Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/173

 

 

 2022         05            06                                 2022/ШЦТ173

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Д

Улсын яллагч Н.Д

Хохирогч М.О

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.О, С.Д, О.С

Шүүгдэгч А.М, П.Э, Б.О, Б.А, Ц.Д нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 22.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч А.М, П.Э, Б.О, Б.А, Ц.Д нарт холбогдох эрүүгийн 1925009210276 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

         Монгол Улсын иргэн, 

 

Монгол Улсын иргэн, 

 

Монгол Улсын иргэн, 

 

Монгол Улсын иргэн, 

Монгол Улсын иргэн, 

Холбогдсон хэргийн талаар:

1.Шүүгдэгч А.М нь тус аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагчаар ажиллаж байхдаа “Замын хөдөлгөөн зохицуулах, хянан шалгах журам”-ын 2.24.6 хууль тогтоомжийг тайлбарлан өгөх”, 2.24.8 “...зөрчлийн тухай тэмдэглэл илтгэх хуудас бичих, баримт бичиг хураан авсан бол энэ тухай тэмдэглэлийг 2 хувь үйлдэх... ерөнхий жижүүр буюу шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан болон зөрчил гаргагчид өгөх”, 2.24.9 “жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн бол ...зөрчлийг баримтжуулах, тээврийн хэрэгслийг түр саатуулах зэрэг холбогдох арга хэмжээг авах' заалтуудыг зөрчин 2019 оны 08 дугаар сарын 05-ны орой Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт Б.Ог согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Тоёота Приус 20 загварын 12-35 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсныг саатуулан шалгасан боловч цагдаагийн газрын зөрчлийн гомдол мэдээлэлд оруулан шалгуулаагүй, хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Б.Огээс П.Эаар дамжуулан бэлнээр 350.000 төгрөгийн хахууль авсан,

-Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг Дэнж гэх газарт 2018 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Б.Аыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Верна аксент загварын 54-86 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсныг саатуулан шалгасан боловч зөрчлийн гомдол мэдээлэлд оруулан шалгуулаагүй, хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Ц.Дгээр дамжуулан өөрийн эзэмшлийн Хаан банкин дахь 5098144602 дугаарын дансаар шилжүүлэн 400.000 төгрөгийн хахууль авсан,

        - Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багт 2015 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Э.Бг Тоёота Приус 20 загварын 68-09 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг бичиг баримтгүй жолоодон явахад нь саатуулан шалгаж бичиг баримтгүй тээврийн хэрэгсэл жолоодон явсан гэх үндэслэлээр арга хэмжээ авч- байгаа мэтээр ойлгуулан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгож өөрийн Хаан банкны 5098144602 дугаарын дансаар 200.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

- Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт 2018 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Ж.Гыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Тоёота Карина загварын 94-79 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсныг саатуулан шалгаж гаргасан зөрчилд нь зөрчлийн арга хэмжээ авч байгаа мэтээр ойлгуулан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгож өөрийн Хаан банкны 5098144602 дугаарын дансаар 400.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

-Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Ч.Бямбажавыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Стана загварын ногоон өнгийн 54-20 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсныг журамлан шалгаад, зөрчлийн хуулиар арга хэмжээ авч байгаа мэтээр ойлгуулан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгож өөрийн Хаан банкны 5098144602 дугаарын дансаар 300.000 төгрөгийг шилжүүлэн авсан гэмт хэрэгт,   

        2.Шүүгдэгч Б.О нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт 2019 оны 08 дугаар сарын 05-ны орой Тоёота Приус 20 загварын 12-35 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодон явсныг Орхон аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч А.М журамлан шалгах явцад өөрт давуу байдал бий болгох зорилгоор 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр П.Эаар дамжуулан Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа, зохицуулагчаар ажиллаж байсан А.Мод 350.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт,

3.Шүүгдэгч П.Э нь өөрийн найз Б.Ог 2019 оны 08 дугаар сарын 05-ны орой Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт Тоёота Приус 20 загварын 12-35 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодон явсан зөрчил гаргасныг мэдсээр байж түүнд давуу байдал бий болгож, цагдаагийн газрын зөрчлийн гомдол мэдээллийн бүртгэлд оруулахгүйгээр шийдвэрлүүлэх зорилгоор 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 400.000 төгрөгийг Б.Огээс авч Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа, зохицуулагчаар ажиллаж байсан А.Мод албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан бэлнээр 350.000 төгрөгийн хахууль өгсөн,

- иргэн М.Оийн хүү Э.Улсболдыг Эрдэнэт дулааны цахилгаан станц ТӨХК-нд ажилд оруулж өгнө гэж хуурч мэргэжпийн үнэмлэх гаргах нэрийдлээр 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Хаан банкны 5098030172 дугаартай Б.Бямбагэрэлийн дансаар 300.000 төгрөг, 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр ажилд оруулах мөнгө гэж өөрийн эхнэр Ө.Сондорын Хаан банкны 5094756562 дугаарын дансаар 5.000.000 төгрөг, нийт 5.300.000 төгрөгийг залилж авсан гэмт хэрэгт,

 

4.Шүүгдэгч Б.А нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг Дэнж гэх газарт 2018 оны 07 дугаар сарын 22-ны өдөр өөрийн эзэмшлийн Верна аксент загварын 54-86 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодон явсан зөрчлөө Зөрчлийн хуульд зааснаар шалгуулахгүйгээр өөртөө давуу байдал бий болгохын тулд найз Ц.Дгээр дамжуулан Орхон аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа, зохицуулагч цагдаагийн ахлах ахлагч А.Мод албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр түүний Хаан банкны 5098144602 дугаарын дансанд 400.000 төгрөгийн хахууль өгсөн хэрэгт,

5.Шүүгдэгч Ц.Д нь өөрийн найз Б.Аыг 2018 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэр Дэнж гэх газарт Верна аксент загварын 54-86 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодон явсан зөрчил гаргасныг мэдсээр байж түүнд давуу байдал бий болгож, цагдаагийн газрын зөрчлийн гомдол мэдээллийн бүртгэлд оруулахгүйгээр шийдвэрлүүлэх зорилгоор 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 400.000 төгрөгийг дамжуулан авч Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа, зохицуулагчаар ажиллаж байсан А.Мод албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан түүний Хаан банкны 5098144602 дугаарын дансанд 400.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт /Яллах дүгнэлтэд бичсэнээр/ тус тус холбогдуулан Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 22.4 дүгээр зүйлийн 4, 22.5 дугаар зүйлийн 1, 2, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.                                                

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1.Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

-Шүүгдэгч А.Мын мэдүүлсэн: Гэм буруугаа хүлээж байна гэсэн мэдүүлэг, 

-Шүүгдэгч Б.Огийн мэдүүлсэн: Торгуулийн 400,000 төгрөг өгсөн.Зүйлчлэлийг зөвшөөрөхгүй гэсэн мэдүүлэг,

 

-Шүүгдэгч П.Эын мэдүүлсэн: Би Мтой ярьж Огийн машиныг авъя гэхэд торгуулийн мөнгийг нь авчирч өгөөд, бичиг баримт түлхүүрийг нь ав гэсэн тул мөнгийг нь өгөөд бичиг баримт түлхүүрийг авч өгсөн. Хохирогч Оийн мөнгийг авсан нь үнэн. Энэ үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа гэсэн мэдүүлэг,

-Шүүгдэгч Ц.Дгийн мэдүүлсэн: Ажил дээр байхад А яриад цагдаад баригдчихлаа гэсэн. Би Мын дугаарыг олж өгсөн. Маргааш өглөө нь А машинаа авах гэсэн юм гээд 400,000 төгрөг барьчихсан явж байсан. Би дансаараа мөнгийг нь Мын данс руу шилжүүлж өгсөн. Яллах дүгнэлтийг зөвшөөрөхгүй гэсэн мэдүүлэг,

-Шүүгдэгч Б.Аын шүүхийн мэдүүлсэн: 2018 оны 7 сарын 22-нд Дэнжид явж байхад цагдаа үлээлгэсэн. 0,28% гарсан тул журамлана гэсэн.Торгуулж болохгүй юу гэхэд дуугараагүй.Тэгээд Д рүү ярьж Мын утасны дугаарыг олж аваад ярихад торгууль төлөөрэй гэсэн. 400,000 төгрөг олж Дгийн дансаар М руу шилжүүлсэн. Надад мобайль байдаггүй гэсэн мэдүүлэг,

-Хохирогч М.Оийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ:Э нь ДЦС-д ажилд оруулж өгнө гэсэн гээд манай нөхөр 5,3 сая төгрөг өгсөн. Сондор гэх хүний данс руу хийлгэж авсан. Одоо хүртэл мөнгийг буцаан өгөөгүй. Хохирлоо авмаар байна гэх мэдүүлэг болон яллах дүгнэлтийн хавсралтад заасан:

-П.Эаас ирүүлсэн гомдлын дагуу Орхон аймгийн Цагдаагийн газраас Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэст шилжүүлсэн баримтууд /1-р хх-ийн 10-34-р тал/

-Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол“...Смарт барьцаалан зээлдүүлэх газрын №000439 дугаартай 1 ширхэг баримт ...” /1-р хх-ийн 35-38-р тал/

          -гэрч С.Тойвын ...Манай хүү надад хэлэхдээ согтуу машинтай явж байгаад замын цагдаад баригдсан тэгээд 400.000 төгрөгийг ахынхаа гар утсыг ломбардад тавьж байгаад өгсөн гэж хэлснээс биш замын цагдаагийн хүний нэрийг нь хэлээгүй, би түүнээс ямар хүнд мөнгө өгсөн бэ гэж асуусан чинь нэг цагдаа л гэж хэлж байсан түүнээс биш нэр хэлээгүй нуугаад байсан...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 54-56-р тал/       

       -гэрч Б.Мгийн мэдүүлсэн ...Би дүү рүүгээ уурлаад чи нэгэнт согтуу явж байсан юм бол төв цагдаа дээр нь очиж эрхээ хасуул гэж хэлээд уурласан чинь н.Э за байж бай гээд олон удаа замын цагдаа руу нь залгаад байсан, тэгж байгаад н.Э тэр цагдаатай утсаар яриад, дараа нь мессеж бичиж байснаа за наад 400,000 төгрөгөө өгчих харин та 2 гэртээ байж бай гэж хэлээд Б.Огээс 400,000 төгрөгийг аваад явсан түүнээс хойш 30 орчим минутын дараа н.Э манай гэрт ирэхдээ Б.Огийн бичиг баримт машины түлхүүр зэргийг авчирсан. Би дүү Б.Ог замын цагдаад баригдаад мөнгө өгөх гэж байна гэдгийг мэдээгүй байхдаа өөрийнхөө Самсунг А50 маркийн гар утсаа 400,000 төгрөгөөр Урт цагааны “Смарт” нэртэй ломбардад тавьсан байсан сүүлд нь манай дүү Б.О өөрөө ломбардаас мөнгийг нь төлөөд миний гар утсыг авсан....” гэх мэдүүлэг/ 1-р хх-ийн 57-59-р тал/

      - Ч.Бямбажавын хохирогчоор мэдүүлсэн...2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр би 54-20 ОРХ улсын дугаартай “Стана” загварын тээврийн хэрэгслийг жолоодон Н.Бат- Өлзий гэдэг хүний машинд яваад буцаад ирж байсан чинь гурван замын пост дээр нэг замын цагдаа зогсоож үлээлгэсэн чинь архи уусан гэж гарсан...Тэр цагдаа эрхийг чинь хасна гэхээр нь би эхнэртэйгээ утсаар ярьсан чинь тэр цагдаа утсыг маань авснаа эхнэртэй хол очиж яриад байснаа дуусгаад ирснээ надад утас өгсөн. Би эхнэртэйгээ ярьсан чинь би одоо очлоо гэж хэлсэн...Сүүлд би эхнэрээсээ асуусан чинь тэр замын цагдаа манай эхнэрт 300.000 төгрөг өгчих гэж хэлээд дансаар 300.000 төгрөг авсан байсан.Энэ 300.000 төгрөгийг манай эхнэрийн хамаатан М.Амарсанаагийн дансаар замын цагдаагийн данс руу шилжүүлсэн. Тэр замын цагдаа манай эхнэрт хэлэхдээ нөхөр чинь архи уусан учраас арга хэмжээ авч байна гэж хэлсэн байсан. Намайг шалгаад дансаар 300.000 төгрөг авсан цагдаагийн хувцасны энгэр дээр нь Мөнх- Од гэсэн нэртэй байсан, махлагдуу залуу байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 46-49-р тал/

         -Э.Бн хохирогчоор мэдүүлсэн...2018 оны 6 дугаар сард Яргуйт баг Овоотын 7-р гудамжинд нөхөр Энхбатын приус20 машиныг жолоодоод явж байсан чинь гудамжны үзүүр дээр цагдаа зогсоож бичиг баримтаа шалгуул гэсэн...бичиг баримтаа гэртээ мартсан гэж хэлсэн чинь за яах вэ нэг удаа торгоод явуулъяа” гээд 200,000 төгрөг өг гээд,мөнгө байхгүй гэсэн чинь” энэ данс руу хийгээрэй” гээд цаасан дээр дансны дугаар бичиж өгсөн...Эгч Энхтуяа руу залгаж 200,000 төгрөг цагдаагийн данс руу шилжүүлээд намайг явуулсан... гэх мэдүүлэг/1-р хх-н 40-41-р тал/     

       - гэрч И.Энхтуяагийн мэдүүлсэн...Би сая Орхон аймгийн Хаан банкнаас өөрийнхөө 5094182620 дугаарын дансны хуулгыг авч үзлээ. 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр манай төрсөн дүү И.Энхбатын эхнэр болох Э.Б над руу утсаар ярьсанаа яаралтай мөнгө хэрэгтэй болчихлоо танд мөнгө байвал энэ данс руу 200.000 төгрөг хийчих гэж хэлээд надад 5098144602 гэсэн данс өгсөн би тэр дансанд 200.000 төгрөг шилжүүлсэн. Миний 200.000 төгрөг шилжүүлсэн данс Э.Бгийн данс байгаагүй өөр хүний данс байсан гэхдээ яг ямар хүний данс гэдгийг нь би мэдэхгүй ..." гэх мэдүүлэг /1-р хх-ийн 75-76-р тал/

            -гэрч М.Энхбатын мэдүүлсэн... Тоёота приус 20 загварын 6809 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон ундныхаа усанд явж байгаад гудамжны үзүүрт замын цагдаатай таарсан юм билээ. Тухайн үед жолооны үнэмлэхээ орхисон байсан чинь замын цагдаа машиныг нь ачна гэж байснаа гэр чинь энд байдаг бол торгоно гэж хэлсэн. Манай эхнэрт мөнгө байгаагүй учраас төрсөн эгч И.Энхтуяагаас 200.000 төгрөг зээлээд замын цагдаагийн данс руу эгчээр шилжүүлсэн байсан... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 80-82-р тал/

-гэрчээр Ж.Гын мэдүүлсэн...2018 оны 06 дугаар сарын 10-ны өдөр эхнэр Н.Алтанцэцэгийн хамт шанд багт байх найзындаа очоод нэг лааз пиво уучихаад өөрийн эзэмшлийн 94-70 ОРО улсын дугаартай Тоёота карина загварын тээврийн хэрэгслийг жолоодоод Орхон аймгийн аюулгүйн тойргийн тэнд явж байсан чинь замын цагдаа зогсоогоод тандах багажаар үлээлгэсэн чинь согтолттой байна гэж дохио өгсөн...ахыгаа 200.000 төгрөгөөр торгочих гэсэн чинь үгүй гээд 500.000 төгрөгөөр торгоод жолооны эрх хасдаг шүү дээ та мэдэж байгаа биз дээ таныг 400.000 төгрөгөөр торгоно гээд тэр замын цагдаа эхнэрт хаан банкны данс өгөөд эхнэр тэр данс руу нь 400.000 төгрөгийг мобайл банк үйлчилгээ ашиглан шилжүүлсэн... цагдаа эхнэр бид хоёрт хандаж хэлэхдээ энэ мөнгийг чинь маргааш өглөө нь Замын цагдаагийн тасагт тушаадаг гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 67-69-р тал/

         -гэрч Б.Энхбатын мэдүүлсэн...Тэгээд 00 цаг өнгөрөөгөөд мөнгө олдохгүй байсан учраас нөхөр бид 2 ярилцаад зурагтаа ломбардад тавихаар шийдсэн. Тэгээд маргааш өглөө нь буюу 2018 оны 07 дугаар сарын 23-ны өглөө нөхөр Б.Аын хамтаар зурагтаа үйлчилгээний төвийн “Арвижих” гэдэг нэртэй ломбардад 500.000 төгрөгөөр тавьсан. “Арвижих” ломбардаас миний Хаан банкны 5092072652 дугаарын дансанд 500.000 төгрөгийг шилжүүлсэн. Ломбардаас би гараад Голомт банкны хойд талын АТМ-рүү очиж 400.000 төгрөгийг нөхрийн найз Ц.Дгийн данс руу шилжүүлсэн. Миний ойлгосноор манай нөхрийн машиныг анх журамласан н.М гэдэг цагдаад энэ 400.000 төгрөгийг өгч байгаа гэж ойлгосон нөхрөөсөө энэ мөнгийг хэнд өгч байгаа талаар асуухад н.М гэж цагдаад өгч байгаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 92-94-р тал/

          -гэрч М.Амарсанаагийн мэдүүүлсэн... Миний санаж байгаагаар манай холын хамаатны ах болох Бямбаа над руу утсаар ярьснаа надад 300.000 төгрөг хэрэг болоод байна чи энэ данс руу хийчих гэж хэлээд надад данс өгсөн. Би тэр дансанд 300.000 төгрөг хийсэн...гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 98-99-р тал/

        -гэрч М.Нармандахын мэдүүлсэн... М гэдэг цагдаа надад Хаан банкны данс өгөхөөр нь би тэр дансыг Амарсанаа руу явуулсан. Удалгүй цагдаагийн дансанд мөнгө орчихлоо гэж надад хэлсэн. Тэгээд цагдаа машинаас буугаад манай нөхрийг дахиж үлээлгэж үзсэн чинь архи уусан гэж гараагүй. М надад хэлэхдээ нөхрийг чинь 300.000 төгрөгөөр торгож байгаа шүү гэж хэлсэн. Тэгсэн мөртлөө торгуулын хуудас өгөөгүй  гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 103-105-р тал/

 -Шүүгдэгч А.М, П.Э, Б.О нарын арилжааны банкны дансны хуулгууд /1-р хх-ийн 174-247-р тал/

        -А.Мын арилжааны банк дахь дансны хуулга /хх-ийн 103-105/

      -Шүүгдэгч А.Мын 99240053 дугаарын утасны лавлагаа /2-р хх-ийн 188-250, 3-р хх-ийн 1-7-р тал/

-Шүүгдэгч Ц.Дгийн яллагдагчаар мэдүүлсэн...2018 оны 07 дугаар сарын 22-ны орой ажил дээрээ байж байхад манай найз Б.А утсаар ярьснаа архи уучихсан машин бариад явж байгаад цагдаад баригдсан одоо яах вэ гэхээр нь хүнтэй ярьж үзье гээд танил н.Ариунбатын утас руу яриад Б.Аын надад хэлсэн цагдаагийн нэрийг хэлсэн.Удалгүй н.Ариунбат над руу ярьснаа тухайн замын цагдаагийн дансны дугаарыг өгсөн шиг санаж байна.Тэр орой А мөнгө олоогүй маргааш өглөө нь би гэртээ унтаж байхад өглөө 07-08 цагийн орчим эхнэр н.Энхбатын хамт ирээд зурагтаа ломбардад тавьсан чиний дансанд 400.000 төгрөг хийсэн чи данснаасаа нөгөө цагдаагийн данс руу шилжүүлчих гэхээр нь гүйлгээний утга хэсэг дээр нь “А” гэж бичсэн. Тэгээд удалгүй журмын хашаа руу Б.Атай цуг очиж машиныг авсан...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 102-104-р тал/

-Шүүгдэгч Б.Аын яллагдагчаар мэдүүлсэн...2018 оны 07 дугаар сарын 22-ны орой Дэнж рүү явах шинэ зам дээр явж байхад замын цагдаа н.М зогсоож шалгах багажаар шалган үлээлгэснээ 0.28 гарч байна...журамлана гэж хэлээд миний машины түлхүүр бичиг баримтыг аваад яв гэж хэлэхээр нь явсан. Ингээд би найз Ц.Д рүү ярьсан чинь би хүнээс асууя гэж хэлээд утсаа салгаад түүнээс хойш 20-30 минутын дараагаар Ц.Д над руу яриад би хүнээс асуулгалаа өнөөдөртөө 500.000 төгрөг олж ирвэл бичиг баримт машиныг чинь өгье гэж хэлж байна гэсэн. Тэгэхээр нь мөнгө хайж явсаар байгаад орой 23 цаг болчихсон байсан. Тэр оройгоо Д над руу яриад “ өглөө рапортнаас нь өмнө 400,000 төгрөг өгчих” гэж байна “ гэхээр нь Тэгээд би маргааш нь буюу 2018 оны 07 дугаар сарын 23-ны өглөө 07 цаг 30 минутын орчимд эхнэртэйгээ цуг явж байгаад үйлчилгээний төвийн “Арвижих” гэдэг ломбардад зурагтаа 500.000 төгрөгөөр барьцаанд тавиад 400.000 төгрөгийг Ц.Дгийн данс руу хийгээд түүний данснаас н.М гэдэг цагдаагийн данс руу “А” гэсэн утгатай 400.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд Ц.Дгийн хамт журмын хашаа руу очиж машинаа авсан...” гэх мэдүүлэг / 3-р хх-ийн 113-115-р тал/

