Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 94

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр даргалж,  шүүгч Г.Есөн-Эрдэнэ,  шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй,

Иргэдийн төлөөлөгч: Г.Цэрэнданзан,

Нарийн бичгийн дарга: С.Буянхишиг,  

Улсын яллагч: У.Дэндэвдорж,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч: З.Цэнгэнбаяр, Р.Оюунцэцэг, Д.Энхтунгалаг, Ш.Бадмаараг, Б.Тэнгис, Ч.Баднайнямбуу, Б.Энхтүвшин, Л.Амартогос нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188 дугаар зүйлийн 188.3, 192 дугаар зүйлийн 192.3.4, 192.3.5-т зааснаар шүүгдэгч Э.Агар, Х.Ермек нарт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1, 192.3.4, 192.3.5-т зааснаар шүүгдэгч Б.Явуухуланд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1, 192.3.5-т зааснаар шүүгдэгч Б.Энхболдод, мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-д зааснаар шүүгдэгч Э.Уянга, И.Гомбо-Очир нарт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2014260000399 дугаартай эрүүгийн хэргийн 2016 оны 6 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

1. Монгол улсын иргэн, 1986 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, казак, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, математик, мэдээлэл зүйн мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүгийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, Өнөр хороолол, 24-81 тоотод оршин суух хаягтай, одоогоор Өнөр хороолол, 24-204 тоотод оршин суух, урьд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2006 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 26 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 03 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2007 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 139 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 300 цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай Керейхаражанауле овогт Хайсагийн Ермек /РД: ЧТ86111577/,

             2. Монгол улсын иргэн, 1987 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, халх, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, 11 дүгээр гудамж 59 тоотод оршин суух хаягтай, одоогоор Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 15а-46 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Шарнууд овогт Энхтүвшингийн Агар /РД: ХЕ87110976/,

  3. Монгол улсын иргэн, 1988 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, халх, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, эгч, хүүгийн хамтаар Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Цэргийн ажилчдын байр 14-8 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Мандал овогт  Ихбаярын Гомбо-Очир /РД:УЗ88042931/,  

4. Монгол улсын иргэн, 1987 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, халх, 29 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, авга эгч, түүний 2 охины хамт, Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага нарангийн 45-1-6 тоотод оршин хаягтай, одоогоор Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 48-41 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай Мэргэн овогт Энх-Амарын Уянга /РД: ЦБ87111001/,

            5. Монгол улсын иргэн, 1983 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Төв аймгийн Зуун мод суманд төрсөн, халх, 33 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, ээж, ах, 4 дүүгийн хамтаар Төв аймгийн Зуун мод сум, 5 дугаар баг, Нацагдоржийн 7 дугаар гудамж 13 тоотод оршин суух хаягтай, одоогоор Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 60 дугаар байрны 121 тоотод түр оршин суух,

            - 2002 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн Төв аймгийн Сум дундын шүүхийн 33 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4, 211 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2003 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 14 дугаартай Өвөрхангай аймгийн Хархорин дахь сум дундын шүүхийн шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 3 сарын хорих ялыг хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

            - 2003 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 380 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ял дээр нэмж 2002 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 01 жил 03 сар хорих ялын зарим ял болох 06 сарыг нэмж, 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2004 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 53 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 08 сар 23 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

            - 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн шүүхийн 386 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдсөн,

            - 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн 608 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.1, 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт зааснаар 03 сар 20 хоног баривчлах ялаар шийтгүүлж, 2014 оны 6 дугаар сарын 06-ны өдөр суллагдсан, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Хонгорынхон овогт Баатарын Явуухулан /РД: НЭ83120610/,  

            6. Монгол улсын иргэн, 1984 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдийн хамтаар Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 28-479 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигин овогт Баасангийн Энхболд /РД: ЧГ84062817,

1. Шүүгдэгч Э.Агар нь нэг удаагийн үйлдлээр Х.Ермектэй бүлэглэн НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтанд орсон Метамфетамин буюу олон улсын нэршлээр “Ice” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн,

Шүүгдэгч Х.Ермект, Б.Энхболд нартай бүлэглэн урдьчилан үгсэн тохиролцож, 2014 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 24 дүгээр байрны гадна И.Гомбо-Очирт НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтанд орсон Метамфетамин буюу олон улсын нэршлээр “Ice” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулсан,

-давтан үйлдлээр Х.Ермектэй бүлэглэн, борлуулах зорилгоор, урьдчилан үгсэн тохиролцож НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтанд орсон Метамфетамин буюу олон улсын нэршлээр “Ice” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт байрлах хилийн боомтоор БНХАУ руу гарч, 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүртэл хугацаанд хууль бусаар олж авсан, хадгалсан,  

-шүүдэгч Х.Ермектэй бүлэглэн урьдчилан үгсэн тохиролцож, 2014 оны 03 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Мөнгөн тойг зочид буудлын 204 тоот өрөөнд НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтанд орсон Метамфетамин буюу олон улсын нэршлээр “Ice” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэгт,

2. Шүүгдэгч Х.Ермек нь давтан үйлдлээр Э.Агартай бүлэглэн, борлуулах зорилгоор, урьдчилан үгсэн тохиролцож НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтанд орсон Метамфетамин буюу олон улсын нэршлээр “Ice” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт байрлах хилийн боомтоор  БНХАУ руу гарч 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүртэл хугацаанд хууль бусаар олж авсан, хадгалсан,

- шүүгдэгч Э.Агартай бүлэглэн, урьдчилан үгсэн тохиролцож 2014 оны 03 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мөнгөн тойг зочид буудлын 204 тоот өрөөнд НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтанд орсон Метамфетамин буюу олон улсын нэршлээр “Ice” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан,

-шүүгдэгч Б.Явуухулантай бүлэглэн, урьдчилан үгсэн тохиролцож 2014 оны 02, 03 дугаар саруудад Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 24 дүгээр байрны гадна Э.Уянгад НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтанд орсон Метамфетамин буюу олон улсын нэршлээр “Ice” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг 300.000 төгрөг, мөн IPhone 5S маркийн гар утсыг төлбөрийн хэрэгсэл болгон солилцож 2 удаа борлуулсан,

-шүүгдэгч Э.Агар, Б.Энхболд нартай бүлэглэн, урьдчилан үгсэн тохиролцож 2014 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 24 дүгээр байрны гадна И.Гомбо-Очирт НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтанд орсон Метамфетамин буюу олон улсын нэршлээр “Ice” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулсан, 

-Давтан үйлдлээр 2014 оны 02 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 24 дүгээр байрны гадна НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтанд орсон Метамфетамин буюу олон улсын нэршлээр “Ice” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг Батболд гэж өөрийгөө нэрлэх Б.Энхболдод 800.000 төгрөгөөр борлуулсан,

-2014 оны 02 сард Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 24 дүгээр байрны гадна НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтанд орсон Метамфетамин буюу олон улсын нэршлээр “Ice” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг Б.Явуулхуланд борлуулсан,

-2014 оны 02 дугаар сараас 2014 оны 03 дугаар сарын хооронд Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 24 дүгээр байрны гадна НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтанд орсон Метамфетамин буюу олон улсын нэршлээр “Ice” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг 400.000 төгрөгөөр Э.Уянгад борлуулсан,   

-шүүгдэгч Э.Агартай бүлэглэн НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтанд орсон Метамфетамин буюу олон улсын нэршлээр “Ice” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт, 

3. Шүүгдэгч Б.Явуухулан нь 2014 оны 02 сард Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 24 дүгээр байрны гадна НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтанд орсон Метамфетамин буюу олон улсын нэршлээр “Ice” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулах зорилгогүйгээр Х.Ермекээс хууль бусаар олж авсан, хадгалсан,

-2 удаагийн давтан үйлдлээр шүүгдэгч Х.Ермектэй бүлэглэн 2014 оны 02 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 24 дүгээр байрны гадна НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтанд орсон Метамфетамин буюу олон улсын нэршлээр “Ice” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг 300.000 төгрөг, мөн IPhone 5S маркийн гар утсыг төлбөрийн хэрэгсэл болгон солилцож борлуулахад дэмжлэг үзүүлж Х.Ермекэд худалдан авагч олж өгч, хамжигчаар оролцон, Э.Уянгад дээрхи сэтгэцэд нөлөөлөх мансууруулах бодисыг борлуулах зорилгогүйгээр, урьдчилан үгсэн тохиролцож хууль бусаар олж авах, хадгалахад бүлэглэж оролцсон, 

4.Шүүгдэгч Б.Энхболд нь хоёр удаагийн үйлдлээр 2014 оны 02 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 24 дүгээр байрны гадна Х.Ермекээс Батболд гэх нэрээр 800.000 төгрөгөөр НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтанд орсон Метамфетамин буюу олон улсын нэршлээр “Ice” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан,

-2014 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт Чука гэх үл таних эмэгтэй хүнээс НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтанд орсон Метамфетамин буюу олон улсын нэршлээр “Ice” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан,

-шүүгдэгч И.Гомбо-Очиртой бүлэглэн борлуулах зорилгогүйгээр, урьдчилан үгсэн тохиролцож 2014 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 24 дүгээр байрны гадна НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтанд орсон Метамфетамин буюу олон улсын нэршлээр “Ice” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг Х.Ермекээс хууль бусаар олж авсан, хадгаласан, Х.Ермектэй урьдчилан үгсэн тохиролцож дээрхи мансууруулах бодисыг И.Гомбо-Очирт борлуулахад хамжигчаар оролцсон гэмт хэрэгт,

5. Шүүгдэгч Э.Уянга нь 4 удаагийн давтан үйлдлээр 2014 оны 02 дугаар сараас 03 дугаар сарын хооронд борлуулах зорилгогүйгээр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 24 дүгээр байрны гадна Б.Явуухулантай бүлэглэн НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтанд орсон Метамфетамин буюу олон улсын нэршлээр “Ice” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг 2 удаагийн давтан үйлдлээр буюу, 300.000 төгрөг, IPhone 5S маркийн гар утсыг төлбөрийн хэрэгсэл болгон Х.Ермекээс олж авсан, хадгалсан,

-2014 оны 02 дугаар сараас 03 дугаар сарын хооронд борлуулах зорилгогүйгээр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 24 дүгээр байрны гадна НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтанд орсон Метамфетамин буюу олон улсын нэршлээр “Ice” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг 400.000 төгрөг төлбөрийн хэрэгсэл болгон Х.Ермекээс олж авсан, хадгалсан,

- 2014 оны 02  дугаар сард борлуулах зорилгогүйгээр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 24 дүгээр байрны гадна НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтанд орсон Метамфетамин буюу олон улсын нэршлээр “Ice” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг Б.Явуухулангаас хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэгт,

6. Шүүгдэгч И.Гомбо-Очир нь Б.Энхболдтой бүлэглэн 2014 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 24 дүгээр байрны гадна НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтанд орсон Метамфетамин буюу олон улсын нэршлээр “Ice” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг Х.Ермекээс борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:    

Шүүх тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудыг  шинжлэн судлав. Үүнд:          

 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Ермек мэдүүлэхдээ: ”2014 оны 02 дугаар сарын 21-ний өдөр би найз Агартай хамт Хятад улсын нийслэл Бээжин хот руу явсан. Би тэндээс хувцас зөөж зардаг. Тэгээд эргээд Монгол улсад орж ирсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188 дугаар зүйлийн 188.3 дахь хэсэгт заааснаар хилээр хар тамхи оруулж ирээгүй. Миний авч явсан бараа болон биеэс минь ямар ч хар тамхи гараагүй. Зохих ёсны шалгалтаар нь ороод хилээр орж ирсэн. Ямар ч хар тамхи зөөсөн зүйл байхгүй. Агар бид 2 анх удаа мөс гэдэг зүйлийг Мөнгөн тойг зочид буудалд хэрэглэж үзэж байгаад баригдсан нь үнэн. Энэ зүйлийг хууль бус аргаар олж авсан. Гэхдээ борлуулах зорилго байгаагүй. Зөвхөн хэрэглэж үзэж байсан. Уянгаас авсан гэх саарал өнгийн I phone 5 гэх гар утасыг би Уянгаас аваагүй. Миний өөрийн гар утас Тэди худалдааны төвөөс 1.100.000 төгрөгөөр авсан гэсэн бичигтэй. Би Явуухуланд мөс гэдэг жамц давс шиг юм надад хүн өгсөн. Хүн бүжиглүүлдэг гэсэн гэхэд Явуухулан надад өгөөч гээд гуйгаад байхаар нь би бага хэмжээтэйг өгсөн. Явуухулан түүнийг Уянгатай хувааж хэрэглэсэн гэж мэдүүлдэг. Уянга удаа дараагийн шүүх хуралдаанд надтай уулзаж хар тамхины төрлийн юм аваагүй гэдгээ мэдүүлдэг. Хэрэгт байгаагаар мэдүүлэг өгвөл Амарбат байцаагч хэргийг нь хэрэгсэхгүй болгож өгнө гэж хэлсэн талаар ч мөн хэлж байсан. Миний өөрийн барьж байсан хар өнгийн I phone 5 гар утсыг хар тамхиар сольсон гээд хурааж авсан. Уянга анхны мэдүүлэгтээ саарал өнгийн I phone 5 гэсэн байдаг. Явуухулантай үгсэн тохиролцсон зүйл байхгүй. Өөрт байсан мөсний талыг нь Явуухуланд өгсөн. Түүнийгээ хэрэглэж байгаад баригдсан. Мөн хар тамхи борлуулах зорилго байхгүй. Энхболдыг би танихгүй. Анхны шүүх хуралдааны үеэр харж байсан. Энхболд Чука гэдэг хүнээс хар тамхи авч татсан гэж мэдүүлэг өгсөн байсан. Гомбо-Очирт мөс худалдсан зүйл байхгүй. Гомбо-Очир урьд нь надаас бараа авдаг байсан. Тэгээд би Гомбо-Очиртой тааралдаад Агартай хамт хэрэглэж байсан мөстэй адилхан санагдаад байхаар нь жамц давс уутанд хийгээд өгсөн. Тухайн үед би халамцуу байсан. Гомбо-Очироор даажигнах гэж л өгсөн. Түүнээс биш Агартай үгсэн тохиролцож Гомбо-Очирт өгөөгүй. Уянгад намайг 400.000, 500.000 төгрөгөөр хар тамхи зарсан гэх зэргээр хэрэгт бичсэн байсан. Би Уянгыг зүс танина. Гэхдээ ямар нэгэн хар тамхи зараагүй. Уянга аав ээж нь салсан эгчтэйгээ хамт амьдардаг тул тийм их мөнгө байхгүй гэдгээ өөрөө мэдүүлсэн байдаг. 2014 онд бид нартай хамт шүүхэд ирсэн Түвшинжаргал гэдэг залуу байдаг. Тэр үед би 86404747 гэдэг дугаар барьдаг байсан. Тэр шүүх хуралдаанаар Явуухуланг хорих шийдвэр гараад хоригдохоосоо өмнө Явуухулан миний утсаар яръя гээд Амарбат байцаагчтай чанга яригч дээр нь тавьж байгаад ярьсан. Тэгээд “энэ юмнаасаа намайг гарга. Шүүхээс намайг хорих шийдвэр гарчихлаа” гэж хэлэхэд Амарбат байцаагч “чи Ермекийн утсаар яриад байна. Юу яриад байгаа юм бэ” гэсэн. Гэтэл Амарбат байцаагч Явуухулантай “Чи I phone 5 гээд гүрийгээд гүтгэж чадсан уу. Тэгвэл ядаж I phone 4 гээд гүтгэж чадсан уу. Тэгвэл чамайг 7 хоногийн дотор гаргаж чадна” гэж хэлж байсан. Энэ тухай хэлж чадах гэрч нар ч байдаг. Би хар тамхи хууль бусаар олж авсан, хэрэглэсэн гэдгээрээ зүйлчлүүлэхийг хүсэж байна” гэв.

