Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 181/ШШ2017/01839

 
  1. Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 64.2.3, Нотариатын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 41 дүгээр зүйлийн 41.1-д зааснаар Япон Улсын иргэн Нишино Ёошимаса /Nishino Yoshimasa/-гаас Монгол Улсын иргэн Болдын Оюу-Эрдэнэд 2016 оны 6 сарын 09-ний өдөр, 2016 оны 10 сарын 25-ны өдөр тус тус олгосон итгэмжлэлийг гэрчилсэн Монгол Улсаас Япон Улсад суух Элчин сайдын яамны Консулын хэлтсийн нотариатын үйлдлийг тус тус хүчингүйд тооцож, үлдэх 2016 оны 10 сарын 06-ны өдрийн итгэмжлэлийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 210,600 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Гадаад хэргийн яамнаас улсын тэмдэгтийн хураамжид 140,400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Гт буцаан олгосугай.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.