| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамъяанчойжилын Сэмжид |
| Хэргийн индекс | 183/2017/00337/и |
| Дугаар | 01877 |
| Огноо | 2017-09-07 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 09 сарын 07 өдөр
Дугаар 01877
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Х ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Н.Д
Хариуцагч: Э.Б холбогдох,
Хариуцагч: З сан нарт холбогдох,
Гэрээний үүргийн гүйцэтгэлд 270.782.343 төгрөг гаргуулах, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.У*******, З*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д*******, нарийн бичгийн дарга Б.Цэнд-Аюуш нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Б*******ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.У******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Д*******, Э.Б******* нар нь “Х*******” ХХК-тай 2015 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр 1090023081 тоот зээлийн гэрээ, 1090023081-01 тоот баталгаат ипотекийн гэрээгээр 210.000.000 төгрөгийг 60 сарын хугацаатай, 365 хоногийн 28,8 хувийн хүүтэй зээлж авсан. Үүнд З******* нь зээлдэгч Н.Д*******, зээлдүүлэгч Х******* нартай 2015 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр 1090023081 дугаартай батлан даалтын гэрээ байгуулж 210.000.000 төгрөгийн 30,95% буюу 64.995.000 төгрөгийг батлан даахаар болсон. Э.Б*******, Н.Д******* нар нь 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 1090023081 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулан 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр дуусгавар болохоор заасан хугацааг 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр болгож, зээлийн гэрээний дугаарыг 1090025458 тоот болгон өөрчилсөн. Барьцаанд *******, , 7 , , , , , , тоот хаягт байрлалтай 24.88 мкв талбайтай үйлчилгээний зориулалттай эд хөрөнгийг барьцаалсан. Зээлдэгч нар нь 1090023081 тоот гэрээний 1 дүгээр хавсралтанд заасан зээлийн эргэн төлөлтийг гүйцэтгэх үүрэгтэй боловч 2016 оны 01 дүгээр сараас эхлэн төлөлт нь доголдолж хугацаа хэтрүүлж эхэлсэн болно. Нэхэмжлэл гаргасан 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар үндсэн зээл 205.500.000 төгрөг, хүү 51.276.055 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 46.627,39 төгрөг, нийт 256.822.683 төгрөгийг нэхэмжилсэн байдаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа хүү 13.833.808 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 125.852 төгрөг нийт 13.959.660,32 төгрөгөөр нэмэгдүүлсэн. Иймээс нийт 270.782.343 төгрөгийн хариуцагч З*******гаас 64.995.000 төгрөгийг, Н.Д*******, Э.Б******* нараас 205.787.343 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Н.Д*******, Э.Б******* нарын өмгөөлөгч Ж.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Н.Д******* нь хувцас үйлдвэрлэж, Нарантуул худалдааны төвд лангуу түрээслэн худалдаалж байсан бөгөөд 2015 онд бизнесээ өргөжүүлэхээр Нарантуул худалдааны төвөөс лангуу 300.000.000 төгрөг худалдан авахаар болж банкнаас 210.000.000 төгрөг зээлсэн. Ингээд зээлээ хуваарийн дагуу төлж байсан боловч Н.Д*******гийн биеийн байдал муудаж, ажил хөдөлмөр эрхлэх, үйлдвэрлэлээ явуулах боломжгүй болсноор зээлийн төлөлт доголдсон гэжээ.
Хариуцагч З*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: З******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэл нь 2015 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Хас банк болон Н.Д******* нартай батлан даалтын гэрээ байгуулж, З******* нь 210.000.000 төгрөгийн зээлийн 30,95%-д нь батлан даалт гаргасан. Нийт 256.822.683 төгрөгийг гаргуулах гэсэн байна. З******* болон Н.Д*******, Э.Б******* нараас тус тусдаа хэдэн төгрөг гаргуулах нь тодорхойгүй байна. Батлан даалтын гэрээний 1.4-т батлан даагчийн хариуцах хэсэг нь үндсэн зээлийн төлөгдөөгүй үлдсэн үлдэгдэл үнийн дүнгийн 30,95% байх талаар заасан байдаг. Үүнийг тухайн зээлдэгчийн орлого нь хүрэхгүй байгаа тохиолдолд барьцаалсан барьцаа эд хөрөнгөөрөө хангаад, тэр үлдсэн дүнг үндсэн зээлийн үлдэгдэл дүн гэж ойлгоно. Батлан даалтын гэрээний 1 дүгээр зүйлийн 1.6 дахь хэсэгт үүрэг зөрчигдсөнөс хойш 90 хоног өнгөрсөн бөгөөд зээлдэгч нь зээлдэгчид өөрийн дүрэм зааврын хүрээнд шаардах, сануулах болон мэдэгдэх хуудас өгсөн байх ёстой гэж заасан. Үүгээр зөвхөн сануулах хуудас өгөхөөр хязгаарлагдахгүй нь харагдаж байгаа. Батлан даалтын гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.4 дахь хэсэгт 1.6 дахь хэсэгт заасан арга хэмжээ авсан нотлох баримтаа баталгаажуулан батлан даагчид хүргүүлэх ёстой. Гэрээгээр тохиролцсон ажиллагаанууд хийгдээгүй. Батлан даалтын гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.5 дахь хэсэгт зааснаар батлан даагчид хохиролтой байж болзошгүй нэмэлт өөрчлөлтийг хийхээр бол батлан даагчид бичгээр мэдэгдэх үүргээ биелүүлээгүй тул Х******* нь З*******гаас шаардах эрхгүй. Иргэний хуулийн 450 дугаар зүйлийн 450.1 дэхь хэсэгт зааснаар зээлдэгч авсан зээлийн хүүг гэрээг тохиролцсон бол төлөх ёстой. Тэгэхээр сүүлд нэхэмжилсэн 270.782.343 төгрөгийг үндсэн зээлдэгч нар төлөх ёстой. Хэрэв төлөх чадваргүй бөгөөд үүрэг гүйцэтгэх хугацаа болсон бол батлан даалтын сан төлөх боломжтой. Энэ талаар баримт байхгүй гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
“Х*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, З*******, Н.Д*******, Э.Б******* нарт холбогдох, гэрээний үүргийн гүйцэтгэлд 270.782.343 төгрөг гаргуулах, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Н.Д*******, Э.Б******* нар “Х*******” ХХК-тай 2015 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр 1090023081 дүгээр “Зээлийн гэрээ” байгуулж, уг гэрээгээр зээлдэгч Н.Д*******, Э.Б******* нар 210.000.000 төгрөгийг 365 хоногт 28.2 хувийн хүүтэйгээр 60 сарын хугацаатайгаар зээлдүүлэгч “Х******* ХХК-иас зээлсэн, Н.Д******* нь 2015 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 1090023081-01 дүгээр “Баталгаат ипотекийн гэрээ”-ээр өөрийн өмчлөлийн *******, , 7 , 21 тоот, 29 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, , , , барилгын байр, тоот хаягт байршилтай, 24.85 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг “Х*******” ХХК-д барьцаалсан байх бөгөөд дээрх гэрээнүүд нь хуульд заасан шаардлага хангасан хүчин төгөлдөр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 175 дугаар зүйлийн 175.1-д заасан гэрээг байгуулжээ.
Мөн зээлдэгч, зээлдүүлэгч нар харилцан тохиролцож, 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 1090023081 дугаартай зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтөөр “...гэрээний дагуу олгосон 210.000.000 төгрөгийн зээлийн үлдэгдэл болох 205.500.000 төгрөгийн зээлийг үндсэн гэрээний дагуу 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр дуусгавар болгохоор заасан хугацааг зээлдэгчийн хүсэлтээр 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр дуусгавар болгохоор тусгаж, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг өөрчлөн, зээлийг шилжүүлэн бүртгэсэнтэй холбогдуулан зээлийн дансны дугаарыг 1090025458 тоот болгон өөрчлөв, үндсэн гэрээний бусад заалтууд хэвээр” гэжээ.
Батлан даагч “З*******”, зээлдүүлэгч “Х*******” ХХК, зээлдэгч Н.Д******* нар 2015 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр БДГ1090023081 дүгээр “Батлан даалтын гэрээ” байгуулж, уг гэрээгээр зээлдэгч болон зээлдүүлэгч нарын хооронд байгуулагдсан 2015 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 1090023081 тоот зээлийн гэрээгээр хүлээсэн зээл төлөх үүргээ зээлдэгч нь бүрэн биелүүлж чадна гэж баталж, зээлдэгч үүргээ биелүүлээгүй тохиолдолд батлан даагч нь түүний өмнөөс зээл төлөх үүрэг гүйцэтгэхээр талууд тохиролцсон байх бөгөөд хуульд заасан шаардлага хангасан хүчин төгөлдөр Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1-д заасан гэрээг байгуулсан байна.
1. Зээлдэгч Н.Д*******, Э.Б******* нар 2015 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан 1090023081 дүгээр “Зээлийн гэрээ”, 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 1090023081 дугаартай зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт, 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 1090025458 тоот гэрээний хавсралтаар батлагдсан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу нэхэмжлэгч “Х*******” ХХК-ийн шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл хугацаанд буюу үндсэн зээлд 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацааны 34.250.000 төгрөг, зээлийн хүүд 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацааны 65.109.864 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 172.479 төгрөг төлөөгүй болох нь зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан дансны хуулга, зээлийн хүүгийн тооцоолол, зээлийн эргэн төлөлтийн хуваарь зэргээр нотлогдож байна.
Нэхэмжлэгч “Х*******” ХХК нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний 5.1-д зааснаар “гэрээг цуцлах” талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, зээлийн гэрээний хугацаа 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр дуусгавар болгохоор гэрээнд заасан байх тул “Х*******” ХХК-ийг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл хугацааны үндсэн зээлд 34.250.000 төгрөг, зээлийн хүүд 65.109.864 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 172.479 төгрөгийг хариуцагч Н.Д*******, Э.Б******* нараас шаардах эрхтэй гэж дүгнэв.
2. Талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн БДГ1090023081 дүгээр “Батлан даалтын гэрээ”-ний дагуу хариуцагч “З*******”-аас “зээлдэгчийн 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл хугацаанд төлөөгүй үндсэн зээлийн 34.250.000 төгрөгийн 30.95 хувь болох 10.600.375 төгрөг”-ийг гаргуулан нэхэмжлэгч “Х*******” ХХК-д олгох нь Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1, 462 дугаар зүйлийн 462.2-т заасантай нийцэж байна.
Батлан даалтын гэрээний 1.6-д заасны дагуу зээлдүүлэгч “Х*******” ХХК нь зээлдэгчийг зээлийн гэрээгээр хүлээсэн зээл төлөх үүрэг зөрчигдсөнөөс хойш 90 хоног өнгөрсний дараагаар зээл төлүүлэх арга хэмжээг өөрийн журам, зааврын хүрээнд сануулж, шаардах хуудас хүргүүлж байсан болох нь хавтаст хэргийн 24-29 дүгээр талд авагдсан баримтаар нотлогджээ.
Иймд хариуцагч Н.Д*******, Э.Б******* нараас үндсэн зээлд гаргуулах 34.250.000 төгрөгөөс “З*******”-аас гаргуулах 10.600.375 төгрөгийг хасаж тооцон 23.649.625 төгрөгийг Н.Д*******, Э.Б******* нараас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй юм.
Дээр дурдсан үндэслэлээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-т заасныг баримтлан хариуцагч Н.Д*******, Э.Б******* нараас үндсэн зээлд 23.649.625 төгрөг, зээлийн хүүд 65.109.864 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 172.479 төгрөг, нийт 88.931.968 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Х*******” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 116.855.375 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, мөн хуулийн 458 дугаар зүйлийн 458.1,460 дугаар зүйлийн 460.2-т заасныг баримтлан хариуцагч “З*******”-аас 10.600.375 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Х*******” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 54.394.625 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Хариуцагч Н.Д*******, Э.Б******* нар үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 1090023081-01 дүгээр “Баталгаат ипотекийн гэрээ”-ний зүйл болох Н.Д*******гийн өмчлөлийн *******, , 7 , 21 тоот, 29 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, , , , барилгын байр, тоот хаягт байршилтай, 24.85 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасан журмын дагуу шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдаж, орсон орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангах нь зүйтэй болно.
Шүүхээс хариуцагч Н.Д*******, Э.Б******* нар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нт 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 12 цаг 00 минутад товлогдсон шүүх хуралдааны товыг баталгаат шуудангаар 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр тус тус мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 100.4-т заасныг баримтлан тэдний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэн, хариуцагчийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтгасан болно.
Мөн хариуцагч тал 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр эрх зүйн туслалцаа авахаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч Ж.Оыг оролцуулсан бөгөөд хариуцагч болон түүний өмгөөлөгчийн “...өмгөөлөгч авах, хэргийн материалтай танилцуулах үүднээс шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэсэн хүсэлтийг үндэслэн шүүх хуралдаан удаа дараа хойшлогдсон тул хариуцагчийн өмгөөлөгч Ж.Оын шүүхэд 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр ирүүлсэн “...шүүх хуралдаан давхацсан тул хойшлуулж өгнө үү” гэсэн хүсэлтийг хангахаас татгалзсан болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-т заасныг баримтлан хариуцагч Н.Д*******, Э.Б******* нараас гэрээний үүргийн гүйцэтгэлд 88.931.968 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Х*******” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 116.855.375 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1,460 дугаар зүйлийн 460.2-т заасныг баримтлан хариуцагч “З*******”-аас гэрээний үүргийн гүйцэтгэлд 10.600.375 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Х*******” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 54.394.625 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч Н.Д*******, Э.Б******* нар үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд 2015 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 1090023081-01 дүгээр “Баталгаат ипотекийн гэрээ”-ний зүйл болох Н.Д*******гийн өмчлөлийн *******, , 7 , 21 тоот, 29 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, , , , барилгын байр, тоот хаягт байршилтай, 24.85 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдаж, орсон орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Х*******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр төлсөн 1.442.064 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр төлсөн 227.749 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Д*******, Э.Б******* нараас 667.609 төгрөг, хариуцагч “З*******”-аас 184.554 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Х*******” ХХК-долгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.СЭМЖИД