Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 01127

 

 2017 оны 05 сарын 16 өдөр

       Дугаар 183/ШШ2017/01127

             Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

           

            Нэхэмжлэгч: “Анхны анжис” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

/Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, 5 дугаар хэсэг, Туулын 2-20а тоотод байрлах, улсын бүртгэлийн дугаар 9011102028, регистрийн дугаар 2039753/

 

Хариуцагч: Шажин овогтой, Шажингийн Гялаашид холбогдох,

/Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 5 дугаар хэсэг, туулын 3 дугаар гудамж, 5 тоотод оршин суух, регистрийн дугаар ШЖ28031872/

 

            Хариуцагч: Оцгор овогтой, Цогбадрахын Мөнхбатад холбогдох,

/Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 5 дугаар хэсэг, Туулын 3 дугаар гудамж, 5 тоотод оршин суух, регистрийн дугаар ТГ83051415/

 

            Хариуцагч: Түмдүүд овогтой, Бямбаагийн Лхагвасүрэнд холбогдох,

/Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 5 дугаар хэсэг, Туулын 3 дугаар гудамж, 5 тоотод оршин суух, регистрийн дугаар РД80040709/

 

            Хариуцагч: Ач хариад овогтой, Шонбалын Бадрахад холбогдох,

/Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 5 дугаар хэсэг, Туулын 3 дугаар гудамж, 5 тоотод оршин суух, Хөвсгөл аймаг, Шинэ-Идэр, 1 дүгээр баг, Сангийн далайд оршин суух бүртгэлтэй, регистрийн дугаар РУ73020515/

 

            Хариуцагч: Бөөчүүд овогтой, Бүдээгийн Нанзадад холбогдох,

/Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 5 дугаар хэсэг, Туулын 3-5 тоотод оршин суух, Хөвсгөл аймаг, Мөрөн, 12 дугаар баг, 18 дугаар гудамж, 15 тоотод оршин суух бүртгэлтэй, регистрийн дугаар РД50090302/

 

            Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Халзан овогтой, Магсарын Сумъяа,

/Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 5 дугаар хэсэг, Туулын 3 дугаар гудамж, 5 тоотод оршин суух, регистрийн дугаар ШЖ31070162/

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Түмдүүд овогтой, Бямбаагийн Уранчимэг,

/Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 5 дугаар хэсэг, Туулын 3 дугаар гудамж, 5 тоотод оршин суух, Сүхбаатар дүүрэг, 18 дугаар хороо, Бэлхийн 36 дугаар гудамж, 150 тоотод оршин суух, регистрийн дугаар РД77052706/

 

            Хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Нанжаа, түүний өмгөөлөгч Б.Батбаяр, хариуцагч Ш.Гялааш болон гуравдагч этгээд М.Сумъяа, Б.Уранчимэг нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбаатар, түүний өмгөөлөгч Р.Энхтүвшин, хариуцагч Ц.Мөнхбат, Б.Нанзад, Ш.Бадрахын итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч Б.Лхагвасүрэн, нарийн бичгийн дарга Б.Цэнд-Аюуш нар оролцов.

 

Нэхэмжлэгч “Анхны анжис” ХХК-ийн төлөөлөгч Ч.Нанжаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарлахдаа: ...М.Сумъяа нь Хөдөө аж ахуйн техникийн корпорацийн хуучин байрны манаач хийж байсан ба уг обьект “Анхны анжис” ХХК-д шилжихэд төрийн өмчийн хашааг дур мэдэн таслан авч, Ш.Гялааш өөрийн нэр дээрээ Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Туулын 3-5 тоот гэсэн хаягаар 0183594 дүгээр гэрчилгээ авсан байсныг шүүхийн шийдвэрээр хүчингүй болгож шийдвэрлэсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2014/1 дүгээр гэрчилгээгээр “Анхны анжис” ХХК-д ашиглуулахаар олгосон Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 5 дугаар хэсэгт байрлах, 0.6207 газарт /кадастрын анхны солбилцлууд 1. 10654 5.59 4753 9.25, 2. 10654 5.57 4753 9.35, 3. 10654 5.39 4753 10.64, 4. 10654 5.38 4753 10.81, 5. 10654 8.44 4753 10.91, 6. 10654 8.75 4753 10.89, 7. 10654 9.32 4753 10.87, 8. 10654 9.64 4753 10.84, 9. 10654 10.00 4753 10.86, 10. 10654 10.81 4753 10.88, 11. 10654 10.87 4753 10.34, 12. 10654 10.91 4753 10.16, 13.1065411.01 4753 9.41, 14. 10654 11.09 4753 8.92/ хууль бусаар оршин сууж байгаа хариуцагч Ш.Гялааш, Ц.Мөнхбат, Б.Лхагвасүрэн, Ш.Бадрах, Б.Нанзад нарыг албадан нүүлгэж өгнө үү гэв.

