| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Содовын Цэрэндулам |
| Хэргийн индекс | 132/2016/0052/Э |
| Дугаар | 00063 |
| Огноо | 2016-06-08 |
| Зүйл хэсэг | 126.2.5., |
| Улсын яллагч | Ц.Сувдаа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2016 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 00063
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж, шүүгч С.Цэрэнханд, шүүгч Ц.Алтангадас нарын бүрэлдэхүүнтэй
нарийн бичгийн дарга Э.Цэнгүүн,
иргэдийн төлөөлөгч Д.Оюун-Эрдэнэ,
улсын яллагч Ц.Сувдаа,
хохирогч Б.*******,
шүүгдэгч Ж*******, П.*******, тэдний өмгөөлөгч П.Ган-Очир нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Булган аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.6-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж*******, П.******* нарт холбогдох 132/2016/0052/Э индекстэй, 201606000056 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1975 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Булган аймгийн Сайхан суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-өндөр сумын Шанд багийн 26-2 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Догшин овгийн Пүлээгийн ******* /РД: /
2.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1975 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Булган аймгийн Сайхан суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Булган аймгийн Сайхан сумын 4 дүгээр багт оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай o ******* РД: //
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч П.*******, Ж******* нар нь бүлэглэн 2016 оны 02 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн нутагт байрлах "Булган" зочид буудалд хохирогч Б.*******г хүч хэрэглэн, бүлэглэн хурьцал үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж*******гийн өгсөн: 2016 оны 02 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө *******, *******, ******* бид нар “Булган” зочид буудалд орсон юм. Бид 2.5 литрийн хэмжээтэй, 2 пиво уусан. Бид пивоо ууж дуусчихаад унтаж амрах нь унтаж амарсан. Надад *******д хүч хэрэглэсэн, ноцолдсон зүйл байхгүй. ******* бид хоёр бэлгийн харьцаанд орох талаар ярилцахад өөрөө зөвшөөрсөн. Үүний үндсэн дээр би *******тай бэлгийн харьцаанд орсон гэж бодож байна. Би түүнийг дарамталсан, зодсон, хэл амаар доромжилсон зүйл байхгүй гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.*******ийн өгсөн: 2016 оны 02 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө ангийн хүүхэд Оюунаа нэг шил архи аваад хүрээд ир гэж утсаар ярьсан. *******, ******* бид 3 нэг шил архи авч очоод архиа хувааж уусан. Тэндээсээ гараад караокед орсон. Хүмүүс явсаар байгаад *******, *******, *******, Оюунаа бид нар үлдсэн. Бид *******г гэр рүү нь машинд суулгаж өгөхөөр болсон. Харин ******* 3 ахтайгаа 1 пиво ууна гэж хэлсэн, Оюунаа гэр рүүгээ явлаа гээд яваад өгсөн. Бид таксины жолоочийн машинд 1 пиво уухыг гуйхад таксины жолооч бид нарт архи, пивоо уудаг газраа уу гэж хэлсэн. ******* 2 пиво авчихаад зочид буудалд орж ууя гэж хэлсэн. Бид мөнгөгүй учраас гар утсаа барьцаалаад зочид буудалд орохоор болсон. Бид зочид буудлын ажилтнаас утсаа барьцаалаад өрөө авъя гэхэд зөвшөөрөөгүй. Бид дахин нэг гар утас нэмж барьцаалаад өрөө авъя гэхэд зочид буудлын ажилтан зөвшөөрсөн. *******, ******* 2-ын утсыг барьцаалаад зочид буудалд орсон. Буудалд орсоны дараа *******, ******* нар үнсэлцээд байсан. Би “*******г явахгүй яасан юм, чам шиг хүүхэн хэрэггүй” гээд уурласан. Үүний дараа би пивоноос 2 аягыг уучихаад унтаад өгсөн. Би шөнө бие засах гээд гэрэл асаахад *******, ******* нар тэврэлдсэн байдалтай хэвтэж байсан. ******* надад “гэрлээ унтраа” гэж хэлсэн, харин би түүнд “янхан минь чам шиг юм тэгж хэлэхгүй” гэх зэргээр хэл амаар доромжилсон. Үүнээс болж ******* бид хоёр маргалдсан. Буудлаас ******* өглөөний 7 цагийн үед гарсан. ******* мөнгө олж ирнэ, барьцаалсан гар утсаа авна гээд буудлаас гараад явсан. ******* бид хоёр зочид буудалд үлдсэн. Бид хоёрыг байж байхад ******* аав, ээжийнхээ хамтаар өрөөнд орж ирсэн. *******гийн аав нь *******г орноос татаж унагаад өшиглөсөн. Би аав, ээжтэй нь маргалдаад цагдаагаа дууд гэж хэлсэн. Миний гар утас цэнэггүй байсан. *******гийн гар утсаар цагдаа дуудсан. Би *******тай бэлгийн харьцаанд ороогүй, түүнийг хүчиндээгүй. Би энэ гэмт хэргээс болж цагдаа, прокурор, шүүхээр явж цаг хугацаа, нэр хүндээ алдсан гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.*******гийн өгсөн: 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хагас сайн өдөр байсан. Манай ажлынхан цагаан сарын баяр тэмдэглэж байсан юм. Би ажлынхан дээрээ очихдоо том пиво, мөн тавган дээр идээ засаад очсон. Тэнд 1 шил архи ууж дуусахын алдад Оюунаа эгч ангийнхаа хүүхдүүд рүү утсаар ярьж дуудсан. Үүний дараахан *******, *******, ******* нар 1 шил “Болор” нэртэй архи аваад ирсэн. Үүнийгээ ууж дуусчихаад “ALL MART” худалдааны төвийн B1 давхарт байрлах Арвижих рестораны караокед орсон. Бид тэндээсээ гараад таксины буудал орсон. Тэд дахин уух шинжтэй байсан. ******* ах дансанд мөнгө байгаа 1 пиво ууя гэж хэлсэн. Бид хоёр “Халиун булаг” рестораны хаалгыг тогшиж байсан шиг санагдаж байна. Мөн хар өнгийн машинд суугаад “Би сума” хүнсний дэлгүүрээс пиво аваад “Булган” зочид буудалд орсоноо санаж байна. Пиво уусан эсэхээ санахгүй, тасарчихсан байсан. Нэг мэдэхэд би нүцгэн, ******* намайг чирчихсэн явж байсан. Би түүнийг болиулах гэж ноцолдсон. ******* миний хажуугаар хэвтээд мөн бэлгийн харьцаанд орсон. ******* энэ үед гаднаас орж ирээд *******г болиоч гэж хэлсэн. Удалгүй ******* хурхираад унтаад өгсөн. ******* бид хоёр ноцолдоод байж байхад ******* “бэлгийн харьцаанд орох гэж ирсэн юм байгаа биз дээ, онгон царайллаа” гэж хэлсэн. Би *******той ноцолдоод тэнхээгээ барсан учраас бэлгийн харьцаанд орчихсон. Үүний дараа ******* миний хажуунаас босоход ******* хажуугаар хэвтсэн. Би ******* ахыг дуудахад ******* босч ирээд боль гэж хэлээд *******ийг татаж босгосон. *******ийн дур тавьсан үгүйг мэдэхгүй байна. Би босоод хувцасаа хайхад *******ийн орны ардаас миний өмд гарч ирсэн. Би уйлаад *******, ******* нарыг нэг нэг удаа цохиход ******* миний гэдэс рүү цохисон. Тэд миний гутлыг өгөхгүй болохоор нь би гуталгүй гараад явсан. Харин араас ******* гутлыг минь авчирч өгсөн. Би гэртээ хариад энэ талаар аав, ээждээ хэлэх гэхэд надад их хэцүү санагдсан. Би энэ талаар аавдаа хэлж чадахгүй байсан учраас аавыг жорлон орсон хойгуур ээждээ хэлсэн. Би ээждээ ******* ахыг 2 найзтайгаа ирээд тэдэнтэй хамт буудалд орчихлоо гэж хэлсэн. Харин ээж аавд охин чинь хүнд доромжлуулчихсан юм шиг байна гэж хэлсэн. Аав, ээж хоёр охиноо доромжлуулахгүй шүү гээд Булган зочид буудал надтай хамт очсон. Аав зочид буудалд ороод малнаас дор амьтад вэ гэж хэлээд *******ийг унагаад өшиглөсөн. Үүний дараа зочид буудлын ажилтан ирээд боль гэж хэлсэн. Аав *******той хамт гарсан. Ээж *******ийг цохих гэхэд ******* өмдөө өмсөх зуураа ээжээс зугтаагаад байсан. Үүний дараа ******* ээжийг цохих гээд байсан. Би ээжийг болиулсан. ******* ээжид би танай охиныг яагаач үгүй, танай охины бэлэг эрхтэн рүү бэлэг эрхтэнээ ч хийгээгүй гэж хэлсэн байсан. Бид зочид буудлаас гарахад ******* цагдаадаа хэл гэж хэлсэн гэх мэдүүлэг,
201606000056 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:
хохирогч Б.*******гийн өгсөн: 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдөр ажлынхаа газрын Наранцэцэг, Амраа, Оюунаа эгч нар мөн Амьдралын хамт цагаан сараа тэмдэглээд ажил дээрээ 1 шил архи 2 том пиво уугаад "Аривжих" баарны караокед 21 цаг өнгөрч байхад ороод 1 шил архи ууцгаагаад 23 цагийн үед тэндээс гараад гэр гэрлүүгээ явсан. Ажил дээр ууж байхад Оюунаа эгч ангийнхаа гурван залууг дуудсан байсан. Тэд нарын дунд манай худын хамаатан болох Батаа гэдэг ах ирсэн байсан. Би Батаа ахыг дагаад нөгөө хоёр ах нь мөн дагаад бид 4 Булган буудалд таксигаар хүргүүлж 23 цагийн үед очсон.
…гэтэл дээлтэй нэг ах нь босч ирээд орноос татаад өөрийнхөө сууж байсан оронд чирж оруулсан. Гурав дахь ах нь өөрийнхөө орон дээр суугаад намайг орилж хашгирч болиоч битгий л дээ адилхан та нарын дүү шиг л хүүхэд байхад гээд ноцолдож байхад тэр ах нь “чи онгонтоод байх юм, чи ингэх гэж л орж ирсэн биз дээ” гээд байсан. Би хамаг биеэ хумхиад суугаад байхад тал талаас татаад дээрээс дараад ямар ч хөдөлгөөнгүй болгосон, би нэлээн ноцолдсон учраас бүр сүүлдээ ядарч дийлэхгүй байсан. Батаа ах энэ үед хажууд нь зогсоод болиоч гээд татсан. Батаа ах өөрөө бас нэлээн согтсон байсан учраас буцаж орон дээрээ очоод унтсан байсан. Ингээд нөгөө дээлтэй ах үүр цайтал надтай ноцолдож байгаад намайг хүчиндэж нэг удаа унтаад босоод явсан. Гэтэл нөгөө орон дээр сууж байсан гурав дахь ах нь зөрж босч ирээд миний өвөрт ороод ирсэн. Би мөн адил ноцолдсон, Батаа ахаа туслаарай гэж хашгирч дуудсан боловч сэрээгүй. Нөгөө ах мөн нь намайг хэвтүүлээд гарыг маань дээш нь болгоод хөлийг маань 2 тийш нь алцайлгаад хүчиндсэн. Энэ үед Батаа ах босч ирээд та нар арай дэндэж байна. Ингэж болохгүй гэж хэлээд нөгөө ахыг араас нь татаж чирээд босгосон. Би босоод хувцсаа өмсөх гэтэл гурав дахь ах орныхоо ардуур унагаасан байсан. Би нэлээн удаан хувцасгүй суусан. Би тэр хоёр ахыг нэг нэг удаа цохиж аваад балиар муу новшнууд гээд нулимахад гурав дах ах босч ирээд миний гэдэс рүү цохиж аваад хэл амаар аймаар доромжилсон. Янхан минь хүн дурлаад байхаар сайхан хүүхэн биш л байна. Чам шиг юм битгий хэл цаадахтай нь унтаж байсан гээд байсан. Өрөөсөн гутлыг маань өгөхгүй байхаар нь би өрөөсөн гуталтай гүйж гараад арын сааданд явж байтал араас Батаа ах гутал барьж гарч ирээд авчирч өгөөд ах нь хүргэж өгөх үү гэхээр нь үгүй гээд би уйлаад гэрлүүгээ харьсан. Хариад аав ээждээ хэлээд хамт Булган буудалд ирэхэд нөгөө 3 байсан. Тэгээд хэлсэн боловч өөдөөс нь уурлаад хэрэлдээд байсан. Ингээд бид нар цагдаад хандсан юмаа…гэх мэдүүлэг /хх-ийн 26-28 тал /
Гэрч Д.*******ийн өгсөн...Би Орхон аймгаас найз *******ийн хамт өглөө 10 цагийн үед Булган аймагт ирсэн. Бид хоёр сар шинэ болж байна гээд *******г гэртээ байхад нь аваад манай гэрт очиж 0.5 литр Ерөөл архи 2 шилийг хувааж ууцгаасан. Тэгээд байж байхад манай ангийн охин болох “Номын титэм” дэлгүүрт ажилладаг Оюунаа утсаар яриад манай ажлынхан баяр тэмдэглэж байна нэг шил юм аваад ирээч гээд бид 3 “Номын титэм” дэлгүүр дээр ирээд ажилчидтай нь хамт “All Mart”- дэлгүүрийн доод давхрын караокед орж архи, пиво ууцгаасан. Тэгээд караоке нь хаах болоод гараад бөөнөөрөө нэг айлдаа очиж үргэлжлүүлэх юм ярьж байгаад явах нь яваад *******, *******, ******* бид 4 үлдсэн. Тэгээд хоёр ширхэг 2.5 литрийн пиво аваад Булган буудалд орсон. Надад 10.000 төгрөг байсан. Бусад хүмүүст мөнгө байгаагүй юм. Би 10.000 төгрөгөө өгөөд би өөрийнхөө болон *******гийн гар утсыг нэмж тавиад 2 давхрын 221 тоот 3 ортой өрөөнд орсон. Тэнд нэг пивоо уугаад дуусгасан. Тэгээд би гарч бие засчихаад ороод ирэхэд ******* ******* хоёр хувцастайгаа хаалганы хажуу талын орон дээр байсан яг ямархуу байдалтай байсныг нь санахгүй байна. Тэр хоёр яг юуны тухай ярилцаж байсныг нь мэдэхгүй, ярилцаад байсан юм уу, хэрэлдээд байсан юм уу мэдэхгүй байгаа юм. Ямар ч байсан би аятайхан байгаарай гэж хэлснээ бол санаж байна. Тэгээд л унтаад өгсөн. Би хэр их унтсан эсэхээ мэдэхгүй байна. Үүр дөнгөж цайж эхэлж байхад Батаа ахаа гэх *******гийн дуунаар би сэрсэн. Тэгээд харахад нөгөө орон дээрээ ******* *******гийн дээр гарчихсан ноцолдож байсан. Би тэгээд боль бос гэхэд ******* боссон. ******* тэр үед дээгүүрээ цээж нүцгэн доогуураа саарал дотуур өмдтэй байсан. ******* харин дээгүүрээ цамц куртиктэйгээ доогуураа нүцгэн байсан. Тэгээд би хувцасыг нь *******ийн анх унтаж байсан орны араас *******гийн хар өнгийн давхар ноосон өмд, оймсыг нь гаргаж ирээд өмсүүлсэн. Богино түрийтэй гутал нь миний орон доор байхад нь би аваад *******гоор дамжуулаад өгөх үед нэг өрөөсөн гутлыг нь ******* авчихаад *******д өгөхгүй байсан. Тэр үед ******* өрөөсөн гутлаа өмсөөд нэг гутлаа өмсөлгүй гараад явчихсан. Тэгэхээр нь би *******гоос гараад явчихлаа гутлыг нь өгөөч гээд би гутлыг нь аваад араас нь гадаа саадны хашаанд явж байхад нь аваачиж өгөөд өмсүүлсэн. Тэгээд ******* гэрлүүгээ явлаа гээд цаашаа алхаад явчихсан. Би буцаад ороход нөгөө хоёр орон дээрээ унтаж байсан. Тэгээд би мөнгө олж утсаа авах гэж хойд таксины буудлаар явж байгаад буцаж ирээд сууж байхад гаднаас ******* аав, ээжтэйгээ хамт орж ирээд хашгичаад тэгээд цагдаа дээр ирсэн. *******г хашгирахад л сэрсэн. Буудлын өрөөнд байхад би цаашаа хараад ор, юм хумаа янзалж байхад ******* элэг рүү цохичихлоо гэж хэлэхээр нь эргээд харсан чинь ******* гараа элэг хавьдаа дарчихсан *******той маргалдаад зогсож байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 тал /
Гэрч Б.*******ын өгсөн...2016 оны 02 дугаар сарын 21-ний өглөө 08 цагийн үед манай охин ******* гаднаас уйлсан үс гэзэг нь өрвийсөн байдалтай орж ирээд Батаа ахтай хамт явсан. Хамт ууж идсэн хүмүүс нь доромжлоод гэж хэлээд уйлсан. Би хаана байгаа, ямар хүмүүс юм бэ гэж асуусан чинь “Булган” буудалд байгаа хөдөөний хүмүүс юм шиг байсан гэж хэлэхээр нь явчихаж магадгүй гэж бодоод нөхөр болон охин *******г дагуулаад “Булган” буудалд очоод ******* зааж өгөөд тэр өрөөний хаалгыг нь тогшоод хаалганы хажуу талын орон дээр нэг жижигхэн намхан залуу, залгаа дээд талын орон дээр миний том эгчийн нөхрийнх нь төрсөн дүү болох *******, эсрэг талын орон дээр өндөрдүү залуу 3 пиво уугаад сууж байсан. Би тэр пивоны савыг аваад “та нар ямар арчаагүй новшнууд вэ” гэж хэлээд 3-4 удаа өндөр залууг нь цохисон. Тэр залуу “пизда авгай минь цагдаагаа дууд” надад “ямар ч хамаагүй” гэх зэргээр элдвээр хэлсэн. Тэр үед буудлын үйлчлэгч орж ирээд та нар болиоч хамаг юм эвдчихнэ гэж хэлээд бид нар гараад гадаа бас жаахан маргалдаж байгаад цагдаа дээр ирсэн…гэх мэдүүлэг /хх-ийн 32 тал/
Гэрч Г.*******ын өгсөн...******* зааж өгөөд тэр өрөөнд ороход манай холын хамаатан ******* хоёр залуутай байсан. Миний уур хүрээд “та нар ямар малнаас дор амьтад вэ” гэж хэлээд наад талын орон дээр сууж байсан намхан залууг орноос нь татаж унагаад хальт цохиод, нөгөө залуу руу нь очсон чинь орон дээр босч зогсчихоод “та нар дууддаг цагдаагаа дууд” надад хамаагүй, “би яагаач үгүй надад ийм, тийм болсон зүйл байхгүй” гээд бас нилээд элдэв янзаар эхнэр, охиныг хэлсэн.
…Буудлын гадаа гарч ирээд бас маргалдаж байгаад өндөр залуу нь надад ямар ч хамаа байхгүй гээд хойшоо алхаад явчихсан. Намхан залуутай нь бид нар цагдаа дээр ирсэн…гэх мэдүүлэг /хх-ийн 33 тал /
Гэрч Л.*******ийн өгсөн...2016 оны 02 дугаар сарын 20-ны өглөө 09 цагт жижүүрээ хүлээж авсан. 21-ний 01 цагийн үед 3 залуу 1 эмэгтэйн хамт орж ирээд өрөөний үнэ асууж байгаад мөнгө байхгүй гэхээр нь би хоёр талд өөр буудал байгаа тийшээгээ яв гээд буцаад явуулсан. Тэгээд удаагүй 5-10 минут болсон байх буцаж орж ирээд 10000 төгрөг байна. Нэмээд дээр нь утас тавьж үлдээе гэж хэлэхээр нь би дахиад нэг утас нэмж өгвөл оруулъя гэж хэлэхэд дээлтэй намхан залуу нь утсаа гаргаж өгөөд би 221 тоот 3 ортой өрөөнд оруулсан. Гаднаас орж ирэхдээ 2 ширхэг 2,5 литрийн боргио пивотой орж ирсэн. Би тэр 4 хүнийг өрөөнд нь оруулаад буцаад жижүүрийнхээ өрөөнд ороод 03 цаг хүртэл зурагт үзэж байж байгаад хэсэг унтаад өглөө 07 цаг 30 минутын үед босоод ойр зуурын юм хийж байхад дээд давхраас хөлийн чимээ гараад 221 тоотод орсон эмэгтэй амандаа юм үглээд нилээд ууртай хаалга саваад гараад явсан. Тэгээд араас нь өрөө авсан, өөрийгөө Батаа гэсэн залуу гарч ирээд “нөгөө охин хааччихав” гэхээр нь би тэр саадан дунд явж байна гэж хэлсэн чинь араас нь гараад явсан. 09 цаг өнгөрч байхад 221 тоотод хоносон эмэгтэй, ээж аавтайгаа буцаж ирээд тэр хүмүүсийг асуугаад би дагуулж 221 тоотод хүргэж өгсөн. Тэгсэн чинь аав нь шууд наад талын орон дээр унтаж байсан залууг татаж унагаад өшиглөсөн. Тэгэхээр нь би та нар болиоч хүмүүс хажууд амарч байхад гарч хэрүүлээ хий гэж хэлсэн чинь болиод хоорондоо хэрэлдээд байсан. Цагаан хэрэглэлээ доош нь оруулж угаалгын машинд хийгээд дээшээ гарч аяга тавгийг нь угаагаад 2 ширхэг пивоны савыг нь аваад өрөөндөө оруулаад байж байхад цагдаа ирсэн…гэх мэдүүлэг /хх-ийн 34 тал/
Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн шинжээчийн 80 тоот дүгнэлтэд: 1. Б.*******гийн биед эр бэлгийн эс, үрийн шингэн илрээгүй байна. 2. Хохирогчийн бэлэг эрхтэнд шинээр үүссэн гэмтэл шархгүй байна. 3. Хохирогчийн биед халдварт өвчин тогтоогдсонгүй. 4. Б.*******гийн биед бугалга, шуу, сарвуу, гуя, шилбэ, хэвлийд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 5. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтэл үүссэн гэх хугацаатай тохирно. 6. Дээрх гэмтэл нь ШЭГЗТЖ-ийн 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэх дүгнэлт /хх-ийн 38 тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 2182 тоот дүгнэлтэнд: 1. Хохирогч Б.Гангамаагийн гэх 10 хурууны хумсанд цус, биологийн гаралтай ул мөр илрээгүй. 2. Сэжигтэн Ж*******, Д.******* нарын цус нь А/II/ бүлгийн харьяалалтай байна. 3. Сэжигтэн П.*******ийн цус нь О/I/ бүлгийн харьяалалтай байна гэх дүгнэлт /хх-ийн 51 тал/,
Гомдол мэдээлэлийг хүлээн авсан тухай тэмдэглэл / хх-ийн 2 тал/,
Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 3-6 тал/,
Хохирогчийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 7-9 тал/,
Эд мөрийн баримтыг хэрэгт хавсаргах тогтоол / хх-ийн 19-20 тал/,
Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх-ийн 89-90 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэлэв.
Дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч П.*******, Ж******* нар нь бүлэглэн 2016 оны 02 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн нутагт байрлах "Булган" зочид буудалд хохирогч Б.*******д хүч хэрэглэн хурьцал үйлдсэн хууль зүйн факт, үйл баримт тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.*******гийн…Булган зочид буудалд орсоноо санаж байна. Пиво уусан эсэхээ санахгүй, тасарчихсан байсан. Нэг мэдэхэд би нүцгэн, ******* намайг чирчихсэн явж байсан. Би түүнийг болиулах гэж ноцолдсон. ******* миний хажуугаар хэвтсэн. ******* энэ үед гаднаас орж ирээд *******г “болиоч” гэж хэлсэн. Удалгүй ******* хурхираад унтаад өгсөн. *******той ноцолдоод байж байхад ******* “бэлгийн харьцаанд орох гэж ирсэн юм байгаа биз дээ, онгон царайллаа” гэж хэлсэн. Би *******той ноцолдоод тэнхээгээ барсан учраас бэлгийн харьцаанд орчихсон. Үүний дараа ******* миний хажуунаас босоход ******* хажуугаар хэвтсэн. Би ******* ахаа гэж дуудахад ******* ах босч ирээд боль гэж хэлээд *******ийг татаж босгосон. *******ийн дур тавьсан үгүйг мэдэхгүй байна. Би босоод хувцасаа хайхад *******ийн орны ардаас миний өмд гарч ирсэн. Би уйлаад *******, ******* нарыг 1,1 удаа цохиход ******* миний гэдэс рүү цохьсон. Тэд миний гутлыг өгөхгүй болохоор нь би гуталгүй гараад явсан гэх, гэрч Д.*******ийн...харахад нөгөө орон дээрээ ******* *******гийн дээр гарчихсан ноцолдож байсан. Би тэгээд боль бос гэхэд ******* боссон. ******* тэр үед дээгүүрээ цээж нүцгэн доогуураа саарал дотуур өмдтэй байсан. ******* харин дээгүүрээ цамц куртиктэйгээ доогуураа нүцгэн байсан. Тэгээд би хувцасыг нь *******ийн анх унтаж байсан орны араас *******гийн хар өнгийн давхар ноосон өмд, оймсыг нь гаргаж ирээд өмсүүлсэн,… *******, ******* хоёрыг аав ээждээ хэлнэ гэж гадаа гутлыг нь өгөх үед хэлж байсан гэх, гэрч Б.*******ын...2016 оны 02 дугаар сарын 21-ний өглөө 08 цагийн үед манай охин ******* гаднаас уйлсан үс гэзэг нь өрвийсөн байдалтай орж ирээд Батаа ахтай хамт явсан. Хамт ууж идсэн хүмүүс нь доромжлоод гэж хэлээд уйлсан…гэх, гэрч Г.*******ын...охин ******* зааж өгөөд тэр өрөөнд ороход манай холын хамаатан ******* хоёр залуутай байсан. Миний уур хүрээд “та нар ямар малнаас дор амьтад вэ” гэж хэлээд наад талын орон дээр сууж байсан намхан залууг орноос нь татаж унагаад хальт цохиод, нөгөө залуу руу нь очсон чинь орон дээр босч зогсчихоод “та нар дууддаг цагдаагаа дууд” надад хамаагүй, “би яагаач үгүй надад ийм, тийм болсон зүйл байхгүй” гээд байсан гэх, гэрч Л.*******ийн...би тэр 4 хүнийг өрөөнд нь оруулаад буцаад жижүүрийнхээ өрөөнд ороод 03 цаг хүртэл зурагт үзэж байж байгаад хэсэг унтаад өглөө 07 цаг 30 минутын үед босоод ойр зуурын юм хийж байхад дээд давхраас хөлийн чимээ гараад 221 тоотод орсон эмэгтэй амандаа юм үглээд нилээд ууртай хаалга саваад гараад явсан. Тэгээд араас нь өрөө авсан. Өөрийгөө Батаа гэсэн залуу гарч ирээд “нөгөө охин хааччихав” гэхээр нь би тэр саадан дунд явж байна гэж хэлсэн чинь араас нь гараад явсан…гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 2181 тоот шинжээчийн дүгнэлтээр...хохирогч Б.*******гаас хураан авсан гэх дотоожинд үрийн шингэн, эр бэлгийн эс илэрсэн. Б.*******гаас хураан авсан гэх дотоожинд илэрсэн эр бэлгийн эсийн ДНХ тогтоц нь сэжигтэн Ж*******гийн цусны ДНХ тогтоцтой тохирч байна…гэх дүгнэлт, Булган аймгийн шүүх шинжилгээний албаны 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн шинжээчийн 80 тоот дүгнэлтээр…Б.*******гийн биед бугалга, шуу, сарвуу, гуя, шилбэ, хэвлийд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 5. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь ШЭГЗТЖ-ийн 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээчид гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нар гэм буруугийн талаар маргаж, тэдний өмгөөлөгч…******* ******* нар нь харилцан тохиролцож бэлгийн харилцаанд орсон, харин ******* нь гэрэл асааснаас болж хохирогчтой маргалдаж хэл амаар доромжилсон болохоос биш хүч хэрэглэн бэлгийн харьцаанд ороогүй байх тул тэдэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж мэтгэлцэж байгаа боловч “…нэг мэдэхэд би нүцгэн, ******* намайг чирчихсэн явж байсан. Би түүнийг болиулах гэж ноцолдсон. ******* миний хажуугаар хэвтсэн. …*******той ноцолдоод байж байхад ******* “бэлгийн харьцаанд орох гэж ирсэн юм байгаа биз дээ, онгон царайллаа” гэж хэлсэн. Би *******той ноцолдоод тэнхээгээ барсан учраас бэлгийн харьцаанд орчихсон. Үүний дараа ******* миний хажуунаас босоход ******* хажуугаар хэвтсэн…*******ийн дур тавьсан үгүйг мэдэхгүй байна. Би босоод хувцасаа хайхад *******ийн орны ардаас миний өмд гарч ирсэн” гэх мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой заан мэдүүлсэн хохирогчийн мэдүүлэг, хохирогчийн биед үүссэн бугалга, шуу, сарвуу, гуя, шилбэ, хэвлийд цус хуралт бүхий гэмтлүүд үүссэнийг тогтоосон шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт, гэрч Д.*******, Б.*******, Г.******* нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тэдний гэм буруу нотлогдож байна.
Өөрөөр хэлбэл хохирогч Б.*******гийн бэлгийн халдашгүй байдал, түүний эрх чөлөөнд халдсан идэвхтэй үйлдлүүд нотлогдож тогтоогдсон байна.
Хүчиндэх гэмт хэргийн бүрэлдэхүүний объект нь бэлгийн харилцааны халдашгүй эрх байдаг бөгөөд харин объектив тал нь биеийн хүчээр түрэмгийлж буюу сэтгэл санааны хувьд айлган сүрдүүлэх эсвэл биеэ хамгаалах чадваргүй байдлыг далимдуулан хохирогчтой хурьцал үйлдэхэд чиглэсэн идэвхтэй үйлдлээр илрэн гардаг бөгөөд шүүгдэгч нарын үйлдэл нь хүчиндэх гэмт хэргийн объектив талын шинжийг агуулж байгаа төдийгүй шүүгдэгч Ж*******, Ж.******* нар нь хүч хэрэглэн, бүлэглэж хохирогч Б.*******тай хурьцал үйлдсэн болох нь нотлогдож байна.
Иймд шүүгдэгч Ж*******, П.******* нарыг бүлэглэн хүч хэрэглэн бусдыг хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.6-д зааснаар ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Шүүгдэгч Ж*******, П.******* нар нь согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.
Шүүгдэгч Ж*******, П.******* нар нь анх удаа гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлж байгаа, гэмт хэрэг гарахад хохирогчийн биеэ зүй бус авч явсан буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нарт хөнгөн ял оногдуулж өгнө үү гэх хүсэлт гаргаж байгаа зэрэг хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Ж*******, П.******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.6-д заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулж, эдлэх ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Шүүгдэгч Ж*******, П.******* нар нь энэ хэрэгтээ тус тус 24 хоног цагдан хоригдсон, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, хохирол төлбөргүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эмэгтэй хүний дотоож, 2,5 литрийн “Боргио” пивоны сав 2 ширхэгийг тус тус устгахаар шийдвэрлэв.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 295-299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Догшин овгийн Пүлээгийн *******, Буурал овгийн Жамбаагийн ******* нарыг хүч хэрэглэн бусдыг хүчиндэх гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.6-д зааснаар шүүгдэгч Ж*******, шүүгдэгч П.******* нарыг тус тус 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан мөн хуулийн 52.5-д зааснаар шүүгдэгч Ж*******, П.******* нарт тус тус оногдуулсан 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т заасныг баримтлан шүүгдэгч Ж*******, П.******* нарын тус тус цагдан хоригдсон 24 /хорин дөрөв/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эмэгтэй хүний ягаан өнгийн дотоож, 2,5 литрийн “Боргио” пивоны сав 2 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
6. Шүүгдэгч Ж*******, П.******* нар нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж*******, П.******* нарт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж, цагдан хорьж эдлэх ялыг 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн тоолсугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ДЭЛГЭРМӨРӨН
ШҮҮГЧИД С.ЦЭРЭНХАНД
Ц.АЛТАНГАДАС