Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 2020/ШЦТ/220

 

2020 оны 06 дугаар сарын 30 Дугаар 2020/ШЦТ/220 Номгон

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Нарийн бичгийн дарга: Ж.Чимэддорж,

Улсын яллагч: В.Дэлгэрмаа,

Хохирогч:*******, түүний өмгөөлөгч М.Бурмаа,

Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч Л.Батбаяр,

Шүүгдэгч:*******, түүний өмгөөлөгч Т.Пүрэвдаваа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч*******, ******* нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1914002500015 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүлээн хянан хэлэлцэв. Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 Шүүгдэгч, Монгол Улсын иргэн,  эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Гурван шарынхан овогт**************,

 2. Шүүгдэгч, Монгол улсын иргэн,  эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ******* овогт**************, 

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч*******, ******* нар нь бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 15-аас 20-ны өдрийн хооронд Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын 1 дүгээр багийн нутаг Уртын гол гэх газарт бэлчиж байсан иргэн Ц.Амарбаясгалангийн эзэмшлийн 9 тооны адуу хулгайлж 9.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд: 1. Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Надад сонсгож буй ялыг хүлээн зөвшөөрч байна. Миний бие урьд нь гэрчээр өгсөн мэдүүлгүүддээ бүгдийг нь үнэн зөвөөр мэдүүлсэн юм. Одоо нэмж хэлэх зүйл гэх юм бол хохирогч Ц.Амарбаясгаланд 4.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн юм. Мөн миний хувьд хулгай хийх санаа байгаагүй,*******ыг цуг туулцаж өгөөч гэхээр нь тухайн адууг Толийн тээх гэх газрын ар хүртэл тууж өгсөн юм...2 мотоциклтой явж байсан болохоор 2 талаас нь орж ирээд адууг тасалсан. Тухайн үед адуунууд Уртын голын эхээр байсан ба тус газар нь Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын нутагт хамаарна, Уртын гол гэх газар нь Баянхонгор аймгийн 1 дүгээр багт байдаг ба тус газрын ойролцоо 3-4 километр зайд манай хаваржаа байдаг.....гэх мэдүүлэг/1-р хх-ийн 168, 2-р хх-ийн 1, 2/

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Би*******ад адуу зүсэлж өгсөн нь үнэн. Адуу тасалж өгчхөөд би буцаад явсан. 2 хоногийн дараа******* адуугаа алдчихлаа гээд ирсэн. Тухайн адуунд азарга байсан эсэхийг мэдэхгүй, хичнээн тооны адуу байсныг ч тоолоогүй гэв.

3. Шүүгдэгч*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ....Батбаярын гэр рүү нь очсон. Тэнд очсон шалтгаан нь******* намайг утсаар дуудсан...өөрийнхөө малаас идшээ авна, цуг гаргалцаадах гэсэн, тэгээд******* бид 2 өөр өөрсдийнхөө мотоциклтой*******ын хөдөө байх гэр рүү очсон...******* манай 2 тооны адуу тусдаа явж байгаа тэрийг адуутайгаа нийлүүлчхээд ирье гэж хэлсэн...50 орчим тооны нэлээн хэдэн азарга адуу байсан ба тэдний захаар нь зогсож байсан 7 тооны адууг******* тасалж өгсөн, тухайн үед******* хэлэхдээ би чамд адуу тасалж өгье чи зараадах гэж хэлсэн. Тэгээд бид 2 тэндээс өөрөөр хэлбэл Уртын голоос Толин тээг гэх газарт ирээд******* надад 2-3 хоногийн дараа би чам руу холбогдоно гаргаж янзалчхаад хэлээрэй гэж хэлчхээд өөрөө яваад өгсөн...2-3 хоногийн дараа******* над руу залгаад Хүрээмарал сумд нядалгаа хийх гэж байна, ирж алах уу гэхээр нь ...Ууганбат руу залгаад нядалгаанд явах юм уу гэхэд тэр тэгье гэсэн...мөнгөний хэрэг байна, зарчих юм бол хувааж авъя...гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 170-173/ 4. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч******* мэдүүлэхдээ: Би 2018 оны 12 дугаар сард *******ынд очиж нядалгаа хийсэн. Тэгээд ******* надад 7 тооны адуу тасалж өгсөн. Би тэр адууг нь тууж яваад буцаагаад байсан гэв.

5. Хохирогч*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Батбаяр надад хэлэхдээ Баянхонгор аймгийн Бууцагаан сумын нутаг дэвсгэр болох Байдрагийн гүүрний хойд талаар эзэнгүй 5-6 тооны адуу гол дээр байдаг ба түүнийг манай найз харж байгаа гэж хэлсэн. Мөн Амарбаясгалангийн адуутай зүс, тамга нь таарвал аваачиж өгье гэж хэлсэн юм байна лээ. Энэ талаар*******т******* хэлсэн юм байна лээ...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 38-44/

6. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч******* мэдүүлэхдээ: Шүүгдэгч нар нь хийсэн хэргээсээ зайлсхийж, алдагдсан адууны зүсийг нь буруу хэлж байна. Би халтар азаргатай 9 тооны адуу алдсан. Дандаа бараан зүсмийн адуу байсан. ******* манай адууг хаана байсныг мэдэж байсан. Санаатай хулгайлсан гэж бодож байна гэв.

7. Хохирогч*******ын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн: ....Би 2018 оны 12 дугаар сарын 15-наас 20-ны үед 9 тооны адуугаа хайгаад тэгээд олоогүй. Тэгээд эрэл сураад явж байхад 1 дүгээр багийн иргэн Баяр, Отгонбаттай хамт явж байхад гэж надад 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр************** гэх залуу Бууцагаан сумын******* гэгчийн хамт явсан Уугаа гэх залуучууд Хөх бүрд 1 дүгээр багийн “Алаг хороот” гэх газарт уулзаж тэгээд Богдын ар луу хоёр хэсэг салж яваад Богдын ар талын уулын бэлд дахин уулзаж байхад нь Баяр, Отгонбаяр нар харчхаад яваад өгсөн. Тэгээд удалгүй Маахүүгийн адууг Богд уулсын зүүн урд зүгт үл таних 2 залуу туугаад явж байгаад Отгонбат, Баяр нартай тулж тааралдаад тухайн адууг хаячхаад зугтаад явсан гэж ярьсан юмаа. Тэгээд удалгүй миний адуунаас хар халтар азаргатай өсгий цагаан саарал гүү, цагаан оломтой хүрэн морь зэрэг 9 тооны адуу алга болсон тийм учраас би 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Хүрээмарал сумын төв орохоор ******* гэрт очиход Баянхонгор аймаг болон Улаанбаатар хот явах талаараа ярьсан. Тэгээд үүнээс хойш миний 9 тооны адуу алга болсон тул ******* үл таних 2 залуучуудыг дагуулж яваад байсан болохоор энэ залуучуудыг би сэжиглээд өргөдөл өгсөн....гэх мэдүүлэг /1-р хх-ийн 45-47/

8. Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн: ....Би тэгэхэд өөрийнхөө 2 тооны үрээг алдсан байсан юм. Тэгээд тухайн үед******* болон Ууганбат нарт адуу таарвал харж яваарай гэж хэлсэн юм. Тэгээд тэр өдрөөс хойш 2-3 хоногийн дараа 2 үрээгээ олж авсан. Би тэр талаар мэдэхгүй байна.******* л Байдрагийн гүүрний тэнд адуу байгаа талаар ярьж байсан юм. Ямар учиртай адуу болохыг******* мэдэх байгаа байх. Тэр хэлэхдээ Амарбаясгалангийн адуу байж магадгүй би хүмүүсээс сураад байгаа юм гэж хэлсэн гэхдээ Байдрагийн гүүрний тэнд яг хэн гэдэг айлд хаана тэдгээр адуу байгаа, мөн яг байгаа эсэх талаар надад тодорхой хэлээгүй...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 57-58/

9. Гэрч Б.Ууганбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Энхбат ах ганцаараа мотоциклтой манайд ирсэн. Тэр тухайн өдөр манайд хоночхоод маргааш өглөө явсан юм. Тухайн үед тэр надад нядалгаанд явах уу 1 тооны ямааг 4000 төгрөгөөр гаргана гэж хэлэхээр нь би тэгье гэж хэлсэн юм. Тэгсэн тэр тэгвэл чи Энх-Өлзийн хамт араас хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд би гэрээс гараад зам дагуу явж байсан чинь найз болох Жамбалсүрэн /Бат-Эрдэнэ/-тэй таараад нядалгаанд явах уу гэхэд тэр тэгье гэж хэлсэн. Тэгээд бид хоёр өөр өөрсдийнхөө мотоциклтой Бууцагаан сумын төв орсон юм. Учир нь ЭнхӨлзийнх сумын төвд байсан юм. Бид хоёрыг очиход Энх- Өлзий бэлэн байж байсан ба******* ах нядалгаанд явах талаар хэлсэн юм шиг байна лээ...тэр оройдоо*******ынд хоноод маргааш нь Энх-Өлзий, Жамбалсүрэн,*******,******* бид тав сумын төвд байх айлд очиж 2 хоног ямаа нядалсан юм. Тэгээд нядалж дуусчхаад Энх-Өлзий, Жамбалсүрэн бид хэд Бууцагаан сум руу буцах гээд явж байсан чинь араас******* ирсэн, ирчхээд нэг юм аваад өг гээд байхаар нь би нэг шил юм аваад Хүрээмарал сумын төвөөс гараад задалсан юм. Тэгээд түүнийг уугаад сууж байгаад би Хүрээмарал сумын төвийн дэлгүүрээс ууж идэх юм авах гээд буцаж явсан юм. Тэгэхэд нөгөө газарт*******, Жамбалсүрэн, Энх-Өлзий нар үлдсэн...үед тэр цуг явчхаад ирье гэж хэлсэн. Тэрнээс ийм ажил тийм ажлаар явъя гэж хэлээгүй. Тэгээд бид хоёр манайхаас түүний мотоциклтой явсан юм. Тэгээд явсаар байгаад*******ын хөдөө байх гэр лүү очиж тэнд хоносон юм. Оройхон дуу очсон болохоор цай уучхаад амарсан юм. Маргааш өглөө нь сэрэхэд******* алга байсан адуундаа явсан байсан. Тэгээд тэднийд байж байхад тэр азарга адуугаа тууж ирсэн ба тэндээс 2 тооны үрээ алга байна гээд тэгээд******* ах бид хоёр хайлцаад олдохгүй болохоор нь явсан юм...Энхбат,******* нар надад өөрсдийгөө хулгай хийсэн талаар хэлээгүй бүр сүүлд нь надад Жамбалсүрэн хэлэхдээ хэдүүлээ нядалгаа хийж дуусаад Бууцагаан руу буцах гээд явж байхад араас******* ирээд тэгээд нэг шил юм ууж байхад******* надад хэд хоногоос хүрээд ирээч******* бид хоёр 9 тооны адуу тууж байгаад алдсан юм чи хайлцаадхаач гэж хэлсэн гээд Жамбалсүрэн надад хэлсэн...гэх мэдүүлэг / 1-р ххийн 69-80/ 10. Гэрч Э.Соронзонболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Амарбаясгалан чи Бөмбөгөр сум руу хүн хэр таних вэ, миний адуунууд Бөмбөгөр сум руу орчих шиг боллоо. Би урьд нь*******ыг зодож байсан, тэр манай адуунаас авахдаа л авна гэж ярьж байсан тэгэхээр нь би тэгвэл тэр чинь тодорхой юм биш үү дээ гэсэн. Бөмбөгөр, Бууцагаан сумын зааг дээр байдаг Нямхүү рүү ярьсан, тэгтэл Нямхүү надад манай сумын******* гэдэг залуу Хүрээмарал сумын Хөх Бүрд 1 дүгээр баг руу 2 удаа лав явсан юу хийсэн талаар би мэдэхгүй байна, Хүрээмарал сумын*******тай найз гэж дуулдсан гэж хэлэхээр нь би тэр талаар Амарбаясгаланд хэлсэн...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 82/

11. Гэрч Д.Отгонбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Уртын гол гэх газраар манай адууг хайгаад Баяржавхлан бид 2 туугаад мотоциклтой явж байхад урдаас Баяржавхлангийн адуу цуваад гараад ирсэн юм. Уулын оройд гарахад цаана нь мотоциклтой сундалгаатай 2 хүн явж байсан харагдсан, тэгснээ цаашаа яваад өгсөн хэн болохыг нь хараагүй, адууг нь бүртгэж үзэхэд дутсан зүйл байгаагүй....гэх мэдүүлэг /1-р ххийн 84/