Хариуцагч Ш.Гялааш болон гуравдагч этгээд М.Сумъяа, Б.Уранчимэг нар шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбаатар шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ш.Гялааш, С.Сумъяа нар нь 1983 оноос хойш тус газар дээрээ тасралтгүй 35 жил амьдарч байгаа нь иргэний үнэмлэхний хуулбар, улаан паспорт, хорооны даргын тодорхойлолт, иргэний бүртгэл мэдээллийн болон улсын төв архивын лавлагаагаар бүрэн нотлогдоно. Төрийн өмчийн хорооноос “Анхны анжис” ХХК-д объект хүлээлцсэн актад 3024 м.кв гэж заасан байхад “Анхны анжис” ХХК нь 6000 гаруй м.кв-ыг ашиглаж байгаа. “Анхны анжис” ХХК-д Байгаль орчин, аялал жуучлалын яамнаас өөрсдийнх нь хүссэн кадастраар нь ашиглалт олгохдоо бусад айл болон нийтийн эзэмшилтэй давхцаж байгаа эсэхийг шалгахгүйгээр алдаатай захирамж гаргасан байна. Газрын тухай хуульд зааснаар гэрээ хийж байж газар ашиглах эрх нь бүрдэнэ гэж заасан бөгөөд “Анхны анжис” ХХК нь гурвалсан гэрээний дагуу төлбөр төлөөгүй, ашиглах эрх нь бүрэн үүсээгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Хариуцагч Б.Нанзад, Ш.Бадрах, Ц.Мөнхбат, Б.Лхагвасүрэн нарын шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагвасүрэн шүүх хуралдаанд тайлбарлахдаа: М.Сумъяа, Ш.Гялааш нар өндөр настай болсон учраас бид тэднийг асарч, тойрч байдаг ба тэднээс зөвшөөрөл авч, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 5 дугаар хэсэг, Туулын 3-5 тоот гэсэн газарт хамт нэг хашаанд хууль ёсны дагуу оршин сууж байгаа билээ. Бид дур мэдэн, хууль дүрэм зөрчиж уг газар дээр амьдарч байгаа зүйл огт байхгүй, “Анхны анжис” ХХК-ийн эзэмшлийн газар дээр амьдраагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх хэргийн оролцогчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

“Анхны анжис” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ш.Гялааш, Ц.Мөнхбат, Б.Лхагвасүрэн, Ш.Бадрах, Б.Нанзад нарт холбогдох, хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Монгол Улсын Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн А-12 дугаар тушаал, Монгол Улсын Байгаль орчин, ногоон хөгжлийн яам улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах тухай 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2014/01 дүгээр гэрчилгээгээр “Хан-Уул дүүрэг, Богдхан уулын ДЦГ тусгай хамгаалалттай газар нутгийн Зайсангийн ам нэртэй 0.627 га талбайтай газрыг “Анхны анжис” ХХК-д 5 жилийн хугацаатай олгов” гэсэн байх бөгөөд уг гэрчилгээний хавсралтад талбайн анхны солбицлуудыг /кадастрын анхны 1. 10654 5.59 4753 9.25, 2. 10654 5.57 4753 9.35, 3. 10654 5.39 4753 10.64, 4. 10654 5.38 4753 10.81, 5. 10654 8.44 4753 10.91, 6. 10654 8.75 4753 10.89, 7. 10654 9.32 4753 10.87, 8. 10654 9.64 4753 10.84,      9. 10654 10.00 4753 10.86, 10. 10654 10.81 4753 10.88, 11. 10654 10.87 4753 10.34, 12. 10654 10.91 4753 10.16, 13.1065411.01 4753 9.41, 14. 10654 11.09 4753 8.92/ гэж заасан бөгөөд Хан-Уул дүүргийн Засаг дарга, “Анхны анжис” ХХК-ийн хооронд 2014 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 2014/01 дүгээр “Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээ” байгуулагдсан байх тул Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 33 дугаар зүйлийн 33.1, Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйл, 27 дугаар зүйлийн 27.1, 27.2, 27.3-т зааснаар уг газрыг “Анхны анжис” ХХК нь эзэмшиж, ашиглах эрхтэй гэж дүгнэв.

