Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 181/ШШ2017/01850

 
  1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Х.Эгаас 5,000,000 төгрөг, хариуцагч Ж.Отоос 5,000,000 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч С.От олгосугай.

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 174,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Х.Эгаас 87,475 төгрөг, хариуцагч Ж.Отоос 87,475 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид тус тус гаргуулан нэхэмжлэгч С.От буцаан олгосугай.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.