Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Галбадрахын Солонго |
Хэргийн индекс | 103/2017/00458/И |
Дугаар | 103/ШШ2017/00470 |
Огноо | 2017-11-21 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 103/ШШ2017/00470
*******017 оны 11 сарын *******1 өдөр | Дугаар 1*******/ШШ*******017/00470 | Улаанбаатар хот |
*******017 11 *******1 1*******/ШШ*******017/00470
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч Улаанбаатар хот, ******* дүүрэг, 3 дугаар хороо, *******-******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй
Хариуцагч Багануур дүүргийн 3 дугаар хороо, ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, ******* овогт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 11.166.000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг *******017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баясай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч Ц. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний бие *******015.01.08-ны өдөр Ж.эй харилцан тохиролцож, Зээлийн болон Барьцааны гэрээ байгуулан 6.000.000 төгрөгийг сарын 7 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлж, үүргийн гүйцэтгэлийг хангахаар Ж.Эрдэнэчимэгийн өөрийн өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-**************080*******434 дугаартай, Багануур дүүргийн 3 дугаар хороо, *******-******* тоот ******* өрөө орон сууцыг барьцаалсан юм. Зээлдэгч Ж.Эрдэнэчимэг Зээлийн гэрээ-ний хугацаа дуусахад зээлээ төлөх боломжгүй байсан тул дахин 6 сараар сунгасан юм. Энэ хугацаанд Ж.Эрдэнэчимэг Зээлийн гэрээ-ний хүүнд тооцон *******015.0*******.08-ны өдөр 4*******0.000 төгрөг, 3 сарын 10-ны өдөр 4*******0.000 төгрөг, 04 сарын 17-ны өдөр 660.000 төгрөг, 5 сарын 09-ний өдөр 308.000 төгрөг, 6 сарын 08-ны өдөр 480.000 төгрөг, 7 сарын 09-ний өдөр 450.000 төгрөг, 7 сарын *******1-ний өдөр 168.000 төгрөг, 8 сарын *******8-ны өдөр 690.000 төгрөг, нийт 3.596.000 төгрөг төлсөн. Үүнээс хойш нэг ч төгрөг төлөөгүй бөгөөд үндсэн зээл болон зээлийн хүү төлөлгүй, гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа тул шүүхэд хандахаас өөр аргагүйд хүрлээ. Ж.Эрдэнэчимэг Зээлийн гэрээ-ний хугацаанд буюу *******015.01.08-наас *******016.01.19-ний өдрийг хүртэл нэг жилийн зээлийн хүүд 5.040.000 төгрөг төлөх ёстой бөгөөд үүнээс 3.596.000 төгрөгийг төлж, үлдэгдэл 1.444.000 төгрөгийн зээлийн хүүний үлдэгдэл, үндсэн зээл 6.000.000 төгрөг, нийт 7.444.000 төгрөг төлөх ёстой. Зээлийн гэрээний 4 дүгээр заалтад алданги тооцохоор тохирсон тул гүйцэтгээгүй үүргийн 50 хувь буюу 3.7**************.000 төгрөгийн алданги нэхэмжлэх эрхтэй байна. Иймд Ж.Эрдэнэчимэгээс зээлийн гэрээний үндсэн үүрэг 6.000.000 төгрөг, хүү 1.444.000 төгрөг, алданги 3.7**************.000 төгрөг, нийт 11.166.000 төгрөгийг барьцааны эд хөрөнгөнөөс гаргуулж өгнө үү, гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *******015 оны 01 сарын 08-нд нь эй зээлийн болон барьцааны гэрээ байгуулаад 6 сая төгрөгийг 7 хувийн хүүтэйгээр 6 сарын хугацаатай зээлсэн байдаг. 6 сая төгрөгийг өгсөн авсан дээр ямар нэг маргаан байхгүй, ингээд зээлийн гэрээний хугацаа дуусахад зээлсэн мөнгийг өгөх боломжгүй байсан учраас зээлийн гэрээг дахиад 6 сараар сунгасан. Ингэхдээ 1 жилийн хугацаанд 6 сая төгрөгт 7 хувийн хүү төлөхөөр харилцан тохиролцсон. Зээлийн гэрээний хугацаанд *******015 оны 0******* сарын 08-нд 4*******0.000 төгрөг, *******015 оны ******* сарын 10-нд 4*******0.000 төгрөг, *******015 оны 04 сарын 17-нд 660.000 төгрөг, *******015 оны 05 сарын 09-нд 308.000 төгрөг, *******015 оны 06 сарын 08-нд 480.000 төгрөг, *******015 оны 07 сарын 09-нд 450.000 төгрөг, *******015 оны 07 сарын *******1-нд 168.000 төгрөг, *******015 оны 08 сарын *******8-нд 690.000 төгрөгийг тус тус төлсөн. Хариу тайлбар болон хариуцагчаас гаргаж өгсөн баримтаас харахад *******015 оны 09 сарын *******9-ний өдөр 330.000 төгрөг төлөгдсөн юм билээ. *******015 оны 05 сарын 07-нд *******70.000 төгрөг төлөгдсөн баримтууд хэрэгт авагдсан байсан. Ийм учраас дээрх хүүнүүдийг хооронд нь нэмээд 3.596.000 төгрөгийг зээлсэн мөнгөний хүүнд төлсөн гэсэн байсан, үүн дээр 600.000 төгрөг нэмээд, нийт 4.196.000 төгрөгийг хүүнд төлсөн. Ингэхээр зээлийн хүүнд 5.040.000 төгрөг төлөх ёстойгоос 4.196.000 төлсөн тул 844.000 төгрөгийн хүүний үлдэгдэлтэй байгаа. Ингээд хүүний үлдэгдэл 844.000 төгрөг, үндсэн зээлийн 6 сая төгрөг, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувь буюу нийт алданги 3.4**************.000 төгрөг, нийт 10.*******66.000 төгрөгийг гаргуулж, барьцааны хөрөнгөөр хангуулж өгнө үү гэж хүсч байна гэв.
Хариуцагч Ж.Эрдэнэчимэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би Ц.гээс 6.000.000 төгрөгийг зээлсэн. Үүнээс *******015.0*******.07-ны өдөр 4*******0.000 төгрөг, 3 сарын 11-ний өдөр 4*******0.000 төгрөг, 4 сарын 17-ны өдөр 660.000 төгрөг, 5 сарын 07-ны өдөр *******70.000 төгрөг, 5 сарын 09-ний өдөр 308.000 төгрөг, 6 сарын 10-ны өдөр 480.000 төгрөг, 7 сарын 09-ний өдөр 450.000 төгрөг, 7 сарын *******1-ний өдөр 168.000 төгрөг, 8 сарын *******8-ны өдөр 690.000 төгрөг, 9 сарын *******9-ний өдөр 330.000 төгрөг, нийт 4.196.000 төгрөгийг буцаан төлсөн. Б. надаас 10.000.000 сая орчим төгрөг олж өгөөч 1 сарын дараа буцаагаад өгнө гээд гуйгаад байхаар нь би Ц.гээс 6.000.000 төгрөг зээлж аваад авсан өдрөө буюу *******015.01.09-ний өдөр Б.т 5.900.000 төгрөгийг өгсөн. 100.000 төгрөгийг зээл авахад зориулсан зардалдаа өөртөө үлдээсэн. Б. надаас мөнгө авчихаад нэг ч төгрөг эргүүлж өгөлгүй, сураггүй алга болсон. Хэсэг хугацааны дараа Хятад улсын Хөх хотод байна, мөнгийг чинь наймаа хийж байгаад удахгүй өгнө гэж яриад түүнээс хойш холбогдоогүй, сураг нь тасарсан. Нэхэмжлэгч Ц. надаас зээлээ төлөхийг шаардаад их хэцүү байсан учир би шүүхэд хүсэлт өгч шийдвэр гаргуулан Б.ийг цагдаагаар эрэн сурвалжлуулсан. Гэвч одоог хүртэл олдоогүй байна. Би Ц.гээс зээлсэн мөнгөө өөрөө хэрэглээгүй бусдад зээлүүлээд авч чадахгүй байгаа. Авсан хүнээр нь төлүүлэхээр хуулийн байгууллагад хандсан. Нэгэнт өөрөө авч хэрэглээгүй нь үнэн тул үндсэн зээлийн үлдэгдэл болох 1.804.000 төгрөгийг төлнө. Бусад хүү, алданги зэрэг нэхэмжилсэн мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй, төлөхгүй. Мөн нэхэмжилсэн мөнгөө миний өмчлөлийн Багануур дүүргийн 3 дугаар хороо, ******* дугаар байрны ******* тоотод байрлах ******* өрөө орон сууцнаас гаргуулах шаардлага гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй. Би 11-16 насны ******* хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй. Хүүхдийнхээ амьдрах байр орон сууцыг бусдад өгч заруулаад яах болж байна. Миний эрх ашиг хамаагүй юм аа гэхэд хүүхдүүдийг амьдрах орон гэргүй болгоно гэдэг хуулийн дагуу ч, хүнлэг энэрэнгүй ёсны хувьд ч үл нийцэх асуудал гэж бодож байна, гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч мөнгө зээлсэн талаар маргадаггүй. Энэ зээлсэн мөнгөө гэдэг хүн мөнгө олоод өгөөч гэхээр нь гээс 6 сая төгрөг зээлж аваад 5.900.000 төгрөгийг т шилжүүлсэн байдаг. Ингээд энэ хүн маань зээлүүлсэн мөнгөө төлөхгүй алга болчихсон, арга ядаад шүүхэд эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан, энэ дагуу эрэн сурвалжлах шүүхийн шийдвэр гарсан байгаа. Нөгөөтэйгүүр энэ хүн маань 11-16 насны ******* хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэй, хэдийгээр байраа барьцаалаад зээл авчихсан боловч нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах болвол орох оронгүй болчихвол хэцүү байна гэж байгаа, мөн энэ хүн мөнгө зээлж аваад тэр мөнгөө өөрөө хэрэглээгүй учраас зээлсэн мөнгөний хүү, алдангийг төлөх боломжгүй, төлөхгүй гээд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрч байгаа. Алийг нь зөвшөөрч байна вэ гэхээр үндсэн зээл болох зээлж авсан 6 сая төгрөгөөсөө 4.196.000 төгрөгийг буцаагаад төлчихсөн гэж үзэж байгаа, ингээд үндсэн зээлээс үлдэх 1.804.000 төгрөгийг төлнө гэсэн, тэрнээс бусад хүү, алдангийг төлөх боломжгүй гэсэн тайлбарыг надаар уламжлуулж хэлүүлсэн. Иргэний хуулийн үүрэг гүйцэтгэх дараалалд аль хүнд нөхцөлтэй үүргийг тэргүүн ээлжинд гүйцэтгэнэ гэсэн заалт байдаг, тэр заалтыг үндэслээд ямар ч байсан би үндсэн зээлээ төлнө гэсэн тайлбар хэлж байгаа, үүнийг шүүх анхаарч үзээд боломжтой байдлаар нь шийдэх байх гэж хүсэлтийг нь уламжилж байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц., хариуцагч Ж.Эрдэнэчимэгээс зээлийн гэрээний үүргийн биелэлт зээлийн гэрээний хугацаанд буюу *******015.01.08 - *******016.01.19-ийг хүртэл нэг жилийн зээлийн хүүд 5.040.000 төгрөг төлөхөөс 3.596.000 төгрөгийг төлж үлдэх 1.444.000 төгрөг, үндсэн зээл 6.000.000 төгрөг, нийт 7.444.000 төгрөг, үүнээс гэрээний 4 дэх заалтын дагуу алдангийг гүйцэтгээгүй үүргийн 50 хувь буюу 3.7**************.000 төгрөг, нийт 11.166.000 төгрөг төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас 1.804.000 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч, үлдэх 9.36*******.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ. Учир нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч. шүүх хуралдаанд Ж.Эрдэнэчимэг зээлийн хүү 3.596.000 төгрөг төлсөн гэж байгаа боловч баримт үзэхээр *******015.9.*******9-нд 330.000 төгрөг, *******015.05.07-нд *******70.000 төгрөг төлсөн байсныг зээлийн хүүд тооцоогүй байгаа. Үүнийг зээлийн хүүнд тооцохоор хариуцагч нь зээлийн хүүд 4.196.000 төгрөг төлсөн байна. Иймд 5.040.000 төгрөг төлөхөөс 4.196.000 төгрөгийг төлж, үлдэх 844.000 төгрөг, үндсэн зээл 6.000.000 төгрөг нийт 6.844.000 төгрөг, алданги 3.4**************.000 төгрөг, нийт 10.166.000 төгрөг төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
Ц., Ж.Эрдэнэчимэг нарын хооронд *******015.01.08-ны өдөр зээлийн гэрээний харилцаа үүсч, 6.000.000 төгрөгийг сарын 7 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлж, зээлийн барьцаанд Багануур дүүрэг 3-р хороо *******-р байрны ******* тоот 38 м.кв ******* өрөө орон сууцыг барьцаалжээ. /хх-ийн 5-6 дугаар тал/
*******015.07.*******1-ний өдөр зээлийн гэрээг 6 сарын хугацаагаар дахин сунгасан, зээлийн хүүд 4.196.000 төгрөг төлсөн, энэ талаар зохигчид маргаагүй байна.
Хариуцагч уг зээлийн гэрээний дагуу авсан мөнгө Б.т зээлсэн гэх боловч Ц., Б. нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй байгаа болно.
Ж.Эрдэнэчимэг Ц.д нийт 4.196.000 төгрөгийг төлсөн одоо 1.804.000 төгрөг төлнө, хүү алданги нэхэмжилсэн мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй төлөхгүй гэх боловч Ж.Эрдэнэчимэг 6.000.000 төгрөгийг 7 хувийн хүүтэй зээлж, зээлийн болон барьцааны гэрээ байгуулан өөрийн хүсэл зоригоо илэрхийлж гарын үсгээ зурж, Ц.гээс 6.000.000 төгрөгөө авч, зээлийн гэрээний барьцаанд өөрийн эзэмшлийн орон сууцыг барьцаалжээ.
Зохигчдын хооронд байгуулсан барьцаат зээлийн гэрээ, барьцааны гэрээ нь Иргэний хуулийн *******81.1, *******8*******.3 дахь хэсгүүдэд заасан хуулийн шаардлагыг хангасан гэрээ байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. Иргэний хуулийн *******16 дугаар зүйлийн *******16.4-т зааснаар Ж.Эрдэнэчимэгийн төлсөн 4.196.000 төгрөгийг үндсэн төлбөрөөс хасч өгнө үү гэх хүсэлтийн хүлээн авах боломжгүй. Учир нь хариуцагч нь үүргийн гүйцэтгэлийг төлж барагдуулахад төлбөр нь хүрэлцэхгүй байгаа талаар баримтаар нотлоогүй байна.
Иймд үндсэн зээл 6.000.000 төгрөг, зээлийн хүү 844.000 төгрөг, алданги 3.4**************.000 төгрөг, нийт 10.*******66.000 төгрөгийг хариуцагч Ж.Эрдэнэчимэгээс гаргуулж нэхэмжлэгч Ц.д олгох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1, *******.*******, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 193.610 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Эрдэнэчимэгээс 179.*******06 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.*******.*******, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага
болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн *******81 дүгээр зүйлийн *******81.1, *******8******* дугаар зүйлийн *******8*******.3, *******3******* дугаар зүйлийн *******3*******.4, *******3*******.6 дахь хэсгүүдэд зааснаар хариуцагч ******* овогт Эрдэнэчимэгээс зээлийн гэрээний үүргийн биелэлт 10.*******66.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* овогт ******* д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 900.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
*******. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг Багануур дүүргийн 3 дугаар хороо, ******* дугаар байрны ******* тоот 38 метр квадрат талбайтай, ******* өрөө орон сууцыг дуудлага худалдаагаар худалдан, худалдаж борлуулсан үнээс нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа Багануур дүүрэг дэх Шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 193.610 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 179.*******06 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.*******, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******0 дугаар зүйлийн 1*******0.******* дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.СОЛОНГО