Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 102/ШШ2017/02668

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д. Наранцэцэг даргалж, хуралдааны танхимд нээлтэй хийж,

нэхэмжлэгч- Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, Их тойруу гудамж 73/6 байрны 24 тоотод оршин суух, эрэгтэй, РД-ШУ88122517, Боржигон овогт Батсуурийн Мандуул,

нэхэмжлэгч- Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, Их тойруу гудамж 73/6 байрны 24 тоотод оршин суух, эмэгтэй, РД-ЧИ63123001, Жамъян овогт Дандарын Гэрэлгуа,

нэхэмжлэгч- Чингэлтэй дүүрэг, 6-р хороо, 44-р байрны 78 тоотод бүртгэлтэй, 2015 оноос хойш Швед улсад амьдарч байгаа, эмэгтэй, РД-ЧИ78101908, Жамъян овогт Дандарын Энхбаяр нарын нэхэмжлэлтэй,

 

хариуцагч- Баянгол дүүрэг, 23-р хороо, Зүүн ард Аюушийн 16-р гудамжны 440 тоотод оршин суух, эмэгтэй, РД-ИХ80073001, Хороо овогт Амарбаянгийн Гансувдад холбогдох,

 

2012-03-21, 2012-03-21 өдрүүдэд байгуулсан, Баянгол дүүрэг, 23-р хороо, Зүүн ард Аюушийн 16-р гудамжны 440 тоот дахь 700 м.кв газар, хувийн сууцуудыг худалдсан гэрээнүүдээс татгалзаж, үл хөдлөх хөрөнгүүдийг өмчлөх эрхийг буцааж, хууль ёсны хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг

Гуравдагч этгээдээр: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Бодь цамхаг, РД-2075377, Голомт банкийг оролцуулан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Гэрэлгуа, нэхэмжлэгч Б.Мандуул, нэхэмжлэгч Д.Энхбаярыг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Хишигбаяр, нэхэмжлэгч Б.Мандуулын өмгөөлөгч Х.Мөнхсүлд/ хариуцагч А.Гансувд, хариуцагчийн өмгөөлөгч Т.Отгонбаатар, Т.Төгс, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч нар 2012-03-21 өдөр хариуцагчтай байгуулсан, Баянгол дүүрэг, 23-р хороо, Зүүн ард Аюушийн 16-р гудамжны 440 тоот дахь 700 м.кв газар, хувийн 2 сууцуудыг түүнд худалдсан худалдах, худалдан авах гэрээнүүдээс татгалзаж, үл хөдлөх хөрөнгүүдийг өмчлөх эрхийг буцааж, хамтран өмчлөгчөөр тогтоолгохоор шаардсан шаардлагын үндэслэлээ хэрэг хянан шийдвэрлэж ажиллагааны явцад нэмэгдүүлэн, 2012-03-20 өдөр байгуулсан худалдах худалдан авах гэрээнээс нэмж татгалзсаныг хэлэлцлээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэл тайлбартаа: Б. Мандуул, Д. Гэрэлгуа, Д. Энхбаяр нар хариуцагч А. Гансувдтай 2012 оны 03 сарын 20 өдөр Баянгол дүүрэг 23 дугаар хороо, Зүүн ард Аюушийн 16 гудамж 440 тоот хаягт байрлах 700 м.кв хашааны газрыг 9 500 000 төгрөгөөр, 224 м.кв талбайтай хувийн сууцыг 25 000 000 төгрөгөөр, 56 м.кв талбайтай хувийн сууцыг 23 500 000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар, 2012 оны 03 сарын 21 өдөр 700 м.кв хашааны газрыг 3 000 000 төгрөгөөр 224 м.кв талбайтай хувийн сууцыг 5 000 000 төгрөгөөр, 56 м.кв талбайтай хувийн сууцыг 2 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээнүүдийг байгуулсан.

Нэхэмжлэгч нар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг хариуцагчид 2012 оны 03 сарын 21 өдрийн гэрээгээр шилжүүлж өгч, худалдагч тал үүргээ биелүүлсэн бөгөөд А. Гансувд 2012 оны 03 сарын 21 өдрийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлж үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болсон. Харин А.Гансувд 2012 оны 03 сарын 20, 21 өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээний үнийг төлөх үүрэгт нэг ч төгрөг, нэг ч эрх нэхэмжлэгч нарт шилжүүлээгүй. Улсын бүртгэлд бүртгүүлсэн 2012 оны 03 сарын 21 өдөр худалдах, худалдан авах гэрээгээр хүлээсэн 2012 оны 03 сарын 21 өдрийн дотор нэхэмжлэгчид үнийг төлөх үүргийг А. Гансувд зөрчсөн. А. Гансувдад дээрх үл хөдлөх эд хөрөнгийн үнийг төлөх хангалттай хугацааг нэхэмжлэгч нар олгосон ч гэрээний үүргээ биелүүлээгүй, нэмэлт хугацаа тогтоож өгөх шаардлагагүй. Гэрээний үүргээ А. Гансувд биелүүлэхгүй нь тодорхой болсон тул гэрээнээс татгалзахаас өөр аргагүй нөхцөлд хүрсэн. Нэхэмжлэгч нар 2014 оноос эхлэн өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг хариуцагчаас шаардсан боловч шаардлагыг биелүүлээгүй болно. Иймд хариуцагч А. Гансувдтай 2012-03-20 өдөр байгуулсан, мөн 2012 оны 03 сарын 21 өдөр байгуулсан Баянгол дүүрэг 23 дугаар хороо, Зүүн Ард Аюушийн 16 гудамж 440 тоот хаягт байрлах газар болон байшингуудыг 58 000 000 төгрөгөөр худалдах, мөн 700 м.кв газар, хувийн сууцуудыг нийт 10 000 000 төгрөгөөр худалдсан худалдах, худалдан авах гэрээнүүдээс татгалзаж, дээрхи хэлцлийн үндсэн дээр А. Гансувдад шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийг буцаан, өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийг гаргаж байна гэв.

Нэхэмжлэгч Д.Гэрэлгуа тайлбартаа:Би А.Гансувдын ах А.Ганбаттай 2008 оноос 2014 оны 04 сар хүртэл хугацаанд хамтран амьдарсан. А.Гансувдад хашаа байшингаа худалдахдаа 58 000 000 төгрөгөөр л зарахаар тохирсон. Манай хашаа байшин 50 000 000 төгрөгөөс буухгүй. А.Гансувд зээл авч төлнө гэсэ. Зээл авсан боловч 1 ч төгрөг өгөөгүй. А.Ганбатад хэлэхээр чиний хашаа байшин надад хамаагүй гэдэг. А.Ганбат хорооллын эцэст байрладаг 56 м.квгазартай павилоныг Энхтөр Байгалмаа нараас худалдаж авсан.Хүний ажилд гай боллоо гэж надад уурласан. Баянгол гео ХХК гэж дүү Д.Хишигбаяр бид хоср байгуулсан хувийн компани байгаа. Гэтэл түүний нэрээр тэр павилоны газар дээр 3 давхар барилга барих эскиз зураг А.Ганбат хийлгэсэн байсан. Тэр газрыг нь Хүү Б.Мандуулын нэр дээр шилжүүлж авахаар хөөцөлдсон боловч газар доогуур нь шугам сүлжээ явж байгаа гээд газрын алба Б.Мандуулын нэр дээр эзэмшлийг шилжүүлэх боломжгүй тухай хариуг 2014-05-30 өдрийн 09/022 тоот мэдэгдэл өгсөн. Иймд би Байгалмаатай 2014 оны 04 сард утсаар ярихад нэг жилийн өмнө А.Ганбатад павилоноо зарсан, одоо юун балай юм яриад байгаа юм бэ гэсэн.Иймд худалдах худалдан авах гэрээнээсээ татгалзаж, өмчлөх эрхээ сэргээлгэхийг хүсч байгаа гэв.

Хариуцагч тайлбартаа: Д.Гэрэлгуа нь 2010 онд Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Зүүн ард аюушийн 16 дугаар гудамж, 440 тоот хаягт байрлахдэлгүүрээ ажиллуулах хүн байхгүй байна. Дэлгүүрийн ажиллуулаач гэхээр нь 2010-09-01 өдрөөс уг хашаа байшинд нүүж очиж, дэлгүүрийг ажиллуулж, сард Д.Гэрэлгуад түрээсийн төлбөр төлж ирсэн. 2012 онд Д.Гэрэлгуа мөнгө хэрэг болоод байна, хашаа байшингаа зарах боллоо, 40 000 000 төгрөгөөр зарна, чи авах уу гэсэн.Иймд түрээсээр эзэмшиж байсан гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар болон сууцны зориулалттай 2 байшинг нийт 40 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар болж, Хадгаламж банкны зээлээр мөнгийг төлөхөөр Д. Гэрэлгуатай тохиролцож худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Ингэхдээ банкнаас 40 000 000 төгрөгийг зээлж хөрөнгүүдийн мөнгийг төлөхийн тул худалдаж авах үнийн 30 хувийг банк өөртөө байршуулахыг шаардана гэсэн тул 2012-03-20 өдрийн гэрээнд худалдах үнийг 58 000 000 төгрөг гэж гэрээнд бичсэн. 17 400 000 төгрөгийг би ааваасаа зээлж, Хадгаламж банк дахь дансандаа байршуулсан. Ингээд банк руу Д.Гэрэлгуатай хамт очсон. Банкны ажилтан бид хоёрыг үл хөдлөх хөрөнгийн бүртгэлтийг газраас лавлагаа аваад ир гэснийг хоёул өмчлөх эрхээ шилжүүлээд ир гэсэн гэж ойлгоод, Д.Гэрэлгуагийн санаачлагаар, үл хөдлөх хөрөнгө худалдахад улсад төлөх татварыг бага байлгах зорилгоор, 2012 оны 03 сарын 21 өдөр дээрх газар, хувийн сууцуудыг нийт 10 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээг дахин байгуулж, энэ гэрээгээр өмчлөх эрхийг шилжүүлэх мэдүүлэг бөглөж, үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөх эрхийг надад шилжүүлсэн.

Өмчлөгчийн гэрчилгээ 2012-03-23 өдрийн орчим гарсан байх. Гэрчилгээгээ аваад Хадгаламж банкинд очсон чинь та нарыг өмчлөх эрхээ шилжүүлээд ир гээгүй,лавлагаа аваад ир гэсэн. Нэрээ шилжүүлчихсэн байгаа тул одоо манайх зээл өгөх боломжгүй гэсэн.

Иймээс би Үл хөдлөх хөрөнгөө барьцаалж авах зээл Хас банкнаас хөөцөлдөж, зээлийн материал бүрдүүлэн өгөхөд 2012 оны 04 сарын 27 өдөр тус банкнаас 25 000 000 төгрөгийн зээлийг надад олгохоор шийдвэрлэсэн бөгөөд зээлийн барьцаанд Баянгол дүүргийн 23 дугаар хороо ЗАА 16 гудамж 440 тоот хашааны газар сууцны зориулалттай 2 байшинг тус тус барьцаалуулсан. Банкнаас зээлсэн мөнгөний 20 000 000 төгрөгийг 2012 оны 04 сарын 27 өдөр Гэрэлгуад өгч, үлдэгдэл 20 000 000 төгрөгийг Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороонд байршилтай хашаа байшингаа зарж өгөхөөр Д. Гэрэлгуатай тохиролцсон. 2012 оны 05 сард би Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, зүүн дэнжийн 71-14 тоот дахь өөрийн өмчлөлийн хашаа байшинг 22 000 000 төгрөгөөр нөхрийнхөө дүү М. Дамбадаржаад худалдахаар тохирч, тэр бэлнээр 8 000 000 төгрөгийг, үлдэгдэл 14 000 000 төгрөгийг банкнаас зээлж төлье гэхэд нь зөвшөөрч, М. Дамбадаржаатай 2012 оны 05 сарын 11 өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээ болон газар худалдах худалдан авах гэрээг тус тус байгуулсан. М. Дамбадаржаа 2012 оны 05 сарын 18 өдөр Хас банкнаас 14 000 000 төгрөгийн зээлийг гаргуулан авч өөрт байсан бэлэн мөнгөө нэмж 20 000 000 төгрөгийг надад өгсөн тул би түүнийг хоёулаа мөнгийг Д. Гэрэлгуа эгчид хамт аваачиж өгье гэж хэлж, хамт явж Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн замын эсрэг талд, гэрт нь очиж 20 000 000 төгрөгийг бэлнээр өгч, нийт 40 000 000 төгрөг төлсөн.

Иймээс Д.Гэрэлгуа 2014 онд манай ахаас салах хүртэл надаас юу ч нэхээгүй. 2014 оны 04 сард хардалтаас болж ахаас салсан. Үүнийг Гэрэлгуа өөрөө надад хэлсэн. Энэ хугацаанаас хойш намайг ахтайгаа нийлж залилан хийсэн гэж цагдаа, прокурор, шүүхийн байгууллагаар биднийг шалгуулах болсон.Энэ явдлууд Д.Гэрэлгуа нь ахтай маань амьдарч байгаад салсан асуудлын өс хонзон яваад байна гэж ойлгож байгаа. Дээрх худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж хамгийн сүүлд Д. Гэрэлгуагийн нэхэмжлэлтэй хэргийг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 сарын 02 өдрийн 1521 оот магадлалаар Д. Гэрэлгуагийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэрийг нэхэмжлэгч талаас эс зөвшөөрч Улсын дээд шүүхэд гомдол гаргасан ба Улсын дээд шүүхээс хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах үндэслэлгүй гэдгийг тогтоож Д. Гэрэлгуагийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Бидний хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр мөн гэрээний дауу мөнгийг Д. Гэрэлгуад олгосон тул гэрээнээс татгалзах хууль зүйн үндэслэл байхгүй. Нэхэмжлэл үндэслэлгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт нотлох баримтаар авагдсан худалдах, худалдан авах гэрээнүүд, тус шүүхийн 102/ШШ2016/04533 шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016-09-02 өдрийн 1521 магадлал, Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2016-12-20 өдрийн 001/ХТ2016/01430 тогтоол, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017-03-28 өдрийн 102/ШШ2017/00859 шийдвэр, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа, аж ахуйн нэгжийн гэрчилгээ, эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, гэрлэлтийн гэрчилгээ, үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээнүүд, итгэмжлэл, Баянгол дүүргийн прокурорын газрын дрокурорын 2015-09-21 өдрийн 334 тогтоол, Нийслэлийн прокурорын газрын пррокурорын 2015-07-29 өдрийн 57 тогтоол, цагдаагийн байгууллагад Д.Гэрэлгуагийн гаргасан өргөдөл, өмч, газрын харилцааны албан бичиг, хохирогч Д.Гэрэлгуа, гэрч Б.Мандуулыг байцаасан тэмдэглэлүүд, Дүүргийн нэгдүгээр прокурорын газрын 2014-11-11 өдрийн 5/1176 тогтоол, эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол, Хас банкны тодорхойлолт, хувийн сууц худалдах, худалдан авах гэрээ, газкар худалдах, худалдан авах гэрээ, Барьцаат зээлийн гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь, баталгаат ипотекийн гэрээ, барьцаа хөрөнгийн жагсаалт, эскроу дансны үйлчилгээний гэрээ, Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015-02-25 өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл, бичлэг, Д.Гэрэлгуа, Б.Баягалмаа нар утсаар ярьсан яриаг бичсэн CD, А.Ганбатыг сэжигтнээр тооцох, тогтоол, сэжигтнээр байцаасан тэмдэглэл, яллагпагдагчаар татах тогтоол, яллагпагчийг байцаасан тэмдэглэл, гэрч А.Гансув, М.Нийдэндагвыг байцаасан тэмдэглэл, Алтан гарьд цуул гал ХХК-ийн зээлийн дансны хуулга, ипотекийн гэрээ, зээлийн гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь, Б.Мандуулд газрын албанаас өгсөн хариу өгөх мэдэгдэл 09/022, Баянгол гео ХХК-ийн үйлдюэр үйлчилгээний төвийн барилгын эскиз зураг, Нийслэлийн прокурорын газрын 2017-10-09 өдрийн 5/5159 албан бичиг зэрэг баримтуудыг шинжлэн судлаад,

            ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Д.Гэрэлгуа Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Зүүн ард Аюушийн 16 дугаар гудамж, 440 тоот хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний газар, уг газар дээрх орон сууцны 2 байшинг худалдахаар өөрийн хамт хамтран өмчлөгч дүү Д.Энхбаяр, хүү Б.Мандуул нарыг итгэмжлэлээр төлөөлөн худалдах, худалдан авах гэрээг Д.Гансувдтай байгуулан, хашаа байшингийн үнийг А.Гансувд Хадгаламж банкнаас зээл авч төлөхөөр зохиигч тохирсон тул эдгээр хөрөнгийг худалдах худалдан авах үнийг 40 000 000 төгрөгөөр тохирсон боловч худалдаэ авагч 40 000 000 төгрөгийн зээл авахын тулд хашаа байшингийн үнэ нь авах зээлээс өндөр үнэтэй байх, хашаа байшингийн үнийн 30 хувийг худалдан авагч нь банкинд байршуулахыг зээлдүүлэгч шаардсан учир 2012-03-20 өдөр худалдах, худалдах авах гэрээ байгуулахдаа газар, хашаа байшингийн үнийг 58 000 000 төгрөгөөр буюу урьдчилгаанд хариуцагч бусдаас зээлж байршуулсан 17 400 000 төгрөгийг нэмж газар, хашаа байшингийн үнийг бичсэн болох нь хариуцагчийн тайлбар, нэхэмжлэгч Д.Гэрэлгуа нь хамтран амьдарч байсан А.Ганбатыг цагдаагийн байгууллагаар шалгуулахаар гаргаж байсан өргөдлүүд зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 

Худалдагч, худалдан авагч нар хамтдаа зээл хүсэхээр Хадгаламж банкинд очиход банк үл хөдлөх хөрөнгийн талаар лавлагаа авчрахыг шаардсныг гэрээний талууд хэн аль нь өмчлөх эрхээ шилжүүлж ирэхийг шаардсан хэмээн буруу ойлгож, үл хөдлөх хөрөнгө худалдахад гэрээний талууд улсад төлөх татварыг багасгахын тулд 2012-03-21 өдөр газар, хашаа байшинг нийт 10 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, худалдагч, худалдан авагчид газар, хашаа байшингийн өмчлөх эрхийг шилжүүлэн өгсөн болох нь зохигчийн тайлбар, гэрээнүүд, бусад бичмэл нотлох баримтуудаар нотлогдож байна.

Үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөх эрхийг худалдан авагчид шилжүүлсэн өмчлөх эрхийн гэрчилгээг зохигч гаргуулж, Хадгаламж банкинд очиход, нэгэнт өмчлөх эрхийг шилжүүлэн авсан худалдан авагчид Хадгаламж банк үл хөдлөх хөрөнгө худалдан авахад зориулж зээл олгохоос татгалзсан учир А.Гансувд өөрийн өмчлөлд шилжсэн дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг Хас банкинд барьцаалж авах зээл хөөцөлдөж, 2012-04-27 өдөр 25 сая төгрөгийн зээл авч, үүний 20 000 000 төгрөгийг худалдагч Д.Гэрэлгуад гэрт нь аваачиж өгсөн, Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Зүүн дэнжийн 71-14 тоот дахь өөрийн өмчлөлийн хашаа байшинг 22 000 000 төгрөгөөр нөхрийнхөө дүү М. Дамбадаржаад худалдахаар тохирч, 2012 оны 05 сарын 11 өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээ болон газар худалдах худалдан авах гэрээг байгуулсан, М. Дамбадаржаа 8 000 000 төгрөгийг бэлнээр, 2012 оны 05 сарын 18 өдөр Хас банкнаас 14 000 000 төгрөгийн зээл авч хариуцагчид өгснийг хариуцагч түүний хамт Д.Гэрэлгуад гэрт нь хүргэж өгсөн тухай хариуцагчийн тайлбар гэрч М.Нийдэнпагва, М.Дамбадаржаа нарын удаа дараагийн мэдүүлгүүд, зээлийн гэрээ, худалдах худалдан авах гэрээ, боодол мөнгийг гэрт авчирч өгч байсан тухай мэдүүлсэн нэхэмжлэгч Б.Мандуулаас гэрчээр авсан мэдүүлэг, нэхэмжлэгч Д.Гэрэлгуа 2014 оны 04 сарыг хүртэл хамтын амьдралтай байсан А.Ганбатын найз Энхтөрөөс, түүний эхнэр Байгалмаа эзэмших эрхтэй, Баянголд дүүрэг, хорооллын эцэст байрлах, 56 м.кв талбай газартай, павилоныг худалдан авсан, уг павилоны байршиж буй газар дээр Д.Гэрэлгуа, хуралдаанд нэхэмжлэгч Д.Энхбаярын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож буй Д.Хишигбаяр нар хамтран байгуулсан Баянгол гео ХХК-ийн үйлдвэрлэл, үйлчилгээний төвийн 3 давхар байшин бариулахаар хийлгэсэн барилгын зургийн эскиз, энэ тухай Д.Гэрэлгуа, Байгалмаа нар утсаар ярьсан ярианы бичлэг, уг газрыг эзэмших эрхийн талаар Баянгол дүүргийн газрын албанаас Б.Мандуулд өгсөн мэдэгдэл зэрэг баримтууд, 2014 оны 04 сард Д.Гэрэлгуа нь А.Ганбаттай хамтын амьдралаа зогсоох хүртэл А.Гансувдаас худалдах худалдан авах гэрээний үүргийг шаардаж байгаагүй үйл баримтаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нар хариуцагчийг гэрээний үүргээ биелүүлээгүй гэж үзэж, 2012-03-20, 2012-03-21 өдрүүдэд байгуулсан гэр бүлийн хэрэгцээний газар, түүн дээрх орон сууцны 2 барилгыг хариуцагчид худалдсан худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж байгаа байх боловч нэхэмжлэгч Д.Гэрэлгуа нь газар, хашаа байшингийн үнээс хорооллыг эцэст байрлах павилоныг худалдах авсан, энд барилга барихаар зураг хийлгэж байгааг мэдэж зөвшөөрч байсан учраас уг газрын эзэмшлийг өөрийн хүү болох нэхэмжлэгч Б.Мандуулын эзэмшилд шилжүүлэхээр хөөцөлдсөн бөгөөд Баянгол дүүргийн Газрын албанаас эзэмшигчийн нэрийг шилжүүлэх боломжгүй тухай хариуг 2014-05-30 өдөр өгснөөс хойш нэхэмжлэгч нар А.Гансувдтай байгуулсан худалдах, худалдан авах гэрээний талаар маргаан үүсгэж эхэлсэн байдал тогтоогдож байна.

Үл хөдлөх хөрөнгийг худалдсан үнийг өөр зүйлд зарцуулсан, өөр хөрөнгө худалдан авсан асуудлаас үүссэн маргаан нь хариуцагч А.Гансувдтай байгуулсан худалдах, худалдан авах гэрээний үүрэгтэй хамааралгүй байх тул энэ үндэслэлээр хариуцагчийг худалдах худалдан авах гэрээгээр хүлээсэн худалдан авсан үл хөдлөх хөрөнгийн үнийг төлөх үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй тул нэхэмжлэл үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлийн 56.1, 60.1 дэх хэсэгт заасны дагуу тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч нараас төлсөн 693 150 төгрөгийг улсын орлогод үлдээх нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон,