| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2016/0133/э |
| Дугаар | 0143 |
| Огноо | 2016-09-20 |
| Зүйл хэсэг | 096.1., |
| Улсын яллагч | О.Багшбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 0143
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Д.Батсуурь, шүүгч Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй
нарийн бичгийн дарга: Б.Батбаяр
улсын яллагч: О.Багшбаяр
шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Энхбаатар
хохирогч: Т.Ганхуяг
түүний өмгөөлөгч: Б.Цэцэгмаа
гэрч: Д.Мядагмаа
шүүгдэгч Д.Цэвээн нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Дорж овогт Доржийн Цэвээнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн 201625011677 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорж овогт Доржийн Цэвээн, 1968 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Увс аймгийн Баруунтуруун суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, шифрчин мэргэжилтэй, Хаан чипсний үйлдвэрт ажиллаж байсан, ам бүл 3 , 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо Цахлайн 2-5 тоотод оршин суудаг, ял шийтгэгдэж байгаагүй, ,РД:ЕЙ68072310,
Холбогдсон хэргийн талаар:
Д.Цэвээн нь 2016 оны 4 дүгээр сарын 19-ний орой 21.30 минутын үед Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Аргуй хүнсний дэлгүүрийн үүдэн дээр Т.Ганхуягтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүнийг зодож бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.
Шүүгдэгч Д.Цэвээн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр “Аргуй” хүнсний дэлгүүрт 21 цаг 30 минутын үед 3 хүн буюу Мөнхбаяр, Мөнхцог, Т.Ганхуяг нар орж ирсэн. Тэгэхэд Т.Ганхуяг нь нилээн согтуу “намайг дэлгүүртэй айлд хүргэн орсон юм уу” гээд архи, дарс нэхэж эхэлсэн. Харин би “Ганхуягаа чи ийм байдалтай явдаггүй юмсан, ядаж мэнд мэдье” гээд гар бариад гайхаж байна шүү гээд гаргасан. Мөнхцог нь худалдагч Мядагмаагаас архи зээлээр өгчих гэж шалж байгаад сүүлдээ дутуу мөнгө өгөөд гарсан. Тэгээд би мах янзалж байгаад зүүн талын хашаанд байдаг 00 руу яваад ирэхдээ Мөнхбаяр, Мөнхцог, Т.Ганхуяг нартай таарсан. Тэгсэн Т.Ганхуяг надаас “тамхи байна уу?” гэхээр нь би ганцхан тамхи байна гэтэл чи битгий шогтоод байгаач гээд зуурсан. Энэ үед Ганхуяг баруун тал руугаа саваад уначих шахаад би баруун гараараа татаад босгох хооронд Ганхуяг баруун, зүүн гараараа савсан. Энэ үед би бултахад чи цохичих шиг боллоо гэсэн. Тэгээд маргаан үүсч бултаад цаад тал руугаа гарахад Мөнхбаяртай таарахаар нь чи одоо зайлаад өгөөч гээд түлхсэн. Эргээд хартал Ганхуягт заамдуулж хөдөлж чадаагүй. Араас Мөнхбаяр нь миний толгой руу 2-3 удаа цохисон, дал мөрнөөс татаж өгзөг рүү битүү өшиглөлт хийж байсан. Мөнхцог нь салгах нэрийдлээр дээрээс тохойгоороо дарж овоорсон байдалтай байсан. Энэ үед дэлгүүрийн худалдагч Мягдагмаа гарч ирээд “та гурав хүн аллаа, цагдаа дуудая” гэж байж салгасан. Тэгсэн Мөнхцог нь намайг ална гээд би дэлгүүр рүү ороод Мядагмаа хаалга хаасан. Би цохиогүй тул уг зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Хохирогч Т.Ганхуяг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тэр өдөр Мөнхбаяр, Мөнхцог бид гурав “Аргуй” хүнсний дэлгүүрт ороход зүс таних Д.Цэвээн лангууны ард сууж байхаар нь “дэлгүүртэй айлын хүргэн болсон юм уу” гэж тоглоом наргиан болгоод нэг шил архи аваад гарсан. Тэгсэн хэсэг хугацааны дараа араас Цэвээн гарч ирсэн. Тухайн үед Д.Цэвээнийг тоглоом наргиан болгож шоолсон нь үнэн. Тэгсэн Цэвээн уурлаад миний нүд рүү нэг удаа цохисон. Тэгээд удалгүй цагдаа ирсэн. Тэр шөнөдөө нүдээ боож хоноод маргааш нь нэгдүгээр эмнэлэгт хагалгаанд орж 10 хоног эмчилгээ хийлгэсэн. Тэгээд 2 эмнэлгийн хаяг өгч нэг хагалгаанд орсон. Одоо дахиад нэг хагалгаанд орох дутуу байгаа. Мөн хагалгаанд ороод хараа орох баталгаагүй гэж хэлсэн. Одоо миний баруун нүд юм харахгүй байгаа. Намайг эмнэлэгт хэвтээд нэг хонож байхад Цэвээнийг ирэхэд миний нүд найдваргүй болж байна гэж хэлсэн боловч дахиж ирээгүй. Эмчилгээний баримтуудаа гаргаж өгсөн. Хохирлыг барагдуулж өгөхийг хүсч байна гэв.
Шүүгдэгч Д.Цэвээн мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ : Би 2016 оны 4 дүгээр сарын 19-ны орой 21.00 цагаас 22.00 цагийн хооронд Аргуй хүнсний дэлгүүр дотор лангууны ард сууж байхад зүс таних Т.Ганхуяг, Мөнхбаяр, Мөнхбилэг нар 3-уулаа нилээн халамцуу байдалтай орж ирээд над дээр ирээд Ганхуяг надад чи энд хүргэн орсон юм уу, архи зээлэх чадвар байна уу гэхээр нь Ганхуягт би чи мэндийн зөрүүгүй юу яриад байгаа юм бэ хөгшчүүл чинь сайн уу мэнд усаа мэдье гээд гар барьсан. Тэгэхэд нөгөө хоёр нь Мядагмаагаас архи зээлчих гэж шалж шалж байгаад мөнгөөрөө 0.33 граммын архи аваад тэр 3 гараад явсан. Тэгээд би дэлгүүрийн ард талд мах шулж байгаад амрахаар болоод гэрээсээ бие засахаар 22.30 цагийн үед гараад дэлгүүрийнхээ зүүн талын хашааны 00-рүү орчихоод гараад ирэхэд хашааны харалдаа дэлгүүрийн довжоон дээр нөгөө 3 зогсож байсан. Тэгээд надаас тэр 3 тамхи өгөөч гэхээр нь би нэг ширхэг л тамхитай гарч ирсэн ороод ав гэхэд Ганхуяг босож ирээд чи их юм болж дээ гээд намайг түлхээд байхаар нь би зөрүүлээд түлхээд хойшоо болгоход Ганхуяг баруун зүүн гараараа над руу саваад байхаар нь би доошоо тонгойгоод бултсан. Тэгээд би дээшээ өндийх гэж байхад миний толгойны орой хэсэгт Ганхуяг бас тонгойж байгаад толгойгоороо мөргөлдсөн юм шиг байлаа. Ганхуяг тэгээд надад чи намайг цохичих шиг болчихлоо гээд надтай маргалдаад байхаар нь би боль гээд хойшоо эргэхэд Мөөеөө буюу/Мөнхбаяр/-тай тулаад зогссон байсан. Тэгэхээр нь би Мөөеөөг холд гэж хэлээд түлхэж унагаад ахиад эргээд харахад Ганхуяг миний хувцасны энгэрээс гараараа заамдаад авсан. Тэгэхээр нь би болимоор байна гэхэд Мөөеөө миний араас өгзөгний хэсэг рүү өвдөглөөд хувцаснаас зуураад байсан. Тэр үед Молцог буюу Мөнхбилэг нь бид нарыг салгах гээд миний дээрээс толгой руу тохойлдоод цохисон. Тэр бид нарыг салгах гэсэн боловч өөрөө нилээн согтуу байсан. Тэгээд манай эхнэр Мядагмаа гарч ирээд бид нарыг салгасан. Тэд нар гадаа орилоод л байсан би шууд дэлгүүр рүүгээ орсон. Удалгүй цагдаа ирсэн. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан гэжээ. /хх-ийн 63/
Хохирогч Т.Ганхуяг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би 2016 оны 4 дүгээр сарын 19-ний орой найз Мөнхбаяр, Мөнхцог нарын хамт бааранд 1 шил архи уучихаад гараад Мөнхцогийн гэрлүү явж байгаад Аргуй дэлгүүр орж дахин нэг шил архи авахаар ороход лангууны ард Цэвээн гэх зүс таних хүн сууж байхаар нь би очоод эхлээд мэндлээд гар бариад яасан чи энэ айлын хүргэн болоо юу гэж тоглоом наргиа болгоод байж байхад Мөнхцог, Мөнхбаяр нар худалдагч гэх эмэгтэйгээс нь мөнгийг нь өгөөд 0.5 граммын Хараа архи аваад бид 3 гарсан. Тэгээд бид 3 хашааны буланд архиа хувааж уугаад дуусаж байхад дэлгүүрийн урд хаалгаар Цэвээн гараад бид 3 дээр ирсэн. Ирэхээр нь би эхлээд энгийн юм ярьж байгаад жоохон наргиа болгох гээд Цэвээнээс чи эхнэр аваа юу гэхэд Цэвээн уурлаад бид 2 муудалцахад миний баруун нүд рүү баруун гараа атгаж байгаад 1 удаа цохисон. Тэгэхэд миний нүд бүлтрээд гараад ирэх шиг болохоор нь би нүдээ хагарчихлаа гээд нүдээ бариад доошоо суусан. Тэгэхэд Цэвээн хажуу талд байсан. Мөнхцогийн хүү 103 дуудаад 103 ирээд би явсан. Харин намайг л тэд нар гайгүй юу яаж байна гээд байсан. Би нүдээрээ юу ч харахгүй байсан. Миний нүд өмнө нь ямар нэгэн байдлаар гэмтэж байгаагүй. Би маш их гомдолтой байна нэг нүд маань харахаа больсон гэжээ. /хх-н 19-22 /
Т.Ганхуяг, Д.Цэвээн нараас асууж авсан тайлбарууд / хх-н 6- 16/
Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл/ хх-н 17-18/
Гэрч Х.Мөнхбат мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 20.00 цагаас Баянзүрх дүүргийн 16, 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. 22.00 цагийн орчим Улиастай 10 буюу жижүүрээс станцаар Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо Аргуй хүнсний дэлгүүрийн гадаа зодоон болоод байна гэх дуудлагыг хүлээн авч уг дуудлага дээр цаг алдалгүй түргэн шуурхай очиход уг Аргуй гэх дэлгүүрийн зүүн талын довжоон дээр 2 хүн хэрэлдээд хоорондоо маргалдсан байдалтай сууж байсан. Ингээд тухайн 2 хүн дээр очиход өөрийгөө Ганхуяг гэх иргэн өөрийн баруун гараараа баруун нүдээ дарсан байдалтай хажуудах хүн болох Цэвээн гэгчийг энэ хүн миний нүд рүү цохьсон би гомдолтой байна гэхээр нь тухайн 2 хүнийг тээврийн хэрэгсэлдээ суулгаж Баянзүрх дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэс дээр авчирч 103 буюу түргэн тусламж дуудаж хэсэг хугацааны дараа 103 эмч ирэхээр нь Ганхуягыг үзүүлсэн. Эмч Ганхуягт таны нүд гэмтсэн байна хурдан дүүргийн эмнэлэг рүү яаралтай очно уу гэж хэлээд эмч явсан. Тэгээд Ганхуяг эмнэлэг рүү яваад би Цэвээн гэгчийг жижүүрийн хэрэг бүртгэгчид хүлээлгэн өгсөн. Намайг очиход хохирогч гэх Ганхуяг нь дэлгүүрийн зүүн талын шатан дээр суусан байдалтай хажууд нь түүний найз Мөнхцогийн хүү Дөлгөөн, мөн Цэвээн, түүний хажууд хамтран амьдрагч гэх Мядагмаа нар байсан гэжээ. /хх-ийн 26 /
Гэрч Т.Оюунчимэг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Миний дүү Т. Ганхуяг нь 1972 оны 01 дүгээр сарын 01-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн. Бага балчир насаа цэцэрлэгээр хүмүүжиж 1980 онд 14 дүгээр сургуульд элсэн орж 1990 онд бүрэн дунд боловсролыг эзэмшээд 1996 онд Ц.Цолмон гэх эмэгтэйдээ гэр бүл болж 2 хүүхэдтэй болсон. 1996 онд цагдаагийн курс төгсөөд СБДЦХ-цагдаагаар 3-4 жил ажиллаж байгаад гарсан. Түүнээс хойш хувиарай хөдөлмөрлөж эрхлэж байгаа. Миний дүү багаасаа хөдөлгөөн багатай тусархаг, дуу цөөнтэй, хүнтэй маргалдаж байхын би харж байгаагүй. эхнэр хүүхэдээ халамжтай маргалдаж мууцалддагүй. Амьдралын төлөө явж байгаа хүндээ. Миний дүү архи тамхи хааяа хэрэглэнэ найз нөхөдтэйгээ уулзахаараа нийлж уудаг. Уухаараа үг нь олширч юм ярих гээд байдаг. Тэгэхдээ зодоон цохион хийдэггүй. Хаа нэг найзуудтайгаа уухаараа зодуулсан ирдэг байсан. Манай дүү миний дэргэд ямар нэгэн хүнтэй маргалдаж зодолдож байгаагүй. /хх-н 27/
Гэрч М.Дөлгөөн мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2016 оны 4 дүгээр сарын 19-ны өдөр би гэртээ 2 дүүгээ хараад манай ээж жижүүртэй гээд ажилруугаа явсан байсан. Аав Мөнхцог ажилруугаа явсан байсан. Би аавруугаа өдөр 15 цагийн үед залгахад ингэс хийж байгаад очилоо гээд тасалсан. Тэгээд би гэрээсээ 18 цагийн үед гараад шийдэн дээр тоглож байгаад 23 цагийн үед Аргуй нэртэй дэлгүүр орох гээд явж байхад манай аав Мөнхцог, Аргуй дэлгүүрийн наана гудамжний үзүүрт явж байхад нь тааралдсан. Тэгээд аавыг хархад архи уусан байхаар гэртээ оруулаад буцаад гараад дэлгүүр явахад Аргуй дэлгүүрийн хажуу талын хаалганы довжоон дээр Ганхуяг ах ганцаараа сууж байсан. Тэгээд би Ганхуяг дээр очоод “ хуягаа ах юу хийж байгаа юм” гэхэд “цагдаа дуудчих” гээд над руу хэлээд харахад нэг нүд нь улаан болцон, цагаан хэсэн нь харагдахгүй, нүдний доод хэсэгт цус болцон мөн сууж байсан газар нь цус дуссан байсан. Тэгээд би цагдаа дуудсан. Тэгээд удалгүй цагдаа ирээд Ганхуяг, Цэвээн ах нарыг аваад явсан. Ганхуяг ах дээр очиход гадаа харанхуй байсан. Аргуй хүнсний дэлгүүрийн урд талын гэрэл тусаж байсан. Ганхуяг ахын сууж байсан газар цуснаас өөр юм байгаагүй. цус нь нэг л газар туссан байсан. Ойр орчим архины шил байгаагүй. Цэвээн ах архи уугаагүй байсан. Тухайн үед харахад нүд нь ууралсан сандарсан шинжтэй харагдаж байсан. Хувцас хунарыг нь хараагүй. ямар ч байсан саравчтай малгай өмссөн байсан. Цэвээн ах манай гудамжинд амьдардаг. Манай аавтай хааяа юм яриад гудамжинд зогсож байдаг. Сүүлд Аргуй хүнсний дэлгүүрийн эгчтэй хамт амьдарч байгаа харагдах болсон. Одоо дэлгүүрээ ажиллуулахаа больсон юм шиг байна лээ Цэвээнээ ахынд амьдарч байна лээ. Цэвээн ахтай юм ярьж байсан. Би ёр нь бол жоохон дургүй яагаад гэвэл манай найз Бямбажавыг согтуудаа ноднин зодож байсан. Цэвээн ахыг архи уусан байхад нь зөндөө л харж байсан. /хх-н 28/
Гэрч Д.Дариймаа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Миний дүү Цэвээн нь 1968 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Увс аймгийн Баруунтуруун суманд Доржийн 5 дах хүүхэд болж төрөөд,бага балчир насаа эцэг эрийн гар дээр өсөж, 1976 онд Дорно-Говь амйгийн Сүмбэр сумын 10 жилийн дунд сургуульд элсэн 1986 онд бүрэн дунд боловсролыг эзэмшиж төгсөөд шуудан холбоонд ажиллаж байгаад 1989 онд цэрэгт яваад цэргийн алба хаагаад ирсэн. Тэгээд Мөөгий гэх хүүхэнтэй амьдарч байгаад 2 хүүхэдтэй болоод 4-5 жилийн өмнө тэр хүүхэн нь салаад явсан. Тэгээд одоо 2 хүүхэдтэйгээ амьдарч байгаа. Миний дүү шудрага зантай, амьдрах гэж зүтгэж яваа хүн юм байгаа юм. Миний дүү архи хэрэглэдэггүй. Тамхи татдаг. Өмнө нь цагдаа дээр шалгагдаж байсан. /хх-н 31/
Гэрч Д.Мядагмаа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр 21.30 цагийн үед дэлгүүртэй Цэвээний хамт ажиллаж байхад гаднаас зүс таних Мөнхбаяр, Мөнхбилэг, нар үл таних нэг хүнтэй хамт орж ирсэн. Над дээр Мөнхбилэг ирээд нэг шил архи зээлээч гэж хэлэхээр нь би өгөхгүй гэсэн чинь үл таних Ганхуяг нь Цэвээнд чи ганц шил архины мэдэлгүй байхдаа яадаг юм энд хүргэн орсон гэсэн биз дээ чи их байх шив дээ гэж хэлсэн. Тэгээд маргалдах гээд байхаар нь Цэвээн мэндийн зөрүүгүй хар ус нэхээд байхдаа яадаг юм бэ, хөгшчүүл чинь сайн уу гээд тэр хоёр мэндэлсэн. Тэгэхэд надаас Мөнхбилэг мөнгөөрөө 0.33 граммын архи нэгийг авсан. Бас нэг хүслийн ундаа зээлээр авсан. Тэгээд тэр 3 дэлгүүрээс гараад явсан. Намайг араас нь харахад тэр 3 манай дэлгүүрийн өмнө шат дээр архи уугаад сууж байсан. Тэгээд 23.00 цагийн үед Цэвээн дэлгүүрээс гарсан. Гарсаны дараа 2-3 минутын дараа шатны тэнд юм дуугархаар нь би дэлгүүрээсээ гараад хартал Цэвээнийг Мөнхбилгүүн заамдаад дунд талд нь Мөнхбаяр хавчигдсан Мөнхбаярын араас Ганхуяг дайрсан байдалтай байсан. Тэгэхээр нь би очоод салгасан. Би Цэвээнийг аваад дэлгүүр лүү ороод хаалгаа хаагаад цагдаа дуудсан. Ганхуяг Цэвээн пизда чинь нүд рүү цохих шиг боллоо гээд нүдээ нухаад гараараа бариад байсан. Дараа нь цагдаа дээр ирэхэд баруун нүд нь улайсан байсан. Нэг алчуураар арчаад байсан гэжээ. /хх-н 33/
Гэрч Б.Мөнхцог мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би найз Мөнхбаяр, Ганхуяг нартай 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр 17.00 цагийн орчимд Эрдэнэс кафед хүний нэг нэг шил пиво, 0.5 граммтай 2 шил архийг хувааж ууцгаасан. Тэгээд 20.00 цагийн үед гараад манай гэрийн тийшээ явган явцгаасан. Замдаа бид Аргуй дэлгүүр орж архи авсан. Дэлгүүрт ороход лангууны ард худалдагч Мядагмаа бас зүс таних Цэвээн 2 сууж байсан. Бид 3 Цэвээн дээр очоод гар бариад мэндэлсэн. Би Мөнхбаяртай хамт худалдагч руу нь явсан. Би худалдагчаас нэг шил архи зээлээч гэж тоглоод хэлэхэд үгүй гэж хэлэхээр нь мөнгөөрөө 0.33 граммын архи худалдаж аваад дэлгүүрээс бид 3 гарсан. Тэгээд тэр дэлгүүрийн зүүн талын шатан дээр суугаад архиа хувааж уугаад байж байтал удалгүй араас Цэвээн гарч ирээд бид нар дээр ирээд юм ярьж суусан. Тэнд нэг их муудалцаж барьсан зүйлгүй байж байтал Ганхуяг орилоод миний нүд рүү Цэвээн цохьчихлоо гэсэн. Тэгэхээр нь хартал миний өмнө талд Ганхуяг цаашаа хараад босоод зогссон байдалтай байхаар нь Ганхуягийн араас очиход Ганхуяг над руу нүдээ дарсан байдалтай эргэж харсан. Би Цэвээнийг чи яаж байгаа юм бэ гэж хэлээд гараа дэлгэж байгаад Цэвээний цээж хэсэг рүү 1 удаа түлхсэн. Мөөеөө Цэвээнийг дэлгүүр лүүгээ аваад орсон. Бид нар тэгээд салцгаасан гэжээ. /хх-н 37/
Гэрч Л.Мөнхбаяр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би өөрийн найзууд болох Мөнхцог, Ганхуяг нартай 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр 17.00 цагийн үед Эрдэнэс нэртэй пабад ороод хүний нэг нэг шил пиво, 0.5 граммтай 1 шил архийг хувааж ууцгаасан. Тэгээд 1 цагийн дараа тэр газраасаа гараад Аргуй нэртэй дэлгүүр орсон. Уг дэлгүүрийн лангууны ард худалдагч хүүхэн бас зүс таних Цэвээн 2 сууж байсан. Тэгээд бид 3 Цэвээнтэй мэндэлсэн. Мөнхцог худалдагчаас 0.33 граммын архи худалдаж аваад дэлгүүрээс бид 3 гарсан. Тэгээд дэлгүүрийн зүүн талын шатан дээр суугаад архиа хувааж уугаад архи талдаа хүрч байхад Цэвээн бид 3 дээр ирээд Ганхуягтай юм ярьж байсан. Цэвээн, Ганхуяг 2 бид 2-оос 5-6 алхмын цаана тамхилаад юм яриад зогсож байсан. Мөнхцог бид хоёр архи уугаад сууж байтал Ганхуяг орилоод нүд рүү цохьчихлоо нүд нүд гэсэн. Тэгээд бид 2 тэр хоёр дээр очоод Цэвээнийг Ганхуягаас салгаж холдуулаад байж байтал худалдагч хүүхэн гарч ирээд Цэвээнийг татаад ор чи гээд аваад дэлгүүр лүүгээ орсон гэжээ. /хх-н 39/
Шинжээч Б.Долгормаа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:Уг гэмтэл нь нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг хүний энэ гэмтэл нь өмнө үүссэн байх боломжгүй. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл бөгөөд ямар нэгэн архаг хууч өвчин биш юм. Тухайн гэмтэлд удаан хугацааны эмчилгээ шаардлагатай. Нүдний хараа хуучин хэвэндээ бүрэн орно гэх баталгаа байхгүй гэжээ. /хх-н 41/
Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тогтоол / хх-н 44/
2016.4.29-ний өдрийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 5509 тоот акт: Онош:
Дүгнэлт: Шинжээчийн дүгнэлтэд:
1.Ганхуягийн биед баруун нүдний алимны хүнд зэргийн доргилт, эвэрлэг болон солонгон бүрхүүлийн урагдал, болоргүйдэл, баруун нүдний хараагүйдэл гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.7.31.1-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна гэжээ. / хх-н 45/
Өвчний түүхийн хуулбарууд/ хх-н 100-109//хх-н 117-141/
Шинжилгээ хийх шинжилгээ томилох тухай тогтоол /хх-н 49/
Шүүх сэтгэц эмгэг судлалын 590 тоот дүгнэлт:
1.Д.Цэвээн нь хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байсан байна.
2.Д.Цэвээн нь хэрэг үйлдэх үедээ өөрийн үйлдлийн учир холбогдолыг ойлгож өөрийгөө удирдан хянах чадвартай байсан байна. Үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.
3.Д.Цэвээн нь өөрийн үйлдлийн улмаас үүсэх үр дагаврыг ухамсарлан ойлгох чадвартай байна.
4.Д.Цэвээн нь хэрэг хариуцах чадвартай байна гэжээ. /хх-ийн 51/
Д.Цэвээнийг Д.Мядагмаа, Б.Ганбаяр нарын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авах тогтоол /хх-н 55-57/
Д.Цэвээнийг сэжигтнээр тооцох тогтоол, сэжигтнийг байцаасан тэмдэглэл, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчийг байцаасан тэмдэглэлүүд /хх-н 61-64/
Д.Цэвээний иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 74/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас:./хх-н 78/,хувийн байдлын талаарх баримтууд /хх-н 75-77/, 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын 437 дугаартай прокурорын тогтоолоор Б.Мөнхцог,Б.Мөнхбаяр нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоол/ хх-н 144-145/ зэрэг болно.
Д.Цэвээн нь 2016 оны 4 дүгээр сарын 19-ний орой 22.30 минутын үед Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Аргуй хүнсний дэлгүүрийн үүдний зүүн талын довжоон дээр Т.Ганхуягыг дэлгүүртэй айлын хүргэн болсон юм уу гэж хэлсэнээс болж хоорондоо маргалдаж улмаар түүний баруун нүд орчимд нь нэг удаа гараараа цохисоноос баруун нүдний алимны хүнд зэргийн доргилт, эвэрлэг болон солонгон бүрхүүлийн урагдал, болоргүйдэл, баруун нүдний хараагүйдэл гэмтэл бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох энь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангаллтай тогтоогдож байна. Үүнд:
Т.Ганхуягийн биед баруун нүдний алимны хүнд зэргийн доргилт, эвэрлэг болон солонгон бүрхүүлийн урагдал, болоргүйдэл, баруун нүдний хараагүйдэл гэмтэл бүхий хүнд гэмтэл учирсанг тогтоосон шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 5509 тоот акт / хх-н 45/
Шинжээч Б.Долгормаагийн мөрдөн байцаалтад өгсөн …Уг гэмтэл нь нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг хүний энэ гэмтэл нь өмнө үүссэн байх боломжгүй. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл бөгөөд ямар нэгэн архаг хууч өвчин биш юм. Тухайн гэмтэлд удаан хугацааны эмчилгээ шаардлагатай. Нүдний хараа хуучин хэвэндээ бүрэн орно гэх баталгаа байхгүй гэсэн мэдүүлэг /хх-н 41/
Хохирогч Т.Ганхуягын өгсөн ..би эхлээд энгийн юм ярьж байгаад жоохон наргиа болгох гээд Цэвээнээс чи эхнэр аваа юу гэхэд Цэвээн уурлаад бид 2 муудалцахад миний баруун нүд рүү баруун гараа атгаж байгаад 1 удаа цохисон. Тэгэхэд миний нүд бүлтрээд гараад ирэх шиг болохоор нь би нүдээ хагарчихлаа гээд нүдээ бариад доошоо суусан. Тэгэхэд Цэвээн хажуу талд байсан. Мөнхцогийн хүү 103 дуудаад 103 ирээд би явсан. Харин намайг л тэд нар гайгүй юу яаж байна гээд байсан. Би нүдээрээ юу ч харахгүй байсан. Миний нүд өмнө нь ямар нэгэн байдлаар гэмтэж байгаагүй. Би маш их гомдолтой байна нэг нүд маань харахаа больсон гэсэн мэдүүлэг
Гэрч Гэрч Б.Мөнхцогийн мөрдөн байцаалтад өгсөн … дэлгүүрийн зүүн талын шатан дээр суугаад архиа хувааж уугаад байж байтал удалгүй араас Цэвээн гарч ирээд бид нар дээр ирээд юм ярьж суусан. Тэнд нэг их муудалцаж барьсан зүйлгүй байж байтал Ганхуяг орилоод миний нүд рүү Цэвээн цохьчихлоо гэсэн. Тэгэхээр нь хартал миний өмнө талд Ганхуяг цаашаа хараад босоод зогссон байдалтай байхаар нь Ганхуягийн араас очиход Ганхуяг над руу нүдээ дарсан байдалтай эргэж харсан гэсэн мэдүүлэг /хх-н 37/
Гэрч Л.Мөнхбаярын мөрдөн байцаалтад өгсөн … дэлгүүрийн зүүн талын шатан дээр суугаад архиа хувааж уугаад архи талдаа хүрч байхад Цэвээн бид 3 дээр ирээд Ганхуягтай юм ярьж байсан. Цэвээн, Ганхуяг 2 бид 2-оос 5-6 алхмын цаана тамхилаад юм яриад зогсож байсан. Мөнхцог бид хоёр архи уугаад сууж байтал Ганхуяг орилоод нүд рүү цохьчихлоо нүд нүд гэсэн. Тэгээд бид 2 тэр хоёр дээр очоод Цэвээнийг Ганхуягаас салгаж холдуулаад байж байтал худалдагч хүүхэн гарч ирээд Цэвээнийг татаад ор чи гээд аваад дэлгүүр лүүгээ орсон гэсэн мэдүүлэг /хх-н 39/
Шүүгдэгч Д.Цэвээний өгсөн … Ганхуяг баруун тал руугаа саваад уначих шахаад би баруун гараараа татаад босгох хооронд Ганхуяг баруун, зүүн гараараа савсан. Энэ үед би бултахад чи цохичих шиг боллоо гэсэн. Тэгээд маргаан үүсч бултаад цаад тал руугаа гарахад Мөнхбаяртай таарахаар нь чи одоо зайлаад өгөөч гээд түлхсэн гэсэн мэдүүлэг зэрэг болно.
Т.Ганхуяг нь тэр орой архи уусан согтуу үедээ урьдын танил Д.Цэвээнийг дэлгүүртэй айлд хүргэн ороо юу гэж тоглож хэлсэнээс болж тоглоом нь шоглоом болж Д.Цэвээн нь уурлан түүний баруун нүд рүү нэг удаа гараараа цохисон нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.
Түүний энэ үйлдлийг прокуророос хоорондын хувийн таарамжгүй харьцаанаас үүдэлтэй гэж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь үндэслэлтэй хуулийн зүйл хэсэг зөв тохирсон байна.
Иймд шүүх Д.Цэвээнийг бусдын биед хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Д.Цэвээний цохилтын улмаас гэмтэл учирсан үйлдэлийн хооронд шалтгаант холбоо тогтоогдож байх тул хохирогч Т.Ганхуягын эмчилгээний зардалд нэхэмжилсэн 5.0 сая төгрөгнөөс хэрэгт өгсөн нотлох баримтуудыг үнэлээд нотлох баримтаар тогтоогдож ирсэн 3.264.700 төгрөгийн нэхэмжлэлийг хангах нь зүйтэй гэж үзэв. Хохирогч цаашид гарах эмчилгээний зардлыг тухай бүрд нь жич нэхэмжлэх эрхтэйг дурьдах нь зүйтэй.
Д.Цэвээнээс эмчилгээний зардалд 3.264.700 төгрөгийг гаргуулж хохирогчид олгох нь гэж үзэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр мөрдөн байцаалтад буцаах санал гаргасаныг шүүх бүрэлдэхүүн хүлээн авах үндэслэлгүй байна гэж үзэв. Хэрэгт яг ямар ажиллагаа дутуу байгаа юуг нөхөн гүйцэтгэх талаар тодорхой санал гаргаагүй болно.
Д.Цэвээний биед хөнгөн гэмтэл учирсантай холбогдуулан Б.Мөнхцог, Б.Мөнхбаяр нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дах хэсэгт зааснаар ял сонсгож мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан боловч энэ нь хангалттай тогтоогдохгүй байх тул Б.Мөнхцог, Б.Мөнхбаяр нарт холбогдох хэргийг Баянзүрх дүүргийн прокурорын газрын 437 дугаартай прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болгосон байна.
Шүүгдэгчид оногдуулсан хорих ял эдлэх дэглэмийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 10 дах хэсэгт заасныг журамлан шүүгдэгчийн хувийн байдлыг буюу анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг харгалзан ял эдлэх дэглэмийг нь хөнгөрүүлэн жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.
Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298-р зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дорж овогт Доржийн Цэвээнийг бусдын биед хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар Д.Цэвээнийг 5 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дах хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дах хэсэгт зааснаар Д.Цэвээнд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг СД-г Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дах хэсэгт зааснаар уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт нь үлдээсүгэй.
5.Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн зүйлгүй, Д.Цэвээн нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Д.Цэвээнээс 3.264.700 төгрөгийг гаргуулж Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо Шархадны 886-А тоотод оршин суух /РД: ЦД72010110/ Т.Ганхуягт олгох, Т.Ганхуяг нь цаашид гарах эмчилгээний зардлаа ИХШХШТХ-д заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.
7.Шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Д.Цэвээнд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж эдлүүлсүгэй.
8.Шүүхийн тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
9.Шүүхийн тогтоолд давж заалдах,гомдол гаргах,эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд түүнийг гардуулсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурьдсугай.
10. Шүүхийн шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүх энэ тухай талуудад мэдэгдэн, гомдол, эсэргүүцлийг хэргийн хамт гомдлыг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлэх ба тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Цэвээнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ С.ПҮРЭВСҮРЭН
ШҮҮГЧИД Д.БАТСУУРЬ
Д.МӨНХТУЯА