Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 181/ШШ2017/01772

 
  1. Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 196 дугаар зүйлийн 196.1.1-д зааснаар Сүхбаатар дүүрэг, 15-р хороо, Дамбадаржаа 23 гудамж, 1 тоот хаягт байршилтай, нэгж талбарын 18644317180202 дугаартай, улсын бүртгэлийн Г-2203006444 дугаарт бүртгэлтэй, гэр бүлийн хэрэгцээний 700 м.кв газар, мөн хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-2203024451 дугаарт бүртгэлтэй, 45 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг А.Аод шилжүүлэхийг, мөн дээр дурдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг А.Аын өмчлөлд шилжүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагч Р.Ст тус тус даалгасугай.

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 142,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Р.Сээс улсын тэмдэгтийн хураамжид 140,400 төгрөгийг, улсын төсвөөс нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 1,800 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч А.Аод буцаан олгосугай.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай