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 212 дугаар тушаалаар батлагдсан “Үнэлгээний хорооны зохион байгуулалт, үйл ажиллагаа, урамшууллыг зохицуулах журам”-ын 4.1-д “Үнэлгээний хорооны үйл ажиллагаа нь хуралдааны хэлбэрээр зохион байгуулагдах бөгөөд хуралдаанаас хамтын шийдвэр гаргана”, мөн журмын 4.2-д “Үнэлгээний хорооны хуралдаан үнэлгээний хорооны дарга, үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга болон бусад гишүүдийн дийлэнх олонх буюу 75 хувиас дээш ирцтэйгээр хүчин төгөлдөрт тооцогдоно” гэсэн байна.

Харин захиалагч болох УХТЭ-ийн дарга Г.Б нь 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн А/49 дугаартай тушаалаар Үнэлгээний хороог 11 гишүүнтэйгээр байгуулж, даргаар эмчилгээ эрхэлсэн дэд захирал Г.Г*******ийг томилсон байна.

Тендерийн үнэлгээний хороо нь 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хуралдаж Үнэлгээний хорооны УХТЭ/20190*******/03/ дугаартай хурлын тэмдэглэл үйлдсэн байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.7-д “Үнэлгээний хорооноос гаргасан шийдвэр /цаашид “үнэлгээний дүгнэлт” гэх/ нь хурлын тэмдэглэл хэлбэртэй байна”, 47.8-д “Үнэлгээний дүгнэлтэд хорооны бүх гишүүд гарын үсэг зурж баталгаажуулна” гэж заасан байна. Уг хурлаар 2 шийдвэр гаргасан.

Үүнд 1-т “К” ХХК тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан тул, “М т” ХХК нь татварын өртэй байгаа тул хянан үзэх шатандаа хасахаар, 2-д бусад 5 компанийг үнэлэх шатанд оруулахаар тус тус шийдвэрлэсэн.

Энэ 5 компанид “Ч” ХХК, “С-У” ХХК багтаж байгаа юм.

Энэ 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн №УХТЭ/20190*******/03/ дүгнэлтэд 11 гишүүний нэр байна. 10 хүн гарын үсэг зурсан байна. Энд үнэлгээний хорооны дарга Ц.Г байхгүй, гишүүн Б.Б******* байхгүй байна. Харин үнэлгээний хорооны гишүүнээр томилогдоогүй, гишүүний ямар ч эрх, үүрэггүй Д.Э гэж хүнийг тендерийн хуралд оруулж, хууль зөрчсөн байна.

Өөрөөр хэлбэл, Тендерийн Үнэлгээний хорооны 2019 оны 09 дүгээр сарын 14-ний хуралдаанд Үнэлгээний хорооны дарга Ц.Г оролцоогүй учир, нөгөө талаар үнэлгээний хорооны гишүүний эрхгүй, үүрэг хүлээхгүй этгээд нууцад халдаж, шийдвэр гаргалтанд оролцсон учир хурал хүчин төгөлдөр бус болж, гаргасан шийдвэр дүгнэлт хүчин төгөлдөр бус болсон байна.

Харин энэ дүгнэлтээс хойш захиалагчийн 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн А/58 дугаартай тушаалаар Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж, гишүүнээр Д.Э-ийг томилсон, Үнэлгээний хорооны даргаас Ц.Г-ийг чөлөөлгүй хэрнээ Үнэлгээний хорооны даргаар Бодлого төлөвлөлт, хөгжлийн асуудал эрхэлсэн дэд захирал Б.Э-ыг томилж, үнэлгээний хороо 2 даргатай болсон байна.

Ийнхүү хүчин төгөлдөр бус Үнэлгээний хорооны шийдвэр 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр гарч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т “Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ”, 27.4-т “Энэ хуулийн 27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч уг тендерээс татгалзана” гэсэн шийдвэрүүдийг гаргах эрхгүй байсан байна. Иймд манай нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

Хариуцагч У******* х******* төв эмнэлэг болон Тендерийн үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нараас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгчийн “Захиалагчийн тендерийн үнэлгээний хорооны дүгнэлтийн 20, 22 дугаар багцад “С-У” ХХК, “Ч” ХХК-д холбогдох хэсэг, Захиалагчийн “Ч” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр, “Ч” ХХК-тай байгуулсан захиргааны гэрээг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Тус эмнэлэг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон УХТЭ-ийн “Өндөр өртөг бүхий эмнэлгийн хэрэгсэл худалдан авах” УХҮЭ20190*******/03/01 дугаар бүхий тендерийн баримт бичгийн дагуу эмнэлгийн хэрэгсэл худалдан авах тендерийг зохион байгуулсан.

Тус тендерийн 20, 22 дугаар багцад заасан эмнэлгийн хэрэгсэлд тавигдах шаардлагыг Эмнэлгийн тендерийн баримт бичгийн Техникийн тодорхойлолтод тодорхой заасан бөгөөд ирүүлсэн тендерүүдээс уг шаардлагыг хангасан тендерийг шалгаруулсан.

Тендер шалгаруулах ажиллагааны явцад нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсанаар зарим Тендерт оролцогчдод давуу эрх олгох эсхүл оролцох эрхийг нь хязгаарлах, ялгаварлах асуудал огт гараагүй болно.

Эмнэлгийн тусламж үйлчилгээнд ашиглах эмнэлгийн хэрэгсэл чанартай байх шаардлагыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.5-д “эм, эмнэлгийн хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмж худалдан авахад чанар ба үнэлгээний харьцуулалтаар өндөр оноо бүхий тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер гэж үзнэ” тодорхой заасныг эмнэлгийн Тендерийн баримт бичигт нийцүүлж үнэлэх зарчмыг тусган тус багц дахь эмнэлгийн хэрэгслийг үнэ ба чанарын харьцуулалтаар шалгаруулж үнэлсэн.

Захиалагчийн тендерийн үнэлгээний хорооны дүгнэлт болон холбогдох бусад шийдвэр тухайлбал, Ч ХХК-ийг 20, 22 дугаар багцад шалгаруулж гэрээ байгуулах эрх олгосон Худалдах, худалдан авах гэрээ байгуулсан зэрэг асуудлууд бүгд холбогдох хууль тогтоомжийн дагуу явагдсан, хуульд нийцсэн гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд “Ч” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нараас шүүхэд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн нэгдүгээр шаардлагаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасны дагуу Үнэлгээний хорооны 2019 оны сарын дугаартай дүгнэлтийн С-У ХХК-ийн 20 ба 22 дугаар багцад ирүүлсэн үнийн санал нь бусад компанийн ирүүлсэн үнийн саналаас өндөр байгаа тул шалгарсангүй, ЧХХК-ийн тендер нь хамгийн сайн үнэлэгдэн шалгарсан болно гэсэн хэсгийг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем tender.gov.mn-д тавигдсан тендер шалгаруулалтын үр дүн хэсгээс харахад У******* х******* төв эмнэлгээс зарласан, Өндөр өртөг бүхий эмнэлгийн хэрэгсэл худалдан авах УХТЭ/20190******* дугаар бүхий цахим тендерийн 20 дугаар багц /хэвлийн ангиограф/-д нийт С-У, Т, Ч т*******, К******* гэх 4 компани үнийн санал хүргүүлснээс С-У ХХК нь 179,687,500 төгрөгөөр буюу бусад оролцогчдоос 45-80 хувиар өндөр үнийн санал хүргүүлсэн байдаг.

Ч ХХК нь 2009 оноос хойш Монгол у******* хэмжээнд зарлагддаг эмнэлгийн хэрэгслийн тендерүүд 2015 оноос хойш анх удаа зарлагдаж эхэлсэн өндөр өртөг бүхий эмнэлгийн хэрэгслийн тендерүүдэд амжилттай оролцож байгаа бөгөөд нэхэмжлэгч нарын маргаж буй 20 дугаар багцын нийт 7 төрлийн бүтээгдэхүүнийг, 22 дугаар багцын нийт 18 төрлийн бүтээгдэхүүнийг У******* х******* төв эмнэлгээс баталсан тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлолт хэсэгт заасан шаардлагын дагуу 100 хувь нийцүүлэн санал болгосон болно.

Нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн үндэслэх хэсэгтээ ямар ч нотлох баримтгүйгээр Ч ХХК-ийн илгээсэн тендерийн баримт бичигтэй танилцах ямар ч боломжгүй, биднийг тендерт ямар компанийн ямар бүтээгдэхүүн санал болгосныг мэдэх ч боломжгүй байх үедээ техникийн шаардлага хангаагүй бараа санал болгосон, чанаргүй бараа санал болгосон, иж бүрдэлгүй бараа санал болгосон, загвар дээж дутуу ирүүлсэн гэх мэтээр гүтгэсэн байх нь бидний бизнесийн нэр хүндэд ноцтойгоор халдаж, Ч ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна гэж үзэхээр байна. Захиргааны хэргийн шүүхэд иргэн, аж ахуйн нэгж нь өөрийнхөө зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалуулахаар нэхэмжлэл гаргах боловч, бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхолд бүдүүлгээр халдахыг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар худалдан авах ажиллагаа нь үр ашигтай, хэмнэлттэй байна, 28 дугаар зүйлийн 28.7.5 д зааснаар эм, эмнэлгийн хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмж худалдан авахад чанар ба үнэлгээний харьцуулалтаар өндөр оноо бүхий тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер гэж үзнэ гэж заасны дагуу Тендерийн үнэлгээний хорооноос хуулийн 47.2-т заасан чиг үүргээ хэрэгжүүлж, ЧХХК-ийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулсан нь хууль бус зүйл гэж үзэх үндэслэл биш тул нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн нэгдүгээр шаардлагыг хүчингүй болгож өгнө үү.

Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн 2, 3 дугаар шаардлагадаа Захиалагчийн 2019 оны ....сарын ... ны өдрийн дугаартай “Ч” ХХКтай 20 ба 22 дугаар багцад гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү, Захиалагчийн “Ч” ХХК-тай 20 ба 22 дугаар багцад байгуулсан 2019 оны .... сарын ....ны өдрийн .... дугаартай гэрээг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлд Захиалагчийн эрх үүргийг, 29 дүгээр зүйлээр гэрээ байгуулах эрх олгох болон гэрээ байгуулах харилцааг журамласан байх бөгөөд У******* х******* төв эмнэлгийн дарга нь Тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийг үндэслэн Ч ХХК-д гэрээ байгуулах эрх олгож, улмаар гэрээ байгуулсан байна. Захиалагчийн энэхүү үйлдэл нь нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэдэг нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч нарын гаргасан 2,3 дугаар нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгож өгнө үү”

Гуравдагч этгээд “Ч” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нараас шүүхэд гаргасан нэмэлт тайлбартаа: “...Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн зүйлийн 5.1.1-т “тендер” гэж захиалагчийн тогтоосон нөхцөл, шаардлагын дагуу боловсруулж, түүнд ирүүлсэн бараа, ажил, үйлчилгээг гүйцэтгэх тухай сонирхогч этгээдийн саналыг хэлнэ, 5.1.5.“тендерийн баримт бичиг” гэж захиалагчаас тендерт оролцогчид зориулан гаргасан тендер шалгаруулалтын нөхцөл, шаардлагыг тодорхойлсон баримт бичгийг хэлнэ гэж тус тус заасан байх бөгөөд тендерт оролцогч нь Захиалагчийн боловсруулсан тендерийн баримт бичигт нийцүүлэн тендерээ бэлтгэж ирүүлэх үүрэг хүлээдэг. Гэтэл С-У ХХК-ийн хүргүүлсэн тендер нь Захиалагчийн тендерийн баримт бичгийн доор дурдсан зүйлүүдийг хангаагүй, шаардлага хангаагүй тендер ирүүлсэн байдаг. Үүнд:

Нэг. Захиалагч нь ТОӨЗ-ын 12.1-ийн 4-т .... дээрх хавсралтанд дээжийг хэрэглэхийг зөвшөөрснийг баталгаажуулна. Захиалагч эргэн төлөхгүй            , ТШӨХ-д заасан шаардлагуудын аль нэгийг ирүүлээгүй тохиолдолд уг тендерээс татгалзах үндэслэл болно гэж тодорхой заасан байдаг. С-У ХХК нь ТББ-т Загвар дээж хүргүүлэх нь гэсэн утга бүхий 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 22, 23 тоот албан бичгүүд хавсаргасан байх бөгөөд уг албан бичгүүдэд багц 20-ын 23 нэр төрлийн, багц 22-т 55 нэр төрлийн бараа бүтээгдэхүүний загвар дээжийг танилцуулга, каталогийн хамтаар хүргүүлж байна. Жич: Тендер шалгаруулалт дуусах хүртэл барааны бүрэн бүтэн байдлыг хангаж өгнө үү гэжээ. Дээр дурдсан мэдэгдлээс харахад С-У ХХК нь бүтээгдэхүүний чанарыг шалгах зорилгоор тухайн бүтээгдэхүүнийг хэрэглэж болохгүй гэж Захиалагчид анхааруулсан нь харагдаж байх буюу Захиалагчийн ТОӨЗ-ы 12.1 4-т тавьсан шаардлагыг хангаагүй буюу тендерээс татгалзах үндэслэл болохоор байна. Ч ХХК нь ТББ-т 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 303/19г-07 тоот албан мэдэгдлээрээ эмнэлгийн хэрэгслийн дээжийг тендерийн шалгаруулалтанд үнэлэх, дүгнэлт гаргах зайлшгүй шаардлага, ....ыг магадлах зорилгоор эмчилгээнд хэрэглэхэд татгалзах зүйлгүй бөгөөд дүгнэлтээ ...бидэнд мэдэгдсэнээр эргэн төлөхгүй байх эрх үүснэ хэмээн загвар дээжийг хэрэглэх захиалагчид олгож, захиалагчийн шаардлагыг хангасан байдаг.

Хоёр. Захиалагч нь ТОӨЗ-ы 12.1-ийн 5-д баримт бичиг нь гадаад хэл дээр байгаа тохиолдолд албан ёсны баталгаажсан орчуулгын товчоогоор Монгол хэлээр орчуулуулан, нотариатаар баталгаажуулсан байна. Үүнд: /албан ёсны дистрибюторын эрх, түншлэлийн гэрээ, импортын гэрээ, чанарын баталгааны гэрчилгээ/ ТШӨХ-д заасан шаардлагуудын аль нэгийг ирүүлээгүй тохиолдолд уг тендерээс татгалзах үндэслэл болно гэж тодорхой заасан байдаг. С-У ХХК-ийн ТББ-т хавсаргасан албан ёсны дистрибюторын эрх, түншлэлийн гэрээ, импортын гэрээ, чанарын баталгааны гэрчилгээнүүд нь албан ёсны баталгаат орчуулгын товчоогоор орчуулагдсан байх боловч, нотариатаар баталгаажуулагдаагүй байгаа нь захиалагчийн ТОӨЗ-ы 12.1-ийн 5-д заасан шаардлагыг хангаагүй буюу тендерээс таггалзах үндэслэл болохоор байна.

 Ч ХХК нь захиалагчийн ТОӨЗ-ы 12.1-ийн 5-д заасан шаардлагыг хангаж, албан ёсны дистрибюторын эрх, түншлэлийн гэрээ, импортын гэрээ, чанарын баталгааны гэрчилгээг албан ёсны орчуулгын товчоогоор орчуулуулан, нотариатаар баталгаажуулан хүргүүлсэн байдаг.

С-У ХХК нь Захиалагчийн дээр дурдсан шаардлагуудын талаар тендерийн нээлт хийхээс өмнө Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газар гомдол гаргаагүй учраас уг шаардлагуудыг хүлээн зөвшөөрсөн, шаардлагыг хангах ёстой байсан гэж үзэж байна.

Гурав. Захиалагч нь ТОӨЗ-ийн 11 дүгээр зүйлийн 11.1-д тендерийн хэл Монгол хэл байна гэжээ. Өөрөөр хэлбэл тендер шалгаруулалтын баримт бичгүүдийг Монгол хэл дээр ирүүлэхийг шаардсан гэж ойлгож болно. Гэтэл С-У ХХК-ийн бэлтгэн ирүүлсэн тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлолт хэсэгт ирүүлсэн, санал болгож буй бүтээгдэхүүнүүдийн каталогууд нь Монгол хэл дээр биш, Монголоос бусад хэл дээр байна. Санал болгож буй бүтээгдэхүүнийг тендерийн тодорхойлолтонд нийцэж буй эсэхийг нотлох баримт нь бүгээгдэхүүний каталоги байх бөгөөд тендерийн үнэлгээнд чухал ач холбогдолтой баримт бичиг юм. С-У ХХК нь бүтээгдэхүүний каталогийг гадаад хэл дээр ирүүлсэн нь Захиалагчийн ТОӨЗ-ийн 11.1-д заасан шаардлагыг хангахгүй байх бөгөөд тус компаний ирүүлсэн тендерээс татгалзах үндэслэл болохоор байна.

Дөрөв. Захиалагч нь С-У ХХК-ийн 20, 22 дугаар багцад ирүүлсэн тендерийг төсөвт өртөг хэтэрсэн, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн жишиг үнийн дээд хязгаараас давсан, С-У ХХК нь үнийн саналын нэгж бичихдээ ЭМЛҮЗ-ийн тогтоосон үнээр бичсэн боловч нийт үнээ тодорхой үнээр ихэсгэсэн учраас жишиг үнээс давсан байна гэж үзсэн болох нь захиалагчийн үнэлгээний хорооны 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 02 дугаар бүхий тендериин үнэлгээний дүгнэлтээс харагдаж байдаг.

Захиалагч ТББ-ийн техникийн тодорхойлолтондоо бичил чиглүүлэгчийг тусгаагүй байх бөгөөд бичил гуурсыг 80376 кодтойгоор нийт төлбөл зохих 815,000 төгрөгөөс хэтрүүлэлгүйгээр авахаар шаардсан байдаг,

Ч ХХК нь бичил чиглүүлэгчийг 0 төгрөгөөр үнэлэн буюу бичил гуурс, бичил чиглүүлэлгчийг ЭМДҮЗ-ийн тогтоолын дээд хязгаарт багтсан үнээр нь санал болгож, загвар дээжээ хүргүүлсэн байдаг.

Гэтэл С-У ХХК нь Захиалагчийн үнийн хуваарьт дур мэдэн өөрчлөлт хийж, бичил чиглүүлэгчийг 395,000 төгрөгөөр, бичил гуурсыг 815,000 төгрөгөөр нийт 1,210,000 төгрөгөөр санал болгосон нь ЭМДҮЗ-ийн 17 тогтоолын хавсралтаар баталсан 80376 бүтээгдэхүүний, нийт төлбөл зохих үнийн дүнгээс даруй 48 хувиар илүү байгаа нь тендерээс татгалзах үндэслэл болгосон Үнэлгээний хорооны гишүүдийн үнэлгээний дүгнэлтийг нотолж байна.

Багц 22

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 17 дугаар тогтоолын 2-р хавсралтаар батлагдсан жагсаалтанд 80019 кодтой бүтээгдэхүүний иж бүрдлийн эрүүл мэндийн даатгалын сангаас төлөх төлбөрийн дээд хязгаарыг 288,000 байна гэжээ. Уг стентийн иж бүрдэлд дор дурдсан бүтээгдэхүүнүүд багтаж байна. Үүнд:

1. Дамжуулагч гуурс: /Захиалагчийн ТББ-ийн 13 дахь бүтээгдэхүүн/

2. Урт чиглүүлэгч /Захиалагчийн ТББ-ийн 1-4 дэх бүтээгдэхүүний аль нэг нь/

3. Автомаг шприц /Захиалагчийн ТББ-ийн 16 дахь бүтээгдэхүүн /

4. Даралтын холбогч гуурс /Захиалагчийн ТББ-ийн 13 дахь бүтээгдэхүүн /

5. 3 кранттай хаалт /Захиалагчийн ТББ-ийн 13 дахь бүтээгдэхүүн /

6. Ү хэлбэрийн хаалт /Захиалагчийн ТББ-ийн 15 дахь бүтээгдэхүүн /

7. Чиглүүлэгч, зүү /Захиалагчийн ТББ-ийн 13 дахь бүтээгдэхүүн /

8. Эмчилгээний сэтгүүр / Захиалагчийн ТББ-ийн 11,12 дахь бүтээгдэхүүн /

Захиалагчийн тендерийн баримт бичиг анх төрийн худалдан авах ажиллагааны цахим системд байршихдаа 22 дугаар багцын 11, 12 дугаар бүтээгдэхүүнүүд нь 80023, 17 дахь бүтээгдэхүүнүүд нь 801218 кодтой байсан бол Захиалагчийн 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 8/516 тоот тодруулгаар 11, 12 дугаар бүтээгдэхүүний код 80019,17 дахь бүтээгдэхүүний код 80137 болж, тус тус өөрчлөгдсөн бөгөөд С-У ХХК нь Захиалагчийн дээр дурдсан өөрчлөлтийн талаар тендерийн нээлт хийхээс өмнө Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газар гомдол гаргаагүй учраас уг өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөн, гэж үзэж байна.

