Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 2020/ШЗ/1994

 

 

  2020        12         03                                        2020/ШЗ/1994

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                 

 

    Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,

     шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго,

     улсын яллагч Н.Дуламсүрэн,

     гэрч Ш.О

     хохирогч Б.Баттогтох, түүний өмгөөлөгч С.Чинзориг,

     шүүгдэгч М.М, түүний өмгөөлөгч Э.Шинэзориг, нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

     Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Баатад овогт Мөнхөөгийн Мөнхбатад холбогдох эрүүгийн 1806 02362 0691 дугаартай хэргийг 2020 оны 11 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, М.М, 1985 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг, Рашаан сувилал 1 дүгээр гудамж 9 тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо 26б-229 тоотод түр оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай

Хан-Уул дүүргийн шүүхийн 2009 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 89 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Хан-Уул дүүргийн шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 32 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн,

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч М.М нь 2018 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Б.Баттогтохыг чулуугаар цохиж эрүүл мэндэд нь зулай ясны цөмөрсөн хугарал, зулайн дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хураа, зулай дагзны хуйханд цус хуралт, зулайн хуйханд шарх бүхий хүнд хохирол учруулсан хэрэгт холбогджээ.    

 ТОДОРХОЙЛОХ нь:

    Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талуудын хүсэлтээр хавтас хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

    Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.М мэдүүлэхдээ:Би 2018 оны 3 дугаар сарын 11-ний орой ажил дээрээ10 цагийн үед ажил дээрээ очсон. Их буурал төвд хамгаалагчаар ажилладаг. Эхнэр ажлаасаа ирээд эхнэртээ 2 хүүхдээ үлдээгээд ажил руугаа явсан. Ажил дээрээ очоод байж байтал Одхүү ах хоолоо идчих, хүлээн авалт дуусаж байна. Сандал ширээгээ янзлахад нь туслаарай гэсэн. Би буудлын 3 давхарт хооллоо идээд сууж байхад Чулуунцэцэг гээд респейшн гарч байсан. Ерөнхийдөө Их буурал төвийн гадаах камер хянадаг. Би хоолоо идээд сууж байтал Мөнхбатаа хоолоо түр болиод гараадах гадаа зодоон болоод байна гэсэн. Чи гардаа Төрмөнх бас гадаа байх шиг байна гэхээр нь  би за тэгье гээд идэж байсан хоолоо орхиод доошоо бууж байтал Төрмөнх караокены үүдний тэд таарсан. Би Төрмөнхөөс юу болсон бэ агаа нь дүү гэсэн чинь хүлээн авалтад ирсэн хүмүүстэй караоке руу орох гээд ирж байсан залуучууд хоорондоо маргалдаад зодолдоод байна гэхээр нь тэгээд яасан юм гэтэл нэг ахыг зодоод бохирын усны цемент дээр нэг залуу доошоо хараад уначихсан, хаанаас нь цус гарсныг нь мэдээгүй. Ямартай ч цус болчихсон байсан. Гэтэл нэг хүүхэн хамгаалагч гэж хүн байна уу. Хүмүүс энд хүн алаад хаячихлаа гэсэн. Тийшээ 3 залуу зугтгачихлаа, барьж дуудаж ирээд цагдаад өг гэсэн. Мөнхтөрийг цагдаа руу залгачих гэсэн чинь утас байхгүй гэсэн. Би утсаа дээр цэнэглээд орхисон байсан. Тэгвэл ахын дүү очоод 3 залууг дуудчих гэсэн. Энэ зодсон хүнээ эмнэлэгт хүргэж өг, энэ хүүхэн хүн алчихлаа гээд орилоод байсан гэсэн чинь Төрмөнх энэ 3 ах энэ хүнийг ингэж зодож байгаа юм чинь намайг ганцаараа очвол намайг зодчих нь гэсэн.  Тэгээд хоёулаа очъё гэж хэлсэн. Төрмөнх түрүүлээд явсан. Би араас нь очсон. Гэтэл энэ 3 цаашаа зугтааж байгаад харанхуй контейнерын ар руу орсон. Төрмөнх миний урд, би хойно нь явж байсан. Тэр хүмүүс контейнерын араас эргэж хараад Төрмөнх бид хоёр руу чулуу шидсэн. Чулуу шидэхэд нь Төрмөнх цаашаа ажил руу гүйгээд явсан. Би бас цаашаа зам гараад явсан. Зам гараад явж байтал энэ 3 чулуу шидэж байсан. Намайг зам гарахад надтай нэг нь зөрчсөн. Гэхдээ бид нар зодолдоогүй. Намайг цохих гээд далайхад нь би хажуу тийшээ бултаад зам гараад гүйсэн Тэгээд зам гараад эргээд харсан чинь Ариунбилэг нь тэр нэг гайг цохих гэж байгаад хүн цохиод хаячих юм пизда гэж хэлж байхыг нь сонссон. Араас нь савхитай хүн гүйхэд нь би цаашаа зам гараад Оргилын хашаан дотор зогссон. Төрмөнх замын нөгөө талд тэр хүмүүстэй ойрхон яг Их буурлын урд зогсож байсан. Төрмөнхөө зам гараад ир хоёулаа дэлгүүр ороод буцаад ажил руугаа явъя. Наад хүмүүсээ орхичих маргааш цагдаа сэргийлэх нь ирвэл камер шүүлгээд зодуулсан хүмүүсийн учир нь маргааш олдох байлгүй гэсэн. Тэгээд бид 2 түц ороод 2 ширхэг тамхи аваад ажил руугаа орсон. Хүлээн авалт дуусаад Төрмөнх явсан. Би буудал дээрээ ажлаа хийгээд Чулуунцэцэг гээд ресейшнтэй тэр орой хоносон. Зодуулсан хүмүүс хаачсан бэ  гэсэн чинь зодуулсан хүмүүс нь бүгд байхгүй байсан. Энд хэвтэж байсан гээд очиход хэвтэж байсан газар нь цус болчихсон байсан. Тэгэхээр нь орилоод байсан хүүхэн, найзууд нь машинд суулгаад аваад явсан юм байна гэсэн. Энэ гурвын араас явж байгаа нь бол зодсон хүмүүсээ эмнэлэгт хүргэж өг, та нар хүн амьтан зодоод газарт ухаангүй байх шиг байна гэж хэлсэн. Тэрийг сонссон үгүйг нь мэдэхгүй байна. Манайхаас гараад ботаникийг чиглээд цаашаа гурвуулаа зугтсан. Эргээд ирсэн чинь тэр хүмүүс яваад, хүлээн авалт дууссан. Би ажил дээрээ хоноод өглөө 9 цагт гэр рүүгээ явсан. 2 хоногийн дараа Одхүү ах манай ажлын гадаа зодолдсон хүмүүс ирээд камерын бичлэг үзэж хараад хамраа хуга цохиулсан байна. Гэмтлийн эмнэлэгт үзүүлсэн. Толгой тархи руу өшиглөсөн байна гээд бичлэг аваад явсан гэсэн. Батцэнгэл Ариунбилэг, Баттогтох энэ 3 залуугийн бичлэг хэрэгтэй байна гээд энэ 3-т зодуулсан залуучууд бичлэг аваад явсан. Камерын бичлэг шүүгээд Одхүү ахаас аваад явсан байсан. Би 2 хоногийн дараа орой ажил дээрээ ирсэн чинь Одхүү ах, Төрмөнх 2 ирсэн байсан. Гэтэл Одхүү ах манай дээр зодоон болсон хэдэн хүмүүс ирсэн. Камер шалгаад явсан гэсэн. Тэгээд Төрмөнхөд би хэлсэн аягүй бол зодуулсан залуучууд камерын бичлэг авсан байна гэж хэлсэн. Одхүү ах та 2 хүнд гар хүрээгүй биз гэхэд нь үгүй, бид 2 тийм зүйл хийгээд зодсон залуучууд контейнерын араар ороод чулуу шидээд байхаар нь бид 2 зугтаагаад ажил дээрээ буцаад ирсэн. Тэд нартай зууралдсан, золдолдсон зүйл огт байхгүй гэж хэлсэн. Шөнө 12 цагийн үед цагдаа нар ирээд гэрчийн байцаалт авна гээд Одхүү ах бид хоёрыг цуг аваад явсан. Би ажилтай байсан болохоор надтай цуг явж тэнд очиж гэрчийн байцаалт өгсөн. Тэгээд нэг залуу дагуулж ирэнгүүтээ энэ хүн мөн үү гэхэд мөн байна гэсэн. Цагдаагийн газар очиж байцаалт өгсөн. Намайг болсон явдлын талаар байцаалт өг гэсэн. Соронзонболд дэслэгчид би бичиг үсэг сайн мэдэхгүй гэсэн. Гэрчийн мэдүүлэг авна гарын үсэг зурж чадна биз дээ гэхэд нь чадна гэж хэлсэн. Болсон процессын талаар ярьсан чинь намайг чи хийсэн хэргээ хүлээдэггүй юм уу гэсэн. Ямар хэрэг, би наад хүмүүсийн чинь болсон процессыг хэлж байсан гэтэл хэргээ хүлээгүй бол чамайг хорино шүү гээд миний хөл рүү өшиглөсөн. Тэгэхээр нь би та яагаад намайг өшиглөөд байгаа юм бэ гэсэн. Намайг байцаалт өгч байхад Одхүү ах цаана намайг хараад байж байсан. Одхүү ах та нар хүнээс ингэж байцаалт авч болдог юм уу гэтэл байцаагч Соронзонболд суунгуутаа май энийгээ унш гэхээр нь би харж байгаад гарын үсэг зурсан. Мөнхбат гээд нэрээ тавьсан. Би байцаагч руу утасдаад яах вэ гэсэн чинь байж бай ямар ч асуудалгүй. Ямар ч айх зүйл байхгүй гээд явсаар байгаад жил болсон 2018 оны 03 сараас 9 сар хүртэл явсан. Юу болж байна. Би хүүхдүүдээ харж байгаа болохоор санаа зовоод байна гэсэн чинь санаа зоволтгүй. Чиний хэрэг шийдэгдчихсэн. Одоо тэгээд яах вэ гээд өмгөөлөгч аваад очсон. Настай өмгөөлөгч авсан. Тэгээд би уншиж чаддаггүй юм. Намайг ирж байцаалт өг өмгөөлөгч байгаа юу гэсэн тэгээд би өмгөөлөгч аваад өмгөөлөгчтэй очсон. Өмгөөлөгчтэй очоод өмгөөлөгч миний хэргийг уншсан. Уншиж байснаа 1-2 удаа чулуу шидсэн 2 дахь чулуу нь дээр Баттогтох нам унасан гэсэн байсан. Тэгээд би өмгөөлөгчид би ингэж байцаалт өгөөгүй. Яг болсон процессыг ярьсан. 1-2 удаа чулуу шидсэн гэж хэлээгүй гэсэн чинь энэ нь дээр чи ингээд хэлсэн байна гэж өмгөөлөгч хэлсэн. Дахиад Пүрэвдорж гээд өмгөөлөгч авсан. Тэр өмгөөлөгчдөө хэлсэн камерын сиди-г үзмээр байна гэсэн. Тэгээд хэргийн талаарх бичлэгүүдийг үзмээр байна гээд энд ирээд үзсэн. Үзэхэд энэ гурвын ирсэн, зүгээр байсан бичлэг тэнд байсан. Бичлэгийн цаг минутын тэмдэглэж авсан. Прокурор намайг дуудахаар нь би очоод энэ хэргийг хийгээгүй. Энэ хоорондоо зодолдсон хүмүүсийн юм байгаа гэсэн. Зодоон болсноос хойш 2-3 цагийн хооронд манай гадаа гурвуулаа согтуу зүгээр явж байгаа бичлэг байсан. Пүрэвдорж өмгөөлөгч нас барсны дараа энэ өмгөөлөгчтэй камерын бичлэг үзсэн. Тэр гурвын зүгээр явж байгаа бичлэг ерөөсөө олдоогүй. Бичлэг болгон дээр өөр өөр бичлэг байсан гэтэл миний гүйж байгаа бичлэгийг дахин дахин хийсэн байсан. Гэрэлмаа прокурорт би хэлсэн. Энэ гурвын зүгээр явж байгаа бичлэг Одхүү ахад байгаа. Би утас нь дээрээ татуулж аваад би үзүүлнэ гэж хэлсэн. Тэгээд Одхүү ахаас очоод флашийг нь аваад бичлэгийг дахиж аваад үзүүлнэ гэсэн. Энэ гурвын зодоон болсноос хойш 2-3 цагийн дараа ирсэн тэр  бичлэг байхад болно гээд Одхүү ахаас очоод флашийг авъя гэсэн чинь Одхүү ах энэ флашийг үзээд эндээс энэ гурвын зүгээр буцаж ирсэн бичлэг байгаа. Хоорондоо нэг нэгнийгээ татаж унагаагаад, зууралдаж байгаа бичлэгүүд байгаа. Энэ флашнаас хуулаад ав гээд өгсөн. Флашийг нь очоод үзсэн чинь флаш нь дотор юу байхгүй байсан. Бүгдийг нь форматлаад хаячихсан байсан. Тэгээд Одхүү ахаа энэ дотор чинь юу ч байхгүй байна гэж хэлсэн. Надаас түрүүлээд Баттогтохын дүү  Ариунбилэг, Батцэнгэл нар Одхүү ахаас аваад явсан гэсэн. Тэгвэл цаад хүмүүс чинь авч яваад өөрсдийнхөө зүгээр ирсэн гээд байсан бичлэгээ устгасан байна гэсэн. Эхлээд энэ хэд бид  3 биш гээд Одхүү ахад хэлсэн байна. Тэгээд Одхүү ах нүдний шилтэй бол савхитай залуу нь цагдаа юм шиг байсан. Хааяа нэг манайхаар үйлчлүүлээд явдаг юм. Ах нь наад хэдийг чинь танина. Та нар мөн биз дээ гэсэн чинь 2 залуу нь мөн гэж хэлсэн. Тэр бичлэгийг нь авах гээд очиход байхгүй байсан. Нэг өмгөөлөгч маань нас барсан. Сүүлд 2 эмэгтэй өмгөөлөгч байсан. Тэр эмэгтэй өмгөөлөгчтэй шүүхээр ороод хэрэг прокурорт буцсан. Баттогтохын толгойг шалгаж үзье гэж хэлсэн. Шалгаж үзсэн арьсны цаана хуванцар зүйл байвал наад талын арьс нь үс ургадаггүй юм миний дүү битгий тийм юм ярь гэсэн. Өмгөөлөгч нараасаа яагаад татгалзсан бэ гэхээр настай өмгөөлөгч байсан. Бие өвдөөд байна. Хөл гар өвдөөд эмнэлэгт хэвтэж байна гэснэ. Нөгөө өмгөөлөгч нь бас тийм зүйл ярьсан. Тэгээд би өмгөөлөгч нараасаа татгалзсан. Тэгээд хамгийн сүүлд Э.Шинэзориг өмгөөлөгчийг авсан гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Баттогтох мэдүүлэхдээ: 2018 оны 3 дугаар сарын 10-11-нийг шилжих шөнө нутаг руугаа явах гээд ботаникт дүүгийндээ очсон байсан. Дүүгийнд очихдоо явах гэж байсан машинаасаа буухдаа би 1-2 лааз пиво уусан байсан. Тэгээд ороход манай төрсөн дүү Батцэнгэл найз Ариунбилэгтээ гарч ирээд бид 3 уулзаад би караоке орох уу, ойрхон караоке хаана байдаг вэ гэхэд ботаникийн тэнд “Их буурал төв” гэж байдаг гэсэн. Тэгээд бид 3 караоке орохоор цуг гарсан. Батцэнгэл Ариунбилэг 2 ард хоорондоо юм яриад явж байсан. Би урд нь түрүүлээд орох маягтай урд нь явж байсан. “Их буурал төв”-ийн урдаас хэдэн залуучууд зөрж гарсан. Тэр зөрч байгаа залуучуудаас хамгийн сүүлийн 2 залуу намайг мөрлөөд, надтай маргалдсан. Замаа хараад яваа ч гэсэн чинь шууд нэг залуу нь над руу дайрсан. Тэгээд харилцан зодоон болсон. Залуучууд бүгд над руу дайрсан. Маргалдсан залууг нөгөө хэд нь өмөөрсөн. Дараа нь манай дүү орж ирсэн. Ариунбилэг намайг салгасан. Салгах хооронд би 2 залууг цохисон. Тэгээд манай дүү харилцан зодоон болж байна. Нэмээд хүн орж ирээд байна гээд намайг аваад холдсон. Их буурал төвийн үүднээс холдсон. Камерын бичлэгт тодорхой байгаа. Ертөнцийн зүгээрээ баруун тийшээ 100-200 орчим метр явсан. Явж байх хоорондоо би даарсан. Такси барих маягтай явж байсан. Тэгсэн Батцэнгэл хурдан яваач араас хүмүүс ирээд байна хурдан яв гэсэн. 100-200 метр явж байсан. Булан тойроод контейнер байсан. Тэрний хажуугаар орсон. Ард хүн ирсэн байсныг би мэдээгүй. Гэнэт хүн ирсэн байсныг нь анзаарсан. 2 хүн байсан. Нэг нь урдаа, нэг нь ар талдаа явж байсан. Миний санаж байгаагаар өндөр нам 2 хүн байсан. Намхан нь над руу тулсан газар чулуугаа шидсэн. Би тэрийг нь тухайн үед буюу хагалгаанд орсныхоо дараа санахгүй байсан. Сүүлд санахад өндөр залуу над руу чулуу шидэх  шиг болсон. Би харилцан чулуу авч шидэх гээд тонгойсон тэрнээс хойш би юм санахгүй байсан. Нэг мэдэхэд Батцэнгэлийн гэрт нь очсон байсан. Толгойноос цус гоожоод байсан. Нэг мэдэхэд гэмтлийн эмнэлэг дээр очсон байсан. Над руу өндөр залуу чулуу шидсэний дараа нь гэрч болох Батцэнгэл Ариунбилэг 2 ярихдаа намайг чулуу авах гээд тонгойхдоо  нэгэнд чулуугаар цохиулаад унасан гэж хэлсэн байсан. Би цохиулснаасаа хойш юу ч санахгүй байгаа. 10 метр орчиж ойрхон явж байсан. контейнерын ард Батцэнгэл орсон байсан. Хажууд нь граж  байсан. Эргээд харах хооронд тулсан газар нэг нь чулуу шидсэн. Над руу чулуу шидсэн залуу миний нүүрэн тус газар цохисон. Би чулуу авах гэж тонгойгоод тэрнээс хойш цохиулаад юу ч санахгүй байгаа. Намайг цохисон гээд байгаа хүний араас Батцэнгэл гүйсэн гэсэн. Ариунбилэг тэгж хэлсэн. Нэг мэдэхэд Батцэнгэлийнд ирсэн байсан. Толгойноос цус гараад байхаар нь би фудволкоо тайлаад цусаа тогтоох гээд толгой дээрээ барьсан. Тэгээд Батцэнгэлийн эхнэр наадах чинь цус алдаад байна. Яаралтай эмнэлэг явъя гэхэд нь би зүгээрээ гайгүй байлгүй гэсэн. Наадах чинь гайгүй биш. Эмнэлэг явъя гэхэд нь тэгвэл нөгөө газартаа очъё цагдаа сэргийлэх дуудъя гэж манай дүү хэлсэн. Тэгээд Их буурлын гадаа ирсэн. Бид нартай зодоон хэесэн залуучууд бүгд байхгүй байсан. Хальт үүдэнд ирээд цаашаагаа явсан. Бид нар Их буурлын үүдэнд ирсэн. Хэрэг болсон газар. Тэгээд бид нар гэмтлийн эмнэлэг явсан. Гэмтлийн эмнэлэг явах замдаа маш их цус алдаад байсан. фудволкоо тайлаад толгойгоо дараад гэмтлийн гадаа очиход нэвт цус болсон байсан. Тэгээд оёдол тавиулан гээд байхаар нь замдаа дүүгээ 0.33 литрийн архи аваад ир гэсэн. Нэг архи уугаадахъя тэгвэл өвчнөө мэдрэхгүй байх гээд уусан. Тэгээд гэмтлийн эмнэлэг ороход эмч яаралтай оёдол тавина гэсэн. Тэр орой яаж унтсанаа мэдэхгүй байна. Өвчин намдаах эм өгсөн байх би унтсан байсан. Өглөө сэрсэн чинь гэмтлийн эмнэлэгт сэрсэн. Тэр орой намайг үүдэнд хэвтүүлсэн байсан. Би өрөөнд хэвтэж байна гэж бодож байсан чинь үүдэнд нь хэвтэж байсан. Тэгээд намайг өрөөнд оруулсан. Миний толгойнд оёдол тавьсан байсан. Бүх шалбарсан газар оёдол тавьсан байсан. Хамгийн аймар зүйл нь гэвэл толгойнд оёдол тавьсан байсан. Эмч намайг босож чадах уу гэсэн. Тэгээд босоход толгой эргээд байсан. Эмч намайг яаралтай хагалгаанд орно. Томографын зураг авхуулсан. Маш яаралтай хагалгаанд орсон. Би 1 дэх зургаа авхуулаад 2 дахь өдөр хагалгаад орсон. Хагалгаанд орсны дараа надаас ирж мэдүүлэг авсан. Надаас мэдүүлэг авсныг нь би сайн санахгүй байна. Яг надтай адилхан хагалгаанд орсон буюу манай өрөөнд байгаа хүмүүсийн нэг нь 14 хоног ухаан санаа орж гараад байна гэсэн. Яг надтай адилхан гавал тархины хагалгаанд орсон хүмүүс байсан. Эмнэлэгт 7 хоноод гарсан. Тэгээд сувилалд хэвтсэн гэв.

Хавтаст хэргээс гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, өргөдөл /1-р хх-н 13-14/, эмнэлгээс гарах үеийн эпикриз /1-р хх-н 16-17/, компьютерт томографийн оношлогоо /1-р хх-н 18-21/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-н 24-29/, хохирлын баримтууд /1-р хх-н 32-46/, эд мөрийн баримтаар тооцогдсон сидинд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-н 47-48/,

Хохирогч Б.Баттогтохын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 23 цагийн үед би дүү Батцэнгэлийн гэрт нь очсон. Батцэнгэлийн гэр нь амгаланд байдаг. Би маргааш нутаг буцна гээд 2 пиво уусан байсан. Намайг дүү Батцэнгэлийнд байж байхад 20-иод минутын дараа Батцэнгэл, түүний найз Ариунболд хоёр гаднаас ирсэн, Батцэнгэл, Ариунболд хоёр архи дарс уугаагүй эрүүл байсан.  Би хөдөө явахаасаа өмнө караоке оръё гээд Батцэнгэл, Ариунболд хоёртой хамт Ботаникийн зүүн талд байдаг Их буурал караоке руу явсан. Батцэнгэл, Ариунболд хоёр миний ард 30-40 орчим метрийн цаана, би тэр хоёрын урд нь яваад түрүүлээд караоке руу орох гэж явж байтал 2 залуу надтай зөрөөд, тэдний урд явж байсан 2 залуугийн нэг нь буюу миний баруун гар талын залуу нь намайг мөрлөөд намайг  замаа харж яваач гээд доромжилсон үг хэлсэн, яг юу гэж хэлснийг нь санахгүй байна. Тэгснээ шууд над руу нүүр рүү мөргөөд дайрсан, би зөрүүлээд уг залуугийн шанаа руу гараараа 1 удаа цохисон, эхэлж өнгөрсөн 2 залуу болон намайг мөрлөсөн залуутай хамт явж байсан 1 залуу над руу бүгдээрээ дайрсан, тэгээд харилцан зодоон болж эхэлсэн. Камерын бичлэг дээр тодорхой харагдах байх, Манай дүү Ариунболд Батцэнгэл хоёр ирээд салгасан, салгасны дараа би мөрлөсөн залууг цохисон. Тэгээд Батцэнгэл, Ариунболд бид нар тэндээс явсан. Батцэнгэл, Ариунболд хоёр надаас түрүүлээд гүйсэн, би араас нь 30-40 метрийн зайтай явсан ба намайг Их буурал караокегаас гараад 100-аад метр явж байхад миний ард 30-40 метр зайтай өндөр, намхан хоёр залуу гүйж ирээд нэг нь гар утсаар яриад “Нөгөө хэд чинь энд байна, хүрээд ир гэх шиг болсон. Намайг эргээд хартал миний зүүн нүд чулуунд оногдсон, би гүйж очоод өндөр залуутай нь зууралдсан чинь /өндөр залуутай цохилцоогүй/ нөгөө нэг залуу нь миний ардаас толгойн зүүн зулай хэсэгт чулуугаар цохисон, тэгээд л би ухаан алдаж унасан, тэрнээс хойш би юм санахгүй байгаа, нэг мэдэхэд дүүгийн гэрийн гадаа очсон байсан. Миний толгойны цус тогтохгүй гоожоод байсан. Тэр шөнөдөө би гэмтлийн эмнэлэг явж үзүүлж зүүн хөмсөг, толгойндоо оёдол тавиулсан. Чулуугаар цохиулаад унахад миний хацар язарч мөн оёдол тавиулсан”.

Гэрч Б.Батцэнгэлийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “.2018 оны 03 дугаар сарын 10-ны шөнө 24 цагийн орчимд би төрсөн ах Б.Баттогтох, найз С.Ариунбилэг хоёрын хамт Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг  дэвсгэрт байрлах Их буурал караоке руу орох гэтэл, уг караокены гадаа байсан 5-6 согтуу эрэгтэй, эмэгтэй хүмүүстэй маргалдсан. Маргаан болсон шалтгаан нь Баттогтох ахтай уг залуучуудын нэг нь санамсаргүйгээр мөрлөсний улмаас үл таних нэг залуу нь ах Баттогтохын нүүрэн тус газарт нь цохисон. Тэгээд би найз Ариунбилэгийн хамт салгаад согтуу хүмүүстэй зодоон цохион болох юм байна, буцааж явъя гээд дотогш оролгүй үүднээс буцаад явсан. Тэгтэл бид гурвын араас костюм өмссөн 20 гаруй насны хоёр залуу гүйж ирээд ах Баттогтохын ар дагз хэсэг рүү нь чулуугаар цохиод шууд Их буурлаас замын эсрэг тал руу чигээрээ зугтаасан ба би араас нь гүйгээд гүйцээгүй тэднийг алдчихсан. Анх караокены үүдэнд маргаан хийсэн залуусаас цохиогүй байх. Учир нь тэд нар дунд костюм өмссөн хүн байгаагүй. Харин би өнөөдөр Их буурал төвд ороход уг төвийн хамгаалагч хоёр залуу нь костюм өмссөн байна. Би өнөөдөр уг төвийн камерыг шүүхэд бид нарыг явсны дараагаар удалгүй уг төвийн хамгаалагч хоёр залуу араас гарч байгаа бичлэг нь байгаа. Би уг залуучуудыг цохсон гэж таамаглаж байна. Би ахыг цохисон гэж таамаглаж байна. Яг цохисон гэж итгэлтэй хэлж чадахгүй байна. “...Ингэж цохилцоход Баттогтохын толгой нүүр аманд нь ил харагдах гэмтэл байгаагүй ба миний зүгээс салгах арга хэмжээ аваад Баттогтох, Ариунбилэг нарыг дагуулан баруун тийш Оргил худалдааны зүг рүү явсан. Явж байх замд ардаас 2 залуу гүйж ирэн Баттогтохын толгойны ар дагз хэсэг рүү чулуугаар цохиж зам хөндлөн гарч Оргил худалдааны төвийн хашаан дотор гүйж зугатаасан. Миний зүгээс араас нь хөөсөн боловч Жанжин клуб руу явдаг замаар гүйгээд харанхуй гудамж рүү орсон учир гүйцэлгүй алдсан. Тэгээд тэр шөнөдөө Баттогтохыг Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү дагуулж явж үзүүлэхэд шууд хэвтүүлсэн.

2018 оны 03 дугаар сарын 13-ны орой цагийг мэдэхгүй Их буурал төв дээр очиж захирал Одхүүгийн зөвшөөрснөөр би хяналтын камерыг шүүж үзээд араас ирээд Баттогтохын толгой руу чулуугаар цохисон залуу мөн болохыг таньж энэ хоёр хүн хэн вэ гэж Одхүүгээс асуухад манай 2 хамгаалагч байна гэж хэлээд 2 хамгаалагч залуугаа дуудсан. Би уг 2 хамгаалагч залууг хараад шууд таниад цагдаад дуудлага өгсөн. Энэ 13-ны өдөр бас надаас гадна Ариунбилэг Их буурал төв дээр ирж Баттогтохын толгой руу чулуугаар цохисон хүнийг харангуутаа мөн болохыг баталж цагдаад хэлсэн гэсэн мэдүүлэг /1-х хх-н 57-59/,

Гэрч Ш.Одхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 10-ны өдөр манай Их буурал төвд Увс аймгийн Ховд сумын нутгийн золголтын арга хэмжээ болсон юм. Би тус өдөр шөнийн 12 цаг болж байхад гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох лүүгээ явсан. 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр би ажил дээрээ байхад 2018 оны 03 дугаар дугаар 10-ны өдөр болсон арга хэмжээнд оролцсон Нүүдэл гэх залуу над дээр ирж уулзаад уг арга хэмжээ болоод тарсан өдөр танай байгууллагын үүдэн дээр манайхны хоёр залуу үл таних 3 залууд зодуулаад бэртэж гэмтээд босож чадахгүй байна камер шалгаад өгөөч гэхээр нь би камераа шүүтэл 2018 оны 03 дугаар сарын 10-11 нд шилжих шөнө 1 цагийн орчимд уг арга хэмжээ тараад гарч ирж байгаа 3 залуу 1 эмэгтэйг, гаднаас 3 залуу ирж маргалдаж хоорондоо зодолдож байгаа бичлэг байсан ба зодолдож байгаад уг гаднаас ирсэн гэх 3 залуу дотогш орохгүй шууд буцаад явж байгаа бичлэг байсан. Тэгээд би ажилчдаасаа асуухад гадаа зодоон болоод байна гээд манай хоёр хамгаалагч гарсан байсан.

Гэтэл 2018 оны 03 дугаар сарын 13-ны орой 21 цагийн орчимд мөн үл таних хоёр залуу ирээд 2018 оны 03 дугаар сарын 10-ны шөнө танай зодоон болоод манай нэг залуу нь их зодуулчихсан, камер шүүгээд өгөөч гэхээр нь би шүүж үзэхэд өчигдрийн Нүүдэл гэх залуугийн асуусан асуудалтай холбоотой нөгөө талын залуучууд нь байсан. Уг залуучууд камер үзээд л тэд нар цагдаа сэргийлэхээр явна гээд л байсан.

Уг асуудлыг сайн нягталж шалгая гэвэл манай байгууллагын тал талын камерыг сайн хянаж үзэхэд үйл явдал тодорхой харагдах байх. Надад өөр мэдэж байгаа зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /1-р хх-н 59-60/,

Гэрч Л.Төрмөнхийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: 2018 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүрэгт байдаг Буянт их буурал ХХКомпанид дуудлагын зөөгчөөр ажилд ороод тэр шөнө нь ажилласан. 00 цаг өнгөрч байсан байх намайг караокед байж байхад танихгүй 1 охин -Гадаа хүн зодоод байна гэж хэлэхээр нь би дээшээ 3 давхар руу гарч хамгаалагч Мөнхбат ахыг дуудаад бид 2 хамт гарсан. Гарахад 3 залуу цаашаа гүйж байсан ба гадаа 1 хүн нүүрээ бариад доошоо хараад сууж байсан, очоод хартал гар нь цус болчихсон байсан, хаанаас нь цус гарсныг мэдэхгүй. Мөнхбат ах намайг -Цаад 3 хүнээ бариад аваарай гэж хэлэхээр нь би Мөнхбат ахад -Хоёулаа явъя гэхэд Мөнхбат ах миний араас гүйсэн, Тэр зугтсан 3 ах ертөнцийн зүгээр баруун зүг рүү гүйгээд 100-200 метр орчим гүйгээд шар чингэлгийн хажуу руу 2 нь орсон, сүүлдэж гүйж байсан 1 ах гүйж байхдаа -Одоо эргээд харчих гэж хэлсэн чинь түрүүлж явсан 2 ах бид нар руу чулуу шидэхээр нь Мөнхбат ах чигээрээ Оргил худалдааны төв рүү зам хөндлөн гүйсэн, би зугатаагаад эргэж харахад шар куртиктэй ах Мөнхбат ахыг хөөж байсан, Мөнхбат ах Оргил худалдааны төвийн хашаагаар буцаж тойроод гүйж байсан, намайг Вьетнам засварын тэнд зогсож байхад Мөнхбат ахын араас хөөж байсан шар куртиктэй ах Мөнхбат ахыг хөөж байснаа болиод намайг хөөсөн, би зам хөндлөн гараад Оргил худалдааны төвийн хашаан дотор байсан Мөнхбат ах руу гүйсэн. Бид хоёрын араас шар куртиктэй ах хөөгөөд бид хоёр зүүн урагшаа гүйгээд баригдаагүй. Мөнхбат ах бид хоёр Жанжин клубийн тэндээс тойроод ажил руугаа орсон...” гэсэн мэдүүлэг /хх-н 66-67/,

Гэрч С.Ариунбилэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Бид 3 тэдний гэрээс гараад Батцэнгэл нэг газар хэлээд Их буурал гээд кароакены үүдний хашаан дотор 4  залуу 2 эмэгтэй нар зогсож байсан бөгөөд Тодоо хажуугаар нь зөрөх гэж байхад нэг юмнаас болж маргалдаад тэр 4 залуутай зууралдаад асуудал үүссэн. Батцэнгэл бид 2 араас нь гялс очоод салгах арга хэмжээ авсан. Тэр үед Тодоог нэг залуу нь гараараа нүүрэн тус газарт нэг удаа цохьсон. Тэгээд Батцэнгэл бид хоёр тэд нарыг салгаад Батцэнгэл бид 2 тэд нарыг салгаад Батцэнгэл Тодоо бид хоёрыг сугадаад за больё эндээс  явцгаая гээд тэр залуучуудаас салаад Их буурал караокены хашаанаас гараад ертөнцийн зүгээр баруун тийшээ явсан. Явж байхад Батцэнгэл саяны маргалдсан хүмүүс согтуу байх шиг байна. Олуулаа байсан араас зодох гээд хөөж магадгүй шүү хурдан явцгаая гээд бид 3 шогшоод Тодоо Батцэнгэл 2 урд би ард гүйж байсан. Тэгээд гүйж байхад араас нэг хүн гүйгээд байх шиг чимээ гарахаар  зогсоод эргээд хартал  170 см орчим өндөртэй хар бараан хослолтой, үс нь 2 талаараа захалсан дээрээ бага зэргийн үстэй нэг залуу утсаар яриад араас явж байсан. Утсаар ярихдаа нөгөө залуус чинь зугатааж байна нөгөө хэдийгээ дагуулаад хүрээд ир гэж байсан. Тэр залуугийн араас бас адилхан хар хослолтой утсаар яриад яг ард явж байсан залууг бодвол арай өндөр туранхай бас нэг залуу явж байсан. Тэгэхээр би Тодоо, Батцэнгэл хоёрт хандаад араас хөөж байна ш дээ гэсэн чинь Батцэнгэл тэгвэл гурвуулаа энэ булан эргээд харанхуйд ороод ийшээ зугтаая гээд бид 3 булан тойроод Батцэнгэл бид хоёр эргээд зам руугаа хараад Тодоо бид хоёр луу хараад амьсгаагаа дарах гээд захад зогсож байхад утсаар яриад араас хөөж байсан залуу Тодоог чулуугаар толгойных нь ар дагз руу цохиод зугатаачихсан. Тодоо цохиулаад өвдөг сөхрөөд унахад өмнө би түшээд авсан. Тэгээд би Тодоог дагуулаад арай гэрэлтэй газар очоод толгойг харахад дагзнаас нь цус гарч байсан.

Би тэр цохсон хүнийг хараад танина. Миний түрүүн хэлсэнчлэн 170 см орчим өндөртэй, дунд зэргийн махлаг, ажлын юм шиг хар бараан хослолтой, үс нь дунд зэргийн, хоёр талаараа захалсан дээрээ арай их үстэй, бордуу юм шиг царайтай байсан. Өөр онцлох шинж тэмдэг, таних тэмдэг онцолж чадаагүй. 2018 оны 03 дугаар сарын 13-нд Батцэнгэл намайг Их буурал караокед дуудаад очиход цагдаа ирчихсэн  байсан. Тэгэхэд надаас тэр цохсон хүнийг чи хараад таних уу гэж асуухад би танина гэж хариулсан. Тэгээд Их буурал төвийн хамгаалагч залууг надад хариулсан. Би хараад шууд таньсан. Баттогтохыг чулуугаар цохсон хүн яг мөн байсан... гэсэн мэдүүлэг /хх-н 68-69/,

Гэрч Д.Соронзонболдын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 24 цагаар жижүүрийн мөрдөгчөөр үүрэг гүйцэтгэж байсан. Үүрэг гүйцэтгэх хугацаанд 21 цагийн үед байх “Баттогтох Их буурал төвийн гадна зодуулсан” гэсэн дуудлагыг жижүүрээс хүлээн аваад Баянзүрх дүүргийн 10-р хорооны нутаг дэвсгэрт байрладаг Их буурал төв дээр очсон. Очиход зодуулсан хүний найз, дүү нар нь /нэрийг нь мэдэхгүй/ Их буурал төвийн хяналтын камерыг шүүгээд байж байсан. Уг камерын бичлэгийг шүүж үзэхэд зодуулсан гэх Баттогтох нь зодуулсан гэх оройдоо найз, дүү нартайгаа гурвуулаа Их буурал төв руу ороод хэдэн хүмүүстэй муудалцаж зодолдож маргалдаад хашаанаас гарч явсны дараа Их буурал төвд хамгаалагч ажилтай намхан нь буюу Мөнхбат нь өндөр Төрмөнхтэй хамт Баттогтох нарын араас гүйж явсан бичлэг камерт бичигдсэн байсан. Баттогтохын дүү гэх залуу камерын бичлэгт бичигдсэн байсан хамгаалагч Мөнхбатыг хараад бид нарын араас гүйж ирээд манай ахыг чулуугаар толгой руу нь цохисон хүн мөн байна, бид нар тухайн үед зугатаж байсан, би эргэж харахад ах Баттогтох газар унаж байхаар нь яваад очтол хамгаалагч залуу урагшаа гүйгээд зам гараад зугатаад явчихсан, араас нь хөөгөөд барьж чадаагүй, ахыгаа авч явсан” гэж хэлсэн.  Тэгээд дүү Батцэнгэлийн зааж өгсөн хамгаалагч Мөнхбатыг цагдаагийн хэлтэс рүү авч явж мэдүүлэг авахад: Би ажил дээрээ байж байтал Бармен эмэгтэй гадаа зодоон болоод байна гэхээр нь би гартал 3 залуу 1 залууд зодоод явчихаар нь араас нь гүйж очтол нөгөө 3 залуу газраас чулуу аваад над руу шидэхээр би зөрүүлээд чулуу аваад шидтэл нэг хүн газар унасан, газар уначихаар нь би урагшаа зам гараад гэр хороолол дундуур гүйгээд гэр хорооллын гудамжинд 1 цаг гаран байж байгаад ажил дээрээ очсон гэсэн мэдүүлэг өгсөн.  Мөнхбат, Төрмөнх нарын нэрийг би тухайн үед дуудлагаар очсоны дараа нэрийг нь мэддэг болсон гэсэн мэдүүлэг /хх-75/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 3656 дугаартай:

1.Б.Баттогтохын биед зулай ясны цөмөрсөн хугарал, зулайн дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хураа, зулай, дагзны хуйханд цус хуралт, зүүн хөмсөг, зулайн хуйханд шарх, дух, хамрын нуруунд зулгаралт, зүүн сарвууны 1 дүгээр хуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна гэсэн шинжээчийн дүнэлт /хх-77/,

Хохирогч Б.Баттогтохын өвчний түүх /1-р хх-н 78-86/,  таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэлд: “...Гэрч Батцэнгэл нь таньж олуулах ажиллагааны гэрэл зургийн үзүүлэлт болох 1-8 гэж дугаарласан хүмүүсийн гэрэл зургуудыг хараад шууд 1 секунд ч хүрэхгүй хугацаанд 5 дугаартай М.Мын гэрэл зургийг шууд заав. 5 дугаартай залуу бол Баттогтохын толгойн тус газар нь чулуугаар цохиод зугтсан залуу мөн байна...” гэсэн мэдүүлэг. /1-р хх-н 116/, таньж олуулах ажиллагааны гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-н 117-118/,

Гэмтэп компьтер томографын оношлогоо эмчийн “... Зүүн дагз-зулай хэсэгт 3.5 см өргөн хэмжээтэй, трепенацийн нүхтэй ба энэ хэсэгт гадна ялтсанд титан бүрхэвчтэй. Тархины эд трепенацийн нүх рүү 0.7 см гүн ивэрхийлсэн. Энэ түвшинд хуйхан доор 6.0*1.4 см хэмжээтэй, +45HU нягтралтай цус хуралттай...” /1-р хх-н 18, 86/,

Компьютер томографын оношлогооны эмчийн “...Их тархины зүүн тал бөмбөлөгийн зулайн дэлбэнгийн эпидурал зайд 2.3 см урттай, 0.5 см зузаантай цус хуралттай. Их ба бага тархины гадар цагаан бодисын ялгарал хоёр талд ижилэвтэр, илэрхий буурсан өөрчлөлтгүй. Хоёр хажуу талын хажуу ховдол болон III, IV ховдлын хэлбэр жигд. Ховдлуудад эмгэг шингэний түвшингүй. Дундаж бүртэл төв шугамаар байрласан. Нүдний алимнууд болон түүний арын зайнд илэрхий голомтот болон эзэлхүүнт өөрчлөлтгүй. Нүд хөдөлгөгч булчингууд 2 талд харьцангуй тэгш хэмтэй, эмгэг зузааралгүй. Хамар дайвар агаарт хөндийнүүдийн агааржилт жигд. Хамрын таславч мурийлтгүй, хамар ясанд илэрхий гэмтлийн гаралтай өөрчлөлтгүй.  Зүүн талын зулай болон дагзны хэсгийн хуйхан доор 12 см урттай, 1.4 см хүртэл зузаантай цус хуралттай. Зүүн талын зулай хэсгийн гавал ясанд 2.8 см урттай 0.5 см гүнтэй цөмөрсөн хугаралтай...” /1 хх-н 86/,

Шинжээч эмч Б.Долгормаагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Б.Баттогтохын биед зулай ясны цөмөрсөн хугарал, зулайн дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хураа, зулай, дагзны хуйханд цус хуралт, бүхий гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. зүүн хөмсөг, зулайн хуйханд шарх, дух, хамрын нуруунд зулгаралт, зүүн сарвууны 1 дүгээр хуруунд цус хуралт бүхий гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Гавал тархины цөмөрсөн хугарал нь тодорхой хязгаарлагдмал гадаргуутай хатуу мохоо зүйлээр цохих үед үүсгэгдэнэ...” гэсэн мэдүүлэг /хх-н 132-133/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 340 дугаартай:

        1.ГССҮТ-н №02538 тоот өвчний түүхийн хэсэг газрын үзлэгт бичигдсэн дагзны орчимд 4см орчим няцарсан шархтай, хуруугаар тэмтрэхэд яс илэрхий цөмөрсөн, 1см орчим гүнтэй. Яс гүн цөмөрсөн ба цөмөрсөн ясанд... хавчуулагдсан ... тархи цөмөрсөн ясанд дарагдалтай гэсэн нь дүгнэлтэд тусгагдсан зулай яс цөмөрсөн хугарал, зулайн хуйхны шарх гэсэнтэй ижил ойлголт болно.

       2.Б.Баттогтохын биед учирсан зулай ясны цөмөрсөн хугарал, зулайн дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хураа, зулай, дагзны хуйханд цус хуралт, зулайн хуйх шарх зэрэг гэмтлүүд нь хязгаарлагдмал гадаргуутай мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

         3.4. Хохирогч Б.Баттогтохын биед учирсан зулай ясны цөмөрсөн хугарал, зулайн дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хураа, зулай, дагзны хуйханд цус хуралт, зулайн хуйх шарх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой ба уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т заагдсанаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Зүүн хөмсөгний шарх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдах ба мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Б.Баттогтохын биед учирсан дух, хамрын нуруунд зулгаралт, зүүн сарвууны 1-р хуруунд цус хуралт гэмтлүүд нь тус бүрдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заагдсанаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй ба тус бүр мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-н 139-140/,

 

 Яллагдагч М.Мын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... 2018 оны 03 дугаар сард байсан яг өдрийг нь бол санахгүй байна БЗД-ийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Их буурал төвд хамгаалагчаар ажиллаж байсан. Оройны 21 цагт ажилдаа ирээд ажиллаж эхэлсэн. Тэгээд пабад хоолоо идчихээд буудал шалгаад байж байсан. 23 цагийн орчим ресейпшн Чулуунцэцэг камер хараад би цаад талынх нь өрөөнд юм идээд сууж байсан. Тэгтэл гадаа 3 залуу 1 залууг зодоод байна гэж хэлсэн. Тухайн үед зөөгч Төрмөнх 1 давхарт байж байгаад намайг дуудах гэж явж байгаад караокены хаалган дээр таарсан. Төрмөнхөөс юу болсон юм гэхэд 3 том биетэй ах нэг ахыг зодоод нөгөө ах нь босож чадахгүй байна гэж хэлсэн. Төрмөнхтэй гараад хамт гараад машины зогсоол хэсэг рүү очиход нэг залуу газар хэвтээд нэг эмэгтэй хажууд нь уйлаад тэр 3 залуу манай нөхрийг зодчихлоо, чи хамгаалагч юм бол тэр гурван залууг дуудаж учрыг ол гэж хэлсэн. Тэгтэл Ботаник руу 3 залуу цаашаа хараад алхаад явж байсан. Би Төрмөнхийг тэр гурван залууг дуудчих гэж хэлээд явуулсан. Төрмөнх жоохон явж байгаад буцаад хүрээд ирсэн. Би Төрмөнхөөс дуудахгүй яасан юм бэ гэхэд би айгаад байна, цуг явъя гэж хэлсэн. За тэгье гээд Төрмөнхийн хамт араас нь явж байхад тухайн 3 хүн гуйваад алхаж байгаад контейнерын ар хэсгээр орсон. Тэгээд Төрмөнх бид 2 уруу тухайн хүмүүс чулуу шидээд ойртвол ална шүү гээд гараад ирсэн. Чулуу шидэж байна гээд газраас чулуу авах гэсэн том чулуу олдоогүй. Төрмөнх жижиг чулуу газраас аваад шидсэн Тэгээд Төрмөнх буцаж зугатаагаад ажлын урд очоод зогссон. Тухайн гурван залуу намайг барьж авах гээд наадах бариад ав сайн нүдэж хаячхаад явъя гээд байсан. 2 залуу намайг барьж авах гээд байхаар нь би зугатаасан. Тэгтэл урдаас чулуу барьсан баруун өнгийн хувцастай өндөр залуу тулаад гараад ирсэн. Над руу гараа далайхаар нь би тухайн залууг хажуу тийш нь түлхээд зам гараад гүйсэн. Тэгтэл араас 2 залуу хөөгөөд байхаар нь би зугатаагаад Төрмөнхтэй зам руу гараад ир гээд хамт гудамжаар тойроод ажил руу орсон. Бид хоёрын араас алнаа гээд чулуу шидээд байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 149-150/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

Шүүгдэгч М.М нь 2018 оны 03 дугаар сарын 11-ний орой Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Б.Баттогтохыг чулуугаар цохиж эрүүл мэндэд нь зулай ясны цөмөрсөн хугарал, зулайн дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хураа, зулай дагзны хуйханд цус хуралт, зулайн хуйханд шарх бүхий хүнд хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:     

Хохирогч Б.Баттогтохын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: ...Тэгээд Батцэнгэл, Ариунболд бид нар тэндээс явсан. Батцэнгэл, Ариунболд хоёр надаас түрүүлээд гүйсэн, би араас нь 30-40 метрийн зайтай явсан ба намайг Их буурал караокегаас гараад 100-аад метр явж байхад миний ард 30-40 метр зайтай өндөр, намхан хоёр залуу гүйж ирээд нэг нь гар утсаар яриад “Нөгөө хэд чинь энд байна, хүрээд ир гэх шиг болсон. Намайг эргээд хартал миний зүүн нүд чулуунд оногдсон, би гүйж очоод өндөр залуутай нь зууралдсан чинь /өндөр залуутай цохилцоогүй/ нөгөө нэг залуу нь миний ардаас толгойн зүүн зулай хэсэгт чулуугаар цохисон, тэгээд л би ухаан алдаж унасан, тэрнээс хойш би юм санахгүй байгаа, нэг мэдэхэд дүүгийн гэрийн гадаа очсон байсан. Миний толгойны цус тогтохгүй гоожоод байсан. Тэр шөнөдөө би гэмтлийн эмнэлэг явж үзүүлж зүүн хөмсөг, толгойндоо оёдол тавиулсан. Чулуугаар цохиулаад унахад миний хацар язарч мөн оёдол тавиулсан”.

Гэрч Б.Батцэнгэлийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: ...Тэгээд би найз Ариунбилэгийн хамт салгаад согтуу хүмүүстэй зодоон цохион болох юм байна, буцаад явъя гээд дотогш оролгүй үүднээс буцаад явсан. Тэгтэл бид гурвын араас костюм өмссөн 20 гаруй насны хоёр залуу гүйж ирээд ах Баттогтохын ар дагз хэсэг рүү нь чулуугаар цохиод шууд Их буурлаас замын эсрэг тал руу чигээрээ зугтаасан ба би араас нь гүйгээд гүйцээгүй тэднийг алдчихсан. Анх кароакены үүдэнд маргаан хийсэн залуусаас цохиогүй байх. Учир нь тэд нар дунд костюм өмссөн хүн байгаагүй...”, “...2018 оны 03 дугаар сарын 13-ны орой цагийг мэдэхгүй Их буурал төв дээр очиж захирал Одхүүгийн зөвшөөрснөөр би хяналтын камерыг шүүж үзээд араас ирээд Баттогтохын толгой руу чулуугаар цохисон залуу мөн болохыг таньж энэ хоёр хүн хэн вэ гэж Одхүүгээс асуухад манай 2 хамгаалагч байна гэж хэлээд 2 хамгаалагч залуугаа дуудсан. Би уг 2 хамгаалагч залууг хараад шууд таниад цагдаад дуудлага өгсөн. Энэ 13-ны өдөр бас надаас гадна Ариунбилэг Их буурал төв дээр ирж Баттогтохын толгой руу чулуугаар цохисон хүнийг харангуутаа мөн болохыг баталж цагдаад хэлсэн...” гэсэн мэдүүлэг /1-х хх-н 57-59/,

Гэрч Ш.Одхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: ...Тэгээд би ажилчдаасаа асуухад гадаа зодоон болоод байна гээд манай хоёр хамгаалагч гарсан байсан...”, “...Гэтэл 2018 оны 03 дугаар сарын 13-ны орой 21 цагийн орчимд мөн үл таних хоёр залуу ирээд 2018 оны 03 дугаар сарын 10-ны шөнө танай зодоон болоод манай нэг залуу нь их зодуулчихсан, камер шүүгээд өгөөч гэхээр нь би шүүж үзэхэд өчигдрийн Нүүдэл гэх залуугийн асуусан асуудалтай холбоотой нөгөө талын залуучууд нь байсан. Уг залуучууд камер үзээд л тэд нар цагдаа сэргийлэхээр явна гээд л байсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-н 59-60/,

Гэрч Л.Төрмөнхийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн...Гадаа хүн зодоод байна гэж хэлэхээр нь би дээшээ 3 давхар руу гарч хамгаалагч Мөнхбат ахыг дуудаад бид 2 хамт гарсан. Гарахад 3 залуу цаашаа гүйж байсан ба гадаа 1 хүн нүүрээ бариад доошоо хараад сууж байсан, очоод хартал гар нь цус болчихсон байсан, хаанаас нь цус гарсныг мэдэхгүй. Мөнхбат ах намайг -Цаад 3 хүнээ бариад аваарай гэж хэлэхээр нь би Мөнхбат ахад -Хоёулаа явъя гэхэд Мөнхбат ах миний араас гүйсэн, Тэр зугтсан 3 ах ертөнцийн зүгээр баруун зүг рүү гүйгээд 100-200 метр орчим гүйгээд шар чингэлэгийн хажуу руу 2 нь орсон, сүүлдэж гүйж байсан 1 ах гүйж байхдаа -Одоо эргээд харчих гэж хэлсэн чинь түрүүлж явсан 2 ах бид нар руу чулуу шидэхээр нь Мөнхбат ах чигээрээ Оргил худалдааны төв рүү зам хөндлөн гүйсэн, би зугатаагаад эргэж харахад шар куртиктэй ах Мөнхбат ахыг хөөж байсан, Мөнхбат ах Оргил худалдааны төвийн хашаагаар буцаж тойроод гүйж байсан, намайг Вьетнам засварын тэнд зогсож байхад Мөнхбат ахын араас хөөж байсан шар куртиктэй ах Мөнхбат ахыг хөөж байснаа болиод намайг хөөсөн, би зам хөндлөн гараад Оргил худалдааны төвийн хашаан дотор байсан Мөнхбат ах руу гүйсэн. Бид хоёрын араас шар куртиктэй ах хөөгөөд бид хоёр зүүн урагшаа гүйгээд баригдаагүй. Мөнхбат ах бид хоёр Жанжин клубын тэндээс тойроод ажил руугаа орсон...” гэсэн мэдүүлэг /хх-н 66-67/,

Гэрч С.Ариунбилэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн... Явж байхад Батцэнгэл саяны маргалдсан хүмүүс согтуу байх шиг байна. Олуулаа байсан араас зодох гээд хөөж магадгүй шүү хурдан явцгаая гээд бид 3 шогшоод Тодоо Батцэнгэл 2 урд би ард гүйж байсан. Тэгээд гүйж байхад араас нэг хүн гүйгээд байх шиг чимээ гарахаар  зогсоод эргээд хартал  170 см орчим өндөртэй хар бараан хослолтой, үс нь 2 талаараа захалсан дээрээ бага зэргийн үстэй нэг залуу утсаар яриад араас явж байсан. Утсаар ярихдаа нөгөө залуус чинь зугатааж байна нөгөө хэдийгээ дагуулаад хүрээд ир гэж байсан. Тэр залуугийн араас бас адилхан хар хослолтой утсаар яриад яг ард явж байсан залууг бодвол арай өндөр туранхай бас нэг залуу явж байсан. Тэгэхээр би Тодоо, Батцэнгэл хоёрт хандаад араас хөөж байна ш дээ гэсэн чинь Батцэнгэл тэгвэл гурвуулаа энэ булан эргээд харанхуйд ороод ийшээ зугтаая гээд бид 3 булан тойроод Батцэнгэл бид хоёр эргээд зам руугаа хараад Тодоо бид хоёр луу хараад амьсгаагаа дарах гээд захад зогсож байхад утсаар яриад араас хөөж байсан залуу Тодоог чулуугаар толгойных нь ар дагз руу цохиод зугатаачихсан. Тодоо цохиулаад өвдөг сөхрөөд унахад өмнө би түшээд авсан. Тэгээд би Тодоог дагуулаад арай гэрэлтэй газар очоод толгойг харахад дагзнаас нь цус гарч байсан. Би тэр цохьсон хүнийг хараад танина. Миний түрүүн хэлсэнчлэн 170 см орчим өндөртэй, дунд зэргийн махлаг, ажлын юм шиг хар бараан хослолтой, үс нь дунд зэргийн, хоёр талаараа захалсан дээрээ арай их үстэй, бордуу юм шиг царайтай байсан. Өөр онцлох шинж тэмдэг, таних тэмдэг онцолж чадаагүй. 2018 оны 03 дугаар сарын 13-нд Батцэнгэл намайг Их буурал караокед дуудаад очиход цагдаа ирчихсэн  байсан. Тэгэхэд надаас тэр цохьсон хүнийг чи хараад таних уу гэж асуухад би танина гэж хариулсан. Тэгээд Их буурал төвийн хамгаалагч залууг надад хариулсан. Би хараад шууд таньсан. Баттогтохыг чулуугаар цохсон хүн яг мөн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 68-69/,

Гэрч Д.Соронзонболдын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би “Баттогтох Их буурал төвийн гадна зодуулсан” гэсэн дуудлагыг жижүүрээс хүлээн аваад Баянзүрх дүүргийн 10-р хорооны нутаг дэвсгэрт байрладаг Их буурал төв дээр очсон. Очиход зодуулсан хүний найз, дүү нар нь /нэрийг нь мэдэхгүй/ Их буурал төвийн хяналтын камерыг шүүгээд байж байсан. Уг камерын бичлэгийг шүүж үзэхэд зодуулсан гэх Баттогтох нь зодуулсан гэх оройдоо найз, дүү нартайгаа гурвуулаа Их буурал төв руу ороод хэдэн хүмүүстэй муудалцаж зодолдож маргалдаад хашаанаас гарч явсны дараа Их буурал төвд хамгаалагч ажилтай намхан нь буюу Мөнхбат нь өндөр Төрмөнхтэй хамт Баттогтох нарын араас гүйж явсан бичлэг камерт бичигдсэн байсан. Баттогтохын дүү гэх залуу камерын бичлэгт бичигдсэн байсан хамгаалагч Мөнхбатыг хараад бид нарын араас гүйж ирээд манай ахыг чулуугаар толгой руу нь цохисон хүн мөн байна, бид нар тухайн үед зугатаж байсан, би эргэж харахад ах Баттогтох газар унаж байхаар нь яваад очтол хамгаалагч залуу урагшаа гүйгээд зам гараад зугатаад явчихсан, араас нь хөөгөөд барьж чадаагүй, ахыгаа авч явсан” гэж хэлсэн.  Тэгээд дүү Батцэнгэлийн зааж өгсөн хамгаалагч Мөнхбатыг цагдаагийн хэлтэс рүү авч явж мэдүүлэг авахад: Би ажил дээрээ байж байтал Бармен эмэгтэй гадаа зодоон болоод байна гэхээр нь би гартал 3 залуу 1 залууд зодоод явчихаар нь араас нь гүйж очтол нөгөө 3 залуу газраас чулуу аваад над руу шидэхээр би зөрүүлээд чулуу аваад шидтэл нэг хүн газар унасан, газар уначихаар нь би урагшаа зам гараад гэр хороолол дундуур гүйгээд гэр хорооллын гудамжинд 1 цаг гаран байж байгаад ажил дээрээ очсон гэсэн мэдүүлэг өгсөн.  Мөнхбат, Төрмөнх нарын нэрийг би тухайн үед дуудлагаар очсоны дараа нэрийг нь мэддэг болсон гэсэн мэдүүлэг /хх-75/,

 М.Мын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...ресейпшн Чулуунцэцэг камер хараад би цаад талынх нь өрөөнд юм идээд сууж байсан. Тэгтэл гадаа 3 залуу 1 залууг зодоод байна гэж хэлсэн. Тухайн үед зөөгч Төрмөнх 1 давхарт байж байгаад намайг дуудах гэж явж байгаад караокены хаалган дээр таарсан. Төрмөнхөөс юу болсон юм гэхэд 3 том биетэй ах нэг ахыг зодоод нөгөө ах нь босож чадахгүй байна гэж хэлсэн. Төрмөнхтэй гараад хамт гараад машины зогсоол хэсэг рүү очиход нэг залуу газар хэвтээд нэг эмэгтэй хажууд нь уйлаад тэр 3 залуу манай нөхрийг зодчихлоо, чи хамгаалагч юм бол тэр гурван залууг дуудаж учрыг ол гэж хэлсэн. Тэгтэл Ботаник руу 3 залуу цаашаа хараад алхаад явж байсан. Би Төрмөнхийг тэр гурван залууг дуудчих гэж хэлээд явуулсан. Төрмөнх жоохон явж байгаад буцаад хүрээд ирсэн. Би Төрмөнхөөс дуудахгүй яасан юм бэ гэхэд би айгаад байна, цуг явъя гэж хэлсэн. За тэгье гээд Төрмөнхийн хамт араас нь явж байхад тухайн 3 хүн гуйваад алхаж байгаад контейнерын ар хэсгээр орсон. Тэгээд Төрмөнх бид 2 уруу тухайн хүмүүс чулуу шидээд ойртвол ална шүү гээд гараад ирсэн. Чулуу шидэж байна гээд газраас чулуу авах гэсэн том чулуу олдоогүй. Төрмөнх жижиг чулуу газраас аваад шидсэн Тэгээд Төрмөнх буцаж зугтаагаад ажлын урд очоод зогссон. Тухайн гурван залуу намайг барьж авах гээд наадах бариад ав сайн нүдэж хаячхаад явъя гээд байсан. 2 залуу намайг барьж авах гээд байхаар нь би зугтаасан. Тэгтэл урдаас чулуу барьсан баруун өнгийн хувцастай өндөр залуу тулаад гараад ирсэн. Над руу гараа далайхаар нь би тухайн залууг хажуу тийш нь түлхээд зам гараад гүйсэн...” гэсэн мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 3656 дугаартай шинжээчийн дүгнэлтээр ....Б.Баттогтохын биед зулай ясны цөмөрсөн хугарал, зулайн дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хураа, зулай, дагзны хуйханд цус хуралт, зүүн хөмсөг, зулайн хуйханд шарх, дух, хамрын нуруунд зулгаралт, зүүн сарвууны 1 дүгээр хуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо гэсэн шинжээчийн дүнэлт /хх-77/, Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна гэсэн шинжээчийн дүнэлт /хх-н 77/

Гэмтэп компьютер томографын оношлогооны эмчийн “... Зүүн дагз-зулай хэсэгт 3.5 см өргөн хэмжээтэй, трепенацийн нүхтэй ба энэ хэсэгт гадна ялтсанд титан бүрхэвчтэй. Тархины эд трепенацийн нүх рүү 0.7 см гүн ивэрхийлсэн. Энэ түвшинд хуйхан доор 6.0*1.4 см хэмжээтэй, +45HU нягтралтай цус хуралттай...” /1-р хх-н 18, 86/,

