Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 2018/ШЦТ/208

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Бавуу даргалж,

нарийн бичгийн дарга Г.Оюун-Эрдэнэ,

улсын яллагч С.Цэрэндалай,

хохирогчийн өмгөөлөгч С.Батзаяа, Л.Мөнхтөр

шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Мөнхтуяа, З.Хүрэлсүх,

хохирогч Я.*******,

иргэний хариуцагч Х.,

шүүгдэгч А.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас ******* овогт *******ийн *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 721 дүгээр магадлалтай эрүүгийн 201701080134 дугаартай хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, *******-ний өдөр ******* суманд төрсөн, 50 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт *******, ******* тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн ******* дугаартай, ******* овогт *******ийн ******* нь

/яллах дүгнэлтэд дурдсанаар/ 1. 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр “нарийн боовны цех ажиллуулж байгаа” гэж хэлээд Я.*******ээс 40 уут буюу 1 тонн дээд гурил, 20 литрийн ургамлын тос 3 ширхэг, 5 литрийн ургамлын тос 4 ширхэг, нийт 1.226.000 төгрөгийн барааг зээлж хуурч авсан,

2. Я.*******ээс банкны зээл хаана гэж 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр өөрийн “Хаан” банкны данс руу 9.550.000 төгрөгийг Я.*******ийн тоот дансаар шилжүүлэн авсан, мөн өдөр Я.*******ийн тоот Хас банкны данснаас 850.000 төгрөг буюу нийт 10.400.000 төгрөгийг өөрийн данс руу шилжүүлэн хуурч мэхлэн авсан,

3. Х.ын хугацаа хэтэрсэн зээлийг төлөхгүй бол миний зээл гарахгүй байна гэж Я.*******эд хэлж итгүүлэн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Налайх дүүргийн “Хаан” банкны тооцооны төвөөс нь түүний тоот данснаас Х.ын тоот данс руу 5.950.000 төгрөгийг шилжүүлжЯ.*******ийг хохироосон,

4. 2016 оны 10 дугаар сарын 22-ны өдөр өөрийн “” ХХК-ний Нийгмийн даатгалд 1 сая төгрөгийн өртэй учир зээл олгогдохгүй байна” гэж хэлж итгүүлэн Я.*******ийн тоот данснаас 1.000.000 төгрөгийг өөрийн данс руу шилжүүлэн авсан,

5. “Иргэн Х.ын зээлийн үлдэгдэл 20.000.000 төгрөгийг төлнө” гэж итгүүлэн Я.*******ээс 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 3.000.000 төгрөгөөр 2 удаа буюу 6.000.000 төгрөгийг мобайл банкаар шилжүүлэн авсан, мөн өдөр Налайх дүүргийн “Хаан“ банкны тооцооны төвөөр 4.000.000 төгрөг авсан буюу нийт 10.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

6. 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 3.000.000 төгрөгөөр 3 удаа буюу 9.000.000 төгрөг, 1.000.000 төгрөгөөр нэг удаа, нийт 10.000.000 төгрөгийг мобайл банкаар А.******* нь өөрийн данс руу шилжүүлэн авсан боловч иргэн Х.ын 20.000.000 төгрөгийн зээлийн үлдэгдлийг төлөлгүй өөрт шилжүүлэн авсан,

7. 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр “миний зээл хурлаар орж батлагдсан тул эдийн засагчид 3 сая төгрөг өгөх хэрэгтэй байна” гэж итгүүлэн Я.*******ийн тоот данснаас 3.000.000 төгрөгийг мобайл банкаар шилжүүлэн авсан,

8. 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр зээл батлагдах гээд байна гэж Я.*******эд итгүүлэн 2.000.000 төгрөгийг өөрийн тоот дансаар мобайл банкаар шилжүүлэн иргэн Я.*******ийг тус тус хуурч мэхлэн, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, олон удаагийн үйлдлээр нийт 43.576.000 төгрөгийн буюу ноцтой хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч А.******* нь тоотод оршин суух иргэн Я.*******ээс 2016 ны 09 дүгээр сарын 06-ны өдөр сургуулийн хүүхдийн үдийн цайны хөтөлбөрт шалгарсан үйл ажиллагаа явуулах бүтээгдэхүүн байхгүй туслаач гэж 1.226.000 төгрөгийн үнэ бүхий гурил, ургамлын тос, мөн сарын 07-ны өдөр банкны зээл төлөх гэсэн юм гээд өөрийн Хаан банкны тоот дансаар түүний тоот данснаас 9.550.000 төгрөг, Хас банкны данснаас 850.000 төгрөг, мөн сарын 17-ны иргэн Х.ын тоот данс руу түүний тоот данснаас 5.950.000 төгрөг, мөн сарын 22-ны өдөр “” ХХК-ний нийгмийн даатгалд 1.000.000 төгрөгийн өртэй зээл олгогдохгүй байна гэж хэлээд түүний тоот данснаас 1.000.000 төгрөгийг өөрийн тоот дансаар, 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр иргэн Х.ын зээлийн үлдэгдэл 20.000.000 төгрөгийг төлнө гэж 6.000.000 төгрөгийг Мобайл банкаар, мөн өдөр Налайх дүүргийн Хаан банкны тооцооны төвөөр 4.000.000 төгрөг, мөн сарын 08-ны өдөр 10.000.000 төгрөг мобайл банкаар өөрийн тоот дансаар, мөн сарын 24-ний өдөр миний зээл хурлаар орж батлагдсан тул эдийн засагчид өгөх 3.000.000 төгрөгийг түүний тоот дансаар 3.000.000 төгрөг Мобайл банкаар, 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр зээл батлагдах гээд байна гэж 2.000.000 төгрөг өөрийн тоот дансаар тус тус шилжүүлэн нийт 43.576.000 төгрөг түүний данснаас гаргуулсан үйл явдал болсон байна.

