Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 123

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                 

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Мөнхтуяа, Ч.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

          Нарийн бичгийн дарга Ц.Золзаяа,

          Иргэдийн төлөөлөгч Г.Биндэръяа,

          Улсын яллагч П.Нархажид,

          Хохирогч Б.Оргилбат,

          Иргэний нэхэмжлэгч Л.Даваадорж,

          Иргэний нэхэмжлэгч Д.Лхагвадорж, Б.Бямбасүрэн нарын өмгөөлөгч Т.Амгаланбат,

          Гэрч Т.Алтанхуяг, Л.Батсайхан, Р.Батхүү, Г.Бямбажав, Д.Гансүлд, Ч.Нарандэмбэрэл,

          Шүүгдэгч Б.Эрболот, түүний өмгөөлөгч А.Туул,

          Шүүгдэгч Ж.Алтангэрэлийн өмгөөлөгч Д.Ганбат,

          Шүүгдэгч Ж.Алтангэрэл, Ц.Давааням, Т.Оюунболд, тэдгээрийн өмгөөлөгч С.Алтанцэцэг, С.Даваасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

         

          Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Эрболот, Ж.Алтангэрэл, Ц.Давааням, Т.Оюунболд нарт холбогдох 201301020092 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгч нарын биеийн байцаалтын товч мэдээлэл:

          1. Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1991 оны 03 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, эрэгтэй, 25 настай, дээд боловсролтой, кино зураглаач мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Налайх дүүргийн 4 дүгээр хороо, Бүс нуурын 4 дүгээр гудамжны 13 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, Секель овогт Бадилханы Эрболот /Регистрийн дугаар: ЕТ91031311/,

          2. Монгол Улсын иргэн, Архангай аймгийн Батцэнгэл суманд 1991 оны 03 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, эрэгтэй, 25 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Блэк Зебра кино студид зураглаач ажилтай, ам бүл 6, эцэг, эх, эгч, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 81 дүгээр байрны 6 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, Цагаанчулуут овогт Жамъяншаравын Алтангэрэл /Регистрийн дугаар: АА91030517/,

          3. Монгол Улсын иргэн, Говь-Алтай аймгийн Халиун суманд 1991 оны 02 дугаар

сарын 17-ны өдөр төрсөн, эрэгтэй, 25 настай, дээд боловсролтой, жүжигчин мэргэжилтэй, “Блек Зебра” кино студид туслах найруулагч ажилтай, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Амгалан хотхоны 25 дугаар байрны 31 тоотод оршин, улсаас авсан шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, Хотол овогт Цогтгэрэлийн Давааням /Регистрийн дугаар: ДК91021712/,

          4. Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1991 оны 05 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, эрэгтэй, 25 настай, бүрэн дунд боловсролтой, жүжигчний мэргэжилтэй, Хүүхэд залуучуудын “Улаан” театрт жүжигчинээр ажилладаг, ам бүл 5, эцэг, эх, эгч, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Өлгийн 25 дугаар гудамжны 364 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, Монгол овогт Төмөрхуягийн Оюунболд /Регистрийн дугаар: УП91052093/

 

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн товч агуулга:

          1. Б.Эрболот нь Ж.Алтангэрэл, Эрдэнэбилэгтэй нартай бүлэглэж 2012 сарын 02 сард Сүнжинграндын урд байрны зогсоол дээр байсан иргэн Б.Баатарцогтын эзэмшлийн 35-35 УНГ улсын дугаартай “Ланд Круйзер-80” маркийн автомашиныг хулгайлан авч, иргэн Т.Мөнхтөмөрөөс Ланд Круйзер 80 маркын 20-40 УНВ улсын дугаар, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, арлын дугаарыг худалдан авч, Б.Баатарцогтын машины арлын дугаарыг солиулж, 20-40 УНВ улсын дугаартай болгон зарж, 22.600.000 төгрөгийн хохирол учруулсан,

          Ж.Алтангэрэл, Ц.Давааням нартай бүлэглэн 2012 оны 04 дүгээр сарын 28-нд Баянзүрх дүүргийн 13-р хороолол 38 дугаар байрны зогсоол дээр байсан иргэн Б.Сүхбатын эзэмшлийн 00-82 УНБ улсын дугаартай Ланд Круйзер-80 маркийн автомашиныг хулгайлан авч, Ц.Давааням нь иргэн Ч.Нарандэмбэрэлээс 33-25 УНЦ дугаартай машины техникийн бичиг баримтыг худалдан авч, Б.Сүхбатын машины арлын дугаарыг солиулж, 33-25 УНЦ улсын дугаартай болгон Ховд аймаг руу Т.Оюунболдын хамт явж иргэн Б.Бямбасүрэнд зарж, 19.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

          Ж.Алтангэрэл, Ц.Давааням нартай бүлэглэн 2012 оны 04 дүгээр сарын 30-аас 05 дугаар сарын 1-нд шилжих шөнө 01-03 цагийн үед Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр циркийн урд талын 14-а байрны урд зогсоол дээр байсан иргэн Т.Ганзоригтын эзэмшлийн “Ланд Круйзер-80” маркийн 17-88 УНЗ улсын дугаартай автомашиныг хулгайлан авч, Ж.Алтангэрэл нь “Татах хүч” сервисийн захирал Л.Батсайханаас 11-11 БРА дугаарын машины бичиг баримтыг худалдан авч, Т.Ганзоригтын машины дугаарыг 11-83 УНЧ улсын дугаартай болгон зарж 18.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

          Т.Оюунболд, Ж.Алтангэрэл нартай бүлэглэн 2012 оны 09 дүгээр сарын 06-ны шөнө Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Өргөө хотхоны зүүн талын зогсоол дээр байсан иргэн Б.Оргилбатын эзэмшлийн 02-20 УНА улсын дугаартай Гранд марк-2 маркийн мөнгөлөг саарал өнгийн машиныг хулгайлан авч, иргэн Н.Цогтбаатараас 48-79 УНО улсын дугаартай Тоёото гранд маркийн машины арлын дугаар бичиг баримтыг худалдан авч, Б.Оргилбатын машины дугаарыг 48-79 УНО улсын дугаартай болгон зарж 10.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

          Т.Оюунболд, Ж.Аптангэрэл, Ц.Давааням нартай бүлэглэн 2012 оны 12 дугаар сарын 22-нд Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургуулийн зүүн талын байрны зогсоол дээр байсан иргэн Ц.Энхбаатарын эзэмшлийн ”Ланд Круйзер-80” маркийн 45-67 ДГО улсын дугаартай ногоон өнгийн автомашиныг хулгайлан авч 18.000.000 төгрөгийн хохирол учруулж, нийт 5 удаагийн давтан үйлдлээр, урьдчилж үгсэн тохиролцож бүлэглэн, машин ашиглаж, тусгайлан бэлтгэсэн түлхүүр хэрэглэж бусдад 88.100.000 төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсан,

          2. Ж.Алтангэрэл  нь  Б.Эрболот,  Эрдэнэбилэг  нартай бүлэглэн 2012 сарын 02

сард Сүнжинграндын урд байрны зогсоол дээр байсан иргэн Б.Баатарцогтын эзэмшлийн 35-35 УНГ улсын дугаартай “Ланд. Круйзер-80” маркийн автомашиныг хулгайлан авч, иргэн Т.Мөнхтөмөрөөс Ланд Круйзер 80 маркын 20-40 УНВ улсын дугаар, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, арлын дугаарыг худалдан авч, Б.Баатарцогтын машины арлын дугаарыг солиулж, 20-40 УНВ улсын дугаартай болгон зарж, 22.600.000 төгрөгийн хохирол учруулсан,

          Б.Эрболот, Ц.Давааням нартай бүлэглэн 2012 оны 04 дүгээр сарын 28-нд Баянзүрх дүүргийн 13-р хороолол 38 дугаар байрны зогсоол дээр байсан иргэн Б.Сүхбатын эзэмшлийн 00-82 УНБ улсын дугаартай Ланд Круйзер-80 маркийн автомашиныг хулгайлан авч, Ц.Давааням нь иргэн Ч.Нарандэмбэрэлээс 33-25 УНЦ дугаартай машины техникийн бичиг баримтыг худалдан авч, Б.Сүхбатын машины арлын дугаарыг солиулж, 33-25 УНЦ улсын дугаартай болгон Ховд аймаг руу Б.Эрболот нь Т.Оюунболдын хамт явж иргэн Б.Бямбасүрэнд зарж, 19.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

          Б.Эрболот, Ц.Давааням нартай бүлэглэн 2012 оны 04 дүгээр сарын 30-аас 05 дугаар сарын 1-нд шилжих шөнө 01-03 цагийн үед Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр циркийн урд талын 14-а байрны урд зогсоол дээр байсан иргэн Т.Ганзоригтын эзэмшлийн “Ланд Круйзер-80" маркийн 17-88 УНЗ улсын дугаартай автомашиныг хулгайлан авч, Ж.Алтангэрэл нь “Татах хүч” сервисийн захирал Л.Батсайханаас 11-11 БРА дугаарын машины бичиг баримтыг худалдан авч, Т.Ганзоригтын машины дугаарыг 11-83 УНЧ улсын дугаартай болгон зарж 18.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

          Б.Эрболот, Т.Оюунболд нартай бүлэглэн 2012 оны 09 дүгээр сарын 06-ны шөнө Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Өргөө хотхоны зүүн талын зогсоол дээр байсан иргэн Б.Оргилбатын эзэмшлийн 02-20 УНА улсын дугаартай Гранд марк-2 маркийн мөнгөлөг саарал өнгийн машиныг хулгайлан авч, иргэн Н.Цогтбаатараас 48-79 УНО улсын дугаартай Тоёото гранд маркийн машины арлын дугаар бичиг баримтыг худалдан авч, Б.Оргилбатын машины дугаарыг 48-79 УНО улсын дугаартай болгон зарж 10.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

          Б.Эрболот, Т.Оюунболд, Ц.Давааням нартай бүлэглэн 2012 оны 12 дугаар сарын 22-нд Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургуулийн зүүн талын байрны зогсоол дээр байсан иргэн Ц.Энхбаатарын эзэмшлийн ”Ланд Круйзер-80” маркийн 45-67 ДГО улсын дугаартай ногоон өнгийн автомашиныг хулгайлан авч 18.000.000 төгрөгийн хохирол учруулж, нийт 5 удаагийн давтан үйлдлээр, урьдчилж үгсэн тохиролцож бүлэглэн, машин ашиглаж, тусгайлан бэлтгэсэн түлхүүр хэрэглэж бусдад 88.100.000 төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсан,

          3. Ц.Давааням нь 2012 оны 04 дүгээр сарын 28-нд Баянзүрх дүүргийн 13-р хороолол 38 дугаар байрны зогсоол дээр байсан иргэн Б.Сүхбатын эзэмшлийн 00-82 УНБ улсын дугаартай Ланд Круйзер-80 маркийн автомашиныг хулгайлан авч, Ц.Давааням нь иргэн Ч.Нарандэмбэрэлээс 33-25 УНЦ дугаартай машины техникийн бичиг баримтыг худалдан авч, Б.Сүхбатын машины арлын дугаарыг солиулж, 33-25 УНЦ улсын дугаартай болгон Ховд аймаг руу Б.Эрболот нь Т.Оюунболдын хамт явж иргэн Б.Бямбасүрэнд зарж, 19.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

          Б.Эрболот, Ж.Аптангэрэл нартай бүлэглэн 2012 оны 04 дүгээр сарын 30-аас 05 дугаар сарын 1-нд шилжих шөнө 01-03 цагийн үед Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр циркийн урд талын 14-а байрны урд зогсоол дээр байсан иргэн Т.Ганзоригтын эзэмшлийн “Ланд Круйзер-80" маркийн 17-88 УНЗ улсын дугаартай автомашиныг хулгайлан авч, Ж.Алтангэрэл нь “Татах хүч” сервисийн захирал Л.Батсайханаас 11-11 БРА дугаарын машины бичиг баримтыг худалдан авч, Т.Ганзоригтын машины дугаарыг 11-83 УНЧ улсын дугаартай болгон зарж 18.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

          Б.Эрболот, Т.Оюунболд, Ж.Алтангэрэл нартай бүлэглэн 2012 оны 12 дугаар сарын 22-нд Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургуулийн зүүн талын байрны зогсоол дээр байсан иргэн Ц.Энхбаатарын эзэмшлийн ”Ланд Круйзер-80” маркийн 45-67 ДГО улсын дугаартай ногоон өнгийн автомашиныг хулгайлан авч 18.000.000 төгрөгийн хохирол учруулж, нийт 3 удаагийн давтан үйлдлээр, урьдчилж үгсэн тохиролцож бүлэглэн, машин ашиглаж, тусгайлан бэлтгэсэн түлхүүр хэрэглэж бусдад 55.000.000 төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсан,

          4. Т.Оюунболд нь Б.Эрболот, Ж.Алтангэрэл нартай бүлэглэн 2012 оны 09 дүгээр сарын 06-ны шөнө Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Өргөө хотхоны зүүн талын зогсоол дээр байсан иргэн Б.Оргилбатын эзэмшлийн 02-20 УНА улсын дугаартай Гранд марк-2 маркийн мөнгөлөг саарал өнгийн машиныг хулгайлан авч, иргэн Н.Цогтбаатараас 48-79 УНО улсын дугаартай Тоёото гранд маркийн машины арлын дугаар бичиг баримтыг худалдан авч, Б.Оргилбатын машины дугаарыг 48-79 УНО улсын дугаартай болгон зарж 10.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

          Б.Эрболот, Ж.Алтангэрэл, Ц.Давааням нартай бүлэглэн 2012 оны 12 дугаар сарын 22-нд Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургуулийн зүүн талын байрны зогсоол дээр байсан иргэн Ц.Энхбаатарын эзэмшлийн ”Ланд Круйзер-80” маркийн 45-67 ДГО улсын дугаартай ногоон өнгийн автомашиныг хулгайлан авч 18.000.000 төгрөгийн хохирол учруулж, нийт 2 удаагийн давтан үйлдлээр, урьдчилж үгсэн тохиролцож бүлэглэн, машин ашиглаж, тусгайлан бэлтгэсэн түлхүүр хэрэглэж бусдад 28.500.000 төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс бүрэн бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Эрболотын өгсөн: “Би 5 удаагийн үйлдэл хийсэн. Би гэм буруугаа хүлээж байгаа. Үүрэх ёстой миний хариуцлага. 2012 оны 02 дугаар сарын эхний 7 хоногт 35-35 УНГ улсын дугаартай Ланд Крузер 80 маркийн автомашиныг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрийн Сүнжин грандын зүүн урд талын байрны зогсоол дээрээс Ж.Алтангэрэл, Эрдэнэбилэг нартай хамт хулгайлсан. 2012 оны 04 дүгээр сарын 27, 28-ны өдөр 00-82 УНБ улсын дугаартай Ланд маркийн автомашиныг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр 13 дугаар хорооллын 38 дугаар байрны урд талын зогсоол дээрээс Ц.Давааням, Ж.Алтангэрэл нартай хамт бүлэглэн хулгай хийсэн. 2012 оны 04 дүгээр сарын сүүл 05 дугаар сарын 01-нд шилжих шөнө Ц.Давааням, Ж.Алтангэрэл нартай бүлэглэн 17-82 УНР улсын дугаартай Ланд Крузер автомашиныг Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Циркийн урд талын 14-а байрнаас хулгайлсан. 2012 оны 09 дүгээр сарын 06-нд Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлгийн хойд талын байрны зогсоол дээрээс 02-20 УНА улсын дугаартай Гранд марк 2-ыг Т.Оюунболд, Ж.Алтангэрэл нартай хулгайлсан. 2012 оны 12 дугаар сарын 21, 22-ны үед Ж.Алтангэрэл, Т.Оюунболд, Ц.Давааням нартай хамтран 45-67 ДКУ улсын дугаартай Ланд Крузер 80 маркийн автомашиныг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр 84 дүгээр сургуулийн зүүн урд талын байрны зогсоол дээрээс хулгайлсан” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Алтангэрэлийн өгсөн: “2013 оны 01 дүгээр сарын 14-нөөс анх би энэ хэрэгт холбогдож цагдан хоригдсон. Түүнээс хойш Б.Эрболотын мэдүүлгээр намайг яллагдагчаар татаад өнөөдрийг хүртэл явсан байна. Би үүнд маш их гомдолтой байна. 2012 оны 02 дугаар сарын эхний 7 хоногт 35-35 УНГ улсын дугаартай Ланд Крузер 80 маркийн автомашиныг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрийн Сүнжин грандын зүүн урд талын байрны зогсоол дээрээс

Ж.Алтангэрэл, Эрдэнэбилэг нартай хамт хулгайлсан гэж Б.Эрболот хэлдэг. Гэвч тийм зүйл байхгүй. Би энэ үйлдэлд оролцоогүй. Эрдэнэбилэг гэдэг хүн хэрэг анх үүсгэснээс хойш энэ хэрэг дээр явж байгаа. Одоо энэ хүн хаана байгаа юм. Энэ хүнийг байцаасан байцаалт байдаггүй. Мөн би энэ хүнийг танихгүй. Энэ хүнийг байцаагч нараасаа нэхдэг. Энэ хүнийг байдаг талаар ганц 1 хүн хэлдэг. Хэрвээ энэ хүн байдаг бол хаана байгаа вэ, энэ хэргийг цуг хийсэн гэж байгаа юм бол яагаад энэ Эрдэнэбилэг гэдэг хүн байхгүй байгаа юм бэ. Би энэ хүнийг олуулах хүсэлтэй байна. Хамт энэ хүнтэй хулгай хийсэн юм уу, үгүй юм уу гэдгийг гэрчлүүлж тодруулмаар байна. Энэ хүнийг би байцаагч, прокурор нараас асуухад тусгаарласан гэж хэлдэг. Надад тусгаарласан тогтоол, янз бүрийн зүйл үзүүлээгүй. Эхний энэ үйлдэл дээр 20-40 гэдэг машины бичиг баримтыг Эрдэнэбилэг, Ж.Алтангэрэл бид 3 очиж авсан гэж Б.Эрболот хэлдэг. Энэ бичиг баримтыг зарсан хүн нь өөрөө Эрболот буюу казак залуу ганцаараа ирсэн гэж мэдүүлсэн байдаг. Харин Б.Эрболот нь мэдүүлэг дээрээ Эрдэнэбилэг, Ж.Алтангэрэл нартай хамт явсан гэж хэлдэг. Хулгайлах үедээ Идэрмөнхийн машинтай хулгай хийсэн талаар хэлдэг. Үүн дээр Идэрмөнх гэрчийн мэдүүлэг өгөхдөө би хүнд өөрийнхөө машиныг өгч байгаагүй гэсэн мэдүүлэг байдаг. Дараа нь 2012 оны 04 дүгээр сарын 27, 28-ны өдөр 00-82 УНБ улсын дугаартай Ланд маркийн автомашиныг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр 13 дугаар хорооллын 38 дугаар байрны урд талын зогсоол дээрээс Ц.Давааням, Ж.Алтангэрэл нартай хамт бүлэглэн хулгай хийсэн гэсэн. Надад хулгай хийсэн зүйл байхгүй. Би үүнд оролцоогүй. 2012 оны 04 дүгээр сарын сүүл 05 дугаар сарын 01-нд шилжих шөнө Ц.Давааням, Ж.Алтангэрэл нартай бүлэглэн 17-82 УНР улсын дугаартай Ланд Крузер автомашиныг Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Циркийн урд талын 14-а байрнаас хулгайлсан гэдэг би энэ үйлдэлд нь оролцоогүй. Татах хүч сервисын захирал Батсайхан 11-11 БРА гэсэн бичиг баримтыг худалдаж авсан гэдэг нь үнэн. Яагаад би энэ бичиг баримтыг худалдаж авахаар болсон гэхээр 20-40 гэсэн дугаартай машиныг, 2012 оны 02 дугаар сард би Б.Эрболоттой 1 ангид сурдаг байсан, манайх 11 дүгээр сард манай ах ээж 2 хөдөөнөөс ирээд өндөр тэрэг авахаар болсон. Би өөрөө машин мэдэхгүй учир Б.Эрболотыг дуудаж манайх машин авах гэж байна чи хүрч ирээд үзээд өгөөч гэхэд Б.Эрболот ирсэн боловч бид нар машины ханш өндөр байсан учир машинаа авч чадалгүй буцсан. 2012 оны 02 дугаар сарын 10 гэхэд шалгалт дуусаад би хөдөө амралтаараа явах гэж байхад Б.Эрболот 1 өдөр над дээр ирээд танайх дээр ах, ээж 2 чинь ирээд машин сонирхоод байсан. Машин авах уу гэж асуухад нь юун машин юм бэ гэхэд манай ах байрны зөрүүнд машин авсан гээд машинаа унаад над дээр ирсэн. Би мэдэхгүй манай гэрийнхэн ийм машин сонирхож байгаа талаар хэлсэн. Тэгээд шалгалтаа дуусгаад бид 2 манай Батцэнгэл сум руу явсан. Тэр үед Эрболотын унаж ирсэн 20-40 гэдэг улсын дугаартай машиныг унаж хөдөөний цагаан сарыг үзэж, цагаан сар хийгээд иръе гэж амралтаараа явсан. Тэгээд очоод байж байхад манай аав, ээж тэр машиныг нь үзээд, чи энэ машинаа зарах гэж байгаа юм уу, юун машин юм бэ гэж асуухад нь манай ах байрныхаа зөрүүнд авсан юм, зарах гэж байгаа гэж хэлсэн. Бид энэ машиныг худалдаж авахдаа миний өөрийн эзэмшлийн 71-70 Киа Спектор гэдэг машиныг өгөөд зөрүүнд нь 6.500.000 төгрөг өгье гэж тохиролцсоны үндсэн дээр Эрболоттой наймаа хийсэн. Тэгээд Эрболот уг нь цагаан сар үзнэ гэж байснаа болиод 1, 2 хоноод яваад өгсөн. Улаанбаатарт миний машин байсан болохоор машиныхаа түлхүүрийг хаана байгааг зааж өгөөд явуулсан. Эрболотод бид нар машинаа өгөөд 6.500.000 төгрөг авсан. Удалгүй Эрболот манайд ирээд чиний машиныг зарсан талаар хэлээд манайд цагаан сар хийгээд 03 дугаар сарын 01-нд ирэхээр нь бид 2 Улаанбаатар ирсэн. Тэгээд 20-40 гэдэг улсын дугаартай машиныг манайх зун болтол унасан. Машин эвдрээд болохгүй байхаар нь манай аав энэ машиныг заръя  мөнгөний  хэрэг байна гээд намайг заруулахаар 08 дугаар сард хот

руу явуулсан. Энэ машиныг муу машин байна гээд огт хүн үзэхгүй байсан. Анх энэ машиныг манайх худалдаж авахад Эрболотын нэр дээр байсан. Тэр үед бид нар нэрээ шилжүүлж аваагүй, яагаад гэвэл Эрболот манай ангийн хүүхэд байсан, би хөдөөний хаягтай, Эрболот хотын хаягтай байсан болохоор нэрийг нь шилжүүлж аваагүй. Хэрвээ зарахаар болбол Эрболот шилжүүлээд өгье гэж байсан. Машин маань зарагдахгүй удаад байсан. Дээрээс нь манайх хөдөө хадлан тэжээлийн ажил эхэллээ гээд дуудаад байсан болохоор би Эрболотод 20-40 улсын дугаартай машиныхаа түлхүүрийг өгөөд үзэж, сонирхох хүн байвал үзүүлж бай гээд түлхүүрээ үлдээгээд явсан. Тэгээд 08 дугаар сард ирэхэд 20-40 гэдэг машиныг 16 дугаар хорооллын ломбарданд Эрболот мөнгөний хэрэг гарсан гээд 5, 6 сая төгрөгөөр тавьсан байхаар нь чи яаж байгаа юм бэ бид нарт мөнгөний хэрэг гарчихаад байхад гэхэд зүгээрээ би Ланд 80 машин авсан. Үүнийгээ зарахаараа ломбардны чинь мөнгийг өгнө, чи санаа зоволтгүй, хүнээс сураад байж бай гэсэн. Тэгээд 10 дугаар сард манай гэрээс над руу яриад машинаа зарсан уу гэж асууж эхэлсэн. Гэрч Батсайхан гэдэг хүн мэдүүлэг дээрээ намайг манайхаар байнга орж ирж Ланд 80 маркийн машины сэлбэг асуугаад байсан талаар хэлсэн байдаг. Би 1, 2 удаа сэлбэг асуусан нь үнэн. Тэр 20-40 улсын дугаартай машин нь өөрөө эвдрээд байсан болохоор тэр сервисээр орсон. 1 удаа манай 20-40 гэдэг машин явахаа болиод би Эрболотын Ланд 80 маркийн машинаар чирүүлж Татах хүч сервис дээр очиж байсан удаа байгаа. Тэгээд би Эрболотоос нөгөө ломбардны мөнгөө өг гэж хэлэхэд чи тэр газраасаа бичиг баримт асуугаадах гэхээр нь юун бичиг баримт вэ гэхэд ямар учиртай юм бэ гэхэд он залуу болгодог, миний унаж байгаа машин он нь хөгшин учир үнэд хүрэхгүй байна. Хэрвээ оныг нь дээшлүүлээд баримт дээрээ тавих юм бол хурдан зарагддаг, дээрээс нь үнэд хүрдэг, тэгвэл чиний машиныг хурдан гаргаад ломбардны чинь мөнгийг чинь өгөх гээд байна гэж хэлэхээр нь асуухад байгаа гэсэн. Тэгээд би дараа нь Эрболотод тэр бичиг чинь байна гэнэ гэж хэлэхэд авъя гэж хэлсэн. 1 хэсэг Эрболот алга болохоор нь утасдаж асуухад чи нөгөө газраасаа нөгөө бичгээ авчих, чи тэр газраар машинаа янзлуулж байсан, чамайг танидаг болсон юм чинь чи очоод авчих, чамд хямдхан өгчих юм гэхээр нь би ломбарднаас хурдан машинаа авахын тулд 2.000.000 гаран төгрөгийг би аваачиж өгөөд машины гэрчилгээг авсан. Татах хүч сервисын гэрч ах байн, байн бичиг баримтыг зарчих гээд гуйгаад байсан талаар хэлдэг. Надад тийм зүйл байгаагүй. Би Эрболотод зуулчлаад мөнгийг нь өгсөн. Эрболот танидаг болсон юм чинь гэхээр нь би авч өгсөн. Өмнөх Батжаргал шүүгчийн хурал дээр Эрболот энэ бичиг баримтыг Алтангэрэл өөрөө явж авсан. Тэгээд миний нэр дээр шилжүүлээд ирсэн байсан талаар хэлсэн. Тийм зүйл байхгүй. Худалдах худалдан авах гэрээ дээр зарах гэж байгаа болон худалдаж авах гэж байгаа 2 хүн байж иргэнийхээ үнэмлэхтэй, гарынхаа үсгийг зурж байж гэрээ хийгддэг. Тэгтэл Эрболот мэдүүлэхдээ Алтангэрэл миний иргэний үнэмлэхийг гуйгаад байхаар нь өгсөн, тэгээд миний нэр дээр шилжүүлээд ирсэн байсан гэж хэлсэн. Хавтаст хэрэг дээр хэн гэдэг хүн шилжүүлж өгсөн, яаж өгсөн талаар баримт байдаггүй. Би байцаагчид та энийг шалгаад өгөөч гэхэд бид нарыг дандаа яллах байр суурьтай л байсан. Бид нарын хүсэлт тавьсан зүйл дээр огт ажиллаагүй. Гэрч Алтанхуяг гэдэг хүн дээр Татах хүчээс авсан бичиг баримтын дагуу арлын дугаар гагнуулсан. Би яагаад гагнуулах болсон гэхээр Эрболот би өөрөө амжихгүй байна гээд Алтанхуяг гэдэг гагнуурчны хаа байгаа газрыг зааж өгөөд явуулсан. Би юу гэж хэлэх юм, хэдэн төгрөгөөр гагнуулах юм, чи өөрөө очиж уулзсан юм уу гэхэд би хэлсэн байгаа, чи зүгээр яваад оч, тэр хүн чамд гагнаад өгнө гэж хэлсэн болохоор би өөрийнхөө машиныг авахыг тулд тэр үйлдлийг хийсэн. Эрболот надад энэ хууль бус байж магадгүй учир машинаа унагаасан гэж хэлээд гагнуулаарай гэхээр нь би Улайстайн гүүрний наана очиж гагнуулсан. Тэгээд би тэр машиныг гагнуулж өгсөн. Дараа нь  би  машинаа  зарчихлаа  ирж  мөнгөө  ав  гэхээр  нь  Эрболот өөрийнхөө

машиныг зараад надад 17.000.000 төгрөг өгөхөөр нь би гэр бүлийхэндээ өгч байсан. Эхлээд Эрболот танай машиныг заръя гээд 20-40 гэдэг машиныг зарсан. Тухайн үед Эрболотын нэр дээр миний машин байсан учир би хамт явж 15.000.000 төгрөгөөр зарсан. Тэгээд миний машиныг зараад надад мөнгийг маань өгөөгүй. Надад Эрболот би өөрийнхөө унаж явсан машинаа зараад мөнгийг чинь өгье гээд мөнгө өгөхгүй удаж явж байсан учир би Татах хүч гэдэг газраас нь бичиг баримтыг авсан бас амжихгүй байна гэхээр нь гагнуурчин дээр очиж гагнуулсан. 11-83 улсын дугаартай машиныг Эрболот мэдүүлэг дээрээ надтай хамт явж зарсан гэдэг. Үүнийг худалдаж авсан хүн нь өмнөх шүүх хуралдаан дээр болон гэрчээр мэдүүлэг өгөхдөө ч казак залуу ганцаараа ирж зарсан гэж хэлдэг. Тэгтэл би үүнийг мэдэхгүй. Эрболот намайг гүжирдээд байна. 04 дүгээр сарын 30-аас 05 дугаар сарын 01-нд шилжих шөнө Эрболот мэдүүлэгтээ Ц.Давааням, Ж.Алтангэрэл нартай хамт явж хулгай хийсэн гэдэг. Тийм зүйл байхгүй. Намайг тухайн үед хаана юу хийж байгааг баталж байгаа зүйл байгаа. Би тухайн үед би Даваанямын машинтай явж байгаад Мэргэжилтний 20 дээр авто осолд орсон тэмдэглэл байдаг. Мөн гэрчийн өгсөн мэдүүлэг ч байгаа. Замын цагдаагийн хэмжилт болон мөргөсөн жолооч нь ослын газрыг орхиж зугтаахад нь эрүү үүсгээд шалгасан. Эрүү үүсгээд шалгасан гэрчийн мэдүүлэг авсан бүх нотлох баримт байгаа. 2012 оны 09 дүгээр сарын 06-нд Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлгийн хойд талын байрны зогсоол дээрээс 02-20 УНА улсын дугаартай Гранд марк 2-ыг Т.Оюунболд, Ж.Алтангэрэл нартай хулгайлсан гэдэг. Би энэ хэрэгт оролцоо байхгүй. Үүний бичиг баримтыг авахаар явахдаа хүртэл Алтангэрэлтэй хамт явсан гэдэг. Бичиг баримт зарсан хүн нь хүртэл Эрболот гэдэг казак залуу ирсэн талаар гэрчилдэг. Намайг мэдэхгүй юм байна, танихгүй юм байна гэж хэлээд байхад яагаад ингэж худал хэлээд байдаг юм бэ. Мөн зарахдаа хүртэл надтай хамт зарсан гэдэг. Тэгтэл гэрч казак залуу л байсан гэж гэрчилдэг. 2012 оны 12 дугаар сарын 21, 22-ны үед Ж.Алтангэрэл, Т.Оюунболд, Ц.Давааням нартай хамтран 45-67 ДКУ улсын дугаартай Ланд Крузер 80 маркийн автомашиныг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр 84 дүгээр сургуулийн зүүн урд талын байрны зогсоол дээрээс хулгайлсан гэдэг. Мөн энэ үйлдэлд оролцоо байхгүй. Яагаад Эрболот худал мэдүүлэг өгөөд байдаг юм бэ. Үнэн зөвөөр хэргээ шийдүүлмээр байна. Эрболотыг үнэн зөвөө хэлээч гэж хүсч байна” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Оюунболдын өгсөн: “Би энэ хэрэгт яллагдагчаар татагдаад 4 жил болж байна. Намайг машин хулгайлсан гэх 1 ч нотлох баримт байдаггүй. Зөвхөн Эрболотын мэдүүлгээр л намайг энэ хэрэгт холбогдуулан шалгаж байна. Эрболотыг яагаад намайг энэ хэрэгт холбогдуулж яриад байгааг ойлгодоггүй. Би Б.Эрболоттой Ж.Алтангэрэлээр дамжуулж танилцаж байсан. Ж.Алтангэрэл, Ц.Давааням бид нар дунд сургуулийн сайн найзууд. Би Б.Эрболоттой тийм айхтар дотно харьцаатай байгаагүй. Б.Эрболоттой нийлж хулгай хийх ухамсар надад байхгүй. Тухайн үед би сургуульд сурч байсан. Би энэ хэрэгт холбогдоод 1 удаа ч өргөдөл, гомдол гаргаж үзээгүй. Би энэ хэргийг үнэн зөвөөр тогтоочих байх гэж бодож байсан ч 10 жилийн ял сонсож байсан. Би үнэхээр үүнд гомдолтой байгаа. Хорих ангид хоригдохоор миний ходоод өвдөж, ходоодны шархтай болсон. Бөөрний архаг үрэвсэлтэй болж байна. Би сэтгэл санаагаар хохирч байна. Энэ асуудлыг үнэн зөвөөр шийдэж өгнө үү. Би хохирогч нарын өмнө гэм буруутай гэж байж байгаад би өөрөө өөртөө хүртэл гомдож байна. Яах гэж ийм хүнтэй найзлав гэж одоо хүртэл харамсаж байна. Би хохирогч нарын өмнө гэм буруугүй мөртлөө гэм буруутай юм шиг толгойгоо гудайлган зогсож байна. Энэ хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө үү. Өмнөх шүүх хуралдаануудаар мөрдөн байцаалтын шатанд буцааж байсан боловч нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаагүй. Нэмэлт ажиллагаа 1 удаа ч хийгдээгүй. Хийгдсэнээ бидэнд бүрэн гүйцэд танилцуулж байгаагүй. Танилцъя гэхээр байцаагч нь та нар энэ хэргээ мэддэг байж юунд нь танилцах гээд байгаа юм, бушуул гээд хэргээ боож шүүх рүү явуулдаг” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Даваанямын өгсөн: “2013 оны 01 дүгээр сараас хойш Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсээс гэрчээр байцаалт авсан. Тэр цагаас хойш өөрийн мэдэх үнэнийг хэлсээр ирсэн. Б.Эрболотын мэдүүлгээр намайг 3-н хулгайн үйлдэлд холбогдуулаад байгаа. Би тухайн үед Соёл урлагын жүжигчин найруулагчийн ангид сурч байсан. Тухайн үед хичээл ихтэй байсан өглөө гараад, орой харьдаг байсан. Надад Б.Эрболоттой хамт хулгай хийх зав цаг болон суурь хүмүүжил, ухамсар байхгүй. Энэ 6 хавтаст хэрэгт Б.Эрболотын мэдүүлгээс өөр намайг хулгай хийсэн гэх нотлогоо баримт байхгүй. Анга гээд сэлбэгийн дэлгүүрийн Нарандэмбэрэл гэдэг хүн намайг очиж Ланд 80 автомашины бичиг баримт авсан гэсэн байсан. Би үнэхээр энэ бичиг баримтыг авсан бол нотариатны хуулбар баримтыг гаргаж нотлох баримт болгож өгнө үү гэж байцаагчдаа хүсч байсан ч хавтаст хэрэгт оруулаагүй байсан” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Оргилбатын өгсөн: “2012 оны 09 дүгээр сарын 05-ны орой машинаа тавиад өглөө ажилдаа явах гээд гарахад миний машин байхгүй байсан. Тэгээд би Баянзүрх дүүргийн цагдаагийн газарт бүртгүүлсэн. Түүнээс хойш би машинаа 3 сар гаруй хугацаанд хайсан. 12 дугаар сарын 15-ны өдөр би Да Хүрээ зах дээр машин авах гэж явж байгаад өөрийнхөө машиныг таниад машинаа олсон. Түүнээс хойш миний машиныг сарын хугацаанд миний машиныг журмын хашаанд байлгаж байгаад би өөрөө журмын хашаанаас машинаа мөнгийг нь төлөөд авсан. Би өөрийнхөө нэр дээр машинаа авъя гэхэд иргэний нэхэмжлэгч та 2 яръж тохиролц гэсэн. Иргэний нэхэмжлэгч би шилжлүүлж өгөхгүй гээд байгаа. Машинаа яаралтай шилжүүлж авмаар байна. Миний машин тухайн үед 10.000.000 төгрөгийн үнэтэй байсан ч өнөөдрийн байдлаар 4.000.000 төгрөг хүрэхгүй болоод байна. Би мөнгө нэхэмжлээгүй. Машинаа л өөрийнхөө нэр дээр шилжүүлж авмаар байна. Тэр эд зүйлээ нэхэмжилсэн хэвээрээ. Үнэлгээ хийсэн байсан. Үүний дагуу хохирлоо барагдуулж авмаар байна” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Л.Даваадоржийн өгсөн: “Би энэ машиныг Да Хүрээ захаас Хас банкны лизингээр 9.300.000 төгрөгөөр авсан. Дээр нь дугуй нэмж сольж хийсэн. Хохирогч Б.Оргилбат би машинаа шилжүүлж авъя гэж удаа дараа хэлж байсан. Би яагаад машиныг нь шилжүүлж өгөхгүй байгаа вэ гэхээр миний хохирлыг өнөөдрийг хүртэл өгөөгүй. Дээр нь хашаа байшингаа банкинд алдах шахаад хамаатан санднаасаа тэр зээлийг нь барагдуулсан байгаа. Миний хохирол барагдсан тохиолдолд би хохирогчид машинаа шилжүүлэхэд бэлэн. Хохирол барагдуулбал гомдол саналгүй. Би шүүгдэгч нараас 9.300.000 төгрөгөө нэхэмжилж байна. Надад явж байсан машиныг машины зөрүүнд авсан гэж надад зарж байсан. Энэ хэрэг 3, 4 жил болж байгаа. Тэгтэл надад хохирол барагдуулсан зүйл байхгүй байна. Надад ганц барьж үлдэж байгаа зүйл энэ машин байна. Би бодитой хохирлоо шүүгдэгч нараас нэхэмжилж байгаа. Түүнээс биш би сэтгэл санааны хохирол нэхэмжлээгүй. Хохирлоо барагдуулбал хохирогч Б.Оргилбатад шилжүүлбэл надад асуудал байхгүй. 9.300.000 төгрөг нэхэмжилж байгаа. Дээрээс нь 4 дугуй нэмж сольж хийсэн. Би өөрөө хавтаст хэрэгтэй сайн танилцаж чадаагүй” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Л.Батсайханы өгсөн: “11-11 БРА улсын дугаартай Ланд Крузер машиныг манай дүү унаж яваад 2012 оны 07 билүү 08, 09 сард унагаасан. Тэгээд засаад авъя гэж бодсон ч их мөнгө гарах гээд байхаар нь задлаад заръя гээд над дээр авчирсан. Шүүгдэгч Б.Эрболотыг харж байсан. Манайх машины

сэлбэг зардаг учир Эрболот машин зардаг. Манайхаас сэлбэг авдаг байсан. Шүүгдэгч Ж.Алтангэрэлтэй 2, 3 удаа уулзаж байсан. Манай дээр машины сэлбэг асууж ирж байсан. Тэгээд надаас бичиг баримтыг нь өгчих гэж байсан. Унагаасан гээд байгаа тэр машин танай сэлбэгийн газар байсан. Тэр машиныг шүүгдэгч Ж.Алтангэрэл харсан. Надаас сэлбэг асуугаад байсан. Миний тэр машин Монголд орж ирээд удаагүй байсан надад бичиг баримтыг нь авъя гэсэн санал хэлсэн. Би зарахгүй гэхэд миний машин Монголд орж ирээд удсан болохоор зарагдахгүй байна. Таны машин Монголд орж ирээд удаагүй юм чинь таны машины бичиг баримтыг аваад заръя гэхээр нь бид ярилцаж байгаад бичиг баримтаа энэ хүнд өгсөн. 1 сая гаран төгрөгөөр зарсан санагдаж байна. Эрболоттой очиж байсан байж магадгүй. Надаас бичиг баримт авахдаа ганцаараа ирж байсан. Надаас бичиг баримт авсан хүн нь шүүгдэгч Ж.Алтангэрэл, тэр мөнгөө Ж.Алтангэрэлээс гардаж авсан. Б.Эрболотоос машин худалдаж авсан” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Т.Алтанхуягийн өгсөн: “Одоогоор эмч хийж байгаа. Хувиараа гагнуур хийдэг байсан. Шүүгдэгч Б.Эрболотыг харж байсан. Шүүгдэгч Ж.Алтангэрэлийг харж байгаагүй. Б.Эрболотыг төстэй болов уу гэж бодож байна. Тэгэхдээ бас эргэлзээд байна. 2012 онд Ланд Крузер автомашины арлын дугаарыг гагнаж өгч байсан. Дээгүүрээ мөнгөлөг өнгөтэй, доогуураа бор канттай Ланд байсан. Би урьд нь арлын дугаар гагнаж байгаагүй учир тэр машиныг их сайн тогтоож авсан. Харин гагнуулах захиалга өгч байсан хүнийг анзаарч, төвлөрч хараагүй. 1 залуу ирээд манай ах хөдөө машинаа унаж явж байгаад буцаагаад засаад янзалсан чинь арлын дугаарыг солих хэрэгтэй боллоо, гагнаад өгөөч гэж хүсч байсан. 20.000 төгрөгөөр гагнаж өгч байсан. 1 удаа ирээд хөдөө явж байгаад ийм зүйл болсон гагнаад өгөөч гээд ирж байсан. Би өөрөө хүн танихдаа муу. Манай ажил дээр өдөр 150-160 хүнтэй харьцдаг. Би олон харсан зүс царайг л энэ байна гэж заана. 1 удаа харсан бол эргэлзээтэй байна. Шүүгдэгч Б.Эрболотыг баталгаатай хэлж чадахгүй байна. Таньж олуулах ажиллагаа хийхэд надад жижиг зураг өгч байсан. Би тухайн үед энэ хүн байж магадгүй, тэгэхдээ би яг баталгаатай хэлж чадахгүй гэж хэлж байсан. Тэр хүн надаас арай залуу, туранхай хүн байсан. Одоо харахад танихгүй байна” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Д.Гансүлдийн өгсөн: “48-79 УНО гэсэн улсын дугаартай Гранд Марк 2 автомашиныг худалдаж авсан. Энэ хүн зарын дагуу ярьж байна гээд утсаар яриад ирсэн. Кино үйлдвэр дээр уулзъя гээд тэр машинаа үзээд үнэ тохиролцоод авсан. 7.200.000 төгрөгөөр худалдаж авсан. 100 айлын тэнд очиж байгаад бид гэрээгээ хийцгээсэн. Эрболоттой 1 хүн хамт явж байсан. Би шүүгдэгч Ж.Алтангэрэлийг л Б.Эрболоттой хамт явж байсан байх гэж бодож байна. Шүүгдэгч Ж.Алтангэрэл л хамт явж байсан хүнтэй нь их төстэй харагдаж байсан. Тухайн үед тэр хүн малгайтай явж байсан” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Р.Батхүүгийн өгсөн: “Шүүгдэгч Б.Эрболотыг харж байсан. Би ажлаа хийж байхад 80 унаж ирээд ахаа юм гагнаад өгөөч гэхээр нь 10.000 төгрөгөөр гагнаж өгсөн. 2-уулаа ирж байсан. Өндөр л банди байсан. Доороосоо 2 дахь буюу шүүгдэгч Т.Оюунболд. Машинаа засварт оруулахад машиных аралыных нь дугаар зөрсөн гэж хэлсэн. Шүүгдэгч Т.Оюунболд гэдгийг баттай мэдэж байна” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Г.Бямбажавын өгсөн: “Манай охины хүү ээжийнхээ машины 2012 онд барьж явж байгаад мөргөлдүүлсэн машин будаа болсон гэсэн. Шүүгдэгч Б.Эрболот 2 бандитай ирээд урд талаас  нь 1 юм тасалж авсан. Шүүгдэгч

Т.Оюунболд, Ж.Алтангэрэл нартай хамт явж байсан. Энэ 3-н хүүхэд тостой хувцастай ирж байсан. Тэгээд гайгүй хувцастай явж байсан шүүгдэгч Ж.Алтангэрэл залгуур машинаасаа гаргаж ирээд манай гэрийн залгуурт залгаж байсан. Яг энэ 3-н шүүгдэгч нарыг таниж байна. Шар банди нар байгаагүй. Дандаа бор банди нар байсан.Наад талын залуу буюу Ц.Давааням байгаагүй. Би өмнө нь шүүгдэгч Ц.Даваанямыг зааж байсан ч өнөөдөр шүүгдэгч Т.Оюунболдыг зааж байна. Яг үнэнийг хэлэхэд би сайн санахгүй байна. Шүүгдэгч Б.Эрболот, Т.Оюунболд нарыг яг энэ хүн гэж зааж өгч чадна. Би өмнөх шүүх хуралдаанд хүүгээ эмнэлэгт үзүүлээд сэтгэл санааны хямралтай байсан. Тэгээд буруу хэлсэн байх. Шүүгдэгч Б.Эрболот тостой, малгайтай ноосон цамцтай явж байсан. Наад талын залуу нь биеийн тамирын цамцтай явж байсан. Намар 8 дугаар сарын үед ирсэн” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Ч.Нарандэмбэрэлийн өгсөн: “Сэлбэгийн дэлгүүрт борлуулагч хийж байсан. Сэлбэг зарж байгаагүй. Бичиг баримт л зарж байсан. Хамгийн наана сууж байгаа буюу шүүгдэгч Ц.Даваанямд зарсан. 2012 оны 06, 07 сард Ланд 80 маркийн машины бичиг баримтыг зарсан. Энэ хүн өөрөө ирж авсан. Надад 1 хүн бичиг баримт байгаа гээд орхиод явсан байсан. Тэгээд шүүгдэгч хүнээс асуусаар байгаад л ирсэн юм шиг байгаа юм. 600.000 төгрөгөөр зарсан. Эхлээд бичиг баримт байна уу гэж асууж 1 удаа орж ирсэн. Дараа нь мөнгөө өгөх гэж орж ирсэн. Таниж байна. Энэ хүн мөн. Эргэлзээгүй мөн. Надад эхлээд шүүгдэгч нарын зургийг үзүүлсэн. Би эхлээд цаад талын залуу буюу шүүгдэгч Б.Эрболотыг заасан байсан. Энэ 2 хүн төстэй байсан. Яг өөрийг нь харахад мөн байна. Надад 80 босгож байгаа гэж хэлж байсан” гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтанд хохирогч Ц.Энхбаатарын өгсөн: “Би хулгайд алдсан өөрийн эзэшлийн 45-67 ДГО улсын дугаартай “Ланд круйзер-80” маркийн тээврийн хэрэгслээ одоогоос нэг жилийн өмнө худалдаж авсан байсан. Тэгээд ... машинаа хулгайд алдаад 10 гаруй хоногийн дараа олж авсан. Тэгэхэд миний машины улсын дугаарыг сольж өөр дугаар тавьсан байсан ба өөр ямар нэгэн өөрчлөлт байхгүй байсан. Арлын дугаарыг нь өөрчилж засаагүй байсан. Машинд учирсан эвдрэл гэмтэл ч байхгүй байсан. Надад нэхэмжлэх зүйл, гомдол байхгүй...” гэх мэдүүлэг /хх.1.30/

 

Мөрдөн байцаалтанд хохирогч Т.Ганзоригтын өгсөн: “Би өөрийн эзэмшлийн Ланд 80 маркийн 17-88 УНЗ дугаарын машиныг өөрийн компанид шинээр ажилд орсон Мэргэнбилэгийн Соёлд компаний ажпаар Өмнөговь аймгийн Гашуун Сухайт боомт Цагаан хад гэдэг газар ажлаар явуулахаар болж 2012 оны 04 дүгээр сарын 23, 24-ний үед өгсөн. Манай ажилчин Соёл уг машины засвар үйлчилгээ хийлгэх, мөн ажил хөөцөлдөж унаж байгаад 2012 оны 05 сарын 01-нд өглөө 12 цагийн үед Соёл “та машин аваагүй биз, машин байхгүй болчихлоо гэсэн, би машин аваагүй чи өөрөө хайж ол” гэж хэлсэн… Соёл тэр машиныг циркийн баруун талд 14 дүгээр байрны гаднаас 2012 оны 04 сарын 31-нээс 05 сарын 01-нд шилжих шөнө алдсан гэж байсан. Тэгээд бид нар машинаа хайсан, одоо болтол олдоогүй байна. Би энэ алдсан машинаа 18 сая төгрөгөөр үнэлнэ...” гэх мэдүүлэг /хх.1.67/,

 

Мөрдөн байцаалтанд хохирогч Б.Оргилбатын өгсөн: “2012 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Зүүн салаанд өөрийнхөө аавыг айлд хүргэж өгчихөөд Баянхошуунаас зурагтаараа яваад цэцэг төвийн ойролцоо явж байхад манай найз Нямбаатар над уруу залгаад “Шинэ Монгол” сургуулийн ойролцоо хүрээд ир гэхээр нь зүүн 4 замаас урагшаа уулзвараар эргээд яваад очсон. Тэр үед 21 цаг өнгөрч байсан, манай найз машинаа  тавьчихсан  байгаа  нэг  газар  орох  уу  гээд  байсан  боловч манай эхнэр

Нямхүү миний утас уруу залгаад “би аавтай харих гэж байна харъя” гээд байхаар нь Нямбаатарыг нэг найзтай нь хамт гадаад харилцааны яамны үүдэнд буулгачихаад төв замаараа яваад БЗД-н 22-р хороо “Өргөө” хотхоны 79-р байрны зүүн талд өөрийн эзэмшлийн 02-20 УНА улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн “Тоёота гранд марк-2” маркийн машинаа тавьсан. Тэр үед 22 цаг 30 минут болж байсан байхаа. Намайг машинаас буух үед хадам аав, манай эхнэр 2 тааралдаад бид 3 хамтдаа гэрлүүгээ орцгоосон. Үүнээс хойш гарч машинаа хараагүй, гадагшаа гараагүй. Маргааш өглөө нь 2012 оны 09 дүгээр сарын 06-ны 08 цаг 20 минутын үед гэрээсээ гарч ирэхэд орой тавьсан газраа миний машин байгаагүй, оронд нь хар хөх өнгийн “Ниссан санни” маркийн автомашин тавьсан байсан. Би машины урд цонхон дээр наачихсан байсан утасны дугаарлуу нь залгаж “хэдэн цагт ирсэн бэ” гэж асуутал “04 цагийн үед ирсэн” гэж хэлсэн. Би одоо машины дугаар болон машин дээр наачихсан байсан утасны дугаарыг санахгүй байна. Тэгээд 102-т дуудлага өгтөл Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст өргөдлөө бичиж өг гэж хэлсэн, тэгээд өргөдөл гаргаж хандсан...Машин алдагдах үед стандарт обудтай 4 улирлын шинэ дугуйтай байсан нь солигдож хуучин дугуйтай болсон байсан. Иймд би мөн гэм буруутай этгээдүүдээс нэхэмжилнэ. 15-тай хар өнгийн хайлшин обуд байсан ба тэдгээр дугуй, обуд нь намайг худалдан авахад машины хамт ирсэн. Иймд одоо дээрхи 4 ширхэг дугуй, обуднуудыг нийтэд нь 500.000 төгрөгөөр үнэлнэ. Машинд мөн зөв талын хойд хаалга хонхойсон байсан. Түүнийг одоогийн байдлаар засуулж амжаагүй байгаа. Засуулж янзлуулах үнийн дүн нь үнэлгээгээр тогтоогдох байх. Тэр үнэлгээний дагуу нэхэмжилнэ. Мөн урд карлан хонхойж сэвтсэн байсныг 150.000 төгрөгөөр засуулсаныг мөн нэхэмжилнэ. Уг засварыг хувийн машин засдаг Вьетнам засварын газарт засуулсан тул баримт үйлдүүлж авч чадаагүй. Машин дотор гар утсыг худалдаж авсан үнээрээ буюу 65.000 төгрөгөөр, пүүзийг худалдаж авсан үнээрээ буюу 260.000 төгрөгөөр, 3 ширхэг срочкон цамц, 1 ширхэг жинсэн өмд зэрэг хувцаснуудыг нийтэд нь 150.000 төгрөг, “Винден” брендийн нарны эрэгтэй загварын нүдний шилийг 2011 онд 100.000 төгрөгөөр худалдаж авсан тул дээрхи 100.000 төгрөгөөр, энгийн хар өнгийн нарны 30.000 төгрөгөөр худалдаж авч байсан эрэгтэй нүдний шилийг худалдаж авсан үнээрээ буюу 30.000 төгрөгөөр нь, жолооны үнэмлэхийг 15.000 төгрөгөөр дахин гаргуулсан тул 15.000 төгрөгийг тус тус нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх.1.134-137/,

 

Мөрдөн байцаалтанд хохирогч Б.Баатарцогтын өгсөн: “2012 оны 02 дугаар сарын 03-ны орой 23 цаг өнгөрч байхад өөрийн 35-35 УНГ улсын дугаартай хар өнгийн “Тоёота ланд круйзер” маркийн автомашинаа цоожлоод өөрийн байрныхаа ар талд буюу цонхон талдаа тавиад гэртээ ороод маргааш өдөр 16 цагт гараад машин дээрээ ирсэн чинь байхгүй байсан. ...Миний машин хулгайд алдагдаад Говь-Алтай аймагт зарагдсан байсныг цагдаагийн байгууллага хураан авсан байсан. ...би Г.Баярсайхан гэдэг хүнтэй тохиролцож байгаад өөрийн автомашинаа тээвэрлүүлэн Улаанбаатар хотод авчирсан. Түүнтэй 300.000 төгрөгөөр тохиролцож машинаа ачуулан авсан, мөнгө хүлээлгэн өгсөн баримт надад байгаа... 112.000 төгрөгийн тос хийсэн дээрх мөнгийг нэхэмжилнэ... Мөн машинаа алдахад 4 шинэ дугуй хийлгэсэн байсан ба машинаа хүлээн авахад дугуйнууд нь өөрчлөгдөн хуучин дугуй сольж хийсэн байсан. “Бриджстоны 234x75х216 0694” загварын 4 улирлын шинэ дугуйг 2011 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр худалдаж авч тавьж байсан. Нэг дугуй нь 300.000 төгрөгний үнэтэй буюу 4 дугуй нь нийт 1.200.000 төгрөгний үнэлгээтэй, би дээрхи мөнгийг мөн нэхэмжилнэ. Алдагдахдаа дээрээ ориг ачаа, ардаа гишгүүртэй байсан. Одоо тэр ачаа, гишгүүр нь солигдож хуучин муу ачаа, гишгүүртэй байна, би одоо дээрхи ачаа, төмөр гишгүүрийн үнэлгээг тогтоолгон нэхэмжилнэ. Мөн хэрэглэж байсан  обудтай,  өвлийн  запас дугуй алдагдсан байна. Энэ дугуйг би одоо обудны

хамтаар 200.000 тегрөгөөр үнэлнэ. Мөн машинд байсан миний өөрийн жолооны үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, татварын гэрчилгээ зэрэг баримтууд алдагдсан ба жолооны үнэмлэхийг дахин 15.000 төгрөгөөр гаргуулан авсаныг нэхэмжилнэ. Мөн машины будаг нь сэв үүсч, турбо нь ажиллахгүй байна. Эдгээр нь үнэлгээгээрээ тогтоогдох байх...” гэх мэдүүлэг /хх.1.221-222/,

 

Мөрдөн байцаалтанд хохирогч Б.Сүхбатын өгсөн: “Би 2012 оны 04 дүгээр сарын 26-нд орой 23 өнгөрч байхад эхнэр Батчимэгийн хамт гадуур явж байгаад гэртээ ирсэн юм. Ингээд өөрийн эзэмшлийн 00-82 УНБ улсын дугаартай хар саарал өнгийн “Ланд круйзер-80” маркийн автомашинаа өөрийн амьдардаг байр болох Баянзүрх дүүрэг 18-р хороо 38 дугаар байрны гадаа цонхон доороо тавиад гэртээ орж амарсан. Тэгээд өглөө үүрээр 06 цаг өнгөрч байхад гэрийнхээ цонхоор хартал миний машин алга байхаар нь эхнэртээ миний машин алга болсон байна гэж хэлэхэд арай үгүй биз дээ гэж хэлээд эхнэр бид хоёр байрныхаа гадаа хартал алга болсон байсан... Би хулгайд алдсан 00-82 УНБ улсын дугаартай “Тоёото ланд круйзер-80” маркийн автомашинаа 2012 оны 01 дүгээр сард 19.000.000 төгрөгөөр худалдаж авч унаж ашиглаж байгаад 2012 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хулгайд алдсан. Уг тээврийн хэрэгслээ тухайн үед худалдаж авсан үнээрээ буюу 19.000.000 төгрөгөөрөө үнэлнэ. Тэгээд машин маань Ховд аймагт зарагдсан байсныг цагдаагийн байгууллага хураан авсан тул би мөрдөн байцаагчийн хамт Ховд аймагт очиж машинаа авч ирсэн. Ховд аймаг руу Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагч Мөнхдалайгийн зардлыг дааж онгоцоор явсан. Онгоц нэг хүний зардал нь 278.000 төгрөг буюу 2 хүний зардал нь 556.000 төгрөгийг төлж Ховд аймаг явсан. Дээрх онгоцны билет надад эх хувиараа хадгалагдаж байгаа. Мөн Ховд аймгаас машиндаа өөрийн зардлаар түлш хийж Улаанбаатар хотод авч ирсэн ба 540.000 төгрөгөөр түлш хийсэн. Түлш хийсэн баримт авагдаагүй. Тухайн үед миний машин нь өөрөө дээрээ ачааны төмөртэй, ард нь дээшээ гарсан шаттай байсан. Машинаа авахад ачаа, шат нь алга болсон байсан. Иймд 400.000 төгрөгөөр үнэлэн ачаа, шатаа үнэлж нэхэмжилнэ. Машины ард байсан обудтай 4 улирлын запас дугуй алдагдсан. “285х75х16” хэмжээтэй, явж байсан дугуй байсан ба түүнийг одоо 180.000 төгрөгөөр үнэлнэ. Дээрхи эд зүйлсийг би одоо нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх.2.36-37/,

 

Мөрдөн байцаалтанд иргэний нэхэмжпэгч Д.Лхагвадоржийн өгсөн: “... 25-47 АРХ улсын дугаартай “Ланд Круйзер-80” маркийн автомашин бол миний өөрийн эзэмшлийн автомашин юм. Би уг машины бичиг баримт буюу тээврийн хэрэгслийн гэрчилгээ миний нэр дээр байгаа. Би энэ машинаа 2012 оны 12 дугаар сарын 14-ны өдөр Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн “Да Хүрээ” зах дээрээс Зоригтбаатар гэдэг хүнээс 25.000.000 төгрөгөөр худалдан авсан. Намайг энэ машиныг авахад машин   улсын дугаартай байсан. Машинаа худалдан аваад Архангай аймаг уруу явсан. Тэнд байж байгаад цагдаа нар утсаар яриад хулгайн машин байна гэхээр нь аваад хүрээд ирлээ. Энд ирээд учир байдлыг ойлгож мэдлээ. Би машин худалдан авахдаа машины гэрчилгээний дугаар дээр бичигдсэн арлын дугаарыг машины өөрийн арлын дугаартай тулгаж үзээгүй юм” гэх мэдүүлэг /хх.1.109/,

 

Мөрдөн байцаалтанд иргэний нэхэмжлэгч Л.Даваадоржийн өгсөн: “Би өөртөө автомашин авч унах хэрэглэх гээд “Хас Банк”-наас хашаа байшингаа барьцаалж байгаад цалингийн зээл 10,000,000 төгрөг аваад уг мөнгөөрөө 2012 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 18 цагийн үед Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр “Да Хүрээ” зах дээрээс тухайн үед нэрийг нь мэдэхгүй, танихгүй автомашин зардаг ченж залуугаас 48-79 УНО улсын дугаартай мөнгөлөг өнгийн “Гранд марк-2” маркийн

автомашиныг 9.300.000 төгрөгөөр худалдаж авсан. Би автомашин авахдаа автомашины гадна өнгө үзэмжийг нь харж байгаад худалдан авсан. Тэгэхдээ автомашины арлын дугаарыг нь үзэж хараагүй. Автомашины бол зүүн урд талын кардан хэсэг нь зураасан сэвтэй, шил цонх нь тод ногоон өнгийн тентэй содон шинж тэмдэгтэй байсан. Автомашин зарсан хүн надад хэлэхдээ би автомашинаа зараад зөрүүнд нь энэ машиныг авсан тэгээд энэ машиныг зарж байгаа юм гэж хэлсэн. Би автомашин авахдаа ганцаараа явж байсан. Харин автомашин зарж байгаа хүн бас өөр нэгэн танихгүй туслах бололтой залуутай хамт байж байгаад автомашинаа надад зарсан. Маргааш нь би нөгөө залуутай автомашин худалдах худалдан авах гэрээ хийсэн. Тэгэхэд тэр залуугийн нэрийг Эрдэнэбаатар гэдэг талаар мэдсэн. Ингээд гэрээ хийснээр 48-79 УНО улсын дугаартай автомашины эзэмшигч нь би болсон. Үүнээс хойш автомашинаа өөрийн эзэмшилд унаж хэрэглэж байгаад банкны зээлийн хүү нэхэгдээд байхаар нь автомашинаа зарахаар болсон. Тэгээд би хадам аав Аюурзанад автомашинаа зарах гэж байна таньд машин зараад өгөхөөр таньж мэдэх хүн байна уу гэж асуухад хадам аав Аюурзана миний таньдаг Эрдэнээ гэдэг хүн “Да Хүрээ” зах дээр машины наймаа хийдэг гээд хадам аав тэр хүнтэйгээ утсаар ярьсан. Үүний дараа 2012 оны 12 дугаар 01-ны өдөр хадам аав бид 2 Эрдэнээ гэх хүнд автомашинаа зараад өгөөчээ гээд Баянбүрдийн тэнд аваачиж өгсөн. Үүнээс хойш 4-5 хоногийн дараа Эрдэнээ над уруу утсаар яриад энэ автомашин чинь хулгайн машин байна. Эзэн нь ирээд машинаа түлхүүрээрээ онгойлгоод асааж үзэж байна. Чи хурдан ир гэж надад хэлсэн. Би зах дээр яваад очиход үнэхээр машин нь түлхүүрээрээ таарч байсан. Ингээд би цагдаа дээр ирээд хулгайн автомашин худалдаж авсан гэдгээ мэдсэн. ...Гэтэл тэр автомашин нь хулгайн автомашин болж таараад байна. Би одоогоор ажпаасаа гарчихсан ажпаа хийхгүй байгаа болохоор надад мөнгө төгрөг олдохгүй байна. Банкнаас мөнгө нэхэгдээд байгаа, урд сарын банкны зээлийн хүүг найз нөхөд хамаатан садангуудаасаа мөнгө зээлээд өгчихсөн чинь тэр хүмүүс нь давхар мөнгөө нэхээд байна. Тийм учраас би автомашинаа эргүүлж авах юм уу эсвэл тэр автомашиныг надад зарсан Эрдэнэбаатараас эсвэл автомашин хулгайлсан Эрболат болон бусад хамтран гэмт хэрэг үйлдсэн хүмүүсээс нь автомашины мөнгөө авмаар байна” гэх мэдүүлэг /хх.1.173-174/,

 

Мөрдөн байцаалтанд иргэний нэхэмжпэгч Х.Лхагвадоржийн өгсөн: “2012 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр би “Да Хүрээ” зах дээрээс автомашин сонирхож явж байгаад ногоон өнгийн 20-40 УНВ улсын дугаартай “Ланд круйзер- 80” маркийн авто машиныг Батбаяр гэдэг хүнээс 20 сая төгрөгөөр худалдаж авсан. Ингэж авахдаа мөнгө төгрөгөө бэлэн өгөөд бичиг баримтуудыг нь ном журмынх нь дагуу өөрийнхөө дүү Хорлоожав овогтой Баянмөнхийн нэр дээр болгуулж авсан юм. Учир нь хөдөөний бичиг баримттай хүнд Улаанбаатар хотын номертэй авто машин өгөхгүй гэхээр нь дүүгийнхээ нэр дээр болгуулсан юм. Ингээд би Говь Алтай аймгийн Шарга суманд авчраад одоог хүртэл уг авто машинаа унаж байна. Анх уг авто машиныг худалдаж авахдаа урд талын жижиг толь 50.000 төгрөг, Орос дотуур хаймер 5 ширхэгийг, нэг ширхэгийг нь 35.000 төгрөгөөр, масло солиулахад 75.000 төгрөг, тосолыг 80.000 төгрөгөөр солиулсан, 4 дугуйны накладыг 200.000 төгрөгөөр солиулсан, Термистат-60.000 төгрөгөөр, агааржуулагч солиулахад 30.000 төгрөг, наашаа ирэхэд 200 литр дизель түлш хийж авчирсан юм. Одоо миний авто машин явж байгаа... Энэ асуудалтай холбоотой нэмж ярих зүйл гэвэл, би энэ авто машиныг хулгайнх гэж огт мэдээгүй, дээр нь ном журмынхаа дагуу авсан иргэн миний авто машиныг битүүмжлэх нь намайг хохироож байгаа зүйл болж байна. Би өөрийнхөө мөнгөөр хохироод дээр нь ах дүүс, найз нөхдүүд минь намайг бараг хулгай хийгээд авто машин авчирсан мэтээр хэлж яриад байна. Би мөнгөөрөө хохирмооргүй байна, би энэ авто машиныг битүүмжлэнэ гэдэг асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэдгээ

 

хэлмээр байна...” гэх мэдүүлэг /хх.2.15-16/,

 

Мөрдөн байцаалтанд иргэний нэхэмжпэгч Б.Бямбасүрэнгийн өгсөн: “2012 оны 07 дугаар сарын 03-ны манай ээж над уруу утсаар яриад аймгийн төв рүү хурдан ороод ир, машин үзээдэх гэхээр нь би тухайн үед Ховд аймгийн төвөөс 8 км зайтай орших Дөрвийт гэх газраас аймгийн төв рүү ороход манай ээжийн ногоо худалдаалдаг хүнсний захын хашаан дотор 33-25 УНЦ улсын дугаартай хар саарал өнгийн “Ланд круйзер-80” маркийн машин байсныг ээж надад үзүүлээд энэ машиныг 19.000.000 төгрөг гэж байна авах уу? гэсэн. Би хүргэн ах болох Баттулга, Цэдэн-Иш нарыг дуудаж үзүүлсэн. Тэр машины эзэд гэх 3 залуу байсан ба тэдний нэгийг Эрболот гэдэг казак залуу байсан. Бид машиныг худалдан авахаар тохиролцоод худалдах, худалдан авах гэрээ хийж Өнөр гэдэг нотариатчаар батлуулан аймгийн Тээврийн Хэрэгслийн Оношлогоо Хяналтын Зохицуулалтын газарт очиж шилжүүлэг хийлгэх гэхэд шинэ дугаар ирээгүй гэсэн тул хуучин дугаараар нь гэрээ хийж худалдан авсан. ...Бид машины үнийг тухайн үед 1.670.000 төгрөг өгөөд бусад мөнгийг нь миний нэр дээр машиныг шилжүүлсний дараа өгнө гэсэн. Тэр залуу маргааш нь утсаар мөнгөө нэхэж залгаад, хэрэлдээд бид мөнгө өгөөгүй ба Эрболот нь Улаанбаатар хот руу яваад өгсөн. Бид наадмын дараа очиж Ховдын серитэй дугаар авахад 28-42 ХОҮ улсын дугаар олгосон. Би худалдан авсан автомашины үнэ болох 16.500.000 төгрөг болон 3 удаа засвар хийсэн 600.000 төгрөгийг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хх.2.48-50/,

 

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл болон фото зургууд /хх.1.63-106/,

 

Мөрдөн байцаалтанд гэрч М.Соёлын өгсөн: “Би компаний ажлаар Өмнөговь аймгийн Ханбогд сум Цагаан хад гэдэг газар гаалийн хяналтын талбай барих ажлаар явах болж компаний захирлын Ланд 80 маркийн ногоон саарал өнгийн 17-88 УНЗ улсын дугаартай машиныг 2012 оны 04 дүгээр сарын 23, 24-ний үед авсан... 04 дүгээр сарын 30-ний өдөр16 цагийн үед би уг машиныг гэр өөрийн хадмын СБД-ийн 3-р хороо 14-А байрны урд машины зогсоол дээр тавьсан. Тэнд усанд орчихоод машинаа уг байрны гадаа үлдээгээд явган гарч хувиараа хүнтэй уулзах гэж явсан. Тэгээд хадмындаа 19 цагт ирсэн. Тэгэхэд машин гадаа зүгээр л байсан. Тэгээд орой 23 цагийн үед гарч машинаа шалгахад машин бүрэн бүтэн хэвийн байсан. Тэгээд өглөө ажилдаа явах гээд 09 цагт гэрээсээ гарахад зогсоол дээр гаднаа байсан машин алга болсон байсан. Тэгээд гадаа зам засварын ажил явагдаж байсан болохоор зам чөлөөлөх гээд ачаад холдуулсан байх гээд ойр хавиар хайсан. Мөн захирал Ганзоригт запас түлхүүртэй хүрч ирээд авч явсан байх гээд захирал Ганзоригт руу залгахад утас нь холбогдохгүй байсан. Тэгээд 10 цаг өнгөрөөд захиралтай утсаар холбогдоход машин авч яваагүй гэж хэлсэн. Тэгээд машин хулгайд алдсан байна гэж цагдаад өргөдөл гаргаж өгсөн” гэх мэдүүлэг /хх.1.73/

 

Мөрдөн байцаалтанд гэрч Ю.Нямдаваагийн өгсөн: “... 2012 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Буянтогтох нь надаас 63-66 УНУ улсын дугаартай “Патрол” маркийн машин авъя гээд 02-20 УНА улсын дугаартай “Тоёота гранд марк-2” маркийн машин дээрээ 15 сая төгрөг өгсөн юм. 2012 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Оргилбат миний утас уруу залгаад “машинаа зарчихлаа машин авмаар байна” гэхээр нь би “машинаа зараад “Гранд марк-2” наймааны зөрүүнд авчихлаа” гэхэд үзье гэсэн. Би 2012 оны 07 дугаар сарын 06-ны үеэр хотод ирчихээд машинаа үзүүлэхэд таалагдаж байна авъя гээд наадмын өмнө буюу 2012 оны 07 дугаар сарын 09 байсан уу 10 байсан уу тэр үеэр нь 9.7 сая төгрөгөөр худалдаж авахаар болсон.

Надад 6.2 сая төгрөг бэлнээр өгсөн. Би Оргилбатад өмнө нь 500.000 төгрөгний өглөгтэй байсан, нэр дээрээ шилжүүлж авахын өмнө 500.000 төгрөг өгсөн юмаа. Одоо 2.5 сая төгрөг дутуу байгаа. 9 сард өгнө гэж тохирсон шиг санагдаж байна. Одоо болтол өгөөгүй л байна...” гэх мэдүүлэг /хх.1.138/,

 

Мөрдөн байцаалтанд гэрч Ж.Даваажаргалын өгсөн: “... Намайг Говь-Алтайд очоод 7 хоноод байж байхад манай нөхөр эмээгийн утас уруу залгаад “машин алга болчихлоо гэж надад хэлсэн ба орой гэрийнхээ хажууд авчирч тавьчихаад маргааш өдрийнх нь 4 цагт гараад очсон чинь байхгүй байсан” гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх.1.228/,

 

Мөрдөн байцаалтанд гэрч Х.Баянмөнхийн өгсөн: “... 20-40 УНВ улсын дугаартай, хар хөх өнгийн “Ланд круйзер-80” маркийн автомашины миний нэр дээр байдаг боловч манай ах Лхагвадоржийн эзэмшилд байдаг. Би 2012.11.20-дын үеэр өдрийг нь сайн санахгүй байна Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр “Да Хүрээ” текникийн зах дээрээс 20.000.000 төгрөгөөр өөрийн төрсөн ах Хорлоожав овогтой Лхагвадоржийн хамт 35-37 насны танихгүй эрэгтэй хүнээс 20-40 УНВ улсын дугаартай “Ланд круйзер-80” маркийн машиныг худалдан авч худалдах худалдан авах гэрээ хийж худалдан авсан. Автомашиныг авахдаа гадна талаас нь үзэмжийг нь харж байгаад авсан. Ингээд уг машиныг худалдан аваад манай ах Х.Лхагвадорж 2012 оны 11 дүгээр сарын 20-р машиныг авснаасаа хойш 3 хоногийн дараа Говь- Алтай аймаг руу авч явсан. Одоо уг машиныг манай ах Х.Лхагвадорж Говь-Алтай аймгийн төвд унаж эзэмшиж байгаа... Энэ автомашиныг худалдан авахдаа арлын дугаарыг нь хараагүй, тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь миний машин худалдан авсан хүний нэр дээр нь байсан. Машины улсын дугаар нь гэрчилгээтэйгээ таарч байсан. Машин зарсан залуу надад ямар учиртай машин зарж байгаагаа тайлбарлахдаа машиныг машины зөрүүнд авсан юм гэж тайлбарлаж хэлсэн. Машин зарсан хүн тухайн үед ганцаараа байсан...” гэх мэдүүлэг /хх.2.17/,

 

Мөрдөн байцаалтанд гэрч Г.Батбаярын өгсөн: “2012 оны 10 дугаар сарын 26-ны өдөр намайг “Да Хүрээ” зах дээр автомашин зараад байж байхад миний танил /япон машины сэлбэг зардаг/ Амраа гэдэг залуу надтай уулзсан. Амраа надад “Ланд круйзер-80” маркийн автомашин худалдан авах уу? гэж хэлсэн. Би хэдэн оны тэрэг бэ? Ямар өнгөтэй юм бэ? Хэдээр зарах бэ? гэж асуусан. Тэгэхэд надад Амраа надад уг машины талаар 1994 оных 2008 онд Монголд орж ирсэн, ногоон өнгөтэй 16.000.000 төгрөгөөр зарна гэж хэлсэн. Ингээд би уг машиныг сонирхоод үзэж харахаар болоход Амраа автомашин энд “Да Хүрээ” захад авчирсан байгаа гээд намайг дагуулаад “Да Хүрээ” захаас гарахад ахын баруун хойд талын хашаан дотор баруун хойд тал хойшоо харсан байдалтай 20-40 УНВ улсын дугаартай “Ланд круйзер-80” маркийн хар ногоон өнгөтэй автомашин байсан. Тэр машин дээр Амраа бид 2-г яваад очиход уг машины гадна 25-30 орчим насны 165-170 орчим өндөр нуруутай, бүлтгэр алаг нүдтэй, Казак үндэстэн бололтой шар царайтай залуу машины гадна талд машины хажууд нь зогсож байсан. Би уг машин дээр ирээд гадна талаас нь ажиглаж хараад машин дотор суугаад машиныг асааж үзэхэд машины мотор их сул муу, дуу муутай байсан. Апартур паар хүлэмж муутай машин байсан. Би машиныг үзчихээд Амраад авахгүй муу машин байна, авахаа болилоо гэж хэлэхэд хажуунаас нөгөө Казак залуу орж ирээд “та тэгээд хэдэд авах юм бэ?” гэж асуусан. Би бодож байгаад 15.000.000 төгрөгөөр авбал авна гэж хэлсэн. Тэгсэн чинь Амраа нөгөө Казак залуу 2 надаас холдоод хоорондоо юм ярьж байгаад буцаж ирээд Казак залуу “За 15.000.000 төгрөгөөр ав” гэж хэлсэн. Ингээд тэд нар надад үнийн санал  хэлэхэд  нь  би  хүлээн  зөвшөөрч  машиныг  15.000.000  төгрөгөөр  авахаар

болоод машины бичиг баримтыг үзэх гэхэд Казак залуу “машин автоломбарданд тавигдсан байгаа машины бичиг баримт тэнд байгаа хэдүүлээ ломбарданд очоод та авах мөнгөнөөсөө надад өгөөд би ломбардны өрийг дараад машинаа чөлөөлөөд авна. Тэгээд тэндээ машины гэрчилгээгээ авна гэж хэлсэн. Ингээд Казак залуу бид 2 “Ланд круйзер” машинтай автоломбард руу нь явсан. Амараа зах дээр үлдсэн. Би замаараа хаан банкаар дайрч 15.000.000 төгрөг авсан. Тэгээд бид нар 16-р хороо Цайз 16-ийн тэнд “Хан-Агт” гэх авто ломбарданд ирсэн. Тэр ломбарданд Казак залуу машины хүү мөнгө төгрөгөө бодуулаад ломбардны тооцоогоо хийсэн. Надаас 15.000.000 төгрөг аваад тэр мөнгөнөөсөө хүү болон банкны мөнгөө төлсөн. Чухам хэдэн төгрөг өгсөнийг мэдэхгүй. Миний ажигласанаар тэр ломбардны хүмүүсийг тэр казак залуу таньдаг бололтой байсан. Чи кино урлагийн дээд сургуульд сурдаг билүү энэ тэр гээд ойр дотны зүйл ярьж байсан. Би бодохдоо энэ залуу байнга үүгээр үйлчлүүлдэг юм байна гэж ойлгосон. Харин ломбарданд ирээд машиныг шилжүүлж авах болоход түүний нэрийг Эрболот гэдгийг мэдсэн. Бичиг баримтаар нь мэдсэн. Уг 20-40 УНВ улсын дугаартай авто машин нь Эрболотын нэр дээр байсан. Ингээд Эрболот ломбардтай машины тооцоо хийчихээд ломбарднаас машины бичиг баримт гэрчилгээг аваад надад гэрчилгээг өгсөн. Би гэрчилгээг нь үзэж хараад гадагшаа гараад арлын дугаарыг нь гэрчилгээний дугаартай тохируулж харахад дугаарууд нь хоорондоо таарч байсан. Энэ үед ломбарданд Эрболот бид нар дээр Амраа ирсэн. Мөн Эрболотын найз нар гэх 22-27 насны бололтой 2 залуу ирчихсэн байсан. Эрболот тэд нар хоорондоо уулзаад машинаа зарсан мөнгө авах гэж байгаагаа хоорондоо ярьж байсан. Тэгээд ломбардны гаднаас би машины бичиг баримтыг аваад Эрболот, Амраа нартай өгсөн авсандаа өлзийтэй байг гээд гар бариад салсан. Би машинаа жолоодоод тэндээс явсан. Эрболот, Амраа болон найз нар нь тэндээ үлдсэн. Намайг явснаас хойш юу болсныг мэдэхгүй. Ингээд би машинаа аваад зах дээрээ ирсэн. Маргааш нь “хөсөг трейд” дээр очиж 20-40 УНВ улсын дугаартай машиныг Эрболотын эзэмшлээс өөрийнхөө нэр дээр шилжүүлж авсан. Энэ үед Эрболоттой уулзаагүй шилжүүлсэн. Автомашиныг авто ломбарднаас авахад Эрболотоос миний нэр дээр шилжүүлж болно гэсэн албан бланк бөглөсөн байсан юм. Үүний дараа би машинд засвар үйлчилгээ апаратур паар хүлэмж, түлк резин 4 амортизатор зэргийг хийсэн. Харин будаг замаск хийгээгүй. Үүний дараа машиныг 2012 оны 11 дүгээр сарын 10-наас хойш “Да Хүрээ” зах дээр зарах зорилгоор гаргасан. Машиныг хүмүүс их сонирхож байсан боловч машин зарагдаагүй 20-оод хоносон. Харин 2012 оны 11 дүгээр сарын 10-дын үеэр өдрийг сайн санахгүй байна нэг өдөр намайг зах дээр 20-40 УНВ улсын дугаартай “Ланд круйзер” маркийн авто машиныг зарах гээд байж байхад Эрболот ирээд ах машинаа зараагүй байгаа юм уу гээд машин дотор суугаад машин асааж үзчихээд “та сайхан зассан байна” гэж хэлсэн… “Мөн ах цэмцэгэр 80 байна та авах уу” гэж асуусан. Би тэгэхээр нь “би авахгүй чиний өгсөн эхний машиныг зарж чадаагүй байна" гэж хэлсэн. Тэгээд Эрболот яваад өгсөн. Үүнээс хойш 2012 оны 11 дүгээр сарын 28-нд, Говь-Алтай аймгийн харъяат ах дүү 2 хүн ирээд 20-40 УНВ “Ланд круйзер-80” маркийн машиныг үзээд надаас 20.000.000 төгрөгөөр худалдан авсан. Бид нар худалдах худалдан авах гэрээ хийж машинаа тэр хүмүүст зарсан” гэх мэдүүлэг /хх.2.19-20/,

 

Мөрдөн байцаалтанд гэрч Д.Жамъяншаравын өгсөн: “2012 оны 02-р сард өнгөрсөн жилийн цагаан сараар манай хүүхэд Алтангэрэл өөрийнхөө найз Эрболот гэх найзтайгаа хамт ирж эцэг эх бидэн дээр ирж золгосон. Тэгэж ирэхдээ Алтангэрэл, Эрболот нар 20-40 УНВ улсын дугаартай “Ланд круйзер-80” маркийн автомашин унаж ирсэн. Эрболот нь уг машиныг “зарна гэж байгаа, манай ахын машин байгаа юмаа, байрны зөрүүнд авсан,  17.000.000 төгрөгөөр авсан” гэж хэлсэн. Тэгэхээр  нь

би сонирхоод энэ машиныг чинь авбал авъя чи доош нь хэдэд өгөх юм бэ? гэхэд манай ах 17.000.000 төгрөгнөөс битгий буулгаарай гэж хэлсэн. Харин Алтангэрэлийн машиныг оролцуулаад зарж болно гэсэн. Тэгэхээр нь за тэгье гээд бид нар хоорондоо ярилцаад 20-40 УНВ улсын дугаартай “Ланд круйзер-80” маркийн автомашиныг худалдан авахаар болсон. Тохиролцоо нь Алтангэрэлд манай хүүхэд машин худалдан авахдаа 6.500.000 төгрөгийг Эрболотод өгсөн. Алтангэрэл, Эрболот 2 Улаанбаатар хот руу явахдаа машинаа үлдээгээд явсан. Энэ машиныг би 2012 оны 08 сар хүртэл хугацаанд унаж эдэлсэн. Тэгээд машинаа Улаанбаатар хот руу заруулахаар Аптангэрэлд өгч явуулсан. 2012 оны 11 дүгээр сард машинаа зарсан гээд Алтангэрэл надад 17.000.000 төгрөгийг өгсөн” гэх мэдүүлэг /хх.2.21/,

 

Мөрдөн байцаалтанд гэрч Н.Ганхуягийн өгсөн: “2012 оны 12 дугаар сарын 25-ны 13 цаг өнгөрч байхад би гэрээсээ гараад зурагтын эцэс дээр өөрийнхөө эзэмшлийн “Тоёото пробокс” маркийн 60-18 УНС дугаартай цагаан өнгийн машинтайгаа явж байсан чинь 30 орчим насны залуу гараа өргөхөөр нь зогсоод суулгасан чинь Халдварт орно гэхээр нь яваад Халдвартын урд талын замаар яваад автомашины ломбардны гадаа очсон чинь 20 гаран насны залуу гарч ирээд наадах чинь такси юу тэгвэл эндээс багаж аваад явъя гээд буцаж ороод машины хайрцагтай багаж, данхрат авч гарч ирээд суугаад 107.5-тай байрны хойд талын төмөр хашаатай таван давхар байрны хамгийн урд талын орцны үүдэнд зогсоод нөгөө багажаа оруулж тавьчихаад буцаж гарч ирээд нөгөө ломбард дээрээ ирээд сүүлд суусан 20 гаран насны залуу нь ломбард руу ороод гадна нь би машин дотроо нөгөө 30 орчим насны залуутай хамт сууж байсан чинь Баянзүрх дүүргийн цагдаа гээд нэг залуу ирээд бид нарыг Баянзүрх дүүргийн цагдаа дээр авчирсан...” гэх мэдүүлэг /хх.2.114/,

 

Мөрдөн байцаалтанд гэрч NGUYEN НОМG НАNH-ны өгсөн: “Би Монгол улсад 2007 онд ирж иргэн Отгонжаргалын машин засварын газар ажилд орсон. Би машины кузов засварын ажил хийдэг бөгөөд 2012 оны 09 сард би хамт ажилладаг Вьетнам улсын иргэн ТROUNG VAN КНАNН-ны хамт хоёулаа ажлаа хийж байхад “Ланд-80” маркийн машинтай 2 залуу ирээд машины урд дугуйны доор байх рам уруу заагаад “үүнийг будаад замаск хийгээд өг” гэж дохиогоор харьцаж ойлгуулсан. Тухайн үед тэнд Монгол ажилчид байгаагүй ба дохиогоор харьцаж ойлголцсон тул тэр ажлыг 40.000 төгрөгөөр тохирч хийсэн. Тэр машины рамны урд хэсэгт хоорондоо 20 орчим сантиметр зайтай босоо гагнасан байдалтай 2 гагнаас байсны сэвийг дарахын тулд точилдож дараа нь замаск хийгээд хар өнгийн будгаар будсан. Энэ ажлыг TRUONG VAN KHANH хийсэн бөгөөд би тэр хүмүүстэй дохиогоор харьцаж үнэ хөлсийг тохирсон. Би яг тэр ажлыг хийхэд нь оролцоогүй” гэх мэдүүлэг /хх.3.36-37/,

 

Мөрдөн байцаалтанд гэрч А.Отгонжаргалын өгсөн: “... Би энэ хүмүүсийг танихгүй, харин ажилчдаасаа энэ хүмүүсийн талаар асуухад 2012 оны 10 сард “Ланд круйзер-80” маркийн машины арлын дугаарыг янзлуулсан гэж хэлсэн. Энэ засварын ажлыг ТROUNG VAN КНАNН болон NHUYEN НОAN НАNH нар засварын ажлыг хийсэн гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг /хх.3.38/,

 

Мөрдөн байцаалтанд гэрч Г.Сайнжаргалын өгсөн: “Миний бие Баянзүрх дүүргийн 19-р хороо, Сотын 10а-1 тоотод байх хашаанд нийтийн байр түрээслүүлэн амьдардаг. Сүүлийн 3 жилийн турш уг байрыг ажиллуулж байна. Гэтэл 2014 оны 04-р сард уг нийтийн байрны 1 өрөөг Эрболот гэх казак залуу 2 сар түрээслэн амьдарсан. Эрболот нь анх гэрээ байгуулахдаа найзын хамт 2-лаа уг өрөөнд амьдарна гэж хэлж байсан.  Түүнтэй цуг амьдарч байсан найз нь Билгээ гэж нэрээр

дуудаж байсан Эрболотын үеийн насны, туранхай биетэй залуу байсан. Тэд сонинд өгсөн зарын дагуу надтай утсаар холбогдон ирж уулзаж байсан. Тухайн үед Эрболот нь сурдаг гэж хэлж байсан ба кино урлагийн дээд сургуульд сурдаг гэж байсан. Харин Билгээ гэгч нь кузов засварын газарт ажилладаг гэж хэлж байсан. Эрболот дээр маш олон залуучууд ирж орж гарцгаадаг байсан. Тэдгээр найз нөхдийг нь би танихгүй... Эдгээр зургаас харахад энэ залуу ирж байсан байх /гэрч нь Т.Оюунболдын гэрэл зургийг заав/. Энэ залуу өндөр нуруутай, дандаа бэлтгэлийн хувцас өмсчихсөн явж байдаг залуу мөн байх шиг байна” гэх мэдүүлэг /хх.3.79/,

 

Мөрдөн байцаалтанд гэрч Г.Гантулгын өгсөн: “Би сүүлийн 10 гаруй жил бусдаас хуучин засвартай автомашин худалдан авч засаж сэлбээд зарж борлуулах ажил эрхэлж байгаа юм. Одоо ч энэ ажлаа хувиараа эрхэлсээр байгаа... Иймд уг автомашиныг 2009 оны үеэс эхлэн задалж эд ангиудыг нь сэлбэгэнд зарж эхэлсэн. Тэгээд автомашины эд ангиуд ерөнхийдөө сэлбэгэнд зарагдаж дууссан. Харин сүүлд рам, кабин, бичиг баримт зэрэг зүйлс л үлдээд байсан юм... Тэгтэл 2012 онд манай эхнэр Мөнхчимэгийн төрсөн дүү Түмэн-Өлзий овогтой Мөнхтөмөр гэгч над уруу утсаар ярьж “таны үлдээсэн “Ланд круйзер-80” маркийн машины рам, бичиг баримттай нь хүн авъя гэж байна. Та хэдэн төгрөгөөр зарах юм бэ?” гэж асуухаар нь би түүнд 1.500.000 төгрөгөөр зарчих гэж хэлсэний дагуу зарсан байсан...” гэх мэдүүлэг /хх.3.83-84/,

 

Мөрдөн байцаалтанд гэрч Т.Мөнхтөмөрийн өгсөн: “Манай ах Гантулгын автомашины граж Сонгинохайрхан дүүргийн Их наранд байрладаг ба уг гражид автомашин засварын газарт би ажилладаг байсан юм. Тэр засварын газарт олон хүмүүс орж гардаг байсан юм. Гэтэл миний 96717070 дугаарын утас руу үл таних эрэгтэй хүн 2012 оны өвөл залгаж “танай засварын газарт “Ланд круйзер-80” машины бичиг баримт байхгүй биз. Орж ирсэн “Ланд круйзер-80” машинд хийх гэсэн юм” гэж асуусан. Тэгэхээр нь би ах Гантулгын задалж зарсан “Ланд круйзер-80” маркийн автомашины бичиг баримт, арлын дугаарыг тэр залууд ахаасаа зөвшөөрөл авсаны дараа үнэ тохирч 1.400.000 орчим төгрөгөөр зарсан юм. Надтай утсаар ярьсан залуу нь 22-25 орчим насны казак юм шиг төрхтэй залуу байсан. Тэрээр бичиг баримт, арлын дугаарыг авахдаа ганцаараа ирсэн юм. Би урьд нь тэр залууг харж байсан ба гражид л машин засварын газарт харж байсан байх гэж бодож байна. Тэгээд тэр залуу надад тохирсон ёсоор мөнгөө өгч “Ланд круйзер-80” маркийн машины 20-40 УНВ улсын дугаар, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, арлын дугаар зэргийг нь аваад явсан. Бичиг баримтыг нь худалдах, худалдан авах гэрээг нотариатын газарт очиж хийлгээд явсан юм. Харин дараа нь өнөөх казак мэт царайтай залуу хажуудаа мөн нэг өөрийн үеийн насны залуугийн хамт манай гражид ирээд “зарчихаар машины бичиг баримт байхгүй биз” гэж асуусан. Тэгэхээр манайд зарах бичиг баримт байхгүй байсан тул байхгүй гэж хэлээд явуулсан. Өөрөөр тэр залуутай харьцаж байгаагүй” гэх мэдүүлэг /хх.3.85-86/,

 

Мөрдөн байцаалтанд гэрч Т.Алтанхуягийн өгсөн: “... одоогоос 1 жил гаруй хугацааны өмнө байх, үл таних 20-21 орчим насны шар царайтай, туранхай залуу ганцаараа ирж “юм гагнуулъя” гэж” хэлсэн. Юуг нь асуухад “унаж ирсэн “Ланд круйзер-80” машиныхаа арлын дугаарыг нь зүсээд авчихсан, өөрөө барьж ирсэн арлын дугаарыг гагнуулъя” гэж байсан. Тэгээд би түүнээс ямар учиртайг нь асуухад “машинаа хөдөө унагачихаад машиныхаа рамыг сольсон юм. Гэтэл арлын дугаарыг нь солихгүй бол болохгүй гээд байна гэж гуйсан. Тэгээд би барьж ирсэн арлын дугаарыг нь раманд нь гагнаж өгөөд явуулсан. “... Надаар арлын дугаар гагнуулах гэж ирсэн залуу ганцаараа явж байсан. Уг залуугийн биеийн өндөр 170 орчим өндөр

нуруутай туранхайвтар, жижиг халимагдуу үстэй, шардуу царайтай 20-21 орчим насны залуу байсан... Урд нь надад гэрэл зураг харуулахад би таньж зааж өгч байсан шүү дээ” гэх мэдүүлэг /хх.3.92-93/,

 

Мөрдөн байцаалтанд гэрч Л.Батсайханы өгсөн: “Би онхолдсон 11-11 БРА улсын дугаартай “Ланд круйзер-80” маркийн машиныг танилаасаа авч задалж зарсан. Гэтэл манай сервисээр тухайн үед орж гараад “Ланд круйзер-80” маркийн машины сэлбэг асуугаад яваад байдаг 20-22 орчим насны үл таних залуу уг машиныг харчихаад бичиг баримтыг нь зарчих гээд дахин дахин гуйгаад байсан. Тэгээд би уг залууг 11-11 БРА машины эзэнтэй нь холбож өгөөд тэд гэрээ байгуулж нэрээ шилжүүлсэн... Энэ Ж.Алтангэрэл гэгчийн зураг мөн байна” гэх мэдүүлэг /хх.3.94-95/,

 

Таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл: /хх.4.166-169/,

 

Мөрдөн байцаалтанд гэрч Д.Гансүлдийн өгсөн: “... Би 2012 оны намар сар өдрийг сайн санахгүй байна. 48-79 УНО дугаартай Гранд марк 2 автомашиныг нэг казак залуугаас худалдаж авсан... Намайг худалдаж авах үед тэр машин казак залуугийн өөрийнхөө нэр дээр итгэмжпэх хийлгээд авсан байсан. Яг эзэн нь Цогтбаатар гэх хүн байсан. ...би эзэнтэй нь итгэмжпэх хийлгэх хэрэгтэй байна гэсэн... нөгөө казак залуу мөн өөрийнхөө үеийн нэг залуугийн хамт зарах гэж байгаа машинтай 100 айлын замын баруун талын уулзвар дээр үйл ажиллагаа явуулж байсан 3 давхар байранд очоод Цогтбаатарыг дуудаж гаргаж ирээд 100 айлын тэнд нотариатаар батлуулж итгэмжлэх хийлгэж авсан. Тэгээд цааш зарахдаа худалдах, худалдан авах гэрээ хийж зарсан... казак залуу бол казак төрхтэй, нөгөө залуу нь туранхай шар залуу байсан... харвал танина” гэх мэдүүлэг /хх.4.170/,

 

Мөрдөн байцаалтанд гэрч Ч.Нарандэмбэрэлийн өгсөн: “Миний ажиллаж байгаа “АNGА” ХХК нь япон машины сэлбэгийг Японоос оруулж ирж зарж борлуулдаг. Би энэ компанид 2011 оноос өнөөг хүртэл худалдагч хийж байна... Намайг 2012 онд сар өдрийг санахгүй байна дэлгүүр дээрээ сууж байхад үл таних залуу орж ирээд Ланд крузейр-80 маркийн автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээг зарж борлуулах гэсэн юм гээд надад гар утасны дугаараа өгсөн. /Гар утасны дугаарын нь одоо санахгүй байна/ Тэгээд байж байхад удалгүй нэг өндөр залуу орж ирээд Ланд Круйзер-80 маркийн автомашины бичиг баримт байна уу гэхээр нь би нөгөө залуугийн утасны дугаарыг өгсөн. Тэгтэл нөгөө залуу над руу залгаад та нөгөө бичиг баримтаа дэлгүүр дээрээ аваад байж байгаач би очоод авчихъя гэхээр нь нөгөө бичиг баримт зарна гэсэн залуу руу утсаар яриад хэлтэл над дээр бичиг баримтаа авчирч өгсөн. Удалгүй бичиг баримт авна гэсэн залуу ирээд надад 600.000 төгрөг өгөөд тэр бичиг баримтыг аваад явсан. Надаас бичиг баримт авдаг залуу нилээд хэд хоногийн дараа дахин орж ирээд таньд өөр бичиг баримт байна уу гэж ирсэн... Манай ажил дээр 2-3 удаа ганцаараа орж ирж байсан. 25 орчим насны, 170 орчим см өндөр нуруутай, эрэгтэй байсан” гэх мэдүүлэг /хх.4.171/,

 

Мөрдөн байцаалтанд гэрч Г.Бямбажавын өгсөн: “... Манайх энэ хаяган дээр 30 жил амьдарч байна. ...манай хүргэн Цогтбаатар 2012 онд байх /сар өдрийг санахгүй байна/ над руу яриад хүмүүс очиж машины рам авах байх гэж ярьсны дараа өмнө харж байгаагүй 3 хүн ирээд танд тог уртасгагч байна уу гэж асуусан. Би гэрээсээ уртасгагч гаргаж өгөөд нөгөө 3 залуу тасдагч ажиллуулаад машины рамны урд хэсгээс нь жижиг дөрвөлжин дугаар бичээстэй байсан зүйлийг тасдаж аваад явсан. Зургийг нь харвал танина” гэх мэдүүлэг /хх.4.173/,

Мөрдөн  байцаалтанд  гэрч П.Доржсэнгийн өгсөн: “... Жавхлантөгстэй нэг орой

Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн зүүн талд гэр хорооллын нэг хашаанд байдаг айлд очиход хашаан дотор Киа Спектор гэх мөнгөлөг саарал өнгийн улсын номер дугааргүй суудлын автомашин байхыг хараад энэ хэний машин юм бэ, яасан явахгүй байгаа юм уу, зарж борлуулах юм бол уу гэж асуухад манай ахын машин гэж хэлж байсан. Тэгээд зарж борлуулах бол хэлээрэй гэхэд хэлье гэж байсан. Тэгээд ...манай найз Жавхлантөгс нь нөгөө машинаа зарахаар болсон чи авах юм уу гэхээр нь асаагаад хүрээд ир үзье гэж хэлсэн... Жавхалантөгс унаж ирээд үзүүлж харуулчихаад дараа нь Алтангэрэл өөрөө Эрболот гэх залуугийн хамт ирж үзүүлсэн, орой би эхнэртээ үзүүлье гээд явуулсан, орой Алтангэрэл, Эрболот 2 машинтайгаа ирэхээр нь эхнэртээ үзүүлээд авахаар болсон. Тэр машины улсын дугаар нь 71-70 УНР дугаартай тээврийн хэрэгслийн дугаар нь Даваацэцэг гэх хүний эзэмшлийн нэртэй байхад нь хэд хоног унаж байгаад өөрийнхөө нэр дээр шилжүүлж авсан. 2012 оны 2 дугаар сарын эх буюу хаврын улирал эхэлж байх үед худалдаж авсан. Уг машиныг 6.500.000 төгрөгөөр худалдаж авсан... мөнгийг нь 2 тасалж эхлээд 3.500.000 төгрөг Алтангэрэлд өгсөн, үлдэгдэл мөнгийг 3, 4 хоногийн дараа өгсөн” гэх мэдүүлэг /хх.5.222-225/,

 

Мөрдөн байцаалтанд гэрч Р.Батхүүгийн өгсөн: “... Одоо он сар өдрийг сайн санахгүй байна... 3, 4 жилийн өмнө байхаа ... улсын дугаарыг нь санахгүй байна, хар хүрэн өнгөтэй Ланд Круйзер 80 маркийн автомашины жолоочийн хойд хэсэгт арлын дугаар гагнаж байсан... Эрболот гээд байгаа залуугийн нүдийг хараад нүдээр нь таньсан. Над дээр ирэхдээ гарандаа гавтай байсан, цагдаагийн хамт ирсэн. ...рамны дугаар гагнуулсан залуу болохоор энэ залуугаас өндөрдүү 170-175 см орчим өндөр нуруутай, нүүр царай нь их цэвэрхэн цайвардуу царайтай, саравчтай малгай өмсчихсөн ирж байсан. Хоёулаа хамт зогсож байгаад өндөрдүү нуруутай залуу нь миний машин уначихсан тэгээд засуулсан чинь арлын дугаарыг солих болсон та энэ дугаарыг гагнаад өгчих, та хэдэн төгрөгөөр гагнаж өгөх вэ гэхээр нь 10.000 төгрөгөөр гагнаж өгсөн. Одоо зургаар нь ч биеэр нь ч харвал танина” гэх мэдүүлэг /хх.6.57-58/,

 

Мөрдөн байцаалтанд гэрч Т.Жавхлантөгсийн өгсөн: “... Он сарыг сайн санахгүй байна. Хонхны баяр дөхөж байсан үе санагдаж байна тэгэхэд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Кино үйлдвэрийн хойд талын манай ээжийн дүү Цогтбаатарынд П.Доржсэнгэтэй нэг удаа очсон. Алтангэрэл аав ээжтэйгээ явж байгаад авсан гэх Солонгос мөнгөлөг саарал өнгөтөй машин тэр хашаанд байсан. ...Би П.Доржсэнгэд машин зарахаар болсон, машин дээрээ зарна гээд бичиг наасан байна лээ гэж хэлсэн. Машиныг унаж очиход Доржсэнгэ нь тухайн үед үзэж харж байсан. Би уг машиныг хэнд зарсныг мэдэхгүй, харин дараа нь Доржсэнгэ авсныг Доржсэнгэтэй уулзах үедээ мэдсэн” гэх мэдүүлэг /хх.6.60-61/,

 

          Мөрдөн байцаалтанд яллагдагч Б.Эрболотын 2013 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр өгсөн: “Би болсон асуудлын талаар үнэн зөвөөр ярьсан. Харин би урд өгсөн байцаалтанд өөрийн хамтран гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийн талаар ярьж байгаагүй. Учир нь энэ хэргийг ганцаараа даачихъя олон хүүхдүүдийн амьдрал хэцүүднэ гэж бодож байсан боловч цаг хугацаа өнгөрөх тусам би энэ хэргийг яг үнэнээр нь шийдүүлэх хэрэгтэй байна. Бодит амьдрал дээр үнэн байх ёстой. Хамгийн анх 2012 сарын 02 сарын эхний долоо хоногт Сүнжинграндын урд байрны зогсоол дээр байсан 35-35 УНГ “Ланд Круйзер-80” маркийн автомашиныг Жамъяншаравын Алтангэрэл, овгийг сайн мэдэхгүй байна Эрдэнэбилэг нарын хамт хулгайлсан бөгөөд тэр машиныг хулгайлахад тэр 2 Идэрмөнх гэдэг найзынхаа 94-44 УНЗ гэсэн дугаартай цагаан өнгийн эксель машинтай явж байсан. Автомашиныг Эрдэнэбилэг барьж явсан.  2012 оны  04  дүгаар сарын 28-нд Баязүрх дүүргийн 13-р хороолол 38

дугаар байрны зогсоол дээр байсан “Ланд Круйзер-80” маркийн автомашиныг Жамъяншаравын Алтангэрэл, Цогтгэрэлийн Давааням нарын хамт хулгайлсан. 51-67 УБЗ улсын дугаартай “Аксент” маркийн автомашинтай очиж хулгайлсан. Энэ машиныг би барьж явсан. 2012 оны 04 дүгээр сарын 30-аас 05 дугаар сарын 1-нд шилжих шөнө 01-03 цагийн үед Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр циркийн урд талын 14-а байрны урд зогсоол дээр байсан “Ланд Круйзер-80” маркийн автомашиныг Жамъяншаравын Алтангэрэл, Цогтгэрэлийн Давааням нарын хамт хулгайлсан. Машиныг би унаж явсан. 2012 оны 09 дүгээр сарын 06-ны шөнө Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо “Өргөө” хотхоны зүүн талын зогсоол дээр байсан 02-20 УНА улсын дугаартай “Гранд марк-2” маркийн мөнгөлөг саарал өнгийн машиныг Төмөрхуяг овогтой Оюунболд, Жамъяншаравын Алтангэрэл нарын хамт хулгайлсан. Машиныг би жолоодож явсан. 2012 оны 12 дугаар сарын 22-нд Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургуулийн зүүн талын байрны зогсоол дээр байсан “Ланд Круйзер-80” маркийн 45-67 ДГО улсын дугаартай ногоон өнгийн “Ланд Круйзер” маркийн машиныг Төмөрхуяг овогтой Оюунболд , Жамъяншаравын Алтангэрэл, Цогтгэрэлийн Давааням нарын хамт хулгайлсан. Уг машиныг хулгайлахдаа бид нар 35-37 улсын дугаартай машинтай очиж хулгайлсан юм...” гэх мэдүүлэг /хх.2.125-126/,

 

          Мөрдөн байцаалтанд яллагдагч Б.Эрболотын 2013 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр өгсөн: “Манай найз Оюунболд бол бөө хүн юм. Энэ хэрэгт Оюунболд оролцох болсон учир нь 2012 оны 05 дугаар сарын 01 ны өдөр Аптангэрэл, Давааням бид 3 хамт байж байгаад Давааням, Аптангэрэл бид 2-оос салаад явсан ба Даваанямыг байхгүй байх хугацаанд Аптангэрэл бид 2 17-88 унз улсын дугаартай Ланд крузер маркийн автомашин хулгайлсан юмаа. Энэ хэргийнхээ талаар Алтангэрэл бид 2 Даваанямд хэлсэн. Ингээд Даваанямтай бид нар уулзах болоход Давааням бид 2 той уулзах гэж байгаад өөрийнхөө автомашинтай явж байгаад автомашинтай мөргөлдсөн асуудал гаргасан юм. Тэгээд бид нар хоорондоо ярилцаад бид нар хулгай хийгээд байгаа болохоор ингээд байгаа юм байхаадаа гэж ярилцаад ингээд Алтангэрэл, Давааням бид нар Оюунболд дээр очиж бөөлүүлсэн юм. Тэгэхэд Оюунболдын бөөгийн өвөг эцэг нь та нар юу хийчихсэн юм бэ гэж хэлсэн. Тэгэхээр нь бид нар машин хулгайлдаг талаар хэлсэн. Түүнээс хойш Оюунболд энэ хэргийг мэдээд Давааням, Алтангэрэл нарын дэмжлэгээр дараагийн удаагийн автомашин хулгайлахад оролцох болсон. 2012 оны 09 дүгээр сарын 06-нд шилжих шөнө Оюунболд, Алтангэрэл бид 3 хамтран 20-40 УНВ улсын дугаартай Ланд крузер маркийн автомашинтайгаа Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Өргөө хотхоны зогсоол дээр автомашин дотроо хонох зорилгоор очсон юм. Тэгэхэд тэр зогсооол дээр 02-20 УНА улсын дугаартай Ланд крузер маркийн автомашин зогсоол дээр байсан ба уг автомашины жолооч талын хойд талын хаалга нь дутуу хаагдсан байсан. Түүнийг бид нар анзаарч хараад Алтангэрэл машинаас буугаад нөгөө 02-20 улсын дугаартай автомашин дээр очоод арын хаалгыг нь татаж үзэхэд машины хаалга өөрөө онгойгдсон. Алтангэрэл автомашинд орж үзчихээд буцаад бид нар дээр хүрээд ирсэн. Аптангэрэл ирээд машины түлхүүр дотроо байна гээд надад машины түлхүүрийг өгсөн. Тэгээд би Алтангэрэлээс машины түлхүүрийг нь аваад машин дээр очоод уг 02-20 улсын дугаартай Гранд марк 2 маркийн автомашиныг асаагаад зогсоол дээрээс хөдлөөд явсан. Тэндээс намайг хөдлөхөд араас Аптангэрэл Оюунболд 2 Ланд крузер маркийн 20-40 УНВ улсын дугаартай автомашинтай дагаад явсан. Би хулгайлсан машинаа унаад Алтан-Өлгийн Зүүн гэх газар луу явсан ба уг газар ирээд гэр хорооллын гудамжны дунд оруулаад машинаа тавьчихаад Оюунболд, Алтангэрэл бид 3 Ланд крузер маркийн автомашинтайгаа Кино үйлдвэрийн чиглэлд яваад тэнд зогсоол дээр ирээд машин дотроо унтсан. Маргааш нь интернэт зарын дагуу Марк 2

маркийн машин задлаж зарна гэсэн зарын дагуу Цогтоо гэх хүнтэй утсаар ярьсан. Ингээд Цогтоо гэх хүнтэй уулзаад түүнээс Алтангэрэл, Оюунболд бид нар 49-78 УНО улсын дугаартай гранд Марк 2 маркийн машины бичиг баримт болох тээврийн хэрэгслийн гэрчилгээ, татварын гэрчилгээ, улсын дугаарыг нь 800.000 төгрөгөөр худалдан авсан. Дараа нь машины арлын дугаарыг нь авахаар болсон. Маргааш нь машины арлын дугаарыг нь тасдаж авсан. Үүний дараа 5 шарын Токио засварын газрын Вьетнам засварын газар Алтангэрэл Оюунболд бид 3 марк 2 маркийн машинтайгаа очоод вьетнамчуудаар арлын дугаарыг тасдуулан худалдаж авсан машины арлын дугаарыг солиулсан. Вьетнамчуудад 240.000 төгрөгийг засварын хөлсөнд нь өгсөн. Тэгээд уг машиныг Улаанбаатар хот дотор хэд хоног унаж байгаад Гансүлдэд 7.100.000 төгрөгөөр зарсан. Зарах үед Алтангэрэл надтай хамт явж байсан.   2012 оны 12 дугаар сарын 22-нд Алтангэрэл, Давааням, Оюунболд бид 3 шөнийн 02 цагийн үед Баянзүрх дүүргийн 13 дугаар хороолол 21 дүгээр байр 219 тоотоос хамт хулгай хийхээр гадагшаа гарцгаасан. Энэ үед 35-37 УБВ улсын дугаартай Марк 2 маркийн автомашинтай Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээр явсан ингэж явахад 84 дүгээр сургуулийн зүүн талын байрны зогсоол дээр 45-67 ДГО улсын дугаартай Ланд крузер 80 маркийн ногоон өнгөтэй машин байсан. Тэгээд уг машины хажууд бид нар очиж зогсоод уг машиныг хулгайлах талаар ярилцаад энэ машиныг хулгайлъя гэж тохиролцсон. Би машинаас буугаад машин дээр очоод хаалганд нь түлхүүрээ тааруулан онгойлгоод машинд орж суугаад машиныг асаагаад зогсоол дээрээс хөдөлсөн. Миний араас Давааням Алтангэрэл Оюунболд нар машинтайгаа дагаад явсан. Би тэр газраас гэр хорооллын дундах замаар яваад Офицеруудын ордны хойд талд байх хуучин Сүүний үйлдвэрийн байрнуудын урд талд хашаа дагуулан тавьсан. Автомашинд 75-63 улсын дугаарыг тавиад орхисон. Машины дугаар нь надад хуучин байсан юм. Үүний дараа 3 хоногийн дараа би цагдаа нарт саатуулагдсан байгаа. Гансүлдтэй би техникийн зах дээр явж байгаад танилцсан. Гансүлд маркийг задлаж зарна гэсэн зарыг надад өгсөн юм. Гансүлдэд би машинаа зарсан. Тэгэхэд худалдах худалдан авах гэрээ хийхэд нэр шилжүүлэхэд Гансүлд надтай хамт явсан юм. Гансүлд бас надтай хамт арлын дугаар тасдаж авахад байгаагүй. Гансүлд арлын дугаар сольсонг мэдэж байсан. Харин Галбадрахын Амарбаяр гэх хүнтэй би 2005 онд танилцсан. Энэ хүн техникийн зах дээр ажилладаг би энэ хүнтэй хамтран зах дээр сэлбэгийн газарт нь ажиллаж байса. Энэ утгаараа танина. 20-40 УНВ улсын дугаартай машины мотор муу байсан болохоор машинаа зарах зорилгоор ченж Амараа ахад хандсан. Амараа ах манай машиныг ченжид зуучлуулан зарж өгсөн юм. Арлын дугаарыг би Оюунболд, Алтангэрэл нарын хамт очиж авсан. Нэр дээр шилжүүлэхэд Гансүлд хамт явсан. Харин Гансүлд Гранд марк 2 маркийн машины бичиг баримт зарна гэж байна гэж надад хэлсэн мөн машиныг нь худалдан авна гэж хэлсэн. Гранд марк 2-н машин хулгайлах санаа сэдлийг өгсөн юм. Үүний дагуу бид нар Гранд марк 2 машиныг хулгайлсан” гэх мэдүүлэг /хх.2.136-138/,

          Мөрдөн байцаалтанд яллагдагч Б.Эрболотын 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр өгсөн: “2012 оны 11 сарын дундуур 11-11 БРА улсын дугаартай Ланд круйзер-80 маркийн машины бичиг баримтыг худалдаж авахыг Аптангэрэл зохион байгуулсан. Тухайн үед Аптангэрэл, Давааням бид нар Улсын циркийн орчмоос 17-88 УНЗ улсын дугаартай машиныг хулгайлан авахад би 95-44 УНЗ дугаартай эксель маркийн машинтай явсан ба хулгайн машиныг би унаад явахад Алтангэрэл араас дагаж явсан. Давааням бид хоёр дээр ирэх гэж байгаад УИД-ын өмнө машинаа араасаа мөргүүлсэн. Энэ машинд бичиг баримт хэрэгтэй болсон тул Аптангэрэл 2012 оны 11 сарын дундуур яриад “би машины бичиг баримт олчихлоо, би яриад тохирсон”  гэсний дагуу  намайг  хичээл  дээр  байхад  дуудаад  БЗД-ийн  8-р хороо

Эрдэнэтолгойн шинэ автобусны буудлын урд талын Татах хүч авто сервис нэртэй газар очиж Алтангэрэл ороод “2.200.000 төгрөг өгөөд авчихлаа” гээд 11-11 БРА машины бичиг баримт аваад гараад ирсэн. Тэр бичгийг аваад машины эзэмшигч гэх30-35 орчим насны нэрийг нь сайн санахгүй байна, хүүхний хамтаар 16-ын автобусны буудлын үйлчилгээний төвийн нотариатад очиж миний нэр дээр шилжүүлсэн. Тэр хүүхэн саарал өнгийн, 08-08 БРА Марк-х машинтай явсан санагдаж байна. Энэ хүн Алтангэрэл надтай хамт явсныг гэрчилнэ. Мөн 20-40 УНВ улсын дугаартай машины бичиг баримтыг Алтагэрэл бид хоёр хамт явж СХД-ийн Их нарангийн хуучин эцсийн замын хажуугийн авто ломбарднаас аваад хашаанд нь байсан машинаас 20-40 УНВ машины арлын дугаарыг тасдагчаар тасдаж авсан. Ингээд Саппорогийн үйлчилгээний төвийн ломбард руу очиж худалдах худалдан авах гэрээ хийсэн. Уг бичиг баримтыг авахын тулд 96659993 дугаарын утсаар холбогдож очсон. Алтангэрэл Оюунболд бид гурав 2012 оны 09 сард хулгайлсан 02-20 УНА дугаартай, Гранд марк 2 машиныг Яармагийн хуучин эцэс рүү явж Цогтбаатар /Утас:99071379/ гэдэг хүнээс 48-79 УНО улсын дугаар болон арлын дугаарыг авахад хамтдаа явсан. 20-40 УНВ машиныг техникийн зах дээр нэг ченжид зараад 16-р хороололд байх Уртын тавилан ХХК-д унадаг зээлэнд тавьсан байсны өр болох 4.200.000 төгрөгийг төлөөд үлдэгдэл 10.500.000 төгрөгнөөс 3.800.000 төгрөгийг Оюунболд авч БЗД 18 хороо 13 хороололын 21 байрны 7-219 тоотыг 2012 оны 10 сарын 26-ны өдөр Баянзүрх захын үйлчилгээний төвийн ард гэрээ хийж түрээслэн суусан. Аптангэрэл Улиастайн хангамжийн автобусны буудлын хойд талд “гагнуур хийнэ” гэсэн хаягтай хашаанд очиж 17-88 УНЗ дугаартай машины арлын дугаарыг 11-11 БРА улсын дугаартай машины арлын дугаараар солиулж гагнуупсан. Энэ үед ганцаараа явсан ба энэ талаараа надад хэлсэн. Аптангэрэл нь Токио засварын газар 20-40 УНВ машины арлын дугаар солиулахад мөн байсан. Эрдэнэбилэг гэдэг залуу хамт явсан. Сайнбилэг овогтой Эрдэнэбилэгтэй би таксинд явж байгаад 2009 онд танилцсан. С.Эрдэнэбилэг нь 35-35 УНГ улсын дугаартай машиныг хулгайлах үед Алтангэрэл бид хоёрын хамт явж машинд нь түлхүүр тааруулж асаагаад унаж Өгөөмөр захын тэнд хүргэж өгсөн. Энэ машины арлын дугаар солиход мөн хамт явсан. Эрдэнэбилэг энэ машиныг зарсан мөнгөнөөс миний хамтаар явж зарын дагуу цагаан өнгийн Соната-2 маркийн машиныг өөрөө бичиг баримтгүй тул миний нэр дээр нотариатаар баталгаажуулан 3.500.000 төгрөгөөр аваад унаж байгаад 2.800.000 төгрөгөөр зараад Алтангэрэлд 1.100.000 төгрөг өгсөн. Энэ хэрэгт Эрдэнэбилэгийн оролцоо ийм юм. Даваанямын 51-67 УБЗ дугаартай Аксент машиныг Уртын тавилан ХХК-ний унадаг зээлэнд 1.500.000 төгрөгөнд тавьж уг мөнгөөр Хоум плазагийн замын эсрэг талын авто сэлбэг зардаг саарал өнгийн дэлгүүрээс 33-25 дугаартай машины дугаар болон арлын дугаарыг авсан. Энэ машиныг 13 хороололоос хулгайлсан бөгөөд Давааням Алтангэрэл нар 51-67 УБЦ машинтай хамт дагаж явсан. Уг машины арлын дугаарыг Яармагийн хуучин эцэст очиж арлын дугаарыг солиулсан ба Оюунболд бид хоёр хамт явж солиулсан. Ингээд 5 шарын Вьетнам авто засварын газар очиж будаг замаск хийлгэсэн. Би хулгайлж авсан машиныхаа улсын дугаар, арлын дугааруудыг тасдаж аваад жижиглээд тараагаад хаясан. Оюунболд уг машиныг хулгайн гэдгийг мэдэж байсан ба арлын дугаар солиулахад хамт явсан. Энэ талаар Яармагт арлын дугаар гагнаж өгсөн хүмүүс гэрчилнэ. Уг хүмүүст арлын дугаар гагнуулахдаа “арай он залуу машины дугаараар сольж байна”, эсвэл “рам сольсон чинь дугаар нь зөрчихлөө” гэж хэлдэг байсан. Анх 2012 оны 01 сарын сүүлээр Аптангэрэл өөрийн эзэмшлийн 71-70 УНР Киа спектор машиныг 6.500.000 төгрөгөөр зараад анх хулгайлсан машины бичиг баримтыг худалдаж авах эх үүсвэрийг тавьсан. Мөн анх хулгай хийх санаачлагыг гаргаж машины түлхүүрийг авч ирж байсан юм. Ингээд анх хулгайлсан 35-35 УНГ машиныг  Архангай  аймагт  Алтангэрэлийн  аав  Жамъяншарав  гэдэг  хүнд зарсан.

Ингээд үлдсэн мөнгөөр цаашид хулгайлаад зарах машины бичиг баримт авахаар тохирсон. Нэмж ярихад би хийсэн хэргийнхээ талаар үнэн зөвөөр мэдүүлж урьд яриагүй байсан үйлдлээ болон оролцсон хүмүүсийн талаар мэдүүлсэн. Иймд энэ хэрэгт оролцсон хүмүүсийн оролцоог зөв тогтоох хэрэгтэй…” гэх мэдүүлэг /хх.2.140-142/,

 

          Мөрдөн байцаалтанд яллагдагч Б.Эрболотын 2013 оны 05 дугаар сарын 27-ны өдөр өгсөн: “Би 2012 оны 02 сарын эхний 7 хоног шилжих шөнө Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр, Сүнжинграндын ертөнцийн зүгээр урд талын байрны зогсоол дээрээс түлхүүр тааруулан Тоёото Ланд круйзер-80 маркийн тээврийн хэрэгслийг хулгайлсан. Уг гэмт хэргийг би Алтангэрэл, Эрдэнэбилэг нартай бүлэглэн үйлдсэн. Тухайн үед би гэртээ буюу Нарантуул захын зүүн талын шар байранд хажуу өрөө хөлслөн амьдардаг байхад Алтангэрэл, Эрдэнэбилэг нар намайг гараад ир гэж утсаар дуудсан. Тэгээд гэрээсээ гарахад байрны гадаа Алтангэрэл, Эрдэнэбилэг нар цагаан өнгийн Эксель машин уначихсан ирсэн байсан. Ирэхдээ тэд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан юм. Тэгээд надад Алтангэрэл Ланд-80 маркийн машины түлхүүр үзүүлж Ланд-80 маркийн машин хулгайлъя” гэж хэлсэн. Уг машиныг хулгайлж зарж мөнгө олох зорилгоор дээрхи гэмт хэргийг үйлдсэн юм. Алтангэрэл нь манай дээд сургуулийн ангийн хүүхэд юм. Бид кино урлагийн дээд сургуулийн операторын ангид 2010 оны 09 дүгээр сараас хойш цуг сурч байгаа юм. Эрдэнэбилэгийг хувийн тээврийн хэрэгслээрээ таксинд явдаг гэдэг утгаар нь таньдаг байсан юм. Цагаан өнгийн аксентаар явдаг байсан юм. Би тэр хоёроос дээрхи гэмт хэргийг үйлдэж болох юм болов уу гэж асуухад болно гэхээр нь “за за” гээд цуг явсан юм. Тэгээд хулгайлах Ланд круйзер-80 маркийн машин хайгаад Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, 13 дугаар хорооллоор шөнийн 01 цагаас 02 цаг хүртэл тэнэж явсаар 02 цаг өнгөрч байх үед Сүнжин гранд зочид буудлын ертөнцийн зүгээр зүүн урд талын 5 давхар улбар шар өнгийн орон сууцны голын зогсоол ертөнцийн зүгээр баруун тийш харуулан зогсоосон ногоон өнгийн, дээрээ ачаатай, цэмцгэр Ланд круйзер маркийн 35-35 УНГ улсын дугаартай машин байгааг олсон. Уг машин хучлагагүй байсан. Тэгээд Эрдэнэбилэг машинаас бууж уг Ланд круйзер машин дээр очоод түлхүүр тааруулсан. Аль хаалганд нь түлхүүр тааруулсаныг нь мэдэхгүй байна, Алтангэрэл бид хоёр байшингийн булангаас машиндаа суугаад хараад сууж байсан юм. Удалгүй Эрдэнэбилэг бидэн хүрч ирсэнээ “Хаалга нь онгойчихлоо” гэж хэлсэн ба Эрдэнэбилэг буцаж яваад уг Ланд круйзер машиныг асаагаад хөдөлсөн ба Алтангэрэл бид хоёр Экселээрээ араас нь дагаад явсан. Бид “Нарантуул” захын урдуур явсаар “Өгөөмөр” захын хажуу талын ахмадын хороолол гэх шар байрнуудын дундуур орж грашнуудын ард Ланд круйзер-80 маркийн машинаа байрлуулан тавьсан. Түүнээс 2-3 хоногийн дараа зар мэдээ сонин дээрээс автомашин задалж зарна гэсэн зарын дагуу скайтелийн гар утас руу би залгаж яриад задалж зарах Ланд-80 машины чинь бичиг баримт байгаа юм уу гэж асууж байгаа гэхээр нь Сонгинохайрхан дүүргийн Их нарангийн автоломбарданд очиж 30 гаруй насны эрэгтэй хүнтэй уулзсан. Тэгээд уг хүнээс 20-40 УНУ улсын дугаартай ланд круйзер машины тээврийн хэрэгслийн гэрчилгээ, улсын дугаар, арлын дугаарыг нь Алтангэрэл, Эрдэнэбилэг бид гурав очиж 2.300.000 /хоёр сая гурван зуун мянга/ төгрөгөөр худалдаж авсан. Түүнд авсан бичиг баримт, арлын дугаар зэргийг хулгайлсан тээврийн хэрэгсэлд залгана гэдгийг хэлээгүй ба арлын дугаарыг нь 1 бичиг баримтын хамт өгнө биз дээ гэхэд тийм гэсэн тул худалдаж авсан юм. Би дээрхи автоломбардын газрыг одоо зааж өгч чадах ба дээрхи надад тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэрэг эд зүйлсийг зарсан хүнийг хараад танина. Ингээд худалдаж авсан 20-40 УНУ улсын дугаарыг хулгайлсан 35-35 УНГ                   машинд тавьж  35-35 УНГ  улсын хойд, урд хоёр дугаарыг тэр хавьд нь Алтангэрэл,

Эрдэнэбилэг бид гурав гараараа жижиг жижиг хэмжээгээр нугалан хугалж хаясан. Тэгээд мөн гоёлын наалт болон бусад зарим нэг жижиг эд зүйлсийг нь өөрчилсөн. Тэгээд Баянбүрдийн тойргийн усан сангийн гэр хороололд байх авто засварын газарт 25-30 орчим насны эрэгтэй хүнтэй уулзан 20.000 /хорин мянга/ төгрөг өгч машины арлын дугаарыг нь тасдагчаар тасдуулан худалдаж авсан 20-40 УНУ улсын дугаартай Ланд круйзер машины арлын дугаарыг гагнуулсан юм. Энэ гагнуурчинд мөн хулгайн автомашин гэж хэлээгүй ба түүнд рам сольсон чинь арлын дугаар нь зөрөөд байгаа юм гэж хэлээд гагнуулсан Энэ гагнуурчныг одоо хараад таних эсэхээ мэдэхгүй байна. Тэр хашаанд нэлээн олон хүн байсан юм. Ингэж гагнуулахаар очихдоо Алтангэрэл, Эрдэнэбилзг бид гурав бүгд очсон. Тэндээсээ шууд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр, 5 шарын автобусны буудлын зүүн талд уулзвараараа гарахгүйгээр Драгон худалдааны төвийн замын эсрэг талын “Токио” зочид буудлын хажуу талын “Вьетнам” авто засварын газарт очсон. Тэнд очоод 220.000 /хоёр зуун хорин мянга/ төгрөгөөр гагнасан арлын дугаарыг нь замаскдуулж будуулсан. Дээрхи мөнгөнүүдийг Алтангэрэлийн машиныг зарсан мөнгөөр хийсэн юм. Алтангэрэлийн 71-70 УНР улсын дугаартай Киа спектер машиныг хулгай хийсэн өдрийн маргааш нь 6.500.000 /зургаан сая таван зуун мянга/ төгрөгөөр зарсан юм. Тэгээд “Өгөөмөр” захын орчимд машинаа байрлуулан хэсэг байж байгаад 2012 оны 02 сарын 15-ны өдөр Алтангэрэл бид хоёр уг Ланд-80 машиныг Алтангзрлийн аав, ээжид нь худлаа хэлж зарахаар авч явсан юм. Алтангэрэл бид хоёр очихоосоо өмнө хуйвалдаж, хулгайлсан гэдгээ түүний эцэг, эхэд хэлээгүй юм. Тэгээд машиныг Алтангэрэлийн аавд 16.500.000 /арван зургаан сая таван зуун мянга/ төгрөгөөр худалдсан. Ингээд би ганцаараа буцаж Улаанбаатар хотод ирсэн. Тэгээд мөнгийг нь Эрдэнэбилэг, Алтангэрэл бид гурав үрж дуусгасан. Энэ мэтээр дээрхи гэмт хэргүүдийг Эрдэнэбилэг, Алтангэрэл, Оюунболд, Давааням бид нар бүлэглэн үйлдсэн ба үйлдсэн хэргүүдийн талаар би дэлгэрэнгүй мэдүүлсэн байгаа. Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаагаар ч мөн заасан байдаг. Эрдэнэбилэгийн овгийг сайн мэдэхгүй байна Түүний гэр хаана байдгийг мэдэхгүй байна, өөрөө хэлэхдээ Дамбад байдаг гэж ярьж байхыг нь сонссон. Тэрээр одоо 22-23 орчим насны залуу ба түрээсээр машин хөлслөн халтууранд явдаг байсан. Одоо түүнийг хаана байгааг мэдэхгүй байна. 2012 оны 05 сараас хойш би түүнтэй уулзалдаагүй. Эрдэнэбилэгийг дээрхи гэмт хэргийг үйлдэхэд оролцсон талаар би байцаагч, эрүүгийн төлөөлөгч нарт удаа дараа хэлж, мэдүүлж байсан. Эрдэнэбилэгийг Давааням, Оюунболд, Алтангэрэл нар танина. Эрдэнэбилэг хамгийн анх машин хулгайлахад буюу дээр мэдүүлсэн үйлдлийг хийхэд тэрээр машины хаалгыг өөрөө онгойлгож, машиныг асаан унаж явсаар аваачих газраа байрлуулсан” гэх мэдүүлэг /хх.2.143-144/,

 

          Мөрдөн байцаалтанд яллагдагч Б.Эрболотын 2013 оны 06 дугаар сарын 10-ны өдөр өгсөн: “... Тэдгээр хүмүүстэй зар мэдээ сонинд нийтлэгдсэн зарын дагуу утсаар холбогдож байсан юм. Тэр хүмүүст машины он залуужуулах зорилгоор тээврийн хэрэгслийн гэрчилгээ болон арлын дугаарыг ашиглах гэж байгаа гэж хэлж байсан. Циркийн хажуугийн байрнаас хулгайлсан 17-88 УНЗ улсын дугаартай ланд круйзер маркийн машиныг хулгайлаад арлын дугаар, бичиг баримтыг нь Эрдэнэ толгойн замын урд талын “Татах хүч” гэх авто засварын газраас 35-40 орчим насны эрэгтэй худалдагчаас худалдаж авсан. Уг худалдан авах ажиллагааг Алтангэрэл зохион байгуулсан ба би тухайн үед цуг явж байсан. Түүнээс 2.200.000 /хоёр сая хоёр зуун мянга/ төгрөгөөр худалдаж авсан юм. Тэгээд арлын дугаарыг нь Алтангэрэл явж тасдуулан гагнуулж ирсэн. Хаана, хэрхэн гагнуулсан талаар би сайн мэдэхгүй байна, Улиастайн хангамжийн автобусны буудлын орчимд гэж өөрөөс нь сонссон. Сэвийг нь  Маахуур  толгойн  Вьетнам  засварын газарт засуулж янзлуулаад техникийн зах

дээр машиныг аваачиж 18.700.000 /арван найман сая долоон зуун мянга/ төгрөгөөр ченжид зарсан. Би энэ гэмт хэрэгт урьд нь зааж өгсөн мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаагаар тээврийн хэрэгсэл хулгайлсан газрыг зааж өгсөн. Одоо би “Татах хүч” авто засварын газрыг зааж өгч чадна. Бидэнд арлын дугаар зарсан худалдагч залууг би одоо хараад танихгүй. Би тэр худалдагчтай харьцаагүй болохоор танихгүй байх. Машин дотроосоо л тухайн үед хальт харсан юм. Харин сэвийг нь арилгуулсан маахуур толгой дахь Вьетнам засварын газрыг урьд нь мэдүүлгийг газар дээр нь шалгаж ажиллагаагаар зааж өгч байсан. Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, “Сүнжин гранд” зочид буудлын орчимд байх байрны гаднаас хулгайлсан 35-35 УНГ улсын дугаартай Ланд круйзер машиныг хулгайлаад Зар мэдээ сонингоос авсан зарын дагуу Сонгинохайрхан дүүргийн Их нарангийн гэр хорооллоос очиж автоломбардаас 35 орчим насны эрэгтэй худалдагчаас 20-40 УНВ улсын дугаартай машины арлын дугаар, тээврийн хэрэгслийн гэрчилгээг худалдаж авсан. Түүнийг Алтангэрэл, Эрэнэбилэг нартай цуг очиж 2.500.000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгөөр худалдаж авсан ба арлын дугаарыг нь Баянбүрдийн тойргийн усан сангийн урд талын гэр хороололын автозасварын газарт аваачин арлын дугаарыг нь тасдуулан гагнуулсан. Засварчин нь 30 орчим насны махлаг Монгол залуу байсан. Сэвийг нь Сонгинохайрхан дүүргийн драгоны урд талын Токио зочид буудлын хажуугийн Вьетнам засварын газарт аваачиж засуулсан. Надад 20-40 УНВ улсын дугаартай бичиг баримт, арлын дугаар зарсан ломбардыг зааж өгч чадах ба худалдагчийг нь харвал танина. Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Өргөө хотхоноос хулгайлсан гранд марк-2 машинд тавьсан арлын дугаар, бичиг баримтыг авсан газар, хүнийг зааж өгсөн. Уг машины арлын дугаарыг тасдсан газар нь таван шарын токио зочид буудлын хажуугийн вьетнам засварын газар юм. Бидний мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаагаар очиход засвар хийсэн ажилчид нь байхгүй, шал өөр вьетнам улсын иргэд ажиллаж байсан. 13 дугаар хорооллын 38 дугаар байрны гаднаас хулгайлсан 00-82 УНБ улсын дугаартай машиныг хулгайлаад түүнд тавьсан 33-25 УНЦ улсын дугаарыг 805 дугаар цэргийн ангийн урд талын автозасварын газарт хүнээс худалдаж авсан. Арлын дугаарыг нь яармагт тасдуулж сэвийг нь Токио зочид буудлын хажуугийн автозасварын газарт засуулсан. Эрдэнэбилэгийг сайн танихгүй байна. Сайнбилэгийн Эрдэнэбилэг гэдэг 22-23 орчим насны залуу байдаг. Түүний гэр нь 7 буудпалд л байдаг гэсэн. 43- 51 УБЛ улсын дугаартай цагаан өнгийн аксент маркийн машиныг одоогоос 2 жилийн өмнө унадаг байсан. Эрдэнэбилэг нь Давааням, Оюунболд, Алтангэрэл нарыг надаар дамжуулан таних болсон. Эрдэнэбилэг бидэнтэй цуг нэг удаагийн үйлдлээр хулгайн гэмт хэрэг үйлдсэн. Машинаас гарсан эд зүйлс, улсын дугаар зэргийг Баянзүрхийн товчоогоор цаашаа гараад эмийн ургамлын вагон замын урд талд аваачиж шатаасан. Ийнхүү шатаахад суудлын бүрээс, машинуудын улсын дугаар, жижиг сажиг эд зүйлсийг шатаасан. Арлын дугааруудыг энд тэнд хаяж үрэгдүүлэн устгасан. Энэ газраа одоо зааж өгч чадах ба ийнхүү шатааж утсгахаар явахад Алтангэрэл, Оюунболд, Давааням бид нар 4-лээ явсан” гэх мэдүүлэг /хх.2.145-147/,

 

          Мөрдөн байцаалтанд яллагдагч Б.Эрболотын 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр өгсөн: “Би энэ хэрэг дээр 3 жил шалгагдаж байна. Анхнаасаа худлаа ярьсан зүйл байхгүй хэргийг үнэн зөвөөр бодит байдлаар нь хамтран хулгайн гэмт хэрэг үйлдсэн хүмүүстэйгээ хамт шийдвэрлүүлэх ёстой гэсний үүднээс үнэн зөвөөр мэдүүлсэн. Түүнээс Алтангэрэл, Давааням, Оюунболд нарыг гүтгэж хэлмэгдүүлсэн мөн хохирол хуваах гэсэн асуудал байхгүй, өөрсдийнхөө хийсэн хэргээ шударгаар зөв шийдүүлэх гэсэн явдал юмаа. Би энэ асуудлыг зөндөө хуулийн байгууллагын шат болгонд ярьж байна. Шүүх дээр хүртэл энэ гуравтай яаж, яаж машин хулгайлсан үйлдлээ ярьсан байгаа шүү дээ. Хэрэв дахиад яриулах гээд байгаа бол өгье. Үүнд:

          1. Анх бол машин хулгай хийх асуудлыг Алтангэрэл Ланд крузер-80 маркийн автомашины түлхүүрүүд хоорондоо таардаг, тэгээд ч эцэг эх хоёроосоо 2011 оны 09 дүгээр сар худалдан авахуулсан автомашиныг буцаан зарах гэтэл авсан үнээ барихгүй болчихсон тэгээд ар гэрийнхэн машинаа засуулж мөнгөө өг гээд байдаг асуудал гарсанаас болж анхны хулгайг хийсэн. Аптангэрэлтэй хулгайн хэрэг нийт 5 удаагийн хулгайн үйлдэл хийхдээ хамгийн анхны үйлдэл бол 2012 оны 02 сарын эхний 7 хоногт БЗД-ийн 12- р хороо Сүнжингранд зочид буудлын зүүн талын байрны автомашины зогсоол дээрээс 35-35-УНГ улсын дугаартай Ланд крузер 80 маркийн автомашиныг хулгайлан бичиг баримтыг зарын дагуу ярьж Толгойтын Их наранд байрлах авто ламборднаас 1.500.000 төгрөгөөр худалдан авч арлын дугаар бичиг баримтыг үйлдсэн ба энэ үйлдлийг одоо энэ хэргээс тусгааралсан Эрдэнэбилэг гэх залуу хамт явсан байгаа. Алтангэрэл бид хоёр хүн хараад Эрдэнэбилэг уг машины хаалгыг онгойлгон асаагаад авч явсан.

          2. 2012 оны 04 дүгээр сарын 25-наас хойш БЗД-ийн нутаг дэвсгэр 13-р хороололын 38 дугаар байрны ертөнцийн зүгээр баруун урд талын авто машины зогсоолоос 00-82 /серийг нь санахгүй байна/ улсын дугаартай Ланд крузер-80 маркийн автомашиныг Алтангэрэл, Давааням нартай хулгайлсан. Энэ үйлдэл дээр Давааням нь өөрийн эзэмшилийн 51-67 УБЗ улсын дугаартай Аксент маркийн машинтай очсон. Аптангэрэл гадна хүн харж би хаалгыг онгойлгон орж асаагаад барьж явсан.

          3. 2012 оны 05 дугаар сарын 01-02-ныг шилжих шөнө Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Циркийн урд талд байрлах 14-А байрны автомашины зогсоол дээрээс 17-88-УНР улсын дугаартай Ланд крузер-80 маркийн автомашиныг хулгайлсан. Энэ үйлдэл дээр Алтангэрэл, Давааням бид 3 байсан. Алтангэрэл, Давааням хоёр хүн харж байсан.

          4. 2012 оны 09 дүгээр сарын эхний 7 хоногт БЗД-ийн нутаг дэвсгэр Технологийн их сургуулийн урд талын 5-н давхар саарал байшингийн зүүн талын авто машины зогсоол дээр байсан 02-20-УНА улсын дугаартай Гранд марк-2 авто машиныг хулгайлсан үйлдлийг Оюунболд, Алтангэрэл хамт байсан. Энэ үйлдэл дээр Аптангэрэл эхлээд хаалганд түлхүүр хийж онгойлгоод машиныг асааж би жолоодож явсан. Оюунболд болохоор хүн харж байсан.

          5. 2012 оны 12 дугаар сарын 22-нд Баян зүрх дүүргийн нутаг дэвсгэр 84 дүгээр сургуулийн зүүн талын байрны авто машины зогсоолоос 45-67 ДГО улсын дугаартай Ланд крузер-80 маркийн авто машин хулгайлсан, энэ үйлдлийг Оюунболд, Алтангэрэл, Давааням бид 4 хийсэн. Би машиныг онгойлгон асааж авч явсан. Энэ гурав болохоор хүн харж байсан.

          Хамгийн эхний удаа хулгайлсан 35-35-УНГ улсын дугаартай Ланд крузер-80 маркийн авто машины бичиг баримт болон арлын дугаарыг солиулах үйлдэлд Алтангэрэл, Эрдэнэбилэг бид 3 зарын дагуу 96659993 дугаар луу залгаад би яриад уг машины бичиг баримт байна уу гэж асуухад байна гэхээр очиж авахад Аптангэрэл, Эрдэнэбилэг хоёр хамт байсан тэгээд буцаагаад уг машиныг Алтангэрэлийн эцэг эх хоёртоо зарах санааг өөрөө гарган зарсаныг Алтангэрэл мэдэж байгаа шүү дээ. Мөн 11-11-БРА улсын дугаар арлын дугаарыг, бичиг баримтыг хамт худалдан авчирч 2012 оны 11 дүгээр сард Циркийн урд талд байрлах 14-А байрны автомашины зогсоол дээрээс 17-88-УНР улсын дугаартай Ланд крузер-80 маркийн автомашиныг өөрөө жолоодон авч яваад арлын дугаарыг солиулан гагнуулан авчирсан. Мөн адил 2012 оны 09 дүгээр сарын эхний 7 хоногт БЗД-ийн нутаг дэвсгэр Технологийн их сургуулийн урд талын 5-н давхар саарал байшингийн зүүн талын авто машины зогсоол дээр байсан 02-20-УНА улсын дугаартай Гранд марк-2 авто машины арлын дугаар бичиг баримтыг солих бичиг баримтыг худалдан авахад Яармаг руу цуг явж арлын дугаарыг нь  солиход, зарахад хамт байсан. Энэ үйлдэл дээр Оюунболд мөн

 

хамт байсан.

          - Оюунболд бас Ховд аймаг руу зарагдсан 00-82 серийг санахгүй байна Ланд крузер-80 маркийн авто машины бичиг баримт арлын дугаарыг солиулахад цуг хамт байж солиулсан.

          -Давааням болохоор 00-82 улсын дугаартай Ланд крузер-80 маркийн солисон 33-25-УНЦ улсын дугаарын бичиг баримт арлын дугаарыг өөрөө явж худалдан авчирч надад өгсөн. Энэ мөнгийг Давааням гаргаж авсан.

          Мөнгө санхүүжилтын хувьд анх Аптангэрэлийн 71-70-УНР улсын дугаартай Киа маркийн автомашиныг “Өгөөмөр” захын дугуй худалддаг залууд зарж санхүүжилт анх эхэлсэн түүхтэй. Тэгээд эндээс бүх мөнгөний үүсвэр гарч залгаж эхэлсэн.

          Давааням, Алтангэрэл, Оюунболд нар надад хэлэхдээ 2015 оны 08 дугаар сарын 02-ны өдөр шүүх хурал эхлэхийн өмнө өмгөөлөгч Туулын өрөөнд Давааням, Алтангэрэл, Оюунболд нар миний хөгшөөн чи нэгэнт хэргээ хүлээчихсэн тул ганцаараа хэргээ даагаад явчих хохиролын асуудлыг бид 3 хариуцах болно гараад ирэхэд чинь амьдрал байнаа гэж хэлж байсан. Уг үгийг өмнө ч гэсэн зөндөө хэлж байсан. Хэрэв нотолгоо шаардлагатай гэж үзвэл Туул өмгөөлөгчийн өрөөнд Давааням нь бид 4 энэ хэргийг хамтран үйлдчихсэн, одоо Эрболот хэргээ даагаад явчихвал Оюунболд, Алтангэрэл бид гурав энэ хэргээс салгах арга байна уу гэж хэлэхэд миний Өмгөөлөгч Туул 2 жил гаран би та нарын хийсэн хэргийг тогтоолгох гэж шалгуулж явлаа, одоо эцсийн шатанд шүүх дээр ирээд хийсэн ажлаа нурааж чадахгүй та нараас хамгийн бага ял авах магадалтай хүн нь Оюунболд юм шиг харагдаж байна, өөрөөр хэлэх юм алга гэж бид 4 хамт байхад хэлж байсан” гэх мэдүүлэг /хх.5.123-124/,

 

          Мөрдөн байцаалтанд яллагдагч Б.Эрболотын 2015 оны 05 сарын 04-ны өдөр өгсөн: “Энэ автомашины хулгайн хэрэгт Ц.Давааням Т.Оюунболд, Х.Алтангэрэл нар нь бүгд хамтран оролцсон. Ц.Давааням 3 автомашин хулгайлах гэмт хэрэгт оролцсон. Үүнийг тодруулж хэлвэл:

          1. 2012 оны 12 дугаар сарын 22-ны өдөр БЗД-ийн нутаг дэвсгэрээс 45-67 ДГО улсын дугаартай Ланд Крузер маркийн автомашин хулгайлахад оролцсон.

          2. 2014 оны 04 дүгээр сарын 30-ны одор мөн СБД-н нутаг дэвсгэрээс 17-88 УНЗ лсын дугаартай Ланд Крузер маркийн авт машин хулгайлахад оролцсон.

          3. 2012 оны 04 дүгээр сарын 26-ны одөр БЗД-ийн нутаг дэвсгэрээс 00-82 УНБ улсын дугаартай Ланд Крузер маркийн автомашин хулгайлахад оролцсон.

          45-67 ДГО улсын дугаартай Ланд Крузер маркийн авто машин хулгайлахад автомашины хаалганд Алтангэрэл бид 2-ын нэг нь түлхүүр тааруулсан. Би сайн санахгүй байна. Харин Ц.Давааням хүн харж байсан. Энэ машины арлын ругаар зэргийг нь өөрчилж амжаагүй.

          17-88 УНЗ улсын дугаартай Ланд Крузер маркийн автомашин хулгайлахад Давааням тухайн үед унаж байсан 51-67 УБЗ улсын дугаартай Аксент маркийн автоташинтайгаа очиж хүн харж байсан. Уг автомашины арлын дугаарыг өөрчлөхөд Давааням оролцоогүй. Хүнээс бичиг баримт худалдаж авахад оролцоогүй. 00-82 УНБ улсын дугаартай Ланд Крузер маркийн автомашин хулгайлахад Давааням оролцож автомашинд түлхүүр тааруулж байхад хүн харж байсан. Анга япон авто сэлбэгийн дэлгүүрээс 2012 оны 06 дугаар сард 33-25 УНЦ дугаартай тээврийн хэрэслийн гэрчилгээг еөрийн биер очиж худалдан авч байсан. Энэ гэрчилгээг худалдаж авах мөнгийг Давааням аавынхаа нэр дээр байсан 51-67 УБЗ улсын дугаартай автомашин барьцаанд тавьж олж байсан. Энэ барьцаанд тавьсан газар нь 16 дугаар хороололын 18 дугаар байрны 01 дүгээр давхарт үйл ажиллагаа явуулж байсан “Гуртын тавилан” гэх барьцаалан зээлдүүлэх газар байгаа. Ц.Давааням үүнийг ч гэсэн үгүйсгэдэг юм. Гэрчилгээ худалдаж авсан хүний гар утасны дугаар нь 99188090 гэсэн дугаартай хүн байгаа. Нэрийг нь мэдэхгүй. Одоо энэ АНГА газар нь Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа.

Эдгээр хулгайлсан автомашиныг Давааням 1-2 удаа унаж байсан байх. Тэрнээс байнгын ашиглаж байсан зүйл байхгүй. Хамгийн сүүлд хулгайлсан 45-67 ДГО улсын дугаартай Ланд Крузер маркийн автомашиныг зарж борлуулж амжаагүй хураагдсан. 17-88 УНЗ улсын дугаартай Ланд Крузер маркийн автомашиныг техникийн зах дээр 18,500,000 мянган төгрөгөөр зарсан. Авто машин зарахад Т.Оюунболд Алтангэрэл бид 3 байсан. Ц.Давааням байгаагүй. Энэ машин зарсан мөнгөнөөс 17.000.000 сая төгрөгийг Алтангэрэлийн аав Жамьяаншаравт өгсөн. 00-82 УНБ улсын дугаартай Ланд Крузер маркийн авто машиныг Ховд аймгийн төвд байдаг Бямбасүрэн гэх хүнд 16.500.000 мянган төгрөгөнд зарсан. Энэ мөнгийг Баямбасүрэнгээс увуулж цувуулж бага байгаар миний дансаар шилжүүлж аваад бид нар бүгд үрээд дуусгасан. Энэ үед Ц.Даваанямын Баянзүрх дүүргийн Офицеруудын ордны орчим байдаг хашаа зээлийн барьцаанд байсан болохоор зээлийг нь төлнө гэж 3 сая орчим төгрөг Ц.Даваанямд бэлнээр өгсөн. Энэ хашаа нь зэжийнх нь бил үү аавынх нь нэр дээр байсан юм. Энэ мөнгө өгсөн асуудал нь 2012 оны 07 дугаар сарын үед болсон асуудал.

          Т.Оюунболд 2 авто машин хулгайлахад оролцсон. Үүнийг тодруулвал:

          1. 2012 оны 12 дугаар сарын 22-ны өдөр БЗД-ийн нутаг дэвсгэрээс 45-67 ДГО улсын дугаартай Ланд Крузер маркийн авто машин хулгайлахад оролцсон.

          2. 2012 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр БЗД-ийн нутаг дэвсгэрээс 02-20 УНА улсын дугаартай Тоёота Гранд марк-2 маркийн авто машин хулгайлахад оролцсон.

          Т.Оюунболд Ховд аймаг руу зарж борлуулсан 00-82 УНБ улсын дугаартай Ланд Крузер-80 маркийн авто машины арлын дугаарыг Яармагт байх гагнуурын газарт очиж тасдуулан өөрчлүүлэхэд хамт явсан. Т.Оюунболд үүнийг худлаа гээд үгүйсгээд байдаг юм. Яармагт байдаг гануурын хүнийг Оюунболд бид 2-ын хэн нь ч танихгүй. Үнэ хөлсөө тохиролцоод л гагнуулсан юм. Мөн Оюунболд нь авто машин хулгайлах зарж борлуулж байхад надтай хамт Баянзүрх дүүргийн нутаг дэвсэрт байр түрээслэн хамт амьдарч байсан. Үүнийг бас худлаа гээд байгаа юм. Тухайн үед бид нарын хамт түрээслэж байсан Баянзүрх дүүргийн 13 дугаар хороололын 21 дүгээр байрны 7 дугаар орцны 219 тоотыг түрээслэн суух гэрээг Оюунболд өөрийн гараар хийж байсан. Энэ түрээсийн гэрээг Баянзүрх захын хойд талд үйл ажиллагаа явуулж байсан нотариатын газраар 2012 оны 10 дугаар сарын 26-ны орчим батлуулсан юм. Энэ гэрээг хийхэд Алтангэрэл хамт явсан. Мөн Баянзүрх дүүргийн Сүнжин Гранд зочид буудлын хойд талын байрны дундаас хулгайлсан 35-35 улсын дугаартай Ланд Крузер автомашины номерыг 20-40 УНБ болгон өөрчлөхөд Эрдэнэбилэг Алтангэрэл нар надтай хамт явсан. Харин зарахад Т.Оюунболд оролцож хамт зарсан. Мөн Ховд аймаг руу надтай Оюунболд явж 00-82 авто машиныг зарсан юм. Мөн Т.Оюунболд 17-88 УНЗ улсын дугаартай Ланд Крузер маркийн автомашиныг хулгайлаад зарахад оролцсон. Хулгайлсан автомашиныг хэн ажилтай байна тэр нь унаад л явдаг байсан. Яг тэгж тэгж ашиглаж байсан талаар санахгүй байна. Авто машинуудыг хэн хэнд хэдэн төгрөгөөр зарсан талаар өмнө өгсөн байцаалтандаа бүгдийг нь үнэн зөвөөр нь мэдүүлсэн. Авто машин хулгайлаад олсон нгөө хэнд нь мөнгө хэрэгтэй байнга тэр нь л авдаг байсан. Үлдсэн мөнгийг нь бүгдээрээ л хувааж ууж идээд дуусдаг байсан. Т.Оюунболд тэгж их мөнгө төгрөг тусад нь авсан асуудал байхгүй.

          Ж.Алтангэрэл бол энэ бүх автомашин дээр буюу 5 автомашин хулгайлсан хэрэгт бүгдэд нь хамтран оролцсон. Эдгээр авто машин хулгайлсан үйлдэлүүдэд оролцохдоо дандаа санаачилагч байсан. Анх Ланд маркийн автомашин хулгайлъя гэж хэлээд түлхүүр авч ирж байсан. Бид нар анх хулгай хийсэн автомашины арлын дугаарыг өөрчлөх болон зэврийн хэрэгслийн гэрчилгээ худалдан авах мөнгөгүй байсан  болохоор  Алтангэрэлийн  эзэмшилийн  автомашин болох 71-70 УНР улсын

дугаартай Киа спектор маркийн авто машиныг Өгөөмөр зах дээр дугуй зардаг байсан үл таних залууд 6.500.000 төгрөгөөр зарж мөнгөтэй болж байсан. Энэ машин нь Алтангэрэлийн нэр дээр байгаагүй түүний хамаатан Хишигдорж овогтой Даваацэцэг гэх хүний нэр дээр бүртгэлтэй байсан. Ингэж бид нар хулгайн замаар олсон автомашиндаа гэрчилгээ авч арлын дугаарыг янзлуулах мөнгөтэй болж байсан юм. 95-44 унз улсын дугаартай цагаан өнгийн аксент маркийн авто машин Идэрмөнх гэх хүний нэр дээр байсан авто машин. Энэ машиныг Идэрмөнхөөс Алтангэрэл гуйж аваад халтууранд явна гэж хэлээд авдаг байсан. Идэрмөнхийн энэ машинаар явж хулгайн хэрэг хийдэг байсан талаар бол Идэрмөнх мэдэхгүй. Энэ талаараа ирж байцаалт өгсөн. Одоо энэ машин нь хаана байгаа талаар мэдэхгүй байна. Зарагдсан байх. 51-67 УБЗ улсын дугаартай Аксент маркийн цагаан өнгийн автомашин бол Даваанямын төрсөн эцэг Цогтгэрэлийн нэр дээр байсан автомашин. Одоо энэ машин хаана байгааг мэдэхгүй зарагдсан гэсэн. 35-37 УБВ улсын дугаартай Марк 2 маркийн авто машины эзэмшигчийг нь би санахгүй байна. Би энэ машиныг 2012 оны 12 дугаар сарын 07-08-ний үед 5.200.000 төгрөгөөр худалдан авч байсан. Худалдаж авахдаа нөгөө хүнээс нэр дээрээ шилжүүлж авалгүйгээр нотариатаар худалдах худалдан авах гэрээ хийгээд л шууд авсан. Энэ машин намайг баригдсанаас хойш 4 сар орчим цагдан хоригдож байгаад гарч ирэхэд Алтангэрэлийн эгчийн хашаанд байсан. Тэгээд Батзул байцаагчид энэ машиныг яах вэ гэхэд наад машиныг чинь хурааж авч болохгүй юм байна гэхээр нь техникийн зах дээр танихгүй хүнд 1.370.000 мянган төгрөгөөр зарсан. Энэ машины мотор нь цохьсон байсан болохоор хямд зарсан юм. Хулгай хийж зарсан автомашинуудын мөнгийг ихэвчлэн бэлэн мөнгөөр авдаг байсан. Харин Ховд аймагт зарсан машины мөнгө миний ХААН банкны 9094835 гэсэн дансаар шилжин орж ирж байсан. Ж.Алтангэрэл, Ц.Давааням, Т.Оюунболд нарын дансаар мөнгө шилжүүлж авч байгаагүй. Би эдгээр хүмүүстэй гэмт хэрэг үйлдсэн талаараа тогтвортой мэдүүлж байсан. Би энэ хэргийг үнэн зөвөөр нь хурдан шийдэгдээсэй л гэж хүсэж байна. Би эдгээр хүмүүсийг татан оролцуулах ямар нэг гол санаа байхгүй. Харин хамгийн анх өгсөн мэдүүлэгтээ би эдгээр хэргийг ганцаараа үйлдсэн талаар мэдүүлсэн. Бид нар баригдаагүй байхдаа энэ бүх хэргийг би ганцаараа дааж гаръя гэж тохирсон байсан. Харин сүүлд нь үнэн зөвөөр нь мэдүүлээд шийдүүлье гэж бодоод үнэн зөвөөр нь мэдүүлсэн юм” гэх мэдүүлэг /хх.4.176-179/,

 

          Мөрдөн байцаалтанд яллагдагч Б.Эрболотын 2016 оны 02 дүгээр сарын 22-ны өдөр өгсөн: “Урьд өгсөн мэдүүлэг үнэн зөв бүх хэргээ үнэн зөвөөр мэдүүүлж хүлээсэн байгаа болно. Надад нэмж ярихад тухайн үед анх хулгайн гэмт хэргийг үйлдэхэд санхүүжилсан асуудал бол хамт хэрэг үйлдсэн гээд байгаа Ж.Алтангэрэлийн Киа маркийн 71-70 УНР улсын дугаартай суудлын саарал өнгөтэй авто машиныг Өгөөмөр гэх техникийн зах дээр дугуйны ченж хийдэг залууд 6,000,000 төгрөгөөр Алтангэрэл бид 2 явж зараад тэгээд энэ мөнгөнөөс анх машин хулгайлах санхүүжилт эхлэж хулгайн гэмт хэргүүдийг үйлдсэн. Тэгээд миний яриад байгаа зүйл бол Алтангэрэлийн худлаа яриад байгааг нотлохын тулд дээрх машиныг худалдан авсан гэх хүнээс хэзээ яаж хэдэн төгрөгөөр хэнээс худалдан авсан талаар асуулгаж байцаалт авахуулмаар байна. Уг машин хулгайлах гэмт хэргүүдийг үйлдэхээс өмнө зарж борлуулсан болохоор энэ талаар тодруулах хэрэгтэй байгаа юм. Мөн Алтангэрэлийн эцэг Жамяаншарав гэрчийн мэдүүлэг өгөхдөө хүү Алтангэрэлийн өгсөн мэдүүлэгтэй зөрүүтэй байгаа, ямар зөрүүтэй гэвэл тухайн үед Алтангэрэл нь өөрийнхөө дээрх машиныг аль өмнө дугуйны ченж залууд зараад Алтангэрэлийн аавд зарсан гэх 20-40 УНВ улсын дугаартай Ланд крузер-80 автомашины арлын дугаар тээврийн хэрэгсэлийн гэрчилгээг номерыг худалдан авахад зарцуулчихсан. Тэгээд  Алтангэрэл  бид  2  Архангайн  Батцэнгэл  сум  орж  Жамяаншарав гуайтай

уулзахдаа би манай ах 17.000.000 төгрөгөөр зар, буулгаж болохгүй гэж хэлээд Алтангэрэлийн 71-70 УНР улсын дугаартай Киа Спектор машиныг зөрүүнд нь бодоод 6.500.000 төгрөгийг бэлэн өгчих гэж хэлээд тэгээд уг мөнгийг Жамяаншаравын дүү Хишигдоржийн гэрээс Улаанбаатар хотод ирээд авсан. Энэ бүх асуудлыг Алтангэрэл бид үгсэн тохиролцоод Алтангэрэлийн аав Жамъяаншаравд хэлж машинаа зарсан. Тэгээд Алтангэрэлийн аав Жамяаншарав нь надаас авсан гэх Ланд крузер-80 маркийн 20-40 УНВ улсын дугаартай машинаа буцаагаад заруулахаар хүү Алтангэрэлд 2012 оны 08 дугаар сард өгч явуулсан байсныг Алтангэрэл, Оюунболд бид 3 нь 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдөр уг машиныг 15.000.000 төгрөгөөр зараад энэ мөнгийг Оюунболд, Аптангэрэл, Давааням бид хуваагаад үрээд байр түрээсэлсэн. Тэгээд СБД-ийн нутаг дэвсгэр “Цирк”-ийн баруун талаас 17-88 УНЗ улсын дугаартай хулгайлсан Ланд крузер-80 маркийн автомашиныг 11-83 УНР улсын дугаартай болгон өөрчилж 18.500.000 төгрөгөөр зараад 17 сая төгрөгийг бэлнээр 2012 оны 11 дүгээр сарын дундуур Жамяаншаравд хүү Алтангэрэл нь хүргэж өгсөн байгаа тул Алтангэрэл нь худлаа яриад байгаа нь харагдаж байгаа юм. Хэрэв тэгвэл Алтангэрэл аавынхаа өгсөн машиныг хаана хэнд зарсан байхав, энэ их мөнгийг яаж олох юм бэ. Хамт хулгайлсан машинаа зараад л мөнгийг буцааж аавдаа өгсөн шүү дээ. Харин энэ асуудалд Алтангэрэл нь Эрболот уг машиныг зарчихаад мөнгийг нь хэрэглэж байгаад өгье гээд 11 дүгээр сард аавд өгсөн гэж мэдүүлээд байгаа нь ор үндэсгүй худал юмаа. Мөн Алтангэрэл өөрөө машинаа 9 сая төгрөгийн зөрүүгээр өгсөн гэж мэдүүлчихээд байхад аав Жамяаншарав нь 10.500.000 мянган төгрөгний зөрүүг үнэлж уг Ланд крузер-80 машиныг авсан гэж мэдүүлээд байгаа тул Аптангэрэлийн худлаа ярьж байгаа нь харагдаж байгаа шүү дээ. Иймээс Алтангэрэлийн өөрийнх нь Киагийн машиныг хэзээ яаж зарсан талаар дугуйны ченж залуу мэдэж байгаа болно. Эрдэнэбилэгийг одоо хаана байгаа эсэхийг мэдэхгүй ор сураггүй байгаа. Би хоригдсоноос хойш бол уулзаагүй. Тухайн үед БЗД-ийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэс дээр Эрүүгийн төлөөлөгч Танант, мөрдөн байцаагч Ганбаатар хоёр намайг баригдсаны дараа Давааням, Оюунболд, Алтангэрэл, Алтанбек, Од, Эрдэнэбилэг нарыг бүгдийг барьж цагдаа дээр авчирж байсан. Эрдэнэбилэгийг бол дээрх хүмүүс бүгд мэднэ. Мөн Идэрмөнх гэх нэртэй хүн гэрчийн мэдүүлэг өгөхдөө Эрдэнэбилэг, Алтангэрэл бид 3-ын талаар тодорхой мэдүүлэг өгчихсөн байгаа шүү дээ. Содон шинж тэмдэг 170 см өндөр нуруутай, туранхайвтар шар царайтай, шаймий эрүүтэй, халимаг үстэй. Овгийг мэдэхгүй” гэх мэдүүлэг /хх.5.227-229/,

 

          Мөрдөн байцаалтанд яллагдагч Б.Эрболотын 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдөр өгсөн: “Авто тээврийн осолыг Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт гаргасан нь үнэн тэгэхдээ осол гаргах үед бол Давааням тухайн үед жолооны үнэмлэхгүй байсан юм. Алтангэрэлийг жолооны үнэмлэхтэй учраас жолоодож яваад осолд өртсөн гэж хэлүүлсэн болно. Тэр шөнө Циркийн тэндээс Ланд крузер машиныг хулгайлчихаад би хулгайлсан машинаа жолоодож, Алтангэрэл болохоор 95-44 УНЗ улсын дугаартай Эксель маркийн автомашиныг жолоодон явсан. Мөн Давааням 51-67 УБЗ улсын дугаартай авто машиныг жолоодон араас явж байгаад Алтангэрэл руу утасдаад Улсын Их дэлгүүрийн хажууд “Шөлөндөө” гэх нэртэй хоолны газрын үүдэнд уулзацгаая гээд дундаас явчихсан байсныг мэдээгүй яваад хулгайлсан Ланд крузер автомашинаа БЗД-ийн нутаг дэвсгэр 72 хотхоны урд талд жижиг цахилгаан станцын хажууд тавьчихаад Алтангэрэлийн жолоодож явсан машинд суугаад Их дэлгүүрийн хажууд Шөлөндөөгийн үүдэнд ирээд зогсож байтал Давааням ертөнцийн зүгээр баруун талаасаа ирж яваад үргэлжилсэн цагаан шугамыг давах гэж зогстол араас тэр М.бенз маркийн авто машин мөргөөд зугатахаар нь Аптангэрэл бид хоёр араас нь хөөж явсаар байгаад нөгөө машин хулгайлсан байрныхаа хажууд очсон чинь тэр

мөргөсөн машин байхаар би өөрийнхөө 88073328 гэсэн дугаараас 124 гэх замын цагдаагийн утас руу залгаж дуудлага өгсөн. Иймээс энэ Аптангэрэл, Давааням хоёр сайн мэдэж байгаа шүү дээ. Хэрэв би худлаа яриад байгаа юм бол мөргөсөн машиных нь содон шинж тэмдэгийг нь хэлье, уг машин хар бараандуу хоёр хаалгатай М.бенз-SLS2300 маркийн автомашин байсан. Циркийн тэндээс Ланд крузер автомашиныг хулгайлсан цаг авто осол гарсан шөнийхөө 01 цагаас 02 цаг 20 минут орчим үед болсон үйл явдал. Харин авто осол бол шөнийн 03 цагаас 04 цагийн хооронд болсон шиг санаж байна. Машинаа хулгайлчихаад тавьчихаад авто осол гарахыг Алтангэрэл бид хоёр өөрсдөө нүдээрээ хараад зогсож байсан шүү дээ. Би өөрөө осол гарсаны дараа Алтангэрэл, Давааням нартай байнга хамт яваад маргааш өглөө нь машинаа өдрийн 14 цаг өнгөрч байхад үнэлүүлээд дуусан. Тэгээд бүгд салаад гэр гэрлүүгээ явцгаасан. Давааням Аптангэрэл бид гурав 2012 оны 04 дүгээр сарын 30-наас 05 сарын 01-ныг шилжих шөнийн 01-02 цаг 20 минутын орчимд Ланд крузер машиныг хулгайлаад тэгээд 05 дугаар сарын 01-ны үүрээр 3-04 цагийн үед авто осол гарсан болно. Циркийн хажууд 14-А байрны гаднаас 17-88 УНЗ улсын дугаартай автомашиныг хулгайлахад Давааням, Аптангэрэл бид гурав байсан. Давааням болохоор өөрийнхөө эзэмшлийн 51-67 УБЗ улсын дугаартай Аксент цагаан өнгийн авто машинтай байсан ба Даваанямын машин Ланд крузер автомашин хулгайлах газраас өртөнцийн зүгээр зүүн хойд талд 100 метр орчим зайтай байрны зогсоолд зогсчихсон байсан. Аптангэрэл бид хоёр болохоор Апттангэрэлийн жолоодож явсан 95-44 УНЗ улсын дугаартай цагаан өнгийн Эксель автомашиныг хулгайлах гэж байгаа автомашинаас 30-40 метрийн зайтай 14-А байрлуу ордог туслах зам дээр тавиад хулгайлсан машин руугаа алхаж очоод би хаалгыг онгойлгоод асаагаад тэгээд Алтангэрэл буцаж очиж өөрийнхөө машиныг асаагаад араас дагаж яваад Нарны зам руу ороод тэр чигээрээ 72 дугаар хотхоны урд талд цахилгаан жижиг станцын хажууд ирсэн. Давааням ерөнхийдөө хүн хараад байж байсан. Авто осол гарах үед Алтангэрэл бид хоёр Их дэлгүүрийн хажууд ертөнцийн зүгээр баруун талд Шөлөндөө нэртэй хоолны газар гадаа авто машины зогсоол дээр зогсож байсан. Тэгтэл Давааням ирээд зогстол араас нь Бенз авто машин мөргөсөн. Замын цагдаад өөрийнхөө 88073328 гэсэн дугаараас 124 гэх замын цагдаагийн утас руу залгаж дуудлага өгсөн. Алтангэрэл 99939203, Давааням 88748978 гэсэн дугаарын утаснуудтай байсан” гэх мэдүүлэг /хх.6.9-10/,

 

-Эд зүйлийн үнэлгээ /хх.1.76, хх.4.161/,

-Тээврийн хэрэгслийн лавлагаа /машинаар/ /хх.1.112/,

-Гэрч Г.Батбаярыг байцаасан тэмдэглэл /хх.2.19-20/,

-Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол /хх.1.55/,

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг шалгах хугацааг сунгах тогтоол /хх.1.56/,

-Иргэний нэхэмжлэгч Д.Лхагвадоржийн Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхэд гаргасан хүсэлт/ хх.3.248/,

-Иргэний нэхэмжлэгч Д.Лхагвадоржийн Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх.3.249/,

-Мөрдөн байцаалтыг сэргээн явуулах тухай тогтоол /хх.3.76/,

-Эд зүйл хураан авах тогтоол /хх.1.100/,

-Иргэний хариуцагч С.Зоригтбаатарын оршин суух хорооны тодорхойлолт /хх.1.111/,

-Шүүх хуралдааны тэмдэглэл /хх.4.116/,

-Иргэний хариуцагчаар татах тухай захирамж /хх.4.3/,

-Иргэний нэхэмжлэгч Б.Бямбасүрэнг байцаасан тэмдэглэл /хх.2.46/,

-Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх.2.31/,

 

-Хөрөнгө битүүмжилсэн тогтоол /хх.2.32/,

-Хохирогч Б.Сүхбатыг байцаасан тэмдэглэл /хх.2.35/,

-Гэрч Т.Өнөрийг байцаасан тэмдэглэл /хх.2.51/,

-Тээврийн хэрэгсэлийн лавлагаа /машинаар/  /хх.2.23-25/,

-Хохирогч Т.Ганзоригийн Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /хх.1.57-62/,

-Хохирогч Т.Ганзоригийн Баянзүрх дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөн байцаагч ахмад Н.Ганбаатарт гаргасан хүсэлт /хх.1.93/,

-Хэргийг харъяаллын дагуу шилжүүлэх санал /хх.1.95/,

-Яллагдагч Ж.Алтангэрэлийг байцаасан тэмдэглэл /хх.3.203-204/,

-Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /хх.2.74/,

-Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны фото зураг / хх.2.85-86/,

-Гэрч А.Алтанбекийг байцаасан тэмдэглэл /хх.5.219-221/,

-Гэрч Ч.Нарандэмбэрэлийг дахин байцаасан тэмдэглэл /хх.6.7/,

-Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол /хх.6.16/,

-Замын цагдаагийн газраас Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал /хх.6.18/,

-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх.3.1/,

-Шүүгдэгч Ж.Алтангэрэлийн иргэний үнэмлэхийн лавалгаа /хх.3.2-5/,

-Шүүгдэгч Ж.Алтангэрэлийн сургуулийн тодорхойлолт /хх.3.3/,

-Баянзүрх дүүргийн 5-р хорооны оршин суугчийн тодорхойлолт /хх.3.4/,

-Батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авах тогтоол /хх.3.25/,

-Гэрч Г.Батбаярыг гэрчээр байцаасан тэмдэглэл /хх.3.80-81/,

-Гэрч Н.Цогтбаатарыг гэрчээр байцаасан тэмдэглэл /хх.3.82/,

-Гэрч Т.Мөнхтөмөрийг байцаасан тэмдэглэл /хх.3.85/,

-Таньж олуулах ажиллагаа хийсэн тухай тэмдэглэл /хх.4.168/,

-Гэрч Т.Жавхлантөгсийг байцаасан тэмдэглэл /хх.6.60/,

-Иргэний нэхэмжлэгч Д.Лхагвадоржийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх.1.115-116/,

-Иргэний нэхэмжлэгч Д.Лхагвадоржийн Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст гаргасан хүсэлт /хх.1.118/,

-Өмгөөлөгч Г.Нацагдоржийн Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст гаргасан гомдол /хх.1.119/,

-Эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол /хх.1.120/,

-Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол/хх.1.121/,

-Гомдол мэдээллийг шалгах хугацааг сунгах тогтоол /хх.1.122/,

-Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /хх.1.123/,

-Б.Оргилбатаас авсан тайлбар /хх.1.124/,

-Г.Доржготовоос авсан тайлбар /хх.1.125/,

-Зарлагын мэдүүлэг, эмнэлэгийн магадлагаа /хх.1.117/,

-Шүүгдэгч Б.Эрболотын бичгээр гаргасан хүсэлт /хх.2.157/,

-Шүүгдэгч Т.Оюунболдын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх.2.201/,

-Шүүгдэгч Т.Оюунболдын хувийн байдал тогтоосон баримтууд /хх.2.202, 209, хх.4.50-56/,

-Шүүгдэгч Ц.Даваанямын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх.2.231/,

-Шүүгдэгч Ц.Даваанямын хувийн байдал тогтоосон баримтууд /хх.4.56-98/,

-У.Оюу-Эрдэнийг гэрчээр байцаасан тэмдэглэл /хх.4.174/,

-Т.Хосбаярыг гэрчээр байцаасан тэмдэглэл /хх.4.175/,

-Эрүүгийн хэргийн төв архивын 675 дугаар албан бичиг /хх.6.15/,

-201224000383 дугаартай хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол уг хэрэгт холбогдох материалууд /хх.6.16-34/,

-Б.Мэргэнбилгүүнийг гэрчээр байцаасан тэмдэглэл /хх.3.87-88/,

-М.Идэрмөнхийг гэрчээр байцаасан тэмдэглэл /хх.3.89/ зэрэг болно.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан эдгээр нотлох баримт нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Мөрдөн байцаалтад гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлсөн буюу нөлөөлж болохуйцаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн шаардлагыг мөрдөн байцаалтын шатанд ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалтын явцад Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, хэргийн зүйлчлэл тохирчээ.

 

          1. Б.Эрболот нь Ж.Алтангэрэл, Эрдэнэбилэг нартай бүлэглэж 2012 сарын 02 сард Сүнжинграндын урд байрны зогсоол дээр байсан иргэн Б.Баатарцогтын эзэмшлийн 35-35 УНГ улсын дугаартай “Ланд Круйзер-80” маркийн автомашиныг хулгайлан авч, /иргэн Т.Мөнхтөмөрөөс Ланд Круйзер 80 маркын 20-40 УНВ улсын дугаар, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, арлын дугаарыг худалдан авч/, Б.Баатарцогтын машины арлын дугаарыг солиулж, 20-40 УНВ улсын дугаартай болгон зарж, 22.600.000 төгрөгийн хохирол учруулсан,

          Ж.Алтангэрэл, Ц.Давааням нартай бүлэглэн 2012 оны 04 дүгээр сарын 28-нд Баянзүрх дүүргийн 13-р хороолол 38 дугаар байрны зогсоол дээр байсан иргэн Б.Сүхбатын эзэмшлийн 00-82 УНБ улсын дугаартай Ланд Круйзер-80 маркийн автомашиныг хулгайлан авч, /Ц.Давааням нь иргэн Ч.Нарандэмбэрэлээс 33-25 УНЦ дугаартай машины техникийн бичиг баримтыг худалдан авч/, Б.Сүхбатын машины арлын дугаарыг солиулж, 33-25 УНЦ улсын дугаартай болгон /Ховд аймаг руу Т.Оюунболдын хамт явж/ иргэн Б.Бямбасүрэнд зарж, 19.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

          Ж.Алтангэрэл, Ц.Давааням нартай бүлэглэн 2012 оны 04 дүгээр сарын 30-аас 05 дугаар сарын 1-нд шилжих шөнө 01-03 цагийн үед Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр циркийн урд талын 14-а байрны урд зогсоол дээр байсан иргэн Т.Ганзоригтын эзэмшлийн “Ланд Круйзер-80” маркийн 17-88 УНЗ улсын дугаартай автомашиныг хулгайлан авч, /Ж.Алтангэрэл нь “Татах хүч” сервисийн захирал Л.Батсайханаас 11-11 БРА дугаарын машины бичиг баримтыг худалдан авч/, Т.Ганзоригтын машины дугаарыг 11-83 УНЧ улсын дугаартай болгон зарж 18.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

          Т.Оюунболд, Ж.Алтангэрэл нартай бүлэглэн 2012 оны 09 дүгээр сарын 06-ны шөнө Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Өргөө хотхоны зүүн талын зогсоол дээр байсан иргэн Б.Оргилбатын эзэмшлийн 02-20 УНА улсын дугаартай Гранд марк-2 маркийн мөнгөлөг саарал өнгийн машиныг хулгайлан авч, /иргэн Н.Цогтбаатараас 48-79 УНО улсын дугаартай Тоёото гранд маркийн машины арлын дугаар бичиг баримтыг худалдан авч/, Б.Оргилбатын машины дугаарыг 48-79 УНО улсын дугаартай болгон зарж 10.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

          Т.Оюунболд, Ж.Аптангэрэл, Ц.Давааням нартай бүлэглэн 2012 оны 12 дугаар сарын 22-нд Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургуулийн зүүн талын байрны зогсоол дээр байсан иргэн Ц.Энхбаатарын эзэмшлийн ”Ланд Круйзер-80” маркийн 45-67 ДГО улсын дугаартай ногоон өнгийн автомашиныг хулгайлан авч 18.000.000 төгрөгийн хохирол учруулж, нийт 5 удаагийн давтан үйлдлээр, урьдчилж үгсэн тохиролцож бүлэглэн, машин ашиглаж, тусгайлан бэлтгэсэн түлхүүр хэрэглэж бусдад 88.100.000 төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсан,

          2. Ж.Алтангэрэл нь Б.Эрболот, Эрдэнэбилэг нартай бүлэглэн 2012 сарын 02 сард Сүнжинграндын урд байрны зогсоол дээр байсан иргэн Б.Баатарцогтын эзэмшлийн 35-35 УНГ улсын дугаартай “Ланд Круйзер-80” маркийн автомашиныг хулгайлан авч, /иргэн Т.Мөнхтөмөрөөс Ланд Круйзер 80 маркын 20-40 УНВ улсын дугаар, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, арлын дугаарыг худалдан авч/, Б.Баатарцогтын машины арлын дугаарыг солиулж, 20-40 УНВ улсын дугаартай болгон зарж, 22.600.000 төгрөгийн хохирол учруулсан,

          Б.Эрболот, Ц.Давааням нартай бүлэглэн 2012 оны 04 дүгээр сарын 28-нд Баянзүрх дүүргийн 13-р хороолол 38 дугаар байрны зогсоол дээр байсан иргэн Б.Сүхбатын эзэмшлийн 00-82 УНБ улсын дугаартай Ланд Круйзер-80 маркийн автомашиныг хулгайлан авч, /Ц.Давааням нь иргэн Ч.Нарандэмбэрэлээс 33-25 УНЦ дугаартай машины техникийн бичиг баримтыг худалдан авч/, Б.Сүхбатын машины арлын дугаарыг солиулж, 33-25 УНЦ улсын дугаартай болгон /Б.Эрболот нь Ховд аймаг руу Т.Оюунболдын хамт явж/ иргэн Б.Бямбасүрэнд зарж, 19.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

          Б.Эрболот, Ц.Давааням нартай бүлэглэн 2012 оны 04 дүгээр сарын 30-аас 05 дугаар сарын 1-нд шилжих шөнө 01-03 цагийн үед Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр циркийн урд талын 14-а байрны урд зогсоол дээр байсан иргэн Т.Ганзоригтын эзэмшлийн “Ланд Круйзер-80" маркийн 17-88 УНЗ улсын дугаартай автомашиныг хулгайлан авч, /Ж.Алтангэрэл нь “Татах хүч” сервисийн захирал Л.Батсайханаас 11-11 БРА дугаарын машины бичиг баримтыг худалдан авч/, Т.Ганзоригтын машины дугаарыг 11-83 УНЧ улсын дугаартай болгон зарж 18.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

Б.Эрболот, Т.Оюунболд нартай бүлэглэн 2012 оны 09 дүгээр сарын 06-ны шөнө Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Өргөө хотхоны зүүн талын зогсоол дээр байсан иргэн Б.Оргилбатын эзэмшлийн 02-20 УНА улсын дугаартай Гранд марк-2 маркийн мөнгөлөг саарал өнгийн машиныг хулгайлан авч, /иргэн Н.Цогтбаатараас 48-79 УНО улсын дугаартай Тоёото гранд маркийн машины арлын дугаар бичиг баримтыг худалдан авч/, Б.Оргилбатын машины дугаарыг 48-79 УНО улсын дугаартай болгон зарж 10.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

          Б.Эрболот, Т.Оюунболд, Ц.Давааням нартай бүлэглэн 2012 оны 12 дугаар сарын 22-нд Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургуулийн зүүн талын байрны зогсоол дээр байсан иргэн Ц.Энхбаатарын эзэмшлийн ”Ланд Круйзер-80” маркийн 45-67 ДГО улсын дугаартай ногоон өнгийн автомашиныг хулгайлан авч 18.000.000 төгрөгийн хохирол учруулж, нийт 5 удаагийн давтан үйлдлээр, урьдчилж үгсэн тохиролцож бүлэглэн, машин ашиглаж, тусгайлан бэлтгэсэн түлхүүр хэрэглэж бусдад 88.100.000 төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсан,

          3. Ц.Давааням нь 2012 оны 04 дүгээр сарын 28-нд Баянзүрх дүүргийн 13-р хороолол 38 дугаар байрны зогсоол дээр байсан иргэн Б.Сүхбатын эзэмшлийн 00-82 УНБ улсын дугаартай Ланд Круйзер-80 маркийн автомашиныг хулгайлан авч, /Ц.Давааням нь иргэн Ч.Нарандэмбэрэлээс 33-25 УНЦ дугаартай машины техникийн бичиг баримтыг худалдан авч/, Б.Сүхбатын машины арлын дугаарыг солиулж, 33-25 УНЦ улсын дугаартай болгон /Б.Эрболот нь Ховд аймаг руу Т.Оюунболдын хамт явж иргэн Б.Бямбасүрэнд зарж/, 19.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

          Б.Эрболот, Ж.Аптангэрэл нартай бүлэглэн 2012 оны 04 дүгээр сарын 30-аас 05 дугаар сарын 1-нд шилжих шөнө 01-03 цагийн үед Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр циркийн урд талын 14-а байрны урд зогсоол дээр байсан иргэн Т.Ганзоригтын эзэмшлийн “Ланд Круйзер-80" маркийн 17-88 УНЗ улсын дугаартай автомашиныг хулгайлан авч,  /Ж.Алтангэрэл нь  “Татах хүч”  сервисийн  захирал  Л.Батсайханаас 

11-11 БРА дугаарын машины бичиг баримтыг худалдан авч/, Т.Ганзоригтын машины дугаарыг 11-83 УНЧ улсын дугаартай болгон зарж 18.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

          Б.Эрболот, Т.Оюунболд, Ж.Алтангэрэл нартай бүлэглэн 2012 оны 12 дугаар сарын 22-нд Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургуулийн зүүн талын байрны зогсоол дээр байсан иргэн Ц.Энхбаатарын эзэмшлийн ”Ланд Круйзер-80” маркийн 45-67 ДГО улсын дугаартай ногоон өнгийн автомашиныг хулгайлан авч 18.000.000 төгрөгийн хохирол учруулж, нийт 3 удаагийн давтан үйлдлээр, урьдчилж үгсэн тохиролцож бүлэглэн, машин ашиглаж, тусгайлан бэлтгэсэн түлхүүр хэрэглэж бусдад 55.000.000 төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсан,

          4. Т.Оюунболд нь Б.Эрболот, Ж.Алтангэрэл нартай бүлэглэн 2012 оны 09 дүгээр сарын 06-ны шөнө Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Өргөө хотхоны зүүн талын зогсоол дээр байсан иргэн Б.Оргилбатын эзэмшлийн 02-20 УНА улсын дугаартай Гранд марк-2 маркийн мөнгөлөг саарал өнгийн машиныг хулгайлан авч, /иргэн Н.Цогтбаатараас 48-79 УНО улсын дугаартай Тоёото гранд маркийн машины арлын дугаар бичиг баримтыг худалдан авч/, Б.Оргилбатын машины дугаарыг 48-79 УНО улсын дугаартай болгон зарж 10.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

          Б.Эрболот, Ж.Алтангэрэл, Ц.Давааням нартай бүлэглэн 2012 оны 12 дугаар сарын 22-нд Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургуулийн зүүн талын байрны зогсоол дээр байсан иргэн Ц.Энхбаатарын эзэмшлийн ”Ланд Круйзер-80” маркийн 45-67 ДГО улсын дугаартай ногоон өнгийн автомашиныг хулгайлан авч 18.000.000 төгрөгийн хохирол учруулж, нийт 2 удаагийн давтан үйлдлээр, урьдчилж үгсэн тохиролцож бүлэглэн, машин ашиглаж, тусгайлан бэлтгэсэн түлхүүр хэрэглэж бусдад 28.500.000 төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар тогтоогдлоо.

 

Шүүгдэгч Ж.Алтангэрэл, Ц.Давааням, Т.Оюунболд нар нь эдгээр гэмт хэрэгт хамтран оролцоогүй, өөрсдийг нь гэм буруутай талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй, автомашины бичиг баримт худалдан авах, арлын дугаар гагнуулах зэргийг хийгээгүй, эхний үйлдэлд оролцсон гэх Эрдэнэбилэг гэгчийг огт танихгүй, зөвхөн шүүгдэгч Б.Эрболотын мэдүүлгээр яллаж байна гэх боловч тэдгээр шүүгдэгчийн мэдүүлгийг үгүйсгэн няцааж, шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, гэмт үйлдэл бүрт хамтран оролцогчдын гүйцэтгэсэн үүрэг, оролцооны талаар мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Эрболотын удаа дараа тогтвортой бөгөөд тодорхой, илүү үнэмшилтэй, эх сурвалжаа зааж өгсөн мэдүүлгүүд нь дор дурдсан бусад нотлох баримтаар батлагдаж байна. Үүнд:

 

Мөрдөн байцаалтанд гэрч Т.Алтанхуягийн өгсөн: “... одоогоос 1 жил гаруй хугацааны өмнө байх, үл таних 20-21 орчим насны шар царайтай, туранхай залуу ганцаараа ирж “юм гагнуулъя” гэж” хэлсэн. Юуг нь гэж асуухад “унаж ирсэн “Ланд круйзер-80” машиныхаа арлын дугаарыг нь зүсээд авчихсан, өөрөө барьж ирсэн арлын дугаарыг гагнуулъя” гэж байсан. Тэгээд би түүнээс ямар учиртайг нь асуухад “машинаа хөдөө унагачихаад машиныхаа рамыг сольсон юм. Гэтэл арлын дугаарыг нь солихгүй бол болохгүй гээд байна гэж гуйсан. Тэгээд би барьж ирсэн арлын дугаарыг нь раманд нь гагнаж өгөөд явуулсан. “... Надаар арлын дугаар гагнуулах гэж ирсэн залуу ганцаараа явж байсан. Уг залуугийн биеийн өндөр 170 орчим өндөр нуруутай туранхайвтар, жижиг халимагдуу үстэй, шардуу царайтай 20-21 орчим насны залуу байсан... Урд нь надад гэрэл зураг харуулахад би таньж зааж өгч байсан шүү дээ” гэх мэдүүлэг /хх.3.92-93/,

Мөрдөн байцаалтанд гэрч Л.Батсайханы өгсөн: “Би онхолдсон 11-11 БРА улсын

дугаартай “Ланд круйзер-80” маркийн машиныг танилаасаа авч задалж зарсан. Гэтэл манай сервисээр тухайн үед орж гараад “Ланд круйзер-80” маркийн машины сэлбэг асуугаад яваад байдаг 20-22 орчим насны үл таних залуу уг машиныг харчихаад бичиг баримтыг нь зарчих гээд дахин дахин гуйгаад байсан. Тэгээд би уг залууг 11-11 БРА машины эзэнтэй нь холбож өгөөд тэд гэрээ байгуулж нэрээ шилжүүлсэн... Энэ Ж.Алтангэрэл гэгчийн зураг мөн байна” гэх мэдүүлэг /хх.3.94-95/,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Л.Батсайханы өгсөн: “11-11 БРА улсын дугаартай Ланд Крузер машиныг манай дүү унаж яваад 2012 оны 07 билүү 08, 09 сард унагаасан. Тэгээд засаад авъя гэж бодсон ч их мөнгө гарах гээд байхаар нь задлаад заръя гээд над дээр авчирсан. Шүүгдэгч Б.Эрболотыг харж байсан. Манайх машины сэлбэг зардаг учир Эрболот машин зардаг. Манайхаас сэлбэг авдаг байсан. Шүүгдэгч Ж.Алтангэрэлтэй 2, 3 удаа уулзаж байсан. Манай дээр машины сэлбэг асууж ирж байсан. Тэгээд надаас бичиг баримтыг нь өгчих гэж байсан. Унагаасан гээд байгаа тэр машин танай сэлбэгийн газар байсан. Тэр машиныг шүүгдэгч Ж.Алтангэрэл харсан. Надаас сэлбэг асуугаад байсан. Миний тэр машин Монголд орж ирээд удаагүй байсан надад бичиг баримтыг нь авъя гэсэн санал хэлсэн. Би зарахгүй гэхэд миний машин Монголд орж ирээд удсан болохоор зарагдахгүй байна. Таны машин Монголд орж ирээд удаагүй юм чинь таны машины бичиг баримтыг аваад заръя гэхээр нь бид ярилцаж байгаад бичиг баримтаа энэ хүнд өгсөн. 1 сая гаран төгрөгөөр зарсан санагдаж байна. Эрболоттой очиж байсан байж магадгүй. Надаас бичиг баримт авахдаа ганцаараа ирж байсан. Надаас бичиг баримт авсан хүн нь шүүгдэгч Ж.Алтангэрэл, тэр мөнгөө Ж.Алтангэрэлээс гардаж авсан. Б.Эрболотоос машин худалдаж авсан” гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтанд гэрч Д.Гансүлдийн өгсөн: “... Би 2012 оны намар сар өдрийг сайн санахгүй байна. 48-79 УНО дугаартай Гранд марк 2 автомашиныг нэг казак залуугаас худалдаж авсан... Намайг худалдаж авах үед тэр машин казак залуугийн өөрийнхөө нэр дээр итгэмжпэх хийлгээд авсан байсан. Яг эзэн нь Цогтбаатар гэх хүн байсан. ...би эзэнтэй нь итгэмжпэх хийлгэх хэрэгтэй байна гэсэн... нөгөө казак залуу мөн өөрийнхөө үеийн нэг залуугийн хамт зарах гэж байгаа машинтай 100 айлын замын баруун талын уулзвар дээр үйл ажиллагаа явуулж байсан 3 давхар байранд очоод Цогтбаатарыг дуудаж гаргаж ирээд 100 айлын тэнд нотариатаар батлуулж итгэмжлэх хийлгэж авсан. Тэгээд цааш зарахдаа худалдах, худалдан авах гэрээ хийж зарсан... казак залуу бол казак төрхтэй, нөгөө залуу нь туранхай шар залуу байсан... харвал танина” гэх мэдүүлэг /хх.4.170/,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Д.Гансүлдийн өгсөн: “48-79 УНО гэсэн улсын дугаартай Гранд Марк 2 автомашиныг худалдаж авсан. Энэ хүн зарын дагуу ярьж байна гээд утсаар яриад ирсэн. Кино үйлдвэр дээр уулзъя гээд тэр машинаа үзээд үнэ тохиролцоод авсан. 7.200.000 төгрөгөөр худалдаж авсан. 100 айлын тэнд очиж байгаад бид гэрээгээ хийцгээсэн. Эрболоттой 1 хүн хамт явж байсан. Би шүүгдэгч Ж.Алтангэрэлийг л Б.Эрболоттой хамт явж байсан байх гэж бодож байна. Шүүгдэгч Ж.Алтангэрэл л хамт явж байсан хүнтэй нь их төстэй харагдаж байсан. Тухайн үед тэр хүн малгайтай явж байсан” гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтанд гэрч Ч.Нарандэмбэрэлийн өгсөн: “Миний ажиллаж байгаа “АNGА” ХХК нь япон машины сэлбэгийг Японоос оруулж ирж зарж борлуулдаг. Би энэ компанид 2011 оноос өнөөг хүртэл худалдагч хийж байна... Намайг 2012 онд сар өдрийг санахгүй байна дэлгүүр дээрээ сууж байхад үл таних залуу орж ирээд Ланд крузейр-80  маркийн  автомашины  тээврийн  хэрэгслийн гэрчилгээг зарж борлуулах

гэсэн юм гээд надад гар утасны дугаараа өгсөн. /Гар утасны дугаарыг нь одоо санахгүй байна/ Тэгээд байж байхад удалгүй нэг өндөр залуу орж ирээд Ланд Круйзер-80 маркийн автомашины бичиг баримт байна уу гэхээр нь би нөгөө залуугийн утасны дугаарыг өгсөн. Тэгтэл нөгөө залуу над руу залгаад та нөгөө бичиг баримтаа дэлгүүр дээрээ аваад байж байгаач би очоод авчихъя гэхээр нь нөгөө бичиг баримт зарна гэсэн залуу руу утсаар яриад хэлтэл над дээр бичиг баримтаа авчирч өгсөн. Удалгүй бичиг баримт авна гэсэн залуу ирээд надад 600.000 төгрөг өгөөд тэр бичиг баримтыг аваад явсан. Надаас бичиг баримт авдаг залуу нилээд хэд хоногийн дараа дахин орж ирээд таньд өөр бичиг баримт байна уу гэж ирсэн... Манай ажил дээр 2-3 удаа ганцаараа орж ирж байсан. 25 орчим насны, 170 орчим см өндөр нуруутай, эрэгтэй байсан” гэх мэдүүлэг /хх.4.171/,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Ч.Нарандэмбэрэлийн өгсөн: “Сэлбэгийн дэлгүүрт борлуулагч хийж байсан. Сэлбэг зарж байгаагүй. Бичиг баримт л зарж байсан. Хамгийн наана сууж байгаа буюу шүүгдэгч Ц.Даваанямд зарсан. 2012 оны 06, 07 сард Ланд 80 маркийн машины бичиг баримтыг зарсан. Энэ хүн өөрөө ирж авсан. Надад 1 хүн бичиг баримт байгаа гээд орхиод явсан байсан. Тэгээд шүүгдэгч хүнээс асуусаар байгаад л ирсэн юм шиг байгаа юм. 600.000 төгрөгөөр зарсан. Эхлээд бичиг баримт байна уу гэж асууж 1 удаа орж ирсэн. Дараа нь мөнгөө өгөх гэж орж ирсэн. Таниж байна. Энэ хүн мөн. Эргэлзээгүй мөн. Надад эхлээд шүүгдэгч нарын зургийг үзүүлсэн. Би эхлээд цаад талын залуу буюу шүүгдэгч Б.Эрболотыг заасан байсан. Энэ 2 хүн төстэй байсан. Яг өөрийг нь харахад мөн байна. Надад 80 босгож байгаа гэж хэлж байсан” гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтанд гэрч Г.Бямбажавын өгсөн: “... Манайх энэ хаяган дээр 30 жил амьдарч байна. ...манай хүргэн Цогтбаатар 2012 онд байх /сар өдрийг санахгүй байна/ над руу яриад хүмүүс очиж машины рам авах байх гэж ярьсны дараа өмнө харж байгаагүй 3 хүн ирээд танд тог уртасгагч байна уу гэж асуусан. Би гэрээсээ уртасгагч гаргаж өгөөд нөгөө 3 залуу тасдагч ажиллуулаад машины рамны урд хэсгээс нь жижиг дөрвөлжин дугаар бичээстэй байсан зүйлийг тасдаж аваад явсан. Зургийг нь харвал танина” гэх мэдүүлэг /хх.4.173/,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Г.Бямбажавын өгсөн: “Манай охины хүү ээжийнхээ машины 2012 онд барьж явж байгаад мөргөлдүүлсэн машин будаа болсон гэсэн. Шүүгдэгч Б.Эрболот 2 бандитай ирээд урд талаас нь 1 юм тасалж авсан. Шүүгдэгч Т.Оюунболд, Ж.Алтангэрэл нартай хамт явж байсан. Энэ 3-н хүүхэд тостой хувцастай ирж байсан. Тэгээд гайгүй хувцастай явж байсан шүүгдэгч Ж.Алтангэрэл залгуур машинаасаа гаргаж ирээд манай гэрийн залгуурт залгаж байсан. Яг энэ 3-н шүүгдэгч нарыг таниж байна. Шар банди нар байгаагүй. Дандаа бор банди нар байсан.Наад талын залуу буюу Ц.Давааням байгаагүй. Би өмнө нь шүүгдэгч Ц.Даваанямыг зааж байсан ч өнөөдөр шүүгдэгч Т.Оюунболдыг зааж байна. Яг үнэнийг хэлэхэд би сайн санахгүй байна. Шүүгдэгч Б.Эрболот, Т.Оюунболд нарыг яг энэ хүн гэж зааж өгч чадна. Би өмнөх шүүх хуралдаанд хүүгээ эмнэлэгт үзүүлээд сэтгэл санааны хямралтай байсан. Тэгээд буруу хэлсэн байх. Шүүгдэгч Б.Эрболот тостой, малгайтай ноосон цамцтай явж байсан. Наад талын залуу нь биеийн тамирын цамцтай явж байсан. Намар 8 дугаар сарын үед ирсэн” гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтанд гэрч Р.Батхүүгийн өгсөн: “... Одоо он, сар, өдрийг сайн санахгүй байна... 3, 4 жилийн өмнө байхаа ... улсын дугаарыг нь санахгүй байна, хар хүрэн өнгөтэй Ланд Круйзер 80 маркийн автомашины жолоочийн хойд хэсэгт арлын дугаар  гагнаж  байсан...  Эрболот  гээд  байгаа  залуугийн  нүдийг хараад нүдээр нь

таньсан. Над дээр ирэхдээ гарандаа гавтай байсан, цагдаагийн хамт ирсэн. ...рамны дугаар гануулсан залуу болохоор энэ залуугаас өндөрдүү 170-175 см орчим өндөр нуруутай, нүүр царай нь их цэвэрхэн цайвардуу царайтай, саравчтай малгай өмсчихсөн ирж байсан. Хоёулаа хамт зогсож байгаад өндөрдүү нуруутай залуу нь миний машин уначихсан тэгээд засуулсан чинь арлын дугаарыг солих болсон та энэ дугаарыг гагнаад өгчих, та хэдэн төгрөгөөр гагнаж өгөх вэ гэхээр нь 10.000 төгрөгөөр гагнаж өгсөн. Одоо зургаар нь ч биеэр нь ч харвал танина” гэх мэдүүлэг /хх.6.57-58/,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Р.Батхүүгийн өгсөн: “Шүүгдэгч Б.Эрболотыг харж байсан. Би ажлаа хийж байхад 80 унаж ирээд ахаа юм гагнаад өгөөч гэхээр нь 10.000 төгрөгөөр гагнаж өгсөн. 2-уулаа ирж байсан. Өндөр л банди байсан. Доороосоо 2 дахь буюу шүүгдэгч Т.Оюунболд. Машинаа засварт оруулахад машиных аралыных нь дугаар зөрсөн гэж хэлсэн. Шүүгдэгч Т.Оюунболд гэдгийг баттай мэдэж байна” гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтанд гэрч П.Доржсэнгийн өгсөн: “... Жавхлантөгстэй нэг орой Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн зүүн талд гэр хорооллын нэг хашаанд байдаг айлд очиход хашаан дотор Киа Спектор гэх мөнгөлөг саарал өнгийн улсын номер дугааргүй суудлын автомашин байхыг хараад энэ хэний машин юм бэ, яасан явахгүй байгаа юм уу, зарж борлуулах юм бол уу гэж асуухад манай ахын машин гэж хэлж байсан. Тэгээд зарж борлуулах бол хэлээрэй гэхэд хэлье гэж байсан. Тэгээд ... манай найз Жавхлантөгс нь нөгөө машинаа зарахаар болсон чи авах юм уу гэхээр нь асаагаад хүрээд ир үзье гэж хэлсэн... Жавхлантөгс унаж ирээд үзүүлж харуулчихаад дараа нь Алтангэрэл өөрөө Эрболот гэх залуугийн хамт ирж үзүүлсэн, орой би эхнэртээ үзүүлье гээд явуулсан, орой Алтангэрэл, Эрболот 2 машинтайгаа ирэхээр нь эхнэртээ үзүүлээд авахаар болсон. Тэр машины улсын дугаар нь 71-70 УНР дугаартай тээврийн хэрэгслийн дугаар нь Даваацэцэг гэх хүний эзэмшлийн нэртэй байхад нь хэд хоног унаж байгаад өөрийнхөө нэр дээр шилжүүлж авсан. 2012 оны 2 дугаар сарын эх буюу хаврын улирал эхэлж байх үед худалдаж авсан. Уг машиныг 6.500.000 төгрөгөөр худалдаж авсан... мөнгийг нь 2 тасалж эхлээд 3.500.000 төгрөг Алтангэрэлд өгсөн, үлдэгдэл мөнгийг 3, 4 хоногийн дараа өгсөн” гэх мэдүүлэг /хх.5.222-225/,

 

Мөрдөн байцаалтанд гэрч Т.Жавхлантөгсийн өгсөн:” ... Он сарыг сайн санахгүй байна. Хонхны баяр дөхөж байсан үе санагдаж байна тэгэхэд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Кино үйлдвэрийн хойд талын манай ээжийн дүү Цогтбаатарынд П.Доржсэнгэтэй нэг удаа очсон. Алтангэрэл аав ээжтэйгээ явж байгаад авсан гэх Солонгос мөнгөлөг саарал өнгөтөй машин тэр хашаанд байсан... Би П.Доржсэнгэд машин зарахаар болсон, машин дээрээ зарна гээд бичиг наасан байна лээ гэж хэлсэн. Машиныг унаж очиход Доржсэнгэ нь тухайн үед үзэж харж байсан. Би уг машиныг хэнд зарсныг мэдэхгүй, харин дараа нь Доржсэнгэ авсныг Доржсэнгэтэй уулзах үедээ мэдсэн” гэх мэдүүлэг /хх.6.60-61/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Ж.Алтангэрэл, Ц.Давааням, Т.Оюунболд нарын өмгөөлөгч С.Алтанцэцэг, С.Даваасүрэн нар нь “гэмт хэрэг үйлдэхэд оролцсон Эрдэнэбилэг гэгчийг эрэн сурвалжилж шалган тогтоогоогүй, гэрч нараар шүүгдэгч нарыг таньж олуулах ажиллагаанд тэдгээртэй гаднах байдлаараа адил төстэй 3-аас доошгүй хүнийг оролцуулалгүй, зөвхөн шүүгдэгч нарын гэрэл зургийг үзүүлсэн нь хууль бус, гэрч М.Идэрмөнх нь өөрийн машинаа хэнд ч өгч хэрэглүүлж байгаагүй мэдүүлсэн байхад түүний машинаар Ж.Алтангэрэл, Эрдэнбилэг нарын хамт явж хулгай             хийсэн гэж шүүгдэгч Б.Эрболот  мэдүүлдэг,  гэрч Н.Цогтбаатар нь автомашины бичиг

баримт, арлын дугаар худалдаж авахдаа шүүгдэгч Б.Эрболотыг ганцаараа ирсэн гэсэн байхад шүүгдэгч Б.Эрболот нь Т.Оюунболд, Ж.Алтангэрэл нарын хамт 3-уул ирсэн гэж мэдүүлдэг, мөн гэрч Мөнхтөмөр нь автомашины бичиг баримт, арлын дугаар худалдаж авахдаа Эрболотыг ганцаараа ирсэн гэж хэлдэг, гэтэл Эрболот нь Мөнхтөмөр дээр Ж.Алтангэрэл, Эрдэнэбилэг бид 3 очсон гэдэг, гэрч нарын мэдүүлэгт дурдсан сар өдөр зөрүүтэй зэрэг байдлыг нягтлан шалгаагүй, автомашины бичиг баримт худалдаж авсан, арлын дугаар гагнуулсан гэх зарим шүүгдэгч нарын субьектив санааг тогтоогоогүй, эдгээр үйлдэл нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, субьектив санаа обьектив шинжийн хооронд шалтгаант холбоо тогтоогдоогүй, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, шүүгдэгч Б.Эрболот нь онц их хэмжээний хохирлын мөнгийг хуваан төлүүлэх гэж бусад шүүгдэгч нарыг гэмт хэрэгт хамтран оролцсон гэж гүтгэж байгаа, мөрдөн байцаалтанд хэт нэг талыг буюу яллах талыг барьсан, гэмт хэрэг гарсан тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож онц их хэмжээний хохирол учирсан гэж тогтоон шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулсан” гэж,

Шүүгдэгч Ж.Алтангэрэлийн өмгөөлөгч Д.Ганбат нь “анхан шатны шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж, давж заалдах шатны шүүхийн магадлалын зарим заалтыг нэмэлт мөрдөн байцаалтанд биелүүлээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2 дах заалтын дагуу уг гэмт хэргийг хэн үйлдсэнийг тогтоож нотлоогүй, гэмт хэрэгт хамтран оролцогчдын гүйцэтгэсэн үүрэг, оролцоог тогтоогоогүй, шүүгдэгч Ж.Алтангэрэлийг гэмт хэрэгт хамтран оролцсоныг нотлох баримт хэрэгт байхгүй, мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт гэрч нарын өгсөн мэдүүлэг өөр хоорондоо харилцан зөрүүтэй” гэж тус тус тайлбарлаж байх боловч Б.Эрболот, Ж.Алтангэрэл, Ц.Давааням, Т.Оюунболд нар нь бүлэглэн тухайн гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан, хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай нотлох баримтуудаар тогтоогдсон, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг мөрдөн байцаалтын шатанд ноцтой зөрчөөгүй, хэргийн зүйлчлэл тохирсон, С.Эрдэнэбилэгт холбогдох хэргийг тусгаарласан /хх.3.139/, мөрдөн байцаалтад гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгджээ.

 

Шүүгдэгч Б.Эрболот, Ж.Алтангэрэл, Ц.Давааням, Т.Оюунболд нарыг урьдчилж үгсэн тохиролцож бүлэглэн, бусдын эд хөрөнгийг машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж, давтан үйлдлээр хулгайлж онц их хэмжээний хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор тэдгээрт зохих ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, нийгмийн аюул, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцогч бүрийн гүйцэтгэсэн үүрэг, үйлдлийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас хохирогчийн эд хөрөнгөд учруулсан хохирлоо нөхөн төлж барагдуулаагүй, гэм хорыг арилгаагүй, гэмт этгээдүүдийн хувийн байдал зэргийг харгалзаж үзсэн болно.

 

Шүүгдэгч Б.Эрболотын цагдан хоригдсон 2012 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2013 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл 119 хоног, 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 04-ны өдөр хүртэл 32 хоног, 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл 28 хоног, нийт 179 хоногийг, шүүгдэгч Ц.Давааням, Ж.Аптангэрэл нарын тус бүр цагдан хоригдсон  2013  оны  01 дүгээр сарын 14-ний өдрөөс 03 дугаар сарын 13-ны өдрийг

хүртэл 57 хоног, 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 12 дугаар сарын 02-ны өдөр хүртэл 60 хоног, 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл 28 хоног, нийт 145 хоногийг, шүүгдэгч Т.Оюунболдын цагдан хоригдсон 2013 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 03 дугаар сарын 13-ны өдөр хүртэл 56 хоног, 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 12 дугаар сарын 02-ны өдөр хүртэл 60 хоног, 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл 28 хоног, нийт 144 хоногийг тэдгээрийн ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцов.

 

          Шүүгдэгч Б.Эрболот, Ж.Алтангэрэл, Ц.Давааням, Т.Оюунболд нарын гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн 95-44 УНЗ улсын дугаартай Эксель загварын 1.500.000 төгрөгийн үнэтэй  автомашин, 51-67 УБЗ улсын дугаартай Аксент загварын 4.500.000 үнэтэй автомашин, 35-37 УБВ улсын дугаартай Гранд Марк-2 загварын 4.500.000 үнэтэй автомашинуудыг олж битүүмжлэн, хурааж авах боломжгүй байх тул тэдгээр автомашины үнийг шүүгдэгч нараас гаргуулж улсын орлого болговол зохино.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг түлхүүрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.

 

          Хохирогч Б.Баатарцогтын 22.600.000 төгрөгийн үнэ бүхий Ланд Круйзер-80 маркийн автомашиныг, хохирогч Б.Сүхбатын 19.000.000 төгрөгийн үнэ бүхий Ланд Круйзер-80 маркийн автомашиныг, хохирогч Т.Ганзоригтын 18.000.000 төгрөгийн үнэ бүхий Ланд Круйзер-80 маркийн автомашиныг, хохирогч Б.Оргилбатын 10.500.000 төгрөгийн үнэ бүхий Гранд марк-2 маркийн автомашиныг, хохирогч Ц.Энхбаатарын 18.000.000 төгрөгийн үнэ бүхий Ланд-Круйзер-80 маркийн автомашиныг хохирогч тус бүрт нь хүлээлгэн өгсөн, хэрэгт битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж байна.

         

          Иргэний нэхэмжлэгч Д.Лхагвадоржийн нэхэмжилсэн 25.000.000 төгрөгийг ялтан Б.Эрболот, Ж.Алттангэрэл, Ц.Давааням нараас хувь тэнцүүлэн,

          Иргэний нэхэмжпэгч Х.Лхагвадоржийн нэхэмжилсэн 20.000.000 төгрөгийг ялтан Б.Эрболот, Б.Алтангэрэл нараас хувь тэнцүүлэн,

          Иргэний нэхэмжпэгч Б.Бямбасүрэнгийн нэхэмжилсэн 16.500.000 төгрөгийг ялтан Б.Эрболот, Ж.Алттангэрэл, Ц.Давааням нараас хувь тэнцүүлэн,

          Иргэний нэхэмжпэгч Л.Даваадоржийн нэхэмжилсэн 9.300.000 төгрөгийг ялтан Б.Эрболот, Ж.Алтангэрэл, Т.Оюунболд нараас хувь тэнцүүлэн,

          Хохирогч Б.Баатарцогтын нэхэмжилсэн Говь-Алтай аймгаас машин тээвэрлэсэн зардал 300.000 төгрөг, автомашины эвдрэлийн үнэлгээ 5.280.500 төгрөг, запас дугуй 180.000 төгрөг, ар талын шат 80.000 төгрөг, ачаа 650.000 төгрөг, турбо 800.000 төгрөг нийт 6.990.500 төгрөгийг ялтан Б.Эрболот, Б.Алтангэрэл нараас хувь тэнцүүлэн,

          Хохирогч Б.Оргилбатын нэхэмжилсэн автомашины эвдрэлийн үнэлгээ 122.000 төгрөг, машин дотор байсан эд зүйлийн үнэлгээ 145.000 төгрөг, нийт 267.000 төгрөгийг ялтан Б.Эрболот, Ж.Алтангэрэл, Т.Оюунболд нараас хувь тэнцүүлэн тус тус гаргуулж, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт тус тус олгон, 48-79 УНО улсын дугаартай Гранд марк-2 маркийн автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээний өмчлөгчийн бүртгэлийг хохирогч Б.Оргилбатын нэр дээр шилжүүлэхээр шийдвэрлэлээ.

 

          Шүүгдэгч Б.Эрболот, Ж.Алтангэрэл, Ц.Давааням нар нь бүлэглэн 2012 оны 04 дүгээр сарын 30-аас 05 дугаар сарын 1-нд шилжих шөнө 01-03 цагийн үед Сүхбаатар

дүүргийн нутаг дэвсгэр циркийн урд талын 14-а байрны урд зогсоол дээр байсан хохирогч Т.Ганзоригтын эзэмшлийн “Ланд Круйзер-80” маркийн 17-88 УНЗ улсын дугаартай автомашиныг хулгайлан авч, /шүүгдэгч Ж.Алтангэрэл нь “Татах хүч” сервисийн захирал Л.Батсайханаас 11-11 БРА дугаарын машины бичиг баримтыг худалдан авч/, хохирогч Т.Ганзоригтын машины дугаарыг 11-83 УНЧ улсын дугаартай болгон иргэний хариуцагч С.Зоригтбаатарт 18.700.000 төгрөгөөр худалдаж, хохирогч Т.Ганзоригтод 18.000.000 төгрөгийн хохирол учруулсан.

 

          Тус автомашиныг иргэний хариуцагч С.Зоригтбаатараас иргэний нэхэмжлэгч Д.Лхагвадорж нь 25.000.000 төгрөгөөр худалдан авч, улсын дугаарыг нь 25-47 АРХ болгож солиулсан байх бөгөөд мөрдөн байцаалтын шатанд автомашиныг хураан авч хохирогч Т.Ганзоригтод хүлээлгэн өгчээ.

 

          Иргэний нэхэмжлэгч Д.Лхагвадоржийн нэхэмжилсэн 25.000.000 төгрөгийг уг гэмт хэргийг үйлдэж бусдад гэм хор учруулсан этгээдүүд болох шүүгдэгч Б.Эрболот, Ж.Алтангэрэл, Ц.Давааням нараас хувь тэнцүүлэн гаргуулах нь зүйтэй байх тул дээрх нэхэмжлэлийг иргэний хариуцагч С.Зоригтбаатараас гаргуулах тухай иргэний нэхэмжлэгч Д.Лхагвадоржийн өмгөөлөгч Т.Амгаланбатын хүсэлтийг хүлээн авах боломжгүй юм.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286 дугаар зүйлүүд, 290 дүгээр зүйлийн 290.3 дах хэсэг, 291 дүгээр зүйлийн 291.1 дэх хэсэг, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Секель овогт Бадилханы Эрболот, Цагаанчулуут овогт Жамъяншаравын Алтангэрэл, Хотол овогт Цогтгэрэлийн Давааням, Монгол овогт Төмөрхуягийн Оюунболд нарыг урьдчилж үгсэн тохиролцож бүлэглэн, бусдын эд хөрөнгийг машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж, давтан хулгайлж онц их хэмжээний хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эрболот, Ж.Алтангэрэл нарыг тус бүр 300.000 /гурван зуун мянган/ төгрөгийн эд хөрөнгө хурааж, 12 /арван хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар,

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Даваанямыг 200.000 /хоёр зуун мянган/ төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 /арван/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Т.Оюунболдыг 100.000 /нэг зуун мянган/ төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 /арван/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дах хэсэгт зааснаар Б.Эрболот, Ж.Алтангэрэл нарт тус бүр оногдуулсан 12 жилийн хугацаагаар хорих ялыг, Ц.Даваанямд оногдуулсан 10 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг, Т.Оюунболдод оногдуулсан 10 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Б.Эрболотын цагдан хоригдсон нийт 179 хоногийг, Ж.Алтангэрэл, Ц.Давааням нарын тус бүр цагдан хоригдсон нийт 145 хоногийг, Т.Оюунболдын цагдан хоригдсон нийт  144  хоногийг  тэдгээрийн  хорих  ял  эдэлсэн  хугацаанд  нь  тус  тус  оруулан

 

тооцсугай.

 

          5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дах хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн:

          95-44 УНЗ улсын дугаартай Эксель загварын автомашины үнэ 1.500.000 төгрөгийг Б.Эрболот, Б.Алтангэрэл нараас хувь тэнцүүлэн гаргуулж,

          51-67 УБЗ улсын дугаартай Аксент загварын автомашины үнэ 4.500.000 төгрөгийг Б.Эрболот, Ж.Алтангэрэл, Ц.Давааням нараас хувь тэнцүүлэн гаргуулж,

          35-37 УБВ улсын дугаартай Гранд Марк-2 загварын автомашины үнэ 4.500.000 төгрөгийг Б.Эрболот, Ж.Алтангэрэл, Ц.Давааням, Т.Оюунболд нараас хувь тэнцүүлэн гаргуулж тус тус улсын орлого болгосугай.

 

          6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зааны дүрс мэт оосор бүхий 2 ширхэг түлхүүрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

          7. Хохирогч Б.Баатарцогтын 22.600.000 төгрөгийн үнэ бүхий Ланд Круйзер-80 маркийн автомашиныг,

          Хохирогч Б.Сүхбатын 19.000.000 төгрөгийн үнэ бүхий Ланд Круйзер-80 маркийн автомашиныг,

          Хохирогч Т.Ганзоригтын 18.000.000 төгрөгийн үнэ бүхий Ланд Круйзер-80 маркийн автомашиныг,

          Хохирогч Б.Оргилбатын 10.500.000 төгрөгийн үнэ бүхий Гранд марк-2 маркийн автомашиныг,

          Хохирогч Ц.Энхбаатарын 18.000.000 төгрөгийн үнэ бүхий Ланд Круйзер-80 маркийн автомашиныг хохирогч тус бүрт нь хүлээлгэн өгсөн, хэрэгт битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар:

          Б.Эрболот, Ж.Алтангэрэл, Ц.Давааням нараас 25.000.000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж иргэний нэхэмжлэгч Д.Лхагвадоржид,

          Б.Эрболот, Б.Алтангэрэл нараас 20.000.000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж иргэний нэхэмжлэгч Х.Лхагвадоржид,

          Б.Эрболот, Ж.Алттангэрэл, Ц.Давааням нараас 16.500.000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.Бямбасүрэнд,

Б.Эрболот, Ж.Алтангэрэл, Т.Оюунболд нараас 9.300.000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж иргэний нэхэмжлэгч Л.Даваадоржид,

Б.Эрболот, Б.Алтангэрэл нараас 6.990.500 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч Б.Баатарцогтод,

Б.Эрболот, Ж.Алтангэрэл, Т.Оюунболд нараас 267.000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч Б.Оргилбатад тус тус олгон, 48-79 УНО улсын дугаартай Гранд марк-2 маркийн автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээний өмчлөгчийн бүртгэлийг хохирогч Б.Оргилбатын нэр дээр шилжүүлсүгэй.

 

9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлд заасан эрх бүхий этгээд нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, уг шийтгэх тогтоолыг гаргасан анхан шатны шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

         

          10. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Эрболот, Ж.Алтангэрэл, Ц.Давааням, Т.Оюунболд нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

         

          11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаагүй тохиолдолд хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.ӨСӨХБАЯР

 

                                                 ШҮҮГЧ                                Д.МӨНХТУЯА

                                         

                                                 ШҮҮГЧ                                Ч.АЛТАНЦЭЦЭГ