Ч ХХК нь уг тогтоолын дагуу санал болгож буй бүтээгдэхүүнүүдээ Эрүүл мэндийн даатгалын үндэсний төвийн үнийн дээд хязгаарт багтсан тухай нотлох баримт болгон 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 303/19г-12 тоот албан бичгийг тендерийн баримт бичигтээ хавсаргасан байх ба манай санал болгож буй иж бүрдлийн үнэ 382,800 төгрөг байна.

С-У ХХК-ийн санал болгосон үнэ нь 80019 код бзхий иж бүрдэлд санал болгосон нь

1. Дамжуулагч гуурс, Даралтын холбогч гуурс, 3 кранттай хаалт, Чиглүүлэгч, зүү /Захиалагчийн ТББ-ийн 13 дахь бүтээгдэхүүн/ 250,000 төгрөг

2. Урт чиглүүлэгч /Захиалагчийн ТББ-ийн 1-4 дэх бүтээгдэхүүний аль нэг нь/ 280,000-300,000 төгрөг

3. Автомат шприц /Захиалагчийн ТББ-ийн 16 дах бүтээгдэхүүн/ 25,000 төгрөг

4. Ү хэлбэрийн хаалт /Захиалагчийн ТББ-ийн 15 дахь бүтээгдэхүүн / 50,000 төгрөг

5. Эмчилгээний сэтгүүр /Захиалагчийн ТББ-ийн 11,12 дахь бүтээгдэхүүн/ 134,000 төгрөг

 Нийт иж бүрдлийн үнэ: 739,000-759,000 төгрөг болж байгаа нь ЭМДҮЗ-ийн үнийн дээд хязгаар болон өвчтөний төлөх мөнгө орсон нийт үнээс 92-95 хувиар өндөр байгаа нь тендерээс татгалзах үндэслэл болгосон Үнэлгээний хорооны гишүүдийн үнэлгээний дүгнэлтийг нотолж байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална гэж заасан байх бөгөөд захиалагчийн тендерийн үнэлгээний хороо нь уг зарчмыг баримтлан, техникийн тодорхойлолтын шаардлага хангасан, хамгийн бага үнийн санал хүргүүлсэн компанид гэрээ байгуулах эрх олгон шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү”  гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “С-У” ХХК-иас “...Үнэлгээний хорооны 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн УХТЭ/20190*******/03 дугаартай дүгнэлтийн 20 ба 22 дугаар багцад “Ч” ХХК-ийн ирүүлсэн тендерийг үнэлэх шатанд оруулахаар шийдвэрлэв” гэсэн хэсгийг, Үнэлгээний хорооны 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 2 дугаартай дүгнэлтийн “Ч” ХХК-ийн 20 ба 22 дугаар багцад ирүүлсэн тендер нь техникийн шаардлагад нийцэж, харьцуулах хамгийн бага үнийн саналтай гэж үнэлэгдэн шалгарсан болно” гэсэн хэсгийг, “С-У” ХХК-ийн 20 ба 22 дугаар багцад ирүүлсэн үнийн санал төсөвт өртөг, эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн жишиг үнийн дээд хязгаараас давсан байна” гэсэн хэсгийг, Захиалагчийн “Ч” ХХК-тай 20 ба 22 дугаар багцад байгуулсан 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 10 дугаартай 349,530,500 төгрөгний “Өндөр өртөг бүхий эмнэлгийн хэрэгслийн тендер” гэрээг хүчингүй болгуулах” гэж тодорхойлсон бөгөөд шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хянаад маргаан бүхий захиргааны актууд болон захиргааны гэрээг хууль бус байсан болохыг тогтоож шийдвэрлэлээ.

У******* х******* төв эмнэлгээс 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр “Өндөр өртөг бүхий эмнэлгийн хэрэгсэл худалдан авах” УХТЭ20190*******/03/01 дугаартэй нээлттэй, цахим тендерийг зарласан байна.

У******* х******* төв эмнэлгээс “С-У” ХХК-д 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 8/604 дүгээр албан бичгээр “...20, 22 дугаар багцад ирүүлсэн үнийн санал бусад компанийн ирүүлсэн үнийн саналаас өндөр байгаа тул шалгарсангүй” гэх албан бичгийг хүргүүлжээ.

“С-У” ХХК-иас 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 01/315 дугаар албан бичгээр дээрх мэдэгдлийн талаар гомдол гаргасны дагуу 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр тендерийн үнэлгээний хороо хуралдаж, 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 8/655 дугаар албан бичгээр “... 20, 22 дугаар багцад ирүүлсэн үнийн санал бусад компанийн ирүүлсэн үнийн саналаас өндөр байгаа тул шалгарсангүй. “Ч” ХХК-ийн ирүүлсэн тендер нь хамгийн сайн тендер гэж үнэлэгдэн шалгарсан болно” гэх хариуг хүргүүлж, 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр “Ч” ХХК-тай 10 дугаар тендерийн гэрээг байгуулан баталгаажуулж, тендерийн гэрээний дагуу тендерийн нийлүүлэлт 2020 оны 02 дүгээр сарыг хүртэлх хугацаанд нийлүүлэлт хийгдсэн, өөрөөр хэлбэл маргаан бүхий актууд нь хэрэгжсэн байна.

20 дугаар багцад “С-У” ХХК нь 179,687,500 төгрөгийн, Ч ХХК нь 120,956,000 төгрөгийн үнийн саналтай, 22 дугаар багцад “С-У” ХХК нь 422,831,000 төгрөгийн, “Ч” ХХК нь 228,574,500 төгрөгийн үнийн саналтайгаар оролцохоор тендерийн материалуудаа хүргүүлсэн бөгөөд нэхэмжлэгчээс “...“Ч” ХХК нь “техникийн тодорхойлолт”-д нийцэхгүй, “тендерийн баримт бичигт заасан нөхцөл, шаардлагыг хангахгүй” материал шалгаруулсан гэж тайлбарлан маргаж байх бөгөөд тендерийн баримт бичгийг хянаж үзэхээс өмнө тендер шалгаруулалт нь хууль ёсны дагуу явагдсан эсэхийг хянах нь зүйтэй байна.

У******* х******* төв эмнэлгийн даргын 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн “Үнэлгээний хороо байгуулах тухай” А/49 дүгээр тушаалаар 2019 онд шаардлагатай өндөр өртөг бүхий эмнэлгийн хэрэгслийн нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хорооны даргаар Эмчилгээ эрхэлсэн дэд захирал Ц.Г*******, нарийн бичгийн даргаар Эм зүйн тасгийн эрхлэгч Ш.Г*******, гишүүдэд Бодлого төлөвлөлт, хөгжлийн асуудал эрхэлсэн дэд захирал Б.Э, Чанарын албаны дарга З.А, Зүрх судасны тасгийн эмч Д.Ж, Мэс заслын тасгийн эрхлэгч Н.А, Мэс заслын тасгийн эмч Г.Б, Эдийн засагч Б.А, ЭМДЕГ-ын худалдан авах үйл ажиллагаа хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Б, Монголын сувилагчдын нийгэмлэгийн дарга Д.Н, МЭЗБН “Эм” холбооны гишүүн Н.М******* нарын 11 хүний бүрэлдэхүүнтэйгээр баталсан байна.

У******* х******* төв эмнэлгийн даргын 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн “Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” А/58 дугаар тушаалаар Үнэлгээний хорооны даргаар Бодлого төлөвлөлт, хөгжлийн асуудал эрхэлсэн дэд захирал Б.Э-ыг, гишүүнээр Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч Д.Э-ийг нэмж өөрчлөлт оруулсан байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.7-т “...Үнэлгээний хорооноос гаргасан шийдвэр /цаашид “үнэлгээний дүгнэлт” гэх/ нь хурлын тэмдэглэл хэлбэртэй байх бөгөөд хорооны гишүүдийн олонхи дэмжиж гаргасан шийдвэр, түүний үндэслэл, холбогдох бүх мэдээллийг агуулсан байна”, 47.8.Үнэлгээний дүгнэлтэд хорооны бүх гишүүд гарын үсэг зурж баталгаажуулах бөгөөд эсрэг саналтай байсан гишүүн үнэлгээний дүгнэлтэд энэ тухайгаа тэмдэглэж гарын үсгээ зурна. 47.9.Үнэлгээний хорооны зохион байгуулалт, үйл ажиллагаа, урамшууллыг төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан журмаар зохицуулна” гэж тус тус заажээ.

Сангийн сайдын 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 212 дугаар тушаалаар батлагдсан Үнэлгээний хорооны зохион байгуулалт, үйл ажиллагаа, урамшууллыг зохицуулах журмын 4 дүгээр зүйлийн 4.1-д “Үнэлгээний хорооны үйл ажиллагаа нь хуралдааны хэлбэрээр зохион байгуулагдах бөгөөд хуралдаанаас хамтын шийдвэр гаргана”, 4.2-т “Үнэлгээний хорооны хуралдаан үнэлгээний хорооны дарга, үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга болон бусад гишүүдийн дийлэнх олонх буюу 75 хувиас дээш ирцтэйгээр хүчин төгөлдөрт тооцогдоно”, 4.3-д “Тендер шалгаруулалтыг нээсэн өдөр үнэлгээний хороо эхний хуралдааныг хийх бөгөөд хуулийн 28 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасны дагуу үнэлгээг хийнэ” гэж тус тус заажээ.

Тендерийн үнэлгээний хороо нь 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр, 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр, 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр, 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрүүдэд хуралдсан байх бөгөөд 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн УХТЭ/20190*******/03 дугаартай дүгнэлтийн 20 ба 22 дугаар багцад “Ч” ХХК-ийн ирүүлсэн тендерийг үнэлэх шатанд оруулахаар шийдвэрлэв” гэсэн хэсгийг, Үнэлгээний хорооны 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 2 дугаартай дүгнэлтийн “Ч” ХХК-ийн 20 ба 22 дугаар багцад ирүүлсэн тендер нь техникийн шаардлагад нийцэж, харьцуулах хамгийн бага үнийн саналтай гэж үнэлэгдэн шалгарсан болно” гэсэн хэсгийг, “С-У” ХХК-ийн 20 ба 22 дугаар багцад ирүүлсэн үнийн санал төсөвт өртөг, эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн жишиг үнийн дээд хязгаараас давсан байна” гэсэн хэсгийг, Захиалагчийн “Ч” ХХК-тай 20 ба 22 дугаар багцад байгуулсан 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 10 дугаартай 349,530,500 төгрөгний “Өндөр өртөг бүхий эмнэлгийн хэрэгслийн тендер” гэрээг дугаар тэмдэглэлд “Ч” ХХК болон “С-У” ХХК-иуд нь иж бүрдэл дэх асуумжид байгаа баримт бичгүүд бүгд бүрдсэн байна. Санхүүгийн чадавхийн баталгаажсан тайлан ирүүлсэн болохыг дурдаж шийдвэрлэсэн нь “К” ХХК тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан тул, “М” ХХК татварын өртэй байгаа тул хянан үзэх шатандаа хасахаар, Бусад 5 компанийг үнэлэх шатанд оруулахаар” тус тус шийдвэрлэсэн байна.

Тендерийн үнэлгээний хорооны 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 02 дугаар тэмдэглэлээр 20 дугаар багцад “Ч” ХХК, С-У” ХХК, “Т” ХХК санал ирүүлснээс “С-У” ХХК-ийн үнийн санал төсөвт өртөг, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн жишиг үнийн дээд хязгаараас давсан байна. Техникийн шаардлагад нийцэж, харьцуулах хамгийн бага үнийн саналтай нь “Ч” ХХК байна. 22 дугаар багцад “Ч” ХХК, С-У” ХХК, “Т” ХХК санал ирүүлснээс “С-У” ХХК-ийн үнийн санал төсөвт өртөг, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн жишиг үнийн дээд хязгаараас давсан байна. Техникийн шаардлагад нийцэж, харьцуулах хамгийн бага үнийн нь “Ч” ХХК байна гэж хэлэлцсэн байх бөгөөд шийдвэрлэсэн нь 24 дүгээр багц Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн үнийн дээд хязгаараас хэтэрсэн тул 21 дүгээр багц төсөвт өртөг хэтэрсэн тул дахин тендер зарлахаар тус тус зөвлөмж хүргүүлэхээр” шийдвэрлэсэн байна.

2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр, 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн хурлуудад тендерийн үнэлгээний хороо нь дарга, нарийн бичгийн дарга, гишүүд гэсэн 11 гишүүний бүрэлдэхүүнтэй бөгөөд 09 дүгээр сарын 14-ний өдрийн хуралд даргаар томилогдоогүй байсан атлаа н.Э гарын үсэг зурсан, мөн 09 дүгээр сарын 21-ний өдрийн хуралд дарга, нарийн бичгийн дарга, 6 гишүүн оролцсон байх бөгөөд нийт гишүүний 75 хувийн ирц бүрдэлгүйгээр хуралдаж, гарын үсэг зурсан нь дээр дурдсан журмын 4 дүгээр зүйлийн 4.2-т “..Үнэлгээний хорооны хуралдаан үнэлгээний хорооны дарга, үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга болон бусад гишүүдийн дийлэнх олонх буюу 75 хувиас дээш ирцтэйгээр хүчин төгөлдөрт тооцогдоно” гэж заасныг хангаагүй буюу гишүүдийн ирц хүрээгүй байсан байна. 

Түүнчлэн Тендерийн үнэлгээний хорооны 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 2 дугаар хурлаар “С-У” ХХК, “Ч” ХХК-ийн тендерийн материалуудын талаар хэлэлцсэн байх бөгөөд шийдвэрлэсэн хэсэгт нь 21, 24 дүгээр багцад дахин тендер зарлахаар зөвлөмж хүргүүлэхээр шийдвэрлэсэн байх бөгөөд “С-У” ХХК, “Ч” ХХК-иудын алийг нь шалгаруулж байгаа талаар үнэлгээний хорооны гишүүдээс санал аваагүй, “Ч” ХХК-ийг шалгаруулж байгаа талаар шийдвэрлэх хэсэгт тусгаагүй байгаа нь мөн журмын 4 дүгээр зүйлийн 4.4-д “... Хуралдаанаас шийдвэр гаргахдаа илээр санал хураах бөгөөд үнэлгээний хороонд томилогдсон нийт гишүүдийн олонхийн санал авснаар уг шийдвэр хүчин төгөлдөр болно. Үнэлгээний хорооны бүх гишүүд саналын тэгш эрхтэй байна” гэж заасныг зөрчиж “Ч” ХХК-ийг шалгаруулсан талаар шийдвэрлээгүй атлаа шууд тендерийн гэрээ байгуулсан нь үндэслэлгүй байна.

Хэдийгээр нэхэмжлэгчээс Захиалагчийн тендерийн үнэлгээний хорооны дүгнэлтийн 20, 22 дугаар багцад “С-У” ХХК болон “Ч” ХХК-д холбогдох хэсэг, “Ч” ХХК-тай байгуулсан захиргааны гэрээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч “Ч” ХХК-тай тендерийн гэрээ байгуулагдан 2020 оны 02 дугаар сар хүртэл тендерийн материал нийлүүлэгдсэн, маргаан бүхий акт хэрэгжихчихсэн байна.

Түүнчлэн хариуцагч Тендерийн үнэлгээний хороо сонгон шалгаруулалт явуулахдаа ирц бүрдээгүй, захиалагчийн эрх олгосон шийдвэргүйгээр шууд гэрээ байгуулсан зэрэг нь тендерийн сонгон шалгаруулах үйл ажиллагаа нь бүхэлдээ хүчин төгөлдөр бус явагдсан гэж дүгнэхээр байх тул хэргийн оролцогчдын маргаж байгаа тендер шалгаруулалтын үнэ, бараа материалын талаар дүгнэх шаардлагагүй.

Гэхдээ хариуцагч нарын тендер шалгаруулах, цаашлаад гэрээ байгуулах үйл ажиллагаа нь хууль бус байснаар гуравдагч этгээдийг шууд буруутгах боломжгүй бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс хохирол нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Иймд дээр дурдсан нөхцөлүүдийг нэгтгэн дүгнээд У******* х******* төв эмнэлгийн УХТЭ20190*******/0301 дугаартай Үнэлгээний хорооны 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн УХТЭ/20190*******/03 дугаартай дүгнэлтийн 20 ба 22 дугаар багцад “Ч” ХХК-ийн ирүүлсэн тендерийг үнэлэх шатанд оруулахаар шийдвэрлэв” гэсэн хэсгийг, Үнэлгээний хорооны 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 2 дугаартай дүгнэлтийн “Ч” ХХК-ийн 20 ба 22 дугаар багцад ирүүлсэн тендер нь техникийн шаардлагад нийцэж, харьцуулах хамгийн бага үнийн саналтай гэж үнэлэгдэн шалгарсан болно” гэсэн хэсгийг, “С-У” ХХК-ийн 20 ба 22 дугаар багцад ирүүлсэн үнийн санал төсөвт өртөг, эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн жишиг үнийн дээд хязгаараас давсан байна” гэсэн хэсгийг болон Захиалагчийн “Ч” ХХК-тай 20 ба 22 дугаар багцад байгуулсан 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 10 дугаартай 349,530,500 төгрөгний “Өндөр өртөг бүхий эмнэлгийн хэрэгслийн тендер” гэрээг тус тус хууль бус байсан болохыг тогтоож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.7, 47.8, 47.9, Сангийн сайдын 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 212 дугаар тушаалаар батлагдсан “Үнэлгээний хорооны зохион байгуулалт, үйл ажиллагаа, урамшууллыг зохицуулах журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2, 4.3, 4.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан “С-У” ХХК-иас У******* х******* төв эмнэлэг, У******* х******* төв эмнэлгийн УХТЭ20190*******/0301 дугаартай Тендерийн үнэлгээний хороонд холбогдогдуулан гаргасан У******* х******* төв эмнэлгийн УХТЭ20190*******/0301 дугаартай Үнэлгээний хорооны 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн УХТЭ/20190*******/03 дугаартай дүгнэлтийн 20 ба 22 дугаар багцад “Ч” ХХК-ийн ирүүлсэн тендерийг үнэлэх шатанд оруулахаар шийдвэрлэв” гэсэн хэсгийг, Үнэлгээний хорооны 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 2 дугаартай дүгнэлтийн “Ч” ХХК-ийн 20 ба 22 дугаар багцад ирүүлсэн тендер нь техникийн шаардлагад нийцэж, харьцуулах хамгийн бага үнийн саналтай гэж үнэлэгдэн шалгарсан болно” гэсэн хэсгийг, “С-У” ХХК-ийн 20 ба 22 дугаар багцад ирүүлсэн үнийн санал төсөвт өртөг, эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн жишиг үнийн дээд хязгаараас давсан байна” гэсэн хэсгийг болон Захиалагчийн “Ч” ХХК-тай 20 ба 22 дугаар багцад байгуулсан 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 10 дугаартай 349,530,500 төгрөгний “Өндөр өртөг бүхий эмнэлгийн хэрэгслийн тендер” гэрээг тус тус хууль бус байсан болохыг тогтоосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу “Шинжээчийн зардалд гарсан 1.000.000 төгрөгийг хариуцагч У******* х******* төв эмнэлэг, У******* х******* төв эмнэлгийн УХТЭ20190*******/0301 дугаартай Тендерийн үнэлгээний хорооноос тус тус хуваан гаргуулж, тус шүүхийн Төрийн сан дахь 100900005404 тоот дансанд төвлөрүүлсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1, У******* тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс у******* тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч У******* х******* төв эмнэлгээс 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дүгээр зүйлийн 113.2-т заасны дагуу гомдол гаргагч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                   Ц.ОДМАА