Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж, шүүгч Ч.Байгалмаа, Н.Баасанбат нарын бүрэлдэхүүнтэй
Улсын яллагч Д.Мөнх-Эрдэнэ,
Нарийн бичгийн дарга Т.Гангэрэл,
Иргэдийн төлөөлөгч *******,
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэхь хэсэгт зааснаар *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* тоот хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******,
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь согтуурлын байдалд байхдаа 2014 оны 10 сарын 10- ны өдөр Баянхонгор аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг Баянтолгойн тал гэх газарт иргэн гийн баруун талын цээжин тус газарт өшиглөх, # дэвсэх зэргээр зодож бие махбодид нь хүнд гэмтэл учруулсны улмаас нь 2014 оны 10 сарын 17-ноос 18-нд шилжих шөнө нас барсан, тэрээр хүнийг санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжпэн судлав.
Хохирогч ын мөрдөн байцаалтанд өгсөн:
2015 оны 10 сарын 10-ны өдөр буюу намрын дунд сарын шинийн 17-ны өдөр талийгаач аавын төрсөн дүү нь хурим найраа хийсэн юм. Талийгаач охин дүүгээ айлын болгохоор 2014 оны 10 сарын 096-ний өдөр 23 цагийн үед өөрийн мотоциклоор ганцаараа явсан. Талийгаач аав маань дүүгээ гаргасан өдөр гэртээ ирээгүй байж байгаад 2014 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн шөнийн 03 цагийн үед мотоциклоороо ганцаараа ирсэн. Тэгээд гэрт орж ирээд би гэмтчихлээ мотоциклоосоо уначихлаа гэж хэлсэн. Аав галаа түл даарч байна гэсэн. Ирэхдээ дээлийнхээ өвөрт 0,5 граммын ерөөл архи тал чинээгээрээ байсан. Талыг нь би өвдөөд болихоо байхаар нь уучихлаа гэж байсан. Шилтэй архи нь зүүн талд, 2 төмөр хөнгөн цагаан тавагны том нь баруун суганы орчимоо хөмөрч хийсэн, жижиг төмөр таваг нь хэвлий орчимд нь хөмөрсөн байдалтай, шаазан таваг 4 ширхэг, 2 ширхэгийг нь маролд боосон маягтай, 2 ширхэг нь боогоогүй зүүн талдаа байсан би өөрөө авсан юм. Тэр шөнөө ёолоод байсан бараг унтаагүй байх. Өглөө нь буюу 2014 оны 10 сарын 11-ний өдрийн 12 цагийн үед бариач ыг авчирч бариулсан. Бариулсан өдрөө гайгүй гадаа гараад бие засаад байсан. Маргаашаас нь биеийн байдал дордсон. Ханиалгахдаа хавирга нь под под гэж дуугараад байсан. Тэгээд бие нь дээрдэхгүй болохоор нь бариачид үзүүлэхээр явсан. бариачид үзүүлсэн чинь 6,7 хавирга хугарсан байна гэж хэлсэн гэсэн. Тухайн үзүүлсэн өдөр нь 2014 оны 10 сарын 15-ны өдөр байсан санагдаж байна. Бариулж үзүүлсэн гэх өдөр гайгүй байсан, тэгээд маргааш нь муудсан. Аавыг эмнэлэгт үзүүлье гэсэн яах юм битгий эмнэлэгт үзүүл гэж гуйгаад байсан. Биеийн байдал дордсоор байгаад өчигдөр буюу 2014 оны 10 сарын 18-ны өдрийн 00 цаг 40 минутад нас барсан. Нас барахаас өмнө сумын эмч үзээд дусал, тариа хийж байсан. Түүнээс хойш удалгүй амьсгал хураасан. Талийгаач аав эхлээд бариачид бариулсныхаа дараа өвөртөө ирсэн шилтэй хагас архиа бариулангаа уучихаад манай ******* замдаа хэрүүл нэхээд явсаар байгаад ирлээ. Засрахгүй юмаа гэж байсан. Талийгаач аавыг нас барахын урд өдөр манай дүү ирж хэлэхдээ аавыг жижиг маам буюу ******* ах зодсон юм байна гэж хэлсэн. Би аавыг нас бараагүй байхад эгчээс дараах зүйлийг сонссон. гэртээ очоод эхнэр Гомбод яанаа ахыг жижиг маам буюу ******* зодсон одоо яаж байгаа бол гэж ярьсныг дуулсан гэсэн. ийн эхнэр эгчид хэлсэн байна лээ....Аавыг нас бардаг өдрийн өглөө Дашпунцагт аавын бие нэг л муу байна гэж хэлэхэд Дашпунцаг аавыг жижиг маам буюу ******* зодсон гэж байна гэхээр нь би чамд хэн хэлэь гэхэд ах тэгж хэлсэн, аавыг зодоод хаясан гэж байна лээ. Аавыг өшиглөсөн гэж байна лээ гэж хэлсэн гэх мэдүүлэг/хх-ийн 18-21, 22-23/
Гэрч Х.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...Хурим найрын үйл ажиллагаад өндөрлөөд Баянговь сумаас 17 цагийн орчим гарсан. Тэндээс тавуулаа ирсэн Жолооч нь *******, урд суудал дээр талийгаач арын суудал дээр ах, эгч, бид гурав сууж явсан. Тэгээд явж байгаад бие засах гээд зогссон уу яасан мэдэхгүй зогссон. Тэгсэн талийгаач ******* ах нар хоорондоо маргаад байх шиг байсан. ...би өдөр нь талийгаачийнд очоод уулзсан. ...Дараа нь надад хэлэхдээ ах нь хүний гарт үхэхнээ гэж хэлсэн. Тэгээд тодруулаад асуутал дуугараагүй.
Би өөрийн эхнэр Гомбожав, Галданбат, Дашпунцаг нарт хэрүүл маргаан үүсч зодолдсон тухайд хэлсэн минь үнэн. Тухай өдөр найрнаас гараад Баянговь сумаас буцах замдаа “Ар гүнийг” даваад Баянтолгойн тал дээр , талийгаач, ******* нар маргасан. Маргах учир шалтгаан нь ах согтуудаа талийгаачид хандан та намайг Галуут руу нүүх гэхээр нүүлгэдэггүй гэсэн талийгаач би чамайг амьд дээрээ нүүлгэхгүй, чи ямар олигтой биш гэсэн дундуур нь ******* орсон. Тэгсэн та нар юу юм дүүгээ хүргэж өгчихөөд буцаж байхад та нар ер нь яах гээд байгаа юм гээд машинаа зогсоогоод ******* эхлээд буусан. Дараа нь талийгаач урд суудал дээрээс буусан, дараа нь буусан. Тэгэхээр нь эгч бид хоёр машинаас буугаад зогссон, Тэгээд эгчид та наад хүмүүсээ салга гэсэн ...тэр хооронд би машиныг хөдөлгөөд баруун тийш эргээд эсрэг хараад зогссон. Тэгээд намайг машинаас буух гэж байхад ******* ах талийгаачийг зогсож байхад нь баруун хөлөөрөө баруун талынх нь цээжний хажууд нэг ёсондоо суганых нь доор өшиглөсөн. Нэг удаа өшиглөхөд талийгаач баруун талаараа газар унаад, уначихаад босож ирээд явган суугаад баруун гараараа цээжний баруун талаа дараад суухад нь очоод гараараа түлхээд унагасан. Арагш гэдрэгээ унахад нь ******* ах баруун хөлөөрөө нэг удаа тэвссэн. Үйл явдал богино хугацаанд өрнөөд дууссан, намайг очихын хооронд үйл явдал дууссан байсан. Тэгээд би талийгаач дээр очтол ёо ёо элэг бяцарчив уу эсхүл хавирга хугарав уу амьсгал сонин болчихлоо, цээжээ дүүртэл амьсгал авч ханиалгаж болохоо байлаа гээд баруун талын цээжний орчимоо дараад байсан....Тухайн үйл явдал Баянговь сумаас ойролцоогоор 60 км яваад Гүнтийн хөндий гэх газар зогсоод унтаж байхад баруун талаа дараад машины суудалд суугаад байсан. Тэгсэнээ ёолоод гуугараад байсан. Машинд явж байхдаа донсолгоонд ёолоод байсан, ёолоод байхад нь хэн нэгэн яаж байна гэж асуугаагүй. Эмээгийнд ирэхэд машинаас буухдаа баруун тал руугаа хазайгаад байсан. Хэрэг Баянхонгор аймгийн ******* сумын Эрдэнэшанд 3 дугаар багийн нутаг “Баянтолгойн тал" гэх газар болсон юм....******* нар маргалдаад буусан. ...тэд нар маргалдаад байхаар нь би эгчид та төрсөн ах дүү хүмүүс байж та салгаач гэж хэлсэн. ...Тэд нар зууралдаад машинаас холдоод явчихаар нь би машиныг нь асаагаад тэд нарын араас очиход ******* нь талийгаач гийн баруун талын хавирга орчимд нь өшиглөсөн чинь хойшоогоо саваад ойчсон. Тэгсэн чинь ******* очоод талийгаач гийн баруун гарын суганы доод хавь руу нь дээрээс нь нэг удаа дэвссэн. Тэгэхэд нь очоод *******г салгаад холдуулсан. Би талийгаач г өндийлгөсөн чинь баруун талын хавирга орчмоо гараараа дараад надад миний хавирга хугарчих шиг боллоо, цээж багтарчихлаа, чанга дуугарч болохгүй байна гэж хэлсэн Би хажуугаас нь өргөх гэсэн чинь хөдөлж болохгүй байна гээд гараараа хавиргаа дараад суугаад байсан. Би түүнийг нэлээн их суулгаж байгаад түшээд машины хажууд авчирч суулгасан. хөдөлж болохгүй байна, чанга дуугарч болохгүй байна гээд ёолоод суугаад байсан. “Гүний хөндий" гэх газар ******* үүрэглээд замаас гарч зогсоод машиндаа унтаад өгсөн. Тэр үед бариачаар дайраад явъя, бариач гийн гэр хаана билээ, цээж багтарчихсан юм шиг өвдөөд, ханиаж, дуугарч болохгүй байна гээд байсан. юу ч дуугарахгүй байсан ...Тэгээд би гэртээ ирээд эхнэртээ замдаа зодолдоод явдаггүй, ******* г зодоод, түүний бие юу болдог болдоо гэж хэлсэн Маргааш нь Дашпунцаг ирээд аав урьд шөнө мотоциклиос унаад гэмтсэн байна. Бариач руу явж байна гэхээр нь би урьд шөнө тэд нар зодолдоод байсан гэж хэлсэн. ...Сумаас гарахад бүгд архи уусан байсан бөгөөд тэгтлээ согтсон хүн байгаагүй. Сумаас гараад 2 литр монгол архи хувааж уусан гэх мэдүүлэг/хх-н 31-32, 33-35, 36-38/
Гэрч Ж.Дашпунцагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
Аав найранд яваад 10 дугаар сарын 10-наас 11 -нд шилжих шөнө мотоцикльтой ирсэн. Аавыг ирэхэд нь би босоогүй. Энхбаяр эгч босч хувцас хунарыг нь тайлсан. Аав шөнө ирэхдээ аав нь мотоциклиос уначихлаа аавынхаа хувцасыг тайлаарай гэж хэлсэн. Өглөө босоход аав аавынх нь хавирга хугарчихсан юм шиг байна гээд их зовиуртай байсан. Маргааш нь би бариачийг авчирч бариулсан. таны хавирганууд нь хугарсан байна гэж хэлж байсан, .. Би бариачийг авчирхаасаа өмнө ийнд очиход , эхнэрийн хамт байсан. Бид нар Баянговь сум орж хүүхнээ хүргэж өгчихөөд буцаж явахдаа *******, танай аав 2 хоорондоо нилээн маргалдсан, ганц нэг цохилцоод байх шиг байсан гэж хэлсэн.
