Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 181/ШШ2017/01252

 
  1. Иргэний хуулийн Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Бнаас 169,948,500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Э” ХХК-д олгож, үлдэх 14,872,000 төгрөгт холбогдох шаардлага болон хариуцагч Хнаас 140,179,500 төгрөг гаргуулах тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,782,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Бнаас улсын тэмдэгтийн хураамжид 1,007,693 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Э” ХХК-д буцаан олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.