Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 128/ШШ2020/0022

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар ““А”” ХХК, ““Т”” нарын нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагч Б.Г нарт холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч: “А” ХХК /РД: ***/ болон “Т М” ХХК РД:*******/                                                                                                                                   

Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагч 

Нэхэмжлэлийн шаардлага: 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр “Т” ХХК-ийн Улсын бүртгэлийн  дугаартай гэрчилгээг хүчингүй болгосон шийдвэр болон X******* *******-ийг гүйцэтгэх захирлаар томилсныг бүртгэсэн бүртгэлийг тус тус хүчингүй болгох,

2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр “А” ХХК-ийн Улсын бүртгэлийн *** дугаартай гэрчилгээг хүчингүй болгосон шийдвэр болон X******* *******-ийг гүйцэтгэх захирлаар томилсныг бүртгэсэн бүртгэлийг тус тус хүчингүй болгох, 

Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагч Б.Г 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн *** дугаар дүгнэлтийг бүхэлд нь хүчингүй болгох” гэжээ.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О, хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын ахлах байцаагч Б.Г, хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О, нарийн бичгийн дарга С.Ёндон нар оролцов.

 

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

      Нэхэмжлэгч ““А” ХХК” шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: ““Т”” ХХК нь Монгол Улсын хуулийн этгээд ““А”” ХХК-ийн 100%-ийн хувьцааг нь эзэмшдэг байсан бөгөөд хувьцаа эзэмшигчийн өөрчлөлтийг 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр бүртгүүлэх хүсэлтийг ОӨУБЕГ-т гаргасны дагуу 2018 оны 11 дүгээр сарын 12-ы өдөр бүртгүүлсэн юм.

Гэтэл Монголын Хуульчдын холбооны гишүүн өмгөөлөгч Г.О 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандан гомдол гаргасны дагуу манай компанийн дээр дурдсан бүртгэлийн асуудлыг шалгах ажиллагааг хийж эхэлсэн байдаг. Харин манай компанийн зүгээс уг гомдлын дагуу явагдаж буй хяналт шалгалтын ажлын явцад Монгол Улсын холбогдох хууль тогтоомж зөрчиж 2018 оны 10 сарын 05-ны өдөр ““А”” ХХК болон ““Т”” ХХК Улсын бүртгэлийн гэрчилгээг тус тус хүчингүй болгож, X******* *******-ийг гүйцэтгэх захирлаар томилсныг бүртгэсэн бүртгэл хийгдсэн, ““А”” ХХК болон ““Т”” ХХК-ийн тамга, тэмдгийг шинээр хийлгэснийг мэдсэн бөгөөд энэхүү хууль бус бүртгэлийг хүчингүй болгуулахаар 2019 оны 02 дугаар сарын 01 -ний өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газарт гомдол гаргасан юм. Гэтэл Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагч Б.Г 2019 оны *** дугаар дүгнэлтийг гаргаж ““А”” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн мэдээлэлд өөрчлөлт оруулж 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр гадаадын хөрөнгө оруулалттай ХХК болгон бүртгэсэн бүртгэл, тус компанийн гүйцэтгэх захирлаар ******* *******-ийг бүртгэсэн бүртгэлийг тус тус хүчингүй болгох шийдвэр гаргасан нь холбогдох хууль тогтоомж зөрчсөн болох нь дараах үндэслэлүүдээр тогтоогдож байна. Үүнд:

БНХАУ-ын Хонгок-д оршин суух “Т” ХХК-ийн захирал гэж өөрийгөө тодорхойлсон L******* ******* Or  гэгч нь Монгол Улсын иргэн Г******* О-д ““Т”” ХХК болон ““А”” ХХК-иудын гүйцэтгэх захирал нь БНХАУ-ийн иргэн Wu -ийг чөлөөлж БНХАУ-ын иргэн Xia-ийг гүйцэтгэх захирлаар томилсныг бүртгүүлж, ‘“Т”” ХХК болон ““А”” ХХК-иудын алдагдсан гэрчилгээ, тамгыг шинээр авах эрхийг тус тус олгосон гэжээ.

Үүний дагуу Г.О нь Улсын бүртгэлийн ерөнхий газарт 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр гүйцэтгэх захиралыг чөлөөлөх, томилох өөрчлөлтийг оруулах хүсэлтийг гаргасан гэх бөгөөд ямар нэртэй сонины, ямар огноо дугаартай нь үл мэдэгдэх сонинд ““Т”” ХХК болон ““А”” ХХК-иудын алдагдсан гэрчилгээ болон тамга тэмдгийг гээгдүүлсэн тул хүчингүйд тооцож өгнө үү. гэх зарын хуулбарыг хавсарган өгч шинээр гэрчилгээ болон тамга, тэмдэг  хийлгэн авсан байгаа нь холбогдох хууль тогтоомжийг ноцтойгоор зөрчсөн үйлдэл болсон гэх үндэслэлтэй байна. Тухайн компаниудын бүртгэлд өөрчлөлтийг хийлгэсэн болон хийсэн, гэрчилгээ, тамга, тэмдэг шинээр хийлгэсэн гэх үйл ажиллгаанд дараахь зөрчилдөөнтэй байдлууд байна.

а)   ““Т”” ХХК болон ““А”” ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь Захирал, Ерөнхий захирал БНХАУ-ийн иргэн Wu  өнөөдрийг хүртэл мөн бөгөөд тухайн компанийн өдөр тутмын үйл ажиллагааг өнөөдрийг хүртэл хугацаанд уялдан зохион байгуулж, компанийн санхүүгийн тайлан, балансыг гаргаж, татвар, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал, улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн байгууллага, харилцагч, хувийн хэвшлийн байгууллага, хувь хүнтэй харилцаж байгаа болно.  

““Т”” ХХК болон ““А”” ХХК-ийн гэрчилгээ,
дүрэм, тамга, тэмдэг алдагдсан, гээгдүүлсэн зүйлгүй, анх компанийн гэрчилгээ, дүрэм, тамга, тэмдэг гарсан өдрөөс хойш өнөөдрийг хүртэл компанийн Ерөнхий захирал Wu -ийн эзэмшилд бүрэн бүтэн хэрэглэгдэж, ашиглагдаж хадгалагдаж байгаа болно.

Харин дээр дурдсанчлан Г.О мэдүүлсэнчлэн тухай компанийн гэрчилгээ,
тамга, тэмдэг гээсэн алдагдсан гэх байдал нь бодит байдалд үл нийцсэн буюу хууль бусаар компанийн хүчин төгөлдөр гэрчилгээ, тамга тэмдгийг гаргуулан авсан гэж үззх бүрэн үндэслэлтэй юм.

     Гэтэл Улсын бүртгэгч Х.Т, Б нар нь 2018 оны 10 дугаар
сарын 01-ний өдөр ““Т”” ХХК болон ““А”" ХХК-ийн
улсын бүртгэлийн гэрчилгээг үрэгдүүлсэн гэх үндэслэлээр олгохдоо тухайн үед хүчин төгөлдөр гэрчилгээ, тамга тэмдэг эзэмшигч, компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болох Ерөнхий захирал БНХАУ-ын иргэн Wu -нд мэдэгдэлгүйгээр бодит бус мэдээлэл \сонины зард\-д үндэслэн шинээр гэрчилгээ олгосон байна.

     Их Британийн Виржини Арлуудад бүртгэлтэй “Т” ХХК нь Монгол Улсад хөрөнгө оруулалт хийж өөрийн 100 хувийн хувьцааны эзэмшилгтэй ‘“Т”” гадаадын хөрөнгө орууллалтгай ХХК-ийг 2014 онд үүсгэн байгуулсан байдаг.

      Их Британийн Виржини Арлуудад бүртгэлттэй “Т”  ХХК
нь 2014 оны 07 сарын 11-ний өдөр бүтгэгдсэн хууль ёсны хүчин төгөлдөр гэрчилгээ, дүрэм, тамга зэрэгт өнөөдрийг хүртэл өөрчлөлт оруулсан, хүчингүй болсон зүйлгүй бөгөөд тухайн компанийн хувьцаа эзэмшигч болон хувьцаа эзэмшлийн хувь хэмжээнд өөрчлөлт орсон зүйлгүй болно.

  • “T” ХХК-ийн хувьцаа эзэмшлийн хувь хэмжээ нь:
  •  C 51%
  •  Wu 15%
  •  Ren 15%
  •  “А” ХХК 10%
  •  Mou 9% өнөөдрийн байдлаар байгаа болно.

Харин Г.О бүртгэлийн байгууллагад гаргаж өгсөн “T”  ХХК-ийн Байгууллагын гэрчилгээ 2018.09.10-ны өдрийн огноотой\ гэх бичигт дээр дурдсан хувьдаа эзэмшигчдээс гадна “S” гэх нэр бүхий хуулийн этгээд 7000 ширхэг хувьцаа эзэмшигч гэж бичсэн байгаа нь бодит байдалд нийцэхгүй, худал мэдээлэл гэж үзэж байна.

Учир нь хууль тогтоомжийн хүрээнд аливаа хуулийн этгээдийн хувьцаа эзэмшлийн хувь хэмжээнд өөрчлөлт оруулах буюу хувьцааны эрхийг бусдад шилжүүлэх тохиолдолд хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр гардаг, хувьцаа эзэмшигч нь өөрийн эзэмшлийн хувьцааг гуравдагч этгээдэд шилжүүлэхэд бусад хувьцаа эзэмшигчдэд тэргүүн ээлжид худалдаж авах санал тавьж шийдвэрлэсний дагуу шилжүүлэх гэх мэт зохицуулалттай байдаг.

Гэтэл “T”  ХХК-ийн Choi , Wu, Ren “Альшаа зүүн хошууны төрийн өмчит” ХХК Mou нарын аль нь ч өөрийн эзэмшлийн хувьцааг бусад шилжүүлсэн, худалдан борлуулсан зүйлгүй, энэ талаар ямар нэг хувьцаа эзэмшигчийн болон хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр гараагүй байгаа тул Монгол Улсад хэн нэг этгээд тухайн компанийг төлөөлж хувьцааг нь эзэмшдэг, охин компаниуд болох Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээд ““А”” ХХК болон ““Т”” ХХК-ийн бүртгэлд өөрчлөлт оруулах ямар ч эрх зүйн болон бодит баримтын үндэслэлгүй юм.

 “T”  ХХК-ийн хувьцаа эзэмшигчид болох  Choi 51%-ийн хувьцаа эзэмшигч, Wu 15%-ийн хувьцаа эзэмшигч, Ren 15%-ийн хувьцаа эзэмшигч, “Альшаа зүүн хошууны төрийн өмчит” ХХК 10%-ийн хувьцаа эзэмшигч, Mou 9%-ийн хувьцаа эзэмшигч нарын хурлын шийдвэрээр өөрийн охин компани буюу Монгол Улсын хуулийн этгээд ““А”” ХХК-ийн нийт хувьцааг толгой компанийн хувьцаа эзэмшигчид болох Choi, Wu, Ren, “G” ХХК, Mou нарын нэр дээр тус тус шилжүүлэхээр шийдвэрлэсэн юм.

Үүний дагуу хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр, эрх олгосон итгэмжлэл, эрх шилжүүлэх гэрээ, бэлэглэлийн гэрээ зэргийг үндэслэн Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээд ““А”” ХХК-ийн нийт хувьцааны 51%-ийг Choi -ийн нэр дээр, 15%-ийг Wu -ийн нэр дээр, 15%-ийг Ren J*******-ны нэр дээр, 10%-ийг “G” ХХК-ийн нэр дээр, 9%-ийг хувьцааг Mou -ийн нэр дээр тус тус   шилжүүлэн холбогдох хууль тогтоомжийн дагуу Монгол Улсын бүртгэлийн газарт бүртгүүлж хувьцаа эзэмшигчийн өөрчлөлтийг хийлгэж 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр **** дугаартай Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулан авсан бөгөөд энэ нь өнөөдөр тухайн компанийн хамгийн сүүлд олгогдсон хууль ёсны, хүчин төгөлдөр баримт бичиг болно.

Иймд Улсын бүртгэгч Х.Т2ийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр
“Т”” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар БНХАУ-ын иргэн X******* Chen-ийг бүртгэсэн бүртгэл, улсын бүртгэлийн гэрчилгээг үрэгдүүлсэн гэх үндэслэлээр олгосон шийдвэр бүртгэл, Улсын бүртгэгч Б Лгийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ““А”” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар БНХАУ-ын иргэн s-ийг бүртгэсэн бүртгэл, улсын бүртгэлийн гэрчилгээг үрэгдүүлсэн гэх үндэслэлээр олгосон шийдвэр бүртгэл зэрэг нь Монгол Улсын дараах хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна. Үүнд:

  1. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт “Захиргааны акт, ...батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломжийг олгоно” гэж,
  2. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална: 4.1.4,үнэн зөв, бодитой, ... байх; 4.1.5.нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх; 4.1.6.иргэн, хуулийн этгээдийн хууль ёсны эрх ашгийг хүндэтгэж, 19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсэгт “Улсын бүртгэгч нь дараах эрх, үүрэгтэй байна: 19.4.1.улсын бүртгэлд бүртгүүлэх эрхийн үнэн зөвийг холбогдох иргэн, хуулийн этгээд, албан тушаалтнаас нотлох баримт, тайлбар, лавлагааг гаргуулан авч тогтоох; 19.4.2.энэ хуулийн 6,7,8 дугаар зүйлд заасан улсын бүртгэгчийн төрлийн хүрээнд иргэн, хуулийн этгээдээс улсьн бүртгэл хийлгэх тухай хүсэлт, нотлох баримтыг хүлээн авч хянан улсын бүртгэлд бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах; 19.4.3.энэ хуулийн 19.4.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах;”

Тодруулбал, Улсын бүртгэгч нар нь өмгөөлөгч Г.Ооос 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ““Т”” ХХК болон ““А”” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар БНХАУ-ын иргэн X******* Chen-ийг бүртгэж, улсын бүртгэлийн гэрчилгээг үрэгдүүлсэн гэх үндэслэлээр шинээр гаргуулан авах хүсэлт гаргасан байхад ““Т”” ХХК болон ““А”” ХХК-ийн Ерөнхий захирал БНХАУ-ын иргэн Wu *******-д мэдэгдэж компанийн гэрчилгээ, тамга, тэмдэг алга болсон эсэхийг тодруулж бодит нөхцөл байдлыг үнзн зевөөр тогтоолгүйгээр хуурамч мэдээлэлд \зөвхөн сонины зар\ тулгуурласан гэрчилгээг шинээр олгох шийдвэр гаргасан байгаа нь үндэслэлгүй, хууль бус болсон. Нөгөөтээгүүр ““Т”” ХХК болон ““А”” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар БНХАУ-ын иргэн X******* Chen-ийг бүртгэхдээ тухайн компаниудын Ерөнхий захирал БНХАУ-ын иргэн Wu *******-д мэдэгдэж сонсох ажиллагаа явуулалгүй хууль бусаар бүртгэлд өөрчлөлт оруулсан байдал.

 Мөн түүнчлэн ““А”” ХХК-ийн 100 хувийн хувьцааг нь эзэмшигч байсан ““Т”” гадаадын хөрөнгө оруулалттай ХХК-ийн толгой компанийн буюу үүсгэн байгуулагч Их Британийн Виржини Арлуудад бүртгэлтэй “Т” гэх нэр бүхий хуулийн этгээд эзэмшдэггүй бөгөөд энэхүү хувьцаа эзэмшлийг бүртгэсэн гэх асуудлаар холбогдох байгууллага, шүүхэд хандан шийдвэрлүүлэхээр байгаа болно.

        Дээр дурдсан үндэслэлүүдээр Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагч Б.Гийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн *** дугаар дүгнэлтээр ““А”” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн мэдээлэлд өөрчлөлт оруулж 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр гадаадын хөрөнгө оруулалттай ХХК болгон бүртгэсэн бүртгэл, тус компанийн гүйцэтгэх захирлаар Wu *******-ийг бүртгэсэн бүртгэлийг тус тус хүчингүй болгосон нь илтэд хууль бус болох нь хангалттай тогтоогдохоор байна.

              Иймд холбогдох хууль тогтоомж зөрчиж хийгдсэн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ““А”” ХХК болон ““Т”” ХХК Улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгосон шийдвэр болон X******* Chen-ийг  гүйцэтгэх захирлаар томилсныг бүртгэсэн бүртгэлийг тус тус хүчингүй болгож, Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагч Б.Г 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн *** дугаар дүгнэлтийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүх хуралдаанд болон шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “А” ХХК-ийн улсын бүртгэлийг хянасан талаарх хяналтын улсын
байцаагчийн 2019 оны *** дугаар дүгнэлтийг хүчингүй болгох нэхэмжлэлийн
шаардлагатай холбогдуулан дараах тайлбарыг гаргаж байна.

Өмгөөлөгч Г.Ооос тус газарт хандан “Монголын Хуульчдын холбооны
гишүүн өмгөөлөгч Г.О би Их Британийн Виржинийн Арлуудын хуулийн этгээд
“Т” компани болон Монгол Улсын хуулийн этгээд “Т
” ХХК нараас олгосон итгэмжлэлийн дагуу дараах гомдлыг гаргаж байна.

Их Британийн Виржинийн Арлуудын хуулийн этгээд “Т”
компани нь Монгол Улсын хуулийн этгээдүүд болох “Т ” ХХК
болон “А” ХХК-ийн толгой компани буюу 100 хувийн хувьцаа эзэмшигч билээ.

Мөн Виржинийн Арлуудын хуулийн этгээд “Т” компани нь
дараах 6 хувьцаа эзэмшигчтэй байдаг. Үүнд 3Б” компани-7000
ширхэг хувьцаа буюу нийт хувьцааны 70 хувь,  Choi Ch******* Kong-1530 ширхэг буюу нийт хувьцааны 15.3 хувь, Wu *******-450 ширхэг буюу нийт хувьцааны 4.5 хувь, Ren Jianqiao-450 ширхэг буюу нийт хувьцааны 4.5 хувь, Ela Shan Zuo Qi Guo You Zi Chang Jing Ying You Xian Ze Ren Gong Si буюу Альшаа зүүн хошууны төрийн өмчит ХХК-300 ширхэг буюу нийт хувьцааны 3 хувь, Мои 2Иопдд1и-270 ширхэг буюу нийт хувьцааны 2.7 хувь толгой компани буюу “Т” компанийн шийдвэрээр “Т” ХХК болон “А” ХХК-ийн захирлыг шинээр томилж, тус компаниудын хуучин гэрчилгээ болон тамгануудийг хүчингүй болгож шинээр авах хүсэлт гаргасныг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газар хүлээн авч 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ““Т”” ХХК болон ““А”” ХХК-ийн захирлаар БНХАУ-ын иргэн Chen X*******-г бүртгэж, шинээр гэрчилгээ болон тамга олгосон. Энэхүү шийдвэр, өөрчлөлтийг бүртгүүлэхээр Улсын бүртгэлийн газарт хандах үед миний зүгээс “Т” компанийн хувьцаа эзэмшигчдийн бүртгэлийг баталгаажуулсан 2018 оны гэрчилгээг орчуулгын хамт гаргаж өгсөн билээ.

Гэтэл 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр миний бие “А” ХХК-ийн дүрмийн хуулбар болон лавлагааг авахаар Улсын бүртгэлийн газарт хандах үед тус компанийн хувьцаа эзэмшигч болон гүйцэтгэх захирал өөрчлөгдөн бүртгэгдсэн талаар олж мэдсэн.

Лавлаж асуухад “Т” компанийн хувьцаа эзэмшигчдийн
хурлын шийдвэр болон Т ХХК болон “А” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн шийдвэр, эрх шилжүүлэх гэрээ, бэлэглэлийн гэрээ гэх зэрэг хууль бус бичиг баримтуудад үндэслэн “А” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн бүртгэлд өөрчлөлт оруулж мөн гүйцэтгэх захирлыг өөрчилж бүртгэсэн болохыг тодруулсан ба энэ нь Монгол Улсын бүртгэлийн ерөнхий хууль болон хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль тогтоомжийг дараах үндэслэлүүдээр ноцтой зөрчсөн байна. ...Улсын бүртгэлийн үйл ажиллагаа нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4.1.4 ба 4.1.5-д заасны дагуу үнэн зөв, бодитой байх,нотлох баримтад үндэслэх зарчимтай билээ. Мөн Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 5.5-д заасны дагуу бүртгэлийг мэдээлэл бүхий нотлох баримтад үндэслэн хөтлөх ёстой. Мөн улсын бүртгэгч нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19.4.1 болон 19.4.3-т заасны дагуу улсын бүртгэлд бүртгүүлэх эрхийн үнэн зөвийг холбогдох иргэн, хуулийн этгээд, албан тушаалтнаас нотлох баримт, тайлбар, лавлагааг гаргуулан авч тогтоох, хэрэв нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах үүрэгтэй.

Гэтэл дээр дурдсан хууль бус баримт бичгийн дагуу улсын бүртгэлд өөрчлөлт
оруулахдаа улсын бүртгэгч нь 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр “Т ” ХХК болон “А” ХХК-ийн захирлаар БНХАУ-ын иргэн Chen X*******-г бүртгэж, шинээр гэрчилгээ болон тамга олгох үед хавсарган өгсөн “Т” компанийн хувьцаа эзэмшигчдийн бүртгэлээр тус компани нь нийт 6 хувьцаа эзэмшигчтэй ба хууль бус шийдвэр гаргасан 5 хувьцаа эзэмшигч нь нийлээд ердөө 30 хувийн хувьцаа эзэмшиж байгааг үл хайхарсан, энэ талаар тодруулж, лавлагаа тайлбар авах үүргээ биелүүлээгүй, хууль бус шийдвэрүүдийн огнооноос хуульд заасан хугацаандаа улсын бүртгэлийн байгууллагад хандаагүй болох нь илэрхий байхад үл хайхарсан, хууль бус шийдвэр болон “А” ХХК-ийн шинэчилсэн дүрмийг бүртгүүлэхэд хүчингүй болсон гэрчилгээ болон тамга ашигласныг үл хайхарсан зэрэг илэрхий ноцтой зөрчлүүд гаргасан байх тул улсын бүртгэгчийн хийсэн “А” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр “Т” ХХК-ийг сэргээн бүртгэж, “А” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар БНХАУ-ын иргэн Chen X*******-г бүртгэж өгнө үү” гэх гомдлын дагуу холбогдох хяналт шалгалт хийх явцад Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд заасан эрх ашиг нь хөндөгдөж болох этгээд БНХАУ-ын иргэн  Wu ******* /ерөнхий захирал/, мөн улсын иргэн Qi Runtai /менежер/, нарийн бичиг Г.Маралмаа, өмгөөлөгч Ж.О нарыг байлцуулан өмгөөлөгч Г.Ооос гаргасан гомдлын үндэслэл, холбогдох хяналт шалгалтаар тогтоогдож байгаа нөхцөл байдлын талаар сонсгоход өмгөөлөгч Ж.О сөрөг гомдол гаргахаа мэдэгдсэн бөгөөд дараах гомдлыг гаргасан болно.

“Манай “А” ХХК нь 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр УБЕГ-т
хувьцаа эзэмшигчийн бүртгэлд өөрчлөлт оруулсан билээ.

Харин БНХАУ-ын Хонг Конгд оршин суух “Т” ХХК-ийн захирал гэж өөрийгөө тодорхойлсон L******* ******* Or гэгч нь Монгол Улсын иргэн Г******* овогтой Од Т ХХК болон “А” ХХК-иудын гүйцэтгэх захирлаар томилсныг бүртгүүлж, “Т” ХХК болон “А” ХХК-иудын алдагдсан гэрчилгээ, тамгыг шинээр авах эрхийг тус тус олгосон гэжээ.

Үүний дагуу Г.О нь Улсын бүртгэлийн ерөнхий газарт 2018 оны 09 дүгээр
сарын 26-ны өдөр гүйцэтгэх захирлыг чөлөөлөх, томилох өөрчлөлтийг оруулах
хүсэлтийг гаргасан гэх бөгөөд ямар нэртэй сонины, ямар огноо дугаартай нь үл
мэдэгдэх сонинд Т ХХК болон “А” ХХК-иудын
алдагдсан гэрчилгээ болон тамга тэмдгийг гээгдүүлсэн тул хүчингүйд тооцож өгнө үү гэх зарын хуулбарыг хавсарган өгч шинээр гэрчилгээ болон тамга тэмдэг хийлгэн авсан байгаа нь холбогдох хууль тогтоомжийг ноцтойгоор зөрчсөн үйлдэл болсон гэх үндэслэлтэй байна. Тухайн компаниудын бүртгэлд өөрчлөлтийг хийлгэсэн болон хийсэн, гэрчилгээ, тамга, тэмдэг шинээр хийлгэсэн гэх үйл ажиллагаанд зөрчилдөөнтэй байдлууд байна. Үүнд:

 Т        ХХК болон “А” ХХК-ийн
итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь БНХАУ-ын иргэн Wu Feng Chun өнөөдрийг хүртэл мөн бөгөөд тухайн компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, компанийн санхүүгийн тайлан, балансыг гаргаж, татвар, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал, улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн байгууллага, харилцагч хувийн хэвшлийн байгууллага, хувь хүнтэй харилцаж байгаа болно.

Т ХХК болон “А” ХХК-ийн гэрчилгээ, дүрэм, тамга, тэмдэг алдагдсан, гээгдүүлсэн зүйлгүй, анх компанийн гэрчилгээ, дүрэм, тамга, тэмдэг гарсан өдрөөс хойш өнөөдрийг хүртэл компанийн гүйцэтгэх захирал Wu Feng Chun-ийн эзэмшилд бүрэн бүтэн хэрэглэгдэж, ашиглагдаж, хадгалагдаж байгаа болно. Гэтэл дээр Г.Оы мэдүүлсэнчлэн тухайн компанийн гэрчилгээ, тамга, тэмдэг гээгдүүлсэн алдагдсан гэх байдал нь бодит байдалд үл нийцсэн буюу хууль бусаар компанийн хүчин төгөлдөр гэрчилгээ, тамга, тэмдгийг гаргуулан авсан гэж үзэхээр байна.

Виржинийн аралд бүртгэлтэй нь Монгол Улсад херөнгө оруулалт хийж,
өөрийн 100 хувийн хувьцааны эзэмшилтэй Т компанийг 2014 онд үүсгэн байгуулсан байдаг.

Виржинийн арлын “Т” ХХК нь 2014 оны 07 дугаар сарын 11-
ний өдөр бүртгэгдсэн хууль ёсны хүчин төгөлдөр гэрчилгээ, дүрэм, тамга зэрэгт
өнөөдрийг хүртэл өөрчлөлт оруулсан, хүчингүй болсон зүйлгүй бөгөөд тухайн
компанийн хувьцаа эзэмшигч болон эзэмшлийн хувь хэмжээнд өөрчлөлт орсон
зүйлгүй болно.

“Т” ХХК-ийн хувьцаа эзэмшлийн хувь хэмжээ нь  Choi Ch******* Kong 51%-ийн хувьцаа эзэмшигч, Wu ******* 15%-ийн хувьцаа эзэмшигч, Ren J******* 15%-ийн хувьцаа эзэмшигч, “Альшаа зүүн хошууны төрийн өмчит” ХХК 10%-ийн хувьцаа эзэмшигч, Mou Zhongqlu 9 хувь өнөөдрийн байдлаар байгаа болно. Харин Г.Оы бүртгэлийн байгууллагад гаргаж өгсөн “Т” ХХК-ийн байгууллагын гэрчилгээ /2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн огноотой/ гэх бичигт дээр дурдсан хувьцаа эзэмшигчдээс гадна Sure Affluence гэх этгээд 7000ширхэг хувьцааг эзэмшигч гэж бичсэн байгаа нь бодит байдалд нийцэхгүй, худал мэдээлэл гэж бид үзэж байна.

Учир нь хууль тогтоомжийн хүрээнд аливаа хуулийн этгээдийн хувьцаа
эзэмшлийн хувь хэмжээнд өөрчлөлт оруулах буюу хувьцааны эрхийг бусдад шилжүүлэх тохиолдолд хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр гардаг, хувьцаа эзэмшигч нь өөрийн эзэмшлийн хувьцааг гуравдагч этгээдэд шилжүүлэхэд бусад хувьцаа эзэмшигчдэд тэргүүн ээлжид худалдаж авах санал тавьж шийдвэрлэсний дагуу шилжүүлэх гэх мэт зохицуулалттай байдаг.

Гэтэл “Т” ХХК-ийн Сhoi Ch******* Kong, Wu *******8 Ren Jiangqiao, Альшаа зүүн хошууны төрийн өмчит ХХК, Mou Zhongqiu нарын аль нь өөрийн эзэмшлийн хувьцааг бусдад шилжүүлсэн, худалдан борлуулсан зүйлгүй, энэ талаар ямар нэгэн хувьцаа эзэмшигчийн болон хувьцаа эзэмшигчийн хурлын шийдвэр гараагүй байгаа тул Монгол Улсад хэн нэг этгээд тухайн компанийг төлөөлж хувьцааг нь эзэмшдэг Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээд “А” ХХК болон “Т” ХХК-ийн бүртгэлд өөрчлөлт оруулах ямар ч эрх зүйн үндэслэлгүй юм.

“Т” ХХК-ийн хувьцаа эзэмшигчид болох  Choi Cheug Kong 51 хувийн, Wu ******* 15 хувийн, Ren Jianqiao 15 хувийн, Альшаа зүүн хошууны төрийн өмчит ХХК 10 хувь, Mou Zhongqiu 9 хувийн хувьцаа эзэмшигч нарын хурлын шийдвэрээр өөрийн охин компани буюу Монгол Улсын хуулийн этгээд “А” ХХК-ийн нийт хувьцааг толгой компанийн хувьцаа эзэмшигчид болох Choi Cheug, Wu *******, Ren Jianqiao, Альшаа зүүн хошууны төрийн өмчит ХХК, Mou Zhongqiu нарын нэр дээр шилжүүлэхээр шийдвэрлэсэн юм.

Үүний дагуу хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр, эрх олгосон итгэмжлэл,
эрх шилжүүлэх гэрээ, бэлэглэлийн гэрээ зэргийг үндэслэн Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээд “А” ХХК-ийн нийт хувьцааны 51 хувийг Choi Cheug Kong-ийн нэр дээр 51 хувь, Wu *******-ийн нэр дээр 15 хувийн, Ren Jianqiao нэр дээр 15 хувийн, Альшаа зүүн хошууны төрийн өмчит ХХК-ийн нэр дээр 10 хувь, Mou Zhongqiu-ийн нэр дээр 9 хувийн хувьцааг шилжүүлэн холбогдох хууль тогтоомжийн дагуу Монгол Улсын бүртгэлийн газарт бүртгүүлж, хувьцаа эзэмшигчийн өөрчлөлтийг хийлгэж 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 000175135 дугаартай хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулан авсан бөгөөд энэ нь өнөөдөр тухайн компанийн хамгийн сүүлд олгогдсон хууль ёсны, хүчин төгөлдөр баримт бичиг болно. Иймд холбогдох хууль тогтоомж зөрчиж хийгдсэн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр шинээр олгосон “А” ХХК болон “Т” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээг тус тус хүчингүй болгох, L******* ******* Or-ийг гүйцэтгэх захирлаар томилсныг бүртгэсэн бүртгэлийг тус тус хүчингүй болгох, “А” ХХК болон Т ХХК-ийн тус тус шинээр хийлгэсэн тамга, тэмдгийг хураан авч хүчингүй болгохыг тус тус шаардаж байна” гэж тус тус гомдол гаргасны дагуу хянахад:

Т ХХК-ийн улсын бүртгэлийн талаар:

Т ХХК нь хуулийн этгээдийн ******* регистртэйгээр,
хуулийн этгээдийн хувийн хэргийн 9019075025 дугаарт бүртгэгдсэн байна.

Т ХХК-ийн мэдээлэлд 2018 оны 10 дугаар сарын 01-ний
өдөр өөрчлөлт оруулан бүртгэсэн байх бөгөөд энэхүү мэдээлэлд оруулсан
өөрчлөлтийн бүртгэлээр тус компанийн гүйцэтгэх захирлаар Chen X*******-г бүртгэж, мөн улсын бүртгэлийн гэрчилгээг дахин олгосон байх бөгөөд дараах баримт бичгүүдийг үндэслэсэн байна.Үүнд:

-Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд
бүртгүүлэх өргөдөл УБ-05 маягт;

-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт;

-Т лимитед ХХК-ийн 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн
захирлуудын шийдвэр;

-Т компанийн хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл бүхий
1 гэрчилгээний хуулбар /2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн/. Уг гэрчилгээнд 6 хувьцаа эзэмшигчийн мэдээлэлтэй;

-Т ХХК-ийн гэрчилгээ болон тэмдгийг гээгдүүлснийг
нийтэд зарласан тухай Зууны мэдээ сонины 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн дугаар;

-Т лимитед компанийн 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн

итгэмжлэл.

“А” ХХК-ийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын
бүртгэлд бүртгэсэн бүртгэлийн талаар

“А” ХХК нь хуулийн этгээдийн *** дугаарт, хувийн хэргийн
I *** дугаарт бүртгэлтэй байсан бөгөөд 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр дараах баримт бичгийг үндэслэн тус компанийн улсын бүртгэлийн гэрчилгээг дахин олгож, гүйцэтгэх захирлыг өөрчлөн бүртгэсэн байна:

-Т лимитед компанийн захирлуудын шийдвэр;

-Т лимитед компанийн гэрчилгээний хуулбар;

-Т лимитед компанийн 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн
итгэмжлэл;

-”А” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тэмдгийг гээгдүүлснийг
нийтэд зарласан тухай Зууны мэдээ сонины 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн дугаар;

-БНХАУ-ын иргэн Chen X*******-ийн паспортьн хуулбар.

“А” ХХК-ийн мэдээлэлд өөрчлөлт оруулан 2018 оны 11 дүгээр
сарын 12-ны өдөр бүртгэхдээ дараах баримт бичгийг үндэслэн доор дурдсан
бүртгэлийг хийсэн байна.

-Өөрчлөн байгуулсан хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлэх 2018 оны
11 дүгээр сарын 05-ны өдрийн өргөдөл /УБ-04 маягт/;

-Гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдээр бүртгүүлэх улсын
тэмдэгтийн хураамж төлсөн баримт;

-”А” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2018 оны 10 дугаар сарын 24-
ний өдрийн 18/01 дугаартай хурлын шийдвэр;

-Хуулийн этгээдийн нэрийн баталгаажилтын хуудас;

-****** дугаартай хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ;

-Худалдаа хөгжлийн банкны тодорхойлолт;

-Компанийн эрх шилжүүлэх, хувьцаа бэлэглэх гэрээнүүд.

 Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын
байцаагч Б.Г /өмнө нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын улсын бүртгэгчээр ажиллаж байсан/ тус газарт гаргасан тайлбартаа ““А” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэх М.М нь тус
компанийн хэлбэр, албан ёсны хаягийг өөрчилсөн бүртгэл хийлгэхээр Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр холбогдох материал ирүүлснийг улсын бүртгэгч Б.Г миний бие хянахад “А” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 18/01 тоот шийдвэр, хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалтын хуудас, Татварын ерөнхий газрын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн албан бичиг, “А” ХХК-ийн 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн дахин олгосон гэрчилгээ, Худалдаа хөгжлийн банкны 2018 оны 10 дугаар сарьж 26-ны өдрийн 7-474/2388 тоот тодорхойлолт, Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн хуулбар, Ажлын байрны түрээсийн гэрээ, толгой компани болох Т ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, тус компанийн толгой компани болох Т компанийн гэрчилгээний хуулбар, БНХАУ-ын иргэн *******, Ren Jiangqiao, Mou Zhongqui,, Хонг Конгийн тусгай бүсийн иргэн Choi Ch******* Kong Альшаа зүүн хошууны төрийн өмчит ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Li Xiezu нарын Монгол Улсын иргэн М.М, БНХАУ-ын иргэн Аsuhe нарт БНХАУ-ын нотариатын бичгүүд, итгэмжлэлүүд, итгэмжлэгдсэн төлөөлөгч Аsuhe нарын хооронд байгуулсан эрх шилжүүлэх болон бэлэглэлийг гэрээнүүд, Т компанийн хөрөнгө оруулагчдын хурлын шийдвэр, дээрх шийдвэрийг баталгаажуулсан БНХАУ-ын Альшаа хошууны нотариатын бичиг, Альшаа зүүн хошууны Төрийн өмчит ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн шийдвэр, дээрх шийдвэрийг баталгаажуулсан БНХАУ-ын Альшаа хошууны нотариатын бичиг, Т компанийн хувь нийлүүлэгчдийн хурлын шийдвэр, дээрх шийдвэрийг баталгаажуулсан Альшаа хошууны нотариатын бичиг, Т компанийн хувь нийлүүлэгчдийн хурлын шийдвэр, “А” ХХК-ийн 2018 оны 2 дугаар улирлын санхүүгийн тайлан, тус компанийн дүрэм, зэрэг материалыг ирүүлсэн байсан бөгөөд Т компанийн улсын бүртгэлийн гэрчилгээнд бус компанийн 70 хувь эзэмшигч Б хувьцаа эзэмшигчээр бүртгэлтэй байгаа тухай мэдээллийг хавсаргаж өгөөгүйгээс дээрх нотариатын бичиг болон баталсан гэрээнүүдэд үндэслэн холбогдох бүртгэлийг бүртгэлд бүртгэсэн болно. Бүртгэл хийлгэхээр улсын бүртгэгч Ж.Оюумаа ямар нэгэн асуудалгүй, хувьцаа эзэмшигчид нь өөрсдийн нэр дээрээ авч байгаа юм гэсэн тул хүчингүй болсон гэрчилгээ, тамга, тэмдэг хэрэглэн бүртгэл хийлгэхээр хандсан гэж мэдээгүй болно.” гэжээ.

Улсын бүртгэгч Ж.О тус газарт гаргасан тайлбартаа “Чингэлтэй дүүргийн
хяналтын улсын байцаагч Б.Г
-ын “А” ХХК-ийн хэлбэр, албан ёсны хаяг өөрчилсөн болон хийсэн бүртгэлд улсын бүртгэгч Ж.О би бүртгэл
хийлгэхээр шаардаж шахсан асуудал байхгүй. Хуулийн ферм, хөрөнгө оруулалттай компани итгэмжлэгдсэн төлөөлөгч болон компани эрх бүхий этгээдүүд зөвлөгөө авч, материалаа бүрдүүлэх тухай асууж л байдаг. А
 ХХК-ийн хувьд бол хүчингүй болсон гэрчилгээ, тамга байсныг бол мэдэхгүй, хувьцаа эзэмшигчид нь компаниасаа иргэд рүүгээ шилжүүлж байгаа бол гайгүй биз дээ гэх зүйл төдий зүйл яригдсан.” гэжээ.

Улсын бүртгэгч Б.Л тус газарт гаргасан тайлбартаа “2018 оны 10
дугаар сарын 01-ний өдөр “А” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар БНХАУ-ын иргэн X******* Chen-ийг бүртгэж, улсын бүртгэлийн гэрчилгээг үрэгдүүлсэн үндэслэлээр олгосон ба дараах баримтуудыг үндэслэсэн байна:

        -УБ-05 маягт;      

   -Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт;

   -Т лимитед компанийн 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн

шийдвэр;

    -Итгэмжлэл;

   -Т лимитед компанийн эрх бүхий этгээдүүдийн талаарх 2018 оны
9 дүгээр сарын 10-ны өдрийн лавлагаа;

   -Хүчингүйд тооцож зарлуулсан сонингын зар.

Дээрх бүртгэл нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль, Хууль зүй,
дотоод хэргийн сайдын 2015 оны А/39 дүгээр тушаалаар батлагдсан “Хуулийн
этгээдийн улсын бүртгэл хөтлөх журам”-д заасан баримтуудыг бүрдүүлсэн байна.”
 гэжээ.

Т ХХК болон “А” ХХК-ийн мэдээлэлд
оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр
бүртгэсэн бүртгэл, 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр бүртгэсэн бүртгэлийг хянах явцад гомдол гаргагч өмгөөлөгч Г.Ооос “А” ХХК-ийн хувьцаа эзэмшигч
Т  ХХК, түүний хувьцаа эзэмшигч /толгой компани Их Британийн Виржини Арлуудын Т ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн талаарх мэдээлэл, хувьцаа эзэмшигчдийн бүтцэд орсон өөрчлөлттэй холбогдох гэрээ, баримт бичгийг нотлох баримтаар гарган өгсөн бөгөөд өмгөөлөгч Ж.Оийн тус газарт хандан гаргасан гомдолтой холбогдуулан хариу тайлбарыг ирүүлсэн болно.

    Т  ХХК болон “А” компаниудын улсын
бүртгэлд холбогдох хяналт шалгалтыг хийхэд улсын бүртгэгч дээрх компаниудын
хувийн хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлж дүгнээгүй, өмнөх бүртгэлд
авагдсан баримт бичгүүд, түүнчлэн тус компанийн хувьцаа эзэмшигчээс хүчингүйд
тооцсон улсын бүртгэлийн гэрчилгээнд үндэслэн улсын бүртгэл хөтөлсөн нь Улсын
бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална” гэж, мөн зүйлийн 4.1.4-т “үнэн зөв,
бодитой . . .”, 4.1.5-д “нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу
хөтлөх” гэж заасныг, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.1-т “ улсын бүртгэлд бүртгүүлэх эрхийн үнэн зөвийг холбогдох иргэн, хуулийн этгээд,

 албан тушаалтнаас нотлох баримт, тайлбар, лавлагааг гаргуулан авч тогтоох” гэж, мөн зүйлийн 19.4.3-т “энэ хуулийн 19.4.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах” гэж заасныг тус тус зөрчсөн байх бөгөөд түүнчлэн “А” ХХК-ийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулан бүртгэхдээ улсын бүртгэлд өмнө бүртгүүлсэн этгээдэд Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломжийг олгоно” гэж заасныг зөрчсөн болох нь хувийн хэрэгт авагдсан баримт бичгүүд, түүнчлэн улсын бүртгэгч Б.Гын тайлбар зэргээр тогтоогдсон тул дараах байдлаар шийдвэрлэсэн болно:

-”А” ХХК-ийн мэдээлэлд өөрчлөлт оруулан 2018 оны 11 дүгээр
сарын 12-ны өдөр бус газрын хуулийн этгээдийн улсын бүртгэлд гадаадын хөрөнгө
оруулалттай ХХК болгон бүртгэсэн бүртгэл, тус компанийн гүйцэтгэх захирлаар Wu *******-ийг бүртгэсэн бүртгэлийг тус тус хяналтын улсын байцаагчийн 2019 оны *** дугаар дүгнэлтээр хүчингүй болгосон:

-Өмгөөлөгч Ж.Оаас гаргасан гомдолд дурдсан Т
ХХК болон “А” ХХК-ийн бүртгэлийн мэдээлэлд өөрчлөлт оруулсан тус
газрын хуулийн этгээдийн улсын бүртгэлд 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн бүртгэлтэй холбогдуулан гаргасан гомдлын дагуу холбогдох бүртгэл, нотлох баримтыг хянах явцад
Т  ХХК-ийн хувьцаа эзэмшигч Т /толгой компани/-ийн бүтцэд орсон өөрчлөлтийн талаарх мэдээлэл, холбогдох баримтыг өмгөөлөгч Г.Ооос гарган өгсөн бөгөөд энэ нь Т ХХК-ийн хувьцаа эзэмшигч Т /толгой компани/-ийн бүтцэд өөрчлөлт оруулсан нь тогтоогдож байх бөгөөд энэхүү баримтыг өмгөөлөгч Ж.О нь нотлох баримтаар няцаагаагүй тул түүний гомдолд дурдсан шаардлагыг хангахгүй орхисон болно.

Хяналтын улсын байцаагчийн 2019 оны *** дугаар дүгнэлт нь холбогдох хууль
тогтоомжид нийцсэн акт тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрөхгүй болно.

Иймд нэхэмжлэлийг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өнөөдрийн маргааны агуулга бол улсын бүртгэгчийн бүртгэл хуулийн дагуу хийгдсэн юм уу улсын байцаагчийн дүгнэлт хууль ёсны юм уу үүний талаар маргаж байна. Улсын бүртгэгч үйл ажиллагаандаа холбогдох зөвхөн улсын бүртгэлийн хууль, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай журам эдгээр зүйлсийг баримталж үйл ажиллагаа явуулах ёстой. Эдгээр хууль болон журамд заасан эрх үүргийг биелүүлэх боломжтой. 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр “Т” ХХК-ний хувьцаа эзэмшигчдийн бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгосон шийдвэр болон Chau Jin Chun-ийг гүйцэтгэх захирлаар томилсныг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага байгаа. Нэхэмжлэлийн үндэслэлийн 10 дугаар сарын 01-ний өдрийн талаар энэ гэрчилгээ тамгыг хаяагүй байсан гэж байна. Томилсон шийдвэр чинь хүчингүй гэсэн.

            Миний хувьд надад олгосон итгэмжлэлийн дагуу хийсэн. 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр “Т”  ХХК-ийн захирлуудын зөвлөлийн шийдвэр гарсан байдаг. Энэ шийдвэрээр “Т” ХХК болон ““А”” ХХК-ийн хуучин захирал Wu *******-ийг албан тушаалаас нь чөлөөлөөд Chau Jin Chun-ийг захирлаар томилсон. Энэ шийдвэр нотлох баримтын шаардлага хангасан. 2018 оны 09 дүгээр сард “Т” ХХК нь ““А”” ХХК-ийг 100% өмчилж байсан. “Т” ХХК “Т” ХХК-ийг 100% өмчилж байсан. Ийм учир Монгол улсын хуулийн дагуу охин компанийн захирлыг сольсон нь хуульд нийцэж байгаа. Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.15 дахь хэсэгт гүйцэтгэх удирдлагын зогсоох шийдвэрийг төлөөлөн удирдах зөвлөл хэдийд ч гаргаж эрхтэй. Үүний дагуу Lun Chin Dor, Li Gu Khuan гэдэг 2 хүн гарын үсгээ зураад тамгаа дарсан. Энэ баримт нь Hong Khong дахь Монгол улсын консулын газраар баталгаажаад давхар нотариатаар баталгаажсан. Виржиниа арлуудын компанийн 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн гэрчилгээг гаргаж өгсөн. Энэ гэрчилгээнд одоогийн захирлууд гэж Or Liun Chin , Huan Lique гэж 2 хүнийг дурдсан нь эрхтэй байсныг илтгэж байгаа. “Т”  ХХК-ийн 2014 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн шийдвэрээр ““А”” ХХК анх 2014 онд Wu *******-ийг захирлаар томилж байх үед нэхэмжлэгч тал Улсын бүртгэлийн ерөнхий газарт 2014 оны гэрчилгээг гаргаж өгсөн байдаг. Үүгээр 2014 онд 5 хувьцаа эзэмшигч байсан гэж нотолж байгаа. Виржиниа арлуудын компанийн захирал Or Liun Chin гэж хүн ганцаараа гарын үсэг зурсан. Надад олгосон шийдвэртэй яг адилхан тамга дарагдсан хятад хэл дээр үйлдэгдээд Монгол орчуулга хавсрагдсан. Энэ материалаар анх Or Liun Chin гэдэг хүн ““А”” ХХК-ийн захирлаар хятад улсын иргэн Wu *******-ийг захирлаар томилж, санхүү хариуцсан захирлаар Chen X*******-ийг томилсон. Өөрөөр хэлбэл ганцаараа захирлаар томилсон. Дараа нь захирлуудын зөвлөл нь Wu *******-ийг албан тушаалаас буулгасан. Үүнийг үгүйсгэсэн нотлох баримт нэхэмжлэгч талд байхгүй байгаа юм. 2014 оны 07 дугаар сарын 11-ний өдөр “Т”  ХХК-ийн гэрчилгээ байгаа. Одоогийн захирал нь Or Liun Chin байгаа. Улсын бүртгэгч хуульд заасан ажлаа хийсэн.

            10 дугаар сарын 01-ний өдөр Chin Shao Jun гэж хүн захирлаар томилогдоод 5 биш 6 хувьцаа эзэмшигчтэй болсон гэрчилгээг гаргаж өгсөн. 11 дүгээр сард компанийн дүрмийн лавлагааг авах гэж Улсын бүртгэлд хандсан чинь энэ компанийн хувьцаа эзэмшигч солигдсон гэсэн. Виржиниа арлуудын компанийн зүгээс бид нар хувьцаа эзэмшигчдийг солиогүй гэж мэдэгдсэн. Улсын бүртгэлийн байгууллагад гомдол гаргасан. Үүгээр  Wu ******* нарын 5 хүн Улсын бүртгэлийн байгууллагад 11 дүгээр сарын 05-ны өдөр хандаад ““А”” ХХК-ийн хувьцааг өөрсдөдөө бэлэглэсэн байдаг. Үүний дараа “Т”  ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр гэж гаргасан байдаг. Шийдвэр хууль бус гэдэг нь илт мэдэгддэг 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр үйлдээд компанийг 100% төлөөлөх эрхтэй хөрөнгө оруулагчдын зөвшөөрлөөр хурлаар хэлэлцэж доорх шийдвэрийг гаргав гэж Wu ******* нарын 5 хүн гаргасан байдаг.          Гэтэл 2016 онд энэ компанийн хувьцаа 2016 оны 07 дугаар сарын 31-ний өдөр “Б” ХХК-руу 70% шилжсэн байдаг. Нотолгоо нь 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн “Т”  ХХК-ийн гэрчилгээ байгаа.             Wu ******* нарын 5 хүн 30%-ийг эзэмшиж байж бид нар 100%-ийн хувьцаа эзэмшигч толгой компанийн эзэмшиж байгаа хувьцааг хүмүүстээ үнэгүй бэлэглэе гэсэн шийдвэр нь хууль бус шийдвэр гэдэг нь илэрхий.

            Энэ талаар сонсох ажиллагаанд бүртгэл хийсэн байцаагч н.Г биеэрээ ирсэн бүртгэлийн хяналт шалгалтын газар бичгээр тайлбараа гаргаж өгсөн байдаг. 70% хувьцаа эзэмшигч “Б” ХХК бүртгэлтэй байгаа тухай мэдээллийг хавтаст хэрэгт хавсаргаж өгөөгүйгээс дээрх нотариатын бичгээр бүртгэл хийсэн. Бүртгэл хийхэд улсын бүртгэгч Ж.Оюумаа ямар нэг асуудалгүй хувьцаа эзэмшигчид өөрсдийн нэр дээр авч байгаа юм гэсэн тул хүчингүй болгосон гэрчилгээтэй хамт бүртгэл хийлгэхээр хандсан гэж мэдээгүй гэсэн. н.Г байцаагч өөрөө хуульд үндэслээд шийдвэр гаргах ёстой хүн өмнө нь өгсөн хүчингүй болсон гэрчилгээ авагдсанаар сүүлийн 2014 оны гэрчилгээ зөрчилдөөнтэй байна. Худлаа гэдгийг анзаараагүй гэрчилгээг надад хавсаргаж өгөөгүй байна гэсэн. Үүнийг ярьж байхдаа яг үнэнээ хэлсэн чичрээд салганаад байсан.  Бид нар үүнийг бол хүний амьдралтай холбоотой учир янз бүрийн асуудлаар хандаагүй орхисон. 11 дүгээр сард бүртгэл хийхдээ хууль бус хийсэн нь мэдэгдэж байна.

            Энэ ажиллагаа хийхэд хэд хэдэн эрх зүйн зөрчил гарсан. Гэрчилгээ тамгыг үндэслээд бүртгэл хийсэн. 11 дүгээр сард бүртгэл хийхэд хувьцаа бэлэглэсэн эрх шилжүүлсэн гэрээнүүд байдаг. Энэ гэрээнүүд “Т” ХХК -ийг төлөөлөөд Б******* гарын үсэг зураад Asuhe гэдэг хүнтэй бусад нь гэрээ хийдэг. “Т” ХХК-ийг төлөөлж тамга дарахдаа хүчингүй болсон тамгаа дарсан байдаг. Монголын консул нь нотариатын үүрэг гүйцэтгэж байдаг. Энэ олгосон итгэмжлэл хийсэн гэрээнүүд нь Өвөрмонголын нотариатаар батлуулсан давхар Монгол улсын элчингээр баталгаажуулсан зүйл байхгүй байхад улсын бүртгэгч нүдээ аниад бүртгэсэн. 2017 оны 11 дүгээр сард Улсын бүртгэлийн хууль, Аж ахуй нэгжийн татварын хууль, Ашигт малтмалын хуулиудад өөрчлөлт ороод ашигт малтмалын лиценз эзэмшиж байгаа компани хувьцаагаа шилжүүлэх асуудал гарах юм бол татвар төлсөн лавлагаа гаргуулна гэсэн хуулийн зохицуулалт орж ирсэнтэй холбоотойгоор татвар төлсөн ямар ч лавлагаа байдаггүй. Толгой компани татан бууж байгаа бол охин компанируугаа хувьцаагаа шилжүүлэхэд татвар авахгүй байж болно. Үүний дагуу толгой компаниа татан буулгаад хувьцаагаа шилжүүлж байгаа бол татвар авахгүй байж болно гэсэн агуулга байдаг. Татварын байгууллагын тодорхойлолтод дурдсан энэ ажиллагаа байхгүй байхад бүртгэгч бүртгэсэн байдаг. 2 дугаарт тэр лавлагаа нь хууль тайлбарласан лавлагаа байдаг. Улсын бүртгэлийн журмаар хуулийн этгээд түүнээс албад төлөөлөгчийн газрын улсын бүртгэл хөтлөх журмын 8.3.12 дахь хэсэгт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа хуулийн этгээдийн эцсийн өмчлөгч өөрчлөгдсөн тохиолдол татварын албаны тодорхойлолт шаардаж байгаа. 8.3.5 дахь хэсэгт үүсгэн байгуулагч этгээд хуралд оролцоогүй бол хурлын тов мэдэгдсэн баримтыг хавсаргана. “Б” ХХК-д хурлын тов мэдэгдсэн баримт байхгүй учир журам нь бас зөрчигдөж байгаа юм. Гэрээ хэлцлийг хянаж хийх ёстой ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн үнэлгээ тооцож тусгай зөвшөөрөл шилжүүлсний орлогод албан татвар ногдуулах аргачлалд хавсаргах ёстой баримт гэрээ хэлцэл лицензээ гаргаж өгөөгүй юм. Улсын бүртгэгч хуулийн дагуу ажлаа хийж байгаа үгүйг хийсэн эсэхийг хянаж байгаа гэж ойлгож байгаа.

 

     ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ““А””ХХК болон  ““Т”” ХХК-иуд нь:

  • “2018 оны 10 сарын 01-ний өдөр ““Т”” ХХК-ийн Улсын бүртгэлийн  дугаартай гэрчилгээг хүчингүй болгосон шийдвэр болон X******* *******-ийг гүйцэтгэх захирлаар томилсныг бүртгэсэн бүртгэлийг тус тус хүчингүй болгох,
  • 2018 оны 10 сарын 01-ний өдөр ““А”” ХХК-ийн Улсын бүртгэлийн *** дугаартай гэрчилгээг хүчингүй болгосон шийдвэр болон X******* СНЕН-ийг гүйцэтгэх захирлаар томилсныг бүртгэсэн бүртгэлийг тус тус хүчингүй болгох,
  • Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагч Б.Г 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн *** дугаар дүгнэлтийг бүхэлд нь хүчингүй болгох”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

    Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагч Б.Гын 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн *** дугаар дүгнэлтийн дүгнэх хэсгээр:

  • “А” ХХК-ийн мэдээлэлд өөрчлөлт оруулан 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр тус газрын хуулийн этгээдийн улсын бүртгэлд гадаадын хөрөнгө оруулалттай ХХК болгон бүртгэсэн бүртгэл, тус компанийн гүйцэтгэх захирлаар Б*******-ийг бүртгэсэн бүртгэлийн тус тус хүчингүй болго
  • Өмгеөлөгч Ж.Оаас гаргасан гомдолд дурдсан Т
    ХХК болон “А” ХХК-ийн бүртгэлийн мэдээлэлд еөрчлөлт оруулсан тус газрын хуулийн этгээдийн улсын бүртгэлд 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн бүртгэлтэй холбогдуулан гаргасан гомдлын дагуу холбогдох бүртгэл, нотлох баримтыг хянах явцад Т ХХК-ийн хувьцаа эзэмшигч Т /толгой компани/-ийн бүтцэд орсон өөрчлөлтийн талаарх мэдээлэл, холбогдох баримтыг өмгөөлөгч Г.Ооос гарган өгсөн бөгөөд энэ нь Т ХХК-ийн хувьцаа эзэмшигч Т /толгой компани/-ийн бүтцэд өөрчлөлт оруулсан нь тогтоогдож байх бөгөөд энэхүү баримтыг
    өмгөөлөгч Ж.О нь нотлох баримтаар няцаагаагүй тул түүний гомдолд дурдсан шаардлагыг хангахгүй орхих           
  • Улсын бүртгэлийн хууль тогтоомжийг зөрчиж бүртгэл хөтөлсөн, албан
    ажилдаа хариуцлагагүй хандсан улсын байцаагч, улсын бүртгэгч нарт  холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага тооцох эсэх асуудлыг шийдвэрлүүлэхээр Захиргаа, хүний нөөцийн хэлтэст энэхүү дүгнэлтийн хувийг хүргүүлэх гэж тус тус дүгнэсэн байна.

2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ““Т”” ХХК болон ““А”” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Xiajun chen-ийг томилсныг бүртгэж, тус компаниудын улсын бүртгэлийн гэрчилгээг дахин олгосон байна.

Эдгээр 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн бүртгэлүүдийг хийхдээ  хариуцагч нь Их Британийн Виржинийн арлуудад байгуулагдсан хуулийн этгээдийг бүртгэх чиг үүрэг бүхий байгууллага /Vistra BVI Limited /-аас 2018 оны 09 дүгээр сарын 10-ний өдөр олгосон “Т”-ийн байгууллагын гэрчилгээ /CERTIFICATE OF INCUMBENCY/-г үндэслэсэн байна.

 Дээрх 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн Байгууллагын гэрчилгээ /CERTIFICATE OF INCUMBENCY/-ээс үзэхэд тус компанийн хувьцаа эзэмшигчдийн эзэмшиж буй нийт 10.000 ширхэг хувьцааг хувьцаа эзэмшигчид дараах байдлаар эзэмшиж байна.Үүнд:

  • Choi Ch******* Kong 1.530 ширхэг
  • Б******* 450 ширхэг
  • Ren Jianqiao  450 ширхэг
  • E La  Shan Zuo Qi Guo 300 ширхэг
  • Mou Zhongqiu 270 ширхэг
  • Б 7.000 ширхэг буюу 70 хувийг эзэмшиж байна.   

Мөн гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Vistra BVI Limited-ээс 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр олгосон байгууллагын гэрчилгээ /CERTIFICATE OF INCUMBENCY/-г шүүхэд гарган өгсөн ба тус гэрчилгээнээс үзэхэд “Т”-ийн хувьцаа эзэмшигчдийн эзэмшиж буй хувьцааны хувь, тоо хэмжээ өөрчлөгдөөгүй хэвээр буюу 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн Байгууллагын гэрчилгээ /CERTIFICATE OF INCUMBENCY/-тэй адил байна.

Хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Оы гаргаж өгсөн 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн Байгууллагын гэрчилгээ /CERTIFICATE OF INCUMBENCY/ болон бусад баримтуудыг шалган үзсэний үндсэн дээр 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн бүртгэлүүдийг хийж, гэрчилгээ олгосон тул маргаан бүхий бүртгэлүүд хуульд нийцсэн, нэхэмжлэгч тал нь 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн Байгууллагын гэрчилгээ /CERTIFICATE OF INCUMBENCY/-г няцаах баримтуудыг гаргаж өгдөггүй, нэхэмжлэгч тал өөрийн маргаж байгаа үндэслэлийг нотлох баримтаа гарган өгч чадахгүй байна гэсэн агуулгаар тайлбарлан маргаж байна.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь манай тал “Т”-ийн нийт хувьцааны 7.000 ширхэгийг буюу 70 хувийг Б эзэмшдэг болохыг нотлох Байгууллагын гэрчилгээ /CERTIFICATE OF INCUMBENCY/-г зэрэг нотлох баримтын шаардлага хангасан тодорхой баримтуудыг бүртгэлийн байгууллага болон шүүхэд гаргаж өгсөн, нэхэмжлэгч тал харин манай гаргаж байгаа баримтуудыг няцаах баримтаа шүүхэд гаргаж өгч чадахгүй байна, Их Британийн Виржинийн арлуудад байгуулагдсан хуулийн этгээдийг бүртгэх чиг үүрэг бүхий байгууллага /Vistra BVI Limited /-аас холбогдох нөхцөл байдлуудыг шалгаж үзээд л 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн Байгууллагын гэрчилгээ /CERTIFICATE OF INCUMBENCY/-г олгосон, гадаад улсад байгууллагдсан хуулийн этгээдийг бүртгэх чиг үүрэг бүхий байгууллага /Vistra BVI Limited /-аас олгосон гэрчилгээ хууль ёсны эсэхийг Монгол Улсын бүртгэлийн байгууллага, шүүх хянан үзэх эрхгүй” гэсэн агуулгаар тайлбарлан маргаж байна.

Хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дээрх байдлаар тайлбарлан маргаж байгаа нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Учир нь гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гарган өгсөн Их Британийн Виржинийн арлуудад байгуулагдсан хуулийн этгээдийг бүртгэх чиг үүрэг бүхий байгууллага /Vistra BVI Limited /-аас 2018 оны 09 дүгээр сарын 10-ний өдөр болон 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр олгосон Байгууллагын гэрчилгээ /CERTIFICATE OF INCUMBENCY/-ээс үзэхэд Т”-ийн нийт хувьцааны 70 хувийг Б эзэмшдэг болох нь нотлогдож байна.

Гуравдагч этгээдээс өөрийн гаргасан мэдүүлгийн үнэн зөвийг нотлох гадаад улсад байгуулагдсан хуулийн этгээдийг бүртгэх чиг үүргийг хэрэгжүүлдэг эрх бүхий байгууллагаас олгосон  2018 оны 09 дүгээр сарын 10-ний өдрийн болон 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн Байгууллагын гэрчилгээ /CERTIFICATE OF INCUMBENCY/-г шүүхэд гарган өгсөн, нэхэмжлэгчээс гуравдагч этгээдийн гаргаж өгсөн баримтыг няцаах баримтыг гаргаагүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс хангаж шийдвэрлэх үндэслэлгүй.

Иймд нэхэмжлэгч тал харин манай гаргаж байгаа баримтуудыг няцаах баримтаа шүүхэд гаргаж өгч чадахгүй байна, “Vistra BVI Limited”-аас олгосон гэрчилгээ хууль ёсны эсэхийг Монгол Улсын бүртгэлийн байгууллага, шүүх хянан үзэх эрхгүй” гэсэн агуулгаар тайлбарлан маргаж байгаа гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлтэй байна.

2009 оны Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараахь зарчмыг баримтална:”, 3.1.4-д “үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх;”, 17 дугаар зүйлийн 17.3-д “Улсын бүртгэлд бүртгүүлэхээр хүсэлт гаргаж байгаа этгээд нь бүртгүүлэхээр мэдүүлж байгаа эрхийн нотлох баримтыг бүрэн гүйцэд, үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүйн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө.”  гэж тус тус заасан байна.

2018 оны Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална:”, 4.1.4-д “үнэн зөв, ... байх”, 14 дүгээр зүйлийн 14.4-д “Улсын бүртгэлд бүртгүүлэхээр хүсэлт гаргаж байгаа этгээд нь бүртгүүлэхээр мэдүүлж байгаа эрхийн нотлох баримтыг бүрэн гүйцэд, үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүйн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө” гэж тус тус заасан байна.

Иймд дээрх хуулийн зохицуулалтын агуулгаас үзэхэд мэдүүлэг гаргагч нь мэдүүлгийнхээ болон мэдүүлж байгаа эрхийнхээ нотлох баримтыг үнэн зөвийг өөрөө хариуцах үүрэгтэй байх ба гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өөрийн маргаж буй үндэслэлийг үнэн зөвийг нотлох “Vistra BVI Limited”-аас олгосон гэрчилгээг улсын бүртгэлийн байгууллагад болон шүүхэд гарган өгсөн, нэхэмжлэгч талаас гуравдагч этгээдийн гарган өгсөн “Vistra BVI Limited”-аас олгосон гэрчилгээний үнэн зөвийг няцаах баримт, үндэслэлийг гаргаагүй, хэрэгт цугларсан нотлох баримтуудаар гуравдагч этгээдийн гарган өгсөн “Vistra BVI Limited”-аас олгосон гэрчилгээ үнэн зөв биш болох нь нотлогдохгүй байх тул хариуцагчийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн бүртгэлүүд болон Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагчийн 2019 оны *** дугаар дүгнэлт хууль зөрчөөгүй байна.

            Өөрөөр хэлбэл хариуцагчийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн бүртгэлүүд болон Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагчийн 2019 оны *** дугаар дүгнэлт дээрх хуульд заасан үнэн зөв байх зарчимд нийцсэн байна.

           Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.   

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. 2009 оны Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 17 дугаар зүйлийн 17.3, 2018 оны Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 14 дүгээр зүйлийн 14.4-д заасныг тус тус баримтлан “2018 оны 10 сарын 01-ний өдөр ““Т”” ХХК-ийн Улсын бүртгэлийн  дугаартай гэрчилгээг хүчингүй болгосон шийдвэр болон X******* *******-ийг гүйцэтгэх захирлаар томилсныг бүртгэсэн бүртгэлийг тус тус хүчингүй болгох, 2018 оны 10 сарын 01-ний өдөр ““А”” ХХК-ийн Улсын бүртгэлийн *** дугаартай гэрчилгээг хүчингүй болгосон шийдвэр болон X******* СНЕН-ийг гүйцэтгэх захирлаар томилсныг бүртгэсэн бүртгэлийг тус тус хүчингүй болгох, Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагч Б.Гийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн *** дугаар дүгнэлтийг бүхэлд нь хүчингүй болгох”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэгч “А” ХХК болон “Т” ХХК-иудын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А” ХХК болон “Т М” ХХК-иудын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140.400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.БАТЗОРИГ