Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 480

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Л.Эхлэлт даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүү, нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.*******, хариуцагч байгууллагын төлөөлөгч Т.*******, хариуцагч байгууллагын өмгөөлөгч Б.Алтангэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, ******* ХХК-ний нэхэмжлэлтэй Завхан аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газарт холбогдох 7 саят өгрөг гаргуулах тухай хэргийг хянан

******* ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон тайлбартаа: Завхан аймгийн ******* сумын Засаг даргын хүсэлтээр2015 оны 09 дүгээр сарын 29-нд ******* сумын засаг дарга /цаашид захиалагч гэх/, ******* аймгийн ******* ХХК /цаашид гүйцэтгэгч гэх/-ий хооронд ******* сумын доторх камержуулалтын ажлын зураг төсөл боловсруулах зөвлөхийн үйлчилгээг гүйцэтгэх 01 тоот гэрээ байгуулсан юм. Гүйцэтгэгч тал гэрээт ажлыг заасан хугацаанд нь чанартай гүйцэтгэж ******* сумын камержуулалтын ажлын зураг ба төсвийн захиалагчид хүлээлгэн өгсөн билээ. Дээрхи гэрээний дагуу захиалагчаас гүйцэтгэгчид төлөх зураг төсвийн үнэ 10 сая төгрөгнөөс 3 сая төгрөгийг төлсөн ба 7 сая төгрөг төлөөгүй байна. Захиалагчийн зүгээс гүйцэтгэгчид төлөх ёстой гэрээний төлбөрийн үлдэгдэл 7 сая төгрөгөө төлөхийг 4 удаа бие төлөөлөгчөөрөө дамжуулан шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байгаа тул ******* сумын захиргаанаас 7 сая төгрөгийг гүйцэтгэгч ******* ХХК-д гаргуулан өгч байгууллага хооронд байгуулсан 01 тоот гэрээний үүргийг хангаж өгнө үү. 2015 оны 9-р сард Завхан аймгийн ******* сумын камержуулалтын ажлын зураг төслийг, хамтын ажиллагаатай барилгын зураг төслийн ******* компанитай хамтран Завхан аймгийн ******* сумын захиргааны хүсэлтээр / маш богино хугацаанд хямд үнээр, экспертизгүйгээр хийж өгөөч гэсэн хүсэлт тавьсан/ хийж Засаг даргын орлогч Ч.Б-д 2015 оны 10-р сарын эхээр Улаанбаатар хотод хүлээлгэн өгсөн билээ.

******* сумын камержуулалтын ажлын зураг төсөв нь 300 гаруй сая төгрөгийн өртөгтэй ба зураг төсөв боловсруулах үнийг жишиг тарифаар тооцоход 12.0 сая төгрөг, экспертизээр хянуулахад 840,0 мянган төгрөг болж байгааг захиалагчид мэдэгдэхэд Экспертизээр хянуулах хэрэггүй дор хаяж 15 хоног алдана. Тендэр хурдан зарлахгүй бол камержуулалтын ажилд төсөвлөсөн хөрөнгө эргэн татагдах гээд байна хугацаа алга байна. Зураг төсвийн үнийг 10,0 саяар тохирч гэрээ хийе гэсэн саналыг манайд тавьсан ба тэр саналаа гэрээ хийсэн гэжээ.

Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: ******* сумын камержуулалтын зураг төсөв гүйцэтгэсний үнэнд 7 сая төгрөгийн нэхэмжлэл гаргасан ба тус нэхэмжлэл дээр зураг төсөв боловсруулах гэрээний 4.2-д заасны дагуу доорхи хожимдуулсан хоног тутам 0.05%-иар алдангийг тооцон нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Үүнд:

1. 2015 оны 10-р сарын 10-наас 2015 оны 12-р сарын 25 хүртэл 77 хоног 10 сая төгрөгний алданги 385000 төгрөг,

2. 2016 оны 01-р сарын 01-нээс 2017 оны 09-р сарын 20 хүртэл 629 хоногийн алданги 2201500 төгрөг, бүгд 2586500 төгрөгийг 7 сая төгрөгийн нэхэмжлэл дээр нэмэгдүүлэн нэхэмжилж байна. Нэхэмжлэлийн нийт дүн 9586500 төгрөг болно гэжээ.

Хариуцагч Завхан аймгийн ******* сумын *******гын газрын дарга Т.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* сумын *******гын газрын дарга Т.М миний бие 2016 оны 11 дүгээр сарын 17-нд томилогдсон бөгөөд тус сумын Засаг дарга, хотын захирагч Б.Э нь намайг ажилд орсон цагаас *******н камерийн зураг төсвийг хийлгэсэн компанийг хайж ол, яагаад одоо хүртэл зураг төсвөө хүлээлгэн өгөөгүй юм. Ядаж зураг төсөв нь экспертизээр орсон бол зураг төсвийг нь хүлээлгээд авчмаар байна. Энэ компаниас болж дараа дараагийн ажил зогсоод байна. Гэмт хэрэг осол аваарыг шийдвэрлэхэд манай аймаг шиг хоцрогдсон газар алга, камержуулалтыг гүйцэтгэх компанийг сонгон шалгаруулмаар байна гэсэн боловч манай байгууллагатай байгуулсан камержуулалтын зураг төсөв хийлгэх гэрээ хэлцэл ажлын зураг, төсөв ажлыг гүйцэтгэсэн акт нь ирсэн явсан бичгийн бүртгэлд болон архивт байхгүй байна. Иймд уг компани одоог хүртэл ажлын зураг төсвөө хүлээлгэн өгч гэрээний 2 дугаар зүйлийн 2.3-т зааснаар зураг төсвийг боловсруулж бэлэн болсон зураг төсвөө актаар хүлээн аваагүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Я шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ажлаа гүйцэтгэсэн учраас хариуцагч байгууллагаас мөнгийг гаргуулах үндэслэлтэй гэж үзэж байна. ******* сумын *******гын газраас нэхэмжлэлд заасан үнийн дүнгээр нэхэмжлэл гаргаж байгаа гэв.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Т.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Намайг ******* сумын Засагдаргын Тамгын газрын даргын ажлыг хүлээж авснаас хойш нилээд удаан хугацаа өнгөрсөн хойно энэ асуудал яригдаж эхэлсэн. ******* сумыг камержуулах ажил үе үеийн Засаг даргын нарын үед яригдаж байсан. Биднийг энэ ажлыг хүлээж аваадкамержуулах асуудал яригдахад ******* сумын камержуулах ажил хийгдэхээр гэрээ хийгдсэн байсан гэсэн сураг байсан учраасэнэ талаар судлаад үзэхэд сумын Засаг даргын тамгын газрын албан хэргийн хөдөлгөөнд энэ талаарх баримт бичиг бүртгэл юмбайгаагүй. Тэгээд байж байтал энэ талаар шүүхэд нэхэмжлэл ирсэн байна гэж дуудаад ирэхэд зураг төсөл боловсруулах гэрээ гэсэннэртэй гэрээний маргаан үүссэн байсан. Гэрээ болон бусад албан бичгүүдтэй танилцсан. Зургийг нь бэлэн болгож гаргасан гэж бичсэн байсан боловч зургийг нь олж аваагүй. Гэтэл саяхан манай ажилтан С дээр зураг ирснийг нь авч шүүхэд гаргаж өгсөн. Энэ зураг төслийн боловсруулах ажлыг ******* гэдэг компани хийхээр гэрээ байгуулсан байна лээ. Гэтэл тухайн гэрээ байгуулсан компаний улсын бүртгэлийн гэрчилгээн дээр эрхлэх үйл ажиллагааны жагсаалтад зураг төсөл боловрсуулах зүйл байхгүй байсан. Тухайн зураг нь экспертизээр батлагдаагүй, мөн ******* гэсэн нэртэй компаний зураг төсөл байсан. Зураг төсөл боловсруулах гэрээ байгуулсан байгаа учраас тендер зарлагдсан байх ёстой гэж хайж үзсэн одоог хүртэл тендер зарласанматериал олж үзээгүй байна. Зураг төслийн гэрээний дагуу 3.0 сая төгрөгийн урьдчилгаа шилжүүлсэн байсан. Тэгж шилжүүлэхдээ М гэсэн хувь хүний данс руу шилжүүлсэн байсан. Зураг төсөл боловсруулах гэрээн дээр зураг төслийг хүлээлгэж өгнө гэжзаасан байгаа. Гэтэл тухайн зургийг бидэнд албан ёсоор хүлээлгэж өгсөн акт, баримт байхгүй. Тендер зарлагдах шаардлага ньхангагдаагүй учраас тендер зарлагдаагүй юм байх гэж би бодож байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхболомжгүй гэж үзэж байна гэв.

Хариуцагч байгууллагын өмгөөлөгч Б.Алтангэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ажил гүйцэтгэх гэрээний дагуухийгдэж байгаа ажил гэж ойлгож байгаа. Ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлын үр дүн байх ёстой. Ажлын үр дүн гарсан уу гэдэгасуудал нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас харагдахгүй байна. Гэрээн дээрээ хийж гүйцэтгэсэн ажлаа актаар хүлээлгэж өгөхталаар тусгайлан заасан хэрнээ актаар хүлээлгэж өгөөгүй байна. Энэ асуудал нь гэрчийн мэдүүлгээр ч нотлогдож байна. Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч нь зураг төслийг Батсүх гэдэг хүнд хүлээлгэж өгсөн учраас хүлээлгэж өгсөн гэж үзэж байгааталаараа тайлбарлаж байна. Гэтэл энэ гэрээг хувь хүмүүс хоорондоо байгуулаагүй албан байгууллагын хооронд байгуулсан гэрээучраас албан ёсоор тамга тэмдэг дарж хүлээлгэн өгч, хүлээж авах ёстой байсан. Тийм зүйл байхгүй байна. ******* сумын Засагдаргын тамгын газар нь зураг төсөл боловсруулах гэрээ байгуулсан гэрээнийхээ дагуу зураг төслийг шаардах эрхтэй. Зураг төсөлхүлээлгэж өгсний дараа мөнгийг шилжүүлэх ёстой. Манай байгууллагын зүгээс ******* ХХК-аас хүлээж авсан зураг төсөвбайхгүй байгаа учраас эрхийн доголдолтой бараа хүлээлгэж өгсөн гэж шаардах эрх үүсэхгүй байгаа юм. Эрдэнэт чандманькомпаний зүгээс манай байгууллагад зураг төсөл хүлээлгэж өгсөн акт баримт байхгүй. ******* ХХК-ний хийсэн зураг төсвийнталаар бид энд ярих боломжгүй. Манай байгууллагын зүгээс ******* ХХК-тай амаар болон бичгээр гэрээ байгуулсан ямар ч баримт байхгүй. ******* ХХК гэсэн нэртэй зураг төслийг ******* гэдэг компани хийж гүйцэтгэсэн гэж үзэх ямар чболомжгүй. Тиймээс нэхэмжлэгч байгууллагын гаргасан үндсэн болон нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгожөгнө үү гэсэн саналтай байна гэв.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

******* ХХК нь Завхан аймгийн ******* сумын ЗДТГ-аас гэрээний үүргийн биелэлт 7000000 төгрөг, алданги 2586500 төгрөг бүгд 9586500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Эрдэнэт чандмань ХХК, Завхан аймгийн ******* сумын ЗДТГ-ын хооронд камержуулалтын зураг төсөл боловсруулах тухай ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан бөгөөд уг гэрээ хуулийн хүчин төгөлдөр байна.

Хариуцагч тал нэхэмжлэгчийг гэрээнд заасан ажлаа өөр компаниаар гүйцэтгүүлсэн, зураг төсөл боловсруулах эрхгүй байсан гэж маргажээ.

Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.1-д ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажил гүйцэтгэхэд бусад этгээд /туслангйүцэтгэгч/-ийг оролцуулж болохоор заасан бөгөөд ******* ХХК нь туслан гүйцэтгэгчээр ******* ХХК-ийг оролцуулан зураг төсөл гаргуулах боломжтой байна.

Нэхэмжлэгч ******* ХХК нь гэрээнд заасан хугацаанд гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлж камержуулалтын зураг төслөө захиалагчийг төлөөлж гэрээ байгуулсан Ч.Б-д хүлээлгэн өгсөн болох гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байх тул гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзэх үндэстэй.

Түүнчлэн ******* ХХК-ний хийсэн Завхан аймгийн ******* сумын 6 багийг камержуулах ажлын зураг болон уг ажлын төсөв нь ******* сумын ЗДТГ-ын ажилтан С гэгчид хадгалагдаж байсан болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн хариуцагч байгууллагын төлөөлөгчийн тайлбар, гэрч Б-ийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Мөн захиалагч зураг төслийг хүлээж аваад зураг төслийн үнийн зарим хэсэг буюу 2900955 төгрөгийг ******* ХХК-ний захирал М-ийн **************** дугаарын дансанд 2015 оны 12-р сарын 25-ны өдөр шилжүүлж байсан нь хэрэгт авагдсан төлбөрийн баримтаар тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 7000000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэстэй байна.

******* ХХК-ний захирал С.М нь камержуулалтын ажлын зураг төслийг маш богино хугацаанд хямд үнээр, экспертизгүйгээр хийж өгөөч гэсэн хүсэлтийг захиалагч байгууллага тавьсан гэх боловч үүнийгээ баримтаар нотлоогүй гэрээнд нэн талаар оруулсан өөрчлөлт байхгүй байна.

Мөн гэрээний 4.2-т буруутай талдаа алданги төлөхөөр заасан хэдийч зураг төслийг шалгаж экспертиз хийлгэж хүлээж авах, хүлээлгэж өгөх үүргээ гэрээний талууд биелүүлээгүй байх тул хариуцагчаас алданги гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй гэж үзлээ.

Нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгсэхгүй болгосон хэсэгт ногдох тэмдэгтийн хураамжийг хариуцагч байгууллгаас гаргуулах боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.1, 60-р зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаарнэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 183284 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 126950 төгрөгийг гаргаж улсын орлого болгох нь зүйтэй.

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.2.2, 116, 118 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН

ТОГТООХ НЬ:

1. Монгол Улсын Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар Завхан аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газраас 7000000 төгрөг гаргаж ******* ХХК-д олгож, нэхэмжлэлээс 2586500 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.1, 60-р зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 183284 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 126950 төгрөгийг гаргаж нэхэмжлэгчид олгосугай.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

4. Шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл энэхүү шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ Л.ЭХЛЭЛТ