Энэхүү үйл явдал нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.*******гийн өгсөн: “Гэрч О. бид хоёр хамтарч үйл ажиллагаа явуулан мөнгийг хамтран захиран зарцуулж байсан. Тиймээс О. гэдэг хүнтэй нүүр нүүрээ харж байгаад ярилцмаар байна. Хамтарч бизнес хийнэ, энэ их хэмжээний мөнгийг хамтарч авна гэж ярьчихаад нэгнийгээ эрүүгийн гэмт хэрэгтэн болгосон О. өөрөө энэ хэрэгт гэрчээр, нөхөр нь хохирогчоор оролцож байгаад гомдолтой байна. Миний мөнгө авсан нь үнэн боловч энэ мөнгийг би төлж барагдуулна. Харин эрүүгийн хэргийн хувьд би гомдолтой байгаа” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Я.*******ийн өгсөн: “2016 оны 08 дугаар сарын 20-ны өдөр А.******* байнга манай эхнэрийн утас руу залгаад “та хоёр хүрч ирэх боломж байна уу? Уулзах хэрэг байна” гэж ярьдаг байсан. О.ын хамт яармагт А.*******гийн гэрт очиход гийн 120.000.000 төгрөгийг барагдуулаагүй болохоор шаардлага тавиад байна гэж хэлсэн. Мөнгийг нь төлөх гэсэн боловч боломж үнэхээр алга байна. 300.000.000 төгрөгний зээл хөөцөлдөөд өнөө маргаашгүй бүтнэ. Танай найз гийн амралтын газрыг зээлийн барьцаанд тавих гэсэн боловч барьцаа хөрөнгөө буцаагаад авчихлаа. Үнэхээр 300.000.000 төгрөгний зээл чинь бүтэх магадлал өндөр юм уу гэж асуухад “магадлал өндөр” гэж хэлсэн. Урьд 2014 онд анх А.*******тай вагонд танилцсанаасаа хойш дотно харьцаатай байсан буюу бие биедээ мөнгө өгч авалцдаг байсан. Би “танай байр, цех энэ бүхэн нийлээд 300.000.000 төгрөгийн барьцаанд хүрдэггүй юм уу” гэж асуухад А.******* хүрэхгүй 70.000.000-90.000.000 төгрөгийн зээлд хүрч байна. Үнэхээр надад барьцаа хөрөнгө хэрэгтэй байна гэж хэлсэн. Бид хоёр саяхан зээл авсан учраас барьцаа хөрөнгө байхгүй гэдгээ хэлж байсан. Хэрвээ үнэхээр барьцаа хөрөнгө хэрэгтэй бол О.ын ах Х. гэдэг хүн надад хэдэн төгрөг өгөх ёстой учраас түүний хөрөнгийг барьцаанд тавьж болох байх гэж ярилцсан. Тухайн үед А.*******гийн талх нарийн боовны цехийн үйл ажиллагаа зогсчихсон байсан. А.******* нь “Би сургуулийн хүүхдүүдийн үдийн цайны хөтөлбөрийн тендерт ялчихсан, одоо хичээл эхлэхэд үдийн цайгаар хангах түүхий эд байхгүй тул та хоёр туслах боломж байна уу” гэж асуухад нь би урьд ямар харилцаатайгаа бодоод туслая гэж хэлсэн. 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр А.******* утсаар яриад гурил, тосоо авмаар байна гэхэд нь би зөвшөөрөөд өгсөн. Маргааш нь А.******* залгаад яриад байсан зүйл бүтэхээ больчихлоо Хас банкан дахь зээлээ хаамаар байна. Надад яаралтай 10.400.000 төгрөг хэрэг болоод байна гэж ярьсан. Тэгэхэд нь бид хоёр мөнгө байхгүй гэж хэлэхэд “10 хувийн хүүтэй ч хамаагүй мөнгө олоод өгөөч би зээлээ хаалгачих юм бол хурлаар ороод зээлээ батлуулчихна” гэж хэлэхээр нь би 10.400.000 төгрөгийг хүнээс олж өгсөн. Дараа нь 10.400.000 төгрөг яасан бэ гэж асуухад “миний барьцаа хөрөнгө хүрсэнгүй Х.ын хөрөнгийг барьцаа хөрөнгөөр тавьчихвал 300.000.000 төгрөгийн зээл бүтчихнэ“ гэж хэлсэн. Би ийм их хэмжээний зээл бүтэх юм уу гэж асуухад гол нь хөөцөлдөж байгаа хүмүүс нь тусдаа хүмүүс гэж хэлсэн. Дараа нь 2016 оны 10дугаар сарын 22-ны өдөр Нийгмийн даатгалын шимтгэл төлөхгүй бол зээл бүтэхгүй гэж хэлэхээр нь мөнгө шилжүүлэхэд ёстой их баярлалаа удахгүй зээл бүтчихнэ гэж хэлсэн. 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Х. гэдэг хүний данс руу мөнгө явуулах хэрэгтэй байна гэхээр нь 5.950.000 төгрөгийг Х.ын данс руу шилжүүлсэн. Би ******* руу залгаад энэ мөнгийг төлөхөд ард нь хэн хариуцлагыг нь хүлээх юм бэ гэж асуухад би зуучилж байгаа хүнтэйгээ ярина гэж хэлсэн. Төд удалгүй буцаагаад залгахад зуучилж байгаа хүн 5.950.000 төгрөгийг төл гэж байна. Тиймээс би хариуцлагыг нь даана гэж хэлсэн. 2016 оны 11 дүгээр сарын эхээр А.******* нь Х.ын 20.000.000 төгрөгийн зээлийн үлдэгдлийг төлөхгүй бол зээл батлагдахгүй байна гэж удаа дараа шахалт тавьсан учраас би Х. гэдэг хүний зээлийг хаахын тулд хүнээс 20.000.000 төгрөг авч А.*******гийн данс руу шилжүүлсэн. Дараа нь утсаар яриад юу болсон талаар асуухад “10.000.000 төгрөгийг Өвөрмонголын гэх эмэгтэй рүү явуулчихлаа” гэхээр яагаад явуулж байгаа юм бэ гэхэд “зээл ойрын хугацаанд батлагдах нь үнэн энэ сардаа багтаад мөнгө ороод ирнэ” гэхээр нь үлдэгдэл 10.000.000 төгрөгийг яасан бэ гэж асуухад мэдэхгүй гэж хэлсэн. 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр миний зээл батлагдсан яаралтай 3.000.000 төгрөг хэрэгтэй байна гэж 3 өдөр дараалан залгахаар нь үнэхээр зээл батлагдсан нь гарцаагүй үнэн юм уу гэж асуухад “батлагдсан нь гарцаагүй, 3 хоногийн хугацаа алдчихлаа 11 дүгээр сарын 26-ны өдрөөс өмнө зээлээ бүтээгээд та нарын мөнгийг өгчихмөөр байна гэж хэлэхээр нь би 3.000.000 төгрөг шилжүүлсэн. Дараа нь А.*******г сураг чимээгүй алга болчихоор нь таньдаг мэддэг хүнээрээ асуулгахад А.*******г зээл авах хурлаар ороогүй гэж хэлсэн. 2016 оны 12 дугаар сарын 22- ны өдөр 2008 онд үйлдвэрлэгдсэн приус 20 маркийн машиныг ломбарданд машинаа унаж явж болохоор 6.000.000 төгрөгийн барьцаанд тавьсан. Баяр дөхсөн учир машинаа барьцаанаас чөлөөлүүлэхээр дүү, эхнэр нарын хамт Улаанбаатар хот руу явж байхад А.******* залгаж “Неткапиталаас миний зээл гарах гэж байна, 2.000.000 төгрөг хэрэгтэй байна” гэж хэлээд надаас 2.000.000 төгрөгийг авсан. 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр А.******* дахин утсаар яриад 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр гэхэд зээл гараад чиний хохирлыг барагдуулчихна гэж хэлсэн. 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр өнгөрөхөд нөгөө яриад байсан зээл нь худлаа болоод явчихсан. Эхнэр бид хоёр аргаа бараад цагаан сарын баярын үеэр А.*******д тайлбар хүртэл бичиж өгөхөд “би Дорнын-говь компани дээр хуурамч бичиг баримт, гаалийн бүрдүүлэлт үйлдсэн. Одоо намайг шоронд хийх гэж байна, юун чиний мөнгө вэ” гэж хэлж байсан” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч Х.ын өгсөн: “5.950.000 төгрөгийг Я.*******ийн эхнэрт би ах дүүсийн хувьд өгч, авалцсан. Тухайн үед би энэ мөнгийг гуйгаагүй харин А.*******г гуйж хэлсэн гэж бодож байгаа. Одоо А.*******гаар 5.950.000 төгрөгийг төлүүлье гэсэн санаа бодол надад байхгүй. Хохирогчид 5.950.000 төгрөгийг би төлнө гэсэн бодолтой байгаа” гэх мэдүүлэг болон улсын яллагч шүүгдэгч, хохирогч нарын өмгөөлөгч болон шүүгдэгчийн судалсан:

Мөрдөн байцаалтад гэрч О.ын өгсөн: “2016 оны 09 дүгээр сард А.******* над руу яриад “нэг цех ажиллуулж байгаа юм надад гурил, тос өгөөч ээ гээд сарын сүүлээр мөнгийг чинь өгье” гэж хэлэхээр 40 уут буюу 1 тонн дээд гурил, 20 литрийн ургамлын тос 3 ширхэг, 5 литрийн ургамлын тос 4 ширхэг нийт 1.226.000 төгрөгийн бараа аваад Улаанбаатар хотод очиход Нисэхийн гэр хороололд блокон хашаатай сэндвичээр барьсан оффис нарийн боовны цех хөлдөөгч бүхий объект ажиллуулж байсан. ...2016 оны 09 сард яг өдрийг нь санахгүй байна над руу утсаар яриад мөнгө зээлээч “банкны зээл хаагаад том зээл авах гэж байгаа юм” сардаа багтаад зээл нь гарчихна гэхээр нь нөхөр Я.*******эд хэлж байгаад хүнээс зээлүүлж 10.400.000 төгрөгийг 10 хувийн хүүтэй олж өгсөн. 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр над руу ярьснаа “Х. ахын чинь хугацаа хэтэрсэн 2, 3 сарын төлбөр 5.950.000 төгрөгний зээл байна энийг төлөхгүй бол зээл гарахгүй байна” та 2 энийг төлчих гэхээр нь гэхээр нь манай нөхөр ******* 5.950.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд 2016 оны 10-р сарын 22-ны өдөр ******* нь дахиж яриад манай компани нийгмийн даатгалд 1,000,000 төгрөгний өртэй тэрийг төлөхгүй болохгүй байна мөнгө олоод өгөөч гэхээр нь манай нөхөр ******* нь өөрийхөө гэсэн данснаас 1,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Мөн 11-р сарын 07-ны өдөр миний утас руу залгаад ахын тань зээлийн үлдэгдэл 20.000.000 төгрөгийг хаа гээд байна тэгвэл зээл өглөө гэсэн тэгэхээр нь тэгвэл ахын данс руу шилжүүлье гэхэд үгүй над руу шилжүүлчих би өөрөө төлнө гэхээр нь өөрийх нь данс болох дансыг нь цээжээр хэлж мэдэхгүй байна 10,000,000 төгрөгийг нөхөр ******* нь шилжүүлсэн. 2017 оны 11 сарын 08-ны өдөр мөн 10,000,000 төгрөг дахин шилжүүлсэн. Тэгж байснаа зээл батлагдсан гэхдээ нэг хүнд 3,000,000 төгрөг өгчихвөл маргааш нь зээлийн хурлын шийдвэр гарах гээд байна тэгэхээр нь мөнгөө авна гэж хэлсэн. Тэгэхээр нь нөхөр ******* нь 3,000,000 төгрөгийг дэлгүүрийн орлогоноосоо шилжүүлсэн. Банкны ажилтан Энхтөрд 2,000,000 төгрөг өгөх хэрэгтэй байна өгөөд маргааш зээл батлагдана гэж яриад 2,000,000 төгрөгийг нөхөр ******* нь шилжүүлсэн. Манай дэлгүүр үйл ажиллагаагаа явуулж чадахгүй хэмжээнд хүрээд Есөн финанс Банк бус санхүүгийн байгууллагаас 26,369,000 төгрөгний зээл авах шаардлагатай болсон энэ тухайгаа ******* болон хүүхдүүд нь хэлэхэд хамаагүй авчих бид нар зээл хүү алдангийг нь төлнө гэсэн тэгээд дээрх мөнгийг 5 хувийн хүүтэй 1 сарын хугацаатай зээлсэн.” ...гэх мэдүүлэг

/1 хх-ийн 18-21 дүгээр тал/

Мөрдөн байцаалтад гэрч Д.гийн өгсөн: “Би 2016 оны 11 сарын үед байх зээл хөөцөлдөөд өгөөч гэж надаас тусламж гуйсан юм тэр үед нь Хас банканд үзүүлэлтийн эдийн засгийн тооцооллыг гаргаад банканд хүргэж өгсөн, гэсэн зээлдэгчийн банкны шаардлага хангаагүй гэсэн тул тэгээд л орхисон. Тухайн үед би гэх хүнийг таньдаггүй байсан. *******тай хамтарч Хятад улс руу мах гаргах гэж байгаа тэгээд зээл хөөцөлдөж байгаа гэж ярьж байсан. Мөн гэх хүний объектыг тавьж зээл авна гэж ярьж байсан надад мөнгө төгрөг өгч зээл хөөцөлдсөн асуудал огт байхгүй. Зүгээр би танилын журмаар мэргэжлийн дагуу санхүүгийн тооцооллыг л гаргаснаас өөрөөр би энэ асуудалд оролцоогүй” гэх мэдүүлэг,

/1хх-ийн 24-25 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтад гэрч Б.ийн өгсөн: “2016 оны 11-р сарын 07- ны өдөр , ******* нар нь ирж уулзаад ахынхаа байрыг банкнаас чөлөөлөөд дахиад зээл авах гэсэн юм гээд яаралтай 20.000.000 төгрөг хэрэгтэй байна гээд явж байхаар нь би итгэлтэй хүмүүс учраас 2016 оны 11-р сарын 07-ны өдөр 20.000.000 төгрөгийг *******ийн дансанд хийсэн” гэх мэдүүлэг,

/1хх-ийн 26-27 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтад гэрч А.ийн өгсөн: “Миний аав, ээж хоёр А.******* гэх хүнд мөнгөө өгч залилуулснаас болж миний сургуулийн төлбөрийг төлж чадаагүй. Тэгээд би энэ жил хичээлдээ явж чадаагүй жилийн чөлөө авсан. Мөн миний ахын Приус-20 маркийн автомашиныг аав, ээж хоёр зараад мөнгийг нь өрөндөө өгсөн” гэх мэдүүлэг,

/2хх-ийн 45 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтад гэрч А.гийн өгсөн: “******* гэх хүн манай аав ээж хоёроос мөнгө аваад эргүүлэн өгөхгүй байгаа талаар 2017 оны хавар мэдсэн. Тухайн үед гэнэт аав, ээж хоёр миний приус 20 маркийн автомашиныг зарж өрөндөө өгөхлөөр нь та хоёр чинь яагаад өрөнд ороод байгаа юм бэ гэхэд ******* гэх хүнд өөрт байсан мөнгөө дээр нь бусдаас мөнгө зээлээд өгсөн чинь эргүүлэн өгөхгүй байгаагаас олсон орлого, мөнгөө зээлж өгсөн хүмүүстээ мөнгөний хүүнд өгч байна гэсэн” гэх мэдүүлэг

/2хх-ийн 46 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтад гэрч Д.ын өгсөн: “******* ах бид хоёр нэг машинтай Улаанбаатар хот руу явж байхад ******* ахын утас дуугарсан ба тэр үед ******* ах утсаа чанга дээр нь тавиад ярихад нэг эмэгтэй хоёр сая төгрөг зээлдүүлээч гэхэд ******* ах одоо өгөх боломжгүй байна гэхэд нөгөө эмэгтэй миний зээл маргааш бүтнэ тэгэхээр мөнгийг чинь өгнө одоо хоёр сая төгрөг зээлдүүлээч гээд байсан” гэх мэдүүлэг,

/2хх-ийн 48 дугаар хуудас/

Депозит дансны дэлгэрэнгүй хуулга, А.*******д мөнгө алдсанаас учирсан хохирол, хор уршиг, /2хх-ийн 59-66 дугаар хуудас/

Хас банкны зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хувиар, дансны хуулга, /1хх-ийн 52-60 дугаар хуудас/

Хаан банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга, /1хх-ийн 73, 77-78, 81, 90, 96 дугаар хуудас/

Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, мал эмнэлэг ариун цэврийн гэрчилгээ, /1хх-ийн 107-108 дугаар хуудас/

2018 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн бэлэн мөнгөний баримт, гадаад гуйвуулгын даалгавар, /1хх-ийн 118-119 дүгээр хуудас/

ШЖМЖ компанийн гэрчилгээ,

/1хх-ийн 128 дугаар хуудас/ Орлогын дэлгэрэнгүй тайлан, /1хх-ийн 134 дүгээр хуудас/

Зээлийн гэрээ, /1хх-ийн 137, 141 дугаар хуудас/,

Тооцоо нийлсэн акт, /1хх-ийн 147 дугаар хуудас/

Үйлдвэрийн бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ, /1хх-ийн 148-149 дүгээр хуудас/

Мөрдөн байцаагчийн тэмдэглэл, /1хх-ийн 178-183 дугаар хуудас/

компанийн гэрчилгээ, санхүүгийн баримт, тусгай зөвшөөрлийн хуулбар, /1хх-ийн 122-129 дүгээр хуудас/

Төрийн банк, Хас банкны тодорхойлолт, /1хх-ийн 174-175 дугаар хуудас/

2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл, /1хх-ийн 205 дугаар хуудас/

Худалдааны гэрээ, /1хх-ийн 211-216 дугаар хуудас/

А.ид жилийн чөлөө олгосон тухай баримт, /2хх-ийн 139-141 дүгээр хуудас/

3.000.000 төгрөг шилжүүлсэн тухай баримт,

/2хх-ийн 235 дугаар хуудас/ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, /1хх-ийн 35 дугаар хуудас/

Прокурорын тогтоол, /1хх-ийн 70 дугаар хуудас/

Хаан банкны мөнгө шилжүүлсэн тухай баримт, /2хх-ийн 134 дүгээр хуудас/

Хаан банкны хуулга, /2хх-ийн 217 дугаар хуудас/,

шүүхэд шинээр дансны хуулга, хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлсэн баримт /2хх-ийн 243 дугаар хуудас/,

Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 157 тоот магадлал, 104 тоот шийтгэх тогтоол, /2хх-ийн 119-122, 3хх-ийн 14-20, 51 дүгээр хуудас/

2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 1997 тоот хүсэлт, /1хх-ийн 186-187 дугаар хуудас/

Эрүүгийн хэрэг үүсгэх тухай прокурорын тогтоол, /1хх-ийн 1 дүгээр хуудас/

2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал /1хх-ийн 191 дүгээр хуудас/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.*******гийн “О.тай хамтарч үйл ажиллагаа явуулах талаар хийсэн гэрээ хэлцэл байхгүй, түүнтэй хамтарч явуулсан үйл ажиллагаа байхгүй, *******ээс авсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна хохирлыг төлнө. Хохирогч *******ийн 43.576.000 төгрөгийг би түүний данс руу шилжүүлсэн”

Иргэний хариуцагч Х.ын “Тухайн үед би энэ мөнгийг гуйгаагүй харин ******* гуйсан гэж бодож байна. Хохирогчид 5.950.000 төгрөгийг би төлнө” гэх мэдүүлгүүд болон улсын яллагч, хохирогч, шүүгдэгчийн өмгөөлөгч, шүүгдэгч нарын судалсан нотлох баримтуудыг дүгнэхэд шүүгдэгч А.******* нь тоотод оршин суух иргэн Я.*******эд сургуулийн хүүхдүүдийн үдийн цайны хөтөлбөрт бүтээгдэхүүн дутагдаж байна, банкны зээлээ төлөх гэсэн юм, нийгмийн даатгалын шимтгэл төлнө, ахын чинь зээл 2, 3 сар хугацаа хэтрэлт, зээлийн үлдэгдлийг төлнө, зээл батлагдсан, эдийн засагчид өгөх, зээл батлагдсан гэх зэргээр түүнийг хуурч бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 1.226.000 төгрөгийн үнэ бүхий гурил, ургамлын тос, мөн сарын 07-ны өдөр өөрийн Хаан банкны тоот дансаар түүний тоот данснаас 9.550.000 төгрөг, Хас банкны тоот данснаас 850.000 төгрөг, мөн сарын 17-ны өдөр иргэн Х.ын тоот данс руу түүний тоот данснаас 5.950.000 төгрөг, мөн сарын 22-ны өдөр нийгмийн даатгалын шимтгэл төлөхгүй бол зээл олгогдохгүй байна гэж түүний тоот данснаас өөрийн тоот дансаар, 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр иргэн Х.ын зээлийн үлдэгдэлийг төлнө гэж 6.000.000 төгрөг Мобайл банкаар, Налайх дүүргийн Хаан банкны тооцооны төвөөр 4.000.000 төгрөг, мөн сарын 08-ны өдөр 10.000.000 төгрөг Мобайл банкаар өөрийн тоот дансанд, мөн сарын 24-ний өдөр эдийн засагчид өгнө гэж 3.000.000 төгрөгийг түүний тоот данснаас Мобайл банкаар, 2016 оны 12 дугаар сарын 22- ны өдөр 2.000.000 төгрөгийн өөрийн тоот дансанд тус тус нийт 43.576.000 төгрөгийг итгэлийг урвуулан шилжүүлэн түүнд их хэмжээний хохирол санаатай учруулан залилан авч Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн байх тул түүнийг шүүх гэм буруутай гэж үзлээ.

Эрүүгийн хуульд заасан хууль үйлчлэх цаг хугацааны хувьд шүүгдэгч А.******* нь тхайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3, 148.4 дэх хэсэг заасан гэмт хэргийн үндсэн шинж нь их хэмжээ, онц их хэмжээ, оногдуулах ялын доод хэмжээ тав, арав, түүнээс дээш, дээд хэмжээ арав, арван тав жил гэж заасан заалттай залилах гэмт хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс мөн оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүртлэх хугацаанд Я.*******эд итгэл төрүүлэх үүднээс иргэн Х.ын тоот дансанд 5.950.000 төгрөг өөрийн тоот дансанд 37.626.000 төгрөгийг түүний тоот данснаас тус тус шилжүүлэн авсан хэргийг үйлджээ.

Гэвч 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхэлж өнөөдөр, хүчин төгөлдөр үйлчилж байгаа шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн АРВАН ДОЛДУГААР БҮЛЭГ буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т Залилах гэмт хэргийн үндсэн шинж нь их хэмжээ, оногдуулах ялын доод хэмжээ хоёр жил, дээд хэмжээ найман жил болж шүүгдэгчийн эрх зүйн байдал дээрдсэн тул шүүгдэгч А.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар Налайх, Багахангай дүүргийн прокурорын газар нь яллах дүгнэлт үйлдэн яллаж байгаа нь үндэслэлтэй бөгөөд түүнд энэ зүйл хэсгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Харин 2002 оны Эрүүгийн хуулийн Залилах гэмт хэргийн үндсэн шинжид “ноцтой” гэсэн шинж байхгүй байхад, 2015 оны Эрүүгийн хуульд гэмт хэргийн хохирол хор уршигийн талаар шинээр тодорхойлсон “ноцтой” гэсэн гэмт хэргийн шинжээр шүүгдэгч А.*******гийн үйлдсэн гэмт хэргийн шинжийг Налайх, Багахангай дүүргийн прокурорын газар нь тодорхойлсон нь үндэслэлгүй бөгөөд Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон оногдуулах ял нь хөнгөрсөн тохиолдолд хууль буцаан хэрэглэх хуулийн заалт байгаа болохоос гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигаар хууль буцаан хэрэглэх заалт байхгүй болно.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 721 тоот магадлалд ч эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой бөгөөд шүүх эдгээр байдлыг тал бүрээс нь харгалзахгүй шүүгдэгч А.*******д тухайн зүйл хэсгийн хамгийн хөнгөн ялыг сонсгосон нь эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцээгүй, 2015 оны батлагдсан шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн, уг өдрөөс эхлэн Залилах гэмт хэргийн “бусдад ноцтой хохирол учруулж” үйлдсэн тохиолдолд тухайн үйлдлийг гэмт хэргийн хүндрүүлэх шинжид харгалзан үзэх тул шүүгдэгч А.*******гийн дээрх гэмт үйлдэлд буруутгах үндэслэлгүй юм гэсэн нь шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Мөнхтуяагийн А.*******гийн үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон зүйлчлэлийг өөрчилж өгөөч гэсэн дүгнэлт тайлбар нь үгүйсгэгдэж байна.

Түүнчлэн иргэний хариуцагч Х.ын тоот дансанд 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр шилжүүлсэн 5.950.000 төгрөг, 1.226.000 төгрөгний үнэ бүхий гурил, ургамлын тос зэрэг бүтээгдэхүүнээс бусад 36.394.000 төгрөг хохирогч Я.*******ийн тоот данснаас /тооцооны төв, МОБАЙЛ/ шүүгдэгч А.*******гийн тоот дансанд шилжсэн байх тул мөнгөний зарцуулалттай холбоотой банкны эдийн засагч, Дорнын-говь компаний захиралаас мэдүүлэг авахуулъя гэсэн өмгөөлөгч Хүрэлсүхийн дүгнэлт тайлбар няцаагдаж байна. Мөн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 137 тоот магадлалд Дорнын-говь ХХК-ний захирал Ганхуягийг гэрчээр байцаах шаардлагагүй гэжээ.

Шүүгдэгч А.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, гэр бүлийн дундын хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох Д.ы нэр дээрх , тоот хаягт байршилтай Ү-2206035820 дугаартай 84 м.кв талбайтай хувийн сууц, дугаартай 100 м.кв талбайтай ажлын байр, дугаартай 318 м.кв талбайтай үйлдвэрийн байр, 700 м.кв талбайтай дугаартай газрыг битүүмжилсэн Багахангай, Налайх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 147 дугаар захирамжийг шүүгдэгч хохирол төлж дуусах хүртэл хэвээр үлдээж хохирогчид учирсан хохирлоос төлөгдөөгүй байгаа 15.826.000 төгрөгийг шүүгдэгчээс, 5.950.000 төгрөгийг иргэний хариуцагчаас гаргуулан хохирогч Я.*******эд олгуулж, шүүгдэгч нь хохиролд 21.800.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч А.*******гийн хохирогчид хохирлын тодорхой хувийг төлснийг харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй ба түүнд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6-36.8, 36.10, 36.13, 38.1-38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******г бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар А.*******д 2 /хоёр/ жил хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.*******д оногдуулсан 2 /хоёр/ жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, А.******* нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Гэр бүлийн дундын хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох Д.ы нэр дээрх , таат хаягт байршилтай Ү-2206035820 дугаартай 84 м.кв талбайтай хувийн сууц, Ү-2206035819 дугаартай 100 м.кв талбайтай ажлын байр, дугаартай 318 м.кв талбайтай үйлдвэрийн байр, 700 м.кв талбайтай дугаартай газрыг битүүмжилсэн Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 147 дугаар захирамжийг хохирол төлөгдөх хүртэл хэвээр үлдээсүгэй.

5. Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйлийн 497.1, 510.1 дүгээр зүйлд зааснаар А.*******гаас 15.826.000 төгрөг, иргэний хариуцагч Х.аас 5.950.000 төгрөгийг гаргуулан хохирогч Я.*******эд олгосугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол А.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАВУУ