Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 182/ШШ2017/02292

 

 

 

 

 

2017 оны 11 сарын 24 өдөр

   Дугаар 182/ШШ2017/02292

            Улаанбаатар хот

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нарангэрэл даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:  дүүрэг,  хороо,  гудамж тоот хаягт оршин суух, /регистрийн дугаар, овогт Б,

 

Нэхэмжлэгч:  дүүрэг,  хороо,  гудамж тоот хаягт оршин суух, /регистрийн дугаар /, овогт Г,

 

Нэхэмжлэгч:  дүүрэг,  хороо,  гудамж тоот хаягт оршин суух, /регистрийн дугаар /, овогт Б нарын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч дүүрэг, хороо, гудамж  тоот хаягт  оршин суух, /регистрийн дугаар /, овогт О-д холбогдох

 

2013 оны 12 дугаар сарын 10-ны өдөр, 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдөр, 2014 оны 3 дугаар сарын 11-ний өдөр байгуулагдсан бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нарын төлөөлөгч Б,түүний өмгөөлөгч Г, М хариуцагч О, түүний өмгөөлөгч А, Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Тэмүүлэн нар оролцов.

 

    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г, Ба, Бу нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгч Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О нь 2013 оны 5 дугаар сарын 28-ны өдөр  дүүрэг,  хороо,  хаягт байрлах, 000170854 тоот гэрчилгээтэй,  улсын бүртгэлийн Ү- дугаартай, 781.4 м.кв талбайтай 3 ширхэг фермерийн аж ахуйн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 650,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах  гэрээ байгуулж шилжүүлсэн боловч 200 гаад сая төгрөг төлөөд үлдсэн мөнгийг төлөөгүй. Мөн 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн дүүрэг,  хороо, гудамж тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-дугаартай,  тоот гэрчилгээтэй, 100 м.кв талбайтай үйлчилгээний зориулалтай барилга, 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн  дүүрэг,  хороо, гудамж тоот хаягт байршилтай нэгж талбарын дугаартай, улсын бүртгэлийн Г- дугаартай, тоот гэрчилгээтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай  515 м.кв газар, 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн дүүрэг, хороо, гудамж тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү- дугаартай, тоот гэрчилгээтэй, фермерийн аж ахуйн зориулалттай  626 м.кв талбайтай таван ширхэг үл хөдлөх эд хөрөнгө, 2014 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн дүүрэг, дугаар хороо, гудамж, тоот хаягт байршилтай, нэгж талбарын дугаартай, улсын бүртгэлийн  Г- дугаартай, тоот гэрчилгээтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 539,0 м.кв газар, 2014 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн дүүрэг, хороо, тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү- дугаартай, тоот гэрчилгээтэй, 416 м.кв талбайтай хувийн сууцыг шилжүүлсэн бэлэглэлийн гэрээнүүдийг хүчингүй болгож буцаан гаргуулж авна. О бидний гал голомтыг зээлийн барьцаанд тавьж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаад гомдолтой байна гэв.

 

Хариуцагч О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан Ү-, Д- гэрчилгээтэй үйлчилгээний барилгын, Г- Д- гэрчилгээтэй гэр бүлийн хэрэгцээний газар, Ү- дугаарын гэрчилгээтэй аж ахуйн зориулалттай байшин, 2014 оны 3 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан Ү-, Д- гэрчилгээтэй амины орон сууц, Ү-, Д- гэрчилгээтэй газрыг бэлэглэх гэрээг Иргэний хуулийн 40, 41, 42, 43 дугаар зүйлд заасан талуудын хүсэл зоригийн дагуу хийгдсэн хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан. Капитал банктай байгуулсан 2014 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 08 тоот зээлийн гэрээний барьцаанд барьцаалуулсан бөгөөд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 8900 тоот шийдвэрээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байна. 2013 оны 5 дугаар сарын 28-ны өдөр дүүрэг, хороо, хаягт байрлах гэрчилгээний 000170854 дугаартай, Улсын бүртгэлийн Ү- дугаартай 781,4 м.кв талбайтай 3 ширхэг фермерийн аж ахуйн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг  худалдах худалдан авах  гэрээ байгуулж 650,000,000 төгрөгөөр худалдан авсан бөгөөд 200,000,000 төгрөг төлсөн бөгөөд үлдэх төлбөрийн хувьд үнийн талаар ярилцаж буулгасан нь бэлэглэлийн гэрээнд хамаарахгүй. Бэлэглэгч нарыг гомдоогоогүй гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Капитал банк ХХК болон  төлөөлөгч Л шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О нь Капитал банктай байгуулсан 2014 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 08 тоот зээлийн болон барьцааны гэрээтэй холбоотой маргааныг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 8900 тоот шийдвэрээр шийдвэрлэсэн. Хариуцагч Алтандавхарга ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд уг хөрөнгүүдийг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж байна. Мөн түүнчлэн Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1-д зааснаар “Бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгө хариу төлбөргүй шилжүүлнэ” гэж заасан байдаг. Өнөөдрийг хүртэл үүргээ биелүүлээгүй, бэлэглэгч биднийг гомдоож хохироож байгаа тул бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцуулах гэсэн нь ойлгомжгүй байхаас гадна бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах бэлэглэгч нарыг гомдоосон үйлдэл тогтоогдохгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Бу, Ба, Г нар О-т холбогдуулан 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдөр, 2013 оны 12 дугаар сарын 19-ны өдөр, 2014 оны 3 дугаар сарын 11-ний өдөр байгуулагдсан бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч О нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч худалдах худалдан авах  гэрээний үүргээ биелүүлээгүй нь бэлэглэлийн гэрээнд хамаарахгүй. Бэлэглэгч нарыг гомдоогоогүй гэж маргажээ.

 

Бэлэглэгч Бу, Ба, Гнар Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1 дэх хэсэгт  заасан үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэх гэрээг Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.3 дахь хэсэгт заасан хэлбэрийн шаардлага хангаж, Х дүүрэг,  хороо, гудамж тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-дугаартай,  тоот гэрчилгээтэй, 100 м.кв талбайтай үйлчилгээний зориулалтай барилга,  дүүрэг,  хороо, гудамж тоот хаягт байршилтай  нэгж талбарын дугаартай, улсын бүртгэлийн дугаартай, тоот гэрчилгээтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай  515 м.кв газар, дүүрэг, хороо, гудамж тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү- дугаартай, тоот гэрчилгээтэй, фермерийн аж ахуйн зориулалттай  626 м.кв талбайтай таван ширхэг үл хөдлөх эд хөрөнгө, дүүрэг, хороо, гудамж, тоот хаягт байршилтай, нэгж талбарын дугаартай, улсын бүртгэлийн Г-дугаартай, тоот гэрчилгээтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 539,0 м.кв газар, дүүрэг, хороо, хэсэг, тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-дугаартай, тоот гэрчилгээтэй, 416 м.кв талбайтай хувийн сууцыг өмчлөх эрхээ бэлэг хүлээн авагч О-т шилжүүлсэн болох нь бэлэглэлийн гэрээ, зохигчдын тайлбар хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдож байна.

 

Мөн 2013 оны 5 дугаар сарын 28-ны өдөр  дүүрэг,  хороо,  хаягт байрлах, тоот гэрчилгээтэй,  улсын бүртгэлийн Ү- дугаартай, 781.4 м.кв талбайтай 3 ширхэг фермерийн аж ахуйн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 650,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах  гэрээ байгуулж эд хөрөнгийг шилжүүлсэн тухайд талууд маргаагүй. 

 

Бэлэглэгч Бу, Ба, Гнар дээрх үл хөдлөх эд хөрөнгийг бэлэг хүлээн авагч О-ийг өмчлөлд үнэ төлбөргүй шилжүүлсэн нь Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт заасан бэлэглэгч тал өөрийн хүсэл зоригоо илэрхийлсэн гэж үзнэ.

 

Бэлэглэгч Бу нь бидний гал голомтод 2015 оноос хойш О амьдраагүй, Капитал банктай 2014 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 08 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж бидний эд хөрөнгийг барьцаалсан болохыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны “Зарлан дуудах мэдэгдэл”-ийг 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хашаан дээр наасан байсныг харж мэдсэн гэж мэтгэлцэж байгаа боловч хариуцагч О зээлийн барьцаанд тавьж зээл аваад худалдах худалдан авах гэрээний үүрэгт 200,000,000 гаруй төгрөгийг төлж байгааг мэдэж байсан гэж маргажээ.

 

Бэлэглэгч Бу, Ба, Г нар Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1.бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн, 280 дугаар зүйлийн 280.1.2. бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийн, эсхүл түүний төрөл төрөгсдийн эрүүл мэнд амь насыг санаатай хохироосон буюу хохироохыг завдсан тохиолдолд бэлэглэлийг хүчингүй болгохоор бэлэг хүлээн авагчаас шаардах эрхтэй боловч бэлэг хүлээн авагч О нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.

 

Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.3.Бэлэглэлийг хүчингүй болгох шаардах эрх үүссэнээс хойш 1 жил өнгөрсөн бол бэлэглэлийг хүчингүй болгож болохгүй гэж заасан байх ба бэлэглэгч нар бэлэглэлийн гэрээнд болзол заагаагүй, бэлэг хүлээн авагч О нь дээрх эд хөрөнгийг хууль ёсны дагуу өмчилж байхдаа үүргийн гүйцэтгэлийг хангах барьцааны зүйл болгож зээл авсан, түүнээс хойш 3 жилийн хугацаа өнгөрсөн байна.   

 

Иймд хариуцагч О-т холбогдох бэлэглэлийн гэрээнүүдийг хүчингүй болгуулах тухай Бу, Ба, Г нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1., 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

        ТОГТООХ нь:  

 

1.Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1, 280.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч О-т холбогдох 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдөр, 2013 оны 12 дугаар сарын 19-ны өдөр, 2014 оны 3 дугаар сарын 11-ний өдөр байгуулагдсан бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах тухай Бу, Ба, Гнарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 558,000 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Н.НАРАНГЭРЭЛ