Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 141

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Б- холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Н.Батсайхан, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор С.Мөнхгэрэл,

хохирогч Л.Хажидмаа,

иргэний хариуцагч П.Хартолгой,

шүүгдэгч Д.Б- , түүний өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ,

нарийн бичгийн дарга Д.Оргил нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1720 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Б- ы гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 201625022537 дугаартай хэргийг 2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б овгийн Д-ийн Б-  , 19... оны .. дүгээр сарын ..-ны ....................... тоотод оршин бүртгэлтэй, ...................... регистртэй,

1991 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-д зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж хянан харгалзсан,

1992 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-д зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлсэн,

1993 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 122 дугаар зүйлийн 4-д зааснаар 1,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ял дээр 1992 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 29 дугаартай тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялын зарим болох 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэж, нийт 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлсэн,

1994 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ял дээр өмнөх эдлээгүй үлдсэн ял болох 2 жил 3 сарын хорих ялыг нэмж, нийт 3 жил 3 сарын хорих ялаар шийтгүүлсэн,

1996 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 2-т зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгэж, уг ял дээр өмнөх эдлээгүй үлдсэн ялаас 6 сарын ялыг нэмж нэгтгэн, 1 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлсэн,

1999 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлсэн,

2004 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 47 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.4, 211 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийт 5 жилийн хорих ялаар, уг ял дээр өмнөх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй ялын зарим болох 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, бүгд 6 жилийн хорих ялаар шийтгүүлсэн,

2014 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 8 дугаар сарын 4-ний өдөр хугацаа дуусч суллагдсан;

 

Шүүгдэгч Д.Б-  нь 2016 оны 10 дугаар сарын 17-ноос 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд 5 удаагийн үргэлжилсэн үйлдлээр,

1. 2016 оны 10 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Арвижах 2” худалдааны төвийн 2 давхарт худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулах зориулалттай дэлгүүрт нэвтэрч, гоо сайхны бүтээгдэхүүн, хувцас, гар утас, гар утасны дагалдах хэрэгсэл зэрэг эд зүйлс хулгайлж, Л.Хажидмаад 18,380,200 төгрөгийн хохирол учруулсан,

2. 2017 оны 7 дугаар сарын 10-наас 13-ны өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 8-3176 тоотод хүн байнга амьдрах А.Тайвангийн гэрт нэвтэрч зурагт, 4 ширхэг мөнгөн аяга, 40 литрийн усны сав, битүү чанагч, хүүхдийн стек, хөөрөг, тоглуулагч, хүлээн авагч зэрэг эд зүйл хулгайлж, 1,942,940 төгрөгийн хохирол учруулсан,

3. 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 100 айл худалдааны төвийн гадна зогсоол дээр тавьсан Р.Ганбатын эзэмшлийн 33-06 УБЛ улсын дугаартай “Hyundai Gress” загварын автомашинд түлхүүр тааруулан хулгайлж, 2,500,000 төгрөгийн хохирол учруулсан,

4. 2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 1-ний өдөр шилжих шөнө Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сэтгэц эрүүл мэндийн төв”-ийн лабораторийн эрхлэгчийн өрөөнд нууцаар нэвтэрч, “LG” загварын notebook 1 ширхэг, рентген зураг авдаг оношлогооны программ бүхий лицензтэй флаш диск 1 ширхэг зэргийг хууль бусаар авч, Сэтгэц эрүүл мэндийн төвд 5,220,000 төгрөгийн хохирол учруулсан,

5. 2017 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сэтгэц эрүүл мэндийн төв”-ийн эмнэлгийн Б байрны 3 дугаар тасгийн 109 тоот өрөөнд нууцаар нэвтэрч, хохирогч С.Гомбосүрэнгийн төмрийн дрилл, уран хөрөө, дундын таслагч зэргийг хууль бусаар авч, 378,000 төгрөгийн хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтрэн хулгайлж, нийт 28,361,140 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Шүүгдэгч Д.Б- ы үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Боржигон овгийн Дашзэвэгийн Б-  ыг үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Д.Б- ыг 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дахь хэсэгт зааснаар Д.Б- оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Б- ы урьд цагдан хоригдсон нийт 522 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD хэрэгт хавсаргаж, уг хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497,1, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч П.Хартолгойгоос нийт 16,768,200 төгрөгийг гаргуулж хохирогч Л.Хажидмаад, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497,1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Д.Б- аас нийт 24,216,200 төгрөгийг гаргуулж, үүнээс хохирогч А.Тайванд 1,850,000 төгрөгийг, хохирогч В.Оюунчимэг /Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн лаборатори/-т 5,220,000 төгрөг, хохирогч С.Гомбосүрэнд 378,000 төгрөг, иргэний хариуцагч П.Хартолгойд 16,768,200  төгрөгийг тус тус олгож шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Д.Б-  гаргасан давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх цагдан хоригдсон хоногийг 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар 522 хоног гэж 61 дутуу бодсон. Үүнийг зөвтгөж өгнө үү.

Мөн хорих ял эдлэх хаалттай хорих байгууллагыг нээлттэй болгож хөнгөрүүлж өгнө үү. Учир нь нээлттэй хорих байгууллагад хорих ял эдлэх хугацаанд миний бие ажил хөдөлмөр эрхэлж, бусдад учруулсан хохирлыг бага ч гэсэн төлж барагдуулахаа илэрхийлж байна...” гэжээ.

 

Хохирогч Л.Хажидмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

 

Иргэний хариуцагч П.Хартолгой тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс тогтоосон төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Авсан хүн нь тодорхой байхад би төлөхгүй...” гэв.

 

Шүүгдэгч Д.Б- ы өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх гэм буруу болон эрүүгийн хариуцлага дээр хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн. Цагдан хоригдсон хоног буруу тооцсон талаар анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд тайлбарласан. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1720 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

 

Прокурор С.Мөнхгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Д.Б-  уг гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтас хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон. Анхан шатны шүүхээс түүний үйлдсэн гэмт хэргийн шинж, чанар, хор уршиг, нийгмийн аюулын хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан ял шийтгэл оногдуулж, хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр зааж өгсөн нь хууль зүйн үндэслэлтэй. Шүүгдэгч Д.Б-  нийт 582 хоног цагдан хоригдсоныг шийтгэх тогтоолд зөвтгөж, өөрчлөлт оруулан шийдвэрлэх боломжтой. Давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолд цагдан хоригдсон хоногийг зөвтгөж, өөрчлөлт оруулах боломжтой...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

 

Хавтас хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

 

Д.Б-  нь:

2016 оны 10 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Арвижах 2” худалдааны төвийн 2 давхарт худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулах зориулалттай дэлгүүрт нэвтэрч, гоо сайхны бүтээгдэхүүн, хувцас, гар утас, гар утасны дагалдах хэрэгсэл зэрэг эд зүйлс хулгайлж, Л.Хажидмаад 18,380,200 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 7 дугаар сарын 10-наас 13-ны өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 8-3176 тоотод хүн байнга амьдрах А.Тайвангийн гэрт нэвтэрч зурагт, 4 ширхэг мөнгөн аяга, 40 литрийн усны сав, битүү чанагч, хүүхдийн стек, хөөрөг, тоглуулагч, хүлээн авагч зэрэг эд зүйл хулгайлж, 1,942,940 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 100 айл худалдааны төвийн гадна зогсоол дээр тавьсан Р.Ганбатын эзэмшлийн 33-06 УБЛ улсын дугаартай “Hyundai Gress” загварын автомашинд түлхүүр тааруулан хулгайлж, 2,500,000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 1-ний өдөр шилжих шөнө Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сэтгэц эрүүл мэндийн төв”-ийн лабораторийн эрхлэгчийн өрөөнд нууцаар нэвтэрч, “LG” загварын notebook 1 ширхэг, рентген зураг авдаг оношлогооны программ бүхий лицензтэй флаш диск 1 ширхэг зэргийг хууль бусаар авч, Сэтгэц эрүүл мэндийн төвд 5,220,000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сэтгэц эрүүл мэндийн төв”-ийн эмнэлгийн Б байрны 3 дугаар тасгийн 109 тоот өрөөнд нууцаар нэвтэрч, хохирогч С.Гомбосүрэнгийн төмрийн дрилл, уран хөрөө, дундын таслагч зэргийг хууль бусаар авч, 378,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан:

 

хохирогч Л.Хажидмаа /1 хх 20-27, 2 хх 82-84, 126-127/, хохирогч А.Тайван /2 хх 164-169, 3 хх 185-186/, хохирогч Р.Ганбат /2 хх 204-207, 3 хх 192/, хохирогч В.Оюунчимэг /3 хх 68-74/, хохирогч С.Гомбосүрэн /3 хх 139-144/ нарын эд зүйлсээ хулгайд алдсан талаараа мэдүүлсэн мэдүүлгүүд,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 3-10, 2 хх 155-160/,

камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1 хх 18-19, 3 хх 55-58, 133-137/,

хулгайлагдсан эд зүйлсийг үнэлсэн эд зүйлийн үнэлгээ /1 хх 107-113, 115-120, 2 хх 88-90, 93-94, 2 хх 188-189, 2 хх 203/, хөрөнгийн үнэлгээний тайлан /3 хх 149-150, 187, 3 хх 94-95/,

гэрч Ж.Мөнхбаатар /1 хх 29-30/, Д.Тунгалаг /1 хх 38-40/, Б.Мөнхзаяа /1 хх 35-36/, Д.Уранчимэг /1 хх 29-30/, Д.Ловдмаа /2 хх 208-209/ нарын хохирогч нарын эд зүйлс алдагдсаныг  гэрчлэн мэдүүлсэн мэдүүлгүүд,

Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн лабораторийн эрхлэгчийн өрөөнөөс нөүтбүүк, рентген зураг авдаг оношлогооны программ бүхий лицензтэй флаш диск 1 ширхэг зэргийг хулгайлсан камерын бичлэг дээрхи хүн нь өдөр хүлээлгийн өрөөнд таарсан хүн /Б.Баттулга/ мөн болохыг таньж мэдүүлсэн гэрч А.Гантуяагийн мэдүүлэг /3 хх 82-83/,

 хулгайлагдсан зарим эд зүйлсийг хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 хх 16, 217-221, 1 хх 222-227, 3 хх 78-81/,

            хохирогч Л.Хажидмаагийн эд зүйлсийг хулгайлсан хэргийн газар дээрээс бэхжүүлэн авсан гарын мөр нь Д.Б- ы гарын хээний дардастай тохирч байгааг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 6303 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 хх 46-77/,

хохирогч А.Тайвангийн гэрээс эд зүйлс хулгайлагдсан хэргийн газар дээрээс бэхжүүлэн авсан гарын мөр нь Д.Б- ы гарын хээний дардастай тохирч байгааг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 3823 шинжээчийн дүгнэлт /2хх-ийн 173-185х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Шүүгдэгч Д.Б- ы 2016 оны 10 дугаар сарын 17-ноос 2017 оны 10 дугаар сарын 26-ны хугацаанд 5 удаагийн үргэлжилсэн үйлдлээр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлж, нийт 28,361,140 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “...Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байрт нэвтрэн үйлдсэн...” гэсэн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.

Хохирогч Л.Хажидмаа, хохирогч А.Тайван, Р.Ганбат, В.Оюунчимэг, С.Гомбосүрэн нарт олгох хохирлын хэмжээг зөв тооцож, үндэслэл бүхий шийдвэрлэжээ.

Хохирогч Л.Хажидмаа болон иргэний хариуцагч П.Хартолгой нар 2014 оны 8 дугаар сарын 29-ны өдөр байгуулсан түрээсийн гэрээгээр “...тухайн түрээслүүлэгч гадна цонхнуудыг решотклаж өгөх, гадна талын хаалгыг сольж өгөх хугацааг тохирч, тохирсон хугацаандаа хийж, хүлээлгэн өгөөгүй тохиолдолд ямар нэгэн эрсдэл /хулгай орох гэх мэт/ түрээслэгч талд гарвал түрээслүүлэгчийн хариуцлагыг журмын эрсдэлийг 100 хувь түрээслүүлэгч хариуцна...” гэж тохиролцсон байх ба түрээсийн гэрээг байгуулсан 2014 оны 8 дугаар сарын 29-ны өдрөөс хойш түрээслүүлэгч П.Хартолгой хүлээсэн үүргээ биелүүлэлгүй явсаар 2016 оны 10 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө хулгайлах гэмт хэрэг үйлдэгдсэн байх тул гэрээний дагуу Л.Хажидмаад учирсан хохирлоос төлөгдөөгүй үлдсэн 16,768,200 төгрөгийг гаргуулахаар, шүүгдэгч Д.Б- аас 16,768,200 төгрөгийг гаргуулан П.Хартолгойд олгохоор шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.

 

Шүүгдэгч Д.Б- ынийт582 хоног цагдан хоригдсон /1 хх 82-83/, 86-87, 90-91, 245-246, 2 хх 30, 44, 59-61, 66-67, 134-135, 141-143, 146-147, 220-221,246-247, 3 хх 28-29, 24-25, 30, 171-173, 176-177, 171-173, 235,4 хх 6-8, 38-40, 44-46, 59, 62-63/ -ыг 522 гэж буруу тооцож шийдвэрлэсэн байх энэ талаар шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Харин Д.Б- оногдуулсан хорих ялын хэмжээ, хаалттай хорих байгууллагад уг ялыг эдлүүлэхээр шийдвэрлэсэн зэрэг нь түүний гэм буруу, хулгайлах гэмт хэргийг удаа дараа үйлдсэн хувийн байдал, бусдад учруулсан хохирлын хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэрэгт тохирсон байна гэж давж заалдах шатны шүүх дүгнээд түүний “...дэглэм хөнгөрүүлж өгнө үү...” гэх давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1720 дугаартай шийтгэх тогтоолын:

 

тогтоох хэсгийн 4 дэх заалтад “...цагдан хоригдсон нийт 522 /таван зуун хорин хоёр/ хоногийг...” гэснийг “...цагдан хоригдсон нийт 582 /таван зуун наян хоёр/ хоногийг...” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Шүүгдэгч Д.Б- ы “...дэглэм хөнгөрүүлж өгнө үү...” гэх давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          М.ПҮРЭВСҮРЭН

 

ШҮҮГЧ                                                Н.БАТСАЙХАН

 

ШҮҮГЧ                                                Д.ОЧМАНДАХ