Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 2017/ШЦТ/229

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

 

нарийн бичгийн дарга Х.Түмэнчимэг,

 

улсын яллагч И.Ариунсанаа,

 

хохирогч Т.А,

 

шүүгдэгч Ж.Д, түүний өмгөөлөгч А.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ж.Д-д холбогдох 2017 2501 0388 дугаартай хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 0000 оны 0 дугаар сарын 0-ний өдөр С аймгийн Б хотод төрсөн, 00 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, “Е М” дэлгүүрт ажиллаж байгаа, ам бүл 4, С аймгийн Б сумын 0 дүгээр баг, Т гудамжны 0-00 тоотод оршин суух бүртгэлтэй, Ч дүүргийн 00 дугаар хороо, С 00 дүгээр гудамжны 000 тоотод түр оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар 0000000000, Б овогт Ж.Д.

 

/Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүгдэгч Ж.Д согтуугаар 2017 оны 1 дүгээр сарын 14-ний 01:30 цагийн үед Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 4 дүгээр байрны 19 тоотод үл ялиг зүйлээр шалтаглан бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж С.Нгийн нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохиж, Т.Аы “Делл” загварын зөөврийн компьютерыг нь санаатайгаар устгаж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Д мэдүүлэхдээ:…“Тухайн өдөр миний бие оюутан ангийнхантайгаа уулзаад хонох газаргүй болсон. Найз Батбаяртай хамт дүүгийндээ очиж хонохоор болсон. Дүү маань өөр газар хонож байсан. Хажуу өрөөний залуутай нь үл ялих зүйлээс болж муудалцаад танхайрсан. Тэд нар намайг орхиод гарсан

 

2

 

хойгуур уурлаад нөүтбүүкийг газар савсан… Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Т.А мэдүүлэхдээ:…“Өмнөговь аймагт байхад хамт амьдардаг залуугийн ах нь ирээд нөүтбүүкийг чинь эвдчихлээ гэсэн. Хохирлоо авсан. Одоо гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй.” гэв.

 

Мөн мөрдөн байцаалтад С.Н гийн цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-6/, эд зүйлийн үнэлгээ /хх-21/, хохирогч Т.Аы мэдүүлэг /хх-25-27/, гэрч С.Батсүхийн мэдүүлэг /хх-29-30/, гэрч Б.Нямдоржийн мэдүүлэг /хх-31-32/, гэрч Ц.Азжаргалын мэдүүлэг /хх-33-34/, гэрч Д.Батдуламын мэдүүлэг /хх-35-36/, гэрч Ж.Даваасүрэнгийн мэдүүлэг /хх-37-38/, гэрч Н.Батбаярын мэдүүлэг /хх-41-43/, шүүгдэгч Ж.Дгийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-57-58, 60-61/, ял шалгах хуудас /хх-62/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-63/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-64/, шүүгдэгч Ж.Дгийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-68-74/, мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-77, 96-97/, хохирогч С.Нгийн мэдүүлэг /хх-87/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ж.Д согтуугаар 2017 оны 1 дүгээр сарын 14-ний 01:30 цагийн үед Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 4 дүгээр байрны 19 тоотод үл ялиг зүйлээр шалтаглан бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж С.Нгийн нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохиж, Т.Аы “Делл” загварын зөөврийн компьютерийг нь санаатайгаар устгаж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж догшин авирлаж танхайрсан болох нь:

 

Мөрдөн байцаалтад хохирогч Т.Аы өгсөн:…“Би нутаг руугаа явахдаа хотод байдаг гэртээ буюу Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр 4 дүгээр байрны 19 тоотод өөрийн эзэмшлийн “Делл” брендийн хар өнгийн нөөтбүүкээ үлдээгээд явсан. Тэгээд би яг хэзээ гэдгийг санахгүй байна ямар ч байсан 2017 оны 1 дүгээр сарын дундуур манай найз С.Н над руу залгаад "хажуу өрөөний хүүхдийн ах нь нэг найзтайгаа манай гэрт согтуу орж ирээд намайг дээрэлхээд чиний нөөтбүүкийг чинь эвдчихлээ" гэж хэлсэн...Хичээл эхлээд хотод хүрч ирэхэд Ж.Д "нөтбүүкээ засуулаарай" гээд 150 000 төгрөг өгсөн дараа нь 2017 оны 2 дугаар сарын 3-нд намайг ажил дээрээ дуудаад дахин 200 000 төгрөг өгсөн. Ингээд би тэр мөнгөөр нь эвдэрсэн нөөтбүүкээ янзлуулах гэсэн боловч миний нөөтбүүк дахин засал авахгүй болсон байхсан ба би тэр мөнгөөр нь хувь хүнээс хэрэглэж байсан нөөтбүүк авсан. Би Ж.Дд эвдүүлсэн “Делл” брэндийн нөөтбүүкээ 3 жилийн өмнө Өмнөговь аймгийн “РС малл” дэлгүүрийн салбараас 700. 000 төгрөгөөр авч байсан юм” гэх мэдүүлэг /хх-25-27/,

 

Хохирогч С.Нгийн өгсөн:…“Би тэр ахад “надад тийм цэнэглэгч байхгүй ээ, би одоо хаанаас тийм цэнэглэгч олж өгөх вэ дээ” гэтэл тэр ах “нэг тамхилчих” гээд байсан. Би түүнд “тамхи байхгүй” гэсэн чинь тэр ах “чи яасан том пиздаа вэ хоёулаа 00 өрөө оръё” гээд байсан. Тэгэхээр нь би тэр ахыг дагаад 00 өрөө рүү орсон чинь тэр ах над руу хандаж “асуудал байна уу” гэхээр нь би “ямар асуудал байх вэ дээ” гэсэн чинь тэр ах миний нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохиод авсан.... Сүүлдээ тэр ах манай найз

 

С.Нямдоржийг “тамхи олж ир” гээд гэрээс гаргахаар нь би С.Нямдоржийг дагаад гэрээсээ гарч байгаад цагдаа дуудсан” гэх мэдүүлэг /хх-87/,

 

3

 

Гэрч С.Батхүүгийн өгсөн:…“Сүлд 10-аас шөнийн 02 цагийн үед Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо 4 дүгээр барйны 19 тотод согтуу хүн танхайраад байна гэх дуудлага өгч шалгуулсан. Бид хоёр уг дуудлагыг аваад тус тоотод очиж шалгахад 20-25 орчим насны өндөр туранхай залуу согтуу байж байхаар нь саатуулан авч гараад байж байтал Бат-Орших бид хоёрын хойноос дуудлага өгсөн. Залуу нь гарч ирээд “ахаа наад залуу чинь нөөтбүүк эвдчихсэн байна” гэхээр нь тухайн залууг шууд хэлтэс рүү дагуулан явж мөрдөн байцаагч Ц.Амарболдод хүлээлгэж өгсөн. Ц.Амарболд уг залууг хүлээлгэн өгж өгч байхдаа түүнд хандаж “биедээ байгаа эд зүйлсээ гаргаад тавь” гэхэд уг залуугийн халааснаас нь нөгөө эвдэрсэн нөөтбүүкнийх нь хагарсан хэлтэрхий гараад ирсэн” гэх мэдүүлэг /хх-30/,

 

Гэрч С.Нямдоржийн өгсөн:…“2017 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр найз С.Нгийн Бөхийн өргөөний тэнд байдаг 4 дүгээр байранд гэрт тоглоод байж байтал шөнийн 01:30 цагийн үед хаалгыг нь хүн тогшоод байсан. Тэгтэл С.Н өрөөнийхөө хаалгыг тайлж өгсөн чинь өөдөөс нь үл таних 2 ах зогсож байсан ба тэр 2 ахын нэг нь согтуу байсан. Тэр согтуу ах орж ирээд манай найзтай маргалдаж байгаад сүүлдээ тэр хоёр 00 өрөөнд ороод түжигнээд явчихсан. Тэгэхээр нь би 00-руу очтол манай найз тэр согтуу ахын гарнаас нь барьчихсан байсан Ингээд тэр хоёр 00 өрөөнөөс гарч ирээд өрөөнд ороод манай найз тэр ахаас уучлалт гуйгаад байхад тэр ах манай найз руу хэл амаар доромжлоод байсан. Тэгж байгаад тэр ах намайг тамхи олоод ир гэхээр нь би С.Нг дагуулаад гэрээс нь гарч яваад цагдаа дуудсан. Ингээд бид хоёр цагдаа дагуулаад гэртээ орсон чинь тэр согтуу ах Ж.Д нь манай найзын гэрийн эд зүйлсийг тараагаад хаячихсан байсан. С.Н бид хоёр гэрийнх нь эд зүйлсийг цэгцлээд байж байтал нөгөө согтуу ах С.Нгийн найз Т.Аы “Делл” брендийн нөөтбүүкийг дэвсээд эвдчихсэн байхаар нь бид хоёр цагдаа нарын араас нь гарч гүйгээд болсон явдлын талаар хэлсэн юм” гэх мэдүүлэг /хх-32/,

 

Гэрч Н.Батбаярын өгсөн:…“Найз нь байдаг гэх газарт очоод хаалгыг нь тогшоод ортол хажуу өрөөг нь хөлсөлж суудаг гэх нэг залуу онгойлгоод “танай найз чинь байхгүй байна” гэж хэлсэн. Тэгсэн чинь Ж.Д тэр өрөө түрээслэдэг гэх залуутай уулзаад 00 өрөө рүү явсан…Өрөө түрээслэн суудаг гэх залуу найзтайгаа тамхи аваад ирье гээд гарахад нь би Ж.Дтэй “найз чинь байхгүй байгаа юм биш үү явъя” гэж хэлсэн чинь намайг “зайл” гэсэн тэгэхээр нь би гарч тамих авахдаа цаашаа яваад өгсөн” гэх мэдүүлэг /хх-42/,

 

-Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-12/,

 

-Гэрэл зургийн үзүүлэлт /хх-14-16/,

 

-Эд зүйлийн үнэлгээ /хх-21/,

 

-Шүүгдэгч Ж.Дгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-62/, зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдож тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч Ж.Д согтуугаар 2017 оны 1 дүгээр сарын 14-ний 01:30 цагийн үед Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 4 дүгээр байрны 19 тоотод үл ялиг зүйлээр шалтаглан бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж С.Нгийн нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохиж, Т.Аы “Делл” загварын зөөврийн компьютерийг нь санаатайгаар устгаж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж догшин авирлаж танхайрсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг бүрэн агуулсан байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

4

 

Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Т.А, С.Н нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн нь хэргийн 84, 87 дугаар талд авагдсан баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Ж.Дд ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд “анх удаа хүндэвтэр гэмт хэрэгт холбогдсон, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй” зэрэг нөхцөл байдлуудыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж уг ялыг тэнсэн хянан харгалзахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Делл” маркийн зөөврийн компьютерийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.Д нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б овогт Ж.Д-г бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Шүүгдэгч Ж.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 / гурав/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Ж.Дд оногдуулсан 3 /гурав/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Делл” маркийн зөөврийн компьютерийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

  1. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Ж.Д нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Ж.Дд оногдуулсан 3 /гурав/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж засрал хүмүүжилд хяналт тавихыг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

  1. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Ж.Дд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.
 

5

 

  1. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.Дд урьд авсан бусдын батлан даалтад өгөх сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

 

ШҮҮГЧ                                 Э.ЧИНГИС