Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 204

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2018/00466/и

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар  

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, Усны гудамж--д байрлах, Ү банк ны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 16 дугаар баг, . дүгээр хороолол, . дугаар байр, . тоотод байрлах ДИ ХХК

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 10 дугаар баг, . дугаар хороолол, .. дүгээр байрны . тоотод оршин суух, Д.Б нарт холбогдох,

 

512,529,174.24  төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, хариуцагч Д.Б, хариуцагчийн төлөөлөгч Л.Э, хариуцагч нарын өмгөөлөгч Г.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ү.Банкнь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Тус банк нь 2014 оны .. дугаар сарын ..-ны өдөр ДИ ХХК-тай Д/ТЗ/-1406 тоот зээлийн гэрээ байгуулж 500,000,000 төгрөгийг экспортыг дэмжих үйлдвэрлэлийн төслийн зээлийн зориулалтаар жилийн 7 хувийн хүүтэйгээр 59 сарын хугацаатай зээлдүүлсэн. Энэхүү зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон 2015 оны .. дүгээр сарын .. өдрийн Д/ТЗ/-14/06-1 тоот болон 2015 оны .. дүгээр сарын ..-ны өдрийн дугаар Д/ТЗ/-14/06-1/а/ тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг тус тус байгуулж дараах эд хөрөнгө болох эрхийг барьцаалсан. Үүнд:

-Л.Э өмчлөлийн ... дугаартай Дархан-Уул аймаг, Дархан сум, 10 дугаар баг,  дугаар хороолол,  дүгээр байр,  тоот,  мкв .. өрөө орон сууц,

- Л.Э өмчлөлийн ... дугаартай Дархан-Уул аймаг, Дархан сум, 10 дугаар баг, .. дугаар хороолол, .. дүгээр байр, ..тоот .. мкв 2 өрөө орон сууц,

- Л.Э өмчлөлийн ... дугаартай Дархан-Уул аймаг, Дархан сум, 10 дугаар баг, . дугаар хороолол, .. дүгээр байр, .. тоот, .. мкв 2 өрөө орон сууц,

- Л.Э өмчлөлийн Ү-2003018598, ГД:000366658 дугаартай Дархан-Уул аймаг, Дархан сум, 10 дугаар баг, 5 дугаар хороолол, 11 дүгээр байр, 22 тоот, 37,46 мкв 2 өрөө орон сууц,

- Л.Э өмчлөлийн Ү-2003018603, ГД:000366490 дугаартай Дархан-Уул аймаг, Дархан сум, 10 дугаар баг, 5 дугаар хороолол, 11 дүгээр байр, 44 тоот 58,18 мкв 2 өрөө орон сууц,

- Л.Э өмчлөлийн Ү-2003018600, ГД:000366660 дугаартай Дархан-Уул аймаг, Дархан сум, 10 дугаар баг, 5 дугаар хороолол, 11 дүгээр байр, 03 тоот, 106,98 мкв 4 өрөө орон сууц,

- Л.Э өмчлөлийн Ү-2003018599, ГД:000366659 дугаартай Дархан-Уул аймаг, Дархан сум, 10 дугаар баг, 5 дугаар хороолол, 11 дүгээр байр, 23 тоот 106,98 мкв 4 өрөө орон сууц,

- Л.Э өмчлөлийн Ү-2003018597, ГД:000366553 дугаартай Дархан-Уул аймаг, Дархан сум, 10 дугаар баг, 5 дугаар хороолол, 11 дүгээр байр, 24 тоот 106,98 мкв 4 өрөө орон сууц,

- Л.Э өмчлөлийн Ү-2003018601, ГД:000366747 дугаартай Дархан-Уул аймаг, Дархан сум, 10 дугаар баг, 5 дугаар хороолол, 11 дүгээр байр, 18 тоот 53,18 мкв 2 өрөө орон сууц,

- Л.Э өмчлөлийн Ү-2003018928, ГД:000367231 дугаартай Дархан-Уул аймаг, Дархан сум, 10 дугаар баг, 5 дугаар хороолол, 11 дүгээр байр, 09 тоот, 53.18 мкв 2 өрөө орон сууц

Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа биелүүлэхгүй өдрийг хүрсэн бөгөөд банкны зүгээс зээл, хүүг буцаан төлөх хуваарийн дагуу төлөх мэдэгдэл хүргүүлэх, зээлдэгчтэй уулзах зэргээр удаа дараа шаардсаар ирсэн. Зээлдэгч нь талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 35,681,393.91 төгрөг, хүү 61,046,189.28 нэмэгдүүлсэн хүү 605,914.35 төгрөг нийт 97,333,497.54 төгрөгийг төлсөн.

Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа ноцтой зөрчиж төлөлт хийхгүй байгаа тул талуудын хооронд байгуулсан 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Д/ТЗ/-14/06 тоот зээлийн гэрээг цуцалж, з ээлийн өр төлбөрийг гаргуулж, барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхэд хандаж байна. Зээлдэгч нь 2018 оны .. дүгээр сарын ..-ны өдрийн байдлаар дараах зээлийн өр төлбөртэй байна. Үүнд:

Үндсэн зээл 464,318,606.09 төгрөг,

Үндсэн хүү 47,602,393.31 төгрөг,

Нэмэгдүүлсэн хүү 608,174.85 төгрөг, нийт 512,529,174.24 төгрөгийн төлбөртэй байгаа бөгөөд дээрх мөнгийг хариуцагч нараас гаргуулж өгнө. Мөн хариуцагч нар нь сайн дураар биелүүлэхгүй байгаа тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.” гэв.

 

Хариуцагч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...ДИХХК-ийн захирал Л.Эрдэнэбаяр би 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 1406 тоот зээлийн гэрээгээр 500,000,000 төгрөгийг экспортын дэмжих үйлдвэрлэлийн төслийн зээл зориулалтаар жилийн 7 хувийн хүүтэйгээр 59 сарын хугацаатай авсан.

Үндсэн зээл 500,000,000 төгрөгнөөс 35,681,393.91 төгрөг, хүүгийн төлбөрт 61,046,189.28 нэмэгдүүлсэн хүү торгуульд 605,914.35 төгрөг нийт 97,333,497.54 төгрөгийг төлсөн байна.

Хөрөнгө оруулалтын банктай байгуулсан зээлийн гэрээний хууль ёсны хугацаа дуусаагүй байгаа, хугацаа дуусахаас өмнө гэрээний шаардлагад нэхэмжлэл гаргасанд бид гомдолтой байна.

Гэрээ байгуулсан хугацаанд үлдэгдэл зээлийг хүү, торгуулийн хамт төлж барагдуулах нь үнэн болно.

Иймд бидний зүгээс гэрээ байгуулсан хүртэлх хугацаанд эн зээлийг төлж барагдуулах нь үнэн.” гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ү.Банкнь хариуцагч ДИ ХХК, Д.Бнарт холбогдуулан зээлийн гэрээг хугацаанаас нь цуцалж, зээлийн төлбөр 512,529,174.24 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Хэрэгт авагдсан баримтаар

Хариуцагч ДИХХК, Д.Б нар нь Үндэсний хөрөнгө оруулалтын банкнаас 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Д/ТЗ/-14/06 тоот зээлийн гэрээ байгуулан 500,000,000 төгрөгийг жилийн 7 хувийн хүүтэйгээр, 59 сарын хугацаатай, Экспортыг дэмжих үйлдвэрлэлийн төслийн зээлийн зориулалтаар зээлж авсан бөгөөд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож Л.Э өмчлөлийн Ү-2003018604, ГД:000366491 дугаартай Дархан-Уул аймаг, Дархан сум, 10 дугаар баг, 5 дугаар хороолол, 11 дүгээр байр, 05 тоот, 53,18 мкв 2 өрөө орон сууц,

- Л.Э өмчлөлийн Ү-2003018605, ГД:000366746 дугаартай Дархан-Уул аймаг, Дархан сум, 10 дугаар баг, 5 дугаар хороолол, 11 дүгээр байр, 38 тоот 53,18 мкв 2 өрөө орон сууц,

- Л.Э өмчлөлийн Ү-2003018595, ГД:000366551 дугаартай Дархан-Уул аймаг, Дархан сум, 10 дугаар баг, 5 дугаар хороолол, 11 дүгээр байр, 10 тоот, 34,86 мкв 2 өрөө орон сууц,

- Л.Эөмчлөлийн Ү-2003018598, ГД:000366658 дугаартай Дархан-Уул аймаг, Дархан сум, 10 дугаар баг, 5 дугаар хороолол, 11 дүгээр байр, 22 тоот, 37,46 мкв 2 өрөө орон сууц,

- Л.Э өмчлөлийн Ү-2003018603, ГД:000366490 дугаартай Дархан-Уул аймаг, Дархан сум, 10 дугаар баг, 5 дугаар хороолол, 11 дүгээр байр, 44 тоот 58,18 мкв 2 өрөө орон сууц,

- Л.Э өмчлөлийн Ү-2003018600, ГД:000366660 дугаартай Дархан-Уул аймаг, Дархан сум, 10 дугаар баг, 5 дугаар хороолол, 11 дүгээр байр, 03 тоот, 106,98 мкв 4 өрөө орон сууц,

- Л.Э өмчлөлийн Ү-2003018599, ГД:000366659 дугаартай Дархан-Уул аймаг, Дархан сум, 10 дугаар баг, 5 дугаар хороолол, 11 дүгээр байр, 23 тоот 106,98 мкв 4 өрөө орон сууц,

- Л.Э өмчлөлийн Ү-2003018597, ГД:000366553 дугаартай Дархан-Уул аймаг, Дархан сум, 10 дугаар баг, 5 дугаар хороолол, 11 дүгээр байр, 24 тоот 106,98 мкв 4 өрөө орон сууц,

- Л.Э өмчлөлийн Ү-2003018601, ГД:000366747 дугаартай Дархан-Уул аймаг, Дархан сум, 10 дугаар баг, 5 дугаар хороолол, 11 дүгээр байр, 18 тоот 53,18 мкв 2 өрөө орон сууц,

- Л.Э өмчлөлийн Ү-2003018928, ГД:000367231 дугаартай Дархан-Уул аймаг, Дархан сум, 10 дугаар баг, 5 дугаар хороолол, 11 дүгээр байр, 09 тоот, 53.18 мкв 2 өрөө орон сууц  зэрэг үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан болох нь хэрэгт авагдсан зээлийн 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Д/ТЗ/-14/06 тоот гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны 2015 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Д/ТЗ/-14/06-1 тоот гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгийн 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Д/ТЗ/-14/06-1а тоот гэрээ, дээрх үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнүүд болон талуудын тайлбараар тогтоогдож байна.

 

Зохигчид зээлийн болон барьцааны гэрээг бичгээр байгуулж, гэрээний гол нөхцөл шаардлагуудын талаар тохиролцож, гэрээний агуулгыг тодорхойлсон байх тул тэдний хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 459 дүгээр зүйлийн 459.1 дэх хэсэгт нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байх бөгөөд талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй болно.

 

Нэхэмжлэгч Ү.Банкнь хариуцагч ДИХХК, Д.Бнар нь зээлийн гэрээгээр тохирсон хугацаанд үндсэн зээл, зээлийн хүүг төлж барагдуулахгүй, гэрээний үүргээ зөрчсөн тул хариуцагч талтай байгуулсан Д/ТЗ/-14/06 дугаартай зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн үндсэн төлбөр 464,318,606.09 төгрөг, хүү 47,602,393.31 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 608,174.85 төгрөг нийт 512,529,174.24 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.

Шүүх хуралдаан дээр хариуцагч нар нь дээрх зээлийн үнийн дүн, үлдэгдэл төлбөрийн талаар болон гэрээг хугацаанаас өмнө цуцлах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан болно.

 

Урт хугацаатай зээлийн гэрээний хувьд гэрээний үүрэг зөрчсөн нь гэрээг цуцлах үндэслэл болж байвал Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.3, 225 дугаар зүйлийн 225.2 дахь хэсэгт заасан зөрчлийг арилгах буюу сануулах хугацаанд гэрээг цуцалж болохыг Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс хариуцагч ДИХХК, Д.Бнар зээлийн төлбөрийг төлөх талаар шаардлага тавьж байсан болох нь хэрэгт авагдсан Үндэсний хөрөнгө оруулалтын банкны Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгүүдээр тогтоогдож байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талын хүсэлтээр хариуцагч ДИХХК, Д.Б нар төлөх зээлийн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг тогтоолгохоор шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүх хангасан бөгөөд шинжээч Монгол банкны дүгнэлтээр “...зээлийн өрийн үлдэгдэл 441,457,214.56 төгрөг, хүү 68,194,955.97 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,555,500.59 төгрөг, нийт 511,207,671.12 төгрөг байна..” гэжээ.

 

Иймд зохигчдын хооронд байгуулсан Д/ТЗ/-14/06 зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ, 453 дугаар зүйлийн  453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасны дагуу хариуцагч ДИХХК, Д.Бнараас үндсэн зээлийн үлдэгдэл 441,457,214.56 төгрөг, хүү 68,194,955.97 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,555,500.59 төгрөг, нийт 511,207,671.12 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч банкинд олгож, нэхэмжлэлийн үлдэх 1,321,503.12 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д "Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй", 159 дүгээр зүйлийн 159.1-д "Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана", 174 дүгээр зүйлийн 174.1-д "Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй", 175 дугаар зүйлийн 175.1-д "Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана" гэж тус тус заасан байх тул хариуцагчийн зээлийн барьцаанд тавьсан

- Л.Э өмчлөлийн Ү-2003018604, ГД:000366491 дугаартай Дархан-Уул аймаг, Дархан сум, 10 дугаар баг, 5 дугаар хороолол, 11 дүгээр байр, 05 тоот, 53,18 мкв 2 өрөө орон сууц,

- Л.Эөмчлөлийн Ү-2003018605, ГД:000366746 дугаартай Дархан-Уул аймаг, Дархан сум, 10 дугаар баг, 5 дугаар хороолол, 11 дүгээр байр, 38 тоот 53,18 мкв 2 өрөө орон сууц,

- Л.Э өмчлөлийн Ү-2003018595, ГД:000366551 дугаартай Дархан-Уул аймаг, Дархан сум, 10 дугаар баг, 5 дугаар хороолол, 11 дүгээр байр, 10 тоот, 34,86 мкв 2 өрөө орон сууц,

- Л.Эөмчлөлийн Ү-2003018598, ГД:000366658 дугаартай Дархан-Уул аймаг, Дархан сум, 10 дугаар баг, 5 дугаар хороолол, 11 дүгээр байр, 22 тоот, 37,46 мкв 2 өрөө орон сууц,

- Л.Э өмчлөлийн Ү-2003018603, ГД:000366490 дугаартай Дархан-Уул аймаг, Дархан сум, 10 дугаар баг, 5 дугаар хороолол, 11 дүгээр байр, 44 тоот 58,18 мкв 2 өрөө орон сууц,

- Л.Э өмчлөлийн Ү-2003018600, ГД:000366660 дугаартай Дархан-Уул аймаг, Дархан сум, 10 дугаар баг, 5 дугаар хороолол, 11 дүгээр байр, 03 тоот, 106,98 мкв 4 өрөө орон сууц,

- Л.Э өмчлөлийн Ү-2003018599, ГД:000366659 дугаартай Дархан-Уул аймаг, Дархан сум, 10 дугаар баг, 5 дугаар хороолол, 11 дүгээр байр, 23 тоот 106,98 мкв 4 өрөө орон сууц,

- Л.Э өмчлөлийн Ү-2003018597, ГД:000366553 дугаартай Дархан-Уул аймаг, Дархан сум, 10 дугаар баг, 5 дугаар хороолол, 11 дүгээр байр, 24 тоот 106,98 мкв 4 өрөө орон сууц,

- Л.Э өмчлөлийн Ү-2003018601, ГД:000366747 дугаартай Дархан-Уул аймаг, Дархан сум, 10 дугаар баг, 5 дугаар хороолол, 11 дүгээр байр, 18 тоот 53,18 мкв 2 өрөө орон сууц,

- Л.Э өмчлөлийн Ү-2003018928, ГД:000367231 дугаартай Дархан-Уул аймаг, Дархан сум, 10 дугаар баг, 5 дугаар хороолол, 11 дүгээр байр, 09 тоот, 53.18 мкв 2 өрөө орон сууц зэрэг үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний 175 дугаар зүйлийн 175.6-д зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг эс биелүүлбэл барьцааны зүйл болох үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зохигчдын хооронд 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан Д-ТЗ-14/06 тоот зээлийн гэрээг цуцалж, хариуцагч ДИХХК, Д.Бнараас зээлийн төлбөр нийт  511,207,671.12 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд олгож, нэхэмжлэлийн үлдэх 1,321,503.12 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч ДИХХК, Д.Бнар нь төлбөрийг сайн дураар эс төлбөлбарьцаа хөрөнгө болох

- Л.Э өмчлөлийн Ү-2003018604, ГД:000366491 дугаартай Дархан-Уул аймаг, Дархан сум, 10 дугаар баг, 5 дугаар хороолол, 11 дүгээр байр, 05 тоот, 53,18 мкв 2 өрөө орон сууц,

- Л.Эөмчлөлийн Ү-2003018605, ГД:000366746 дугаартай Дархан-Уул аймаг, Дархан сум, 10 дугаар баг, 5 дугаар хороолол, 11 дүгээр байр, 38 тоот 53,18 мкв 2 өрөө орон сууц,

- Л.Э өмчлөлийн Ү-2003018595, ГД:000366551 дугаартай Дархан-Уул аймаг, Дархан сум, 10 дугаар баг, 5 дугаар хороолол, 11 дүгээр байр, 10 тоот, 34,86 мкв 2 өрөө орон сууц,

- Л.Эөмчлөлийн Ү-2003018598, ГД:000366658 дугаартай Дархан-Уул аймаг, Дархан сум, 10 дугаар баг, 5 дугаар хороолол, 11 дүгээр байр, 22 тоот, 37,46 мкв 2 өрөө орон сууц,

- Л.Э өмчлөлийн Ү-2003018603, ГД:000366490 дугаартай Дархан-Уул аймаг, Дархан сум, 10 дугаар баг, 5 дугаар хороолол, 11 дүгээр байр, 44 тоот 58,18 мкв 2 өрөө орон сууц,

- Л.Э өмчлөлийн Ү-2003018600, ГД:000366660 дугаартай Дархан-Уул аймаг, Дархан сум, 10 дугаар баг, 5 дугаар хороолол, 11 дүгээр байр, 03 тоот, 106,98 мкв 4 өрөө орон сууц,

- Л.Э өмчлөлийн Ү-2003018599, ГД:000366659 дугаартай Дархан-Уул аймаг, Дархан сум, 10 дугаар баг, 5 дугаар хороолол, 11 дүгээр байр, 23 тоот 106,98 мкв 4 өрөө орон сууц,

- Л.Э өмчлөлийн Ү-2003018597, ГД:000366553 дугаартай Дархан-Уул аймаг, Дархан сум, 10 дугаар баг, 5 дугаар хороолол, 11 дүгээр байр, 24 тоот 106,98 мкв 4 өрөө орон сууц,

- Л.Э өмчлөлийн Ү-2003018601, ГД:000366747 дугаартай Дархан-Уул аймаг, Дархан сум, 10 дугаар баг, 5 дугаар хороолол, 11 дүгээр байр, 18 тоот 53,18 мкв 2 өрөө орон сууц,

- Л.Э өмчлөлийн Ү-2003018928, ГД:000367231 дугаартай Дархан-Уул аймаг, Дархан сум, 10 дугаар баг, 5 дугаар хороолол, 11 дүгээр байр, 09 тоот, 53.18 мкв 2 өрөө орон сууц зэрэг үл хөдлөх хөрөнгийг албадан худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,720,595.88 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамж 2,713,988 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ү банкинд олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   З.ТУНГАЛАГМАА