12. Гэрч М.Баяржавхлангийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Уртын гол гэх газраар Отгонбатын адууг туугаад мотоциклтой бид 2 явж байхад урдаас манай адуу гараад ирсэн, тэр цаанаас мотоциклтой сундалгаатай 2 хүн явж байсан харагдсан ба тэгснээ цаашаа яваад өгсөн хэн болохыг нь хараагүй...мэдүүлэг /1-р хх-ийн 86/

13. Гэрч М.Дугарсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Амарбаясгалан тэгэхэд би аймаг руу явах гэж байна, манай адууг дурандаж байгаарай гэж хэлсэн. Би бараг сар гарангын хугацаанд тэдний адууг дурандсан...2018 оны 11 дүгээр сарын 28-ны үеэр тэдний адууг дурандахад бүрэн байсан, тэрнээс хойш нээх адуунд явж чадаагүй юм.2018 оны 12 дугаар сар нэлээн гарсан байсан Хүрээмарал сумын 1 дүгээр багийн нутаг болох “Булштын хоолой” гэх газар тэдний адуутай таарсан. Тэгээд тоолж үзсэн чинь 9 тооны адуу дутсан... Амарбаясгалангийн утас руу нь залгаад адуунаас чинь 10-аад тооны адуу алга байна гэж хэлсэн...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 88/

14. Гэрч М.Энх-Өлзийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Энхбат ахад өөрт нь гэх зүйл байхгүй, ээжийн хэдэн тооны малыг хариулаад байж байдаг юм. Өөрийнх нь эд хөрөнгө гэх ганцхан мотоцикл байсан ба тэрийг нь зарсан гэсэн. Үндсэн орлого гэх зүйл байхгүй харин ээжтэй цуг амьдардаг ба хааяа даа бол хөлсөөр гадуур ажил хийнэ.*******ын үйлдсэн хэрэг нь нотлох баримтуудаар тогтоогдож шүүхээр хянан шийдвэрлэгдсэн тохиолдолд манай гэр бүлийн зүгээс хохирогчид учруулсан хохирлыг нь нөхөн төлөх болно...******* ах Бууцагаан сумын төв рүү манайхаар аргал хүргэж өгсөн ба тэгэхдээ Хүрээмарал сум руу идшинд явж байна хүн олдохгүй бол дуудна гээд явсан юм.******* ах утсаар ярихдаа маргааш нядалгаанд явна хүн олдохгүй байна өнөөдөр Хүрээмарал сумын төв дээр байх*******ын гэр рүү нь хүрээд ир гэж хэлсэн. Мөн Ууганбатыг дагуулаад ирээрэй гэж хэлсэн. Тэгэхээр нь би Ууганбат руу утсаар залгаад түүнийг дуудсан юм. Мөн түүнийг дуудахдаа Жамбалсүрэнг дагуулаад ирээрэй гэж хэлсэн юм. Жамбалсүрэнгийн хувьд миний найз юм байгаа...Хүрээмарал сумын төвд байх*******ын гэр лүү нь очсон юм... Тэгээд тэр оройн тэднийд хоноод маргааш өглөө нь сумын төвд байх махны бойнд очиж эхний өдөр 300 гаран бог малыг гаргасан, тус өдрийн ажил оройн 19 цагийн орчимд дуусаад тэгээд*******ынд очиж хоносон, маргааш нь ахиад өглөө очиж бод мал гаргасан юм...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 92-93/

15. Гэрч Д.Сундуйдоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2013-2014 оны хугацаанд*******, Амарбаясгалан нар хоорондоо харилцан зодоон хийж байсан...Батбаяр Амарбаясгалангийн адууг туучих юм сан гэж хэлж байсан...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 96-97/ 16. Гэрч Б.Жамбалсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Хүрээмарал сумд нядалгаа болж байгаа тийшээ явах уу гэхээр нь тэгье гэж хэлсэн, гэрээсээ гараад Бууцагаан сум руу ирж байсан чинь замд Ууганбат таараад тэгээд Бууцагаан сум руу бид 2 Баацагаан сумын төвд байх Энх-Өлзийн гэрт ирээд тэднийхээс Хүрээмарал сум руу мотоциклтой явсан...Хүрээмарал сумд байх*******ын гэрт очсон...” гэсэн мэдүүлэг, /1-р хх-ийн 99/

17. Гэрч М.Жавхлангийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ....1995-1997 оны хугацаанд байх манай ангид жижигхэн бор******* гэх банди байдаг байсан. Одоо тухайн үеийг сайн санахгүй байна. 1-2 дугаар анги хүртэл суусан юм чинь үсгүүдээ заалгуулж байсан байх ямар сурлагатай байсан эсэхийн одоо санахгүй байна....гэх мэдүүлэг /1-р хх-ийн 100-101/ 18. Гэрч П.Ариунсанаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Энхбатаас 400.000 төгрөгөөр цэнхэр өнгийн мотоциклийг худалдан авч байсан...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 102/ 19. Гэрч Б.Хишигтогтохын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Энхбатын ээжийнх нь мал манайд байхад тэр ер нь манайхаар байдаг байсан...миний санаж байгаагаар Хүрээмарал сум руу нядалгаанд явна гээд л дагуулж явсан...З хоног явчхаад ирсэн санаад байна...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 109-110/

20. Гэрч Г.Дэжидмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Энхбат манайхаар нийтдээ 3 удаа ирж байсан санаад байна. Хамгийн түрүүнд манайх Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын 4 дүгээр багийн нутагт отроор явж байхад******* ганцаараа ирээд манайд 3 хоночхоод явсан...Хүрээмарал сумын төвд байх гэртээ байж байхад 2018 оны 09 дүгээр сарын үед байх сайн санахгүй байна.******* мөн ганцаараа ирсэн ба манайхаас ирж хурганы арьс худалдан авч явж байсан. Түүний дараагаар 2018 оны 11 дүгээр сараас 12 дугаар сарын үед нядалгаанд ажиллана гээд манайд 2 хоносон, тэр тэгэхэд өөрийнхөө дүү болон наана 2 залуутай цуг ирж байсан. Нөхрөөсөө хэргийн талаар асуухад******* бид хоёр адуу тастаж аваад тэгээд би буцаад******* харин цаашаа тууж яваад алдсан гэж хэлсэн. Тэрнээс өөр зүйл бол нарийн хэлэхгүй байгаа юм...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 114/

21. Гэрч Я.Туваанжавын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Энхбатын ээжийнх нь хэдэн тооны би харж байхад*******ын хувьд голцуу манайхаар байдаг байсан юм...Мал нядалгаа руу дуудаж байна гээд Ууганбат өөрөө нэг явж байсан...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 118-119/

22. Баянхонгор аймгийн Энх-Нахиа ХХК-ний 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн шинжээчийн 626 дугаар: 1. Эр ямаа 8 ширхэг 1 ширхэг нь 100.000 төгрөг нийт 800.000 төгрөг 2. Эм ямаа 41 ширхэг 1 ширхэг нь 70.000 төгрөг нийт 2.870.000 төгрөг 3. Ишиг 22 ширхэг 1 ширхэг нь 40.000 төгрөг нийт 880.000 төгрөг Хулгайд алдсан эд зүйлийн нийт үнэ 4.550.000 төгрөг гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 31/

23. Баянхонгор аймгийн Энх-Нахиа ХХК-ний 2020 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн шинжээчийн 61 дугаар 1. Мустанг-5 мотоцикль 1 ширхэг 800.000 төгрөг 2. Хурга 1 настай 1 ширхэг 40.000 төгрөг нийт 840.000 төгрөг гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 35/

4. Баянхонгор аймгийн Энх-Нахиа ХХК-ний 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн шинжээчийн 97 дугаартай: 1. Мустанг-5 маркийн мотоцикль 1 ширхэг 800.000 төгрөг...гэх шинжээчийн дүгнэлт /1- р хх-ийн 148/

25. Баянхонгор аймгийн Энх-Нахиа ХХК-ний 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн шинжээчийн 99 дугаартай: 1. Мустанг-5 маркийн мотоцикль 1 ширхэг 500.000 төгрөг...гэх шинжээчийн дүгнэлт /1- р хх-ийн 152/ болон 1 дүгээр хавтаст хэргийн 10 дугаар хуудсанд авагдсан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолыг танилцуулсан тэмдэглэл, 1 дүгээр хавтаст хэргийн 31-34 дугаар хуудсанд авагдсан эд хөрөнгө битүүмжлэх мөрдөгчийн санал, прокурорын тогтоол, гэрэл зураг, 1 дүгээр хавтаст хэргийн 37 дугаар хуудсанд авагдсан 2018 оны жилийн эцсийн тооллогоор*******ын суурьт тоологдсон малын тоо, 1 дүгээр хавтаст хэргийн 122-123 дугаар хуудсанд авагдсан шинжээч, томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, 1 дүгээр хавтаст хэргийн 129 дүгээр хуудсанд авагдсан хохирогч*******ын өргөдөл, 1 дүгээр хавтаст хэргийн 139-141 дугаар хуудсанд авагдсан Номгон Аудит ХХК-ын 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 8/03 дугаартай малын үнийн тооцоолол, 1 дүгээр хавтаст хэргийн 161-163 дугаар хуудсанд шүүх хуралдааны тэмдэглэл, 180 дугаар хуудсанд авагдсан Баянхонгор аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 04-ны өдрийн 132 дугаар шийтгэх тогтоолын хуулбар болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогч талаас 3 хуудас нотлох баримт зэргийг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанЭрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн Энх-Нахиа” ХХК-ын 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 23 дугаартай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ. Шүүхээс шүүгдэгч*******, ******* нар нь бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 15- аас 20-ны өдрийн хооронд Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын 1 дүгээр багийн нутаг “Уртын гол” гэх газарт бэлчиж байсан иргэн Ц.Амарбаясгалангийн эзэмшлийн есөн / 09 / тооны адууг бүлэглэн хулгайлж есөн сая / 9.000.000 / төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тус тус болсон нь хохирогч*******, гэрч Б.Ууганбат, Э.Соронзонболд, Д.Отгонбат, М.Баяржавхлан, М.Дугарсүрэн, М.Энх-Өлзий, Д.Сундуйдорж, Б.Жамбалсүрэн, П.Ариунсанаа, Б.Хишигтогтох, Г.Дэжидмаа нарын мэдүүлэг болон Энх-Нахиа ХХК-ийн шинжээчийн 97, 99 дугаартай дүгнэлт, Номин Аудит ХХК-ийн 08/03 дугаартай дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******,******* нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байна гэж үзлээ. Иймд шүүгдэгч *******,******* нарыг бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ. Дээрх үйл баримт нь шүүгдэгч *******,******* нарын үйлдэл нь 2015 онд шинэчлэн найруулж баталсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул тэдэнд уг хуулиар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь 2015 онд шинэчлэн найруулж баталсан Эрүүгийн хуулийн хууль үйлчилж байсан цаг хугацаанд гарсан байх тул гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ. Өөрөөр хэлбэл уг хуулийн уг эрүүгийн хууль үйлчилж байсан цаг хугацаанд бусдын олон тооны мал хулгайлах гэсэн хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй байсан бөгөөд бүлэглэн гэж хүндрүүлэх нөхцлийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ний өдөр Эрүүгийн хуульд нэмж оруулсан тул шүүх 2015 онд баталсан Эрүүгийн хуулийн зохих зүйл хэсэг нь шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг хөнгөрүүлсэн гэж үзэж эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь хохирогч Т.Амарбаясгалантын 9 тооны адууг хулгайлан авчирч шүүгдэгч******* нь цааш нь тууж яваад орхисон үйлдэл гаргасан нь тус тусдаа гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулаагүй харин шүүгдэгч******* нь *******аас “гаргах адуу байгаа” эсэх талаар сурч уг адууг **************ад тууж авчирч өгсөн, шүүгдэгч******* цааш нь тууж явсан үйлдэл нь гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож, үйлдлээрээ санаатай нэгдэж гэмт хэрэгт хамтран оролцсон байна гэж шүүх дүгнэлээ. Ийм аймгийн Прокурорын газраас тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйлчлэл зөв байна гэж дүгнэлээ. Хохирогч*******ад гэмт хэргийн улмаас 9 адууны буюу есөн сая / 9.000.000 / төгрөгийн хохирол учирсан нь тогтоогдсон, хохирогч нь шүүхийн хэлэлцүүлэгт шинээр 2 хуудас алдсан малаа эрж хайсны зардал нийт дөрвөн зуун тавин мянган / 450.000 / төгрөгийн нотлох баримтыг гаргаж өгч нэхэмжилж, шүүгдэгч нараас нийт таван сая нэг зуун мянган төгрөг, эрж хайсны зардал дөрвөн зуун тавин мянган төгрөг нийт таван сая таван зуун тавин мянган / 5.550.000 / төгрөг нэхэмжилж байгаа тул шүүгдэгч*******аас дөрвөн сая долоон зуун хорин таван мянган / 4.725.000 / төгрөг гаргуулж, хохирогч*******ад олгож, шүүгдэгч *******аас найман зуун хорин таван мянган төгрөг / 825.000 / гаргуулах нь зүйтэй гэж үзлээ. Учир нь шүүгдэгч ******* нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гурван сая есөн зуун мянган / 3.900.000 / төгрөгийг төлсөн тул түүнээс үлдэгдэл найман зуун хорин таван мянган / 825.000 / төгрөг гаргуулах нь зүйтэй гэж үзлээ. Шүүгдэгч *******,******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-д заасан “хэргийг бүлэглэн үйлдсэн”-ийг шүүгдэгч *******,******* нарын хувьд хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож харин хохирлыг нөхөн төлсөн байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг ялгамжтай хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ. Шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тэдэнд оногдуулах ялыг биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Хэрэгт*******ын цагдан хоригдсон нэг зуун далан / 170, / хоногийг, шүүгдэгч *******ын ерэн нэг / 91 / хоногийн эдлэх ялаас тус тус хасаж тооцов. Шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан мотоцикл буюу түүний үнэ найман зуун мянган / 800.000 / төгрөгийг шүүгдэгч *******аас, шүүгдэгч*******ын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан мотоциклийн үнэ таван зуун мянган / 500.000 / төгрөгийг шүүгдэгч*******аас тус тус гаргуулж, улсын төсөвт шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв. Шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан мотоциклийг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 01 дүгээр сарын 23-ний өдрийн тогтоолыг улсын төсөвт найман зуун мянган төгрөгийг төлүүлэхийн тулд хэвээр үлдээж, найман зуун мянган төгрөгийг төлөх зорилгоор худалдан борлуулахыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, улсын төсөвт шилжүүлэх мөнгийг шүүгдэгчийн зүгээс төлсөн тохиолдолд мотоциклийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, мотоциклыг эзэмшигч *******т буцаан олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв. Шүүгдэгч *******,******* нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв. Шүүгдэгч *******,******* нар нь урьд ял шийтгэгдэж байсан талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдсэн тул тэднийг урьд нь гэмт хэрэг үйлдэж байсан гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч******* овогт**************,******* овогт************** нарыг бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч******* овогт**************ыг хоёр / 02 / жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч******* овогт**************ыг дөрвөн / 04 / жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан хоёр / 02 / жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч*******ад оногдуулсан дөрвөн / 04 / жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч*******ын цагдан хоригдсон нэг зуун далан / 170 / хоногийг, шүүгдэгч *******ын ерэн нэг / 91 / хоногийн эдлэх ялаас тус тус хасаж тооцсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-д зааснаар шүүгдэгч хохирогч*******ад учирсан есөн сая төгрөгийн хохирлоос шүүгдэгч*******аас дөрвөн сая долоон зуун хорин таван мянган / 4.725.000 / төгрөг гаргуулж, шүүгдэгч *******аас найман зуун хорин таван мянган / 825.000 / төгрөг гаргуулж хохирогч*******ад олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.3, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан мотоцикл буюу түүний үнэ найман зуун мянган / 800.000 / төгрөгийг, шүүгдэгч*******ын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан мотоциклийн үнэ таван зуун мянган / 500.000 / төгрөгийг шүүгдэгч *******,******* нараас тус тус гаргуулж, улсын төсөвт шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.3, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт шүүгдэгч *******ын мотоциклийг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 01 дүгээр сарын 23-ний өдрийн тогтоолыг хэвээр үлдээж, найман зуун мянган төгрөгийг төлөх зорилгоор худалдан борлуулахыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******,******* нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, тэдний эдлэх ялыг 2020 оны 06 дугаар сарын 30-ний өдрөөс эхлэн тус тус тоолсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргаан ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******,******* нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