-Шүүгдэгч П.Эын яллагдагчаар мэдүүлсэн... Мын гэрт орсон чинь ганцаараа байсан.Миний өөдөөс гарынхаа 2 хуруугаа ирмээд энийгээ авчирсан уу гэхээр нь /мөнгөө асууж байсан/ авчирсан гэж хэлээд 350.000 төгрөгийг өгсөн чинь уг мөнгийг тоолж авснаа наад муу лалараа цаашаа чимээгүй бай гэж хэлээрэй гээд надад Б.Огийн машины түлхүүр жолооны үнэмлэх тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэргийг өгсөн ... “Аман яриаг авч хэлэлцдэггүй гэнээ бичгээр юм бичүүлж ав гэж байна тэгэхээр чи надад цаасан дээр 350,000 төгрөгийг нохойны мөнгө болгон өгсөн гэж бичээд өгөөч” гэж гуйгаад надад нэг бичгийн цаас өгсөн. Би тэр цаасан дээр нь А.Мын хэлснийг бичиж өгсөн хажуугаас эхнэр нь “Иргэн хүнийг зүгээр захиргааны арга хэмжээ авдаг юм байна чамайг үсрээд л 100.000-200.000 төгрөгөөр торгоно эгч нь мөнгийг нь өгнө” гэж хэлсэн..." гэх мэдүүлэг / 3-р хх-ийн 124-127-р тал/

-Шүүгдэгч Б.Огийн яллагдагчаар мэдүүлсэн...Тэгээд би Э руу яриад өчигдөр 2 пиво уугаад явж байгаад М гэдэг замын цагдаад журамлуулчихлаа машинаа авмаар байна яаж авах вэ гэсэн чинь миний таньдаг цагдаа байна гэрт хүрээд ир гэхээр нь ах Б.Мгийн хамт гэрт нь очсон. Ингээд Батаа /Э/ замын цагдаа Мөнх- Одтой утсаар яриад байсан. Тэгснээ наад хэд чинь мөнгө хараад байна чамд 400.000 төгрөг байна уу гэж хэлэхээр нь зохицуулъя гэж хэлээд ахынхаа Самсунг А50 маркийн гар утсыг “Урт цагаан”-д байдаг Смарт гэх ломбардад 400.000 төгрөгөөр барьцаанд тавиад 400.000 төгрөгийг Батаад /Э/ өгсөн. Тэгсэн чинь Батаа мөнгийг авснаа чи тэр цагдаатай битгий яриарай би зохицуулаад бичиг баримтыг чинь аваад өгнө гэж хэлээд явсан. Ах бид 2-ыг гэртээ байж бай гэж хэлсэн. Тэгээд түүнээс хойш 30 орчим минутын дараагаар Батаа миний машины түлхүүр, бичиг баримт зэргийг аваад ирсэн...” гэх мэдүүлэг/ 3-р хх-ийн 134-136-р тал/

-Шүүгдэгч А.Мын арилжааны банкин дахь дансны хуулга /3-р хх-ийн 230-247-р тал/

-Авлигын эсрэг хууль, нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, төрийн албаны тухай хуульд үзлэг хийсэн тэмдэглэл /3-р хх-ийн 222-р тал/

-хохирогч М.Оийн мэдүүлсэн...Миний хүү Улсболд нь нэг өдөр гэртээ ирчихээд ээжээ би Дулааны цахилгаан станцад ажилд орох гэсэн юм тэгсэн чинь Дулааны цахилгаан станцад ажилладаг Э надад хэлэхдээ би өөрөө хүнд мөнгө өгөөд ажилд орсон юм гэж хэлсэн. Тэгээд Э гэх хүн 5,000,000 төгрөгийг надад өгчих гээд 5094756562 гэсэн дансны дугаарыг манай нөхөр Эрдэнэсайхан руу мессежээр явуулсан. Тэгээд би өөрийн данснаас 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 5,000,000 төгрөгийг уг данс руу хийхэд ээмшигч нь Сондор гэх хүн байсан. Сондор гэх хүн Эын эхнэр байгаа юм. Э нь надад хэлэхдээ би та нараас авсан мөнгөө ахдаа өгнө гэж хэлсэн. Би Бямбаа гэх хүний /99111772/ дугаарын утас руу 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр залгаж Эрдэннэбатын ах мөн үү танай дүү чинь манай хүүхдийг ажилд оруулж өгнө гэж 5,000,000 төгрөгийг авсан таньд мэдэж байгаа юм байна уу гэж асуухад танай хүүхэд хэн гэж хүүхэд вэ, гэхээр нь би Улсболд гэдэг хүү бий гэтэл Бямбаа гэх хүн Э надаас нэг хүн ажилд оруулаад өгөөч гэж гуйх нь гуйсан...энэ Э хэдэн хүнийг ажилд оруулна гэж мөнгө авч явааг мэдэхгүй байна, та нар ч гэсэн ийм хүүхдэд итгээд мөнгө өгч байдаг гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /5-р хх-ийн 10-11-р тал/

-гэрч Ө.Сондорын ...Улсболд ахыг Дулааны цахилгаан станцад оруулж өгч болох юм байна гэж хэлж байсан. Этай нэг байгууллагад ажиллаж байсан ах нь тэтгэвэртээ гарах гэж байгаа тэтгэвэртээ гарахаар Улсболд ахыг оруулчих санаа байна гэж хэлж байсан. Гэхдээ Улсболд ахыг ажилд оруулж өгч чадаагүй... Тэгээд Э 2 сарын дараа нь Улсболд ахын ар гэрийхэнтэй очиж уулзаад мөнгө авсан. 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр гэв гэнэт л миний данс руу 5,000,000 төгрөг орж ирсэн. Уг мөнгийг өөр хүнд өгөөгүй бид хоёр гэртэй болон өөрсөддөө зарцуулсан, үлдэгдэл мөнгө байхгүй. Миний ойлголтоор бол Улсболд ахыг ажилд оруулах л мөнгийг Эад өгсөн юм байна лээ...” гэх мэдүүлэг /5-р хх-ийн 15-р тал/

-Ө.Сондорын эзэмшлийн 5094756562 тоот ХААН банкны дансны хуулга /5-р хх-ийн 27-43-р тал/

- Ө.Сондорын эзэмшлийн 5094756562 тоот ХААН банкны дансны хуулгад үзлэг хийсэн тухай тэмдэглэл /5-р хх-ийн 44-48-р тал/

-хохирогч М.Оээс гаргаж өгсөн Этай харилцсан талаархи гар утасны харилцан ярианы хуулбар /5-р хх-ийн 55-57-р тал/

-гэрч Т.Эрдэнэсайханы ...2020 оны 12 сарын үеэр миний хүү Улсболд манай гэрт ирээд эхнэр О бид хоёрт ажилд орох гэсэн юмаа тэгсэн Э гэх миний үеэл Сондорын нөхөр Эрдэнэтийн дулааны цахилгаан станцад өөрөө саяхан мөнгө төгрөг өгөөд ажилд орсон гэсэн захирлыг нь тандаг гэсэн, засварчинаар ороод одоо захирлын жолооч хийж байгаа 5 сая төгрөг өгчих би захиралтайгаа ойрхон байдаг байнга уулздаг, захиралтай уулзаад ярьж хөөрөөд манай үеэл залуу байгаа юмаа ажилд оруулж өгөөч гэж уулзаад оруулаад өгнө гэж хэлсэн гэсэн. Тэгэхээр нь эхнэр бид хоёр хоорондоо ярилцаад үнэхээр ажилтай болчих юм болов уу гэж бодсон...Э нь бид нарыг хүртэл луйвардах залилах хэмжээний хэл яриа хөгжсөн, сэргэлэн нь дэндсэн хүүхэд байна лээ...Э залгаад ахаа захиралтай уулзах гээд байна яасан бэ гээд шамдуулаад байсан. Тэгээд Э энэ данс руу хийчих гээд 2021 оны 01 сарын 22-ны өдөр 5094756562 Сондор гэх хүний дансны дугаарыг миний 99053097 гэх утасны дугаар руу мессежээр явуулсан. Тэгээд 5 сая төгрөгийг Сондорын данс руу эхнэр Оийн 5217008689 дугаартай данснаас 2020 оны 01 сарын 22-ны өдөр эхнэр бид хоёр хамт байж байгаад интернет банк ашиглан шилжүүлсэн...2020 оны 12 сарын үеэр хүү Улсболдыг ажилд оруулж өгнө гэх яриа болж байх үед станцад ажилд орохын тулд мэргэжлийн үнэмлэхтэй байх ёстой Э нь засварчины мэргэжлийн үнэмлэх гаргуулан авах мөнгө гэж 600.000 төгрөг хэрэгтэй эхлээд 300,000 төгрөг өгчих гэсэн гэж Улсболд надад хэлсэн. Тэгээд Э нь нэг данс надад билүү Улсболдод өгөөд би 2020 оны 12 сарын 07-ны өдөр 300.000 төгрөгийг Э.Улсболд үнэмлэхийн мөнгө гэх гүйлгээний утгатай өөрийн хаан банкны 5120074990 гэх данснасшилжүүлсэн...” гэх мэдүүлэ г/5-р хх-ийн 107-109-р тал/

