Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 111

 

               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ч.Лхагвасүрэн

Улсын яллагч: А.Нямсүрэн

Шүүгдэгч Ж. Энхтүвшин, түүний өмгөөлөгч Д.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Ж.Энхтүвшинд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201625031401 тоот эрүүгийн хэргийг 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

 

 
  Text Box:


Монгол Улсын иргэн, 1979 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, токарь, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа бизнес эрхэлдэг, ам бүл 5, ээж, эхнэр, 2 хүүхдийн хамт Сонгино-Хайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 8в-121 тоотод оршин суух хаягтай, 2007 онд Баянгол дүүргийн шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар шийтгэгдэж байсан Боржигон овогт Жамбаагийн Энхтүвшин /РД:чй79062117/ нь

 

согтуугаар 2016 оны 06 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах UB караокены гадна хохирогч Ц.Булганхангайтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар зодож бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Ж.Энхтүвшин шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй гэв.

Хохирогч Ц. Булганхангайн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2016 оны 06 сарын 21-ний өдөр орой хичээлээ тараад хамт сурдаг Энхтүвшингийн төрсөн өдрийг тэмдэглэх гээд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах караокед хамт сурдаг Энхтүвшин Чулуунбат, Одончимэд, Удвал нарын хамт орсон юм. Ингээд караоке дотор ороод 2 шил архи уусан. Тэгээд караоке дотор байхдаа Энхтүвшин Одончимэд нарт хандаад хамт сурдаг охин дахиж бид нараар хүргүүлэхгүй гэж байна та нараас боллоо гэж хэлсэн юм. Тэгтэл Энхтүвшин уурласан. Тэгээд караокенээс эхэлж Одончимэд бид 2 гарахад Одончимэд би тамхи аваад ирье гэж хэлээд явсан. Би ганцаараа зогсож байхад Энхтүвшин, Чулуунбат, Удвал нар гарч ирээд Энхтүвшин намайг гараараа мөрлөөд явах гэтэл Удвал та нар зодолдож болохгүй шүү гэж хэлэхэд үгүй зодоон хийхгүй гэж хэлээд Чулуунбат Удвал нарыг үлдээгээд  караокенээс холдоход  Энхтүвшин  намайг заамдаж авахаар нь эргүүлээд цамцных нь захнаас бариад авахад Энхтүвшин нүүр хэсэгт цохиод намайг газар унагаагаад цохисон юм. Тэгтэл миний дээр Энхтүвшин цохиж байхад Чулуунбат ирж зогсоосон. ...Тухайн үед би урьд 7 хоногт Энхтүвшингийн эхнэрээс хүүхдийн хувцас зээлээр авчихаад хугацаандаа буцаагаад өгсөн. Танай эхнэр гайгүй ааштай юм байна лээ гэж хэлсэн юм тэгтэл надтай маргалдаад уурлаад зодсон юм гэх мэдүүлэг,

        Гэрч Э.Чулуунбатын мөрдөн байцаалтанд өгсөн: 2016 оны 06 сарын 21-ний өдөр Япон хэлний бэлтгэлд хамт суралцдаг Энхүвшингийн төрсөн өдөр болоод тэмдэглэх санаатай Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд байрлах караокед Булганхангай, Удвал, Одончимэг нарын хамт орж 2 шил архи авч уусан. Ингээд уг газраас гарахын өмнө Энхтүвшин надруу нэг агсараад Булганхангайтай маргаан үүсгээд байхаар нь өнөөдөр маргалдахгүй шүү гэж хэлж байсан. Ингэж байгаад тооцоогоо хийчихээд гарахаар болсон. Одончимэг, Булганхангай нар түрүүлээд гараад явсан. Ингээд гадаа байхад Энхтүвшин, Булганхангай нар учраа олно гээд явсан тэгэхээр нь Удвалыг наад хоёрынхоо араас яв би очихоор Энхтүвшин надруу агсараад байна гэж хэлсэн. Тэгтэл гайгүй байх гэж хэлээд Удвал яваагүй юм. Тэгээд бид 2 зогсож байгаад Энхтүвшин, Булганхангай хоёрын араас очиход Энхтүвшин Булганхангайгийн дээр гарчихсан газар унагаасан байдалтай зогсож байхаар нь хурдхан очоод холдуулсан. Булганхангай босч ирээд хамар хугарчихлаа гэж байсан. Энхтүвшин доош тонгойж цүнхээ авах гэж байхад Булганхангай нэг өшиглөөд авч байсан гэх мэдүүлэг,

       Гэрч Д.Одончимэдийн мөрдөн байцаалтанд өгсөн: Би Япон хэлний төвд Энхтүвшин, Булганхангай, Удвал, Чулуунбат нартай хамт суралцдаг. Тэгээд 2016 оны 06 сарын 21-ний өдөр хамт суралцдаг Энхтүвшингийн төрсөн өдөр болоод бид нийлдэг хэдээрээ тэмдэглэх гээд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах караокэд орсон юм. Ингээд 2 цаг дуулж суухдаа 2 шил архи уусан. Гарах дөхөхөд Булганхангай, Энхтүвшин 2 хоорондоо маргаад байх шиг байсан. Тэгээд цаг дуусаад гарах болоход би тамхи татах санаатай дэлгүүр лүү ганцаараа явсан. Эргээд ирэхэд Булганхангай, Энхтүвшин нар хоорондоо маргалдсан байдалтай зогсрж байхаар нь би Энхтүвшин ахыг аваад таксинд суулгаад гэрлүү нь аваад явсан.

Сэжигтэн Ж.Энхтүвшингийн мөрдөн байцаалтанд өгсөн: 2016 оны 06 сарын 21-ний өдөр миний төрсөн өдөр болсон юм. Тэгээд хичээл тарчихаад нэг ангид хамт сурдаг Одончимэдтэй ганц 2 пиво уухуу гэж ярьж байтал хажуунаас Чулуунбат сонсчихоод хамт явья гэхээр нь тэгье гээд тэр хоёрын хамт Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах UB нэртэй газар орсон юм. Харин араас Булганхангай Удвал хоёр ирсэн. Ингээд бид нар бөөнөөрөө суугаад пиво уух гэж байхад архи ууя гзсээр байгаад тэд нартай нийлээд 2 шил архи уусан. Ингээд Булганхангай архиндаа согтоод надтай хэл үг зөрөөд эхэлсэн. Тэгснээ намаиг хоёулаа гарчихаад ирье гээд байхаар нь хамт гараад хаалганаас нилээн зайтай зогсоод үг зөрөөд надтай маргалдах гээд элдэв янзаар хэлээд байсан юм. Тэгснээ намайг толгой хэсэгт мөргөөд дараа нь боож аваад хэд хэдэн удаа нүүрлүү цохисон. Тэгээд нилээн зууралдаж ноцолдсон юм. Тэгхээр нь бие хамгаалах байдлаар 2-3 удаа нүүрэнд нь цохисон тэгтэл дахиад надтай зууралдаж байгаад газар нүүрээрээ унасан тэгхээр нь би дээрээс нь дарж аваад хөдөлгөөнгүй байлгасан тэгтэл Чулуунбат Удвал 2 эхэлж ирээд араас нь Одончимэд ирж зогсоосон. Булганхангай биед учирсан гэмтлийг гараараа цохиж учруулсан. Би бусдад учруулсан гэм буруугаа ойлгож ухамсарлаж байна гэх мэдүүлэг,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 4992 тоот дүгнэлт,

Дүгнэлт: Булганхангайн биед хоншоор ясны өмнөд болон дунд хана, духны сэртэнгийн хугарал, зүүн нүдний ухархайн дотор хана, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, тархи доргилт, зүүн нүдний зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух баруун, зүүн өвдөгний зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

 

-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

-Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

-Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй гэх дүгнэлт зэргийг шинжлэн судлав.

 Шүүгдэгч Ж.Энхтүвшин нь согтуугаар 2016 оны 06 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах UB караокены гадна хохирогч Ц.Булганхангайтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар зодож бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 Хохирогч Ц. Булганхангайн ...Тухайн үед би урьд 7 хоногт Энхтүвшингийн эхнэрээс хүүхдийн хувцас зээлээр авчихаад хугацаандаа буцаагаад өгсөн. Танай эхнэр гайгүй ааштай юм байна лээ гэж хэлсэн юм тэгтэл надтай маргалдаад уурлаад зодсон юм гэх мэдүүлэг,

 Гэрч Э.Чулуунбатын…Тэгээд бид 2 зогсож байгаад Энхтүвшин, Булганхангай хоёрын араас очиход Энхтүвшин Булганхангайгийн дээр гарчихсан газар унагаасан байдалтай зогсож байхаар нь хурдхан очоод холдуулсан. Булганхангай босч ирээд хамар хугарчихлаа гэж байсан. Энхтүвшин доош тонгойж цүнхээ авах гэж байхад Булганхангай нэг өшиглөөд авч байсан гэх мэдүүлэг,

  Гэрч Д.Одончимэдийн … Тэгээд цаг дуусаад гарах болоход би тамхи татах санаатай дэлгүүр лүү ганцаараа явсан. Эргээд ирэхэд Булганхангай, Энхтүвшин нар хоорондоо маргалдсан байдалтай зогсрж байхаар нь би Энхтүвшин ахыг аваад таксинд суулгаад гэрлүү нь аваад явсан гэх мэдүүлэг,

Сэжигтэн Ж.Энхтүвшингийн мэдүүлэг:…Тэгхээр нь бие хамгаалах байдлаар 2-3 удаа нүүрэнд нь цохисон тэгтэл дахиад надтай зууралдаж байгаад газар нүүрээрээ унасан тэгхээр нь би дээрээс нь дарж аваад хөдөлгөөнгүй байлгасан тэгтэл Чулуунбат Удвал 2 эхэлж ирээд араас нь Одончимэд ирж зогсоосон. Булганхангай биед учирсан гэмтлийг гараараа цохиж учруулсан. Би бусдад учруулсан гэм буруугаа ойлгож ухамсарлаж байна гэх мэдүүлэг,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 4992 тоот дүгнэлт:

Дүгнэлт: Булганхангайн биед хоншоор ясны өмнөд болон дунд хана, духны сэртэнгийн хугарал, зүүн нүдний ухархайн дотор хана, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, тархи доргилт, зүүн нүдний зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух баруун, зүүн өвдөгний зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

-Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

-Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй гэх дүгнэлт зэрэг нотлох баримтаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь согтуугаар гэмт хэрэг үйлдсэн нь хүндрүүлэх үндэслэл болно.

Шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, хохиролд 300.000 төгрөг төлсөн, гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн зэргийг харгалзан үзэж ял оноох нь зүйлтэй. 

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 296, 297, 298 дугаар зүйлүүдийг тус тус заасныг удирдлага болгон

                                                                 ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Жамбаагийн Энхтүвшинг иргэн Ц.Булганхангайгийн биед хүндэвтэр гэмтэл  учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар шүүгдэгч Ж.Энхтүвшинд 256 цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийсэн ялтны эдлээгүй үлдсэн ялыг 8 цагийн ажлыг 1 хоногийн баривчлах ялаар сольдог болохыг дурьдсугай.

 

4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Ё.ЦОГТЗАНДАН