Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 21А

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж, шүүгч С.Өсөхбаяр, Ч.Алтанцэцэг  нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Түмэнчимэг ,

Иргэдийн төлөөлөгч: Ж.Нина

Улсын яллагч Х.Ням-Эрдэнэ,

Хохирогч Э.Жигжидсүрэн,

Шүүгдэгч Ц.Мөнхбат, түүний өмгөөлөгч Н.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:   

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 147 дугаар зүйлийн 147.2, 148 дугаар зүйлийн 148.3 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт Цагаандайн Мөнхбатад холбогдох эрүүгийн 201525010186 дугаартай хэргийг 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдөр яллагдагчийг шүүхэд шилжүүлж, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1984 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Дархан-Уул аймгийн Дархан хот, 18-р баг, Малчины задгайд оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай,

2001 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 175 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.4-т зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж 2002 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хугацаа дуусч суллагдсан,

2003 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Баянзүрх дүүргийн шүүхийн 81 дүгээр шийтгэх тогтоолоор 3 жилийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн 58-р зүйлийн 58.1-д зааснаар энэ тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ял дээр 2001 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Дархан-Уул аймгийн сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн 123-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 6 сар хорих ялнаас эдлээгүй үлдсэн 1 жил 8 сар 18 хоногийн хорих ялны зарим болох 1 жил хорих ялыг нэмж, бүгд 4 жил хорих ялаар, 2002 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Хан-Уул дүүргийн шүүхийн 94 дүгээр шүүгчийн захирамжаар хугацаа дуусч суллагдсан,

2005 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Баянзүрх дүүргийн шүүхийн 246 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 2 сарын хорих ялыг тэнсэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзсан,

2011 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн Баянзүрх дүүргийн шүүхийн 343 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 4 сар хорих ялаар шийтгүүлж,

2013 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хугацаа дуусч суллагдсан, Боржигин овогт Цагаандайн Мөнхбат, /РД:ТИ84101311/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар:

          Шүүгдэгч Ц.Мөнхбат нь ялтай байх хугацаандаа, 4 удаагийн давтан үйлдлээр, шунахай сэдэлтээр 2014 оны 12 дугаар сарын сүүлээр Нарантуул захад өмд зардаг Н.Батцоожоос өмд бөөндөж авна гэж хэлээд машинаар нь Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, 43 байрны гаднаас автомашин дотор байсан 48 ширхэг өмд, Самсунг галакси доус маркийн гар утас зэрэг эд хөрөнгийг хулгайлан авч 2.080.000 төгрөгийн хохирол,

2014 оны 12 дугаар сарын 31-нээс 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 84 дүгээр байрны 38 тоотод оршин суух иргэн Д.Гүнцэцэгийн гэрээс 32 инчийн Сони маркийн LCD зурагт, Самсунг брэндийн 2 хаалгатай хөргөгч, будаа агшаагч, тоос сорогч, ус буцалгагч, өргөн ор зэрэг эд хөрөнгийг хулгайлан авч 3.120.000 төгрөгийн хохирол,

2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 04 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Буудай” зочид буудлын ресепшин иргэн М.Мөнхзулын виза картыг хулгайлан, картанд байсан бэлэн 467.000 төгрөгийг хулгайлан авсан,

2015 оны 02 дугаар сарын 17-ны шөнө Баянзүрх дүүргийн 01 дүгээр хороо, Голдан Вилл хотхоны 1008 тоотод оршин суух иргэн О.Батхишигийн гэрт нэвтрэн орж Sамсунг S-3 маркийн гар утас 1 ширхэг, миний Ipad /mini ipad/ 1 ширхэг, Нокиа Е-8 /nokia e-8/ маркийн гар утас 1 ширхэг, хар өнгийн түрийвч, виза карт, дунд гарын хөөрөг, хар өнгийн ширэн оосортой цаг, 100.000 төгрөг зэрэг эд хөрөнгийг хулгайлж 705.000 төгрөгийн хохирол тус тус учруулж, хулгайн гэмт хэргийн улмаас бусдад 6.372.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

Урьд хулгайн гэмт хэрэгт ял шийтгүүлж ялтай байх хугацаандаа, давтан үйлдлээр, шунахай сэдэлтээр 2014 оны 12 дугаар сард Нарантуул захын 20 дугаартай чингэлэгт барилгын цахилгаан тоног төхөөрөмж зардаг Б.Цэрэнтогтохоос барилгын материал авах нэрийдлээр хамт явж Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 100 айлын барилгын материалын дэлгүүрийн орчимд “гар утсаа өгөөч, яриад өгье” гэж худал хэлж хуурч мэхлэх аргаар Айфон 6 /Iphone 6/ плас маркийн гар утсыг залилан авч 1.800.000 төгрөгийн хохирол,

2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Жаргалаас “байгалийн зураг авдаг хүн хайж байна” гэж худал хэлэн авч авахдаа иргэний үнэмлэх хуулбарлан авах гэж явах зуурт “гар утасны цэнэг дууссан байна, гар утсаа өгчих” гэж худал хэлж хуурч мэхлэх аргаар Sамcунг галакси S- 4 маркийн гар утас, Nикон маркийн дуран зэрэг эд хөрөнгийг залилан авч 1.000.000 төгрөгийн хохирол,

2014 оны 02 дугаар сарын 04-ний өдөр иргэн Б.Эрдэнэбилэгээс “АНУ-аас ирсэн иргэдэд гар утас авах гэсэн юм” гэж худал хэлж Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 84 дүгээр байрны 5 давхарын 37 тоотод дагуулан ирж Гранд 2, Айфон 5 / Iphone 5/ маркийн гар утаснуудыг хуурч мэхлэх аргаар залилан авч 680.000 төгрөгийн хохирол,

2015 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Драгон төвийн гар утасны лангуунд суудаг Д.Баяртогтохоос “үзүүлэлт сайтай гар утаснууд авна” гэж хуурч мэхлэн дагуулан явж Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Урт цагааны урд ирээд Айфон 6, Самсунг S-3 маркийн гар утас 2 ширхэг зэрэг эд зүйлсийг залилан мэхлэн авч 1.850.000 төгрөгийн хохирол,

2015 оны 02 дугаар сарын 11-ний өдөр иргэн Э.Батсууриас “гадаадын төлөөлөгч нарт жуулчилдаг төлөөлөгч хүн байна, ажлын шугамаар солонгосоос 5 хүн ирсэн байгаа, гар утас авах гэсэн юм” гэж хуурч мэхлэн гар утас авахаар тохирч Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Кемпински зочид буудлын гадаа авчирч Sамсунг Нөт 2, Sамсунг S-3 маркийн гар утаснуудыг залилан мэхлэн авч 900.000 төгрөгийн хохирол учруулсан,

2015 оны 02 дугаар сарын 24-ний өдөр иргэн Д.Мөнх-Эрдэнэд “таниас 3, 4 ширхэг үнэтэй утас авъя, Дарханд гадаад хүмүүстэй явж байгаад гар утсыг нь машин дотроосоо алдсан, тэр хүмүүс нь урт цагаан дээр хүлээж байгаа, очоод мөнгийг нь өгье” гэж хуурч мэхлэн гар утас авна гэж дагуулан явж Айфон 5S маркийн гар утсыг нь залилан мэхлэн авч 650.000 төгрөгийн хохирол учруулсан,

2015 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт Өргөө кино театрын урд байрлах гар утасны лангуунд ажилладаг Н.Амартүвшингээс “гадаадын хүмүүстэй явж байгаа юм. Хамт явж байсан гадаад хүмүүс гар утаснуудаа алдчихлаа, үнэтэй утас байвал сайн байна” гэж худал хэлж Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Ардын эрхийн орчимд дагуулан очоод гар утсаа өгөөч, надад утас байхгүй, нэгж хийгээд нөгөө хүмүүстэйгээ холбоо барих гэсэн юм гэж хэлэн түүний LG 2 маркийн цагаан өнгийн гар утсыг хуурч мэхлэх аргаар залилан мэхлэн авч 300.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан буюу бусдыг хуурч мэхлэх аргаар залилан мэхэлсэн гэмт үйлдлийн улмаас бусдад 7.180.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

2015 оны 03 дугаар сарын 01-ний орой 20 цаг 30 минутын орчим иргэн Э.Жигжидсүрэнгээс гар утас авна гэж утсаар яриад Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 38а байрны гадаа машин дотор нь сууж байгаад эд хөрөнгийг авах зорилгоор амь биед аюултайгаар довтолж, нүүр рүү нь газ /зэвсгийн чанартай зүйл хэрэглэн/ цацаж, хүч хэрэглэн, гар утсыг дээрэмдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 Шүүгдэгч Ц.Мөнхбат шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би бусдын эд хөрөнгийг хулгайлсан, бусдыг залилсан гэмт хэргээ хүлээн зөвшөөрч анхны мэдүүлэгтээ мэдүүлсэн байдаг. 2015 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хохирогч Жигжидсүрэн рүү газ цацсан тухай хэргээ хүлээн мэдүүлсэн. Утсыг нь авах гэж газ цацаагүй тухайгаа мэдүүлж байсан боловч Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн. Надад өөргөө хэргээ илчилсэн, хохирол төлбөргүй тул шүүх дээр очоод Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 болно гэж хэлж байсан. Би тухайн үеэс Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 гэсэн зүйл ангийг хүлээн зөвшөөрөөгүй. Надад дээрмийн хэрэг хийх санаа бодол байгаагүй. 2015 оны 07 сараас хойш дээрмийн хэрэг хийгээгүй тухайгаа мэдүүлж байна. Бусад хэргүүдээ хүлээн зөвшөөрч байна гэв.

Хохирогч Жигжидсүрэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөнхбат надтай уулзаад газ цацсан. Газ цацахын өмнө нэг гар утас задалж үзчихээд гар нь салгалаад байсан. Тэгэхээр нь би утсаа аваад цүнхэндээ хийсэн. Цүнхээ жолооны хүрдэн дээрээ тавих үед миний нүүр рүү газ цацсан. Машины хаалгаараа унаад босоход цүнхний оосор тасарсан байсан. Энэ залуу цүнхнээс татаагүй байж магадгүй. Учир нь жолооны хүрдэн дээр цүнхээ тавьсан байсан. Мөнхбатын найз нь миний ард суугаад нэг Мөнхбатын ард суусан. Тэр үед надад эвгүй санагдсан. Тэр залуу хаашаа явсныг мэдэхгүй гэв.

Иргэний нэхэмжлэгч Н.Батцоожийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Нарантуул зах дээр бараагаа дэлгээд зогсож байсан. Зах дээр өмдөн дээр зогсдог юм. Тэр өдөр урагшаа Эрээн яваад бараагаа татаад ирсэн  байсан. Тэгээд зогсч байтал нэг залуу ирээд өмд бөөндөж авья гэж хэлээд хоёулаа манай цайны газарлуу ороод ярья ярих юм байна гэж хэлээд цайны газар орсон. Тэгээд надад нэг бичиг үзүүлсэн.  Хүмүүнлэгийн газар нийлүүлэх бараа материал гэсэн нэртэй бичиг үзүүлсэн.....тэгээд өмд авахдаа 48 өмд авсан. Тэгээд захаас машиндаа өмдөө ачаад хорооллын гурван билэг дэлгүүр орсон. Тэгээд тэр залуу гурван билэг их дэлгүүрлүү ороод 5-6 минут болж гарч ирээд манайхан хуралтай байна таны иргэний үнэмлэх чинь хэрэгтэй байна канондож авна гэж хэлсэн. Тэгээд би тухайн үедээ паспортоо авч яваагүй учраас Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 43 дугаар байран дээр очиж иргэний үнэмлэхээ авахаар очсон. Тэгээд би нөгөө залууг машиндаа үлдээгээд гэрлүүгээ үнэмлэхээ авахаар орсон. Би машиныхаа түлхүүрийг авалгүй зоолттой орхиод гарсан байсан. Тэгээд үнэмлэхээ аваад гараад ирсэн чинь нөгөө залуу миний машиныг унаад яваад өгсөн байсан. Машинд 48 жинсэн өмд, бэлэн 300.000 төгрөг, гар утас бичиг баримт гээд бүх юм байсан гэх мэдүүлэг ...” гэх мэдүүлэг. /1-p хх 243-246 дугаар хуудас/

Хохирогч Д.Гүнцэцэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Хандгайтад байдаг эгчийндээ очиж 7 хоноод 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэртээ ирээд буузны жигнүүр аваад явахад гэрийн бүх эд зүйлс байсан. Харин 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр гэртээ ирэхэд хөргөгч, зурагт, ус буцалгагч, будаа агшаагч, тоос сорогч зэрэг эд зүйлс алга болсон байсан. Шинэ байранд анх орсон учир алдсан эд зүйлс бүгд шинээр авч тавьсан...” гэх мэдүүлэг. /1-p хх 60-62, 3-p xx 136 дугаар хуудас/,

Хохирогч М.Мөнхзулын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Буудай зочид буудалд ресепшиний ажлаа хийж байхдаа текен дээр байсан хаан банкны виза картаа алдаж 467.000 төгрөгийг минь уншуулаад авсан байсан.  

  Би тэр өдөр манай буудалд хоносон Мөнхбат гэгч залууг үйлчлэгчтэй хамт Хомеплаза дэлгүүр дотор байрлах АТМ ороод мөнгө аваад ирээч гэж хэлээд пин кодоо хэлж өгч явуулсан юм. Тэгсэн тэр хоёр явчаад удалгүй миний мөнгийг авчирч өгөөд Мөнхбат гэгч залуу миний картыг текен дээр тавьчаад буцаагаад аваад  гарсан камерийн бичлэг байсан ...” гэх мэдүүлэг. /1-p хх 140-142, 3-p xx 137 дугаар хуудас/,

Хохирогч О.Батхишигийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2015 оны 02 дугаар сарын 17-18 нд шилжих шөнө унтаж байхад гэрт хулгай орж, sамсунг S 3 маркийн цагаан утас, Mini  iPad 1 ширхэг, Nokia E-8 маркийн гар утас 1 ширхэг, хар өнгийн түрийвч,  виза карт, дунд гарын хөөрөг хар өнгийн ширэн оосортой цаг, 100 мянган төгрөг зэрэг эд зүйлс алдагдсаныг мэдсэн ...” гэх мэдүүлэг. /1-p хх 36-38, 57-58 дугаар хуудас/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Цэрэнтогтохын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2015 оны 02 дугаар сард байх одоо сар өдрийг нь санахгүй байна. Өглөө 11 цагийн үед Нарантуул захын 20 дугаар чингэлэг дээр шар царайтай казак маягийн намхан залуу ирээд сүмийн болон улсын байгууллагад ажилладаг Дарханд байшин барих гэж байгаа таниас цахилгаан бараа авна гэж хэлээд явсан. 13 цагийн үед дахин ирээд 1.8 сая төгрөгийн бараа авахаар болоод уг барааг ачихаар болоод портер хөлслөөд бараагаа аваад хороолол руу офисс дээр нь уулзахаар болсон. Хөдлөөд явж байгаад 100 айлаас юм авна гэж хэлээд барилгачингийн өмнө очиж зогсчихоод дотогш ороод удалгүй гарч ирээд та өөрийнхөө падаан дээр авах барааг бичээдэх гэхээр нь тэгье гээд бичиж байтал ах та гар утсаа өгч байгаач хүнтэй утсаар яриадхая гэхээр нь анхаарал алдаж I phone 6 плас маркийн утсаа өгөөд эргээд харахад алга болсон. Тэр хавиар хайгаад олдохгүй болохоор орсон газрын хүн дээр ороход цаашаа нэвт хаалгатай ямар ч камергүй байсан. Тэгээд гар утсаа залилуулснаа мэдсэн ...” гэх мэдүүлэг. /2-p хх 12-14 дүгээр хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Б.Жаргалын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр өөрийгөө Мөнхжаргал гэж танилцуулсан. Би олон улсын компанид менежер хийдэг гэж хэлээд хөдөө гадаа явдаг зурагчин хэрэгтэй байна өндөр цалинтай ажлын хэрэгсэл маш сайтай байх ёстой гээд одоо намайг дагаад америк даргаруу  яваач би таныг танилцуулж аппарадыг чинь харуулна  гэж хэлэхээр нь би ажлаа хаагаад гэртээ орж хувцасаа сольж өмсөөд уг хүний зургийг авсан юм. Энгээд бид 2 манайхаас гарч яваад 13 дугаар хорооллын автобусны буудал дээр буухад тэр залуу намайг иргэний үнэмлэхээ конандчих гэхээр нь би канондах гээд явхад тэр залуу миний утасны цэнэг дууссан та утсаа өгчих гэхээр нь би утсаа өгөөд иргэний үнэмлэхээ канондчихаад буцаад харахад тэр байхгүй байсан. Тэр явахдаа миний цүнхнээс аппарадны дуран аваад явсан байсан...” гэх мэдүүлэг. /2-p хх 8-10 дугаар хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Б.Эрдэнэбилэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2015 оны 02 дугаар сарын 04-нд ажил дээрээ сууж байхад нэг залуу орж ирээд ахаа би утас авах гэсэн юм. Би христын цуглаанд явдаг манай сүмд АНУ- аас хүмүүс ирсэн.  Тэгээд одоо гар утас авах хэрэгтэй байна. Би 5 ширхэг гар утас авна гэж хэлсэн. Тэгээд өөрийн лангуун дээр байсан 4 ширхэг гар утсыг аваад Тэди төв дээр суудаг манай найзын лангуун дээр очсон. Тэгээд тэндээс манай найз өндөр үнэтэй 5 ширхэг гар утас авсан тэгээд бид 3 Тэди төвөөс такси бариад шууд Натур төвийн ард талын 84 дүгээр байранд  ирсэн. 5 давхарт гараад 35 тоотод очоод нөгөө хүн хаалгыг онгойлгож ороод та 2 энд сууж бай гэж хэлээд өөрөө ванны өрөөг онгойлгож хараад гараад явсан. Удалгүй буцаж орж ирээд нөгөө Америкууд хоолоо идэж байна. Одоо удахгүй ороод ирнэ  гэсэн. Тэгээд байрны талаар ярьсан энэ байр дээрээсээ ус алддаг муу байр гэж хэлсэн.... тэгсэн нөгөө залуу гамбанз аваад гараад явсан байсан.... тэгсэн манай найз миний тортой утсыг надад өгтөл дээр нь байсан нэг утас байхгүй байсан. Тэгээд юу болж байна гэж бодоод найзынхаа тортой утсыг харсан чинь байсан. Түрүүнд нь өгсөн I phone 5 гар утсыг бас аваад явсан байсныг мэдсэн ...” гэх мэдүүлэг. /1-p хх 196-199 дүгээр хуудас/,

Хохирогч Д.Баяртогтохын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Драгон үйлчилгээний төв дотор гар утас, түүний дагалдах хэрэгслийг худалдаалдаг. Намайг лангуун дээрээ байх үед 20-30 орчим насны дэлдэн чихтэй шар царайтай туранхайдуу эрэгтэй хүн ганцаараа ирээд өөрийгөө ТВ-9 ажилладаг, манайх цагаан сарын баярыг тохиолдуулан сайн ажилласан 6 хүн шагнах гэж байгаа юм.  Танайд гайгүйхэн шиг үзүүлэлт сайтай гар утаснууд байна уу гэж асуусан. Хамгийн гол нь тэр залуу надад хэлэхдээ хоёулаа манай ажил дээр очоод тооцоог нь хийнэ би нягтлангаас мөнгө аваад өгчихнө гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр залууд I hpone -6 маркын гар утас 1, Евро S -3 маркын гар утас 5 ширхэгийг гаргаж өгөөд түүнтэй цуг явсан..... тэгээд нөгөө залуу дахиад эхнэрлүүгээ залгаатахья гээд ярьснаа тэди төв дээр байна гэж хэлсэн. Тэгэхэд нь би тэр залууд хандаж уурласан, би ажлаа бодмоор байна гэж хэлсэн. Тэгсэн чинь тэр залуу за хоёулаа шууд ажилруу явья гээд нөгөө такситайгаа явсан ба замдаа ам цангаад байна ус аваатахья гээд машинаас буусан. Тэгээд эргэж орж ирээгүй. Би тэр залуугийн  цүнхийг үзэхэд гар утаснуудаас I phone 6 маркын гар утас 1, Евро S 3 маркын гар  утас  2 ширхэг нийт 3 ширхэг гар утас алга болсон байсан ...” гэх мэдүүлэг. /1-p хх 12-14 дүгээр хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Э.Батсуурийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би Баянгол дүүргийн 6 дугаар хороо к-105 дугаар байр скай шоп гар утасны худалдааны дэлгүүр ажиллуулдаг юм. 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдөр ажил дээрээ байхад нэг залуу орж ирээд өөрийгөө гадаадын төлөөлөгч нарт жуулчилдаг төлөөлөгч хүн байна ажлын шугамаар солонгосоос 5 хүн ирсэн байгаа гар утас авах гэсэн юмаа та 5 утас зараач Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо “Кемпински” зочид буудалд байрлаж байгаа солонгос хүмүүс нөт 2, S -4 маркийн гар утас авья гэж байна цуг буудал дээр нь очьё та утсаа авчих гэж хэлсэн. Тэгээд 7 ширхэг гар утас аваад миний машинтай уг буудал руу явсан. Буудлын гадаа очоод миний S-3 маркийн гар утсанд сим картаа хийж байсан өөрийнхөө дугаараас утас зарах гэж байгаа хүнтэйгээ яриад дуудаад байх шиг байсан. Нөгөө хүмүүс нь гарч ирэхгүй 20 минут орчим болсон би машинаасаа гараад машинаа арчиж байхад нөгөө залуу ах буудал руу ороод нөгөө хүмүүсээ дуудаад ирье гэж хэлээд явсан би машиндаа ороод утаснуудаа үзсэн чинь галакси S 3 маркийн гар утас 1 ширхэг, галакси S 4 маркийн гар  утас 2 ширхэг утаснуудыг тус тус аваад явсан байсан ...” гэх мэдүүлэг. /1-p хх 171-174, 3-p xx 135 дугаар хуудас/,

Хохирогч Д.Мөнх-Эрдэнийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2015 оны 02 дугаар сарын 24-ний өдөр ажил дээрээ гар утас зараад сууж байтал шар царайтай цүнх үүрсэн 165 см орчим өндөр нуруутай залуу орж ирээд таниас 3,4 ширхэг үнэтэй утас авья Дарханд гадаад хүмүүстэй явж байгаад гар утсыг нь машин дотроосоо алдсан тэр хүмүүс нь урт цагаан дээр хүлээж байгаа очоод мөнгийг нь өгье гэхээр нь итгээд I phone 5 маркийн утас 2 ширхэг,  note -2 утас 1 ширхэг, sамсунг галакси S 3 маркийн шинэ утаснуудыг аваад өөрийнхөө машинаар нөгөө залуутай хамт явсан. Урт цагаан дээр ирээд миний I phone 5 маркийн гар утсанд  өөрийнхөө сим картыг хийгээд 650.000 төгрөгөөр авахаар болж дэлгүүр орж тамхи ундаа авья гээд буухаар нь араас нь хараад байсан чинь буцаж ирээд утсаар ярьж байгаад ундаа аваад ирье гээд урт цагаан луу ороод эргэж гарч ирээгүй алга болсон ...” гэх мэдүүлэг. /1-p хх 42-44 дүгээр хуудас/,

Хохирогч Н.Амартүвшингийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2015 оны 03 дугаар сарын 05-ны өдөр санагдаж байна. Шар царайтай залуу орж ирээд би Дарханаас ирсэн. Гадаадын хүмүүстэй явж байгаа юм. Хамт явж байсан гадаад хүмүүс гар утсуудаа алдчихлаа үнэтэй утас байвал сайн байна. Та дагаж очоод мөнгийг нь авчихвал сайн байна гэхээр нь ямар утас авах вэ гэхэд үнэтэй утас хэрэгтэй гэхээр нь итгээд note -2 маркийн утас болон 5-6 ширхэг үнэтэй утсаа аваад тэр залуутай таксигаар явж ардын эрхийн орчим буугаад LG 2 маркийн цагаан өнгийн гар утсаа надад өгөөч надад утас байхгүй, нэгж хийгээд нөгөө хүмүүстэйгээ холбоо барих гэсэн юм гэхээр нь өгсөн чинь байрны доод талын жижиг хүнсний дэлгүүр орсон. Би хүлээгээд гарч ирэхгүй болохоор нь араас нь ороход уг дэлгүүрт байгаагүй. Хэзээ яаж гарч явсаныг анзаарч харалгүй алдсан байсан...” гэх мэдүүлэг. /1-p хх 47-49 дүгээр хуудас/,

Хохирогч Э.Жигжидсүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2015 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 13 цагийн үед I Phone -6 маркийн гар утас 2 ширхэгийг худалдахаар Фэйсбүүк хаяган дээрээ байрлуулсан. 17 цаг 45 минутын үед 95164695  гэсэн дугаарын утаснаас нэг хүн ярьж гар утас үзье, танай байрны гадаа ирсэн байна, гараад ирэх үү гэхээр нь за гэж хэлээд гарч үзүүлсэн. Уг хүн сүмд явдаг юм, сүмийн 4 солонгос хүнд утас авч өгнө. Мөн өөртөө гар утас авна, 5 гар утас авах гэсэн юм орой 20 цагт 11 дүгээр хорооллын 9 давхарт хүрээд ир гэхээр нь чадахгүй, та нар ирээд ав гэж хэлэхэд хоёр залуу зөвшөөрөөд явсан. Орой 20 цагийн үед залгаад бид хоёр ирчихлээ утас аваад гараад ир гэхээр нь 1 утас аваад та хоёр 5 давхарт гараад ир гэсэн чинь 5 давхарт гарч ирээд утсыг үзээд за болж байна, Солонгосчууд ирж яваа, чи гар утаснуудаа аваад гараад ир, бид хоёр 4-5 хүнийг дээш нь яаж гаргах вэ  гэхээр нь гэртээ орж 5 гар утсаа цүнхэнд хийгээд байрны орцны үүдэнд гарч ирсэн. ... тэгээд нэг залуу нь машинд чинь сууж үзье даараад байна  гэхээр нь машинд оруулсан. Тэр залуу нэгэнт утас авах юм чинь задлаад үзээд буцаагаад хайрцагт нь хийгээд миний хажууд тавихаар нь би утсыг  аваад цүнхэндээ хийх хооронд нүүр лүү тойрог маягаар шингэн цацахаар нь амаа дараад хаалгаа онгойлгоод унасан чинь нөгөө залуу машинаас буугаад тойрч  ирж яваа харагдсан. Тэр үед орцноос хүмүүс гарч ирж таарсан  ба нөгөө залуу зугатаасан. Миний нүд улайж юм харж чадахгүй байсан, нүүр хамар халуу оргиод нүүр ам хорсоод байсан. Эхнэр цагдаа дуудсан....хамт явж байсан залуу утсаар яриад үлдсэн ба шар царайтай жижиг биетэй залуу нь машинд орж ирээд гар утас үзэж байгаад нүүр лүү газ цацаад гар утас авах гээд булаацалдаж байгаад, цүнхний оосор тасарч, жолооч талын хаалгаа түлхээд гадагш гарахад нөгөө залуу буугаад зугатаасан байсан. Хамт байсан залуу хаана юу хийж байсныг анзаарч хараагүй, тэр залуу хамтран оролцоогүй...” гэх мэдүүлэг. /1-p хх 29-34 дүгээр хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт ¹В/133. Үүнд:

1. Ууганбаатар, Энхжаргалын Мөнх-Од нарын гарын дардас шинжилгээнд тэнцэнэ.

2. БЗД-н 25-р хороо, 84-р байрны 38 тоотод хулгай орсон хэргийн газраас илрүүлж бэхжүүлсэн 2015-024-БЗД дугаараар папилон санд кодлогдсон №1 дугаартай гарын мөр нь Цагаандайн Мөнхбатын баруун гарын дунд хуруугаар үүсгэгдсэн байна гэх дүгнэлт /1хх 145 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт ¹В/148. Үүнд:

1. Шинжилгээнд ирүүлсэн 3 дахь хуудасны №1, 2 гэж дугаарласан гарын мөр шинжилгээнд тэнцэнэ. Харин 1 дэх хуудасны №1, 2, 3, 2 дох хуудасны №1, 2, 3 дугаартай гарын мөрүүд шинжилгээнд тэнцэхгүй.

2. Тэнцэж байгаа хэргийн газраас бэхжүүлсэн 3 дахь хуудас дахь 40 тоотоос илрүүлж бэхжүүлсэн №1 дугаартай гарын мөр нь Цагаандайн Мөнхбатын зүүн гарын долоовор хуруугаар үүсгэгдсэн байна гэх дүгнэлт /1-p хх 153 дугаар хуудас/,

Эд зүйлийн үнэлгээ /1-р хх 15, 39, 40, 45, 63, 169, 170, 195, 247, 2-р хх 15, 3-p xx 138-139, 151 дүгээр хуудас/,

Таньж олуулах ажиллагаа /1-р хх 22-23 дугаар хуудас/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1-р хх 67-73 дугаар хуудас/,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх 76-80, 183-190 дүгээр хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /2хх 63 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2-p хх 65 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Ц.Мөнхбат нь 4 удаагийн давтан үйлдлээр, шунахай сэдэлтээр 2014 оны 12 дугаар сарын сүүлээр Нарантуул захад өмд зардаг Н.Батцоожоос өмд бөөндөж авна гэж хэлээд машинаар нь Баянгол дүүргийн 11 дүгээр хооо, 43 байрны гаднаас автомашин дотор байсан 48 ширхэг өмд, Самсунг галакси доус маркийн гар утас зэрэг эд хөрөнгийг хулгайлан авч 2.080.000 төгрөгийн хохирол,

2014 оны 12 дугаар сарын 31-нээс 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 84 дүгээр байрны 38 тоотод оршин суух иргэн Д.Гүнцэцэгийн гэрээс 32 инчийн Cони маркийн LSD зурагт, Самсунг брэндийн 2 хаалгатай хөргөгч, будаа агшаагч, тоос сорогч, ус буцалгагч, өргөн ор зэрэг эд хөрөнгийг хулгайлан авч 3.120.000 төгрөгийн хохирол,

2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 04 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Буудай” зочид буудлын ресепшин иргэн М.Мөнхзулын виза зартыг хулгайлан, картанд байсан бэлэн 467.000 төгрөгийг хулгайлан авсан,

2015 оны 02 дугаар сарын 17-ны шөнө Баянзүрх дүүргийн 01 дүгээр хороо, Голдан Вилл хотхоны 1008 тоотод оршин суух иргэн О.Батхишигийн гэрт нэвтрэн орж Самсунг S-3 маркийн гар утас 1 ширхэг, миний айпад /mini ipad/ 1 ширхэг, Нокиа Е-8 /nokia e-8/ маркийн гар утас 1 ширхэг, хар өнгийн түрийвч, виза карт, дунд гарын хөөрөг, хар өнгийн ширэн оосортой цаг, 100.000 төгрөг зэрэг эд хөрөнгийг хулгайлж 705.000 төгрөгийн хохирол тус тус учруулж, хулгайн гэмт хэргийн улмаас будад 6.372.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

мөн давтан үйлдлээр, шунахай сэдэлтээр 2014 оны 12 дугаар сард Нарантуул захын 20 дугаартай чингэлэгт барилгын цахилгаан тоног төхөөрөмж зардаг Б.Цэрэнтогтохоос барилгын материал авах нэрийдлээр хамт явж Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 100 айлын барилгын материалын дэлгүүрийн орчимд “гар утсаа өгөөч, яриад өгье” гэж худал хэлж хуурч мэхлэх аргаар Айфон 6 /Iphone 6/ плас маркийн гар утсыг залилан авч 1.800.000 төгрөгийн хохирол,

2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Жаргалаас “байгалийн зураг авдаг хүн хайж байна” гэж худал хэлэн авч авахдаа иргэний үнэмлэх хуулбарлан авах гэж явах зуурт “гар утасны цэнэг дууссан байна, гар утсаа өгчих” гэж худал хэлж хуурч мэхлэх аргаар Sамсунг галакси S 4 маркийн гар утас, Никон маркийн дуран зэрэг эд хөрөнгийг залилан авч 1.000.000 төгрөгийн хохирол,

2014 оны 02 дугаар сарын 04-ний өдөр иргэн Б.Эрдэнэбилэгээс “АНУ-аас ирсэн иргэдэд гар утас авах гэсэн юм” гэж худал хэлж Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 84 дүгээр байрны 5 давхарын 37 тоотод дагуулан ирж Гранд 2, Айфон 5 маркийн гар утаснуудыг хуурч мэхлэх аргаар залилан авч 680.000 төгрөгийн хохирол,

2015 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Драгон төвийн гар утасны лангуунд суудаг Д.Баяртогтохоос “үзүүлэлт сайтай гар утаснууд авна” гэж хуурч мэхлэн дагуулан явж Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Урт цагааны урд ирээд Айфон 6, Sамсунг S 3 маркийн гар утас 2 ширхэг зэрэг эд зүйлсийг залилан мэхлэн авч 1.850.000 төгрөгийн хохирол,

2015 оны 02 дугаар сарын 11-ний өдөр иргэн Э.Батсууриас “гадаадын төлөөлөгч нарт жуулчилдаг төлөөлөгч хүн байна, ажлын шугамаар солонгосоос 5 хүн ирсэн байгаа, гар утас авах гэсэн юм” гэж хуурч мэхлэн гар утас авахаар тохирч Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Кемпински зочид буудлын гадаа авчирч Sамсунг Нөт 2, Самсунг S 3 маркийн гар утаснуудыг залилан мэхлэн авч 900.000 төгрөгийн хохирол учруулсан,

2015 оны 02 дугаар сарын 24-ний өдөр иргэн Д.Мөнх-Эрдэнэд “таниас 3, 4 ширхэг үнэтэй утас авъя, Дарханд гадаад хүмүүстэй явж байгаад гар утсыг нь машин дотроосоо алдсан, тэр хүмүүс нь урт цагаан дээр хүлээж байгаа, очоод мөнгийг нь өгье” гэж хуурч мэхлэн гар утас авна гэж дагуулан явж Айфон 5 S маркийн гар утсыг нь залилан мэхлэн авч 650.000 төгрөгийн хохирол учруулсан,

2015 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт Өргөө кино театрын урд байрлах гар утасны лангуунд ажилладаг Н.Амартүвшингээс “гадаадын хүмүүстэй явж байгаа юм. Хамт явж байсан гадаад хүмүүс гар утаснуудаа алдчихлаа, үнэтэй утас байвал сайн байна” гэж худал хэлж Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Ардын эрхийн орчимд дагуулан очоод гар утсаа өгөөч, надад утас байхгүй, нэгж хийгээд нөгөө хүмүүстэйгээ холбоо барих гэсэн юм гэж хэлэн түүний Эл Жи 2 маркийн цагаан өнгийн гар утсыг хуурч мэхлэх аргаар залилан мэхлэн авч 300.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан буюу бусдыг хуурч мэхлэх аргаар залилан мэхэлсэн гэмт үйлдийн улмаас бусдад 7.180.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

2015 оны 03 дугаар сарын 01-ний орой 20 цаг 30 минутын орчим иргэн Э.Жигжидсүрэнгээс гар утас авна гэж утсаар яриад Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 38а байрны гадаа машин дотор нь сууж байгаад эд хөрөнгийг авах зорилгоор амь биед аюултайгаар довтолж, нүүр рүү нь газыг зэвсгийн чанартай хэрэглэн цацаж, хүч хэрэглэн, гар утсыг дээрэмдсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь дээр дурдсан шүүгдэгч, хохирогч, гэрч, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч нар, гэрч нарын мэдүүлэгүүдээр болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүд хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч нь хулгайлах болон залилан мэхлэх гэмт хэргийн талаар өөрийн гэм бурууг хүлээсэн нь хэрэгт байгаа дээрхи нотлох баримтуудаар батлагдаж байгаа болно.

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Монгол улсын хуулийн 10 дугаар зүйлийн 10.10,7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар Ц.Мөнхбатад холбогдох эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2,148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсгүүдэд заасан эрүүгийн хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож,мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан ялаас 2 жилийн хорих ялыг хасаж эрх зүйн байдлыг дээрдүүлсэн аль ашигтай үндэслэлээр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Ц.Мөнхбатад холбогдуулан прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт ,145 дугаар зүйлийн 145.2, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж дүгнэлээ.

Иймд шїїгдэгч Ц.Мөнхбатыг давтан үйлдлээр бусдын орон байранд нэвтэрч /4 удаагийн үйлдлээр/ бага бус хэмжээний хохирол учруулсан , бусдын амь насанд  аюултайгаар хүч хэрэглэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцон , хуульд заасан ял шийтгэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон бол гэж зааснаас үзэхэд уг зорилгоор довтолгоон эхэлснээр дээрмийн гэмт хэргийг төгссөн гэж үзэхээр хуульчилжээ. Довтлох гэдэг нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг авах зорилгоор хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлэхдээ хохирогчийн эсэргүүцэх боломжийг шууд алдагдуулж  байгаа шууд санаатай үйл  хөдлөл идэвхитэй хөдөлгөөнөөр үйлдэгдэх бөгөөд шүүгдэгч нь  хохирогч Жигжидсүрэнгийн эд хөрөнгө буюу гар утсыг авах зорилгоор амь биед нь аюултайгаар довтолж нүүр рүү нь газ цацан зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн байх тул амь биед нь аюултай гэж үзнэ.

Хохирогчийн эд хөрөнгийг өөрийн мэдэлд оруулж чадсан эсэхээс үл хамааран дээрхи зорилгоор довтолсоноор уг гэмт хэрэг төгссөн болно . Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ц.Мөнхбатын цагдан хоригдсон 503 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож,нэр бүхий хохирогч нарт хохирлыг олгохоор шийдвэрлэлээ.