  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Агар мэдүүлэхдээ: ”Би Ермектэй хамт Бээжин явсан. Би студидээ микропон авах гэж явсан. Хилээр шалгуулаад нэвтэрсэн. Байцаалт авахад намайг дарамталж байсан. Тухайн үед юу ч ойлгоогүй. Мансуурсан байсан. Би Энхболдыг огт танихгүй яагаад ингэж зүйлчилж байгааг ойлгохгүй байна. Мөнгөн тойгд би найздаа хоол авч очсон. Найз маань хөзөр тоглож байсан. Би ширээн дээр байхаар нь хэрэглэж үзсэн. Ширээн арчиж байхад унахаар нь халаасандаа хийснийг хадгалсан гэж зүйлчилсэн байна. Би Энхболдыг танихгүй 10 жил сонсгож байгаад гайхаж байна” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Явуухулан мэдүүлэхдээ:”...Би Агар, Ермек нарыг хоригдохоос өмнө мөрдөнд хоригдож байсан. 2014 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Ганц худагт хошууч Амарбат ирж надтай уулзсан. Тэгээд надад тамхи өгөөд надтай ”Ермек гэдэг залууг таних уу” гэх зэргээр байцаалтын мухрын өрөөнд ярилцсан. Надаас ямар ч байцаалт аваагүй. Тэгээд шүүх хуралдааны үеэр надаас байцаалт авсан гэж ярихад нь би гайхсан. 2014 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Ермек, Агар нар хоригдсон. Би 2014 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Ганц худагт хоригдсон. Би тагнуул дээр өдөр бүр очиж байцаагдаж байсныг Энхтөр ахмад мэдэж байгаа. Золжаргал прокурор, Амарбат байцаагч нар хоорондоо утсаар ярьж байгаад намайг ирж байцаадаг байсан. 2014 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Алдар шүүгчийн даргалсан Баянзүрх дүүргийн шүүх хуралдаанаас надад 03 сар 20 хоногийн баривчилах ял оногдуулсан. Би тэр үед Амарбат байцаагч надаар яллагдагчаар татах тогтоолд гарын үсэг зуруулахаар ирэхэд нь би татгалзахад Золжаргал прокурор руу яриад надад ямар учиртайг нь хэлээд өг гээд надтай яриулсан. Тэгэхэд Золжаргал прокурор надтай чанга яригчаар ярихдаа “Уянга та 2 энэ хэрэгт зохиомлоор явж байгаа. Ермекийг шоронд явуулах гэж байгаа. Чамайг шоронд явуулахгүй амлая. Чи зүгээр гарын үсгээ зурчих” гэж ярьсан. Энэ үед Гомбо-Очир миний хажууд Ермек хаалганы гадаа байсан. Би таны дугаарыг харъя гэхэд 9905-тай дугаар байсан. Би энэ талаар удаа дараа ярьж байсан. Надад худал ярих шаардлага байхгүй. Би Уянгатай нийлж хар тамхи хэрэглэсэн гэдгээ хүлээн зөвшөөрнө. Харин удаа дараа зарсан хэргийг хийгээгүй. Би өөрийн биеийг өмөөрч худлаа яриагүй. I phone 5s маркийн гар утсыг Ермекээс хурааж авахад би хамт байсан. Дэндэвдорж прокурор Ермекийн гар утсыг хураах шаардлагатай байна гэж хэлсэн. Тэр үед Энхболд байцаагч байсан. Ермек миний утас I phone 5s маркийн гар утас шүү наана чинь I phone 5 маркийн гар утас гэж бичсэн байна. Яагаад хурааж байгаа юм бэ гэхээр нь бид нар хажуугаас нь бид харж байна өгчих гээд өгүүлсэн. Тэгтэл хошууч Энхболд намайг дуудаад “энэ хэрэг нилээн удчихлаа тохиръё. Чиний мэдүүлгийг бичсэнийхээ төлөө төрийн албан хаагч ажлаасаа халагдах ёсгүй. Чамайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.2 дахь хэсэгт зааснаар зүйл ангийг чинь зүйлчилье. Уянга, Ермек нарыг 2014 оны 2-3 саруудад 400.000 төгрөгөөр хар тамхи авч өгсөн талаар чи гэрчлэх хэрэгтэй байна” гэж хэлсэн. Энэ яриаг манай өмгөөлөгч өрөөний гадаа сонсоосой гэж бодоод чанга ярьж байсан. Тэгээд өмгөөлөгч гаднаас өрөөнд орж ирэхэд Энхболд байцаагч “чи юу яриад байгаа юм бэ, би чамтай тохиръё” гэж хэлээгүй гэж хэлсэн. Би Ермектэй тааралдсан өдрийнхөө он, сар, өдрийг сайн санахгүй байна. Нэг удаа тааралдаад мөс гэх зүйлийг авсан. Надад бодис хадгалсан борлуулсан зүйл байхгүй байхгүй. Миний ялыг хөнгөрүүлж зүйлчилж өгнө үү” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүүгдэгч  Б.Энхболд мэдүүлэхдээ: ”...2014 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Доргио баарны гадаа такси барих гэж байгаад танихгүй эмэгтэйтэй хамт суусан тэгээд хамт 1 дүгээр хорооллын Саппороогийн арын байрны гадаад юм ярьж суусан. Надад нэрээ Чука гэж хэлсэн. Нэг шилтэй зүйл үзүүлсэн. Би хэд хоногийн дараа хэрэглэж үзсэн. Гомбо-Очир бид 2 нэг барилгын компанид хамт ажилладаг байсан. Над руу 99-ээр эхэлсэн дугаараас залгаад би Ермектэй ярихдаа өөрийгөө Батболд гэж хэлсэн. Тэгээд 1 дүгээр хороололд ирээд Гомбо-очир ирсэн. Гомбо-очир анх гэрчээр байцаагдахдаа Энхболд буруугүй гэж байгаад өмгөөлөгчтэй байцаалт өгөхдөө өөр зүйл ярьсныг ойлгохгүй байгаа” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч И.Гомбо-Очир мэдүүлэхдээ: ”…Урьд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул мэдүүлэг өгөхгүй.” гэв.

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хавтас хх-ийн 7-18/,

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хавтас хх-ийн 41-47/ 

Гэрч Б.Оргил мөрдөн байцаалтанд өгсөн: ”...2014 оны 03 дугаар сарын 14-ний үдээс хойш манай найз Занабазарын ах Чимэджаргалаас машиныг нь гуйж аваад бид хоёр ажил хөөцөлдсөн юм. Тэгээд гадуур явж байгаад 1 дүгээр хороололд Агар, Ермек 2-той уулзсан юм. Тэгээд бид буудалд орж шоудахаар болж тохиролцоод “Мөнгөн тойг” зочид буудлын 204 тоотод  орсон. Тэгээд бид нар хөзөр тоглож өнжөөд шөнө 4, 5 хүргээд унтацгаасан. Тэгээд бид нар 12 цаг хүртэл унтацгаасан. Тэгээд буудлын хүн утасдаад гар гэсэн. Тэр үед Х.Ермек хармайнаасаа жижиг ууттай мөс гэх зүйлийг гаргаж ирээд “би өчигдөр хүнээс авсан юм. Хэрэглэж үзэх үү” гэсэн. Тэгээд бид нар буудлаа сунгуулахаар болсон. Тэгээд бид 4 мөс гэх зүйлийг хэрэглэсэн. Ермек мөстэй хамт авсан гээд хэрэглүүр болох гуурс, сав, шилэн гаанс зэргийг гаргаж ирсэн. Ермек уг мөс гэх зүйлийг Гомбоо гэх хүнээс авсан гэж байсан. Хэзээ авсаныг нь мэдэхгүй...Тойрч суугаад цагаан урт гуурсаар утааг нь сорж хэрэглэсэн. Уг мөс гэх зүйлийг шилэн гаансанд хийгээд доороос нь зөөлөн галаар халааж ууршуулаад утааг нь сорж хэрэглэсэн. Мөс гэх зүйл нь цагаан өнгийн элсэн сахар, давс шиг нунтаг зүйл байсан. Тэрнийг татсаны дараа бие хөнгөрөх шиг болоод явчихсан. Бид нар тойрч суугаад ээлжилж сорж байсан. Тэнд байсан Агар, Ермек, Занабазар бид 4 бүгд хэрэглэсэн... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 101-104/,

Гэрч Б.Цэцэгмаагийн  мөрдөн байцаалтанд өгсөн: ”...2014 оны 03 дугаар сарын 15-ны орой 20-21 цагийн үед найз Цэрэнпагматай уулзахаар “Мөнгөн тойг” зочид буудалд очсон юм. Намайг уг буудлын 204 тоот өрөөнд ороход Цэрэнпагма, Агар, Ермек, танихгүй 2 залуугийн хамт 5-уулаа байсан. Ороход тэд нар тоглоод сууж байсан. Би орж ганц тамхи татчихаад Цэрэнпагматай хамт гарсан... Би буудлын өрөөнд байхдаа шилэн гаанс, резинэн гэхээр соруул, улаан тагтай хуванцар сав зэргийг олж хараагүй байсан. Тэгээд цагдаа нар ирээд үзлэг хийхэд ширээн дээр гаргаж тавьсан байсныг нь харсан. Би тэд нарыг хар тамхи хэрэглэсэн гэдгийг нь мэдээгүй.”..гэсэн мэдүүлэг/1-р хх-ийн 105-107/,

Гэрч Т.Цэрэнпагмаагийн мөрдөн байцаалтанд өгсөн: ”...2014 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 14 цаг өнгөрч байхад гэрээс гараад шууд “Мөнгөн тойг” зочид буудалд очсон. Тэгээд намайг очиход Занабазар, Ермек, Агар, танихгүй 1 залуу гээд 4-үүлээ хөзөр тоглоод сууж байсан. Намайг орж ирээд 30 минутын дараа байх намайг мансууруулах бодис болох мөсийг “сорж үзэх үү” гэж хэлсэн. Тэгээд би сонирхоод уг утаанаас нь сорж үзсэн. Би 2 л удаа сорсон. Надад ямар нэгэн  нөлөө үзүүлээгүй. Тэд нарыг мөсөө хэрэглэсэн үгүйг нь мэдэхгүй байна...Би урт гуурсаар сорж хэрэглэсэн ба урт гуурсны үзүүрт шилэн гаанс холбоотой байсан. Ермек тэр шилэн гаансны гадна талаас асаагуураар халаагаад утаа гарсаныг нь би сорж хэрэглэсэн.” гэсэн мэдүүлэг... /1-р хх-ийн 108-110/,

Гэрч Н.Занабазарын мөрдөн байцаалтанд өгсөн: ”...Тэр 2 хэсэг хугацааны дараа эргэж ирээд бид 4 хамтдаа явж 10 дугаар хорооллын “Мөнгөн тойг” зочид буудал дээр хамтдаа очсон. Бид нар өрөө захиалж ороод 13 гэдэг хөзрийн тоглоом тоглож 4-5 цагийн үед унтахаар хэвтсэн. Маргааш нь буюу 15-ны өглөө нь Агар, Ермек хоорондоо Гомбоо гэдэг залуу зарсан гээд л яриад байсан. Би бие муутай болохоор заримдаа тэдний яриаг анзаарч чадаагүй. Зочид буудлын гарах цаг болчихсон учраас цааш сунгахаар ярилцаад дахин 1 хоног сунгасан. Тэгээд байж байхад би цаад талын жижиг өрөө рүү орчихоод эргээд гараад ирэхэд ширээн дээр улаан тагтай хуванцар сав, мөн урт гуурс гаргаад тавьчихсан гуурсаар нь гарч байгаа утааг сороод байсан. Тэнд байсан Агар, Ермек, Оргил болон сүүлд ирсэн Цээгий гэдэг охин нар тойроод сууж байгаад уг зүйлийг сороод байсан. Би тэднийг харж сууж байгаад би нэг сорж үзчихье гэж гуйж аваад түүнээс нь сорсон. Тэр зүйлийг сорж үзэхэд бие хөнгөрөөд байсан бөгөөд зүйрлэж хэлэхэд шүд өвдөж байгаад өвчнөөсөө салчихсан юм шиг мэдрэмж авсан. Би ямар ч байсан 10 гаран удаа сорсон...Тэр нунтаг зүйлийг мөс гэдэг хар тамхи гэж байсан бөгөөд жижиг гялгар уутанд хийчихсэн байсан. Тэр ууттай хар тамхийг хаана хийсэн болох талаар мэдэхгүй байна.” гэсэн мэдүүлэг/1-хх-ийн 111-113/,

Гэрч П.Золбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: ”...Би ресепшин Цэвэлмаатай хамт үүрэг гүйцэтгэдэг бөгөөд 2014 оны 03 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө хонож ажилласан. Манай буудал хэвийн үйл ажиллагаагаа явуулж байсан ба шөнө 03 цагийн үед гаднаас цагдаа нар орж ирээд өрөөнүүдийг шалгана гэсэн. Тэгээд шалгахад 204 тоот өрөөний залуучууд мансууруулах бодис хэрэглэсэн байж байгаад баригдсан. Би тэр хүмүүсийг мансууруулах бодис хадгалж, хэрэглэж байсан гэж мэдээгүй.” гэсэн мэдүүлэг.../1-р хх-ийн 118/,

Гэрч Б.Цэвэлмаагийн мөрдөн байцаалтанд өгсөн:”...Би 2014 оны 03 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө “Мөнгөн тойг” зочид буудалд ресепшинээр ажиллаж хоносон. Тэгээд буудлын үйл ажиллагаа хэвийн явагдаж байсан бөгөөд 2014 оны 03 дугаар сарын 16-ны шөнө 03 цагийн үед цагдаа нар орж ирээд өрөөнд байгаа хүмүүсийг шалгасан. Тэгэхэд 204 тоот өрөөнд байсан залуучууд хар тамхи хэрэглэсэн байж байгаад баригдсан. Надад хэргийн талаар мэдэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг... /1-хх-119/,

 Гэрч Б.Батнасангийн мөрдөн байцаалтанд өгсөн: ”...Би 2014 оны 03 дугаар  сарын 14-15-нд шилжих шөнө “Мөнгөн тойг” зочид буудалд ресепшинээр ажилласан. Энэ хугацаанд би 20 цагийн үед буудлын өрөөнд кино үзэж байгаад буугаад ирэхэд манай хаалгач Гүрдаш 204 тоот өрөөнд 4 хүн орсон. Эхлээд нэг эмэгтэй өрөө байна уу гэхээр нь байгаа гээд хэлтэл гарч яваад 3 залуу дагуулж орж ирсэн ба нэг нь тэргэнцэртэй залуу байсан гэж хэлсэн. Тэгээд маргааш нь буюу 2014 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 12 цагт ээлж хүлээлцэх гэж байхад 204 тоот өрөөнд орсон залуучууд бид нар ямар нэг асуудал гаргахгүй гээд тооцоогоо хийгээд өрөөгөө дахин хоногоор сунгасан. Тэгтэл намайг дараагийн ээлжиндээ гарахаар иртэл Цэвэлмаа, Золбаяр 2 та 2-ын 204 тоот өрөөнд оруулсан хүмүүс чинь хар тамхи хэрэглэж байгаад цагдаад баригдсан гэж хэлсэн. Би тэр хүмүүсийг хар тамхи, мансууруулах бодис хэрэглэж, хадгалж байна гэдгийг нь мэдээгүй.” гэсэн мэдүүлэг... /1-хх-ийн 120/,

Гэрч О.Гүрдашийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2014 оны 03 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө “Мөнгөн тойг” зочид буудалд хаалгачаар ажилласан. Намайг үүргээ гүйцэтгэж байхад 20 цагийн үед гаднаас нэг эмэгтэй орж ирээд “өрөө байна уу” гэхээр нь “60 000 төгрөгийн үнэтэй 3 ортой өрөө байна” гэхэд “авъя” гэсэн. Тэгэхээр нь “хэдүүлээ явж байгаа юм ямар нэгэн асуудал гаргахгүй биз” гэхэд “3-4-үүлээ явж байгаа ямар нэг асуудал гаргахгүй, архи дарс хэрэглэхгүй” гэж хэлээд өрөө авахаар болсон. Тэгээд гаднаас найзуудыгаа дагуулж орж ирсэн ба 3 залуугийн 1 нь тэргэнцэртэй байсан. Тэгээд маргааш нь 2014 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 1 хоногоор сунгасан. Тэгээд би дараагийн ээлжиндээ хүлээлгэж өгчихөөд явсан. Тэгтэл 2014 оны 03 дугаар сарын 16-ны өдөр мөн “Мөнгөн тойг” зочид буудалд ажилладаг Нэргүй гэх эгч маань над руу залгаад “та 2-ын 2014 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 204 тоот өрөөнд оруулсан хүмүүс чинь хар тамхины хэрэгт холбогдоод цагдаа нар аваад явсан гэж хэлсэн. Би тэр залуучуудыг хар тамхи хэрэглэж, хадгалж байсан гэдгийг нь мэдээгүй.” гэсэн мэдүүлэг... /1-хх121/,

Гэрч Б.Далайжаргалын мөрдөн байцаалтанд өгсөн: ”...Манай “Бүрэнгийн овоо” ХХК-нь автомашин барьцаалж зээл олгох үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Х.Ермек нь надтай уулзаад автомашинаа барьцаалж, машиныхаа гэрчилгээг манай компаний нэр дээр шилжүүлэхээр тохироод 3 сая төгрөгийн зээл өгсөн....нэг өдөр Ермек надтай уулзаад “надад мөнгөний хэрэг гараад байна та миний машиныг явахгүйгээр болгож, барьцаанд аваад 6 сая төгрөг нэмээд зээлчих” гэсэн. Тэгэхээр нь би машиныг нь ломбардныхаа хашаанд тавиулаад 6 сая төгрөг нэмж зээлүүлсэн. Ер нь Ермек нь Хятад руу явж бараа авчирч зардаг бөгөөд надаас мөнгө нэмж зээлэхдээ урагшаа буюу Хятад руу явна гэж байсан.” гэсэн мэдүүлэг... /1-хх117/,

Гаалийн Ерөнхий газрын Гаалийн төв лабораторын 2014 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 07/210 тоот шинжилгээний хариу...Шинжилгээний дүнгээс үзэхэд цагаан өнгийн талст, дотроо цагаан өнгийн зүйлээр бохирдсон шилэн гаанс, цагаан өнгийн урт соруулын дээжүүдэд метамфетамин тус тус илэрлээ. Метамфетамин нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодис”-ын тухай конвенцийн 2 дугаар хавтсралтанд заагдсан болно.../1-хх145-146/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын: Х.Ермек, Э.Агар, И.Гомбо-Очир, Б.Энхболд, Б.Явуухулан нар нь :  

-урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан эсэхийг, одоо сэтгэцийн ямар нэгэн өвчтэй эсэхийг нотлох баримт алга байна,

- мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай,

- мансууруулах донтой эсхүл мансууруулах бодисын хамааралтай эсэхийг нотлох баримт алга байна гэх дүгнэлтүүд /1-р хавтас, хх-ийн 138, 41, 2-р хавтас, хх-ийн 175, 178, 3-р хавтас, хх-ийн 221/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 4529 тоот дүгнэлтэд /1-р хавтас хх-ийн 151/  

            а/...Шинжилгээнд ирүүлсэн Б.Энхболдын биенээс авсан гэх шээс шинжилгээнд тэнцэж байна. 

            б/ Шинжилгээнд ирүүлсэн Б.Энхболдын гэх шээсэнд метамфетамин, амфетамин илэрсэн. 

            в/ Метамфетамин, амфетамин нь сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтанд багтдаг болно гэх дүгнэлт, 

 Шүүүгдэгч Э.Агарын мөрдөн байцаалтанд өгсөн: .”..2014 оны 3 дугаар  сарын 15-ны өдөр “Мөнгөн тойг” зочид буудалд хэсэг тоглож байгаад буудлын ширээн доор “мөс” гэдэг бодисыг татахад хэрэглэдэг бонг байхаар нь гаргаж ирээд шилэн сорууланд нь байсан мөсийг би татсан. Тэнд байсан хүмүүс бүгдээрээ уг мөснөөс татсан. Тэгээд байж байсан чинь гаднаас цагдаа нар орж ирээд одоо энд байцаалт өгч байна. Би буудалд очоод хөзөр тоглож байхад ширээний доогуурх тавиур дээр байхаар нь аваад халаасандаа хийчихсэн. Өөр ямар нэг зорилго байгаагүй. Уг зүйлийг крестал мет гэж нэрлэдэг мөн мөс ч гэж нэрлэдэг...Нэмж хэлэхэд манай найз Ермек бид 2 одоогоос 3 долоо хоногийн өмнө урагшаа Бээжин рүү усан парк үзэхээр явсан юм. Ермек өөрийнхөө эзэмшлийн 10-50 улсын дугаартай Toyota majestic crown маркийн автомашинаа таньдаг хүндээ миний мэдэж байгаагаар 3.5 сая төгрөгийн барьцаанд тавиад тэр мөнгөөр нь явсан. Бээжинд очоод байж байхдаа үл таних хар арьстай залуугаас 2 ууттай мөс гэдэг бодис аваад наашаа Улаанбаатар Замын-Үүд боомтоор орж ирсэн. Замын-Үүд боомтод хил гаалиас бид 2-ыг шалгаагүй ба зүгээр халаасандаа хийгээд л ороод ирсэн. Оруулж ирээд Ермек өөрийн танил Гомбо гээд залууд 1 ууттайг нь зарсан ба нөгөө залуу нь мөнгийг нь одоо болтол өгөөгүй байгаа. Яг хэдээр өгсөн гэдгийг нь би сайн мэдэхгүй байна. Өнөөдрийн миний халаасанд байсан ууттай мөс бид 2-ын авчирсан мөсний үлдэгдэл байх гэж бодож байна...Ермек бид 2 мөс гэх хар тамхийг хилээр нэвтрүүлээгүй...Би өдрийг нь сайн санахгүй байна ямар ч байсан 2014 оны 02 дугаар сарын сүүлээр Ермек намайг өөрийнхөө байранд хүрээд ирээч гэхээр нь би 1 дүгээр хорооллын 24 дүгээр байрны гадаа очсон. Тэгэхэд Ермек гараад ирсэн бөгөөд надтай уулзаад “би энэ хүмүүст юм зарах гэж байна гэж хэлээд 70-78 дугаартай бенз маркийн саарал өнгийн машинтай залуучуудтай уулзсан. Тэгэхэд тэр 14-00 гэсэн дугаартай машинтай залуу хамт явж байсан. Удалгүй тэр залуучууд зугтаагаад яваад өгсөн бөгөөд Ермек хүрч ирсэн. Сүүлд нь Ермек эд нар миний мөсийг авчихлаа гэж надад хэлсэн. Тэр авч явсан залууг Гомбо гэдэг гэдгийг би сүүлд мэдсэн. Ермек тэр мөсийг зарах гэж байхад нь аваад зугтаачихсан гэсэн... /1-рхх-233-236/, Би хар тамхийг зарж борлуулаагүй, МУ-ын хилээр оруулж ирээгүй тухай мэдүүлэг / 1-р хх-236, 240, 244, 2-рхх-244, 3-р хх-100, 225/,...Гомбо-Очирт мөс зарах гэж байгааг мэдээгүй /1-р хх-234, 244/,

 Шүүгдэгч Х.Ермекийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Тухайн үед би машинаа унаад барьцаалж болдог ломбарданд тавиад 3 сая төгрөг авчихсан байсан болохоор машинаа унахааргүй болгож тавиад 6 сая төгрөг нэмж зээлсэн. Тэр мөнгөнөөсөө Батжаргал ахад өгөөд өрөө дарсан бөгөөд машинаа эргүүлж авахад мөнгө, төгрөг хэрэгтэй болсон. Тэгээд би Бээжин рүү мөс гэдэг нэртэй хар тамхи оруулж ирж заръя, азаа үзье гэж бодоод 2014 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Бээжин рүү найз Агартай хамт явсан. Тухайн үед би машинаа ломбарданд алдах гээд байсан болохоор өөр ямар ч арга байгаагүй. Би Бээжинд очоод Санлитан гэдэг хороололд байдаг хүмүүстэй уулзаж байгаад нэг хар арьстай хүнээс 2 жижиг ууттай “мөс” гэж нэрлэдэг хар тамхи 7 000 юаниар авсан. Нэг уутыг нь 3 500 юаниар бодож авсан. Мөн тэр хар тамхийг хэрэглэхэд ашигладаг хуванцар сав болон шилэн гаансыг дэлгүүрээс худалдаж авсан. Бид Бээжин рүү ирж очих замдаа 3-4 хоног явсан бөгөөд буцаж Монголын хилээр орохдоо худалдаж авсан хар тамхиа хувцасныхаа энгэрийн халаасанд хийгээд оруулж ирсэн. Тэгээд Монголд ирээд худалдаж авсан хар тамхиа зарах гээд өмнө нь Бээжинд байхдаа танилцаж байсан хар тамхи хэрэглэдэг Явуу гэдэг залуутай уулзсан. Тэгэхэд Явуу “би хар тамхийг чинь хүнд зарч өгч чадна, чи харин надад жаахан сорохоор юм өгөөрэй” гэсэн. Тэгээд миний авч ирсэн хар тамхинаас жижиг уутанд тасалж хийгээд би чамд үүнийг чинь 500.000 төгрөгөөр зараад өгье гээд авч явсан. Тэгээд удалгүй мөнгийг нь авчирч өгсөн. Тэрний дараа 2 удаа буюу 200.000 төгрөг, 300.000 төгрөгөөр нэг удаа зарж өгсөн. Тэрнээс хойш Явуу ирэхгүй 2 хоног таг болчихсон бөгөөд 2 хоногийн дараа Юнителийн дугаараас над руу залгаад “Хип хоп Уянга байна таньж байна уу ? Чамд мөс байна гэж сонслоо авах гэсэн юм” гэхээр нь “юу яриад байгаа юм бэ” гэхэд “Явуу чамд мөс байгаа гэж хэлсэн би авах гэсэн юм” гэсэн...Тэгээд Уянга надтай уулзаад 500.000 төгрөгөөр надаас бага зэрэг мөс худалдаж авсан ба “найз нь чамд зарж өгнө” гэж хэлээд явсан. Явуу анх надаас аваад 500.000 төгрөгөөр зарсан мөсөө Уянгад зарсан байсан. Уянга надаас хар тамхи авсаны маргааш над руу мөн нэг юнителийн дугаараас Батболд гэх залуу залгаад “Явуу чамд хар тамхи байгаа гэж хэлсэн, би худалдаж авах гэсэн юм” гэхээр нь тэр залуутай 1 дүгээр хороололд уулзахад 14-00 гэсэн цагаан өнгийн Гранд-2 маркийн машинтай ирээд надаас 800.000 төгрөгөөр авчихаад “чамд 1 уут байвал би 4.000.000 төгрөгөөр авъя баталгаатай, ямар нэг асуудал байхгүй” гэсэн. Тэр өдрөө 800.000 төгрөгөөр хэсгийг худалдаж аваад явсан ба маргааш нь надтай дахиж уулзаад “уут юмаа аваад гараад ир, авъя” гэхээр нь аваад гарахад ганцаараа байсан ба “удахгүй манай 2 найз ирнэ, тэгэхээр нь үзүүлээд мөнгийг чинь аваад өгье” гэхээр нь хүлээж байтал 70-78 гэсэн дугаартай бенз 230 маркийн машинтай 2 залуу ирсэн. Тэгээд Батболд найзууддаа үзүүлээдэхье гэхээр нь хүлээгээд байж байтал тэр 3 миний хар тамхийг аваад мөнгийг нь өгөхгүй зугтаагаад явчихсан. Тэгэхээр нь би Батболд руу залгаад “яаж байгаа юм бэ” гэхэд “саяны бензтэй ирсэн залуу чамайг таньдаг юм байна шүү дээ. Чи Гомбо гэж мэдэх үү? Чамайг сайн таньдаг, мөнгийг чинь орой өгчихье гэж байна” гэсэн. Тэгээд надад Гомбоогийн дугаар гээд 99043797 гэсэн дугаар мессежээр явуулсан. Би 2 уут хар тамхи авч ирсэн байснаас 1 уутыг нь бүтнээр нь Батболд 2 найзтайгаа аваад явчихсан бөгөөд нөгөө уутыг нь Явуу, Уянга, Батболд нарт задлаж зараад би үлдсэн хэсгийг нь найз нартайгаа хамт “Мөнгөн тойг” зочид буудалд хэрэглэж байгаад баригдсан ба хар тамхины хэсгийг Агар халаасандаа хийсэн байсан...Би ер нь Хятадын хотуудаас бараа оруулж ирж зардаг байсан бөгөөд энэ үедээ бааранд орох гээд явж байгаад Санлитун гэдэг гудамжинд хар тамхи зардаг гэдгийг нь мэддэг болсон байсан...Би Агартай хамт явсан боловч өөрөө 2 уут хар тамхийг энгэрийн халаасандаа хийгээд ороод ирсэн...Би хилээр хар тамхи оруулж ирээгүй, намайг хилээр ороход шалгасан, намайг айлгаж, тулгасан учир тийм мэдүүлэг өгсөн тухай мэдүүлэг, /1-р хх-247-249/, /2-р хх-5-7,10, 3-р хх-49,226/, ...2011 онд Гомбо-Очиртой Хятад улсад байхдаа бид 2-ын хооронд хувийн  мөнгөний асуудал байсан, мөс гээд байгаа зүйлийг өгч явуулсан.../3-р хх-226/, ...Гомбоотой 2010 оны үед Шэнжанд бараа авахаар явж байгаад танилцсан...гэх мэдүүлэг /1-р хх-249, 2-р хх-ийн 10/,

 Шүүгдэгч Б.Явуухулангийн гэрчээр өгсөн: ”...Би 2014 оны 2 дугаар сарын сүүлээр 1 дүгээр хороололд явж байгаад Ермектэй тааралдсан юм. Тэгтэл Ермек надаас “IPhone-4 юмуу 4 s маркийн гар утас байна уу? Худалдаж авах гэсэн юм” гэхээр нь мөнгөөр нь авах юм уу гэтэл “надад бага зэргийн мөс байна үүгээр солиод явчихъя” гэсэн. Мөн “мөс” худалдаж авах хүн байвал олоод өгөөрэй гэсэн. Тэгэхээр нь би Уянгаас I Phone маркийн  утас байна уу? Ермек гээд залуу “мөс” өгөөд оронд нь утас авъя гэж байна гэж хэлсэн. Тэгтэл Уянга би утас олоодохьё тэгээд мөс авъя гэсэн. Тэгээд Уянга утас олоод ирэхээр нь би Ермектэй утсаар яриад 1 дүгээр хорооллын 24 дүгээр байрны гадна Уянгатай хамт явж очоод би өөрөө Ермектэй уулзаж Уянгын авч ирсэн утсыг өгөөд жижиг уутанд хийсэн “мөс” нэртэй хар тамхи оронд нь авсан. Тэгээд би Уянгаас бага зэргийг нь тасалж авч үлдээд Уянга явсан. Үүнээс хойш 2 хоногийн дараа Уянга над руу дахиж яриад “мөс” нэртэй хар тамхи авах хэрэгтэй байна гэхээр нь би Ермек рүү яриад нөгөөдөхөөс чинь байна уу гэхэд байна гэсэн. Тэгээд би Уянгатай хамт мөн 1 дүгээр хорооллын 24 дүгээр байрны гадна очоод ганцаараа Ермектэй уулзаад Уянгаагийн авч ирсэн 300.000 төгрөгийг Ермект өгч мөн жижиг уутанд хийсэн “мөс” нэртэй мансууруулах бодисыг худалдаж аваад Уянгад өгсөн. Тэрнээс хойш би дахин Ермектэй холбоо барьж чадаагүй байж байгаад цагдан хоригдчихсон юм. Би Батболд гэж нэрээ худлаа яриад яваад байдаг хар тамхи хэрэглэдэг залууг танина. Жинхэнэ нэрийг нь сайн мэдэхгүй. Ганц, хоёр удаа л уулзаж байсан. Би Батболд гэж өөрийгөө хэлээд байгаа залуугийн зургийг нь харвал танина. Гомбо-Очирыг мөн танина. Мөн л хар тамхи хэрэглэдэг гэдгээр нь мэднэ. Хэд хэдэн удаа уулзаж байсан гэх болон сэжигтнээр өгсөн мэдүүлэг... /1-р, хх-125-127, 2-р хх-50-51, 50-54/,

 Шүүгдэгч Э.Уянгын  мөрдөн байцаалтанд өгсөн: “...Тэрнээс хойш  хэд хоногийн дараа Явуутай Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн ойролцоо уулзахад Явуу хоёулаа юм ярьж суух уу гээд жижигхэн уутанд хийсэн “мөс” гэж нэрлэдэг хар тамхи гаргаж ирсэн. Тэгэхээр нь “наадахаа хаанаас авсан юм бэ” гэхэд “хүнээс авсан” гэж хэлсэн. Тухайн үед би ажил ихтэй байсан болохоор юм ярьж суух боломжгүй байна гээд явсан ба Явуу над руу байн байн залгаад би 4 дүгээр дэлгүүрийн ард талд байдаг 2 давхар буудалд байна чи хүрээд ирээч, надад уух юм, шампунь дөхүүлээд өгөөч гээд байсан. Тэгэхээр нь орой нь кофе, ус, шампунь, тамхи аваад Явуугийн байсан буудалд очсон ба бид 2 юм ярьж суугаад Явууд байсан “мөс” нэртэй хар тамхийг сорж хэрэглэсэн. Би Явуугаас “тэр хар тамхийг хэнээс авсан юм бэ” гэхэд “нэг хүнээс авсан юм” гээд хэнээс авсанаа хэлэхгүй байсан. Тэгээд хэсэг юм ярьж сууж байхад Явуу надаас “чи “мөс” хэрэглэдэг, тийм мансууруулах бодис хэрэгтэй байгаа хүн таних уу? байвал IPhone-5 утсаар солиод мөс олж өгч болно. Би энэ “мөс” нэртэй мансууруулах бодисыг Ермек гэдэг залуугаас авсан юм. Чи Ермекийг таних уу” гэсэн. Тэгэхээр нь би “Ермекийг танина. Өмнө нь хувцас авдаг байсан юм” гэж хэлсэн. Тэгтэл Явуу надад “Ермек “мөс” гэх нэртэй мансууруулах бодисыг “IPhone-5” утсаар сольё гэж байсан. “мөс” өгөөд оронд нь утас авч эхнэртээ өгөх гэж байгаа гэж” хэлсэн. Тэгээд би нэг хоногийн дараа найзаасаа “IPhone-5” маркийн гар утас аваад Явуутай уулзаж “энэ утсаар “мөс” сольж авъя” гэхэд Явуу намайг 1 дүгээр хорооллын 24 дүгээр байрны гадаа  дагуулж очоод “хүлээж бай” гэснээ тэр байрны гадна Ермектэй уулзаад утсаар “мөс” нэртэй мансууруулах бодис сольж авч ирсэн. Авсан мансууруулах бодисоо Явуу бид 2 хэрэглээд дуусгасан. Тэрнээс хойш 2 хоногийн дараа шиг санаж байна. Би 300.000 төгрөг олоод Явуутай уулзаад “мөс” авъя” гэхэд мөн намайг дагуулаад 1 дүгээр хорооллын 24 дүгээр байрны гадна очоод Явуу Ермектэй уулзаж 300.000 төгрөгөөр “мөс” худалдаж авсан. Энэ худалдаж авсан “мөс” нэртэй мансууруулах бодисын талыг нь Явууд өгөөд талыг нь би өөрөө хэрэглээд дуусгасан. Тэрнээс хойш дахид 2 хоногийн дараа шиг санаж байна би Ермекийн юнителийн дугаар руу залгаад “би Уянга байна таньж байна уу” гэхэд “ямар Уянга вэ хип хоп уу? гэхээр нь “тийм байна гээд ярьсан. Тэгээд би Ермект “чамд “мөс” байгаа гэдгийг Явуугаас сонссон. Худалдаж авах гэсэн юм” гэхэд Ермек “хөдөө байна” гэсэн. Тэгсэнээ орой нь над руу залгаад “би хотод байна уулзах уу” гэхээр нь би 400.000 төгрөг аваад  хаана байгааг нь асуухад  1 дүгээр хорооллын 24 дүгээр байрны гадна буюу Явуу бид хоёрын очоод байсан байрны гадна хүрээд ир гэсэн. Тэгээд Ермектэй уулзаад жижиг уутанд хийсэн “мөс” нэртэй мансууруулах бодисыг 400.000 төгрөгөөр худалдаж авсан. Энэ мансууруулах бодисыг мөн хэрэглээд дууссан ба дахиж Ермектэй уулзаагүй гэсэн болон гэрчээр өгсөн мэдүүлэг.../1-р хх-123/, /2-р хх-42-48/, мөн Э.Уянгын шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг/ 3-р хх-49, 52, 4-р хх-111, 114/,

 Шүүгдэгч Б.Энхболдын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би яг хэнээс, яаж мэдэж, тэмдэглэж авсанаа санахгүй байна. Ямар ч байсан нэг хүнээс мансууруулах бодис зардаг гэх залуугийн дугаарыг сонсож, мэдэж аваад утсан дээрээ 1 үсэг тавиад тэмдэглэчихсэн байсан. Тэр дугаар нь 86194747 гэсэн дугаар байсан. Тэгтэл 2014 оны 03 дугаар сарын эхээр шиг санаж байна Гомбо-Очир над руу залгаад “мөс зардаг хүн байна уу? Би авах гэсэн юм” гэхээр нь “би бол тийм хүн танихгүй, гэхдээ хадгалж авсан нэг утасны дугаар байгаа” гэхэд Гомбо-Очир “тэр хүнтэйгээ яриад өгөөч” гэсэн. Тэгэхээр нь би нөгөө хадгалж авсан байсан 86194747 дугаар руу залгаад “чамд мансууруулах бодис чинь байна уу? уулзах гэсэн юм. Манай найз авъя гээд асуугаад байна” гэхэд “за маргааш ярьж байгаад уулзая” гэсэн. Тэр залуу өөрийгөө нууцлаад байгаа бололтой нэг их юм ярихгүй, мансууруулах бодис байгаа эсэхээ хэлэхгүй байсан. Тэгэхээр нь би Гомбо-Очиртой яриад “Маргааш уулзъя гэж байна гэж хэлсэн. Тэгтэл Гомбо-Очир “үнэн юм байгаа биз дээ” гээд лавлаад асуугаад байсан. Тэгээд би маргааш нь Тайванбаатартай уулзах гээд явж байтал 86194747 дугаараас 11 цагийн үед над руу залгаад “яасан бэ ?, яахаар болсон” гэж асуусан. Тэгэхээр нь би Гомбо-Очир руу залгаад “нөгөө хүн чинь уулзах яасан бэ гээд байна” гэхэд Гомбо-Очир “ эсвэл би уулзах уу? Тэр хүнийхээ утасны дугаарыг өгчих” гэсэн. Тэгэхээр нь би нөгөө залуу  руу дахиж залгаад “чамаас юм авах гэж байгаа манай найз чамтай өөрөө уулзчихъя, утасны дугаарыг чинь өгчих гэж байна” гэсэн. Тэгтэл нөгөө залуу юу яриад байгаа юм бэ? Тийм юм байхгүй, чи өөрөө уулз гэсэн. Тэгэхээр нь би Гомбо-Очиртой яриад “тийм юм байхгүй гээд уурлаад байна. Нэг бол больё гэж байна” гэхэд “тэгвэл чи уулзчих, би яваад очьё, наад залуу чинь хэн юм” гээд асуугаад байсан. Тэгээд би Тайванбаатараас машиныг нь гуйж аваад нөгөө залуу руу залгаад хаана уулзахаа асуухад “1 дүгээр хороололд 24 дүгээр байрны гадаа хүрээд ир” гэсэн. Тэгэхээр нь би явж очоод Гомбо-Очирыг ирэхээс өмнө тэр залуутай уулзсан ба туранхайвтар, дундаж нуруутай залуу байсан. Тэр залуу өөрийгөө Ермек гэж танилцуулахаар нь би өөрийгөө Батболд гээд хэлчихсэн. Бид 2 уулзахад тэр залуу “за яасан” гэхээр нь “манай найз удахгүй ирж байгаа” гэхэд “юун хүн юм, ямар хүн юм гээд байсан. Тэгснээ “би найзыг чинь иртэл гэртээ ороод байж байя” гээд 24 дүгээр байр руу орчихсон. Тэгтэл удалгүй Гомбо-Очир хүрээд ирсэн ба “нөгөө хүн чинь хаана байна” гэхээр нь байр руугаа орчихсон гэхэд “наадах чинь яг хэн  юм бэ? Худлаа яриад надаас нуугаад байна” гээд уурласан. Тэгэхээр нь би “үнэхээр танихгүй, мэдэхгүй залуу байна” гэж хэлээд нэрийг нь Гомбо-Очирт хэлээгүй. Тэгээд би Ермек рүү залгаад “манай найз ирчихлээ” гэхэд гараад ирсэн ба Гомбо-Очир, Ермек 2 миний унаж очсон 14-00 дугаартай машин дотор уулзсан. Би тэр мансууруулах бодисыг нь харсан боловч, ямархуу хэмжээтэй байгааг нь сайн харж чадаагүй. Тэгтэл Гомбо-Очир Ермект “чи яагаад ийм юм зараад байгаа юм бэ? Өмнө нь зарж байсан уу? Дахиад ийм зарах юм байгаа юу” гэснээ мансууруулах бодисыг нь аваад халаасандаа хийчих шиг болсон. Энэ үед би машинаас буусан ба Гомбо-Очир намайг дуудахаар нь “яасан” гэтэл “тэр машин руу яв” гээд өөрийнхөө сууж ирсэн машиныг заасан. Тэгэхээр нь би тэр машин руу нь яваад очиход Ермек, Гомбо-Очир 2 Гомбоогийн сууж ирсэн машинд суусан. Тэгээд Гомбо-Очир намайг дагаад явчих гэхээр нь машиндаа суугаад хөдлөхөд Гомбо-Очирын сууж байсан машин хажуугаар өнгөрөөд явсан бөгөөд энэ үед миний утас дуугарсан. Тэгэхэд Ермек залгаж байсан ба утсаа авахад “яасан бэ? Юу болоод байгаа юм бэ” гэсэн. Тэгэхээр нь би “нөгөөдүүл чинь урд гараад явчихлаа, чи хамт сууж яваагүй юм уу? Би өөр тийшээ явж байна” гэж хэлсэн.  Тэгтэл Ермек уурлаад “танай найз чинь миний мөсийг аваад явчихлаа, яасан бэ, та нар одоо хаана байна, хаачих гэж байна” гэсэн. Тэгэхээр нь би Гомбо-Очир руу залгахад утсаа авахгүй байсан. Тэгэхээр нь би Гомбо-Очир руу “чи хаана байгаа юм бэ? Яагаад алга болчихов” гэж мессэж бичихэд хариу өгөхгүй байсан. Ермек болохоор над руу залгаад уурлаад байхаар нь “Гомбо-Очир чамайг таньдаг юм биш үү” гэхэд “аан тиймүү, тэгвэл андуурсан юм байлгүй, утасных нь дугаарыг өгчих” гэхээр нь Гомбо-Очирын 99043797 дугаарыг хэлж өгсөн. Тэрнээс хойш Ермек нилээн хэд хоног над руу залгаад хаана байгаа юм бэ? Нөгөө Гомбоо гээд залуу чинь хаана байгаа юм, тэрнийгээ олж өг, уулзъя гээд байсан. Тэгэхээр нь би уулзаагүй...Би 2014 оны 05  дугаар сарын 10-ны өдөр ажлаасаа халагдчихсан сэтгэлээр унасан явж байгаад орой Доргио нэртэй бааранд орсон. Баарнаас шөнө 02 цагийн үед гараад такси барьсан. Тэгээд явах гэтэл мөн нэг эмэгтэй такси барих гээд гараа өргөөд зогсож байсан. Тэгэхээр нь тэр эмэгтэйг хаашаа явах юм гээд асууж байгаад 1 дүгээр хороолол орно гэхээр нь хамт таксинд суугаад явсан. Тэр охин өөрийгөө Чука гэдэг гэж байсан ба бид 2 танилцаад таксинаасаа Саппоро дээр хамт буусан. Тэгээд бид байрнуудын голд байрлах сандал дээр суугаад юм ярьж байхад тэр охин надаас “мансууруулах бодис хэрэглэж үзсэн үү” гэхээр нь “үзсэн” гэхэд надад байгаа гээд харуулсан. Тэр охин уутанд хийсэн багахан хэмжээтэй мөс нэртэй мансууруулах бодис харуулахаар нь “надад энэ мансууруулах бодисоо өгчих” гэхэд “за тэг тэг” гээд надад өгсөн. Тэрнийг нь би хэтэвчиндээ хадгалчихсан байж байгаад 2014 оны 05 дугаар  сарын 14-ний өдөр Теди төвийн замын эсрэг талд байсан байрны орцонд орж хэрэглэсэн юм. Энэ өдөр хэрэглэсэн байсан мансууруулах бодис шинжилгээгээр илэрсэн байх гэж бодож байна” гэсэн мэдүүлэг... /2-р хх-21-30/

 Шүүгдэгч И.Гомбо-Очирын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би тэр  мансууруулах бодисыг нь авчихвал мөнгөтэй болчихно, мөн хэрэглэж үзье гэж бодоод авах гэсэн боловч өгөхгүй байхаар яваад өгсөн. Энхболд нь Ермекийг мансууруулах бодис зарж байгаа гэдгийг надад хэлээд намайг уулзуулж өгсөн...Анхбаяр зүгээр л жолоо барьж явсан учраас мөн энэ талаар мэдээгүй. Би өөрөө “мөнгийг нь өгөөд авна, үзье” гэж хэлээд Ермекээс мансууруулах бодис аваад буцаж машиндаа суугаад явчихсан юм. Анхбаяр, Энхболд нар энэ хэрэгт ямар ч холбоогүй. Намайг ийм үйлдэл гаргаж байгааг мэдээгүй... “ /2-р хх-31-37-р хуудас/,

Би тэр өдөр Анхбаяраас салаад гэртээ харьсан. Тэгээд явж байх замдаа гээчихсэн байсан. Хаана унагаснаа санахгүй байгаа юм. Ямар ч байсан гэр рүүгээ харих замдаа гээчихсэн байсан. Ермек ямар ч байсан яагаад аваад явчихаж байгаа юм бэ? гэсэн утгатай мессеж бичсэн байсан...Хэрэглэж үзье гэж авсан, тэр өдрөө ажил дээрээ хэрэглэж үзсэн, Ермек бид 2 хятадад таараад савхин куртек аваад мөнгийг нь өгөөгүй байсан, Ермек надад мөнгө өгөөгүй, би Ермект мөнгө өгөөгүй /3-р хавтас хх-ийн 107/, өрөндөө тооцоод авсан, авлагатай байсан /3-р хх-н -194-197/, Өмнө нь Ермектэй бараа өгөлцөж, авалцаж байсан, Ермек зүгээр уулзсан, гоё болгодог, сонирхох уу гэхээр нь авчихсан…” гэсэн мэдүүлэг /3-р хх-236/, 

Сэжигтэн Г.Анхбаярын  мөрдөн байцаалтанд өгсөн: “...2014 оны 03 дугаар  сарын эхээр нэг өдөр гэртээ байж байгаад утсаа асаахад Гомбо-Очир миний утас руу баахан залгачихсан байсан ба намайг утсаа асаахад мөн залгасан. Тэгэхээр нь утсаа аваад ярихад “уулзаадахъя, чиний зарах гэж байгаа Марлборо тамхийг зарах хүн олчихлоо гэсэн. Тэгэхээр нь би гэрээсээ гараад гэрийн хажууд байдаг аркны ойролцоо Гомбо-Очиртой уулзсан. Тэгтэл Гомбо-Очир “хоёулаа 1 дүгээр хорооллын тийшээ явчихаад ирье” гэхээр нь миний зарах гэж байгаа тамхийг зарах хүнтэй уулзуулах гэж байгаа юм байна гэж бодоод тухайн үед унаж байсан суудлын бенз машинтайгаа Гомбо-Очиртой хамт явсан. Тэгээд бид хоёр 1 дүгээр хорооллын 24 дүгээр байрны гадаа очсон бөгөөд энд зогсчих гэхээр нь би зам дагуу зогссон. Тэгтэл Гомбо-Очир “хүнтэй уулзаадахъя” гээд машинаас буусан. Тэгэхээр нь би машин дотроо суугаад хүлээж байтал Гомбо-Очир нэг их удалгүй машинд ороод ирсэн. Тэгснээ “явъя” гэхээр нь би хөдлөөд явсан ба “юу болсон бэ” гэхэд “чиний зарах гэж байгаа Марлборо тамхийг маргааш 10 хайрцагийг авъя гэж байна. Энэ Хархорин дээр ажилладаг тамхи зардаг ченж байгаа юм” гэж надад хэлсэн. Тэгээд би Гомбо-Очирыг Монгол 3 дугаар сургуулийн тэнд хүргэж өгчихөөд гэртээ харьсан. Тухайн үед Гомбо-Очироос өөр хүн миний машинд суугаагүй. Би Гомбо-Очирыг тамхи зарах гэж хүнтэй уулзаж байна гэж бодсон” гэсэн мэдүүлэг /2-р хх-39-41/,

Сэжигтэн Г.Тайванбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн: “...99046747 гэсэн дугаарыг 2013 оны 7 дугаар сард Энхболдоос авснаасаа хойш хэрэглэж байгаад утастайгаа хамт алга болгочихсон. Тэгээд огт ашиглаагүй байж байгаад сая 2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр сэргээлгэсэн. Би 2013 оны 10 дугаар сард 14-00 УНЦ улсын дугаартай сувдан цагаан өнгийн Тоёота Марк-2 маркийн машиныг худалдаж авсан бөгөөд тэрнээс хойш унаж ашиглаж байгаад 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр зарсан. 2013 оны 10 дугаар сараас хойш уг машиныг зарах хүртлээ өөрөө унасан. Би 2014 оны 02 дугаар сарын сүүлээр машинаа өөрөө унаж байсан. Гэхдээ би машинаа найз нартаа өгөөд явуулчихдаг юм. Энхболдыг би эртнээс танина. Гомбо-Очирыг бас танина” гэсэн мэдүүлэг /2-р-хх-14-20/,

- таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /1-р хавтас, хх-81/, эд мөрийн баримтыг хавсаргах тогтоол /1-р хавтас, хх-94, 100/, эд мөрийн баримтууд зэрэг болно.

- эрүүдэн шүүсэн гэх өргөдөл, эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай тогтоол /4-р хавтас, х-90, 91, 5-р хавтас, х-117-145/, гомдлын хариу /5-р хавтас, х-154-155/,

- Х.Ермек ломбард автомашинаа тавьсан баримт, зээлийн гэрээ /2-р хх-ийн 56-59/,

- Х.Ермек, Э.Агар нар Монгол Улсын хилээр гарч, орсон баримтууд /2-р хавтас, х-62-63/,

Шүүгдэгч нарын хэрэглэж байсан гэх гар утасны дугаар, мэссэж, дуудлагын талаарх нотлох баримтууд: Х.Ермек -8907-1807, 8619-4747, 9575-4747 /1-р хавтас, х-85/, Б.Явуухулан 9444-7652 /1-р хавтас, х-127/, Э.Уянга 9552-0061, 88210225, 8900-6367 /1-р хавтас, х-123-124/, Б.Энхболд-9525-6071 /1-р хавтас, х-79-80/, 8925-5771 /2-р хавтас, х-23/, И.Гомбо-Очир-9904-3797, 9435-3534 /1-р хавтас, х-80, 2-р хавтас, х-26, 32/, Э.Агар 8998-1333 /1-р хавтас, х-233/ гар утасны дугаарууд хэрэглэж байсан, 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 09:45:21 минутанд Х.Ермекийн 8619-4747 дугаар руу Б.Явуухулан 9444-7652 дугаараас мэссэж бичсэн /5-р хавтас, х-68/, 2014 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Х.Ермекийн 8619-4747 дугаар руу Б.Явуухулан 9444-7652 дугаараас залгасан тэмдэглэл /5-р хавтас, х-69/, 2014 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Х.Ермекийн 8619-4747 дугаар руу Х.Уянга 9552-0061 дугаараас мэссэж бичсэн тэмдэглэл /5-р хавтас, х-69/, 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Х.Ермекийн 8619-4747 дугаар луу Х.Уянга 9552-0061 дугаараас нийт 38 удаа мэссэж бичсэн, залгасан тэмдэглэл, / 5-р хавтас, х-70/, 2014 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Х.Ермекийн 8619-4747 дугаар руу Х.Уянга 9552-0061 дугаараас 13 удаа мэссэж бичсэн /5-р хавтас, х-71/, 2014 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Х.Ермекийн 8619-4747 дугаар луу Б.Явуухулан 9444-7652 дугаараас мэссэж бичсэн тэмдэглэл,/5-р хавтас, х-71/, 2014 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Х.Ермекийн 8619-4747 дугаар луу Х.Уянга 9552-0061 дугаараас мэссэж бичсэн тэмдэглэл, /5-р хавтас, х-72/, 2014 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Х.Ермекийн 8619-4747 дугаар луу Б.Явуухулан 9444-7652 дугаараас залгасан тэмдэглэл, /5-р хавтас, х-73/, 2014 оны 3 дугаар сарын 2-ний өдөр Х.Ермекийн 8619-4747 дугаар руу Б.Энхболд 8925-5771 дугаараас 6 удаа залгасан, 2 удаа мэссэж бичсэн  тэмдэглэл, /5-р хавтас, х-73/, 2014 оны 3 дугаар сарын 4-ний өдөр Х.Ермекийн 8619-4747 дугаар луу Б.Энхболд 8925-5771 дугаараас мэссэж бичсэн тэмдэглэл, /5-р хавтас, х-74/, 

2014 оны 3 дугаар сарын 4-ний өдөр Х.Ермекийн 8619-4747 дугаар луу Б.Явуухулан 9444-7652 дугаараас 4 удаа залгаж, 1 удаа мэссэж бичсэн тэмдэглэл, / 5-р хавтас, х-75/, 2014 оны 3 дугаар сарын 5-ны өдөр Х.Ермекийн 8619-4747 дугаар луу Б.Явуухулан 9444-7652 дугаараас мэссэж бичсэн, залгасан тэмдэглэл,/ 5-р хавтас, х-75/, 2014 оны 3 дугаар сарын 6-ны өдөр Х.Ермекийн 8619-4747 дугаар луу Б.Явуухулан 9444-7652 дугаараас мэссэж бичсэн, залгасан тэмдэглэл, /5-р хавтас, х-76-77/, 

2014 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 17:44:56 минутанд Х.Ермекийн 8619-4747 дугаар луу Э.Уянга 9552-0061 дугаараас залгасан /5-р хавтас, х-77/, 2014 оны 3 дугаар сарын 7-ны өдөр Х.Ермекийн 8619-4747 дугаар луу Э.Уянга 9552-0061 дугаараас мэссэж бичсэн тэмдэглэл, /5-р хавтас, х-77/, 2014 оны 3 дугаар сарын 8-ны өдөр Х.Ермекийн 8619-4747 дугаар луу Э.Уянга 9552-0061 дугаараас залгасан, мэссэж бичсэн тэмдэглэл, /5-р хавтас, х-79/, 2014 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Х.Ермекийн 8619-4747 дугаар луу Э.Уянга 9552-0061 дугаараас мэссэж бичсэн, залгасан тэмдэглэл, /5-р хавтас, х-79/,  

- 8619-4747 дугаараас бусад руу залгасан байдал:  2014 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Б.Явуухулангийн 9444-7652 дугаар руу залгасан /5-р хавтас, х-86/, 2014 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Э.Уянгийн 9552-0061 дугаар руу залгасан /5-р хавтас, х-86/, 2014 оны 2 дугаар сарын 27-ны өдөр Э.Уянгийн 9552-0061 дугаар руу залгасан /5-р хавтас, х-86/, 2014 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Б.Энхболдын 8925-5771 дугаар руу залгасан / 5-р хавтас, х-87/, 2014 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Б.Явуухулангийн 9444-7652 дугаар руу залгасан /5-р хавтас, х-87/, 2014 оны 3 дугаар сарын 6-ны өдөр Б.Явуухулангийн 9444-7652 дугаар руу залгасан /5-р хавтас, х-88/, 2014 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Б.Явуухулангийн 9444-7652 дугаар руу залгасан /5-р хавтас, х-90 /, 2014 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Э.Уянгийн 9552-0061 дугаар руу залгасан /5-р хавтас, х-91/, 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 36 удаа,  2014 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 8 удаа Э.Уянгийн 9552-0061 дугаар руу залгасан / 5-р хавтас, х-91, 92/, 2014 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Х.Гомбо-Очирын 99043797 дугаар руу 5 удаа залгасан /5-р хавтас, х-92/, 2014 оны 3 дугаар сарын 4, 5-ны өдөр Б.Энхболдын 8925-5771 дугаар руу  залгасан /5-р хавтас, х-93/, 2014 оны 3 дугаар сарын 5-6-ны өдрүүдэд Б.Явуухулангийн 9444-7652 дугаар руу 7 удаа залгасан /5-р хавтас, х-93-94/, 2014 оны 3 дугаар сарын 7-ны өдөр Э.Уянгийн 9552-0061 дугаар руу 2 удаа  залгасан /5-р хавтас, х-94/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх  үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Б.Энхболдыг Х.Ермек, Э.Агар нартай бүлэглэн урдьчилан үгсэн тохиролцож, 2014 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 24 дүгээр байрны гадна И.Гомбо-Очирт НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтанд орсон Метамфетамин буюу олон улсын нэршлээр “Ice” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулсан гэмт үйлдэлдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.5-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2-т заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Энхболд нь И.Гомбо-Очиртой, урьдчилан үгсэн тохиролцож 2014 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 24 дүгээр байрны гадна НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтанд орсон Метамфетамин буюу олон улсын нэршлээр “Ice” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг бүлэглэн борлуулах зорилгогүйгээр Х.Ермекээс хууль бусаар олж авсан болох нь

Шүүгдэгч Б.Энхболдын “...хар тамхи зардаг залуугийн 86194747 гэсэн дугаар надад байсан, Гомбо-Очир 2014 оны 03 дугаар сарын эхээр над руу залгаад “мөс зардаг хүн байна уу, авах гэсэн юм” гэхээр нь нөгөө хадгалж авсан байсан 86194747 дугаар руу залгаж, Ермек, Гомбо-Очир хоёрыг уулзуулсан” гэсэн мэдүүлэг,

- шүүгдэгч И.Гомбо-Очирын “...Энхболд бол Ермекийг мансууруулах бодис зарж байгаа гэдгийг надад хэлээд намайг уулзуулж өгсөн, би Ермектэй уулзсан” гэсэн мэдүүлэг,   

- шүүгдэгч Х.Ермекийн “...юнителийн дугаараас Батболд гэх залуу залгаад “уут юмаа аваад гараад ир, авъя” гэхээр нь аваад гарахад ганцаараа байсан ба “удахгүй манай 2 найз ирнэ, тэгэхээр нь үзүүлээд мөнгийг чинь аваад өгье” гэхээр нь хүлээж байтал 70-78 гэсэн дугаартай бенз 230 маркийн машинтай 2 залуу ирсэн” гэсэн мэдүүлгүүдээр тогтоогдож байна.     

Шүүгдэгч Б.Энхболд нь Э.Агар, Х.Ермек нартай урьдчилан үсгэн тохиролцож И.Гомбо-Очирт мөс гэх мансууруулах, сэтгэцэт нөлөөлөх бодисыг борлуулсан болох нь нэмэлт нотлох баримт цуглуулах бүхий л ажиллагааг хийсэн боловч гэмт хэрэг үйлдэхэд ороцсон болох нь нотлогдоогүй, харин Б.Энхболд нь найз И.Гомбо-Очирт “мөс” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авахад эх сурвалжийг заах, зөвлөх, уулзуулах зэргээр хамжигчаар хамтран оролцсон гэж буюу шүүгдэгч Б.Энхболдын гэмт санааны агуулга, зорилго нь анхнаасаа найз гэх И.Гомбо-очиртой нэгдмэл буюу түүнд “мөс” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг олж өгөхөд чиглэгдсэн байна гэж дүгнэлээ.

Түүний дээрх үйлдэл нь түүнд сонсгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байх ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1, 192 дугаар зүйлийн 192.3.5-д заасан гэмт хэргүүд нь гэмт хэргийн бүүрэлдхүүний хувьд өөр өөр гэмт хэрэг тул зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх шаардлагагүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3-т заасныг журамлан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзсэн болно. 

Түүнчлэн, Прокуророос ял сонсгон, яллах дүгнэлт үйлдэхдээ ялган зааглах ёстой үйлдлүүдийг эсрэгээр шүүгдэгч Б.Энхболд “Ice” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулах зорилгогүйгээр, мөн борлуулах зорилгоор хэмээн бүхэлд нь буруу дүгнэн Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн болохыг дурдах нь зүйтэй.     

Шүүгдэгч Б.Энхболдын Х.Ермек, Э.Агар нартай бүлэглэн шүүгдэгч И.Гомбо-Очирт НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтанд орсон Метамфетамин буюу олон улсын нэршлээр “Ice” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулсан үйлдлийг хэрэгсэхгүй болгосонтой тул шүүгдэгч Э.Агар, Х.Ермек нарын Б.Энхболдтой бүлэглэн И.Гомбо-Очирт мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулсан хэргээс шүүгдэгч Б.Энхболдтой бүлэглэсэн гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

1. Шүүгдэгч Э.Агар нь нэг удаагийн үйлдлээр Х.Ермектэй бүлэглэн НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтанд орсон Метамфетамин буюу олон улсын нэршлээр “Ice” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн,

Шүүгдэгч Х.Ермектэй бүлэглэн урдьчилан үгсэн тохиролцож, 2014 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 24 дүгээр байрны гадна И.Гомбо-Очирт НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтанд орсон Метамфетамин буюу олон улсын нэршлээр “Ice” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулсан,

-давтан үйлдлээр Х.Ермектэй бүлэглэн, борлуулах зорилгоор, урьдчилан үгсэн тохиролцож НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтанд орсон Метамфетамин буюу олон улсын нэршлээр “Ice” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт байрлах хилийн боомтоор БНХАУ руу гарч, 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүртэл хугацаанд хууль бусаар олж авсан, хадгалсан,  

-шүүдэгч Х.Ермектэй бүлэглэн урьдчилан үгсэн тохиролцож, 2014 оны 03 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Мөнгөн тойг зочид буудлын 204 тоот өрөөнд НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтанд орсон Метамфетамин буюу олон улсын нэршлээр “Ice” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэгт,

2. Шүүгдэгч Х.Ермек нь давтан үйлдлээр Э.Агартай бүлэглэн, борлуулах зорилгоор, урьдчилан үгсэн тохиролцож НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтанд орсон Метамфетамин буюу олон улсын нэршлээр “Ice” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт байрлах хилийн боомтоор  БНХАУ руу гарч 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүртэл хугацаанд хууль бусаар олж авсан, хадгалсан,

- шүүгдэгч Э.Агартай бүлэглэн, урьдчилан үгсэн тохиролцож 2014 оны 03 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мөнгөн тойг зочид буудлын 204 тоот өрөөнд НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтанд орсон Метамфетамин буюу олон улсын нэршлээр “Ice” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан,

-шүүгдэгч Б.Явуухулантай бүлэглэн, урьдчилан үгсэн тохиролцож 2014 оны 02, 03 дугаар саруудад Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 24 дүгээр байрны гадна Э.Уянгад НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтанд орсон Метамфетамин буюу олон улсын нэршлээр “Ice” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг 300.000 төгрөг, мөн IPhone 5S маркийн гар утсыг төлбөрийн хэрэгсэл болгон солилцож 2 удаа борлуулсан,

-шүүгдэгч Э.Агартай бүлэглэн, урьдчилан үгсэн тохиролцож 2014 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 24 дүгээр байрны гадна И.Гомбо-Очирт НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтанд орсон Метамфетамин буюу олон улсын нэршлээр “Ice” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулсан, 

-Давтан үйлдлээр 2014 оны 02 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 24 дүгээр байрны гадна НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтанд орсон Метамфетамин буюу олон улсын нэршлээр “Ice” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг Батболд гэж өөрийгөө нэрлэх Б.Энхболдод 800.000 төгрөгөөр борлуулсан,

-2014 оны 02 сард Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 24 дүгээр байрны гадна НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтанд орсон Метамфетамин буюу олон улсын нэршлээр “Ice” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг Б.Явуулхуланд борлуулсан,

-2014 оны 02 дугаар сараас 2014 оны 03 дугаар сарын хооронд Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 24 дүгээр байрны гадна НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтанд орсон Метамфетамин буюу олон улсын нэршлээр “Ice” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг 400.000 төгрөгөөр Э.Уянгад борлуулсан,   

-шүүгдэгч Э.Агартай бүлэглэн НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтанд орсон Метамфетамин буюу олон улсын нэршлээр “Ice” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт, 

3. Шүүгдэгч Б.Явуухулан нь 2014 оны 02 сард Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 24 дүгээр байрны гадна НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтанд орсон Метамфетамин буюу олон улсын нэршлээр “Ice” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулах зорилгогүйгээр Х.Ермекээс хууль бусаар олж авсан, хадгалсан,

-2 удаагийн давтан үйлдлээр шүүгдэгч Х.Ермектэй бүлэглэн 2014 оны 02 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 24 дүгээр байрны гадна НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтанд орсон Метамфетамин буюу олон улсын нэршлээр “Ice” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг 300.000 төгрөг, мөн IPhone 5S маркийн гар утсыг төлбөрийн хэрэгсэл болгон солилцож борлуулахад дэмжлэг үзүүлж Х.Ермекэд худалдан авагч олж өгч, хамжигчаар оролцон, Э.Уянгад дээрхи сэтгэцэд нөлөөлөх мансууруулах бодисыг борлуулах зорилгогүйгээр, урьдчилан үгсэн тохиролцож хууль бусаар олж авах, хадгалахад бүлэглэж оролцсон, 

4.Шүүгдэгч Б.Энхболд нь хоёр удаагийн үйлдлээр 2014 оны 02 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 24 дүгээр байрны гадна Х.Ермекээс Батболд гэх нэрээр 800.000 төгрөгөөр НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтанд орсон Метамфетамин буюу олон улсын нэршлээр “Ice” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан,

-2014 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт Чука гэх үл таних эмэгтэй хүнээс НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтанд орсон Метамфетамин буюу олон улсын нэршлээр “Ice” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан,

-шүүгдэгч И.Гомбо-Очиртой бүлэглэн борлуулах зорилгогүйгээр, урьдчилан үгсэн тохиролцож 2014 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 24 дүгээр байрны гадна НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтанд орсон Метамфетамин буюу олон улсын нэршлээр “Ice” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг Х.Ермекээс хууль бусаар олж авсан, хадгаласан,

5. Шүүгдэгч Э.Уянга нь 4 удаагийн давтан үйлдлээр 2014 оны 02 дугаар сараас 03 дугаар сарын хооронд борлуулах зорилгогүйгээр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 24 дүгээр байрны гадна Б.Явуухулантай бүлэглэн НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтанд орсон Метамфетамин буюу олон улсын нэршлээр “Ice” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг 2 удаагийн давтан үйлдлээр буюу, 300.000 төгрөг, IPhone 5S маркийн гар утсыг төлбөрийн хэрэгсэл болгон Х.Ермекээс олж авсан, хадгалсан,

-2014 оны 02 дугаар сараас 03 дугаар сарын хооронд борлуулах зорилгогүйгээр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 24 дүгээр байрны гадна НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтанд орсон Метамфетамин буюу олон улсын нэршлээр “Ice” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг 400.000 төгрөг төлбөрийн хэрэгсэл болгон Х.Ермекээс олж авсан, хадгалсан,

- 2014 оны 02  дугаар сард борлуулах зорилгогүйгээр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 24 дүгээр байрны гадна НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтанд орсон Метамфетамин буюу олон улсын нэршлээр “Ice” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг Б.Явуухулангаас хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэгт,

6. Шүүгдэгч И.Гомбо-Очир нь Б.Энхболдтой бүлэглэн 2014 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 24 дүгээр байрны гадна НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтанд орсон Метамфетамин буюу олон улсын нэршлээр “Ice” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг Х.Ермекээс борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

шүүгдэгч Э.Агарын сэжигтнээр 2014 оны 3 дугаар сарын 16-ны өдөр өгсөн: “...крестал мет гэж нэрлэдэг мөн мөс ч гэж нэрлэдэг...Ермек бид 2 одоогоос 3 долоо хоногийн өмнө урагшаа Бээжин рүү усан парк үзэхээр явсан юм. Ермек өөрийнхөө эзэмшлийн 10-50 улсын дугаартай Toyota majestic crown маркийн автомашинаа таньдаг хүндээ миний мэдэж байгаагаар 3,5 сая төгрөгийн барьцаанд тавиад тэр мөнгөөр нь явсан. Бээжинд очоод байж байхдаа үл таних хар арьстай залуугаас 2 ууттай мөс гэдэг бодис аваад наашаа Улаанбаатар Замын-Үүд боомтоор орж ирсэн. Замын-Үүд боомтод хил гаалиас бид 2-ыг шалгаагүй ба зүгээр халаасандаа хийгээд л ороод ирсэн...Мөнгөн тойг буудалд байхад цагдаа орж ирсэн...миний халаасанд байсан ууттай мөс бид 2-ын авчирсан мөсний “үлдэгдэл” байх гэсэн мэдүүлэг, 

- Х.Ермекийн сэжигтнээр өгсөн “...Тухайн үед би машинаа унаад барьцаалж болдог ломбарданд тавиад 3 сая төгрөг авчихсан байсан болохоор машинаа унахааргүй болгож тавиад 6 сая төгрөг нэмж зээлсэн...машинаа эргүүлж авахад мөнгө төгрөг хэрэгтэй болсон. Тэгээд би Бээжин рүү мөс гэдэг нэртэй хар тамхи оруулж ирж заръя, азаа үзье гэж бодоод 2014 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Бээжин рүү найз Агартай хамт явсан. Тухайн үед би машинаа ломбарданд алдах гээд байсан болохоор өөр ямар ч арга байгаагүй. Би Бээжинд очоод Санлитан гэдэг хороололд байдаг хүмүүстэй уулзаж байгаад нэг хар арьстай хүнээс 2 жижиг ууттай “мөс” гэж нэрлэдэг хар тамхи 7 000 юаниар авсан. Нэг уутыг нь 3 500 юаниар бодож авсан. Мөн тэр хар тамхийг хэрэглэхэд ашигладаг хуванцар сав болон шилэн гаансыг дэлгүүрээс худалдаж авсан. Бид Бээжин рүү ирж очих замдаа 3-4 хоног явсан бөгөөд буцаж Монголын хилээр орохдоо худалдаж авсан хар тамхиа хувцасныхаа энгэрийн халаасанд хийгээд оруулж ирсэн” гэсэн мэдүүлэг,

- шүүгдэгч Х.Ермекийн мөрдөн байцаалтад өгсөн...хар тамхи зарах гээд өмнө нь Бээжинд танилцсан, хар тамхи хэрэглэдэг Явуутай уулзахад  “хар тамхийг чинь хүнд зарж өгч чадна, сорохоор юм өгөөрэй” гэсэн...хар тамхинаас жижиг уутанд тасалж хийгээд чамд үүнийг чинь 500 000 төгрөгөөр зараад өгье гээд авч явсан, мөнгийг нь авчирч өгсөн. Дараа нь 2 удаа буюу 200 000 төгрөг, 300 000 төгрөгөөр зарж өгсөн...2 хоногийн дараа Юнителийн дугаараас над руу залгаад хип хоп Уянга байна, “Явуу чамд мөс байгаа гэж хэлсэн би авах гэсэн юм” гээд...надаас бага зэрэг мөс худалдаж авсан ба “найз нь чамд зарж өгнө” гэж хэлээд явсан.../1-р хавтас, хх-ийн 247-249/ гэсэн мэдүүлэг,  

- шүүгдэгч Х.Ермекийн мөрдөн байцаалтад өгсөн...Уянга надаас хар тамхи авсны маргааш над руу мөн нэг юнителийн дугаараас Батболд гэх залуу залгаад “Явуу чамд хар тамхи байгаа гэж хэлсэн, би худалдаж авах гэсэн юм” гэхээр нь тэр залуутай 1 дүгээр хороололд уулзахад 14-00 гэсэн цагаан өнгийн Гранд 2 маркийн машинтай ирээд надаас 800 000 төгрөгөөр авчихаад “чамд 1 уут байвал би 4 000 000 төгрөгөөр авъя баталгаатай, ямар нэг асуудал байхгүй” гэсэн...маргааш нь надтай дахиж уулзаад “уут юмаа аваад гараад ир, авъя” гэхээр нь аваад гарахад ганцаараа байсан ба “удахгүй манай 2 найз ирнэ, тэгэхээр нь үзүүлээд мөнгийг чинь аваад өгье” гэхээр нь хүлээж байтал 70-78 гэсэн дугаартай бенз 230 маркийн машинтай 2 залуу ирсэн ба Батболд найзууддаа үзүүлээдэхье гэхээр нь хүлээгээд байж байтал тэр 3 миний хар тамхийг авч явсан, мөнгийг нь өгөөгүй.../1-р хавтас, х-247-249/...2011 онд Гомбо-Очиртой Хятад улсад байхдаа бид 2-ын хооронд хувийн  мөнгөний асуудал байсан, мөс гээд байгаа зүйлийг өгч явуулсан...гэх мэдүүлэг /3-р хавтас хх-ийн 226/,

- 2015.03.15-с 16-нд шилжих шөнө “Мөнгөн тойг” буудлаас хурааж авсан шилэн гаанс, гуурс болон тухайн буудалд байхад нь Э.Агараас хурааж авсан гялгар уут бүхий талстлаг, чулуулаг зүйл зэргийг эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /х-1-р хавтас, х-94-95/,  

- шинжилгээний дүнгээс үзэхэд цагаан өнгийн талст, дотроо цагаан өнгийн зүйлээр бохирдсон шилэн гаанс, цагаан өнгийн урт соруулын дээжүүдэд метамфетамин тус тус илэрсэн. Метамфетамин нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодис”-ын тухай конвенцийн 2 дугаар хавсралтанд заагдсан тухай гаалийн Ерөнхий газрын Гаалийн төв лабораторын 2014 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 07/210 тоот шинжилгээний хариу, №0011192 тоот шинжилгээний сорилтын дүн /1-р хавтас хх-ийн 145-146/,

- Б.Явуухулангийн мөрдөн байцаалтад гэрчээр өгсөн. “.. Би 2014 оны 02 дугаар сарын сүүлчээр 1 дүгээр хороололд Ермектэй тааралдахад “I Phone 4 юмуу 4 s маркийн гар утас байна уу, бага зэргийн мөсөөр сольж авна, “мөс” худалдаж авах хүн байвал олж өгөөрэй гэсэн...би Уянгаас I Phone маркийн  утас байна уу, Ермек гээд залуу “мөс” өгөөд оронд нь утас авъя гэж байна гэж хэлэхэд зөвшөөрсөн, Уянга утас олоод ирэхээр нь би Ермектэй утсаар яриад, 1 дүгээр хорооллын 24 дүгээр байрны гадна Уянгатай хамт явж очоод, би өөрөө Ермектэй уулзан, гар утсыг өгөөд жижиг уутанд хийсэн “мөс” нэртэй хар тамхи оронд нь авсан...2 хоногийн дараа Уянга над руу дахиж яриад “мөс” нэртэй хар тамхи авна гэхэд нь мөн 1 дүгээр хорооллын 24 дүгээр байрны гадна очоод, ганцаараа Ермектэй уулзаад Уянгаагийн авч ирсэн 300.000 төгрөгийг Ермект өгч мөн жижиг уутанд хийсэн “мөс” нэртэй мансууруулах бодисыг аваад Уянгад өгсөн...гэсэн өгсөн мэдүүлэг,  

- Э.Уянгын мөрдөн байцаалтад сэжигтнээр өгсөн “...2014 оны 2 сарын сүүлчээр Явуу над руу залгаад уулзсан, хэд хоногийн дараа Явуутай Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн ойролцоо уулзахад жижигхэн уутанд хийсэн “мөс” гэж нэрлэдэг хар тамхи гаргаж ирсэн ба “хүнээс авсан” гэж хэлсэн...орой нь Явуугийн байсан буудалд очиж,  бид 2 юм ярьж суугаад Явууд байсан “мөс” нэртэй хар тамхийг сорж хэрэглэсэн...хэсэг юм ярьж сууж байхад Явуу  надаас “мөс” хэрэглэдэг, тийм мансууруулах бодис хэрэгтэй байгаа хүн таних уу, I Phone-5 утсаар солиод мөс олж өгч болно, энэ “мөс” нэртэй мансууруулах бодисыг Ермек гэдэг залуугаас авсан, чи Ермекийг таних уу , Ермек “мөс” гэх нэртэй мансууруулах бодисыг I Phone-5 утсаар сольё гэж байсан гэхлээр нь би “Ермекийг танина, өмнө нь хувцас авдаг байсан юм гэж хэлсэн ба нэг хоногийн дараа найзаасаа IPhone-5 маркийн гар утас аваад Явуутай уулзаж, энэ утсаар “мөс” сольж авъя” гэхэд Явуу намайг 1 дүгээр хорооллын 24 дүгээр байрны гадаа  дагуулж очоод, “хүлээж бай” гэснээ тэр байрны гадна Ермектэй уулзаад утсаар “мөс” нэртэй мансууруулах бодис сольж авч ирсэн...2 хоногийн дараа байх, би 300 000 төгрөг олоод Явуутай уулзаад “мөс” авъя” гэхэд Явуу нь Ермектэй уулзаж 300 000 төгрөгөөр “мөс” худалдаж авсан, хэрэглэсэн...дахин 2 хоногийн дараа би Ермекийн юнителийн дугаар руу залгаад “би Уянга байна, таньж байна уу” гэхэд “хип хоп уу ? гэхээр нь “тийм” байна гээд ярьсан ба “чамд “мөс” байгаа гэдгийг Явуугаас сонссон, худалдаж авах гэсэн юм” гэхэд Ермек “хөдөө байна” гэсэн, орой нь над руу залгаад “би хотод байна уулзах уу” гэхээр нь хаана байгааг нь асуухад  1 дүгээр хорооллын 24 дүгээр байрны гадна буюу Явуу бид хоёрын очоод байсан байрны гадна хүрээд ир гэсэн. Тэгээд Ермектэй уулзаад жижиг уутанд хийсэн “мөс” нэртэй мансууруулах бодисыг 400,000 төгрөгөөр худалдаж авсан, энэ мансууруулах бодисыг мөн хэрэглээд дууссан...гэх болон /2-р хавтас, хх-ийн 42-48/, энэ талаар гэрчээр өгсөн мэдүүлэг /1-р хавтас, хх-ийн 123/, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг/ 3-р хавтас, х-49, 52, 4-р хавтас, х-111, 114/,   

- И.Гомбо-Очирын яллагдагчаар өгсөн мэдүүлэг :...Энхболд бол Ермекийг мансууруулах бодис зарж байгаа гэдгийг надад хэлээд намайг уулзуулж өгсөн, би Ермекээс бодис авсан.../2-р хавтас, хх-31-37/...хэрэглэж үзье гэж авсан, тэр өдрөө ажил дээрээ хэрэглэж үзсэн, Ермек бид 2 Хятадад таараад, савхин куртек аваад мөнгийг нь өгөөгүй байсан, Ермек надад мөнгө өгөөгүй, би Ермект мөнгө өгөөгүй /3-р хавтас хх-ийн 107/, өрөндөө тооцоод авсан, авлагатай байсан /3-р хавтас хх-ийн 194-197/...өмнө нь Ермектэй бараа өгөлцөж, авалцаж байсан, Ермек зүгээр уулзсан, гоё болгодог, сонирхох уу гэхээр нь авчихсан... /3-р хавтас, хх-ийн 236/,    

- шүүгдэгч Б.Энхболдын... Өөрийгөө Ермек гэж танилцуулахаар нь би өөрийгөө Батболд гээд хэлчихсэн...мансууруулах бодис зардаг гэх залуугийн 86194747 гэсэн дугаар надад байсан...2014 оны 03 дугаар сарын эхээр Гомбо-Очир над руу залгаад “мөс зардаг хүн байна уу, авах гэсэн юм” гэхэд нь нөгөө 86194747 дугаар руу залгаад “чамд мансууруулах бодис чинь байна уу, уулзах гэсэн юм, манай найз авъя гээд асуугаад байна” гэхэд “за маргааш ярьж байгаад уулзъя” гэсэн...Маргааш нь 86194747 дугаараас 11 цагийн үед над руу залгаад “яасан бэ, яахаар болсон” гэж асуухад нь Гомбо-Очир руу залгасан...би Тайванбаатараас машиныг нь гуйж аваад нөгөө залуу руу залгаад хаана уулзахаа асуухад “1 дүгээр хороололд 24 дүгээр байрны гадаа хүрээд ир” гэсэн...удалгүй Гомбо-Очир хүрээд ирсэн...би Ермек рүү залгахад гарч ирсэн ба Гомбо-Очир, Ермек 2 миний унаж очсон 14-00 дугаартай машин дотор уулзсан...Гомбо-Очир намайг дагаад яв гэсэн...Ермек гэх залуу утсаар залгаад, уурлаад, танай найз чинь миний мөсийг аваад явчихлаа гэж хэлсэн...би Гомбо-Очирын гар утсыг тэр залууд өгсөн...гэх мэдүүлэг /2-р хавтас, хх-21-30/, 

- шүүгдэгч Б.Энхболдын...Би 2014 оны 05  дугаар сарын 10-ны өдөр ажлаасаа халагдсан учир сэтгэлээр унаснаас орой Доргио нэртэй бааранд орсон. Баарнаас шөнө 02 цагийн үед гарч такси бариад явах гэтэл  мөн нэг эмэгтэй такси барих гээд гараа өргөөд зогсож байсан, эмэгтэйг хаашаа явах вэ ? гэхэд 1 дүгээр хороолол орно гэхээр нь хамт таксинд суугаад явсан. Тэр охин өөрийгөө Чука гэдэг гэж байсан ба бид 2 танилцаад таксинаас Саппоро дээр хамт буусан...бид юм ярьж байхад тэр охин надаас “мансууруулах бодис хэрэглэж үзсэн үү” гэхээр нь “үзсэн” гэхэд надад байгаа гээд харуулсан. Тэр охин уутанд хийсэн багахан хэмжээтэй мөс нэртэй мансууруулах бодис харуулахаар нь “надад энэ мансууруулах бодисоо өгчих” гэхэд надад өгөхлөөр нь хэтэвчиндээ хадгалчихсан байж байгаад 2014 оны 05 дугаар  сарын 14-ний өдөр хэрэглэсэн нь шинжилгээгээр илэрсэн байх гэх мэдүүлэг /2-р хавтас хх-ийн 21-30/,

- сэжигтэн Г.Анхбаярын...2014 оны 03 дугаар  сарын эхээр...Гомбо-Очир нь  хоёулаа 1 дүгээр хорооллын тийшээ явчихаад ирье гэхлээр нь суудлын бенз машинтайгаа Гомбо-Очиртой хамт явж, 1 дүгээр хорооллын 24 дүгээр байрны гадаа очсон...Гомбо-Очир машинаас буусан, удалгүй машинд ороод ирсэн ба “явъя” гэхээр нь би хөдлөөд явсан, Марл боро тамхийг маргааш 10 хайрцагийг авъя гэж байна, тамхи зардаг ченж” гэж надад хэлсэн...гэх мэдүүлэг /2-р хавтас, хх-ийн 39-41/, 

- сэжигтэн Г.Тайванбаатарын :...Би 2013 оны 10  дугаар сард 14-00 УНЦ улсын дугаартай сувдан цагаан өнгийн Тоёота Марк-2 маркийн машиныг худалдаж авсан...2014 оны 02 дугаар сарын сүүлээр машинаа өөрөө унаж байсан, гэхдээ машинаа найз нартаа өгөөд явуулчихдаг, Энхболд, Гомбо-Очирыг нарыг танина...гэх мэдүүлэг / 2-р хавтас, хх-ийн14-20/, 

- гэрч Б.Оргилын...Агар, Ермек 2-той тааралдсан, тэгээд буудалд орсон, тэр үед Х.Ермек хармайнаасаа жижиг ууттай мөс гэх зүйлийг гаргаж ирээд “би өчигдөр хүнээс авсан юм, хэрэглэж үзэх үү” гэсэн, мөс гэх зүйлийг хэрэглэсэн. Ермек мөстэй хамт авсан гээд хэрэглүүр болох гуурс, сав, шилэн гаанс зэргийг гаргаж ирсэн...Ермек уг мөс гэх зүйлийг Гомбоо гэх хүнээс авсан гэж байсан...гэх мэдүүлэг /1-р хавтас, хх-ийн 101-104/,

- гэрч Н.Занабазарын...”Мөнгөн тойг” зочид буудалд бид нар өрөө захиалж, хоносон...маргааш нь буюу 15-ны өглөө Агар, Ермек хоорондоо Гомбоо гэдэг залуу зарсан гээд л яриад байсан...нунтаг зүйлийг мөс гэдэг хар тамхи гэж байсан... гэх мэдүүлэг /1-р хавтас, хх-ийн 111-113/,

- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 4529 тоот дүгнэлт /1-р хавтас, хх-ийн 151/,  

- Х.Ермек 8619-4747 /1-р хавтас, х-85/, Б.Энх-болд 8925-5771 /2-р хавтас, х-23/, И.Гомбо-Очир-9904-3797 /1-р хавтас, х-80, 2-р хавтас, х-26, 32/ зэрэг гар утасны дугаараар гэмт хэрэг үйлдэгдсэн тухайн цаг хугацаанд харилцан мэссэж бичсэн, залгасан баримтууд /5-р хавтас, х-67-98/, эд мөрийн баримтаар тооцох тогтоол /1-р хавтас хх-ийн 100/,    

- Х.Ермекийн ашиглаж байсан гэх гар утасны 86194747, 95754747 дугаараас Б.Явуухулангийн ашиглаж байсан 94447652, Э.Уянгын ашиглаж байсан 95520061  дугаар руу залгасан, мөн тухайн дугаарууд хоорондын орсон, гарсан дуудлагын тухай баримт /2-р хавтас, хх-ийн 11/, эд мөрийн баримтаар тооцох тогтоол /1-р хавтас, хх-ийн 100/,

- Х.Ермек 8619-4747 /1-р хавтас, х-85/, Б.Явуухулан 9444-7652 /1-р хавтас, х-127/, Э.Уянга 9552-0061 /1-р хавтас, х-123-124/ зэрэг дугаараар харилцан гэмт хэрэг үйлдэгдсэн тухайн цаг хугацаанд мэссэж бичсэн, залгасан баримтууд /5-р хавтас, х-67-98, 1-р хавтас, х-100/,

- шинжилгээнд ирүүлсэн Б.Энхболдын гэх шээсэнд метамфетамин, амфетамин илэрсэн, метамфетамин, амфетамин нь сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтанд багтдаг тухай шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2015.05.23-ны өдрийн 4529 тоот дүгнэлт,   

- хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хавтас, хх-ийн 7-18/,   

- эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хавтас, хх-ийн 41-47/,  

- шинжилгээний дүнгээс үзэхэд цагаан өнгийн талст, дотроо цагаан өнгийн зүйлээр бохирдсон шилэн гаанс, цагаан өнгийн урт соруулын дээжүүдэд метамфетамин тус тус илэрсэн. Метамфетамин нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодис”-ын тухай конвенцийн 2 дугаар хавсралтанд заагдсан тухай гаалийн Ерөнхий газрын Гаалийн төв лабораторын 2014 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 07/210 тоот шинжилгээний хариу, №0011192 тоот шинжилгээний сорилтын дүн /1-р хавтас хх-ийн 145-146/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож тогтоогдсон байна.  

Иймд шүүгдэгч Э.Агарыг урьдчилан үгсэж тохиолцон бүлэглэж, давтан “мөс” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулах зорилгоор олж авсан, хадгалсан, борлуулсан,

-урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэж “мөс” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт,  

-Шүүгдэгч Х.Ермекийг ганцаараа болон урьдчилан үгсэж тохиолцон бүлэглэж, давтан “мөс” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулах зорилгоор олж авсан, хадгалсан, борлуулсан,

-урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэж “мөс” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт,  

 -Шүүгдэгч Б.Явуухуланг урьдчилан үгсэж тохиолцон бүлэглэж, давтан  үйлдлээр “мөс” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулахад хамжигчаар оролцсон, 

-“мөс” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан, 

-Шүүгдэгч Э.Уянга нь “мөс” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг 4 удаагийн давтан үйлдлээр борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан, 

-Шүүгдэгч Б.Энхболдыг ганцаараа болон бүлэглэж “мөс” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг  давтан үйлдлээр борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан,    

-Шүүгдэгч И.Гомбо-Очирыг бүлэглэж “мөс” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргүүдийн нотлох баримт хуульд заасан, үндэслэл журмын дагуу цугларсан, шүүгдэгч нарын зарим мэдүүлгүүд нь тэдний тус бүрийнх нь гэмт санаа, үйлдэл болон хамтын оролцоог зөв тогтоож, хэргийг зүйлчлэхэд ач холбогдолтой баримтууд болсон байгаагаас гадна эд мөрийн баримт, шүүгдэгч нарын гар утасны дугааруудын орсон ба гарсан дуудлага, мэссэж бичсэн баримт, шинжээчийн дүгнэлт холбогдох бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон гэж үзнэ.   

Мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар хил нэвтрүүлэх,  борлуулах зорилгоор хууль бусаар олж авах гэмт хэргийг шүүгдэгч Х.Ермек, Э.Агар нар урьдчилан гэмт санаа ба үйлдлээ нэгтгэн хамтран үйлдсэн болох нь энэ талаар мөрдөн байцаалтад Х.Ермек, Э.Агар нарын өгсөн мэдүүлгүүд нь бусад хөндлөнгийн нотлох баримтуудаар тогтоогдсон байхаас гадна мөн тэдний мэдүүлгийн эх сурвалж нь бусад нотлох баримт тухайлбал, шүүгдэгч Х.Ермек ломбардад автомашинаа тавьж зээл авсан, тухайн шүүгдэгч нар Хятад улс руу явсан зэргийг нотлох баримтуудтай байна.

Шүүгдэгч нар бие биенээ, танихгүй, огт холбогдож байгаагүй гэх боловч шүүгдэгч Х.Ермек, Б.Явуухулан, Э.Уянга, Б.Энхболд, И.Гомбо-Очир нар тэдэнд холбогдох тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд өөр хоорондоо гар утсаар олон удаа мэссэж бичсэн, залгасан нь нотлогдсон болно. 

Шүүгдэгч Х.Ермек нь өөрт үүссэн мөнгөний хэрэгцээ шаардлагын дагуу Э.Агарын хамт Хятад Улс руу явж, улмаар тэд мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг  Хятад Улсын нутаг дэвсгэрт “борлуулах зорилгоор” олж авсан, хадгалсан нь тогтоогдсон, тухайн гэмт хэрэгтээ ял шийтгүүлээгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасны дагуу Эрүүгийн хуулийн тохирох зүйл хэсэгт зааснаар хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй, мөн шүүгдэгч Х.Ермек, Э.Агар нар тухайн олж авсан мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар хил нэвтрүүлсэн нь нотлох баримтаар тогтоогдсон байх тул тухайн бодисыг хил нэвтрүүлэхдээ хилийн шалган нэвтрүүлэх албаны хяналт, шалгалтаар илрүүлэх боломжгүй хууль бус арга хэрэглэсэн гэж үзнэ.           

Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.      

Шүүгдэгч Х.Ермек нь Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2007 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 139 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 300 цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3-т заасан хугацаа өнгөрсөн тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Явуухулан нь 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн 608 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.1, 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт зааснаар 03 сар 20 хоног баривчлах ялаар шийтгүүлж, уг ялаа эдэлж дууссан байна.

Иймд түүний урьд ял шийтгүүлсэн хүндэвтэр гэмт хэргийн ялтай байдал Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн 6 дугаар зүйлийн  6.1.1-д зааснаар хэрэгсэхгүй болсон байх тул түүнд ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлд заасан журмыг хэрэглэх үндэслэлгүй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч И.Гомбо-Очир, Э.Уянга, Б.Энхболд нар анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн нь тус тус ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.

Шүүх шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, үйлдэл, оролцоо, тэдгээрийн давтамж, тэдний хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан ял оногдуулав.     

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-д зааснаар шүүгдэгч И.Гомбо-Очир, Б.Энхболд, Э.Уянга нарт оногдуулсан ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188 дугаар зүйлийн 188.3-т зааснаар шүүгдэгч Х.Ермек, Э.Агар нарт оногдуулсан ялыг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар өршөөн хэлтрүүлэх үндэслэлтэй байна.    

Хэрэгт эд мөрийн баримтаар “Мөнгөн тойг” зочид буудлаас хураан авсан  “Оригнал асаагуур” гэсэн бичигтэй цэнхэр болон ногоон өнгийн асаагуур 2 ширхэг, 

-“Оригнал асаагуур” гэсэн бичигтэй, эвдэрсэн, улаан өнгийн асаагуур 1 ширхэг / уг асаагуурын гаазыг дарж гаргадаг төмөр хэсэг, цагаан өнгийн жижиг салфетка, оч хаягч, дарж газ гаргадаг хуванцар даралт, асаагуурын доор байрладаг гэрэл, асаагуурын дээд талын төмөр хэсгийн хамт/

            - 6,5 см урттай, урд хэсэгтээ 1,5 см диаметртэй бөөрөнхий хэсэгтэй, уг бөөрөнхий хэсэг нь доод талдаа 0,8 см диаметртэй дугуй нүхтэй шилэн гаанс 1 ширхэг /шинжилгээгээр дотроос нь Метамфетамин буюу мөс гэж нэрлэдэг мансууруулах бодис илэрсэн/ 

            - Резинэн гэхээр зөөлөн материалтай, цагаан өнгийн 0,8 см диаметртэй, 27 см урттай гуурс 1 ширхэг /шинжилгээгээр дотроос нь Метамфетамин буюу мөс гэж нэрлэдэг мансууруулах бодис илэрсэн/

            -Улаан өнгийн эргэж онгойдог тагтай, хуванцар сав 1 ширхэг /дотроо устай/

            Уг зочид буудлын өрөөний хогийн савнаас хураан авсан : -“Чанартай асаагуур” гэсэн бичигтэй шар өнгийн, эвдэрсэн асаагуур 1 ширхэг /оч хаягч, дарж газ гаргадаг хуванцар даралт, асаагуурын доор байрладаг гэрэл, асаагуурын дээд талын төмөр хэсгийн хамт/  

            - “Чанартай асаагуур” гэсэн бичигтэй, улаан өнгийн асаагуур 1 ширхэг /оч хаягч, асаагуурын дээд талын төмөр хэсгийн хамт/

            Э.Агараас хураан авсан:  

            - Дээд хэсгээрээ хуванцар түгжээтэй 8,5х6 см хэмжээтэй гялгар уутанд хийсэн талстлаг, чулуулаг цайвар өнгийн зүйл, уутны хамт 0.3 гр /шинжилгээгээр Метамфетамин буюу мөс гэж нэрлэдэг мансууруулах бодис болох нь тогтоогдсон/ шинжилгээгээр 0,1 гр хасагдсан/ зэргийг зохих журмынх нь дагуу тус тус устгаж, 

            Х.Ермекээс хураан авсан Хаан банкны орлогын ордер 3 ширхэг, шүүгдэгч Х.Ермек, Э.Агар, Б.Оргил, Г.Тайванбаатар, Б.Энхболд, И.Гомбо-Очир, Г.Анхбаяр нарын мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тест 7 ширхэгийг хэрэгт нь уг хэргийг хадгалах хугацаа дуустал үлдээв.    

Шүүгдэгч Х.Ермекийн мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг Э.Уянгад 300.000 төгрөг, 400.000 төгрөгөөр, Б.Энхболдод 800.000 төгрөгөөр, мөн IPhone 5S маркийн гар утсаар худалдсан байх тул Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т “гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл түүний үнийг заавал хураана” гэж заасны дагуу Х.Ермекээс 1.500.000 төгрөгийг гар утасны хамт улсын орлогод оруулахаар Шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Харин мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг И.Гомбо-Очирт ямар хэмжээний үнэ ханшаар зарсан эсэх буюу ямар хэмжээний өр төлбөрт суутгасан эсэх нь тодорхойгүй тул гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл буюу түүний үнийг нь шүүгдэгч Х.Ермекээс гаргуулах боломжгүй болно.     

            Хэрэгт эд мөрийн баримтаар мөрдөн байцаагчийн 2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн тогтоолоор Х.Ермекээс хураасан С38LK0YQFRC4 сериалтай, МF352ZP/A загвартай, IMEI 358764051164878 IPhone-5s маркийн гар утас нь эд мөрийн баримтыг шинжлэх явцад шүүгдэгчийн мэдүүлсэн хар өнгийн биш саарал өнгөтэй байсан болохыг дурдах нь зүйтэй.

Шүүх хэргийг  шийдвэрлэхдээ шүүгдэгч Э.Уянга нь  2016 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Монгол улсын хилээр гарсан ба Монгол улсын хилийн гадна байгаа бөгөөд шүүхэд хүрэлцэн ирэхээс зайлсхийсэн болох нь түүнийг эрэн сурвалжилсан тухай баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 240 дүгээр зүйлийн 240.2-т зааснаар түүнийг байхгүйд хэргийг хэлэлцэж шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй гэж дүгнэлээ.