... бариач талийгаач аавыг амьд сэрүүн дээр нь үзээд яасан их гэмтээ вэ гэж байсан 6-аас 7 хавирга хугарсан юм шиг байна гэж хэлсэн Надад ах ярихдаа Баянговь сумаас найрнаас буцах замдаа ах, *******, ах нар хоорондоо муудалцаад зодолдсон тухай ярьсан. Би ахад аав надад хэлэхдээ би мотоциклиос унасан гэж хэлсэн гэхэд тийм зүйл ёстой байхгүй гэж хэлээд тас эсэргүүцсэн. Дүү нь ахыгаа зодсон юм гэж хэлсэн ... ахтай уулзахаас өмнө аав надад ярихдаа манай жижиг маам буюу ******* ёстой засрахгүй хүн юм, та нар хол яваарай гэж хэлж байсан. Түүнээс хойш сайжирсан зүйлгүй байж байгаад өчигдөр буюу 2014 оны 10 дугаар сарын 17- ны өдрөөс 18-нд шилжих шөнө 00 цаг 30 минутад нас барсан. Би эгч Энхбаярт хэлсэн нь үнэн. ...маргалдсан тухай ах хэлсэн гэх мэдүүлэг /хх-н 29-30, 54/
Гэрч Ж.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... эгч ийн эхнэр Гомбожавтай ярихад найрнаас ирэхдээ тэд нар зодолдоод явдаггүй, хөлдөж үхэх дөхлөө гэж хэлснийг нь дамжуулж хэлсэн байсан. ийн эхнэр Гомбожавтай ярихдаа найрнаас ирэхдээ тэд нар зодолдоод явдаггүй. Хөлдөж үхэх дөхпөө гэж хэлж байсан талаар ярьж байсан, ... ах надад хэлэхдээ би болсон хэргийн талаар одоо ярихгүй, хоног ном дуусаагүй байхад чиний сэтгэлд сэв хийгээд яахав. Харин хоног ном дууссаны дараа юу болсон талаар үнэн зөвөөр ярина гэж хэлж байсан. Намайг зодоон цохион болсон уу гэж асуухад зодоон болохын хувьд болсон. Бид нар Баянговь сумаас буцах замдаа Баянтолгойн тал дээр зогссон .Тэнд зодоон болсон гэж ярьсан гэх мэдүүлэг /хх-н 115/
Гэрч ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
Талийгаач Ж.г бие нь муу байна гэсэн дуудлага манай эмнэлгийн дуудлага хүлээн авагч сувилагчид ирсэн. Тэгээд дуудлаганд би багийн эмч Б.Цамбасүрэн. Ч.Мөнх-Эрдэнэ нарын хамтаар албаны авто машинаар явсан, дуудлага өгсөн айл маань ******* сумаас ертөнцийн зүгээр баруун урд зүгт 65 ф км-зайтай, Гангат гэдэг нэртэй газарт байдаг айл юм. Тэгээд дуудлагын дагуу очиход тухайн газар нэг гэр байсан, гэрт нь ортол гуайн дагавар охин Энхбаяр, хүү Дашпунцаг, наана нь бас нэг эмэгтэй, дуудлага ирж өгсөн . гэргий нар байцгааж байсан Талийгаач гэрийнхээ зүүн талд 4 хөллөөд доошоо харсан байдалтай маш хүнд байсан. Түүнд үзлэг хийж, зүрх судасны үйл ажиллагааг чагнахад суларсан, хэм алдагдсан, зүрхний авиа бүдэг, пүльс 1 минутанд 45 удаа цохиж байсан. гуайн царай цонхийж шарлаж, уруул ам нь хөхөрсөн, хамаг бие нь хөрсөн, хүйтэн хөлс гарсан. гар хөл хүйтэн, цээжээрээ битүү бүсээр боосон, мөн лент наагаад дээрээс нь бүсээр боосон, тэрийг тайлах гэтэл тайлуулаагүй, гар хүргүүлэхгүй байсан. Тэр үед биеийн байдал маш хүнд байсан учир зүрх, судасны үйл ажиллагаа дэмжих тариа хийж, мөн өвчин намдаах тариа судсаар хийсэн. Тариа хийсний дараа биеийн байдал арай дээрдэж зүрхний пүльс өссөн. тэгсний дараа ф даралтыг үзэхэд 80/50, 70/40-тэй баисан, дотор цус алдаж байж болзошгүй байсан тул кокер 100 мл-ийг 500 мл натрихлорид руу хийгээд дусал залгасан. Тэгээд байж байтал биеийн байдал нь дээрдэж байснаа эргээд 10 минутын дараа эрс муудсан, зүрх нь сулраад, тэр үед зүрхний тариа адерналин хийсэн боловч нэмэр бололгүй зүрх судасны үйл ажиллагаа зогсож, шөнийн 00 цаг 30 минутын орчим нас барсан юм. Тухайн үед энэ хүн найдваргүй болсон байна, ах дүү, төрөл садангийн хүнээ дууд гэж хэлсэн. Тэгтэл дагавар охин Энхбаяр нь та нар манай аавыг найран дээр ах дүүсээрээ нийлж зодоо биздээ, дэвссэн биздээ гээд орилоод уйлсан. Энхбаяр нь та нар найран дээр унагааж байж байгаад дээрээс нь дэвссэн биздээ, Жижиг маам зодсон биздээ гэсэн. Тэнд байсан хүмүүс мөн тиймэрхүү зүйл ярьсан. Тэгээд яасан гэнэ ээ зодоон цохион хийсэн түүнээс болж гэмтэл авсан юм уу, эртхэн дуудлага өгч Ф үзүүлэхгүй яасан юм гэхэд талийгаач эмнэлэгт битгий дуудлага өгөөрэй гээд байсан гэж Энхбаяр хэлсэн, тэгээд , гэх хүмүүс нууцаар ирж дуудлага өгсөн юм шиг байна лээ гэх мэдүүлэг /хх-н 25-26/
Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
..станцаар талийгаачийн дагавар охин Энхбаяр нь яриад, та хоёр хүрээд ирээч гэсэн. Тэгээд бид хоёр 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 16 цагийн үед ирсэн. Тэгэхэд бие нь их дааруу байсан. Тэднийд байж байтал шөнийн 00 цаг 30 минутад амьсгал хураасан. Би талийгаачийн хүүхэд Энхбаярт “чийн эхнэр надад ярихдаа ах, жижиг маам хочит ******* хоёр зодолдоод ахыг жижиг маам зодсон байна” гэж сонссон тухайгаа хэлсэн нь үнэн. Тэдний найрных нь талаар Гомбожаваас асуух гэж л станцаар холбогдсон. Талийгаач болон Дашбапдан, , Гантулгын эхнэр нар яваад ирсэн гэж надад хэлсэн. Талийгаач болон ******* нар хоорондоо зодолдоод талийгаачийг нилээд бэртсэн байх гэж ирж надад хэлсэн гэж Гомбожав ярьж байсан гэх мэдүүлэг /хх-н 29-30, 54, 128/
Гэрч Х.гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
2014 оны 10 дугаар сарын 10-мы өдрийн 07 цаг 50 минутад *******гийн унаж ирсэн автомашинаар явцгаасан. ...Хурим найраа өндөрлөөд 17 цагийн үед ф Баянговь сумаас явцгаасан. Замдаа талийгаач , ******* хоорондоо маргасан. ...тэгээд ******* машинаа нэг газар зогсоогоод *******. талийгаач хоёр бууцгаасан.. талийгаач ах, дүү ******* нар 5-аас 10 минут хоорондоо маргасан. Сумаас гараад 40-өөс 50 км зам яваад зогссон. Тэгээд тэд нар хоорондоо маргаад байсан. ...Замдаа 2 литр монгол архи гаргаад тэд нар хувааж уусан. ...Би тэд нарыг ах дүү хумүүс байж маргалдахаа боль гэж хэлсэн. Тэгээд нэг харахад ах хажуугаараа хэвтэж байсан. Би даараад машинд сууж байхад машины хажууд ёолоод суугаад байсан. .. замдаа цээж өвдөөд чанга ярьж болохгүй байна, бариачийнхаар ороод бариулчихаад явъя гэж хэлсэн. ...Талийгаач машины хажууд тамхиа дахин дахин татаад .. ёолоод суугаад байсан. Түүнээс өмнө тэр зүгээр байсан гэх мэдүүлэг /хх-н 42-43/
Гэрч Г.ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
Би өдрийг нь санахгүй байна 2014 оны 10 дугаар сарын 11-нээс 13-ны хооронд гийн хүүхэд ирээд аав таныг аваад ир гэсэн гэж хэлсэн. Тэгээд би хүүхдийн нь хамт гийн гэрт очход хувцасаа өмсөөд суучихсан байсан надад ах нь барулах нь гол биш, чамтай уулзая гэж бодож байсан юм гэж хэлсэн. Тэгээд түүний биеийг үзэхэд баруун талын нилээн хэдэн хавирга цөмрөөд хугарчихсан байсан. Би түүнд хавиргууд чинь цөм цөм хугарчихсан байна, яасан гэсэн чинь би мотоцилиос унасан гэж хэлсэн. Тэгээд би хүүхдэд нь мотоциклиос унахад ингэж гэмтэхгүй. Та нар эмнэлэгт үзүүл хүнд зодуулчихсан юм биш үү гэж хэлсэн. Бариачаар бариулаад эдгэрэх үндэсгүй, хавиргууд нь дотогшоо хугараад цөмөрсөн байсан гэх мэдүүлэг /хх-н 44/
Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
Баянговь сумаас найрнаас гарахдаа би нэлээн архи уусан байсан бөгөөд хөдлөөд 2 литр монгол архи уугаад согтсон байсан. Зарим зүйлийг санаад, зарим зүйлийг нь санахгүй байна. Нэг мэдэхэд машин зогсоод машинаас бууцгаасан. бид хоёр Галуут сум руу нүүнэ, нүүхгүй гэж ярьж байсан Намайг маШинаас л буухад ******* машины хажууд уурлаад байж байхаар нь би чи яасан юм бэ гэсэн чинь тэр эд нар уур хүргээд байна гэж хэлэхээр нь би чамд янз бүрийн үг хэлсэн үү гэхэд ******* та хамаагүй гэж хэлсэн. ...Юм яриад сууж байхад Жаран ах явчихлаа явъя гэж хэлсэн. ...Тэгээд ******* дээр очоод нэлээн их удсан. ... түүнээс өмнө тэр 2 зодоон хийсэн байж магадгүй, би архи уугаад согтсон тул мэдэхгүй байна. Тэгээд г машинд суулгаад явж байх замдаа бариачийнх хаана байгаа бол би бариулмаар байна гэж ярьж байсан гэх мэдүүлэг /хх-н 29-30, 54/
Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
Би оос за яасан юу болов, хүргээд өгсөн үү гэхэд тэглээ. Хүргэж өгчихөөд ирлээ. Ирэх замдаа “Модотын эхэнд” хоорондоо маргалдацгаагаад гэж хэлсэн. Би эгчид найрнаас шөнө ирээд хоорондоо муудалцаад, ф түүнээс эрт ирэх байсан гэж хэлснийг нь түүнд станцаар хэлсэн. Би Б.тай богино долгионы станцаар “Манай хүн урьд шөнө найрнаас ирэхдээ хүйтэн биетэй хүн хөнжилд орж ирээд, хурдан ирэх байсан чинь талийгаач , ******* хоёр хоорондоо зодолдоод, маргалдаад явдапүй, тэгэд айжуудчихлаа” гэж хэлсэн гэсэн. Тэгсэн Б. яадаг цуснууд бэ, ганц дүүгээ хүргэж өгч байж гэж хэлсэн. Тэгээд би мэдэхгүй яадаг юм бол гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх-н 48-49, 113/
Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
Би 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдөр гэрийн гадна машин дээрээ юм хийгээд байж байтал ганцаараа тэмээтэй ирсэн. Ирээд ойр зуурын ярилцаж байгаад бид нар Баянговь сумаас найрнаасаа буцаж явах замдаа . *******, талийгаач ах нарыг зодолоод гэх шиг болсон. Тэр үед би юм ф хийж байгаад яадаг золигнууд бэ гэж хэлчихээд цааш нь тодруулж асуугаагүй ...******* маань архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ нилээн олон үгтэй, хэрүүл маргаан үүсгэх хандлагатай, архи уугаагүй үедээ гайгүй .. тэр гурав зодолдоод гэж сонссон, хэн нь хэнтэйгээ зодолдсоныг огт хэлээгүй гэх мэдүүлэг /хх-н 50-51/
Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2014 оны 10 сарын 20-ны өдрийн 74 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: 1. Талийгаач гийн биед цээжний баруун хавирга яснуудын /5-10-р хавирга яснуудын/ далд хугарлууд, баруун уушгины дунд дэлбэнгийн урагдал, цоорол, баруун уушгины дунд дэлбэнгийн чалчийлт гэмтлүүд үүссэн байна. 2. Дээрхи гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн хүчтэй Ш үйлчлэлээр амьд ахуй үед нэгэн зэрэг үүссэн байх боломжтой байна. 3. Талийгаач нь цээжний далд гэмтэл буюу баруун талын 5-10-р хавирга яснуудын гүйцэт хугарлын улмаас хугарлын үзүүр хэсэг баруун уушгины дунд дэлбэнг урж цоолсоноос дотуур цус алдалт, хавирга яснууд хугарснаас гэмтлийн гаралтай шок үүсэж улмаар хавсарсан шокын улмаас амьсгал зүрх судасны хурц дутагдалаар нас барсан байна. 4. Талийгаачийн биед архаг хууч өвчний шинж тэмдэг тодорхойлогдсонгүй. 5. Талийгаачийн биед бусадтай амь өрсөлдөн тэмцэлдсэн гэх шинж тэмдэг тогтоогдсонгүй. 6. Талийгаачид эмнэлгийн анхны яаралтай тусламжийг ™ хурдан хугацаанд цаг алдалгүй үзүүлсэн бол амь насыг аврах боломжтой байсан байна. Талийгаач гэмтэл аваад гэртээ ойролцоогоор 7 хоног эмнэлгийн тусламж авалгүй байсан байна. 7. Талийгаачийн дээлний өврийн урд болон хажуу хэсэгт байх 24 см голчтой, 4 см гүнтэй метал таваг мэт зүйл нь, талийгаач мотоцикльтой онхолдох үед, талийгаачийн хавирга яснуудыг хугалах хүчний шууд үйлчлэл, үзүүлэх даралт бага, тодорхой сул зайнд металл тавагнууд байгаа тул хавирга яснуудад шууд үйлчлэл үзүүлэхгүй дам үйлчлэл үзүүлнэ. 8. Энэ үйлчлэл хавирга яснуудыг хугалж гэмтээх боломжгүй юм. 9. Талийгаачийн биед мотоциколиос унасан гэх гэмтлийн шинж тэмдэг биеийн ил хэсэгт тодорхойлогдоогүй болно. 10. Талийгаачийн биед үүссэн баруун талын хавирга яснуудын хугарлууд нь хатуу мохоо хүчтэй үйлчлэл буюу талийгаачийг олон удаа буюу 2 удаа өшиглөж, хөлөөр тийрэх /хөлийн ул, өсгий, өлмий нийлсэн/ үед илүүтэй үүсэх боломжтой ба үйлчлэлийн хүч хавирга ф яснуудад шууд үйлчилж байгаатай холбоотойгоор тайлбарлагдана. /1-р хх-ийн 62-63/
Шүүгдэгч *******гийн шүүх хуралдаанд өгсөн:
2014 оны 10-р сарын 10-ны өдөр манай дүү айлын бэр болоод бид нар хүргэж өгчихөөд буцах замдаа Цагаан эрэг гэх газарт зогсоод 1.5 литрийн савтай тал архийг Х., талийдаг ах нар хувааж уусан. Намайг машин жолоодож яваа гээд архи өгөөгүй. Машин асахгүй би машинаа асаах гээд байж байтал талийдаг, Х., Ө. нар машинаас буугаад Х.Эрдэнэ машиндаа үлдсэн. Машинаас буусан хүмүүс машины ард талд зогсож байхад нь би машинаа асаагаад хойшоо ухартал Х.Эрдэнэ эгч хүн дайрах шахлаа гэж байсан. Тэр үед талийдагийг би мөргөсөн байж магадгүй тэрнээс би талийдаг ахыгаа цохиж зодсон зүйл байхгүй. Дараа нь би машинаасаа буугаад Ө. ахтай юм яриад сууж байтал Х. машин ^ хөдөлгөөд асааж давхиад талийдаг ахыг шүргэх шиг болсон. Үүнийг би мөрдөн байцаалтын шатанд найзынхаа машиныг хураалгачих байх гэж бодоод хэлээгүй юм. Бид нар замдаа явж байхад талийдаг ахын бие зүгээр байх шиг байсан, ээжийнд очиж цайгаа уугаад явахад ч талийдаг ах зүгээр байсан гэх мэдүүлэг
-Хэрэг учралын газар, тээврийн хэрэгсэл, талийгаач гийн өмсөж явсан гэх хувцас, өвөртөлж явсан эд зүйлүүдэд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 4-16/
-Цогцосонд үзлэг хийсэн тэмдэглэл / хх-ийн 64-65/
-Баянхонгор аймгийн Баянговь сумын 4-р багийн Засаг даргын тодорхойлолт /1-р хх-ийн 86/
-Иргэний үнэмлэхний лавлагаа/1-р хх-ийн 87/
-урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 89/
-Шүүх сэтгэц, эмгэг судлалын магадлагаа /1-р хх-ийн 129, 132/
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2015 оны 01 сарын 15- ны өдрийн 07 дугаар шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 134-135/ болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн нотолх баримт зэргийг шинжлэн судалсан болно.
Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв
Шүүгдэгч ******* нь хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь дээрх шинжпэн судалсан нотлох баримтуудаар тус тус нотлогдож тогтоогдсон байна.
Шүүгдэгч нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй, өөрийн гэм бурууг нотлох үүрэггүй тул гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн эсэх нь тухайн хэргийн зүйлчлэл, нотолгоонд нөлөөлөх үндэслэлгүй болно.
Шүүгдэгч нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй юм.
Шүүгдэгч *******гийн цагдан хоригдсон 492 /дөрвөн зуун ерин хоёр/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцов.
Хохирогч нь хохирол нэхэмжлээгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэжүзэв.
Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296299 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******г хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэхь хэсэгт зааснаар шүүгдэгч *******г арван жил арав хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан арван жил арав хоногийн хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч *******гийн цагдан хоригдсон 492 /дөрвөн зуун ерин хоёр/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
5. Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжпэгдсэн хөрөнгөгүй болохыг дурьдсугай.
6. Шүүгдэгч *******г цагдан хорьж, эдлэх ялыг 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн тооцсугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эсзөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжпүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМААА