Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 181/ШШ2017/02203

 
  1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.2, 56.1.10-т зааснаар Б.Н, С.Ж нарын хооронд байгуулагдсан 2016 оны 3 сарын 24-ний өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ”, С.Ж, Д.Б нарын хооронд байгуулагдсан 2016 оны 4 сарын 08-ны өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ”-г тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцсугай.

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 407,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Наас улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 407,950 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулж, хариуцагч С.Ж болон хариуцагч Д.Б нараас улсын тэмдэгтийн хураамжид тус бүр 407,950 төгрөгийг гаргуулан, нийт 815,900 төгрөгийг нэхэмжлэгч Б.Нд буцаан олгосугай.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай