Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 03

 

 2019            01             09                                              2019/ДШМ/03

 

Ц.А-д  холбогдох эрүүгийн хэргийг   

шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянах тухай

                                                                                                                                       

             Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Н.Болормаа, шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

            Прокурор: Ж.Айжуу,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ж.Хүдэрчулуун,

            Хохирогч: Б.О,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Баярмаа нарыг оролцуулан,

Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 2018/ШЦТ/140 дүгээр шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Ц.А-д холбогдох, эрүүгийн 1819001640311 дугаартай хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай Дорноговь аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Ж.Айжуугийн дүгнэлтийг давж заалдах шатны шүүх 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч шүүгч А.Сайнтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 он 04 дүгээр сарын 03-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш дасгалжуулагч мэргэжилтэй, Улаанбаатар төмөр замын 4 дүгээр ангид замчин ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр баг, .......... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Хар нүдэн овогт Ц-ын А /РД:ЕН9204......./-д холбогдуулан Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Дүүрэнбилгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэж, шүүгдэгч Ц.А-ыг 2018 оны 06 дугаар сарын 01-ний шөнийн 02 цагийн орчим Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр баг, Улаанбаатар төмөр замын харъяа 4 дүгээр ангийн хашаанд байрлах өртөөний ажилчдын амрах байрны залгаа байрладаг Үйлдвэрчний эвлэлийн хороон дарга Б.О-гийн өрөөний вакум цонхоор нэвтэрч НР маркийн нөүтбүүк хулгайлж, 650000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ад 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Дорноговь аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Ж.Айжуу давж заалдах шатны шүүхэд гаргасан дүгнэлт болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.А нь Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 2018/ШЦТ/140 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн.  А нь дээрх шүүхийн шийдвэр гарахаас өмнө давтан үйлдлээр 2018 оны 01 дүгээр сарын 03-наас 04-ний шилжих шөнө Сайншанд сумын 2 дугаар баг Энхтайваны гудамж Нарлаг шанд хороолол 52-5 тоотод иргэн Ж.Алдармаагийн байранд тагтны вакум цонхны поорчикоор дотогш хууль бусаар нэвтэрч дунд гарын мөнгөн аяга 3 ширхэг, Canon 70D маркийн гэрэл зургийн аппарат, absoiute, Жак даниелс, baiiatunes chateiie нэртэй виски архи, БНХАУ-д үйлдвэрлэсэн дунд гарын хөөрөг 1 ширхэг, БНХАУ-д үйлдвэрлэсэн жижиг гарын хөөрөг 1 ширхэг, хөөрөгний даалин, бэлнээр 80.000 төгрөг, БНХАУ-ын мөнгөн дэвсгэрт 200 юань зэрэг эд зүйл хулгайлж 4.184600 төгрөгийн хохирол учруулсан,

Давтан үйлдлээр 2018 оны 02 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Сайншанд сумын Мянганы зам 2-11 тоотод оршин суух Б.Баасандоржийн байшингийн цонхыг хагалж орон байранд хууль бусаар нэвтэрч 32 инчийн зурагт, Кен гар дрилл, багажны ком, мөнгө аяга, Dell маркийн зөөврийн компьютер, буфер, Спекэр зэргийг хулгайлж 660.000 төгрөгийн хохирол учруулсан,

Давтан үйлдлээр 2018 оны 03 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Сайншанд сумын 4 дүгээр баг, Ганзамын 418-4 тоот байшингийн гадаа байсан иргэн Д.Мөнхжаргалын эзэмшлийн 58-79 ДГА улсын дугаартай Тоёота Альфат маркийн автомашины 4 ширхэг дугуйг хулгайлж 560.000 төгрөгийн хохирол учруулсан,

Давтан үйлдлээр 2018 оны 10 дугаар сард Сайншанд сумын 1 дүгээр баг Энхтайваны 55-31 тоотод иргэн С.Хүрэлцэцэгийн байрны тагтны хаалгаар орон байранд хууль бусаар нэвтэрч хөөрөг, монетон гинж, гар утас болон АНУ-ын мөнгөн дэвсгэрт 270 доллар хулгайлж 3.800.980 төгрөгийн хохирол учруулсан,

Давтан үйлдлээр 2016 оны 12 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө тус аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг, Нарлаг шандын 53-10 тоотод амьдрах иргэн Ж.Галбадрахын орон байранд нэвтэрч эд зүйл хулгайлж 2.823.940 төгрөгийн хохирол учруулсан,

Давтан үйлдлээр 2017 оны 03 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө тус аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг, Нарлаг шандын 54-5 тоотод иргэн Э.Ундрахгэрэлийн байшингийн тагтны хаалгаар орон байранд нэвтэрч эд зүйл хулгайлж 4.735.000 төгрөгийн хохирол учруулсан,

Давтан үйлдлээр 2017 оны 10 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө тус аймгийн Сайншанд сумын 4 дүгээр баг Ганзамын 4-402 тоот иргэн Д.Гантулгын байшингийн цонхоор орон байранд нэвтэрч эд зүйл хулгайлж 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

Давтан үйлдлээр 2017 оны 12 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө тус аймгийн Сайншанд сумын 2 дуграар баг, Эрүүл мэндийн гудамжны 110-3 тоот иргэн Ц.Чулуунбаярын байшингийн цонхоор орон байранд нэвтэрч эд зүйл хулгайлж 1.020.000 төгрөгийн хохирол учруулсан,

Давтан үйлдлээр 2018 оны 02 дугаар сарын 01-ний шөнө тус аймгийн Сайншанд сумын 4 дүгээр баг, Ганзамын 4-451 тоот иргэн С.Төрболдын байшингийн цонхоор орон байранд нэвтэрч эд зүйл хулгайлж 855.000 төгрөгийн хохирол учруулсан,

Давтан үйлдлээр 2018 оны 03 дугаар сарын 21-нээс 05 дугаар сарын 18-ны хооронд тус аймгийн Сайншанд сумын 3 дугаар баг, Дүүдээбаатарын 1-42 тоот иргэн Б.Цолмонтуяагийн байшингийн цонхоор орон байранд нэвтэрч эд зүйл хулгайлж 700.000 төгрөгийн хохирол учруулсан,

Давтан үйлдлээр 2017 оны 11 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө тус аймгийн Сайншанд сумын 4 дүгээр баг, Улаанбаатар төмөр замын харъяа Замын 4-р ангийн Үйлдвэрчний эвлэлийн хороон даргын өрөөнд цонхоор нэвтэрч эд зүйл хулгайлан 1.650.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь шүүхийн шийдвэр гарсны дараа илэрч Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасагт шалгагдаж байгаа бөгөөд үйлдсэн хэргүүдийг нэгтгэн нэг яллах дүгнэлт үйлдэж шүүхээр шийдвэрлүүлэх, яллагдагчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй хэргийг нь шүүхээр шийдвэрлүүлэх, яллагдагчийн үйлдсэн гэмт хэрэгтэй нь холбогдуулан эрүүгийн хуульд зааснаар ялыг хүндрүүлэн сонсгож, хэргийг нь шалгах шаардлагатай байх тул Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018.11.02-ны өдрийн 2018/ШЦТ/140 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, уг хэргийг Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасагт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа 1819000110114 дугаартай хэрэгт нэгтгүүлэхээр хэргийг буцааж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А-д холбогдох хэргийг шүүхээр шийдвэрлүүлэхээр шилжүүлж байхад нь өмгөөлөгчийн зүгээс урьдчилсан хэлэлцүүлгийг зарлуулж, Ад холбогдох 11 төрлийн гэмт хэрэг Цагдаагийн байгууллагад шалгагдаж байна, энэ хэргүүдийг нэгтгэн шалгуулъя гэсэн хүсэлт гаргасан, үүнийг шүүх шийдвэрлээд  эрх зүйн байдал нь дээрдэхгүй, дордохгүй, ямар ч ялгаагүй юм байна гэсэн дүгнэлтийг гаргасан байдаг. Эрх зүйн байдал дээрдэх, дордох дээр ямар ялгаа гарах вэ гэхээр өмгөөлөгчийн зүгээс хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулсанаас Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлд зааснаар хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулах нь Ад ашигтай байдал харагдаж байгаа юм. Прокурорын дүгнэлтийг өмгөөлөгчийн зүгээс дэмжиж байна. Энэ хэргүүдийг нэгтгэн шалгаад нэг шийтгэх тогтоолоор ял шийтгүүлэх нь Алтанбаганы эрх зүйн байдал дээрдэнэ гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна гэв.

Хохирогч: Б.О давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүүлд 2 сая төгрөгийн хохирол учруулсан, Нөүтбүүк мөн албаны үндсэн хөрөнгө болох зургийн аппарат байх ёстой. Эдгээр зүйлүүд ороогүй байх шиг байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

           Давж заалдах шатны шүүхээс “Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах” тухай прокурорын дүгнэлтийг хянан хэлэлцээд    Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 2018/ШЦТ/140 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Учир нь эрүүгийн 1819001640311 дугаартай хэрэгт ялтан Ц.А нь 2018 оны 06 дугаар сарын 01-ний шөнийн 02 цагийн орчимд Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр баг, Улаанбаатар төмөр замын харьяа 4-р ангийн хашаанд байрлах өртөөний ажилчдын амрах байрны залгаа байрладаг Үйлдвэрчний эвлэлийн хороон дарга Б.Огийн өрөөний вакум цонхоор нэвтэрч HP  маркийн нөүтбүүк /зөөврийн компьютер / хулгайлан авч 650.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн тул Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх түүнийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийтгэжээ. 

Прокурорын “Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хянуулж, шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах” тухай дүгнэлтийг үндэслэн Аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасагт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан шалгаж байгаа эрүүгийн 1819000110114 дугаартай хэргийг хянаж үзэхэд Ц.А нь  дээр дурдсан 1 жил хорих ял шийтгүүлсэн цаг хугацаанаас өмнө буюу

1. Давтан үйлдлээр 2018 оны 01 дүгээр сарын 03-наас 04-ний шилжих шөнө Сайншанд сумын 2 дугаар баг Энхтайваны гудамж Нарлаг шанд хороолол 52-5 тоотод иргэн Ж.Алдармаагийн байранд тагтны вакум цонхны поорчикоор дотогш хууль бусаар нэвтэрч дунд гарын мөнгөн аяга 3 ширхэг, Canon 70D маркийн гэрэл зургийн аппарат, absoiute, Жак даниелс, baiiatunes chateiie нэртэй виски архи, БНХАУ-д үйлдвэрлэсэн дунд гарын хөөрөг 1 ширхэг, БНХАУ-д үйлдвэрлэсэн жижиг гарын хөөрөг 1 ширхэг, хөөрөгний даалин, бэлнээр 80.000 төгрөг, БНХАУ-ын мөнгөн дэвсгэрт 200 юань зэрэг эд зүйл хулгайлж 4.184600 төгрөгийн хохирол учруулсан,

2. Давтан үйлдлээр 2018 оны 02 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Сайншанд сумын Мянганы зам 2-11 тоотод оршин суух Б.Баасандоржийн байшингийн цонхыг хагалж орон байранд хууль бусаар нэвтэрч 32 инчийн зурагт, Кен гар дрилл, багажны ком, мөнгө аяга, Dell маркийн зөөврийн компьютер, буфер, Спекэр зэргийг хулгайлж 660.000 төгрөгийн хохирол учруулсан,

3. Давтан үйлдлээр 2018 оны 03 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Сайншанд сумын 4 дүгээр баг, Ганзамын 418-4 тоот байшингийн гадаа байсан иргэн Д.Мөнхжаргалын эзэмшлийн 58-79 ДГА улсын дугаартай Тоёота Альфат маркийн автомашины 4 ширхэг дугуйг хулгайлж 560.000 төгрөгийн хохирол учруулсан,

4. Давтан үйлдлээр 2018 оны 10 дугаар сард Сайншанд сумын 1 дүгээр баг Энхтайваны 55-31 тоотод иргэн С.Хүрэлцэцэгийн байрны тагтны хаалгаар орон байранд хууль бусаар нэвтэрч хөөрөг, монетон гинж, гар утас болон АНУ-ын мөнгөн дэвсгэрт 270 доллар хулгайлж 3.800.980 төгрөгийн хохирол учруулсан,

5. Давтан үйлдлээр 2016 оны 12 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө тус аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг, Нарлаг шандын 53-10 тоотод амьдрах иргэн Ж.Галбадрахын орон байранд нэвтэрч эд зүйл хулгайлж 2.823.940 төгрөгийн хохирол учруулсан,

6. Давтан үйлдлээр 2017 оны 03 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө тус аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг, Нарлаг шандын 54-5 тоотод иргэн Э.Ундрахгэрэлийн байшингийн тагтны хаалгаар орон байранд нэвтэрч эд зүйл хулгайлж 4.735.000 төгрөгийн хохирол учруулсан,

7. Давтан үйлдлээр 2017 оны 10 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө тус аймгийн Сайншанд сумын 4 дүгээр баг Ганзамын 4-402 тоот иргэн Д.Гантулгын байшингийн цонхоор орон байранд нэвтэрч эд зүйл хулгайлж 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

8. Давтан үйлдлээр 2017 оны 12 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө тус аймгийн Сайншанд сумын 2 дуграар баг, Эрүүл мэндийн гудамжны 110-3 тоот иргэн Ц.Чулуунбаярын байшингийн цонхоор орон байранд нэвтэрч эд зүйл хулгайлж 1.020.000 төгрөгийн хохирол учруулсан,

9. Давтан үйлдлээр 2018 оны 02 дугаар сарын 01-ний шөнө тус аймгийн Сайншанд сумын 4 дүгээр баг, Ганзамын 4-451 тоот иргэн С.Төрболдын байшингийн цонхоор орон байранд нэвтэрч эд зүйл хулгайлж 855.000 төгрөгийн хохирол учруулсан,

10. Давтан үйлдлээр 2018 оны 03 дугаар сарын 21-нээс 05 дугаар сарын 18-ны хооронд тус аймгийн Сайншанд сумын 3 дугаар баг, Дүүдээбаатарын 1-42 тоот иргэн Б.Цолмонтуяагийн байшингийн цонхоор орон байранд нэвтэрч эд зүйл хулгайлж 700.000 төгрөгийн хохирол учруулсан,

11. Давтан үйлдлээр 2017 оны 11 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө тус аймгийн Сайншанд сумын 4 дүгээр баг, Улаанбаатар төмөр замын харъяа Замын 4-р ангийн Үйлдвэрчний эвлэлийн хороон даргын өрөөнд цонхоор нэвтэрч эд зүйл хулгайлан 1.650.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргүүдэд тус тус холбогдон шалгагдаж байгаа ба хэрвээ энэ хэрэгт тэрээр гэм буруутайд тооцогдсон тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийг хэрэглэн анхан шатны шүүхийн дээрх шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил хорих ялыг нэмж нэгтгэх боломжгүй нөхцөл байдал үүсэхээр байна.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасан “хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэх” тохиолдол нь өмнөх тогтоолоор ял оногдуулснаас хойш буюу ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд хэрэглэхийг хуульд тодорхой зохицуулжээ.

Мөн Ц.Ад холбогдох 1819000110114 дугаартай мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа хэрэг нь 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 140 дугаартай шийтгэх тогтоол гарахаас өмнөх цаг хугацаанд хамаарч байх тул Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийг хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй болно.

Харин энэхүү нөхцөл байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.3-т заасан шинээр илэрсэн нөхцөл байдалд хамаарч байх тул прокурорын дүгнэлтийг хүлээн авч, хангаж ялтан Ц.Ад холбогдох Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дугаар сарын 02-ны өдрийн 2018/ШЦТ/140 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Ц.Ад холбогдох эрүүгийн 1819001640311 болон 1819000110114 дугаартай эрүүгийн хэргүүдийг нэгтгэн шалгуулахаар прокурорт буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4 дүгээр зүйл, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.3, 2, 41.1 дүгээр зүйлийн 1, 1.3, 41.4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 2018/ШЦТ/140 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаасугай.  

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 3, 3.1, 3.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурьдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Н.БАТЧИМЭГ

                                                    ШҮҮГЧИД                                   Н.БОЛОРМАА

                                                                                                        А.САЙНТӨГС