-гэрч Б.Бямбагэрэлийн...Э 1 удаа надаас гуйгаад таны дансаар мөнгө шилжүүлж авна гэж байсан санагдаж байна ... Эыг гуйхаар нь дансаа ашиглаж мөнгө авч шилжүүлж өгч байсан санагдаж байна, ямар учиртай мөнгө шилжүүлж авч байгаа талаар хэлж байгаагүй ..” гэх мэдүүлэг /5-р хх-ийн 124-125-р тал/

-гэрч Э.Улсболдын  ...2020 оны 12 сард Э намайг Орхон аймгийн дулааны цахилгаан станцад ажилд оруулж өгөхөөр болж манай ээж Отэй уулзсан. Тэгээд 5,300,000 төгрөг өгчихвөл дулааны цахилгаан станцын захирал Эрхбаатар болон хүний нөөцийн ажилтандаа мөнгө өгөөд цехэд ажилд оруулж өгнө гэсэн. Тэгээд ээж бид 2 зөвшөөрөөд 7 хоногийн дараа 5.300.000 төгрөг Эын данс руу шилжүүлсэн ...5.300.000 төгрөгөө эргүүлж аваагүй, ажилдаа орж чадаагүй...тухайн үед 5.000.000 төгрөгийг ажилд оруулах мөнгө, харин 300.000 төгрөгийг тоног төхөөрөмжийн засварчины үнэмлэх гаргуулж авах мөнгө гэж авсан...” гэх мэдүүлэг /5-р хх-ийн 83-84-р, 128-130-р тал/

            -Э.Улсболдын гар утасанд үзлэг хийж П.Этай мессежээр харилцсан байдлыг бэхжүүлж авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /5-р хх-ийн 131-133-р тал/

-Т.Эрдэнэсайханы гар утасны мессэж цэсэнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /5-р хх-ийн 142-143-р тал/

-Т.Эрдэнэсайханы Хаан банкны 5120074990 дугаарын дансны хуулга /5-р хх-157-р тал/

-Ө.Сондорын Хаан банкны 5094756562 дугаарын дансны хуулга /5-р хх-ийн 159-ртал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараахь үйл баримтууд тогтоогдлоо.

         Үйл баримт: 1.Шүүгдэгч А.М нь Орхон аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн газрын замын цагдаа зохицуулагчаар ажиллаж байхдаа 2019 оны 08 дугаар сарын 05-ны орой Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт Б.Ог согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тоёота приус 20 загварын 12-35 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсныг саатуулан тандах багажаар шалгаад бичиг баримт,түлхүүрийг нь аваад” би чам руу ярина,торгууль нь 400,000 төгрөг байдаг” гэж хэлээд явсан ба цагдаагийн газрын зөрчлийн гомдол мэдээлэлд оруулан шалгуулаагүй 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Б.Огээс П.Эаар дамжуулан бэлнээр 350.000 төгрөг авсан,

 -2018 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг Дэнж багийн нутаг дэвсгэрт Б.Аыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Верна аксент загварын 54-86 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсныг саатуулан шалгаад машины түлхүүр бичиг баримтыг авч яваад хүнээр дамжуулж “өглөө рапортнаас өмнө 400,000 төгрөг өгөөд бичиг баримтаа ав” гэж  хэлүүлж зөрчлийн гомдол мэдээлэлд оруулан шалгуулаагүй 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Ц.Дгээр дамжуулан өөрийн эзэмшлийн Хаан банкин дахь 5098144602 дугаарын дансаар 400,000 төгрөг авсан,

 - 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багт Э.Бг тоёота приус 20 загварын 68-09 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг бичиг баримтгүй жолоодон явахад нь саатуулан шалгаж 200,000 төгрөгний торгууль төл гэж өөрийн Хаан банкны 5098144602 дугаарын дансаар 200,000 төгрөгийг шилжүүлэн авсан,

 

  -Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт 2018 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Ж.Гыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тоёота карина загварын 94-79 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсныг саатуулан шалгаж “400.000 төгрөгөөр торгоно” гээд хаан банкны дансаа өгч 400.000 төгрөгийг шилжүүлэн аваад “энэ мөнгийг чинь маргааш өглөө нь Замын цагдаагийн тасагт тушаадаг” гэж хэлсэн,  

-Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Ч.Бямбажавыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Стана загварын  54-20 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсныг журамлан шалгаад “торгоно” гэж хэлээд өөрийн Хаан банкны 5098144602 дугаарын дансаар 300,000 төгрөгийг шилжүүлэн авсан,

2.Шүүгдэгч П.Э нь өөрийн найз Б.Ог 2019 оны 08 дугаар сарын 15-ны орой Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт нь тоёота приус 20 загварын 12-35 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодон явсан зөрчил гаргаж Замын цагдаагийн тасгийн цагдаа, зохицуулагчаар ажиллаж байсан А.М машины бичиг баримт, түлхүүрийг нь хураан авсныг мэдэж,цагдаагийн газрын зөрчлийн гомдол мэдээллийн бүртгэлд оруулахгүйгээр шийдвэрлүүлэх зорилгоор Б.Огийн хүсэлтээр 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 400.000 төгрөгийг дамжуулан авч А.Мод 350.000 төгрөгийг гэрт нь бэлнээр аваачиж өгсөн,

- иргэн Э.Улсболдыг Эрдэнэтийн дулааны цахилгаан станц ТӨХК-нд ажилд оруулж өгнө 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Хаан банкны 5098030172 дугаартай Б.Бямбагэрэлийн дансаар 300.000 төгрөг, 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр өөрийн эхнэр Ө.Сондорын Хаан банкны 5094756562 дугаарын дансаар 5.000.000 төгрөг, нийт 5.300.000 төгрөгийг авч өөрийн хэрэгцээнд зарцуулсан,

3.Шүүгдэгч Б О нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр өөрийн эзэмшлийн тоёота приус 20 загварын 12-35 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодон явахад нь Орхон аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа, зохицуулагч цагдаагийн ахлах ахлагч А.М согтуурлыг шалгах багажаар шалгаж согтуурал тогтоогдсон тул машины бичиг баримт,түлхүүрийг хураан авч “торгууль төлөөрэй” гэсний дагуу цагдаагийн газрын зөрчлийн гомдол мэдээллийн бүртгэлд оруулахгүйгээр шийдвэрлүүлэх зорилгоор П.Эаар дамжуулан А.Мод 2019 оны 08  дугаар сарын 06-ны өдөр 400,000 төгрөг өгүүлснийг П.Эрдэнэбаатар нь 350,000 төгрөгийг бэлнээр өгсөн,

4.Шүүгдэгч  Б.А нь 2018 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг Дэнж багт өөрийн эзэмшлийн Верна аксент 54-86 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодон явахад нь Орхон аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа, зохицуулагч цагдаагийн ахлах ахлагч А.М согтуурлыг шалгах багажаар шалгаж согтуурал тогтоогдсон тул машины бичиг баримт,түлхүүрийг хураан аваад “ 400,000 төгрөг төлөөд аваарай” гэсний дагуу цагдаагийн газрын зөрчлийн гомдол мэдээллийн бүртгэлд оруулахгүйгээр шийдвэрлүүлэх зорилгоор  Ц.Дгээр дамжуулан 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр А.Мын Хаан банкны 5098144602 дугаарын дансанд 400,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн,

 

5.Шүүгдэгч Ц.Д нь өөрийн найз Б.Аыг 2018 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг Дэнж гэх газарт Верна аксент загварын 54-86 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодон явсан зөрчил гаргаж Замын цагдаагийн тасгийн цагдаа, зохицуулагчаар ажиллаж байсан А.М машины бичиг баримт, түлхүүрийг нь хураан авсныг мэдэж,цагдаагийн газрын зөрчлийн гомдол мэдээллийн бүртгэлд оруулахгүйгээр шийдвэрлүүлэх зорилгоор 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 400.000 төгрөгийг өөрийн дансаар дамжуулан авч А.Мын Хаан банкны 5098144602 дугаарын дансанд 400.000 төгрөгийг шилжүүлэн өгсөн үйл баримтууд тогтоодлоо.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

Шүүгдэгч А.Мын ...Би өөрийн гаргасан үйлдэлдээ гэмшиж байна, гэм буруугаа хүлээж байна” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Ц.Дгийн...А миний дансаар 400.000 төгрөгийг Мын данс руу шилжүүлсэн гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Б.Аын...2018 оны 07 сарын 22-ны өдөр М цагдаа шалгаад согтуу байна, машиныг журамлана гэхээр нь Мтой ярьж өглөө нь зурагтаа ломбарданд тавьж 400.000 төгрөгийг Дгийн дансаар цагдаа Мод өгсөн. Д Мын утсыг олж өгсөн... гэсэн мэдүүлэг, шүүгдэгч П.Эын мэдүүлсэн... М руу мессеж бичихэд гэрт хүрээд ир гэсэн. Би гэрт нь ороод 350.000 төгрөг өгч Огийн гэрчилгээ, түлхүүрийг авсан... гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Б.Огийн ...2019 оны 08 сарын 05-нд ББ-Одын тэнд машинтайгаа зогссон. Мтой таарсан намайг үлээлгэсэн. Би 2 пиво уусан байсан... Мягмарсүрэн ахын утсыг ломбарданд тавиулж, 400.000 төгрөг авч Эад өгсөн. Э Мынд очоод машины түлхүүр бичиг баримт авч ирсэн...гэсэн мэдүүлэг, хохирогчоор Э.Бгийн...2018 оны 06 сард ...жолооны үнэмлэхээ мартсан байна гэж хэлсэн чинь за яахав нэг удаа торгоод явуулъя гээд 200.000 төгрөг өг гэхээр нь мөнгө байхгүй байна гэсэн чинь энэ данс руу 200.000 төгрөг олоод хийгээрэй гээд цаасан дээр дансны дугаар бичээд өгсөн. Эгч Энхтуяа руу утсаар ярьж данс руу нь 200.000 төгрөг шилжүүлчих гээд цагдаагийн дансанд эгч мөнгө шилжүүлээд цагдаа намайг яв яв гээд явуулсан гэсэн мэдүүлэг, хохирогчоор Ж.Гын ...2018 оны 06 дугаар сарын 10-ны өдөр ...замын цагдаа зогсоогоод согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг тогтоох, тандах багажаар үлээлгэсэн чинь согтолттой байна гэж дохио өгсөн... таныг 400.000 төгрөгөөр торгоно гээд тэр замын цагдаа эхнэрт Хаан банкны данс өгөөд эхнэр тэр данс руу нь 400.000 төгрөгийг мобайл банк үйлчилгээ ашиглан шилжүүлсэн. Тэгээд тэр цагдаа мөнгө чинь орсон байна болгоомжтой яваарай гээд явуулсан... гэх мэдүүлэг, хохирогчоор Ч.Бямбажавын ...2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр би 54-20 ОРХ улсын дугаартай “Стана” загварын тээврийн хэрэгслийг жолоодон явж байсан чинь гурван замын пост дээр нэг замын цагдаа зогсоогоод үлээлгэсэн чинь архи уусан гэж гарсан... тэр замын цагдаа манай эхнэрт 300.000 төгрөг өгчих гэж хэлээд дансаар 300.000 төгрөг авсан байсан...гэх мэдүүлэг болон гэрч Н.Алтанцэцэг, И.Энхтуяа, М.Энхбат, М.Амарсанаа, М.Нармандах нарын мэдүүлэг, А.Мын арилжааны банкин дахь дансны хуулгууд зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч нарын үйлдлүүд хангалттай бүрэн нотлогдож тогтоогдсон байна.  

       Орхон аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа, зохицуулагч цагдаагийн ахлах ахлагч цолтой байсан шүүгдэгч А.Мын 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Э.Бгөөс өөрийн Хаан банкны 5098144602 дугаарын дансаар 200,000 төгрөгийг шилжүүлэн авсан, 2018 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Ж.Гаас Хаан банкны дансаараа 400,000 төгрөгийг шилжүүлэн авсан, 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Ч.Бямбажаваас өөрийн Хаан банкны 5098144602 дугаарын дансаар 300,000 төгрөгийг шилжүүлэн авсан үйлдлүүдийг прокурор Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдснийг үндэслэлтэй гэж үзэв.

         Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3.1.4-д "нийтийн албан тушаалтан" гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг гэж, 4.1-д “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна” гэж, Авлигын эсрэг хуулийн 4.1.1-д “төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан”гэж, Төрийн албаны тухай хуулийн 13.1-д “Төрийн тусгай албан тушаалд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд заасан журмын дагуу үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журам болон хууль дээдлэх үндсэн зарчмыг сахиулахтай холбогдсон төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлэх дараахь албан тушаал хамаарна”,13.1.6-д “зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, онцгой байдал, тагнуул, төрийн тусгай хамгаалалт, цагдаа, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын офицер, ахлагч, шүүхийн шийдвэр гүйцэтгэгч, гаалийн байцаагч, шүүхийн шинжилгээний байгууллагын шинжээч, мэргэжилтэн; гэж тус тус зааснаар Орхон аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа,зохицуулагч цагдаагийн ахлах ахлагч байсан шүүгдэгч А.М нь эрхэлж байсан ажил үүргийн хувьд нийтийн албан тушаалтанд хамаарах тул тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн иргэдээс “торгууль төл” гэж шууд өөрийн Хаан банкны дансаар мөнгө шилжүүлэн авсан үйлдлүүд нь албан үүрэг,бүрэн эрхээ урвуулан ашиглаж,албаны үүргээ зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө давуу байдал бий болгох ашиг сонирхолоор үйлдсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд байна.           

        Мөн, А.М нь 2019 оны 08 дугаар сарын 05-ны орой Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт Б.Ог согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тоёота приус 20 загварын 12-35 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсныг саатуулан тандах багажаар шалгаад бичиг баримт,түлхүүрийг нь хураан аваад” би чам руу ярина,торгууль нь 400,000 төгрөг байдаг” гэж хэлээд явсан ба цагдаагийн газрын зөрчлийн гомдол мэдээлэлд оруулан шалгуулаагүй маргааш нь буюу 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Б.Огээс танил П.Эаар дамжуулан бэлнээр 350,000 төгрөг аваад машиных нь бичиг баримт түлхүүрийг нь буцаан өгсөн,

     -2018 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг Дэнж багийн нутаг дэвсгэрт Б.Аыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Верна аксент загварын 54-86 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсныг саатуулан шалгаад машины түлхүүр, бичиг баримтыг хураан авч явуулаад Ц.Дгээр дамжуулан ”өглөө рапортнаас өмнө 400,000 төгрөг өгөөд бичиг баримтаа ав” гэж хэлүүлэн зөрчлийн гомдол мэдээлэлд оруулан шалгуулаагүй маргааш нь буюу 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Ц.Дгийн дансаар дамжуулан өөрийн эзэмшлийн Хаан банкин дахь 5098144602 дугаарын дансаар 400,000 төгрөг аваад машиных нь бичиг баримт,түлхүүрийг нь буцаан өгсөн үйлдлүүдийг прокурор Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албан тушаалтан хахууль авах гэмт хэргийн шинжтэй гэж яллах дүгнэлт үйлдсэн байна.

      Шүүгдэгч А.М нь тус аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагчаар ажиллаж байхдаа Б.О,Б.А нарын “зөрчлийн гомдол мэдээлэлд оруулан шалгуулахгүй,жолооны эрхээ хасуулахгүй байх” ашиг сонирхолын үүднээс “Замын хөдөлгөөн зохицуулах, хянан шалгах журам”-ын 2.24.6 хууль тогтоомжийг тайлбарлан өгөх”, 2.24.8 “...зөрчлийн тухай тэмдэглэл илтгэх хуудас бичих, баримт бичиг хураан авсан бол энэ тухай тэмдэглэлийг 2 хувь үйлдэх... ерөнхий жижүүр буюу шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан болон зөрчил гаргагчид өгөх”, 2.24.9 “жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн бол ...зөрчлийг баримтжуулах, тээврийн хэрэгслийг түр саатуулах зэрэг холбогдох арга хэмжээг авах”гэсэн заалтуудыг зөрчин албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд “торгууль” нэрээр халхавчлан хахууль өгөхийг шаардаж бусдаар дамжуулан авсан байна. Шүүгдэгчийн үйлдлийг зүйлчилсэн яллах дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэв.               

        Шүүгдэгч А.М нь дээрхи гэмт хэргийг үйлдэхдээ Орхон аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа, зохицуулагч цагдаагийн ахлах ахлагч цолтой ажиллаж байсан болох нь 2-р хх-ийн 70, 155,165 дугаар хуудаст авагдсан ажилд томилох тухай, шилжүүлэн томилох тухай, ажилд томилж цол олгох тухай тушаалууд болон холбогдох бусад баримтаар тогтоогджээ.

        Шүүгдэгч П.Э нь Б.Огийн машины бичиг баримт, түлхүүрийг нь А.М хураан авсныг мэдээд Б.Огийн хүсэлтээр 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 400.000 төгрөгийг бэлнээр авч А.Мод 350,000 төгрөгийг дамжуулан гэрт нь аваачиж өгсөн, шүүгдэгч  Б.А нь цагдаагийн газрын зөрчлийн гомдол мэдээллийн бүртгэлд оруулахгүйгээр шийдвэрлүүлэх зорилгоор  Ц.Дгээр дамжуулан  А.Мын Хаан банкны 5098144602 дугаарын дансанд 400,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн, шүүгдэгч Ц.Д нь Б.Аын машины бичиг баримт, түлхүүрийг  А.М хураан авсныг мэдээд цагдаагийн газрын зөрчлийн гомдол мэдээллийн бүртгэлд оруулахгүйгээр шийдвэрлүүлэх зорилгоор хүнээр дамжуулан А.Мтой яриулж ”өглөө рапортнаас өмнө 400,000 төгрөг өгөөд бичиг баримтаа ав” гэж байна гэж Ат дамжуулан хэлж улмаар 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 400.000 төгрөгийг өөрийн дансаар дамжуулан А.Мын Хаан банкны 5098144602 дугаарын дансанд шилжүүлэн өгсөн үйлдлүүдийг прокурор Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

      -шүүгдэгч Б О нь цагдаагийн газрын зөрчлийн гомдол мэдээллийн бүртгэлд оруулахгүйгээр шийдвэрлүүлэх зорилгоор П.Эаар дамжуулан А.Мод 400,000 төгрөг /350,000/ бэлнээр өгсөн үйлдлийг прокурор Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.Б.О нь тухайн үед Зэвсэгт хүчний 186 дугаар ангид салааны ахлагч,тасгийн захирагч ажилтай байсан ба Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3.1.4-д заасан "нийтийн албан тушаалтан"-д хамаарч байна.

      Шүүгдэгч П.Э нь иргэн Э.Улсболдыг Эрдэнэтийн дулааны цахилгаан станц ТӨХК-нд ажилд оруулж өгнө гэж хуурч зохиомол байдал зориуд бий болгон худал хэлж 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Хаан банкны 5098030172 дугаартай Б.Бямбагэрэлийн дансаар 300.000 төгрөг, 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр өөрийн эхнэр Ө.Сондорын Хаан банкны 5094756562 дугаарын дансаар 5.000.000 төгрөг, нийт 5.300.000 төгрөгийг авч өөрийн хэрэгцээнд зарцуулсан нь Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн шинжтэй байна.

      Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан авлигын гэмт хэрэг нь нийтийн албан тушаалтан хууль тогтоомжоор олгосон бүрэн эрх, хүлээлгэсэн чиг үүргийг албаны эрх ашгийн эсрэг, хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашигласан байдаг онцлогтой бөгөөд албан тушаалтан албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх замаар хувьдаа ашиг хонжоо олсон, эсхүл өөр хүн, хуулийн этгээдэд ийм боломж олгосон байх нийтлэг шинжтэй юм.

      Харин Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлд заасан хахууль авах гэмт хэрэг нь дээр дурдсан нийтлэг шинжээс гадна, хахууль өгөгчийн хууль бус ашиг сонирхолын үүднээс албан тушаалтан нь шунахай сэдэлтээр хувьдаа ашиг олохыг хүсэж, эдийн болон эдийн бус хөрөнгө,тэдгээрийг өмчлөх, эзэмших эрх,төлбөргүй болон хөнгөлттэй ажил, үйлчилгээ авсан үндсэн шинжтэй байдаг.

         Иймд шүүгдэгч нарын үйлдлийг Эрүүгийн хуульд заасан авилгын шинжтэй, өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, санаатай гэмт хэрэг мөн, шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэв.    

        Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч: шүүгдэгч А.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б.Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч П.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б.Аыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйдсэн гэм буруутайд, шүүгдэгч Ц.Дг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж,

        -шүүгдэгч А.Мын өмгөөлөгч: шүүгдэгч гэм буруугаа хүлээж байгаа, зүйлчлэлийн талаар маргах зүйлгүй гэж,

         -шүүгдэгч Б.О, П.Э нарын өмгөөлөгч:Шүүгдэгч нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлд зааснаар зүйлчилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. М нь өөрөө мөнгө өгөхийг шаардсан байдаг. Мын бусад үйлдлээс яагаад ялгаатай зүйлчилж байгаа нь ойлгомжгүй байна гэж,

       -шүүгдэгч Б.А,Ц.Д нарын өмгөөлөгч: Шүүгдэгч нараас мөнгө авсан үйлдлийг ялгаатай зүйлчилж байгаа нь ойлгомжгүй байна. Мод мөнгө өгсөн бусад хүмүүсийг яагаад гэмт хэрэг гэж үзээгүй вэ. Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлд зааснаар зүйлчилсэн нь үндэслэлгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгоно уу гэж тус тус дүгнэлт гаргаж мэтгэлцсэн байна.

         Шүүгдэгч А.Мын 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багт Э.Бг тоёота приус 20 загварын 68-09 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг бичиг баримтгүй жолоодон явахад нь саатуулан шалгаж 200,000 төгрөгийн торгууль төл гэж өөрийн Хаан банкны 5098144602 дугаарын дансаар 200,000 төгрөгийг шилжүүлэн авсан, Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт 2018 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Ж.Гыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тоёота карина загварын 94-79 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсныг саатуулан шалгаж “400.000 төгрөгөөр торгоно” гээд хаан банкны дансаа өгч 400.000 төгрөгийг шилжүүлэн аваад “энэ мөнгийг чинь маргааш өглөө нь Замын цагдаагийн тасагт тушаадаг” гэж хэлсэн,  Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Ч.Бямбажавыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Стана загварын  54-20 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсныг журамлан шалгаад “торгоно” гэж хэлээд өөрийн Хаан банкны 5098144602 дугаарын дансаар 300,000 төгрөгийг шилжүүлэн авсан үйлдлүүд нь хэргийн нөхцөл байдал,мөнгө шилжүүлсэн цаг хугацаа, зөрчил гаргасан иргэдийн мөнгө шилжүүлж байгаа үйлдлийн шинж байдал зэргээс дүгнэвэл,Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хахууль өгөх” гэмт хэргийн шинжийг агуулаагүй,гаргасан зөрчилдөө торгууль төлж байна гэсэн ойлголт санаагаар шууд мөнгийг шилжүүлсэн байх тул “хахууль өгөгч”ийн “өөртөө  болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор”гэсэн субъектив талын шинж үгүйсгэгдэж байна.

            Харин, шүүгдэгч Б.О, П.Э,Б.А,Ц.Д нарын үйлдэл нь, өөрсдийн гаргасан зөрчлийг хуулийн дагуу цагдаагийн байгууллагын бүртгэлд оруулж ,шалгуулж хариуцлага хүлээхгүй байх зорилгоор цагдаа А.Мыг таньдаг хэн нэгийг эрж олж, түүнтэй яриулж зорилгоо ойлгуулснаар А.М нь албаны чиг үүргээ хууль журмын дагуу хэрэгжүүлэхгүй байсны хариуд хахууль өгөхийг шаардаж, авсан  нөхцөл байдал тогтоогдсон байна.Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч нарын тайлбар үндэслэлийг үндэслэлгүй гэж үзсэн болно.

       Шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж шүүх дүгнэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар  эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэл бий болж байна.

 

2.Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч шүүх хуралдаанд: Шүүгдэгч А.Мод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 4 жилийн хугацаагаар хорих, мөн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах,  ялыг нэмж нэгтгэн нийт 7 жилийн хугацаагаар нийтийн албанд томилогдох эрхийг хасч 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

-шүүгдэгч Б.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгг зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж 3 жил хорих ял оногдуулах, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

-шүүгдэгч П.Эад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулах, уг оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийтийн албанд томилогдох эрхийг 3 жил хасч 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

-шүүгдэгч Б.А, Ц.Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 3 жилийн хугацаагаар нийтийн албанд томилогдох эрхийг хасч, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх гэж,

-шүүгдэгчийн өмгөөлөгч нар:хорихоос өөр төрлийн ял оногдуулна уу гэж тус тус санал гаргасан.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан           шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг сонгохдоо хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч нарын хувийн байдал, гэм буруугийн хэлбэр, гэм буруугаа хүлээсэн байдал, хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, хэргийн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ялыг хуульд заасан доод хэмжээгээр оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв. Зайлшгүй хорих ял оногдуулж нийгмээс тусгаарлах үндэслэл тогтоогдоогүй гэж үзлээ.

 А.Мын үйлдэлд Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.2-д заасан хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр түүнээс дээш удаа үйлдсэн  эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон ба бусад шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх үндэслэл тогтоогдоогүйг дурьдах нь зүйтэй.

Хохирол төлбөрийн тухайд: Шүүгдэгч П.Эаас 5,300,000 төгрөг гаргуулж хохирогч М.От олгуулж, шүүгдэгч А.Моос албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдаас хууль бусаар авсан 1,050,000 төгрөгийг / Б.Огийн 350,000 төгрөг, Б.Аын 400,000 төгрөг, Бямбажавын 300,000 төгрөг/ гаргуулж Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг ...гэмт хэрэг үйлдсэн хүн хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө орлогоос албадан гаргуулна” гэсний дагуу гаргуулж улсын орлого болгуулах үндэслэлтэй.

Улсын яллагч, иргэн Ч.Бямбажаваас авсан 300,000 төгрөгийг улсын орлого болгох, мөн иргэн Э.Б, Ж.Г нарт мөнгийг буцаан өгсөн байх тул гаргуулж улсын орлого болгох гэсэн санал гаргажээ. Иргэн Э.Б, Ж.Г нарыг хохирогчоор тогтоож хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж байсан мөрдөгчийн шийдвэрийг прокурор хүчингүй болгосон /5-р хх-ийн 188-189/ байх тул дээрхи хэргийн оролцогч бус иргэдээс мөнгийг буцаан гаргуулж улсын орлогод оруулах хууль зүйн үндэслэлгүй байгааг дурьдах нь зүйтэй.

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Смарт барьцаалан зээлдүүлэх газрын №000439 дугаартай 1 ширхэг баримтыг хэрэгт хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2,36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь

     1.Шүүгдэгч Х овгийн А. Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх,албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө буюу бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

        -Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд бусдаар дамжуулан хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

       - шүүгдэгч Б овгийн Б. Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нийтийн албан тушаалтан өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

-шүүгдэгч О овгийн Ц. Д, Т овгийн Б.А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

-шүүгдэгч А овгийн П. Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх,албан тушаалын байдалтай нь  холбогдуулан хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч,зохиомол байдлыг зориудаар бий болгож залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч А.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Мод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 5,400,000 төгрөгийн торгох ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж 10,000,000 төгрөгийн торгох  ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг нийтийн албанд томилогдох эрхийг 7 /долоон/ жилийн хугацаагаар хасаж 15,400,000 /арван таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

3.Шүүгдэгч Б.Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,

-шүүгдэгч Ц.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,

-шүүгдэгч Б.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,

-шүүгдэгч П.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000/зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Эад Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600,000/зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн эдлэх ялыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 3300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,300,000 төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Мод оногдуулсан 15,400,000 төгрөгийн торгох ял, Б.Од оногдуулсан 5,400,000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш тус бүр 3 /гурван/ жил хүртэл хугацаанд,

-шүүгдэгч Ц.Д, Б.А нарт тус бүр оногдуулсан 2,700,000 төгрөгийн торгох ял, П.Эад оногдуулсан 3,300,000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш тус бүр 2/хоёр/ жил хүртэл хугацаанд хэсэгчилэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг мэдэгдсүгэй.

6.  Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.М, П.Э, Ц.Д, Б.О, Б.А нарт урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч П.Эаас 5,300,000 төгрөг гаргуулж хохирогч М.От /Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг 1-17-29 тоот ФМ88021867/ олгуулж, Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Моос 1,050,000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

8. Шүүгдэгч нар энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурьдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Смарт барьцаалан зээлдүүлэх газрын 000439 дугаартай 1 ширхэг баримтыг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                     Д.АРИУНЦЭЦЭГ