Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 2018/ШЦТ/814

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН өмнөөс

~|

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ганбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,

Улсын яллагч М.Сансарсайхан,

Хохирогч, шүүгдэгч Т., Ч.П нарыг оролцуулан тус шүүхийн гийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай

ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан маар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт Ч.П, боржигон овогт ******* нарт холбогдох **** дугаартай гийн хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ***оны ** дугаар сарын ***-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, *** настай, бага боловсролтой, алт мөнгөний дархан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг,ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 87-06А тоотод оршин суух, урьд шийтгэлгүй, Бо овогт Ч-ын П, РД: УК****

Монгол Улсын иргэн, ***оны ** дугаар сарын **-ны өдөр Дархан-Уул гийн Дархан хотод төрсөн, эрэгтэй, ** настай, бүрэн дунд боловсролтой, авто варчин мэргэжилтэй, “Петровис” шатахуун түгээх станцид түгээгч ажилтай, ам бүл 2 эхнэрийн хамт Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын *** тоотод оршин суух, урьд 2008 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Дархан-Уул аймгийн сум цундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 32 тоот шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг мөн хугацаагаар хойшлуулж байсан, Бо овогт Тө Т, РД:МА**,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дүрдсанаар/

Шүүгдэгч Ч. нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 91 дүгээр сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 87- 6А тоотод *******-тэй маргалдаж улмаар харилцан зодолдож, *******-ийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг, Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 онь 01 дүгээр сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 87- 6А тоотод Ч.Птай маргалдаж улмаар харилцан зодолдож, Ч.Пын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

Шүүгдэгч Ч.П нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 87- 6А тоотод *******-тэй маргалдаж улмаар харилцан зодолдож, *******-ийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:...

хохирогч *******-ийн мөрдөн байцаалтад өгсөн:...2018 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 20 цагийн үед манай эхнэрийн эгчийн нөхөр болох хүргэн ах П залгаад эгчийгээ аваад ирээрэй гэсэн. Би эхнэр Эын хамт эгч М эгчийг очиж авахад нүүр нь хавдсан байсан. Манай эхнэр “та дандаа эгчийг цохиж байх юм" гэхэд “чи дуугуй бай гээд” манай эхнэр Э үсдээд цохисон. Эгч М бид хоёр П, Э хоёрыг салгасан. П миний нүүр лүү цохисон ба би эргүүлээд П ахыг цохисон...гэх мэдүүлэг/хх-12-13/,

Насанд хүрээгүй гэрч Л.Н мөрдөн байцаалтад:... 2018 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 20 цагийн үед Пүрэвж архи уусан орж ирээд Билгүүн бид хоёрт “Мыг Болормаагийнхаас аваад ир” гэсэн. Билгүүн бид хоёр гараад Мыг байсан айлд очиход М эгч согтуу хэвтэж байсан. Эгчийг босгоод Болормаа эгчийнхээс гартал Ээгч Тэлмэн ах хоёр ирсэн. Этүрүүлээд гэр лүү орсон. Араас нь Тэлмэн ах Билгүүн нар орсон. Би араас нь орсон. Тэгсэн ах П, Ээгчийг үсдсэн. Тэгсэн Тэлмэн ах уурлаад ахыг цохисон ба тэр 2 зодолдсон... гэх мэдүүлэг/хх-122-123/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн:... *******гийн биед баруун хөхөнд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацар уруулд зулгаралт, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдангид нөлөөлөхгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл тухайн гэмт хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...гэх дүгнэлт /хх-36/

шүүгдэгч Ч.П-ын мөрдөн байцаалтад өгсөн:... 2018 оны 01 дүгээр сарын- 27-ны өдөр 10-11 цагийн үед эхнэр М- ын хамт халуун усанд орохоор гэрэз: гарсан. Усанд орчхоод Ма гэх /бүтэн нэрийг нь мэдэхгүй/ танил эгчийн гэрээр орсон Эхнэр бид хоёр урьд өдөр нь архи уусан болохоор дотор муу байна гэж Ма эгчи- хэлээд архи уухаар болоод М бид хоёр 0.5 литрийн Хараа архи дэлгүүрээ: аваад Ма эгчийн гэрт очиж хамт архи уусан. Архи ууж дуусчихаад дахиад 0.5 литри,'*- архи аваад ууж байтал эхнэр М тасарчихсан. Тэгэхээр нь Ма эгчийн гэс орон дээр нь хэвтүүлээд унтуулж байтал босохдоо орны толгой мөргөөд унаса^- Унахаар нь дээш нь болгоод хэвтүүлсэн. Ма эгч бид хоёр архиа ууж дуусгачихаа^; гэртээ харьсан. Гэртээ хариад өөрийн төрсөн дүү Наранбаатар, хүү Билгүүн хоёр=>' Ма эгчийнхээс Мыг аваад ир гэсэн. Тэгэж хэлчихээд М-ын Эруу утсаар залгаад эгч чинь Ма эгчийнд байгаа очиж аваарай гэс:— I эгтэл гаднаас М, Э, Тэлмэн нар орж ирсэн. Би тухайн үед гэртээ орон дээр хэвтэж байсан ба Э “чи дандаа эгчийг маань цохиж зоддог” гээд орилж хашгираад миний нүүрийг маажих гэхээр нь би үсдсэн. Тэгтэл Тэлмэн намайг “авгай зодлоо” гээд толгой руу цохисон. Тэлмэн бид хоёр зодолдсон. Би Тэлмэнг цохисон. Би тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тэлмэн бид хоёр сайн дурын үндсэн дээр эвлэрсэн... гэх мэдүүлэг /хх-140-141 /

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 87- 6А тоотод Ч.Птай маргалдаж улмаар харилцан зодолдож, Ч.Пын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:...

хохирогч Ч.П-ын мөрдөн байцаалтад өгсөн:...2018 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр эхнэр М бид 2 хамт халуун усанд орохоор гэрээс гарсан. Эхнэр бид хоёр урд өдөр нь уусан байсан болохоор дотор муу байна гэж манай эгчид хэлээд архи уухаар болж, М бид хоёр 0.5 литрийн Хараа нэртэй архи дэлгүүрээс аваад ууж байтал эхнэр М тасарчихсан. Тэгэхээр нь эгчийн гэрт орон дээр хэвтүүлээд унтуулсан. Мын дүү Э руу утсаар залгаад эгч чинь Ма эгчийнд байгаа очиж аваарай гэсэн. Гаднаас М, Э, Тэлмэн нар орж ирсэн. Э “чи дандаа эгчийг цохиж зоддог” гэхээр нь би үсдсэн. Тэгсэн Тэлмэн намайг “авгай зодлоо” гээд толгой руу, 3-4 удаа нүүр лүү цохисон... гэх мэдүүлэг/хх-49-50/

Насанд хүрээгүй гэрч М.Билгүүний мөрдөн байцаалтад өгсөн:... 2018 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 20 цагийн үед аав Пүрэвжав архи уусан орж ирээд уурлаад ээжийгээ Болормаа эгчийнхээс аваад ир гэсэн. Би дүү Наранбаатарын хамт ээжийгээ авчирсан. Гэр лүү эгч Э түрүүлээд орсон. Араас нь Тэлмэн ах бид хоёр орсон. Аав Пүрэвжав Э эгчийг үсдсэн. Тэлмэн ах уурлаад аавыг ЦОХИСОН...ГЭХ мэдүүлэг /хх-120-121/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 01 ■*дүгээр сарын 30-ны өдрийн 1989 дугаартай:... Ч.Пын биед тархи доргилт, хамар ясны хугарал, зүүн чамархайн хуйх, хөхлөг баруун нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, баруун чих хамар хүзүү баруун тохойн зулгаралт, зүүн завжны салстын язрал, дээд уруул дотор салст, баруун тавхайд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл, эрүүл мэндийг түр хугацаагар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдагинд нөлөөлөхгүй... гэх дүгнэлт/хх-27/

шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн:...2018 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 20 цагийн үед хүргэн ах Пүрэвжав залгаад эгчийгээ аваад ир гэсэн. Би Эын хамт эгч Мыг гэрт нь авчирсан. Ах Пүрэвжав согтуу байсан. Эхнэр “та дандаа эгчийг цохиж зодож байх юм” гэхэд Пүрэвжав ах Эыг үсдсэн. Пүрэвжав миний нүүр лүү цохихоор нь би Пүрэвжав ахыг цохисон. Бид 2 зодолдсон. Пүрэвжав бид хоёр харилцан зодолдсон болохоор хаана хэдэн удаа охисон талаар санахгүй байна. Бид хоёр сайн дурын үндсэн дээр эвлэрсэн...гэх мэдүүлэг /хх-131-132/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч *******, Ч.П  нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн шинж, зүйлчлэлд хийсэн хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийг нотолсон баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан байх ба нотлох баримтын шууд ба шууд бус эх сурвалжийг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч, гэрч нар илтэд худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдсонгүй.

Хохирогч, шүүгдэгч нар нь хохирлын талаар харилцан тохиролцсон, гомдол саналгүй, нэхэмжпэх зүйлгүй гэжээ.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хийсэн хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгч нар нь тухайн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.

Шүүгдэгч нар нь өөрийн үйлдсэн хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлтийг прокурорын шатанд гаргасаны дагуу прокурор түүнд 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай саналыг гаргасан бөгөөд “шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн торгох ялыг биелүүлэх боломжтой” талаар өгсөн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан бусад баримт зэргээр тогтоогдох тул түүнд прокурорын саналын дагуу 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шийдвэрлэв.

Бусад асуудал

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2, 36.6, 36.7. 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

  • Шүүгдэгч *******, Ч.П арыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирог учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тус | тус тооцсугай.
  • Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаа: *******, Ч.П нарыг тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.001 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
  • Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаа: *******, Ч.П нарт тус бүр оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
  • Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасна: *******, Ч.П нар нь торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл ялын 15 нэгжий гнэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
  • Шүүгдэгч нар нь бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй, цагдан игдсон хоноггүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус дурдсугай.
  • Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
  • Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл *үргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах _атны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
  • Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн 'эхиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчмн төгөлдөр болтол шүүгдэгч *******э, Ч.П нарт авсан хувийн бгаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжпүүлсүгэй.
    • ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГАНБААТАР