Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 2018/ШЦТ/75

 

2018.06.08                                                    2018/ШЦТ/75

 

 

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,

 Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа

 Улсын яллагчаар хяналтын прокурор Ө.Мөнхнавч

Шүүгдэгч Д.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Хт холбогдох эрүүгийн 1819000000068 дугаартай хэргийг 2018 оны 06 сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Д.Х

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/ Шүүгдэгч Д.Х нь 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг Төрийн албан хаагчийн орон сууцны 1 тоотод байрлах иргэн Б.Бгийн байранд нэвтэрч Дэлл маркийн нөүтбүүк хулгайлан 320,000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын шүүгдэгчийн гэм буруугийн талаар хэлэлцүүлсэн дараах нотлох баримтууд болох: Шүүгдэгч Д.Хын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би 2018 оны 05 сарын 22-ны өдөр айлд орж нөүтбүүк аваад 80,000 төгрөгний барьцаанд тавиад бааранд орж архи уусан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэсэн мэдүүлэг Хохирогч Б.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр ажилдаа яваад орой 18 цаг нилээд өнгөрч байхад гэртээ ирсэн би гэрээс гарахдаа гэрээ цоожлоод гарсан. Намайг гэрт ирэхэд гэрийн цоож хэвээрээ байсан бөгөөд гэрт ороод нөүтбүүк дээр юм хийх гэтэл алга болсон байсан. Манай гэрийн цоожны цүүний боолтыг эргүүлэн гэрт орж нөүтбүүк аваад эргүүлэн цүүг боож цоожилсон юм шиг байна лээ...” гэсэн мэдүүлэг Гэрч Д.Амаржаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Д.Х гэдэг ПЖ98042812 дугаарийн регистртэй бичиг баримттай хүн 2018 оны 05 сарын 22-ны 18 цагийн орчимд ирж Дэлл маркийн нөүтбүүк улаан өнгийн гадартай, хар өнгийн цүнхтэй 80,000 төгрөгний барьцаанд 7 хоногийн хугацаатай тавьсан...” гэсэн мэдүүлэг Ашид билгүүн ХХК-ний 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн ДГО 838 дугаартай: “...Дэлл маркийн нөөтбүүк үзүүлэлт /3/ үнэ 320,000 төгрөг...” гэсэн дүгнэлт Шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол /хх-ийн 25/ Ашид билгүүн ХХК-ний дүгнэлт /хх-ийн 26/ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 36,37 / зэргийг шинжлэн судлав. Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч бэхжүүлэгдсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзэв. Шүүгдэгч Д.Х нь 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг Төрийн албан хаагчийн орон сууцны 1 тоотод байрлах иргэн Б.Бгийн байранд нэвтэрч Дэлл маркийн нөүтбүүк хулгайлан авч 320000 төгрөгний хохирол учруулжээ. Энэ нь хохирогч Б.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Намайг гэрт ирэхэд гэрийн цоож хэвээрээ байсан бөгөөд гэрт ороод нөүтбүүк дээр юм хийх гэтэл алга болсон байсан. Манай гэрийн цоожны цүүний боолтыг эргүүлэн гэрт орж нөүтбүүк аваад эргүүлэн цүүг боож цоожилсон юм шиг байна лээ...” гэсэн мэдүүлэг, гэрч Д.Амаржаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Д.Х гэдэг ПЖ98042812 дугаарийн регистртэй бичиг баримттай хүн 2018 оны 05 сарын 22-ны 18 цагийн орчимд ирж Дэлл маркийн нөүтбүүк улаан өнгийн гадартай, хар өнгийн цүнхтэй 80,000 төгрөгний барьцаанд 7 хоногийн хугацаатай тавьсан...” гэсэн мэдүүлэг ”, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч Д.Х нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байрнд нэвтэрч үйлдсэн болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ. Шүүгдэгч Д.Хт холбогдох хэргийг прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болохоо шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлсэн болно. Шүүгдэгч Д.Х нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй ба хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав. Шүүгдэгч Д.Х нь шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.14 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлагад нийцсэн байна.

 

 Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Д.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Шүүгдэгч Д.Хыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жил 1 сар хорих ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Хт оногдуулсан 1 жил 1 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4.Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Хт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга авсугай. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                        Д.АДЪЯАСҮРЭНө