 

Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газах эзэмших 2008 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 0183594 дүгээр гэрчилгээгээр “Хан-Уул дүүргийн Засаг даргын 2008 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 224 дүгээр захирамжийг үндэслэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 5 дугаар хэсэг, Туулын 3-5 тоот 300 м.кв газрыг 15 жилийн хугацаагаар Ш.Гялаашийн иргэний гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлэх”-ээр олгосныг Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 227 дугаар тогтоолоор “...Ш.Гялаашид холбогдох хэсгийг хүчингүй болгосгай” гэж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч тал “бид нэхэмжлэгчийн ашиглалтад олгосон газарт оршин суудаггүй” гэсэн тайлбар гаргадаг боловч Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 227 дугаар тогтоолын Хянавал хэсэгт “...Анхны анжис ХХК-д ашиглуулахаар олгосон 0.6207 га газарт Ш.Гялаашийн эзэмшиж байгаа гэх 0.03 га газар буюу түүний хашаалсан 1327 м.кв газар давхцаж байгаа” гэсэн дүгнэлт, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...хариуцагч нар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 5 дугаар хэсэг, Туулын 3-5 тоотод оршин сууж байгаа гэсэн тайлбар, хариуцагч нарын иргэний үнэмлэх дэх оршин суух хаягийн бичилт, шүүгчийн захирамжийн дагуу томилогдсон “Шинэ кадастр” ХХК-ийн 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн А/001 дүгээр шинжээчийн дүгнэлт болон дүгнэлтэд хавсаргаж ирүүлсэн “Эргэлтийн цэгүүдийг нь газарт бэхэлсэн нэгж талбар”-ын зураг, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны Засаг даргын 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 99 дүгээр дүгнэлт, албан бичиг зэргийг үндэслэн Ш.Гялааш, Ц.Мөнхбат, Б.Лхагвасүрэн, Ш.Бадрах, Б.Нанзад нарыг “Анхны анжис” ХХК-д ашиглуулахаар олгосон Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 5 дугаар хэсэгт байрлах, 0.6207 га талбайтай газарт /кадастрын анхны солбилцлууд 1. 10654 5.59 4753 9.25, 2. 10654 5.57 4753 9.35, 3. 10654 5.39 4753 10.64, 4. 10654 5.38 4753 10.81, 5. 10654 8.44 4753 10.91, 6. 10654 8.75 4753 10.89, 7. 10654 9.32 4753 10.87, 8. 10654 9.64 4753 10.84, 9. 10654 10.00 4753 10.86, 10. 10654 10.81 4753 10.88, 11. 10654 10.87 4753 10.34, 12. 10654 10.91 4753 10.16, 13.1065411.01 4753 9.41, 14. 10654 11.09 4753 8.92/ оршин сууж байгаа гэж дүгнэхээр байна.

 

Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар хариуцагч Ш.Гялааш, Ц.Мөнхбат, Б.Лхагвасүрэн, Ш.Бадрах, Б.Нанзад нарын хууль бус эзэмшлээс Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 5 дугаар хэсэгт байрлах, 0.6207 га талбайтай газрыг /кадастрын анхны солбилцлууд 1. 10654 5.59 4753 9.25, 2. 10654 5.57 4753 9.35, 3. 10654 5.39 4753 10.64, 4. 10654 5.38 4753 10.81, 5. 10654 8.44 4753 10.91, 6. 10654 8.75 4753 10.89, 7. 10654 9.32 4753 10.87, 8. 10654 9.64 4753 10.84, 9. 10654 10.00 4753 10.86, 10. 10654 10.81 4753 10.88, 11. 10654 10.87 4753 10.34, 12. 10654 10.91 4753 10.16, 13.1065411.01 4753 9.41, 14. 10654 11.09 4753 8.92/ чөлөөлөх нь хууль зүйн үндэслэлтэй болно.

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан хариуцагч Ш.Гялааш, Ц.Мөнхбат, Б.Лхагвасүрэн, Ш.Бадрах, Б.Нанзад нарын хууль бус эзэмшлээс Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 5 дугаар хэсэгт байрлах, 0.6207 га талбайтай газрыг /кадастрын анхны солбилцлууд 1. 10654 5.59 4753 9.25, 2. 10654 5.57 4753 9.35, 3. 10654 5.39 4753 10.64, 4. 10654 5.38 4753 10.81, 5. 10654 8.44 4753 10.91, 6. 10654 8.75 4753 10.89, 7. 10654 9.32 4753 10.87, 8. 10654 9.64 4753 10.84, 9. 10654 10.00 4753 10.86, 10. 10654 10.81 4753 10.88, 11. 10654 10.87 4753 10.34, 12. 10654 10.91 4753 10.16, 13.1065411.01 4753 9.41, 14. 10654 11.09 4753 8.92/ чөлөөлсүгэй.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Анхны анжис” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид  2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Гялааш, Ц.Мөнхбат, Б.Лхагвасүрэн, Ш.Бадрах, Б.Нанзад нараас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

           

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ж.СЭМЖИД