Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 115

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Буянтогтох даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Лхамсүрэн,

улсын яллагч Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батбямба,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Рашзэвэг /шүүхэд төлөөлөх эрхийн дугаар 0634 /          

шүүгдэгч Н.Түмэнбаяр,

гэрч Ц.Ариунцэцэг, Б.Төрмөнх, Н.Түмэнжаргал  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Чоносон овогт Ням-Очирын Түмэнбаярт холбогдох 201519000520 тоот эрүүгийн хэргийг 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авснаар 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хянан хэлэлцэв.

 

     Шүүгдэгчийн биеийн байцаалт

     Монгол улсын иргэн 1975 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Өмнөговь аймагт- төрсөн, 41 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, зоо техникч мэргэжилтэй, Идун ХХК-нд тогооч, угаагч ажилтай, Говьсүмбэр аймгийн 2 дугаар баг Ханангийн 16 тоотод 2 хүүхдийн хамт оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Чоносон овогтой Ням-Очирын Түмэнбаяр, Регистрын дугаарЕЙ75011701.

 

     Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч Н.Түмэнбаяр нь 2015 оны 08 дугаар сарын 12-ны шөнийн 23 цагийн орчим Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Дөлгөөн гэх газар хатуу хучилттай зам дээр өөрийн эзэмшлийн Ниссан Террано маркийн 17-86 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа хохирогч Л.Чимгээгийн өмчлөлийн 3 үхэр мөргөж зам тээврийн осол гарган 2.300.000 төгрөгний хохирол учруулж, жолооч зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд

 

Шүүгдэгч Н.Түмэнбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ 2015 оны 08 дугаар сарын 12-ны өглөө 10 цаг өнгөрөөгөөд охин Ариунжаргал, дүү Түмэнжаргалын хамт Улаанбаатар хотоос гарсан. Тухайн үед ширүүн бороо орж байсан ба машины урдуур үхэр гарч ирэн араас нь улаан зүсмийн бяруу гарч ирсэн. Шил арчигч хурдан ажиллаж байсан тул бяруу машинд шүргүүлээд гарсан. Бяруу унаагүй явсан тул би бяруунд ямар нэг гэмтэл учруулсан, хэрэг хийсэн гэж бодоогүй тул цагдаад мэдэгдэлгүй цааш явсан. Баруун гар талын гэрэл асч унтраад анивчаад байсан тул 200 метр яваад зам дээр 1 цаг гаран зогссон. Зогсоод машиныхаа 36 ширхэг гал хамгаалагчийг засч оролдсон боловч засч чадалгүй цаашаа маш удаан явсан. Довын гуанз очих хооронд 3 удаа машин зогсож очсон. Миний машины урдуур өөр олон үхэр гарч ирээгүй, мөн олон үхэр мөргөх боломж байхгүй ба миний гэрэл хагарсан байсан гэв.

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Л.Чимэгээ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ 2015 оны 08 дугаар сарын 12-ний шөнө манай ээж ах нар аймгаас явж байсан. Шөнийн 12 цагийн үед 3 үхэр дайрагдсан байсан. Улаан халзан үнээ гэдэс нь дайрагдаад цоорсон байсан ба газар дээрээ үхчихсэн байсан. Нөгөө 2 үхэрийн хөл нь доголоод гэмтчихсэн хэвтэж байсан гэсэн. Тэгээд ээжийн маань даралт нь ихэссэн. Гурван үхэр дайрсан байхыг бодоход маш хурдтай явж байсан байна гэсэн. 3 үхэр дайрсан тухай маргааш нь би цагдаад мэдэгдсэн. Мал маллаж байгаа хүмүүс хариулгатай байх ёстой гэдийг мэдсэн тул бидний буруу гэдгийг ч мөн мэдэж байна. Тэгээд Цагдаад мэдэгдсэний дагуу шинжээч цагдаа нар ирж газар дээр нь үзлэг хийгээд цагдаа нар үхэр чинь зам дээр байгаа тул аваар осол гаргаж болзошгүй. Иймээс замаас холдуулж зайлуулах хэрэгтэй гэж хэлсэн. Машины хувьд сэлбэж засч болдог, харин малыг сэлбэж засч болдоггүй тул миний хувьд гомдолтой байна. 2 үнээ маань нялх тугалтай сүү нь гойжсон үхэр байсан. Яагаад үхэр дайрчихсан тухайгаа мэдэгдэлгүй хэргийн газраас зугтаачихсан юм бол гэж гайхаж байна. Үхэрний хохиролд 2 300 000 төгрөгийг нэхэмжилж байна. Шүүгдэгч нь хохирлоо барагдуулаагүй байгаа гэв.

 

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийнүзүүлэлтүүд /хх-ийн 5, 9-11 хуудас/

 

Осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 7 хуудас/

17-86 УНЗ улсын дугаартай Ниссан Террано маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 8 хуудас/

 

2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн ТӨА/10 дугаарын Ашид билгүүн ХХК-ны гаргасан 1 эр бяруу, 2 үнээний хохирлын үнэлгээ,

 

2015 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 81 тоот техникийн шинжээчийн дүгнэлт болон хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 45-48 хуудас/

 

2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 00000094 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 53 хуудас/

Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргасан тогтоол /хх-ийн 23 хуудас/

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Л.Чимэгээ мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ 2015 оны 08 дугаар сарын 03-ны өглөө манай ах Л.Батчулуун над руу утсаар яриад өчигдөр орой 3 үхэр машинд дайрагдсан байна цагдаад хандах уу гэхээр нь би цагдаад хандсан нь дээр гээд Цагдаагийн байгууллагад хандсан. Тэгээд Төв аймгаас жижүүрийн бүрэлдэхүүнтэй хамт хэргийн газар дээр очсон. Намайг хэргийн газар дээр очиход мухар халзан улаан үхэр үхсэн, замын баруун гар талд хэвтэж байсан. Хар халзан бярууны хөл нь хугарчихсан, нөгөө үхэр нь гэдэс нь цоорчихсон байдалтай амьд замынхаа зүүн талд 1 метр орчимд зайд хэвтэж байсан. Манай ах Батчулуун машин дээрээ амьд байсан 2 үхрээ ачаад гэрлүүгээ аваад явсан, тэр хоёр үхэрт гэрийн гадаа хоёр хоног тариа тариад хэсэг хугацаанд эмчилсэн болов эмчилгээ авч чадалгүй үхсэн. Үхсэн гурван үхэр нь миний эзэмшлийн үхэр байгаа юм. Тэр гурван үхэр манай ээжийн нэр дээр тоологддог, харин манай ах Батчулуун малладаг юм. Би нийтдээ 23 үхэртэй байсан. Манай үхэрнүүд бүгд манай ээж Төмөрхишигийн нэр дээр байдаг. Манай үхэрнүүд тухайн үед Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Дөлгөөн гэх газар нутаглаж байсан. Нэг улаан халзан мухар үнээ, хар халзан үнээ, бөөр алаг бяруу байсан. Хоёр үнээ нь тугаптай байсан... гэх мэдүүлэг /хх-109 дүгээр хуудас/

 

Гэрч Ц.Ариунцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ  2015 оны 08 дугаар сарын 12-ны орой маш их ширүүн бороотой байсан. Төв аймаг өнгөрөөд Өндөр давааны наах нь баахан үхэрнүүд орилолдоод байж байсан 3 үхэр нь зам дээр хэвтчихсэн 1 нь гэдэс нь цувчихсан байсан.  Бид хоёрыг явж байтал гэрэл нь хагарчихсан, өрөөсөн гэрэлтэй терона явж байсан. Бид 2 терроно машины гэрэл нь хагархай зөөлөн явж байсан болохоор нь дайрчихаж дээ гэж бодоод явж байсан. Тэгээд ногоон довын цайны газар иртэл араас нөгөө машин ирсэн болохоор нь цагдаагийн газар руу утасдаж мэдүүлсэн гэв.

 

Гэрч Н.Түмэнжаргал шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ Эгч бид 2 эгчийн тероно маркийн машинтай Улаанбаатар хотоос 21 цагийн үед гараад 22 цагийн үед явж байтал эгч гэнэт тормозлоод асуутал урдуур үхэр явж байсан юм гэсэн. Тухайн үед би нойрмоглоод унтаад явж байсан. Сүртэй юм болоогүй. Урдуур явсан үхэр нь улаан зүстэй бяруу байсан ба тэр үхэр тэгээд яваад өгсөн. Олон үхэр харагдаагүй. Зэрвэс улаан бяруу урдуур гараад явах шиг болсон. Замдаа 2, 3 удаа зогсоод би эгчид даараад  байна явъя гэж хэлээд бид 2 явсан гэв.

 

Гэрч Л.Батчулуун мөрдөн байцаатанд өгсөн мэдүүлэгтээ 2015 оны дугаар сарын 13-ны шөнө 01 цагийн үед ээжтэйгээ хамт Төв аймгийн Зуунмод сумын гэрээсээ Сэргэлэн суманд хөдөө байдаг гэрлүүгээ явах замд Ногоон довын давааны наана засмал зам дээр гурван үхэр машинд дайрагдсан байдалтай байсан. Тэгээд хэний үхэр болохыг нь мэдэх гээд бууж үзтэл манай мухар улаан халзан үнээ гэдэс нь цоорчихсон байдалтай замын хажууд үхсэн, хар халзан үнээ нь замын зүүн талд мөн гэдэс нь цоорчихсон, босож чадахгүй хэвтэж байсан. Мухар бөөр алаг бяруу үхсэн үхэрнийхээ хойно хэвтэж байсан. Өглөө нь дүү Чимэгээд танай гурван үхэр машинд дайрагдсан байна. Цагдаад мэдэгдэх үү гэж асуусан Чимэгээ өөрөө цагдаад мэдэгдээд, хэргийн газарт цагдаа нартай хамт ирсэн. Би амьд байсан хоёр үхэрээ машин дээрээ ачаад гэрийнхээ гадаа буулгаад эмчилгээ хийсэн боловч сэхэл авалгүй байж байгаад 2 хоногийн дараа үхсэн. Машинд дайрагдсан үхэрнүүд манай дүү Чимэгээгийн үхэрнүүд гэхдээ ээж Төмөрхишигийн нэр дээр тоологддог. Намайг анх хэргийн газарт шөнө очиход зам дээр хар өнгийн хүрээ бололтой зүйл хоёр ширхэг бөмбөгөр прожуктор шиг гэрэл, гэрлийн хагархай шилнүүд байсан... гэх мэдүүлэг /хх-112 дугаар хуудас/

 

Гэрч Д.Төмөрхишиг мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ  Би 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдөр өөрийн хүү Батчулууны хамт Төв аймгийн Зуунмод сумаас Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт байрлах хөдөө гэрлүүгээ шөнийн 01 цагийн үед яаж байсан юм тэгээд гэрийнхээ ойролцоо засмал зам дээр явж байтал зам дээр гурван үхэр хэвтэж байсан нэг үхэр нь үхсэн, хоёр нь амьд гэхдээ босож чадахгүй байсан. Машины гэрэлд харахад замын баруун гар талд улаан халзан зүсмийн үнээ гэдэс нь цоорчихсон байдалтай, замынхаа зүүн гар талд нь хоёр амьд үхэр байсан. Тэр хоёр үхрийн нэг нь хар халзан зүсмийн үнээ, нөгөөх нь бөөр алаг бяруу байсан. Хар халзан зүсмийн үнээний гэдэс нь цоорчихсон, бөөр алаг бярууны хөл нь байсан. Тэдгээр үхэрнүүдийг би хараад манай үхэр болохыг би шууд таньсан. Тэгээд хүү бид хоёр тухайн үхэрнүүдээ орхиод гэр рүүгээ явсан. Маргааш өглөө нь амьд байсан хоёр үхрийг гэрийнхээ гадаа машинаар ачиж авч ирсэн. Тэгээд амьд байсан хоёр үхэр нь арчилгаа эмчилгээ авахгүй байсаар байгаад хоёр хоногийн дараа үхсэн. Намайг анх хүүтэйгээ осол болсон газар ирэхэд замд дээр бөмбөгөр хоёр гэрэл, гэрлийн хагархайнууд байсан Тухайн машинд дайрагдсан үхэрнүүд нь миний нэр дээр байдаг, гэхдээ манай охин Чимгээгийн эзэмшлийн үхэрнүүд байгаа юм. Манай үхэрнүүдийг манай төрсөн хүү Батчулуун малладаг ... гэх мэдүүлэг /хх-111 дүгээр хуудас/

Гэрч А.Эрдэнэбаатар мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ Түмэнбаяр нь надаар өөрийнхөө Ниссан Террано маркийн машиныг засуулсан. Түмэнбаяр над дээр ирээд дугуйнд нэг юм хавираад байна гэж хэлээд ирэхээр нь би машиныг нь үзсэн чинь гуферний дотор талд байдаг хаапт нь унжсан байдалтай конопнууд нь уначихсан байхаар нь би тэр хаалтыг нь дээш төмөр утсаар уяж хавирахааргүй болгож өгөөд явуулсан. Түмэнбаяр над дээр ирж машинаа үзүүлэх үед түүний машины жолооч талын дохионы гэрэл хагарчихсан. Баруун талын дугуй хэсгийн гуперний хамгаалалт нь унжчихсан байсан... гэх мэдүүлэг/хх-110 дугаар хуудас/.

Гэрч Э.Болдмандах мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 11 цагийн үед Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Дөлгөөн гэх газар хатуу хучилттай авто замд осол гарсан талаар дуудлага хүлээн авч, 12 цагийн үед хэргийн газар очик үзлэг хийж эхэлсэн. Үзлэг хийж байхад бороо орж, газар нойтон болсон. Зам дээр тээврийн хэрэгслийн эд ангиуд хагарч, бутарч унасан байдалтай 2 бөөрөнхий нэмэлт гэрэл, кирлоны хүрээ, дохионы гэрлийн суурь, гэрлийн шилний хагархай зэрэг эд зүйлүүд, замын баруун талд улаан зүсмийн цээж хэсгээсээ цагаантай үнээ үхсэн байдалтай байсан...гэх мэдүүлэг /хх-31-32 дугаар хуудас/.

Шинжээч П.Маргад мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ Тээврийн хэрэгсэлд шинжилгээ хийх зорилгоор үзлэг хийхэд шинжилгээнд ирүүлсэн тээврийн хэрэгслийн баруун урд талын дохио гэрлийн суурины хагархай дээр мал, амьтны улаан хүрэн зүсмийн малын цус мэт зүйл тогтсон байсан. Үүнээс үзэхэд тухай тээврийн хэрэгсэл нь мап амьтан мөргөсний улмаас эвдрэл гэмтэл үүссэн байх боломжтой... гэх мэдүүлэг /хх-49 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг яллах болон өмгөөлөх талууд сонсгох замаар шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Түмэнбаяр нь 2015 оны 08 дугаар сарын 12-ны шөнийн 23 цагийн орчим Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Дөлгөөн гэх газар хатуу хучилттай зам дээр өөрийн эзэмшлийн Ниссан Террано маркийн 17-86 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа хохирогч Л.Чимгээгийн өмчлөлийн 3 үхэр мөргөж зам тээврийн осол гарган 2.300.000 төгрөгний хохирол учруулж, жолооч зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, Ашид Билгүүн ХХК-ны гаргасан үнэлгээ, 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 81 тоот шинжээчийн дүгнэлт, 2015 оны 09 дүгээр сарын 24-ны өдрийн 0094 тоот шинжээчийн дүгнэлт /хх-53/, гэрч Ц.Ариунцэцэгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, эд мөрийн баримтууд зэргээр нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Н.Түмэнбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ. Шүүгдэгч  Н.Түмэнбаяр түүний өмгөөлөгч Ц.Рашзэвэг нар нь гэмт хэрэг хийгээгүй нэг улаан бяруу мөргөсөн, бяруу унаагүй яваад өгсөн учир хэргийн газраас зугтаасан гэсэн зүйл ангийг хэрэгсэхгүй болгож өгнө үү? түүнчлэн 3 үхэр мөргөөгүй, бороо ширүүн орж байсан, харагдах орчин хязгаарлагдмал байсан хэдий ч машины гэрэлд 1 үхэр явж өнгөрөөд улаан бяруу гэнэт орж ирсэн. Ослын улмаас эд мөрийн баримтаар хураагдсан тээврийн хэрэгсэлийн эд ангиудаас кирло, их гэрлийн хэсэг миний машиных мөн харин нэмэлт гэрлийн суурь миний машиных биш, энэ хэрэг малчины буруугаас болсон гэж мэдүүлж байгааг хүлээн авах боломжгүй. Учир нь Ослын газраас Н.Түмэнбаярын тухайн үед унаж явсан машины эд ангиуд хураагдсан бөгөөд машинд тэр эд анги байх ёстой хэсэгт эвдрэл гарсан, машины эвдэрсэн хэсгээс улаан зүсмийн үхрийн үс шинжлэгдсэн, осол болсны дараагаар машиных нь баруун талын гэрэл эвдэрсэн гэх өөрийнх нь мэдүүлэг, улаан бяруу мөргөсөн өөр үхэр мөргөөгүй гэдэг мэдүүлэг нь ямар ч нотлох баримтаар нотлогдоогүй, нотлогдох боломжгүй, нэмэлт гэрлийн эвдэрсэн суурь миний машиных биш гэх боловч машинд нь гэрлийн суур нь байгаа гэрэл зураг /хх-48-ийн ?9,10 дугаар зураг/ 81 тоот шинжээчийн дүгнэлтийн 3 дугаарт Уг тээврийн хэрэгсэлийн хамгаалалтын төмөрний урд 2 нэмэлт их гэрэл байсан суурьтай уг суурь нь гэрэл байсан хуучирч удаагийн оромтой гэж дүгнэсэн зэргээр няцаагдаж байна. Шүүх хуралдааны шинчилсэн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт гэрчээр асуугдсан гэрч Б.Төрмөнх нь мэдүүлэг өгөөгүй, гэрчийн мэдүүлэг дээрх гарын үсэг минийх биш гэсэн тул түүний мэдүүлгийг гэрчийн мэдүүлгээс хасах түүнчлэн гэрч гэх Н.Түмэнбаярын төрсөн дүү Н.Түмэнжаргал мөрдөн байцаалтанд мэдүүлэг өгөхгүй гэсэн хэдий ч шүүхийн хэлэлцүүлэгт гэрчээр мэдүүлэг өгөх болсон шалтгаанаа тайлбарлаж мэдэхгүй ач холбогдол бүхий мэдүүлэг өгөхгүй байсан тул гэрчийн мэдүүлэгт тооцох шаардлагүй гэж үзлээ. Өмгөөлөгч Ц.Рашзэвэгийн Б.Төрмөнхийг хууль сануулж гэрчээр асуугаагүй байж гэрчээр тогтоож асуусан болж байцаан шийтгэх ажиллагаа явуулсан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн байна. Мөрдөн байцаалтанд буцаах үндэслэл болно гэсэн санал үндэслэлтэй хэдий ч нэгэнт хэргийн бүрдэл хангагдсан буцаахад ач холбогдолгүй гэж үзлээ. Хохирлын тухайд шинжээчийн дүгнэлтээр /хх-53/ малчин Л.Батчулууныг замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэснээр, хохирогч, иргэний нэхэмжлэгч Л.Чимэгээ  буруутайгаа хүлээн зөвшөөрч байгаа, мөн дайрагдсан 3 үхрийн 1 үхэр газар дээрээ үхсэн болох нь нотлогдсон. Нөгөө 2 үхэр нь үхсэн эсэх нь тодорхой бус, үхсэн талаар хэрэгт нотлох баримтгүй зэргийг харгалзан 2.300.000/ Хоёр сая гурван зуун мянган/ төгрөгний хохирлын 1000000 төгрөгний хохирлыг шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгуулж 1.300.000 төгрөгний хохирлыг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч өөрийн машинд  учирсан 1.65.000 төгрөгний хохирлыг өөрөө хариуцах үндэслэлтэй байна. Харин яллах дүгнэлтэнд энэ хэргийн гэрчээр тогтоож бичсэн гэрч Л.Батчулуун нь 3 үхрээ дайрагдсан байхад таарсан малчин, гэрч А.Эрдэнэбаатар, Түмэнбаярын машиныг засаж өгсөн, гэрч Ц.Ариунцэцэг осол гарсан дуудлагаар очсон болохоос гэмт хэрэг хэзээ гарсан хэн хийсэн зэрэг хэргийн талаар гэрчилсэн гэрч нар биш гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дах хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.3 дах хэсэгт зааснаар хүндэвтэр гэмт хэргийн ангилалд багтаж байна.

 

     Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн тээврийн хэрэгслийн кирлоны хүрээ 1 ширхэг, дохионы гэрлийн хагархай, нэмэлт гэрэл 2 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.

 

     Иргэний бичиг баримтаар хураагдаж ирсэн 17-86 УНЗ улсын дугаартай Ниссан Террано маркийн тээврийн хэрэгслийн ?441988 дугаартай В ангилалын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлэх нь зүйтэй байна.

 

     Ниссан Террано маркийн 17-86 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

 

     Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4, 298, 299 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

 

 

ТОГТООХ нь

 

1. Шүүгдэгч Чоносон овгийн Ням-Очирын Түмэнбаярыг зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Түмэнбаярыг 3 сар 15 хоногийн хугацаагаар баривчлах  ялаар шийтгэсүгэй.

 

3.         Эрүүгийн хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар Н.Түмэнбаярт  оногдуулсан 3 сар 15 хоногийн хугацаагаар баривчлах ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан байлгасугай.

 

4. Ялтан Н.Түмэнбаярыг цагдан хорьж, эдлэх ялыг 2016 оны 03 сарын 30-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар ялтан Н.Түмэнбаярын нэр хөрөнгөнөөс 1.000.000 төгрөгийг гаргаж хохирогч Л.Чимгээд олгож, хохирогчийн нэхэмжлэлээс 1 300 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт иргэний бичиг баримтаар хураагдаж ирсэн Н.Түмэнбаярын ?441988 дугаарын В ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг Н.Түмэнбаярт буцаан олгосугай.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн тээврийн хэрэгслийн кирлоны хүрээ 1 ширхэг, 2 ширхэг нэмэлт гэрэл зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болгомц устгасугай.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх 17-86 УНЗ улсын дугаартай Ниссан Террано маркын тээврийн хэрэгсэлийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож хууль ёсны эзэмшигч Н.Түмэнбаярт буцаан олгосугай.

 

            9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь, Дундговь, Төв аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ялтан Н.Түмэнбаярт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.БУЯНТОГТОХ