Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 2017/ШЦТ/275

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Гантогтох,

улсын яллагч А.Нямсүрэн,

хохирогч Г.Өсөхбаяр, түүний өмгөөлөгч Ц.Алтанцэцэг,

шүүгдэгч Ц.А, түүний өмгөөлөгч Ц.Одончимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд олны өмнө нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.2 дахь хэсэгг зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Ад холбогдох 2014250005570 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1971 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ам бүл 4 ах, дүүгийн хамт ХУД-ийн 15-р хороо Нархан хотхон 51-5 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, 1988 оны 05-дугаар сарын 30-ны өдөр Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 239.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгэгдэн 1989 оны 12 дугаар сарын 13-ны өдөр суллагдсан, Харчу овогт ЦА /регистрийн дугаар: .............................../

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.А нь Г.Өсөхбаяртай хамтран барилга барьж түүний ашгийн хуваарилалтанд өс санаж буюу өс хонзонгийн болон шунахайн сэдэлтээр 2011-2014 оны хооронд Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Г.Өсөхбаяр гүйцэтгэх захиралтай Ууса /УЫЗА/ нэртэй компаний тамгатай цаасыг ашиглан "2011 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Г.Өсөхбаяр нь 60.000 ам долларыг 1 5кил 6 сарын хугацаатай сарын 3 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн “Зээлийн гэрээ", "Мөнгө хүлээлгэн өгсөн баримт" зэргийг хуурамчаар үйлдэн иргэний шүүхэд 2014 оны 03 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэл гарган шийдвэрлүүлж Г.Өсөхбаярт 60.000 ам доллар буюу 70.009.000 төгрөгний /1 ам доллар 1250 төгрөг 15 мөнгө/ буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.А мэдүүлэхдээ: “Бид нар дөрвүүлээ компани байгуулсан. Энэ Өсөхбаярын эхнэрийн нэрээр байгуулсан. Тэгээд иргэний хэргийн талаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр шүүгчийн шийдвэр гарсан. Энэ учрыг тайлбарлахаар бүх шинжээчийн дүгнэлт гарсан. Энэ байдлаар бүх зүйл хуулийн дагуу явагдсан” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Өсөхбаяр мэдүүлэхдээ: “Амарсайхан гэх залуутай 1996 онд танилцсан. Сүүлд 2007 оны үед хамтарч барилга барих талаар ярилцаж барьсан. Тэгээд данс тооцооны асуудлыг дуусгаж салсан. Мөн тэр оффис байрлаж байсан газрын эд зүйлийг хаалга эвдэж ороод бүх эд зүйлийг авсан. Тэгээд тамга тэмдэг өгөхгүй байхаар нь би удаа дараа нэхсэн. Тэгээд хэдэн сарын дараа миний ажлын газар ирээд тамга тэмдэг өгөхдөө надаас 52.000 ам доллор нэхсэн. Өөрийн гар бичээр бичсэн зүйл байсан. Тэгээд намайг шалгахад миний авсан зүйлийг өсгөж бичээд өөрийнхөө авсан зүйлийг бууруулж зарим зүйлийг дутуу бичсэн байсан. Би утсаар тайлбарлаж хэлэхэд хоёулаа шүүхээр энэ асуудлаа шийдвэрлүүлье гэж хэлсэн. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн шүүхээр хуурамч бичиг баримт бүрдүүлж шүүхэд өгсөн байсан. Нэхэмжпэлийн хавсралтанд зээлийн гэрээ гэх миний гарын үсэгтэй цаас дээр хийсэн байсан. Мөн 2011 онд зээлийн гэрээ байгуулсан бол тэрийг 2013 онд энэ хүн надаас нэхэж байдаг. Өсөхбаяр барилга барих гэж байгаад надаас 52.000 ам доллор авсан гэж хэлж байна. Би тэр үед дөнгөж суурийг нь ухсан байсан. Тэр үед Амарсайханаас мөнгө зээлэх шаардлага байхгүй байсан. Би эгчтэйгээ нийлээд хөрөнгөө бүрдүүлсэн. Амарсайхан намайг гүтгэж байгаад'гомдолтой байна гэв.