Компьютер томографын оношлогооны эмчийн “...Их тархины зүүн тал бөмбөлөгийн зулайн дэлбэнгийн эпидурал зайд 2.3 см урттай, 0.5 см зузаантай цус хуралттай. Их ба бага тархины гадар цагаан бодисын ялгарал хоёр талд ижилэвтэр, илэрхий буурсан өөрчлөлтгүй. Хоёр хажуу талын хажуу ховдол болон III, IV ховдлын хэлбэр жигд. Ховдлуудад эмгэг шингэний түвшингүй. Дундаж бүртэл төв шугамаар байрласан. Нүдний алимнууд болон түүний арын зайнд илэрхий голомтот болон эзэлхүүнт өөрчлөлтгүй. Нүд хөдөлгөгч булчингууд 2 талд харьцангуй тэгш хэмтэй, эмгэг зузааралгүй. Хамар дайвар агаарт хөндийнүүдийн агааржилт жигд. Хамрын таславч мурийлтгүй, хамар ясанд илэрхий гэмтлийн гаралтай өөрчлөлтгүй.  Зүүн талын зулай болон дагзны хэсгийн хуйхан доор 12 см урттай, 1.4 см хүртэл зузаантай цус хуралттай. Зүүн талын зулай хэсгийн гавал ясанд 2.8 см урттай 0.5 см гүнтэй цөмөрсөн хугаралтай...” /1 хх-н 86/,

Шинжээч эмч Б.Долгормаагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Б.Баттогтохын биед зулай ясны цөмөрсөн хугарал, зулайн дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хураа, зулай, дагзны хуйханд цус хуралт, бүхий гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. зүүн хөмсөг, зулайн хуйханд шарх, дух, хамрын нуруунд зулгаралт, зүүн сарвууны 1 дүгээр хуруунд цус хуралт бүхий гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Гавал тархины цөмөрсөн хугарал нь тодорхой хязгаарлагдмал гадаргуутай хатуу мохоо зүйлээр цохих үед үүсгэгдэнэ...” гэсэн мэдүүлэг /хх-н 132-133/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 340 дугаартай:

        1.ГССҮТ-н №02538 тоот өвчний түүхийн хэсэг газрын үзлэгт бичигдсэн дагзны орчимд 4см орчим няцарсан шархтай, хуруугаар тэмтрэхэд яс илэрхий цөмөрсөн, 1см орчим гүнтэй. Яс гүн цөмөрсөн ба цөмөрсөн ясанд... хавчуулагдсан ... тархи цөмөрсөн ясанд дарагдалтай гэсэн нь дүгнэлтэд тусгагдсан зулай яс цөмөрсөн хугарал, зулайн хуйхны шарх гэсэнтэй ижил ойлголт болно.

       2.Б.Баттогтохын биед учирсан зулай ясны цөмөрсөн хугарал, зулайн дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хураа, зулай, дагзны хуйханд цус хуралт, зулайн хуйх шарх зэрэг гэмтлүүд нь хязгаарлагдмал гадаргуутай мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

 3.4. Хохирогч Б.Баттогтохын биед учирсан зулай ясны цөмөрсөн хугарал, зулайн дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хураа, зулай, дагзны хуйханд цус хуралт, зулайн хуйх шарх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой ба уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т заагдсанаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Зүүн хөмсөгний шарх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдах ба мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Б.Баттогтохын биед учирсан дух, хамрын нуруунд зулгаралт, зүүн сарвууны 1-р хуруунд цус хуралт гэмтлүүд нь тус бүрдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заагдсанаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй ба тус бүр мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-н 139-140/ гэсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

       Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хуулийн шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

      Мөрдөн байцаалт, прокурорын шатанд оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгчийг гэрч, яллагдагчаар асууж байцаалт авахдаа, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй байна.

    Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул үнэн зөвд тооцож эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч М.Мад холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно.

    Хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй этгээд хуульд зааснаар гаргасан байх тул үнэн зөвд тооцсон болно.

   Хохирогчийн өмгөөлөгч С.Чинзориг шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан хүсэлтдээ: шүүгдэгч М.М нь Их буурал төвд хамгаалагчаар ажилладаг байсан тул “Их буурал” төвийг иргэний хариуцагчаар татах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэв.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны яллагдагчийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийг бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно гэж заасан байдаг.

    М.М нь “Их буурал” төвийн албан ёсны ажилтан биш бөгөөд захирал Ш.Одхүүг таньдаг учраас хоорондоо харилцан тохиролцоод орой 10 цагаас гараад өглөө буудаг, буухдаа гарсан гарааныхаа мөнгийг аваад буудаг, нэг их олон гараагүй байсан талаар М.М, захирал Ш.Одхүү нар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж байна. Мөн албан ёсоор тухайн байгууллагад хамгаалагчаар ажилд орж захиралын тушаал гарч хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, ажлын байрны тодорхойлолтгүй, цалин тодорхойгүй байна. захирал Ш.Одхүү манай байгууллага албан ёсоор хамгаалалтын албатай гэрээ хийж ажиллуулдаг гэж мэдүүлэг өгсөн.

Дээрх нөхцөл байдлаас үзэхэд М.М тухайн байгууллагад ажилладгийг нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул иргэний хариуцагчаар татах шаардлагагүй гэж шүүх шийдвэрлэв.

   Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Шинэзориг шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан хүсэлтдээ: Гэрч Б.Батцэнгэл, С.Ариунбилэг нарыг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй байна.

    Учир нь өмгөөлөгч Э.Шинэзоригийн тус шүүхэд 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр ирүүлсэн хүсэлтдээ “миний бие ЭХХШТухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч М.Мын гэм бурууг хэлэлцэх шүүх хуралдаанд хэргийн бодит байдлыг тогтоолгох зорилгоор хохирогч Б.Баттогтох, гэрч Б.Батцэнгэл, С.Ариунбилэг, Л.Төрмөнх, Ш.Одхүү нарыг оролцуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хуралдааны товыг гэрч нарт мэдэгдэх хуудас хүргүүлсэн. Гэрч С.Ариунбилэг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй талаар баримтыг шүүхэд ирүүлсэн, гэрч Б.Батцэнгэл нь Өмнөговь аймагт ажиллаж байгаа тул шүүх хуралдаанд оролцох боломжгүй талаар тайлбар гаргасан байна. Иймд шүүх хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж хэрэгт гэрч нарын мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд өгсөн мэдүүлгүүдээр хэргийг хэлэлцэн шийдвэрлэсэн болно. Мөн гэрч Л.Төрмөнх нь шүүхийн дуудсанаар ирсэн бөгөөд өөрийг нь тодорхойлох ямар нэг бичиг баримтгүй, иргэний болон жолооны үнэмлэх, мөн лавлагаа зэрэг баримтгүй ирсэн тул шүүх хуралдаанд оролцуулаагүй болно.

     Шүүгдэгч М.М нь 2018 оны 03 дугаар сарын 11-ний орой Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Б.Баттогтохыг чулуугаар цохиж эрүүл мэндэд нь зулай ясны цөмөрсөн хугарал, зулайн дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хураа, зулай дагзны хуйханд цус хуралт, зулайн хуйханд шарх бүхий хүнд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинж болон гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарагдаж байх ба мөрдөн байцаалтын ажиллагаанд шалгавал зохих ажиллагааг бүрэн шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын газраас шүүгдэгч М.Мыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь зөв байна.

  Иймд шүүгдэгч М.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоож, түүнд тухайн зүйл хэсэгт заасан хорих ял оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх  дүгнэв. 

Хохирогч Б.Баттогтох нь шүүгдэгчээс М.Маас эмчилгээний зардалд одоогоор гарсан байгаа 1.979.620 төгрөг нэхэмжилж байгаа ба энэ нь нотлох баримтуудаар тогтоогдож ирсэн тул уг хохирлыг гаргуулж хохирогч Б.Баттогтоход олгох нь зүйтэй гэж үзлээ. Б.Баттогтох нь цаашид гарах эмчилгээний зардлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлж гэм буруутай этгээдээс иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.    

 Хохирогч Б.Баттогтох нь Солонгос улсад эмчлүүлэх шаардлагатай байгаа талаар Солонгос улсын эмнэлгийн байгууллагын тодорхойлолтыг шүүхэд өгсөн байна. Солонгос улсад эмчлүүлэхэд гарах зардлаа нэхэмжилж байгаа боловч одоогоор тус улс руу яваагүй байгаа учраас шүүх үүнийг бодитой учирсан хохирол биш байна гэж үзэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: ...энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг  хоёр жил, түүнээс  дээш хугацаагаар оногдуулахаар тогтоосон гэмт хэргийг хүнд гэмт хэрэг гэж хуульчилсан.

Шүүгдэгч М.Мын үйлдсэн гэмт хэрэг нь хүнд гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

Шүүхээс шүүгдэгч М.Мад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг эдлэх ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч М.Мад хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв,

шүүгдэгч М.Мын 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн цагдан хоригдсон хоногийг ял эдэлсэн хугацаанд нь  тооцох нь зүйтэй.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. М.М-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Мыг 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Мын 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн цагдан хоригдсон 129 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар М.Мад оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.

 6. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

         7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар М.Маас 1.979.620 төгрөгийг гаргуулж Б.Баттогтоход олгох, Б.Баттогтох нь цаашид гарах эмчилгээний зардлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлж гэм буруутай этгээдээс иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

        8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

         9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл М.Мад цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

      

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           С.ПҮРЭВСҮРЭН