Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2020/00642

 

Ү-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 204 дүгээр шийдвэр,

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 57 дугаар магадлалтай,

Ү-ны нэхэмжлэлтэй,

“Д” ХХК, Д.Б нарт холбогдох,

“Зээлийн гэрээ”-ний үүрэгт 512 529 174.24 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч “Д” ХХК-ийн төлөөлөгч, хариуцагч Д.Бы итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Эын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхболд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус банк нь 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр “Д” ХХК-тай Д/ТЗ/-1406 тоот зээлийн гэрээ байгуулж, 500 000 000 төгрөгийг экспортыг дэмжих үйлдвэрлэлийн төслийн зээлийн зориулалтаар жилийн 7 хувийн хүүтэйгээр 59 сарын хугацаатай зээлдүүлсэн. Энэхүү зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон 2015 оны 01 дүгээр сарын 23 өдрийн Д/ТЗ/-14/06-1 тоот болон 2015 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн дугаар Д/ТЗ/-14/06-1/а/ тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг тус тус байгуулж дараах эд хөрөнгө болох эрхийг барьцаалсан. Үүнд:

-Л.Эын өмчлөлийн Ү-2003018604, ГД:000366491 дугаартай Дархан-Уул аймаг, Дархан сум, 10 дугаар баг, 5 дугаар хороолол, 11 дүгээр байр, 05 тоот, 53,18 м.кв 2 өрөө орон сууц,

- Л.Эын өмчлөлийн Ү-2003018605, ГД:000366146 дугаартай Дархан-Уул аймаг, Дархан сум, 10 дугаар баг, 5 дугаар хороолол, 11 дүгээр байр, 38 тоот 53,18 м.кв 2 өрөө орон сууц,

- Л.Эын өмчлөлийн Ү-2003018595, ГД:000366551 дугаартай Дархан-Уул аймаг, Дархан сум, 10 дугаар баг, 5 дугаар хороолол, 11 дүгээр байр, 10 тоот, 34,86 м.кв 2 өрөө орон сууц,

- Л.Эын өмчлөлийн Ү-2003018598, ГД:000366658 дугаартай Дархан-Уул аймаг, Дархан сум, 10 дугаар баг, 5 дугаар хороолол, 11 дүгээр байр, 22 тоот, 37,46 м.кв 2 өрөө орон сууц,

- Л.Эын өмчлөлийн Ү-2003018603, ГД:000366490 дугаартай Дархан-Уул аймаг, Дархан сум, 10 дугаар баг, 5 дугаар хороолол, 11 дүгээр байр, 44 тоот 58,18 м.кв 2 өрөө орон сууц,

- Л.Эын өмчлөлийн Ү-2003018600, ГД:000366660 дугаартай Дархан-Уул аймаг, Дархан сум, 10 дугаар баг, 5 дугаар хороолол, 11 дүгээр байр, 03 тоот, 106,98 м.кв 4 өрөө орон сууц,

- Л.Эын өмчлөлийн Ү-2003018599, ГД:000366659 дугаартай Дархан-Уул аймаг, Дархан сум, 10 дугаар баг, 5 дугаар хороолол, 11 дүгээр байр, 23 тоот 106,98 м.кв 4 өрөө орон сууц,

- Л.Эын өмчлөлийн Ү-2003018597, ГД:000366553 дугаартай Дархан-Уул аймаг, Дархан сум, 10 дугаар баг, 5 дугаар хороолол, 11 дүгээр байр, 24 тоот 106,98 м.кв 4 өрөө орон сууц,

- Л.Эын өмчлөлийн Ү-2003018601, ГД:000366747 дугаартай Дархан-Уул аймаг, Дархан сум, 10 дугаар баг, 5 дугаар хороолол, 11 дүгээр байр, 18 тоот 53,18 м.кв 2 өрөө орон сууц,

- Л.Эын өмчлөлийн Ү-2003018928, ГД:000367231 дугаартай Дархан-Уул аймаг, Дархан сум, 10 дугаар баг, 5 дугаар хороолол, 11 дүгээр байр, 09 тоот, 53.18 м.кв 2 өрөө орон сууц.

Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй өдрийг хүрсэн бөгөөд банкны зүгээс зээл, хүүг буцаан төлөх, хуваарийн дагуу төлөх мэдэгдэл хүргүүлэх, зээлдэгчтэй уулзах зэргээр удаа дараа шаардсаар ирсэн. Зээлдэгч нь талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 35 681 393.91 төгрөг, хүү 61 046 189.28 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 605 914.35 төгрөг, нийт 97 333 497.54 төгрөгийг төлсөн.

Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа ноцтой зөрчиж төлөлт хийхгүй байгаа тул талуудын хооронд байгуулсан 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Д/ТЗ/-14/06 тоот зээлийн гэрээг цуцалж, зээлийн өр төлбөрийг гаргуулж, барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхэд хандаж байна. Зээлдэгч нь 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар дараах зээлийн өр төлбөртэй байна. Үүнд: Үндсэн зээл 464 318 606.09 төгрөг, үндсэн хүү 47 602 393.31 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 608 174.85 төгрөг, нийт 512 529 174.24 төгрөгийн төлбөртэй байгаа бөгөөд дээрх мөнгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү. Мөн хариуцагч нар нь сайн дураар биелүүлэхгүй байгаа тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Д” ХХК-ийн төлөөлөгч, хариуцагч Д.Бы итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Д” ХХК-ийн захирал Л.Э би 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 1406 тоот зээлийн гэрээгээр 500 000 000 төгрөгийг экспортыг дэмжих үйлдвэрлэлийн төслийн зээлийн зориулалтаар жилийн 7 хувийн хүүтэйгээр 59 сарын хугацаатай авсан.

Үндсэн зээл 500 000 000 төгрөгөөс 35 681 393.91 төгрөг, хүүгийн төлбөрт 61 046 189.28 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн торгуульд 605 914.35 төгрөг, нийт 97 333 497.54 төгрөгийг төлсөн байна.

Хөрөнгө оруулалтын банктай байгуулсан зээлийн гэрээний хууль ёсны хугацаа дуусаагүй байгаа, хугацаа дуусахаас өмнө гэрээний шаардлагад нэхэмжлэл гаргасанд бид гомдолтой байна. Гэрээ байгуулсан хугацаанд үлдэгдэл зээлийг хүү, торгуулийн хамт төлж барагдуулах нь үнэн болно.

Иймд бидний зүгээс гэрээ байгуулсан хүртэлх хугацаанд энэ зээлийг төлж барагдуулах нь үнэн гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 204 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зохигчдын хооронд 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан Д-ТЗ-14/06 тоот зээлийн гэрээг цуцалж, хариуцагч “Д” ХХК, Д.Б нараас зээлийн төлбөр нийт 511 207 671.12 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Үинд олгож, нэхэмжлэлийн үлдэх 1 321 503.12 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч “Д” ХХК, Д.Б нар нь төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцаа хөрөнгө болох

- Л.Эын өмчлөлийн Ү-2003018604, ГД:000366491 дугаартай Дархан-Уул аймаг, Дархан сум, 10 дугаар баг, 5 дугаар хороолол, 11 дүгээр байр, 05 тоот, 53,18 м.кв 2 өрөө орон сууц,

- Л.Эын өмчлөлийн Ү-2003018605, ГД:000366746 дугаартай Дархан-Уул аймаг, Дархан сум, 10 дугаар баг, 5 дугаар хороолол, 11 дүгээр байр, 38 тоот 53,18 м.кв 2 өрөө орон сууц,

- Л.Эын өмчлөлийн Ү-2003018595, ГД:000366551 дугаартай Дархан-Уул аймаг, Дархан сум, 10 дугаар баг, 5 дугаар хороолол, 11 дүгээр байр, 10 тоот, 34,86 м.кв 2 өрөө орон сууц,

- Л.Эын өмчлөлийн Ү-2003018598, ГД:000366658 дугаартай Дархан-Уул аймаг, Дархан сум, 10 дугаар баг, 5 дугаар хороолол, 11 дүгээр байр, 22 тоот, 37,46 м.кв 2 өрөө орон сууц,

- Л.Эын өмчлөлийн Ү-2003018603, ГД:000366490 дугаартай Дархан-Уул аймаг, Дархан сум, 10 дугаар баг, 5 дугаар хороолол, 11 дүгээр байр, 44 тоот 58,18 м.кв 2 өрөө орон сууц,

- Л.Эын өмчлөлийн Ү-2003018600, ГД:000366660 дугаартай Дархан-Уул аймаг, Дархан сум, 10 дугаар баг, 5 дугаар хороолол, 11 дүгээр байр, 03 тоот, 106,98 м.кв 4 өрөө орон сууц,

- Л.Эын өмчлөлийн Ү-2003018599, ГД:000366659 дугаартай Дархан-Уул аймаг, Дархан сум, 10 дугаар баг, 5 дугаар хороолол, 11 дүгээр байр, 23 тоот 106,98 м.кв 4 өрөө орон сууц,

- Л.Эын өмчлөлийн Ү-2003018597, ГД:000366553 дугаартай Дархан-Уул аймаг, Дархан сум, 10 дугаар баг, 5 дугаар хороолол, 11 дүгээр байр, 24 тоот 106,98 м.кв 4 өрөө орон сууц,

- Л.Эын өмчлөлийн Ү-2003018601, ГД:000366747 дугаартай Дархан-Уул аймаг, Дархан сум, 10 дугаар баг, 5 дугаар хороолол, 11 дүгээр байр, 18 тоот 53,18 м.кв 2 өрөө орон сууц,

- Л.Эын өмчлөлийн Ү-2003018928, ГД:000367231 дугаартай Дархан-Уул аймаг, Дархан сум, 10 дугаар баг, 5 дугаар хороолол, 11 дүгээр байр, 09 тоот, 53,18 м.кв 2 өрөө орон сууц зэрэг үл хөдлөх хөрөнгийг албадан худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 720 595.88 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамж 2 713 988 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Үинд олгож шийдвэрлэжээ.

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 57 дугаар магадлалаар: Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 05-ний өдрийн 204 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч Л.Эын давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3, 162 дугаар зүйлийн 162.4-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2 713 988 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч “Д” ХХК-ийн төлөөлөгч Л.Э хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн хэргийн анхан шатны шүүхийн 2019.03.05-ны өдрийн 204 дүгээр шийдвэр, Дархан-уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.05.27-ны өдрийн дугаар 57 тоот магадлалыг эс зөвшөөрч, гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан зээл, хүү, торгууль нь үндэслэлгүй талаар шүүхэд хүсэлт гаргаж, Монгол банкнаас улсын байцаагч томилж шалгасан ба зээлийн хүү, торгууль илт зөрүүтэй гарсан бөгөөд Үны гаргасан нэхэмжлэл болон Улсын байцаагчийн гаргасан дүгнэлт хоёр нь ямар шалтгааны улмаас зөрүүтэй гарсан талаар дурдаагүй байхад зөвхөн нэхэмжлэгчийн нэхэмжилсэн үнийн дүнгээр үүргийн гүйцэтгэл хангаж шийдвэр гаргасанд туйлын гомдолтой байна.

Дээрх илт зөрүүтэй дүгнэлт гаргасан асуудлаар бүрэлдэхүүнтэй шинжээч томилох хүсэлт гаргасан боловч анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүх хэрэгсэхгүй орхисон нь “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэснийг ноцтой зөрчжээ.

Иргэний хуульд зээл, хүү, торгууль гэрсэн дарааллаар төлөгдөх тухай тодорхой заасан ба бидний төлсөн хүү, торгуулийг дээрх журмыг зөрчиж, банк зөвхөн өөрийн эрх ашгийн үүднээс зээлийн дүнгээс бага хэмжээтэй хасаж тооцсон асуудалд шүүх үнэлэлт дүгнэлт өгөөгүй асуудлыг шийдвэрлэсэн. Энэ байдлаас үзэхэд шүүхийн шийдвэр нь зөвхөн банкинд ашигтай, компанийг илт хохироосон шийдвэр болжээ.

Мөн давж заалдах шатны шүүхийн магадлалд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн мэт дурдсан нь үндэслэлгүй юм. Мөн хоёр талын хооронд байгуулсан зээлийн болон барьцааны гэрээний хугацаа дуусаагүй байхад гэрээг зөвхөн нэг талын санаачлагаар цуцалсан нь биднийг хохироосон үйлдэж болжээ. Иймд дээрх байдлуудыг хянан үзэж, зохих шийдвэрийг гаргаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Ү нь “Д” ХХК, Д.Б нарт холбогдуулан “Зээлийн гэрээ”-ний үүрэгт 512 529 174.24 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч гэрээний хугацаанд төлж барагдуулна гэжээ.

Талууд 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Д/ТЗ/-14-06 тоо “Зээлийн гэрээ” байгуулж, зээлдүүлэгч Ү зээлдэгч “Д” ХХК, Д.Б нарт “Экспортыг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд Экспортыг дэмжих үйлдвэрлэлийн төслийн зээлийн зориулалтаар 500 000 000 төгрөгийг жилийн 7 хувийн хүүтэй, 59 сарын хугацаатайгаар зээлэх, зээлдэгч нь зээлийг зориулалтын дагуу ашиглаж, гэрээний хавсралт №1-д заасан хуваарийн дагуу төлбөрийг үл маргах журмаар төлөх, хуваарьт хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд хуульд заасны дагуу нэмэгдүүлсэн хүү төлөхөөр харилцан тохиролцож, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож нэр бүхий үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалж, барьцааны гэрээ байгуулж, зээлдүүлэгч зээлийн төлбөрийг шилжүүлсэнтэй зээлдэгч маргаагүй.

Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан гэж үзэн, Зээлийн болон Барьцааны гэрээ хуулийн шаардлага хангасан, хүчин төгөлдөр хэлцэл болох талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451., 452. дугаар зүйл, 156 дугаар зүйлийн 156.2. дахь заалтад нийцсэн байна.

Гэрээний хугацаанд зээлдэгч үндсэн зээл болон хүү, нэмэгдүүлсэн хүүд нийт 97 333 497.54 төгрөгийг төлсөн 2016 оны 11 сараас гэрээгээр тохирсон хуваарийн дагуу төлбөрийг төлж барагдуулалгүй удаа дараа зөрчсөн, банк удаа дараа мэдэгдэж, шаардлага хүргүүлж, улмаар гэрээнд зааснаар зээлийн гэрээг цуцалж, үлдэгдэл төлбөрийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулахаар 2018 оны 04 дүгээр сард шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1., 225.2., 221 дүгээр зүйлийн 221.3. дахь заалтыг зөрчөөгүй гэж үзэн, зээлдэгчээс 511 207 671.12 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1., 175 дугаар зүйлийн 175.1. дэх заалтыг зөрчөөгүй байна.

Зохигчийн хооронд байгуулсан зээлийн гэрээ урт хугацаатай гэрээ байх боловч зээлдэгчийн гаргасан зөрчлийг ялимгүй гэж үзэх боломжгүй, зохигчийн хооронд байгуулсан гэрээний 8 дугаар зүйлийн 8.2.-т заасан тохиолдлуудад гэрээг хугацаанаас өмнө нэг талын санаачилгаар цуцлахаар харилцан тохиролцсон байх бөгөөд зээлдэгч буюу хариуцагч нь 8.2.8.-д заасан зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа ноцтой зөрчиж, төлөлт хийхгүй байгаа зөрчлийг гаргасан нь гэрээг нэг талын санаачилгаар цуцлах үндэслэл болж байх тул гэрээг хугацаанаас өмнө цуцалсан гэх гомдлыг хангах үндэслэлгүй. Нэхэмжлэгчийн шаардлага Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1., 225.2. дахь заалтыг зөрчөөгүй талаарх хоёр шатны дүгнэлт хууль зөрчөөгүй байна.

Хэрэг шүүхэд хянагдах явцад хариуцагчийн өмгөөлөгчөөс зээлийн үлдэгдэл төлбөрийг хөндлөнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоолгуулах хүсэлт гаргасныг үндэслэн анхан шатны шүүх Дархан-Уул аймгийн Монгол банкны хэлтсийг шинжээчээр томилсон, шинжээчийн дүгнэлт нэхэмжлэлийн шаардлагаас бага гарсныг нэхэмжлэгч зөвшөөрсөн тул шинжээчийн дүгнэлтээр тогтоосон төлбөрийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжилсэн үнийн дүнгээр хэргийг шийдвэрлэсэн гэх гомдол үндэслэлгүй байна.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, хэрэгт цугларсан баримтад тулгуурлан, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагад нийцсэн байх тул хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 204 дүгээр шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 57 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагч “Д” ХХК-ийн төлөөлөгч, хариуцагч Д.Бы итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Эын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч “Д” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2 271 988 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР   

                           ШҮҮГЧ                                                   Х.ЭРДЭНЭСУВД