Хохирогч Г.Өсөхбаярын мөрдөн байцаалтад өгсөн: "... 2007-2010 хүртэл хамтарч бизнес хийсэн ... хоосон цаас болон албан бланкан дээр гарын үсэг зурсан цаасыг Амарсайхан болон Хоролбат нарт 2-ууланд нь үлдээдэг байсан ... Эхнэр нь Бурмаа гэдэг хүнд өртэй шалгагдсан. Би тэр үед барилга барих төсөл батлуулж байсан. Амарсайхан тухайн үед өөрөө Лексус 470 машин унаж байгаад өрөндөө хүнд өгсөн гэсэн ... Мөнгө зээлэх шаардлага байхгүй, 2010 онд бүх тооцоо данс дуусаад салсан ... 2013 оны намраас Амарсайхан надаас 52.000 ам доллар нэхэх болсон. Нэхсэн талаарх баримт нь байгаа. Байгууллагын хоосон бланкан дээр болон иргэдээс гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэхийн тулд цагаан өнгийн хоосон цаасан дээр гарын үсгээ зурдаг байсан. А5 хэмжээтэй цаасан дээр би гарын үсгээ зурдаг байсан. Учир нь бусад албан байгууллага руу хандахад хэрэгтэй байдаг байсан. 2011-06-04-нд Батлан хамгаалах яамны харъяа найман шарга нэртэй амралтын газар гэр бүлийн хамт амарч байсан. 2011-08-25-нд барилгын зураг төслийг 10 сая төгрөгөөр хийлгэсэн. Баримтан дээр 2011-08-31 өдөр гэж 0004Б7тэмдэглэсэн байгаа. Тухайн зураг төслийг Голомт өргөө гэдэг нэртэй байгууллагаар өөрчлөлт хийлгэсэн. Манай барилгын тооцооны хуудас надад байгаа ба түүнийг 2013 оны 10 сард Амарсайхан манай ажил дээр авчраад үзүүлсэн энэ ямар учиртай юм гэхээр Амарсайхан надад харуулаад намайг арай илүү мөнгө авсан байна харин би бага мөнгө авсан байна гэж хэлээд Амарсайханаас авч үлдсэн юм. Ингээд тооцооны хуудсыг харж тулгаж үзэхэд барилгаас миний авсан зүйлүүдийг өсгөж бичээд өөрийнхөө авсныг дутуу бичсэн байсан. Тухайлбал өөрийнх нь гараар бичсэн тооцоон дээр өөрөө 179.308 ам доллар авсан байна, намайг 284.157 ам доллар авсан байна, үүний зөрүү 52.424 ам доллар байна гэдгийг Амарсайхан надад үзүүлсэн. Амарсайханаас би 2011 оны 6 сард мөнгө зээлсэн юм бол яагаад над руу 2013 онд ирээд энэ баримтыг үзүүлээд тооцоо тулгах гэж явж байсан нь сонин байна. Энэ тооцоо нийлэхдээ компаний тамга тэмдэг авчирч өгсөн ...” гэх мэдүүлэг/1хх-17-19, 2хх-64-65х, 198х/,

Гэрч О.Алтансувдын мөрдөн байцаалтад өгсөн: “... 2010 онд ажилд орсон ... барилгын үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байсан. Тухайн үед Өсөхбаяр Хөрөнгө оруулалтын банкнаас Ш5А ХХК-ны нэр дээр зээл авч байсан, хэдэн төгрөг байсан талаар мэдэхгүй. 2013 оны 4 сарын үед Амарсайхан ажил дээр өдөр ирээд захирлын өрөө болон тухайн оффисын бүх ширээ сандалыг аваад явсан байсан тухайн ширээний нүдэн дотор компаний бүхий л бичиг баримт Өсөхбаярын тамга байсан. Тухайн тамга нь миний ширээний шургуулганд байсан ... Өсөхбаяр нь компаний зарим нэг бланкан дээр гарын үсэг зураад үлдээдэг байсан бөгөөд тухайн бланкууд нь Амарсайханы хамаатны дүү Батаа гэдэг хүний нэр дээр цуглардаг байсан. Батаа компаний нягтлангаар ажиллаж байсан, компаний санхүүгийн бүхий л баримт бичиг төвлөрдөг байсан ... 2010 оны 4 сард байхаа улсын комисс байрыг хүлээж авса^, тэр үед ажлаасаа гарсан, сүүлийн 3-4 сарын цалингаа авч чадахгүй гарсан ... харин 2010 онд комисст хүлээлгэн өгөх гэж байхад Өсөхбаяр наадмын бэлтгэлд гараад явсан байсан болоод захирлын гарын үсэгтэй бичиг хэрэгтэй гээд 5 ширхэг хоосон цаасан дээр гарын үэсг зурж Хоролбат бид 2-т тухайн үедээ хариуцаж байсан болохоор үлдээсэн, 2011 онд үл хөдлөх хөрөнгийн газарт бичиг явуулж байсан ба тэгтэл Авлигатай тэмцэх газраас дуудаж би мэдүүлэг өгч байсан тэр үед надаас Авлигатай тэмцэх газрын байцаагч улсын комисст барилгаа хүлээлгэн өгөхдөө хахуул өгч байсан уу гэж асуусан үгүй гэтэл тийм албан бичиг хийж ир гэсэн, тэгээд би тухайн үед Өсөхбаярын гэрт очиж тамга аваад 3 ширхэг хоосон цаасан дээр гарын үсэг зуруулж, 3 ширхэг бланкан дээр гарын үсэг зуруулсан юм. Ингээд тамга над дээр байсан ба сүүлдээ 2011 оны намар байхаа компаний оффис нь барьсан барилгын 49 тоотод байрлаж байхад нэг амралтын өдөр Амарсайхан ширээ сандал цоожтой шүүгээ зэрэг бүх зүйлийг аваад явсан байсан ба цоожтой шүүгээнд гарын үсэг зурсан бланк, хоосон цаас, тамга зэрэг байсныг авч явсан. Амйрсайхан чинь бүх зүйл миний өмч гээд л яриад- байдаг байсан ба бидний байрлаж байсан 49 тоот байрыг өөрийн найздаа зарчихсан ба энэ зарж болохгүй компаний өмч гэж Өсөхбаяр хэлж байсан гэдгийг ч тухайн үедээ Амарсайханд хэлсэн ...” гэх мэдүүлэг /2хх-6-7х, 228-229х/,

Гэрч Б.Хоролбатын мөрдөн байцаалтад өгсөн: “Нябогоор 2007 оноос 2010- 01-01 хүртэл ажиллаж байсан. Өсөхбаяр, Ууганбаяр, Амарсайхан, Сумъяабазар нар нь хамтран компани байгуулж Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 72 айлын орон сууц барьсан бөгөөд тухайн барилгын санхүүжилт нь банкны зээл, орон сууцны захиалагчдын хөрөнгө зэрэг зүйлсээс эх үүсвэр нь бүрдсэн. Амарсайхан нь барилгын дэд захирлын албан тушаал дээр ажиллаж ажилтай явдаг үед өөрөө албан бичигт гарын үсэг зураад тамга дараад явдаг байсан. Тухайн үед миний санаж байгаагаар бол Амарсайхан нь барилгад ойролцоогоор 80.000 ам долларын хөрөнгө оруулалт хийж байсан бөгөөд тухайн мөнгийг бусдаас зээлсэн гэж сонсож байсан. Тухайн барилгын зураг төслийг Өсөхбаяр гаргаж байсан ... 2014 оны 06 сард яг хэдэн гэдгийг санахгүй байна, манай ажил болох Нийслэлийн захирагчийн ажлын дотоод аудитын ажил дээр Амарсайхан ирж уулзаад надад Өсөхбаяр бид 2 жоохон асуудалтай байна, чиний байрыг Өсөхбаяр авна гэж байна, тэгэхээр чи надад итгэмжпэл хийгээд өгчих гэхээр нь би бодож байгаад хариу хэлнэ, Өсөхбаяраас би асууна гэхэд асуугаад хэрэггүй би чамайг гадаад явчихсан байгаа гэж хэлсэн гэсэн. Тэгээд би уулзаж байгаад хариу хэлнэ гэхэд яваад өгсөн. Над руу гадаадын дугаараас залгаад чи цагдаад мэдүүлэг өгөхдөө Амарсайханы талд өгөөрэй гэж хэлээд 2 удаа залгасан чи хэн бэ гэхээр чамд хамаагүй хохьчин шүү гэх зэргээр дарамталаж байна. Би 2007       онд нягтлангаар орж 2007 оны 05 дугаар сард барилга барьж эхэлсэн, тухайн үед Өсөхбаяр захирлаал ажиллаж гарын үсэг зурж тамга дардаг байсан, Өсөхбаяр нь зун бэлтгэлтэй, заримдаа гадаад явдаг байсан ба тэр үед нь албан бланк дээр гарын үсэг зурж тамга дарж бланк дуусчихсан үед цагаан цаасан дээр гарын үсэг тамга дарж үлдээдэг байсан, миний мэдэхээр зун бэлтгэлд гарахдаа үлдээдэг, 2008       онд бас олимп руу явахдаа бас үлдээсэн, гадаад явах үедээ үлдээж байсан гэдгийг санаж байна. Би дээрх гарын үсэг зурсан бланк цаасыг өөрийн ширээний шургуулганд хадгалж цоожилж байсан ба хамгийн сүүлд Амарсайхан манай оффисын ширээ санад бүх зүйлийг аваад явсан байсан ба миний шургуулганд албан бланк, гарын үсэгтэй тамга дарсан цаас, санхүүгийн баримт гээд бүх зүйлийг аваад явсан. Энэ талаар Алтансувд, Гантулга нар мэднэ, нэг өрөөнд бөөнөөрөө суудаг байсан ...” гэх мэдүүлэг/2хх-101-103х/,

Гэрч Б.Гэрэлмаагийн мөрдөн байцаалтад өгсөн: "... Сумъяабазарын банкны зээл авч тухайн барилгад хөрөнгө оруулалт хийсэн болохыг мэдэж байна. Амарсайхан барилга барьж дууссаны дараа 2013 онд манай нөхөр Ууганбаяраас барилгатай холбоотойгоор мөнгө ^эхээд байхаар нь би тухайн үед Амарсайханд 9.000 ам доллар өгөөд оронд нь авах ёстой байсан 3-н айлын орон байрны ордерыг авч өр төлбөргүй гэсэн бичгийг хийлгэж авсан. Захирал Өсөхбаяр нь хөдөө орон нутгаар явах үедээ тамга тэмдгээ Сувдаа гээд нябод үлдээдэг гэж байсан. Надаас 9.000 доллар авч байх үедээ Өсөхбаяр илүү 50 гаран мянган ... уулзана гэж байсан ...” гэх мэдүүлэг /2хх-109-106х/,

Гэрч Р.Батдэлгэрийн мөрдөн байцаалтад өгсөн: “... Зэвсэгт хүчний жанжин штабын гаргасан тушаалаар ирж байрлаж бэлтгэл хийдэг, тухайн үед 2011 оны 06- р сарын эхээр аварга Өсөхбаяр нь өөрийн гэр бүлийн хамт ирээд байрлах газрын гэр болон байршлийг тохирч байсан ... тухайн өдрөө хоноод маргааш нь барилдаантай гэж байсныг санаж байна. Тушаал нь гараагүй байсан ...” гэх мэдүүлэг /2хх-99-1 ООх/,

Криминалистикийн шинжээчийн №6385 дүгнэлтэд: “1.2.3 ШШҮХ-н КШХ-н шинжээч О.Гүнбилэгтийн 2014.04.,18-нд гаргасан №1811 дугаартай шинжээчийн дүгнэлт, ШШҮХ-н КШХ-н шинжээч Б.Солонго, Д.Энхбаяр, Г.Ганзориг нарын 2014- 07-22-нд гаргасан №3221 дугаартай шинжээчдийн дүгнэлтүүд үндэслэлтэй болон зөрүүтэй эсэхэд шинжээчдийн зүгээс дүгнэлт өгөх боломжгүй.

4.         Шинжилгээнд ирүүлсэн хавтаст хэрэгт эх хувиараа байгаа 2011.06.04-ний өдөр хийгдсэн гэх "Зээлийн гэрээ" гэсэн баримт дээр дарагдсан тэмдэгийн дардасны тосон дээр "Зээлдэгч" гэсэн үгний "3" үсэг хэвлэгдсэн байна.

5.         Шинжилгээнд ирүүлсэн 2011. 06.04-ний өдөр хийгдсэн гэх "Зээлийн гэрээ" болон "мөнгө хүлээлгэн өгсөн баримт" дээрх бичвэрүүд "Times new roman 12" фондоор бичигдсэн байна.

6.         Шинжилгээнд ирүүлсэн "Мөнгө хүлээлгэн өгсөн баримт"-ын цаасны хэмжээ 14.6x21 см буюу "Word” программ дээрх "А5" хэмжээтэй цаасны урт, өргөний стандарт хэмжээстэй /14.8x21 см/ харьцуулахад өргөн нь 0.2 мм-ээр бага байна.

7.         Шинжилгээнд ирүүлсэн "Зээлийн гэрээ" гэсэн баримтад шинжилж буй тэмдэгний дардасны дээр уг баримтын бичвэр хэвлэгдсэн, "Мөнгө хүлээлгэн өгсөн баримт"-ын цаасны өргөний хэмжээ нь 0.2 мм-ээр зөрүүтэй, 2011.06.04 гэсэн огноотой "Зээлийн гэрээ"-н дээрх "Зээлдүүлэгч", "Зээлдэгч" гэсний ард байх шинжилж буй 2 гарын үсгийн бичигч хэрэгслийн будагч бодисын өнгө өөр, "Мөнгө хүлээлгэн өгсөн баримт"-ын "Хүлээн авсан", "Хүлээлгэн өгсөн" гэсэн хэсэгт "Г.Өсөхбаяр", "Ц.А" гэсний дор зурсан шинжилж буй 2 гарын үсгийн бичигч хэрэгсэлийн бодисын өнгө өөр, ямар нэгэн тамга, тэмдэг дарагдаагүй байгаа нь нэг цаг хугацаанд үйлдээгүй байх боломжтой.

8.         2011.06.04-ний өдөр хийгдсэн гэх "Зээлийн гэрээ" болон "Мөнгө хүлээлгэн өгсөн баримт" зэрэгт зурагдсан Г.Өсөхбаяр гэсэн хэсэгт зурагдсан 2 гарын үсэг нь хоорондоо, Ц.А гэсэн хэсэгт зурагдсан 2 гарын үсэг нь хоорондоо тохирч байна” гэжээ /Зхх-46-48х/,

Банкны ам долларын лавлагай /2хх-99-100х/,

Анхан шатны шүүхийн шийдвэр /2хх-142-147х/ зэрэг болно.

Шүүхээс хэргийн талаар хийсэн дүгнэлт:

Шүүгдэгч Ц.А нь Г.Өсөхбаяртай хамтран барилга барьж түүний ашгийн хуваарилалтанд өс санаж буюу өс хонзонгийн болон шунахайн сэдэлтээр 2011-2014 оны хооронд Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Г.Өсөхбаяр гүйцэтгэх захиралтай Ууса /УЫЗА/ нэртэй компаний тамгатай цаасыг ашиглан "2011 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Г.Өсөхбаяр нь 60.000 ам долларыг 1 жил 6 сарын хугацаатай сарын 3 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн зээлийн гэрээ", "Мөнгө хүлээлгэн өгсөн баримт" зэргийг хуурамчаар үйлдэн иргэний шүүхэд 2014 оны 03 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжпэл гарган шийдвэрлүүлж Г.Өсөхбаярт 60.000 ам доллар буюу 70.009.000 төгрөгний /1 ам доллар 1250 төгрөг 15 мөнгө/ буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна. Гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтэд таамаглалд үндэслэсэн байна. Өөрөөр хэлбэл тухайн үед шүүгдэгч Ц.А түүний төрөл садангийн хүмүүс нь мөнгө төгрөгтэй байх боломжгүй гэх мэтээр дүгнэсэн. Шинжээчийн дүгнэлт нь нэг цаг хугацаанд үйлдээгүй байх боломжтой гэсэн хоёрдмол утгатай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-д “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж байх тул Ц.Ад холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2.1, 2.2, 2.3, 2.5, 36.6, 36.7, 36.9 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар Ц.Ад холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

2.         Ц.Ад урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

3.         2014250005570 тоот эрүүгийн хэргийг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэг бүртгэлтэд буцаасугай.

4.         Цагаатгах тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурьдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

5.         Тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Ц.Ад батлан даалтад өгөх таспан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжпүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Ё.ЦОГТЗАНДАН