Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 2017/ШЦТ/447

 

 

 

 

 

 

 

 

 

 

  2017              12             22                                               2017/ШЦТ/447                               

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж, шүүгч Ю.Энхмаа, Ш.Гандансүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл,

улсын яллагч Г.Энхмаа,

шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Х.Даваахүү, Н.Баяр,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Жаргалмаа, түүний өмгөөлөгч Р.Булган,

гэрч А.Батхүү, А.Хэрлэнбаяр, Э.Эрхэмбаяр, Ш.Анхбаяр,

шинжээч Г.Мягмархишиг, О.Халиун, Г.Цэндсүрэн, Г.Ганзориг,

иргэдийн төлөөлөгч Э.Энхзаяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10  дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овгийн Д.Бд холбогдох эрүүгийн 201619000587 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Төв аймгийн Сэргэлэн суманд 1956 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн, 61 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч, нягтлан бодогч мэргэжилтэй, Төв аймгийн биеийн Тамир спортын газарт нягтлан бодогч ажилтай, , улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, дугаарын регистртэй, Б овгийн Д.Б

 

Холбогдсон хэргийн талаар

                             /Яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

 

Яллагдагч Д.Б нь 2016 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 15 цагийн орчимд Төв аймгийн Зуунмод сумын Зүүндэлгэр 4 дүгээр багийн гэр хорооллын урд талд байрлах “Зуунмод-Налайх”-ын чиглэлийн хатуу хучилттай асфальтан зам дээр 55-68 ТӨВ улсын дугаартай Тоёота Клүгэр маркийн тээврийн хэрэгсэл жолоодож, замын хөдөлгөөнд оролцож явахдаа, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар бүлгийн 8.11, 9 дүгээр бүлгийн 9.2 дахь заалтуудыг тус тус зөрчсөний улмаас унадаг дугуйтай О.Хөлгөнийг араас нь мөргөж, зам тээврийн ослын гаргаж, ослын улмаас О.Хөлгөний амь насыг хохироосон гэмт хэрэгт ходбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч, шинжээч нараас

1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч Д.Бын:

2016 оны 8 сарын 12-ны өдрийн орой Төв аймгийн Архиустын хажууд Булгатай дээр очоод нуруу бөөрөө бариулчихаад маргааш өглөө нь босоод бага эмчээрээ бариулчихаад хоол унд хийлгэж идчихээд зам заалгаж аваад гарсан. Би очихдоо Эрдэнэ сумаар яваад очсон. Тэгээд нөхөр нь надаа Баянгийн замаар яваарай ойрхон байлгийн гээд зам зааж өгсөн. Тэгээд дивиз өнгөрөөд явж байтал миний урд талд нилээн олон хүүхэд дундаа нэг хэсэг нь бөөгнөрсөн, урдаа 2 хүүхэд нилээн тасарчихсан ард нь 2 хүүхэд явж байсан. Тэгээд бид 2 манай дугуйны хүүхдүүд явж байгаа юм биш байгаадаа багш нь хаачсан юм болоо гэж хоорондоо яриж явсан. Арын 2 хүүхдийг өнгөрөөгөөд, дунд хэсэгт бөөгнөрөөд явж байсан хүүхдүүдийг тойрох гээд эсрэг ургал руу ортол хамгийн зүүн гар талын хүүхэд зүүн тийшээ огцом эргээд миний урдуур гэнт орж ирээд салхины шил мөргөөд унасан. Тэгээ би яадаг хүүхэд вэ гээд үрүүдээ зүүн тийшээ дартал ертөнцийн зүгээр урьд тал руу унасан. 4 метртэй далан их ойрхон байсан тул би нэг хальт тормоз гишгээд цаашаагаа буугаад Эрдэнэчимэг намайг зогсоочээ гэсэн боловч би яахаа мэдэхгүй зогсохгүй банйа ш дээ гэж хэлээд зогссон. Тэгээд би бууж ирээд түргэн дуудсан 15 цаг 54 минутад осол гарсан би 15 цаг 55 минутад түргэн дуудаад нөгөө хүүхэд рүү гүйсэн. Тэгээд 15 цаг 56 минутад би цагдаа дуудсан би хүүхэд дайрчихлаа хүрээд ирээч гэсэн. Цагдаа түргэнээс түрүүлээд 16 цаг 15 минутад Энхмаа прокурор, Жаргал байцаагч, жолооч нар ирсэн. Тэгээд түргэн ирэхгүй болохоор миний дүү түргэн дуудаад өгөөчээ гэсэн чинь эгчээ надад утас байхгүй гэхээр нь би утсаа өгсөн. Тэгсэн утаса авахгүй болохоор нь би миний дүү чи машинаараа энэ хүүхдийг авч яваад түргэнд аваачаад өгөөч гэсэн чинь хэргийн газраас хүн авч явж болохгүй ш дээ эгчээ гэсэн. Тэгээд цагдаа нар тормозны мөр хайгаад бужигнаж байтал 19 цагийн үед прокурор Сонинмөнх ирээд хэргийн газарт хэмжилт үзлэг хийсэн. Асуудал бол их ойлгомжгүй байсан. Хамгийн түрүүнд явсан Ариунбаяр гэх залуу орилж чарлаад Жаргал байцаагчийг заамдаж аваад гөлөг минь чи хэн бэ чиний мөрдөстэй ярина гээд орилоод байсан. Тэгэхэд Энхмаа прокурор ерөөсөө болиочээ гэж хэлээгүй. Нэг залуу яи хэн бэ гэхэд би ахлаж явсан ахлагч нь байна гэж хэлж байсан. Энхмаа прокурор урьдчилан хэлэлцүүлэг дээр 2 тал А цэг дээр маргаад байхаар нь замын 2 тал руу гаргасан гэж яриад байна лээ. Данзандоржоог бол би бага байхаас нь сайн танина яагаад гэвэл би ээжтэй нь хамт ажилладаг байсан. Тэгсэн дараа нь Данзандоржоог байсан мэтээр явсан байгаа. Би ээжээс нь асуусан чинь Данзандоржоо байхгүй Тэрэлжид амралтанд явсан гэж байсан. Ариунбаяр гэх залуу би алхаж явсан хүн нь байна гээд орилж чарлаж явсан болохоос өөр ямар нэгэн хүн хэрүүл болгоогүй. Сонинмөнх прокурор ирээд 15 минут болоод А цэгийг тогтоосон байгаа. Тэгтэл Улаанбаатар хотоос 16 цаг өнгөрч байхад ах дүү нар нь гээд Улаанбаатар хотоос ирээд нэг настай хүн хэн энэ хүүхдийг гэрээс нь авч явсан бэ гээд асуухад нөгөө орилоод байсан Ариунбаяр таг дуугай байсан. Би авч явсан юм аа гээд бас хэргээ хүлээх болов уу гэж бодсон боловч хэлээгүй. Нэг залуу орилж чарлаад байхаар нь манай хүү очоод та тайван бай гэж хэлэхэд миний хүүг заамдаж авсан тэгэхэд  манай хүү ерөөсөө юм яриагүй энэ хэрэг шийдэгдэх байх аа гэж хэлчихээд ирсэн. Энхмаа прокурор би Сонинмөнх прокурорыг утсаар дуусан гээд яриад байгаа утсаар бол яриагүй харин Сонинмөнх прокурор ямар нэгэн мэдээлэл авсан бололтой ирсэн. Энхмаа прокурор миний машины цагаан будаг унасан байсан тэрийг шинжилгээнд явуулсан гэж байгаа боловч ямар ч тийм цагаан будаг байгаагүй харин миний гуфрын жижиг цагаан таг унчихсан байсан. Би цагдаа нарт хэлж байсан та нар эсрэг ургалаа үзээчээ тэнд чинь машины цагаан будаг болон таг байна гэж хэлж байсан боловч тоогоогүй. Хэмжилт хийчихээд тэгээд л Сонинмөнх прокурор яваад өгсөн. Уг нь байцаалт дээр хамт баймаар л юм. Жаргал байцаагч надаас мэдүүлэг авчихаад та 1 дэх өдөр ирээрэй харин гэрчийг чинь байцаана гэсэн. Би талийгаачийн ар гэрт нь эмгэнэл илэрхийлж байсан мэдүүлэг өгөхдөө. Би 1 өдөр ажил явдал нь болох байх гэж бодсон. Би даралтын эмээ уугаад байж байсан тэгээд би 3 дахь хүү болох Батмөнхийг явуулаад миний хүү цагдаа дээр очоод хаягийн олоод ирээ ч нэгэнт хүний амь нас хохирчихсон юм чинь ээж нь очъё гэж хэлсэн боловч Жаргал байцаагч хаягийн өгөөгүй. Би Улаанбаатар хотын хүн юм байх гэж бодож байсан. Тэгээд би хаанахын ямар хүн гэдгийг мэдээгүй. Анхнаасаа энэ хэргийн А цэгийг буруу тогтооон байгаа. Осол болох үед зам дээр гарсан нүх замын хэв хаана байна вэ зөрүүтэй байна гэхэд Энхмаа прокурор одоо 1 жил өнгөрчихсөн ш дээ гэж байгаа юм. Манай өмгөөлөгч нар удаа дараа хүсэлт гаргаж байхад Алимаа, Сонинмөнх, Энхмаа нарын хэн нь ч бид нарын хүсэлтийг хүлээж аваагүй. Миний бодлоор тэр дугуйтай хүүхдүүд ямар ч анзаараггүй, замбараагүй явж байсан. Онгоцны далавч шиг явж байсан. Хамгийн зүүн гар талд явж байсан хүүхэд гэнт огцом эргээд ороод ирсэн. Байцаагч надаас та хэдэн жил жолоо бариж байгаа вэ гээд асуусан би 2000 оны жолооч гэж хэлсэн. Тэгээд та яагаад энэ хүүхдийг энгчихвээ гэхээр нь би огцом ороод ирлээ ш дээ гэж хэлж байсан. Би дугуйтай хүүхдүүдтэй харицаж байсан манайд хүртэл дугуй унадаг хүүхэд байдаг. Намайг санаатай 2 удаагийн хүчтэй үйлдлээр мөргөж алсан гээд Сонинмөнх прокурорын яллах дүгнэлт дээр бичиж байсан. Би үнэхээр харамсаж байна хүний амь нас гэдгийг би ойлгож байна. Гэрийн хаяг нь байхгүй олдохгүй байсан тул ар гэрийхэнтэйн уулзаж чалаагүй. Би санаатай дайръя гэж дайраагүй. Өөрөө гэнт огцом миний урдуур ороод ирсэн байгаа. Талийгаач бид нарыг араас бага зэрэг зүүн талыг бариж явсан гэж мэдүүлсэн байдаг гэрч Эрхэмбаяр /хх-117/, Хэрлэнбаяр гэрчээр /хх-107/ талд мэдүүлэг өгөхдөө талийгаач бага зэрэг зүүн гар талруу хазаахад мөргөлдсөн гэсэн байгаа. Би Сонинмөнх прокурорыг утсаар дуусан гээд Энхмаа прокурор яриад байна. Энхмаа прокурор утсаар бол яриагүй, хавтаст хэргээ бариад Жаргал байцаагийг дагаад яваад байсан гэв.

 

1.2. Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Жаргалмаагийн:

2017 оны 8 сарын 12-ны өдөр ирсэн чинь манай хүн найзуудынхаа хамт дугуйн аяллаар явахаар болсон гэж яриж байсан. 2017 оны 8 сарын 13-ны өдөр манай нөхөр Хэнтий аймгаас Улаанбаатар хотод орж ирж байна гэж ярьсан. Би дугуйтай явж байсан тул утсаар нээх их яриагүй. Албан ёсны газраас дугуйг нь түрээслүүлээд явдаг юм байна гэж байсан. Би нөхрийгөө дугуйтай явсан болохоор нь араас нь нэг их залгаагүй. Тэгсэн чинь маргааш нь буюу 2016 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 16 цагийн үед манай нөхрийн цуг явсан найзынх нь эхнэр над руу утсаар ярьж осол хэрэг болсон талаар мэдсэн. Тэгээд би Ариунбаяртай утсаар ярьсан чинь надад хэлээгүй. Гэхдээ би нас барсан талаар мэдсэн байгаа. Тэгээд би ах дүү нартаа хэлсэн. Хэрэг бол гараад цохих ёсоороо явсан байх бид нар хурдан шийдээд өгөөч ээ гэж үзэж байна. Миний хувьд бол маш их гомдолтой байна. Бид нар гэр бүлийнхээ нэг гишүүнээ алчихсан байгаа. Шүүгдэгч судлаж үзсэн чинь аймгийн орлогч прокурорын хүү юм байна лээ гэж яриж байна. Тэр хүн чинь хүүгээ алчихсан юм чинь гомдол гарах нь зүйтэй байх. Энэ талаараа үнхээр нөлөөлөөд байгаа юм бол тэр талаараа ёс зүйн хороонд нь гомдол гаргаад шалгуулах хэрэгтэй байх. Бид нар санаатай алчихлаа гэж хэлээгүй гэхдээ бид нараас нэг ч удаа уучлалт гуйгаагүй байгаа. Шүүгдэгч өөрөө 5 хүүхэдтэй эх хүн байгаа. Шүүгдэгч намайг буруугүй байхад гүтгээд байгаа юм шиг юм яриад байгаад гомдолтой байна. Таны буруутай үйлдлээс болоод ийм хэрэг болсон байгаа. Харсан гэрчүүд байна тодорхой яриад байна. Миний хувьд бол маш их гомдолтой байна. 1.550.555, орон сууцны зээлийн үлдэгдэл 49.599.997, хайрцагны үнэ 2.500.000, тэжээгчээ алдсаны зөрүү гээд нийт 118.746.006 төгрөг нэхэмжилж байна гэв.

 

Хоёр. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь  хэсэгт заасан гэмт хэргийн талаар хавтаст хэрэгт цуглуулсан, бэхжүүлж авсан нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан нотлох баримтууд. Үүнд:

2.1. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Жаргалмаагийн:

“...Би талийгаач О.Хөлгөний эхнэр нь, манай нөхөр талийгаач О.Хөлгөн нь 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Хэнтий аймагт байх гэрээсээ Улаанбаатар хот руу дугуйн аялал хийхээр гарсан юм. Ингээд тухайн өдрийн орой нь талийгаач маань Улаанбаатар хот руу орж явна гэж ярьж байсан юм. Би нөхрийгөө дугуйтай явсан болохоор нь араас нь нэг их залгаагүй. Тэгсэн чинь маргааш нь буюу 2016 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 16 цагийн үед манай нөхрийн цуг явсан найзынх нь эхнэр нь над руу утсаар ярьж осол хэрэг болсон талаар мэдсэн. Би өөрийн нөхөр О.Хөлгөнтэй ЕБС-д нэг анги байсан ба 2010 оноос хойш хамт амьдарч байгаад 2015 оны 04 дүгээр сард гэрлэлтээ батлуулж байсан одоо нэг хүүхэдтэй.  Би маш их гомдолтой байна. Манай нөхөр нь залуу хүн байсан гэр бүлээ тэжээдэг ажил хийж зээлээ төлдөг, залуугаараа ийм хүнд хэцүү байдалтай үлдсэндээ үнэхээр харуусалтай байна. Нэхэмжлэх зүйл гэвэл мөрдөн байцаалтын шатанд баримтаар эцсийн байдлаар гаргаж өгнө. Оршуулгын зардал, ирж очсон зардал, өмгөөлөгчийн хөлс зэрэг зүйлсийг нэхэмжилнэ. Анх 2016 оны 08 дугаар сарын 13-ны оройноос хойш манай нөхрийг дайрсан хүн болон тэдний ар гэрийн зүгээс ямар нэгэн туслалцаа үзүүлэх нь байтугай одоог хүртэл холбоо бариагүй, төлөөлөөд ч болтугай хүн ирээгүй уулзаа ч үгүй...” /1 дүгээр хх-ийн 104-105 дугаар хуудас/,

Мөрдөн байцаалтад дахин мэдүүлсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Жаргалмаагийн:

“...Би баримтаар гаргаж өгсөн нийт 48 ширхэг 13.178.454 төгрөгөө нэхэмжилж байгаа мөн баримтын бусаар орон сууцны зээлний үлдэгдэл, цалингийн зээлний үлдэгдэл, тэжээгчээ алдсаны тэтгэмжээр тогтоогдсон мөнгийн дүнгийн зөрүүг 18 нас хүртэл нь нэхэмжилнэ. Мөн шашны зан үйлийн талаар гарсан зардлыг нэмэлтээр баримтаар нь гаргаж өгнө...” /1 дүгээр хх-ийн 106 дугаар хуудас/,

 

2.2. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн гэрч А.Хэрлэнбаярын:

“...өгсүүр зам дээр бага зэргийн хурдтай явж байх үед араас машин ирэх шиг болсон. Тухайн үед миний бие бусад нөхөддөө машин гэж ганц орилсон. Тэр машин маш хурдтай явж байсан. Бид зам дээр зорчих хэсгийн баруун гар тал барин цуваа үүсгэн өгсөж байсан. Уг машин ирэхдээ дуут дохио өгөөгүй бас их хурдтай явж байсан. гэнэт манай талийгаач найзыг дайраад тормозоо ч гишгэлгүй яваад замаас гаран ойролцоогоор 100 гаруй метрийн цаана очоод зогссон байсан...Би яг талийгаачийг машин мөргөхөд талийгаач агаар дээр үсрээд машины салхины шилэн дээр ойгоод замын эсрэг талын шороон хөвөөн дээр унаад миний харснаар нэг босож ирээд цаашаа шороон хөвөө рүү унасан.. гэсэн...” /1 дүгээр хх-ийн 107-108-р хуудас/,

Мөрдөн байцаалтад дахин мэдүүлсэн гэрч А.Хэрлэнбаярын:

“...би өмнө талийгаачийг үл ялиг зүүн тал руугаа хазаах үед нөгөө машин ирж мөрөгсөн гэж мэдүүлсэн байгаа энэ нь тухайн үед би байцаагчид ойлгуулахдаа бид нар цуваагаар явж байсан харин бүгд шил шилээ хараад яваагүй үл ялиг бие биенээсээ зөрүүтэй явж байсан тэгэхдээ надаас үл ялиг зүүн талд талийгаачийг явж байхад нь араас нь ирж мөрөгсөн гэж ойлгуулж байсан нь бичиглэлд хазайх үед буюу бараг эргэх үед гэсэн ойлголттой орсон байгаа. Тэрнээс биш өөрөөр нэмж ярих зүйл бол байхгүй миний ярьсан зүйл бүгд үнэн. Ямар нэгэн байдлаар эргэх үйлдэл хийгээгүй төдийгүй эргэж харах сөхөөгүй ядарчихсан бүгд доошоо хараад дугуйгаа жийгээд явж байсан тухайн үед би араас машин ирж байгээ чимээ сонсогдсон тэгэхээр нь машин гэж орилсон байгаа тэгээд хэлж дуусаагүй байтал миний хажуугаар нөгөө машин 1 метр гаруй зайгаар өнгөрөөд талийгаачийн ард талаас нь тээврийн хэрэгслийнхээ баруун урд хэсгийн гуфер хэсгээрээ дугуйных нь араас мөргөөд талийгаач дээш шидэгдсэн тэгээд буухдаа нөгөө машиний салхиний шилний баруун дээд хэсэг болон дээд рам хэсэгт бууж улмаар замын эсрэг талын хөвөө хэсэг рүү шидэгдсэн. Тэгээд өндийх шиг болсон тэгээд би тэндээ дугуйгаа хаяад гүйгээд очиход цааш өнхөрөөд ойчсон. Талийгаач асфальтан замын ирмэгнээс 70-80 см зайтай л явж байсан байх. Талийгаач өөрийнхөө явж байсан урсгалд мөргүүлсэн. Бид нарын хувьд бөөгнөрч эгнэж явсан асуудал бол байхгүй тэгш биш байдлаар цувж явж байсан юм...” /2 дугаар хх-ийн 150-151 дүгээр хуудас/,

 

2.3. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн гэрч О.Эрдэнэчимэгийн:

“...бид хоёр 14 цаг жаахан өнгөрөөгөөд Төв аймаг руу Булагтайгаас Батдуламын тээврийн хэрэгсэлтэй хөдөлсөн. Ингээд би Баян сумын замд унтаж сэрж явж байгаад Төв аймгийн зүүн талд байх 016 дугаар анги өнгөрөөгөөд даваагаар нь даваад явж байсан чинь замд маань дугуйтай ногоон хувцастай хүүхдүүд явж байсан. ...Батдулам нөгөө хүүхдүүдийг тойрох гээд эсрэг урсгал руу орсон чинь нөгөө бөөгнөрсөн хүүхдүүдээс нэг дугуйтай хүүхдүүд голоос гараад ирсэн. Нэг инээмсэглэсэн царай гялс харагдаад тэр хүүхэд манай машинтай мөргөлдчихсөн. Тухайн үед нэг мэдсэн чинь машин замаас гарчихсан цаашаа нилээн явчихсан машин унах гээд байгаа юм шиг байхаар нь машинаа зогсоогоочээ гэж хэлсэн тэгсэн чинь Батдулам зогсохгүй байна ш дээ гээд байсан ба би дахиад зогсоогооч ээ гэсэн чинь Батдулам дахиад зогсохгүй байна ш дээ гээд хашгираад байсан. Ингээд машин зогссон” /1 дүгээр хх-ийн 109-110-р хуудас/,

Мөрдөн байцаалтад дахин мэдүүлсэн гэрч О.Эрдэнэчимэгийн:

“...2016 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн ...Урд талд нь нэг гэж хэлсэн нь тухайн үедээ би тэгж бодож байсан дараа нь дугуйг нь бодож байхад хоёр дугуй хажуулдуулаад тавьчихсан байсан болохоор тэгж бодсон. Надад харагдсанаар бол нэг хүүхдийн нүүр харагдаад л тар няр гээд явчихсан тэгэхээр нь би эргээд ороод ирвүү гэж бодсон. Баян сумын урд талаас шороон замаас Засмал зам руу ороод унтчихаад нэг сэрээд харахад 50 км цагийн хурдтай явж байсан тэгэхээр би тухайн осол болох үед 50 км цагийн хурдтай явж байсан гэж бодож байгаа юм. Би тухайн үед хэдэн хүн байсныг санахгүй байна, одоо хэрэг болсноос хойш жил болж байна одоо болтол таамаглаж л байгаа. Дугуйтай хүмүүс бага хурдтай явж байсан тэгэхдээ ямар ч байсан зогсоогүй байсан. Би цагаан зураас давсан гэж бодож байгаа эсрэг урсгалд орсон байсан тухайн үедээ бол тойрох үйлдэп хийж байсан. Би яг давчихсан эсэх талаар мэдээгүй. Миний хувьд нүүр нь надад харагдаад тар няр гэсэн тэгээд л яг жолоочийн урд талд ороод ирэх шиг болсон. Д.Б өөрөө машинаа барьж очоод өөрөө машинаа бариад л бид хоёр хамт гараад явсан. Бид нар мэргэжил нэгтэй хүмүүс бид нар анх 2007-2008 оны үед танилцаад найз нөхдийн холбоотой болсон, тэрнээс биш садан төрлийн холбоо байхгүй. Миний харснаар бол гадна талдаа байсан эсэхийг хараагүй мөн зүгээр л яваад байсан Д.Бын машин бол их цэмцгэр машин байсан. Би тухайн үед бөөгнөрсэн гэдэг нь бүгд ойрхон урт богино зэрэгцээд явж байсан би тухайн зэрэгцэж явж байсан хүнийг тухайн үедээ тоолоогүй болохоор ямарч байсан гураваас дээш хүн явж байсан. Ард талд нь хоёр хүн явж байсан юм. Эсрэг урсгалд ороод яг хажууд нь очих тэр агшинд осол болсон. Би өглөө нь нэг жижиг стакан аймар уусан байсан. Анх хархад замаар тарсан юм шиг хойд талын эгнээнд таруу байдалтай хувцасны хувьд шаогалдуу хувцастай харагдсан санагдаж байгаа ойролцоогоор 10-аад хүн харагдаж байсан. Анх харснаас хойш осол болох үе хүртэл баримжаагаар 10 минут болсон байх нарийн хараагүй. ...Цуварч яваа хүн бол тэгж явахгүй. Талийгаачийн нүүр буюу царайг нь харсан тэрнээс биш би биеийг нь хаашаа харсаныг нь хараагүй. эхний хоёр хүнийг тойрч гарсэн тэгээд л эсрэг урсгалд орсон гэж үзэж байгаа. Би голын цагаан зураасыг хараагүй. Би яг машин цагаан зураас давсан эсэхийг хэлж мэдэхгүй байна...” 2 дугаар хх-ийн 133-134 дүгээр хуудас/,

 

2.4. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн гэрч А.Батхүүгийн:

“...Би Хэрлэнбаяр, Ариунбаяр, Батжаргал, Эрхэмбаяр, Нямбаатар, Идэрбаатар, Гантулга, талийгаач Хөлгөн нартай 5 дугаар ангиасаа эхлээд найзалж байгаа багын найзууд байгаа юм. Ингээд 2016 оны 08 дугаар сарын эхээр Хэрлэнбаярын байрны найранд найзуудаараа сууцгааж байгаад цөмөөрөө дандаа ууж идэж байхаар дугуй аваад Богдхан уулыг дугуйгаар нэг тойроод дугуйн аялал хийж спортлог байцгаая гэж ярилцсан. 2016 оны 08 дугаар сарын 13-ны өдөр өглөө 10 цагийн үед Улаанбаатараас есүүлээ дугуй прокатлаад хамгаалалтын каск, гэрэлтүүлэгчтэй ногоон хантааз аваад гэр гэрээсээ хоол зэрэг эд зүйлс ойр зуурын зүйлсээ аваад хөдөлсөн юм. Ингээд бид нар Төв аймгийн нутаг руу орж ирээд цэргийн анги өнгөрөөд нэгийн цуваанд буюу бие биенийхээ шилийг хараад явж байсан тухайн үед цэргийн ангийн давааг өнгөрөөд хоёр удаа уруудаад Төв аймаг руу орох гээд гэр хорооллийн урдуур жаахан өгсүүр замд явж байсан. Би урд хүнийхээ дугуйг хараад явж байсан чинь хажуугаар нэг тээврийн хэрэгсэл асар хурдтай өнгөрсөн чинь гэнэт пид гээд дуу гарсан тухайн үед хамгийн түрүүнд Ариунбаяр, Батжаргал, талийгаач Хөлгөн, Эрхэмбаяр, Хэрлэнбаяр, би, Гантулга, Нямбаатар, Идэрбаатар нар гэсэн дарааллаар явж байсан тэгсэн чинь пид гэсэн дуунаар Хөлгөн мөргөгдөөд унаж байгаа харагдсан тэгэхээр нь би гүйгээд Хөлгөн рүү очсон чинь жалганы уруу унаад өгсөн байдалтай судганд зүүн тийшээ толгойгоо харуулаад дээшээ хараад хэвтэж байсан. Нэг гуталгүй байсан. Тэгэхээр нь би хиймэл амьсгаа анхны тусламж үзүүлж цээжин дээр нь зүрхний иллэг хийсэн. Тухайн үед би орчин тойрондоо юу болж байгааг анзаараагүй түргэн тусламж үзүүлээд л байж байсан юм. Хөлгөнийг дайрсан машин нь цагаан өнгийн Тоёото клуггер байсан. Тухайн үед Хөлгөн өөрийнхөө урсгалд байж байгаад л дайруулсан засмал замын ирмэгээс 50-60 см л зайтай явж байсан. Бид нар осол хэрэг болох үед нэгийн цуваагаар явж байсан бөөгнөрсөн асуудал байхгүй. Тухайн үед бид нар дугуйтай явж байхад нөгөө урсгалын хаялга дээр унаад цаашаа унасан гэхээр асар хүчтэй мөргүүлсэн. Цагаан өнгийн Тоёото клуггер маркийн тээврийн хэрэгсэл нь 100 км цагаас дээш хурдтай явж байсан сүн гээд л өнгөрөөд пид гэх чимээ гарахаар нь харсан чинь манай найз дайруулж байсан. Тухайн үед цагаан өнгийн Тоёото клуггер маркийн тээврийн хэрэгсэл хурд хэтрүүлсэн, дуут дохио өгөөгүй, уг нь бид нарыг явахад тээврийн хэрэгсэлүүд дуут дохио өгөөд хурдаа хасаж өнгөрч байсан...” /1 дүгээр хх-ийн 111-112 дугаар хуудас/,

 

2.5. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн гэрч Э.Батжаргалын:

“...Би 2016 оны 08-р сарын 13-ны өдрийн 11 цагийн орчим Улаанбаатар хотоос аршалын гүүрээр давж уулын замаар явж Баянзүрхийн товчоо, Налайх дүүрэг, 4-р зөрлөгөөр дамжин Төв аймгаар дайран Богд уулыг тойрох зорилготой унадаг дугуйтай өөрийн багийн найзууд болох Эрхэмбаяр, Ариунбаяр, Хэрлэнбаяр, Нямбаатар, Батхүү, Идэрбаатар, Гантулга, талийгаач Хөлгөн нарын хамт явцгаасан. Бид нар тэгээд Баянзүрхийн товчоо, Налайх дүүрэг, Сэргэлэн сумын 4-р зөрлөг, Зэвсэгт хүчний 016-р анги өнгөрөөд Төв аймаг орох гээд өдрийн 15 цаг 50 минутын орчим цуваагаар явж байсан ба хамгийн урд манай найз Ариунбаяр нилээд зайтай ойролцоогоор 20 орчим метрийн зайтай явж байсан. Харин би түүний араас явж байсан ба ард талд байсан 7 нилээд зайтай байхаар нь би дугуйгаа эргүүлээд буцаад эд нарын урд очиж нийлээд цувааны урд явсан. Тэгэхэд Ариунбаяр бид нараас нилээд холдоод 30-40 орчим метр зайтай явж байсан бөгөөд би доошоо хараад тонгойгоод замаа хараад явж байтал миний ард түс хийх чимээ гарсан ба би эргэж харахад талийгаач цагаан өнгийн Клугер маркийн машинд мөргүүлээд агаарт хөөрөөд замын эсрэг талд унаж байгаа харагдсан. Тэгэхэд нөгөө цагаан өнгийн Тоёота Клугер маркийн тээврийн хэрэгсэл миний хажуугаар маш хурдтай яваад өгөхөөр нь тэр машиныг би зугтлаа гэж бодсон. Тэгээд би дугуйнаасаа буугаад талийгаачийн байгаа газар бид нар очиход талийгаач замын эсрэг талын шороо хөвөө рүү унасан дээшээ харсан байдалтай, амнаас нь цус гарсан байдалтай байсан. Тухайн үед Батхүү талийгаачид анхны тусламж үзүүлэх зорилготой цээжин дээр нь дараад орилоод байж байсан, Батхүүгийн ард Идэрбаатар мөн орилоод байж байсан. Би тэр үед 103 руу залгахад 15 цаг 54 минут болж байсан 103-аас манайд хамаагүй, Төв аймгийн 7027103 руу залга гэсэн. 7027103 залгахад 91680360 дугаар руу залга гэсэн, тус руу залгахад Төв аймгийн Баянхангай сумын дугаар байсан. Тэгэхэд Хэрлэнбаяр замын машинд сууж байгаа харагдсан, Хэрлэнбаярыг явсаны дараа цагдаа нар ирээд, араас нь түргэн тусламжийн машин ирсэн. Ослын дараа байж байхад талийгаачийг дайрсан гэх цагаан өнгийн машин замын эсрэг талруу замын далан мөргөсөн байдалтай зогсож байсан. Бид нар тухайн үед замын зорчих хэсгийн баруун гар талыг шахаад явж байсан ба яг осол үед талийгаач бид нарын явж байсан цуваанаас үл ялиг зүүн талд намайг харахад машинд мөргүүлж байсан. Тус машин арын цуваатай маш ойрхон талийгаач дайрч өнгөрсөн. Бид нарын явж байсан зорчих хэсэг болон эсрэг талын урсгалд ямар нэгэн тээврийн хэрэгсэл байгаагүй. Тухайн тээврийн хэрэгслийн улсын дугаарыг нь хараагүй ба Тоёота Клугер маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгсэл байсан ба тус машин их хурдтай явж байсан. Миний бодлоор тус машиныг 130-140 орчим км, цагаас доошгүй хурдтай явж байсан гэж бодож байна. Тус тээврийн хэрэгслийн жолооч бид нарын хажуугаар явахдаа дуут дохио өгөөгүй. Мөн ямар нэгэн машин явж байна гэх мэдэгдүүлэхээр арга хэмжээ аваагүй.  Бид нар хол туулсан, мөн дээшээ өгсүүр газар байсан болохоор маш бага хурдтай их ядралттай явж байсан. Ер нь амрах бодолтой явж байсан. Ер нь бол 5 орчим км, цагийн хурдтай явж байсан. Зам тээврийн осол болох үед цаг агаар өмнөөс бага зэрэг салхитай, дулаан тогтуун байсан. Замын нөхцөл байдал хэвийн, халтиргаа гулгаа байхгүй, замд ямар нэгэн эвдрэл байхгүй, шулуун дээшээ бага зэрэг өгсүүр зам байсан ба өдөр байсан болохоор үзэгдэх орчин чөлөөтэй байсан. Бид нар бүгд каск, хамгаалалтын хувцас өмссөн байсан ба талийгаачаас өөр хэн нэгэн хүн гэмтэж бэртсэн асуудал байхгүй. Хамгаалалтын хувцас гэдэг бол бид нарыг шөнө явж байхад гэрэлтүүлэх шар хантааз байгаа юм. Бид бүгд шар хантаазтай, толгойдоо хамгаалалтын каск малгайтай явсан...” /1 дүгээр хх-ийн 113-114 дүгээр хуудас/,

Мөрдөн байцаалтад дахин мэдүүлсэн гэрч Э.Батжаргалын:

“...би тухайн гэр хороололын урд талд явж байх үедээ ард байгаа хүмүүсээсээ тасарчихсан байсан болохоор урд талд явж байсан Ариунбаярыг дуудсан чинь сонсохгүй байхаар нь би өөрийхөө урсгалд бүтэн эргээд хойноос ирж байсан 7 хүний урд талд нь гараад явсан байгаа. Тухайн үед би талийгаачийн яг урд талд гарсан. Намайг эргэх үед ямар нэгэн байдлаар эгнэсэн зүйл байгаагүй арын цуваанд талийгаач араас Эрхэмбаяр араас нь Хэрлэнбаяр, араас нь Батхүү, араас нь Гантулга, араас нь Нямбаатар араас нь Идэрбаатар гэсэн дарааллаар явж байсан. Талийгаач Зам тээврийн осол болох үед би талийгчийн яг урд талд явж байсан бөгөөд араас нэг түс хийх чимээ гараад хүн орилхоор нь дугуйгаа зогсоогоод эргээд хартал талийгаач бид нараас ялимгүй зүүн талд цагаан өнгийн тээврийн хэрэгслийн баруун урд хэсгээр мөргүүлээд агаарт хөөрч байгаа харагдсан тэгээд газарт унах шиг болсон. Харин нөгөө мөргөсөн машин шууд явсаар замын урд талын далан руу ороод чигээрээ яваад харагдахгүй болсон тэгээд би машин зугтчихлаа гээд машинд анхаарлаа хандуулчихсан байсан. Талийгаач өөрийнхөө явж байсан буюу хойд талын эгнээнд мөргүүлсэн. Би талийгаачийг мөргүүлж байгааг харсан тэгээд ойжиж байгаа л харагдсан тэгээд би бүх анхаарлаа машинд хандуулчихсан байж байсан болохоор ямар учраас замын урд талд очисоныг мэдээгүй. Тухайн үед би маш бага хурдтай явж байсан болохоор дугуй шууд зогссон тэгээд л эргээд харсан тэр үед л тийм зураглал харагдаж байсан. Тэр машиний жолооч удаж байгаад буюу 10-15 минутын дараа нэг цагдаатай хамт ирсэн. Ирэхээр нь би та одоо яаж байгаа юм бэ хүн алчихлаашдээ та яагаад зугтаад байгаа юм бэ гэж хэлсэн харин тэр хүн өөдөөс өөрийгөө өмөөрөөд л байх шиг байсан...” /2 дугаар хх-ийн 156-157 дугаар хуудас/,

 

2.6. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн гэрч Г.Ариунбаярын:

“...Би 2016 оны 08-р сарын 13-ны өдрийн 10-11 цагийн орчим Улаанбаатар хотоос Налайх дүүрэг, 4-р зөрлөгөөр дамжин Төв аймгаар дайран Богд уулыг тойрох Зорилготой унадаг дугуйтай өөрийн найзууд болох Эрхэмбаяр, Батжаргал, (эрлэнбаяр, Нямбаатар, Батхүү, Идэрбаатар, Гантулга, талийгаач Хөлгөн нарын хамт явцгаасан юм. Бид нар тэгээд Баянзүрхийн товчоо, Налайх дүүрэг, Сэргэлэн сумын 4-р зөрлөг, Зэвсэгт хүчний 016-р анги өнгөрөөд Төв аймаг орох гээд өдрийн 15-16 цагийн орчим цуваагаар явж байсан ба хамгийн урд би миний ард бусад хүмүүс явж байсан. Тэгтэл миний хажуугаар цагаан өнгийн Тоёота Клугер маркийн тээврийн хэрэгсэл замын эсрэг талын шороон хөвөөгөөр маш хурдтай тоос манаруулж яваад зогссон замын хажуу хөвөөрүү хажуу талаараа маш эвгүй зогсохоор нь би юу болсон юм бол гээд эргээд харахад манай найзууд талийгаачийн хэвтэж байсан эсрэг талын замын шороон хөвөөн дээр цугларсан байхаар нь би дугуйнаасаа буугаад очих гэхэд хөл бадайраад алхаж чадахгүй байсан болохоор би 2 орчим минут хөлөө амраагаад дугуйтайгаа яваад очиход талийгаач замын эсрэг талын хөвөөний доор дээшээ харсан байдалтай хэвтэж байсан. Тухайн үед би арай ч дээ гээд талийгаачийн хажууд очиход талийгаачийн амнаас цус гараад байсан ба Батхүү талийгаачийн хажууд нь байсан. Цагаан өнгийн Клугер маркийн машинаас 45-50 гаруй насны 2 эмэгтэй гарч ирж байсан. Тэгээд бид нар түргэн дуудаад байж байтал цагдаа нар ирээд араас нь түргэн тусламжийн машин ирсэн. Түргэн тусламжийн хүмүүс ирээд талийгаачийг нас барсан байна гэж хэлээд явсан. Бид нар тухайн үед замын зорчих хэсгийн баруун гар талыг шахаад явж байсан ба яг осол үед талийгаач замын аль хэсэгт явж байсныг би талийгаачийн урд явж байсан болохоор анзаараагүй. Тухайн тээврийн хэрэгслийн улсын дугаарыг нь хараагүй ба Тоёота Кулугер ларкийн цагаан өнгийн тээврийн хэрэгсэл байсан ба тус машин их хурдтай явж байсан. Ойролцоогоор 120 орчим км, цагийн хурдтай явсан. Тус тээврийн хэрэгслийн жолооч бид нарын хажуугаар явахдаа дуут дохио өгөөгүй, ямар нэгэн машин явж байна гэх мэдэгдүүлэхээр арга хэмжээ аваагүй. Бид нар тухайн үед зам өгсүүр байсан болохоор маш хурд багатай явж байсан. Дугуй унаад удсан хол зам туулсан байсан болохоор их удаан явж байсан. Зам тээврийн осол болох үед замын нөхцөл байдал хэвийн, халтиргаа гулгаа байхгүй, замд ямар нэгэн эвдрэл байхгүй, шулуун дээшээ өгсүүр зам байсан ба өдөр байсан болохоор үзэгдэх орчин чөлөөтэй байсан. Осол өдрийн 16 цагийн орчми болсон. Бид нар бүгд каск, хамгаалалтын хувцас өмссөн байсан ба талийгаачаас өөр хэн нэгэн хүн гэмтэж бэртсэн асуудал байхгүй. Зам тээврийн осол Тоёота Клугер машины жолооч хурд хитрүүлсэн, дуут дохио бид нарт өгөөгүй, өгсүүр зам дээр гүйцэт түрүүлэх үйлдэл хийсний улмаас болсон гэж үзэж байна. Би тус жолоочийг зогсоох арга хэмжээ аваагүй гэж үзэж байна. Яагаад гэвэл тэр машины жолооч урд явж байгаа миний хажуугаар маш хурдтай яваад замын шороон хөвөөг доошоо бууж мөргөөд машинаа зогсоосон. Миний болон бусад унадаг дугуйтай явсан хүмүүсийн биед ямар нэгэн гэмтэл бэртэл учраагүй. Тус машины жолооч өөрийнхөө жолоодож явсан машинаар талийгаачийг л мөргөж амь насийг нь хохироосон. Талийгаач бид хоёр бол 5-р ангиасаа хойш нэг ангид хамт сурсан найзууд байгаа юм. Талийгаачийг Одгэрэлийн Хөлгөн гэдэг ба ШУТИС-ийг сангийн инженерийн мэргэжпээр төгссөн, Хэнтий аймгийн “Ус суваг удирдах газар” инженер ажилтай, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг байсан. Зан байдлын төлөв даруу, нийтэч хүнд тусархуу, хамт олондоо нэр хүндтэй нэгэн байгаа юм...” /1 дүгээр хх-ийн 115-116 дугаар хуудас/,

 

2.7. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн гэрч Э.Эрхэмбаярын:

“...Манай найз Хэрлэнбаярын шинэ байрны найр 2016 оны 08-р сарын 05-ны өдөр болсон ба тухайн үед бид нар ярилцаж байгаад 2016 оны 08-р сарын 13-ны өдөр унадаг дугуйтай Богд уулыг тойрохоор болсон юм. Би 2016 оны 08-р сарын 13- ны өдрийн 10-11 цагийн орчим Улаанбаатар хотоос Налайх дүүргээр дамжин Төв аймгаар дайран Богд уулыг тойрох зорилготой унадаг дугуйтай өөрийн найзууд болох “Ариунбаяр, Батжаргал, Хэрлэнбаяр, Нямбаатар, Батхүү, Идэрбаатар, Гантулга, талийгаач Хөлгөн нарын хамт явцгаасан юм. Бид нар тэгээд Төв аймаг руу өдрийн 15-16 цагийн орчим орох гэж цуваагаар явж байсан ба миний санаж байгаагаар Ариунбаяр, Батжаргал, талийгаач Хөлгөн нар миний урд явж байсан ба би тэр 3-н ард харин миний ард Хэрлэнбаяр, Батхүү, Гантулга, Нямбаатар, Идэрбаатар нар явж байсан. Тэгтэл миний араас нэг нь машин гэж орилоход би доошоо дугуйгаа жийж явж байгаад өндийж хартал цагаан өнгийн дунд гарын жип маркийн тээврийн хэрэгсэл талийгаачийн араас нь мөргөхөд талийгаач машины^ урд салхины шилэн дээр цохигдоод эсрэг урсгалын хөвөөн дээр унасан, харин тус машин эсрэг урсгалын шороон хөвөөгийн налуу хэсгээр цааш давхиад эсрэг талын шороон хөвөөрүү налж унасан. Харин бид нар унаж явсан дугуйгаа жийж явсан газраа шидээд талийгаач дээр очиход талийгаач эсрэг талын замын хөвөөрүү өнхөрөөд унасан байсан. Бид нарыг очиход талийгаач дээшээ хараад баруун гараараа цээжний хэвлий хэсгээ бариад аманд дүүрэн цустай харагдсан ба цагаан өнгийн машинаас 40 гаруй насны 2 эмэгтэй гарч ирж байсан. Тэгээд бид нар түргэн дуудаад байж байтал цагдаа нар ирээд араас нь түргэн тусламжийн машин ирсэн. Түргэн тусламжийн хүмүүс ирээд талийгаачийг нас барсан байна гэж хэлээд явсан. Бид нар тухайн үед бүгд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Бид нар осол болох үед асфальтан замын зорчих хэсгийн баруун гар талруу шахаад явж байсан ба талийгаач тухайн үед бид нараас бага зэрэг зүүн талд явж байсан. Би дугуйгаа жийгээд явж байтал манайхны нэг нь машин гэхэд би замруугаа харахад талийгаачийг тус машин мөргөхөд талийгаач агаар дээр үсрээд машины урд салхины шилэн цохигдоод унаж байсан...” /1 дүгээр хх-ийн 117-118 дугаар хуудас/,

Мөрдөн байцаалтад мэдүүлсэн гэрч Э.Эрхэмбаярын:

“...миний араас хэн нэг нь машин гэж хашиграсан тэгээд би урагшаа хархад миний зүүн урд талд 2-3 мертийн зайд талийгаач маань явж байсан миний зүүн гарнаас 50-60 см зайтай явж байсан тэгтэл араас нь цагаан өнгийн бага оврын жийп машин баруун урд талын гупрын хэсгээр мөргөөд талийгаач агаар дээр хөөрсөн тэгээд эргээд буухдаа машиний салхины шил болон дээд рамны баруун хэсэгт ойчоод чигээрээ машин дээр явж байгаад газар ойчсон, талийгаач нэг босож ирээд буцаад замын урд талын хөвөө хэсэг рүү далан уруудаад унаад өгсөн. Талийгаач ямар нэгэн байдлаар буцаж эргэх үйлдэл хийгээгүй. Талийгаач Хөлгөн замын ирмэгнээс миний хувьд 20 орчим см зайтай явж байсан болохоор талийгаач 70-80 см зайтай л явж байсан. Өөрийнхөө явж байсан урсгалд мөргүүлсэн. Талийгаач машинд мөргүүлээд урд талд нь явж байгаад цаад талд нь буюу ойчсон газартаа дөрвөн хөлөөрөө буугаад цаашаа далан руу өнхрөөд унасан.Тэр мөргөсөн жолооч цагдаа ирсний дараа л хэргийн газар дээр ирсэн тэрнээс биш бид нар дээр ирж ярьж барьсан зүйл бол байхгүй. Цаагуур утсаар яриал байгаад байсан. Бид нарын хувьд бөөгнөрч эгнэж явсан асуудал байхгүй тэгш биш байдлаар цувж явсан болохоор ард талаас хурдтай яваа хүнд эгнэж яваа юм шиг харагдсан байхыг үгүйсгэхгүй...” /2 дугаар хх-ийн 152 дугаар хуудас/,

 

2.8. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн гэрч О.Гантулгын:

“...2016 оны 08 сарын 13-ны өглөө 10 цагийн үед Улаанбаатар хотоос 10 жилийн найзууд болох Ариунбаяр, Хөлгөн, Батхүү, Эрхэмбаяр, Хэрлэнбаяр, Батжаргал, Идэрбаатар, Нямбаатар нарын хамт есүүлээ дугуйтай Богдхаан уулыг тойрхоор гарсан юм. Бид нар Маршалын гүүр, Баянзүрхийн товчоо, Налайх дүүрэг, Сэргэлэн сумын дөрөвдүгээр зөрлөгийн асфальтан хучилттай замуудаар яваад Төв аймгийн Зуунмод сумын 4-р багийн нутаг Зүүндэлгэрийн урд талын асфальтан хучилттай зам дээр явж байх үед манайхны нэг нь машин гэж чанга дуугаар орилсон юм. Тухайн үед би ядраад ард талд яваа Идэрбаатар, Нямбаатар нарыг хүлээгээд түр зогсоод доошоо тонгойгоод амисгаагаа гаргаад амраад байж байсан. Тухайн үед би хажуугаараа машин өнгөрхийг мэдээгүй, тэр машин маш хурдтай явсан байсан. Манайхны нэг нь машин гэж орилсоны дагуу хархад урд талд 40-50 орчим метр зайд манай хэдийн нэгийг нь мөргөсөн. Тэр машин жаахан цаашаа яваад замын хажуу талруу бууж байсан. Тэр үед мөргүүлсэн нэг маань замын тэмдэгт шонгийн хажуу бага зэрэг өндийснөө жалгаруу өөрөө бөмбөрөөд унасан. Би дугуйгаа үл ялиг түрж байгаад орхиод яваад очиход Хөлгөн асфальтан замын урд талын жалганд хэвтэж байсан. Манайхнаас хамгийн түрүүнд Батхүү очиж анхан шатны тусламж үзүүлсэн. Тэгээд бид нар уйлаад хашгараад эмнэлэг дуудуулсан. Эмнэлэг 10-аад минутын дараа ирээд нас барсан гэж хэлсэн. Тухайн үед хэдэн цаг болж байсаныг мэдэхгүй байна. Ойролцоогоор 15-16 цаг болж байсан. Өөр зүйл болоогүй. Би тухайн цагаан өнгийн клугер маркийн автомашины жолооч эмэгтэй хурд хэтрүүлсэнээс зам тээврийн осол гаргасан гэж үзэж байна. Тухайн жолооч зогсоох арга хэмжээ аваагүй, бид нарын хажуугаар явахдаа дуут дрхио өгч анхааруулаагүй...” /1 дүгээр хх-ийн 119-120 дугаар хуудас/,

 

2.9. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн гэрч Г.Нямбаатарын:

“...Тухайн өдөр би өөрийн найз нар болох Ариунбаяр, Батжаргал, талийгаач Хөлгөн, Эрхэмбаяр, Хэрлэнбаяр, Батхүү, Гантулга, Идэрбаатар нарын хамт Богд уулыг дугуйгаар тойрох гээд өглөө 10 цаг өнгөрөөгөөд Улаанбаатар хотын Дүнжингарав худалдааны төвөөс дугуйтай бүгдээрээ шар ногоон өнгийн гэрэлтүүлэгч дугуйн хантааз цэнхэр ягаан ногоон өнгийн толгойн каскаар ижилсээд Баянзүрхийн товчоогоор Төв аймаг руу засмалаар явсан. Ингээд өдрийн 15 цагийн үед Төв аймгийн наад талд байх 016 дугаар цэргийн ангийг өнгөрөөд Төв аймгийн Зүүндэлгэр багийн урд талын засмалаар явж байсан хамгийн урд талд Ариунбаяр ард нь Батжаргал, түүний дараа талийгаач Хөлгөн, дараа нь Эрхэмбаяр, дараа нь Хэрлэнбаяр, дараа нь Батхүү, ард нь Гантулга, ард нь би миний араас Идэрбаатар нар гэсэн дарааллаар засмал замын баруун гар талд замаа шахаад 40-50 сантиметрийн зайтай нэгийн цуваагаар хоорондоо 1-2 метрийн зайтай явцгааж байсан тэгсэн чинь бидний араас нэг машин хурдтай орж ирсэн тухайн үед сүн гээд машин өнгөрсөн чинь эхнээсээ гуравт явж байсан Хөлгөнийг пид гээд мөргөсөн юм. Тухайн үед Хөлгөн нь агаарт миний багцаалдаж байгаагаар газраас 4-5 метрийн зайтай агаарт хөөрөөд газар унасан юм. Тэгэхээр нь би шууд дугуйгаа унаж явсан газраа орхиод шууд ард явсан Идэрээгийн үүрч явсан цүнхнээс гар утсаа гаргаж аваад 103 руу залгаад холбогдсон чинь юу гэдэг газар вэ гэхээр нь мэдэхгүй болохоор хойшоо гүйгээд ногоон хаалгатай хашааны эмэгтэйгээс юу гэдэг газар вэ гэсэн чинь надад Төв аймгийн Зүүндэлгэр гэдэг газар аа гэхээр нь буцаж залгаад 103 тай холбогдож байршлаа хэлээд очсон чинь цагдаа ирчихсэн түргэн ирээгүй байсан. Ингээд төд удалгүй түргэн ирж үзээд талийгаачийг нас « барсныг мэдсэн. Хөлгөнийг дайрсан машинаас хоёр эмэгтэй гарч ирсэн гэж хүмүүс ярьж байсан ба тэнд бас гараа боосон 25-30 орчим насны залуу ирсэн байсан юм. Ингээд тэнд байсан залуу бид нар дээр ирээд сэтгэлээ бариарай манай ээж машин барьж явсан юм аа би Төв аймгийн эмнэлэгт хэвтэж байгаад болсон асуудлыг дуулаад ирлээ гэж хэлсэн. Бид нар архи дарс уугаагүй хэрэглээгүй байсан. Миний багцаалдаж байгаагаар 120-130 км цагийн хурдтай явж байсан бол уу гэж бодож яагаад гэвэл маш хурдтай сүн гээд өнгөрөхтэй зэрэгцээд манай найзыг пид гээд мөргөж байгаа нь сонсогдсон. 3амын нөхцөл байдал ер нь тууш үзэгдэх орчин чөлөөтэй, шулуун ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй, үзэгдэх орчин чөлөөтэй байсан. Талийгаачийг дайрсан тээврийн хэрэгсэл нь засмал замын баруун гар талын эгнээнд дайрсан гэж бодож байна. Яагаад гэвэл надтай маш ойрхон өнгөрсөн нь мэдэгдсэн. Цуваагаар хоорондоо нэгээс хоёр метрийн зайтай салхиа зүсээд явж байсан Ядраад өгсүүр газар удаан явж байсан. ..” /1 дүгээр хх-ийн 121-122 дугаар хуудас/,

Мөрдөн байцаалтад дахин мэдүүлсэн гэрч Г.Нямбаатарын:

“...Бид нар бүгд нэг шугаманд явсан нь үнэн тэрнээс биш ямар нэгэн байдлаар бөөгнөрч эгнэж явсан зүйл бол байхгүй тухайн тээврийн хэрэгсэл маш их хурдтай болон маш ойрхон явж байсан нь үнэн. Би мөргөж байх үеийг бол хараагүй харин талийгаач мөргүүлээд агаарт хөөрч байгаа нь надад нуруу толгой хэсэг нь буюу ар хэсэг нь харагдаж байсан. Би цувааны сүүлээсээ хоёр дахин нь явж байсан. Замын хойд талын урсгалд буюу өөрийнхөө явж байсэн чиглэлийн урсгалд явж байсан. Тэр урсгалын хойд хэсэг буюу асфальтан замын ирмэгнээс 40-50 см зайд явж байсан. 4 дүгээр зөрлөгийн Зуунмод чиглэлийн асфальтан замын колонк дээг амарсан. Бид нар бүгд бие биенээ сайн харж явсан. Учир нь урд талд байгаа хүмүүсээсээ тасарчихгүйн тулд байнга л харж явсан. Эргэх үйлдэл хийсэн бол надад харагдана бид нар буцаж эргэх ямарч шалтгаан байгаагүй туулсан замаа эргэж хороох хүн бол байгаагүй уулзаж ярилцах байсан бол зогсоод хүлээдэг байсан. Миний хажуугаар дуу нь сонсогдоод л урд талд пэд хийх чимээ гарсан. Энэ осол бол нүд ирмэх зуур л болсон. Миний ард талын хүн Идэрбаатар байгаа. /2 дугаар хх-ийн 132 дугаар хуудас/,

 

2.10. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн гэрч Э.Идэрбаатарын:

“...Би 2016 оны 08 дугаар сарын 13-ны өглөө Улаанбаатар хотоос өөрийн найз нар болох Батхүү, Ариунбаяр, Хөлгөн, Батжаргал, Эрхэмбаяр, Хэрлэнбаяр, Гантулга, Нямбаатар нарын хамт Дүнжингараваас дугуй түрээслээд мөн хамгаалалтын каск, анхааруулах гэрэлтэгчтэй ногоон хантаазаар жигдрээд Богд уулыг тойрох гээд Баянзүрхийн товчоогоор гараад Төв аймгийн нутаг руу зүүн талаас нь нар зөв тойроод гарсан. Ингээд замдаа хоёроос гурван удаа амарсан ба Төв аймгийн нутаг руу орж ирээд 016 дугаар цэргийн ангийн хойгуур засмалаар өнгөрөөд дахиад нэг даваа даваад аймгийн зүүн талд байх гэр хорооллын урдуур явцгааж байсан. Тухайн үед хамгийн урд талд нь Ариунбаяр түүний дараа Батжаргал, талийгаач Хөлгөн, Эрхэмбаяр, Хэрлэнбаяр, Батхүү, Гантулга, Нямбаатар, Идэрбаатар нар гэсэн дарааллаар явцгааж байхад ард талаас маш хурдтайгаар нэг цагаан өнгийн машин надтай ойрхон зөрж өнгөрсөн ба машин нүдэнд харагдаад өнгөрөх төдийд түс гэсэн чимээ гарахаар нь урагшаа харсан чинь талийгаач Хөлгөн машинд мөргүүлээд машинаас дээш 3-4 метрийн өндөртэй шидэгдэж байгаа харагдсан. Мөргүүлсэн дариуд нь бид нар дугуйгаа дор дор нь орхиод орилолдоод гүйлдэж очих хооронд нөгөө машин бүр цаашаа давхиад явчихсан юм. Тэгэхээр нь бид нар найз дээрээ очсон чинь маш их цус алдсан байсан тэгэхээр нь манай найз Батхүү хиймэл амьсгаа хийх гэж оролдсон. Ослоос хойш 15-20 минутын дараа түргэний машин ирж үзэхэд манай найз өнгөрсөн байсан. Бид нар архи дарс уугаагүй хэрэглээгүй бүгдээрээ эрүүл явж байсан. Миний багцаагаар хамгийн доод тал нь 120 км цагийн хурдтай явж байсан. Яагаад гэхээр вэ нэгдүгээр миний хажуугаар маш хурдтай зөрсөн хоёрдугаарт талийгаач маш өндөр шидэгдсэн байгаа нь маш өндөр хурдтай явж байсан нь тогтоогдож байгаа гэж үзэж байгаа. Талийгаачийг дайрсан тээврийн хэрэгсэл дуут дохио өгөөгүй, замын баруун гар талын эгнээнд буюу манай эгнээнд талийгаачийг дайрсан байгаа. 3амын нөхцөл байдал тууш, үзэгдэх орчин чөлөөтэй, шулуун ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй, үзэгдэх орчин чөлөөтэй байсан. Бид нар нэгийн цуваанд ороод нэг нэгнийхээ салхинд сууж явж байсан юм. Тухайн үед талийгаач нь хантаазаа өмссөн байсан. Нэгдүгээрт хурдтай явсан хоёрдугаарт машинаа зогсоох арга хэмжээ аваагүй гуравдугаарт анхааруулах дуут дохио өгөөгүйн улмаас осол хэрэг гарсан гэж үзэж байгаа...” /1 дүгээр хх-ийн 123-124 дүгээр хуудас/,

 

2.11. Мөрдөн байцаалтад гэрч Ш.Анхбаярын:

“...2016 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын 4-р баг Зүүндэлгэрийн гэр хороололын ёртөнцийн зүгээр урд талд байрлах асфальтан зам дээр 55-68 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл зам тээврийн осол гарагсан хэргийн газрын үзлэгт оролцож осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч үйлдсэн. Асфальтан зам дээр үүссэн шинэ ухагдсан хэсэг болон цагаан өнгийн тээврийн хэрэгслийн асфальтан зам дээр унасан будагны хэлтэрхий зэргээр үндэслэж хяналтын прокурор Г.Энхмаа, Орлогч прокурор Ц.Сонинмөнх, мөрдөн байцаагч цагдаагийн дэслэгч Б.Жаргал, криминалистикийн шинжээч дэслэгч Д.Доржданзан зэрэгтэй зөвшилцөж “А” цэгийг тогтоож авсан. Хэргийн газрын үзлэгийн гэрэл зургийн үзүүлэлтэнд тусгагдсан зураг №3-т заасан асфальтан зам дээр ухагдсан хэсэг эхнийх нь А цэг, дараагийнх нь 1 тоогоор дараагийнхийг 2 тоогоор, дараагийнхийг 3 тоогоор тэмдэглэсэн байна. Мөн миний үйлдсэн схем зураг дээр мөн адил тэмдэглэгдсэн, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд мөн адил бичигдсэн нь зөрүүгүй байгааг нотлож байна...” /1дүгээр хх-ийн 198 дугаар хуудас/,

 

2.12. Мөрдөн байцаалтад гэрч Н.Лхагвадоржийн:

“...Эрүүгийн 201619000587 дугаартай хэрэгт 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр нөхөн үзлэг хийсэн. Тухайн үед би нөхөн үзлэгийн хэмжилтийг хийхдээ хэргийн газрын үзлэгийн буюу д/ч Ш.Анхбаярын үйлдсэн схем дээрхи хэмжээгээр хийсэн. “А” цэгийн хоёр талын хэмжээс зөрүүтэй байгаа нь бичиглэлийн алдаа гарсан байна...” /2 дугаар хх-ийн 158 дугаар хуудас/,

 

2.13. Мөрдөн байцаалтад гэрч Р.Баярмаагийн:

“...манай техникийн лабраторид д/ч Г.Цэндсүрэн, д/ч С.Мөнхдалай, а/х Б.Галбадрах гэсэн гурван шинжээч ажилладаг юм. Танайхаас ирүүлсэн эрүүгийн 201619000587 тоот хэрэгт дээрхи гурван шинжээч гурвуулаа оролцсон байсан. Иймд энэ төрлийн шинжилгээ хийх өөр мэргэжилтэн байхгүй ба өмнөх дүгнэлтийг гаргасан болон гаргахад оролцсон шинжээчийг дахин шинжилгээ хийхэд оролцуулхаыг хориглоно гэж Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 лахь заалтыг үндэслэн шинжилгээ хийх боломжгүй гэж буцаасан юм...” 2 дугаар хх-ийн 159 дүгээр хуудас/,

2.14. Мөрдөн байцаалтад гэрч Ч.Цогтбаярын:

“...Эрүүгийн 201619000587 тоот хэрэгт цагдаа ахлах ахлагч Бат-Амгалан яллагдагч Д.Б гэрч О.Эрдэнэчимэг нарыг драгер үлээлгэсэн тэмдэглэлд цэнхэр өнгийн дардас тоогоор бланкаар гардаг юм бланк бүрд би өөрийн цэнхэр өнгийн нэр бүхий дардасыг дарж баталгаажуулж тоолж алба хаагч нарт тарааж өгдөг, тухайн хэвэлмэл бланк дээр алба хаагч бүр өөрийнхөө тэмдэглэлийг үйлдэж үлээлгэх ёстой. Уг бланк дээр ахлах ахлагч Бат-Амгалан байлцсан хэсэгт гарын үсэг зурсан талаар би сайн мэдэхгүй байна тэмдэглэл үйлдсэн гэдэгт гарын үсэг зурах гээд андуурсан байх магадлалтай тухайн бланк дээр ахлах ахлагч Бат-Амгалан нь согтуурал шалгах багажаар үлээлгэх эрхтэй алба хаагч юм...” /2 дугаар хх-ийн 161 дүгээр хуудас/,

 

2.15. Мөрдөн байцаалтад гэрч Б.Батжаргалын:

“...Би Д Батдуламын төрсөн хүү нь байгаа юм. Би хэргийн талаар хараагүй болохоор мэдэхгүй байна. Би тухайн өдөр Төв аймгийн Зуунмод суманд эмнэлэгт хэвтэж байсан тэгээд намэйг дуудаад очиход манай ээж шоконд орчихсон хэргийн газар дээрээ л байж байсан. Манай ээж бол таван хүүхэд төрүүлж өсөгсөн өрх толгойлсон эмэгтэй хүн. Зан аашны хувьд шулуун шудрага зантай хэлнэ гэснээ хэлчихдэг л хүн. Миний мэдэхээр 10 гаруй жил тээврийн хэрэгсэл жолоодож байгаа. Зам тээврийн осол болох үед жолоодож явсан 55-68 ТӨВ улсын дугаартэй “тоёота клугер” маркийн тээврийн хэрэгсэл бол манэй ээжийн өөрийнх нь тээврийн хэрэгсэл юм ...” /2 дугаар хх-ийн 162 дугаар хуудас/,

 

2.16. Мөрдөн байцаалтад шинжээч С.Булгамаагийн:

“...2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын 4 дүгээр багийн урд талаар өнгөрч явдаг асфалтан зам дээр хэргийн газрын нөхөн үзлэгт оролцож гэрэл зураг дарж нөхөн үзлэгт оролцож үзлэгийн явц болон цэгүүдийг гэрэл зэргийн аргаар бэхжүүлсэн. Хавтэст хэргийн 26-27 дугаар хуудсан байгаа гэрэл зураг миний авсан гэрэл зураг мөн байна. Хавтаст хэргийн 26 дугаар хуудсан байгаа Зураг №5-д тусгагдсан гэрэл зураг бол асфальтан зам дээрээс авсан гэрэл зураг байгаа. Тухайн зураг дээр дугуйтай хүн анх унасан газрыг Б1 гэсэн тэмдэгтээр тэмдэглэсэн зураг байгаа тухайн зураг бол хөвөөн дээд хэсгээс асфальтан зам дээрээс авсан гэрэл зураг байгаа. Надад хавтаст хэргийн 26 дугаар хуудсан байгаа гэрэл зургууд байгаа би Зураг №2 -т Б1 цэгийг оруулж авсан нь жижиг хэмжээгээр байгаа тул харагдахгүй байна. Би энэ зургийг томрүүлж угааж өгч болно…” /1 дүгээр хх-ийн 200-202 дугаар хуудас/,

 

2.17. Мөрдөн байцаалтад гэрч Э.Батжаргал, О.Эрдэнэчимэг нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 125-126 дугаар хуудас/,

Мөрдөн байцаалтад гэрч А.Хэрлэнбаяр, О.Эрдэнэчимэг нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 127-128 дугаар хуудас/,

Мөрдөн байцаалтад гэрч А.Батхүү, О.Эрдэнэчимэг нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 129-130 дугаар хуудас/,

Мөрдөн байцаалтад гэрч О.Эрдэнэчимэг, Г.Ариунбаяр нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл /2 дугаар хх-ийн 135-136 дугаар хуудас/,

Мөрдөн байцаалтад гэрч О.Эрдэнэчимэг, А.Батхүү нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл /2 дугаар хх-ийн 137-138 дугаар хуудас/,

Мөрдөн байцаалтад гэрч О.Эрдэнэчимэг, Г.Нямбаатар нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл /2 дугаар хх-ийн 139-140 дугаар хуудас/,

Мөрдөн байцаалтад гэрч О.Эрдэнэчимэг, Э.Идэрбаатар нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл /2 дугаар хх-ийн 141-142 дугаар хуудас/,

Мөрдөн байцаалтад гэрч О.Эрдэнэчимэг, А.Хэрлэнбаяр нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл /2 дугаар хх-ийн 143-145 дугаар хуудас/,

Мөрдөн байцаалтад гэрч О.Эрдэнэчимэг, Э.Эрхэмбаяр нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл /2 дугаар хх-ийн 146-147 дугаар хуудас/,

Мөрдөн байцаалтад гэрч О.Эрдэнэчимэг, Э.Батжаргал нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл /2 дугаар хх-ийн 148-149 дүгээр хуудас/,

 

2.18. 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  5065 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

“...1.Шинжилгээнд ирүүлсэн “Тоуоto klugger” маркийн 55-66 ТӨВ улсын дугаартай автоммашины урд бамбайн баруун тал 50х33см, баруун урд гэрэл 16см, баруун урд далбаа 70x17см, урд капотны баруун тал 97х27см, зүүн урд их гэрэл урд бамбайнаас 1см зай гарсан, урд салхины шилний баруун тал 87х76см, баруун урд дээвэр 28х22см урдаас хойш чиглэлд хатуу зүйлтэй нэг удаагийн хүчтэй харилцан үйлчилсний улмаас гарсан шинэ хонхойж цуурсан гэмтлүүд байна.

2. Шинжилгээнд ирүүлсэн чирэгчний таг, нэмэлт гэрэл нь “Тоуоto klugger”  маркийн 55-68 ТӨВ улсын дугаартай автомашины урд бамбайн баруун талд байрлах чирэгчний тагны суурь, нэмэлт гэрлийн суурьтай тохирч байна.

Бусад эд зүйлүүд нь “Тоуоto klugger” маркийн автомашины эд ангитай хэлбэр, хэмжээ, өнгө, зах ирмэг хэсгээрээ болон бичиг тэмдэглэгээ, дүрслэл зэргээрээ тохирохгүй байна.

3.Шинжилгээнд ирүүлсэн чирэгчний таг, нэмэлт гэрэл нь автомашинаас ослын үед хатуу зүйлтэй хүчтэй харилцан үйлчлэх үед автомашины эд ангиудад хүчтэй доргилт хөдөлгөөн гарснаар салж унасан байх үндэслэлтэй байна...” /1 дүгээр хх-ийн 37-41 дүгээр хуудас/,

 

2.19. 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  5058 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

“...1. Шинжилгээнд ирүүлсэн “Тоуоto klugger” маркийн 55-68 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд бамбайн баруун булан ангайж салж будаг халцарсан, нэмэлт гэрэл байхгүй болсон, баруун талын гэрэл хагарсан, далбаа, капот, дээврийн баруун талын булан хонхойсон, урд салхины шил баруун хэсгээрээ хагарч үзэгдэх орчин хязгаарлагдсан зэрэг гэмтлүүдтэй байгаа нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна.

2. “Тоуоto klugger” маркийн 55-68 ТӨВ улсын дугаартай автомашины тоормос, жолооны механизм ажиллаж байна. Урд бамбайн нэмэлт гэрлээс бусад гэрэл асаж ажиллаж байна...” /1 дүгээр хх-ийн 42-48 дугаар хуудас/,

 

2.20. 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  7224 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

“...Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газрын үзлэгээр хурааж авсан цагаан өнгийн будаг нь шинжилгээнд ирүүлсэн “Тоуоto klugger” маркийн 55-68 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийн урд хэсгээс харьцуулах шинжилгээнд зориулж бэхжүүлж авсан будагтай элементийн агууламж найрлагын хувьд таарч тохирч байна.” /1 дүгээр хх-ийн 49-50 дугаар хуудас/,

 

2.21. 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 5059 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

“...1. Шинжилгээнд ирүүлсэн унадаг дугуйны хойд дугуйн тоормосны торос утас тасарсан, урд талын баруун зүүн гарны ирмэг хэсэг язарсан, урд дугуйны зөөллүүрийн холбогч тасарч унасан, урд, хойд дугуй хэв гажилтанд орж нумарсан, дугуйн рам хоёр хэсэг болж салсан, дээд рам гулзайсан, урд талын хөтлөх араа нумарсан гэмтлүүд нь урдаас хойш чиглэлд хатуу зүйлтэй нэг удаагийн хүчтэй харилцан үйлчилсний улмаас гарсан шинэ гэмтлүүд байна.

2.Шинжилгээнд ирүүлсэн цагаан гэрэл цацруулагч, “X” хэлбэрийн хар хуванцар, хагарсан гэрэл цацруулагчтай 5,5х4см хуванцар зэрэг нь “Lion bike” маркийн унадаг дугуйны урд гаранд байрлах гэрэл цацруулагчийн суурьтай, урд дугуйны гэрэл цацруулагчтай, урд хөтлөгч арааны хаалтны суурьтай тус тус тохирч байна.

Бусад эд зүйлүүд нь “Lion bike” маркийн унадаг дугуйны эд ангитай хэлбэр, хэмжээ, өнгө, зах ирмэг хэсгээрээ болон бичиг тэмдэглэгээ, дүрслэл зэргээрээ тохирохгүй байна.

3.Шинжилгээнд ирүүлсэн гэрэл цацруулагчууд, хөтлөгч арааны хаалт унадаг дугуйнаас ослын үед хатуу зүйлтэй хүчтэй харилцан үйлчлэх үед унадаг дугуйны гэрэл цацруулагчид хугарч унан доргилтын нөлөөгөөр урд хөтлөгч арааны хаалт салж унасан байх боломжтой...” /1 дүгээр хх-ийн 52-56 дугаар хуудас/,

 

2.22. 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 5080 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

“...1. Шинжилгээнд ирүүлсэн “Lions bike”  маркийн унадаг дугуйн эд анги механизмууд нь бүрэн, урд болон хойд дугуйн обод хэлбэрээ алдаж дугуй гажсан, рам хугарч салсан, хойд дугуйн хөтлөгч араа гулзайсан, гинж салсан, тоормосны торосс утас тасарч салсан зэрэг эвдрэл гэмтлүүдтэй тул техникийн бүрэн бүтэн байдпыг хангахгүй байна.

2. Унадаг дугуйн тоормосны механизм ажиллаж байна. Ослын улмаас хойд дугуйн тоормосны торосс утас тасарч салсан байна...” /1 дүгээр хх-ийн 57-62 дугаар хуудас/,

 

2.23. 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 5060 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

“...1.Шинжилгээнд ирүүлсэн Тоуоtа Кlugger маркийн 55-68 ТӨВ улсын дугаартай автомашин, “Lions bike”  маркийн унадаг дугуй зэрэг шинжилгээнд тэнцэж байна.

2.Шинжилгээнд ирүүлсэн “Lions bike” маркийн унадаг дугуйны дугуйн хэсэг Тоуоtа Кlugger маркийн 55-68 ТӨВ улсын дугаартай автомашины урд бамбайн баруун талын хэсэгтэй нэг удаагийн харилцан үйлчлэх үед дугуй хэлбэр дүрсээ алдаж хэв гажилтанд орж нумарч, торос утас тасран, дугуйн рам гулзайн хугарч унадаг дугуй хоёр хэсэг болж салсан байх боломжтой байна...” /хх1-ийн 64-66 дугаар хуудас/,

 

2.24. 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Төв аймгийн шүүхийн шинжилгээний албаны 173 дугаар шинжээчийн дүгнэлтэд:

“...1. О.Хөлгөний цусанд этилийн спирт илрээгүй.

2. О.Хөлгөннь АВО системээр I бүлгийн цустай байна...” /1 дүгээр хх-ийн 68 дугаар хуудас/,                                                                                                                                                         

2.25. 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн Төв аймгийн шүүхийн шинжилгээний албаны 113 дугаар шинжээчийн дүгнэлтэд:

“...1. Талийгаачийн биед аман хүзүү хатан хүзүүний мултрал, мэдрэл гол судасны тасрал, нүүр болон их бие хүзүү мөчдөд язарсан шарх, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэлүүд тухайн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэлүүд байна.

3. Дээрхи гэмтэлүүд нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчилэлээр үүсгэгдэнэ.

4. Хүзүүний үений мултрал,мэдрэл,гол судасны тасарсанаас нас баржээ.

5. Талийгаач нь 1-р бүлгийн цустай байжээ.

6. Талийгаачийн цусанд этилийн спирт илэрсэнгүй...” /1 дүгээр хх-ийн 69-70 дугаар хуудас/,

2.26. 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Төв аймгийн шүүхийн шинжилгээний албаны 170 дугаар шинжээчийн дүгнэлтэд:

“...1. Д.Бын цусанд этилийн спирт илрээгүй.

2. Д.Б нь АВО системээр III бүлгийн цустай байна...” /1 дүгээр хх-ийн 72 дугаар хуудас/,

 

2.27. 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 5080 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

“...1.  Хэргийн газрын үзлэгээр хураан авсан гэх чулуу мэт зүйл шинжилгээнд тэнцэж байна.                                                                                                                                                 2. Хэргийн газрын үзлэгээр хураан авсан гэх чулуу мэт зүйл дээр цус илэрсэн. Илэрсэн цус нь 0/I/ бүлгийн харъяалалтай байна.                                                                                                                3. Хэргийн газрын үзлэгээр хураан авсан гэх чулуу мэт зүйл дээр бусад биологийн гаралтай ул мөр илрээгүй...” /1 дүгээр хх-ийн 76 дугаар хуудас/,

 

2.28. 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 5155 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

“...1.   Хэргийн газрын үзлэгээр хураан авсан гэх чулуу мэт зүйл шинжилгээнд тэнцэж байна.

2.Хэргийн газрын үзлэгээр хураан авсан гэх чулуу мэт зүйл дээр цус илэрсэн. Илэрсэн цус нь 0/1/ бүлгийн харъяалалтай байна.

3.Хэргийн газрын үзлэгээр хураан авсан гэх чулуу мэт зүйл дээр бусад биологийн гаралтай ул мөр илрээгүй...” /1 дүгээр хх-ийн 78-81 дүгээр хуудас/,

 

2.29. 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 5155 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

“...1. Талийгаачийн өмсөж явсан гэх хувцас шинжилгээнд тэнцэж байна.

2.Талийгаачийн өмсөж явсан гэх юүдэнтэй саарал цамц, хар футболк, хар шорт, ногс өнгийн хантааз, саарал оймс 1хос , хар дотоож, улаан эрээн пүүз 1хос, ягаан эрээн дугуйны малгай зэрэгт цус илэрсэн.

3.Талийгаачийн өмсөж байсан гэх юүдэнтэй саарал цамц, хар футболк, ногоон өнгий- хантааз, саарал оймс 1хос зэрэгт илэрсэн цус нь 0/1/ бүлгийн харъяалалтай байна.

4.Талийгаачийн өмсөж байсан гэх хар шорт, хар дотоож, улаан эрээн пүүз 1хос, ягаа- эрээн дугуйны малгай зэрэгт илэрсэн цусны бүлгийн харъяаллыг тогтоох боломжгүй.

5.Талийгаачийн өмсөж байсан гэх юүдэнтэй саарал цамц, хар футболк, хар шорт, ногоон өнгийн хантааз, саарал оймс 1хос , хар дотоож, улаан эрээн пүүз 1хос, ягаан эрээн дугуйны малгай зэрэгт бусад биологийн гаралтай ул мөр илрээгүй...” /1 дүгээр хх-ийн 83 дүгээр хуудас/,

 

2.30. 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 00000114 дугаар шинжээчийн дүгнэлтэд:

“...1. Хэргийн материалиас харахад 55-68 ТӨВ Улсын дугаартай “Тоуоto klugger” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан иргэн Д.Б нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн байна.

2. 55-68 ТӨВ Улсын дугаартай  “Тоуоto klugger” маркийн тээврийн хэрэгсэл  жолоодож явсан иргэн Д.Б нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 8-р бүлгийн 8.11 “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна.” 9-р бүлгийн 9.2 “Жолооч хөдөлгөөнд  аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээг авна.” гэсэн заалтуудыг зөрчсөн байна.

3. Хэргийн материалиас харахад унадаг дугуй унаж явсан иргэн О.Хөлгөн нь замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн байх үндэслэл тогтоогдохгүй байна.

4. Дээрх асуултанд хариулсан.

5. Хэргийн материалиас харахад 55-68 ТӨВ Улсын дугаартай “Т.Клугерь” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан иргэн Д.Б нь урдаа яваа тээврийн хэрэгслийг зогсоход түүнийг мөргөхгүй, шүргэхгүй байх хэмжээний хоорондын зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан тохируулж замын хөдөлгөөнд оролцох мөн зогсоох арга хэмжээг авч чадаагүйн улмаас зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй.

6. Хэргийн материалиас харахад 55-68 ТӨВ Улсын дугаартай “Т.Клугерь маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан иргэн Д.Б нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 8.11, 9.2-д тус тус заасан заалтуудыг зөрчсны улмаас зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй байна...” /1 дүгээр хх-ийн 85-90 дүгээр хуудас/,

 

2.31. 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 00000130 дугаар шинжээчийн дүгнэлтэд:

“...1. Хэрэгт авагдсан материалаас үзэхэд зохицуулагч Э.Болдмандахын гаргасан 2016 оны 10-р сарын 24-ны өдрийн шинжээчийн № 114 тоот дүгнэлт үндэслэлтэй байна.

2. Хэрэгт авагдсан материалаас үзэхэд зохицуулагч Э.Болдмандахын гаргасан 2016 оны 10-р сарын 24-ны өдрийн шинжээчийн № 114 тоот дүгнэлт үндэслэлтэй байна.

3. Хэрэгт авагдсан материалаас үзэхэд 55-68 төв улсын дугаартай Тоёото клюгер маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан иргэн Д.Б нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 8.11. “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мэргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонрэж явна” мөн дүрмийн 9.2. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэв.

4.Хэрэгт авагдсан материалаас үзэхэд 55-68 төв улсын дугаартай Тоёото клюгэр маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан иргэн Д.Б нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 8.11. “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна" мөн дүрмийн 9.2. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэв.

5.Хэрэгт авагдсан материалаас үзэхэд унадаг дугуй унаж явсан иргэн О.Хөлгөн нь замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй гэж үзэв.

6.Хэрэгт авагдсан материалаас үзэхэд унадаг дугуй унаж явсан иргэн О.Хөлгөн нь замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй гэж үзэв.

7. Хэрэгт авагдсан материалаас үзэхэд 55-68 төв улсын дугаартай Тоёото клюгер маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан иргэн Д.Б нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 8.11. “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” мөн дүрмийн 9.2. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчиснөөс зам тээврийн осол гарсан гэж үзэв.

8.Хэрэгт авагдсан материалаас үзэхэд замын болон цаг агаарын нөхцөл байдал нөлөөлөөгүй, 55-68 төв улсын дугаартай Тоёото клюгер маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан иргэн Д.Б нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 8.11. “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна’ мөн дүрмийн 9.2. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгуй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөн нь осол гарах шалтгаан нөхцөл болсон гэж үзэв. /1 дүгээр хх-ийн 204 дүгээр хуудас/,

 

2.32. 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 163 дугаар нэмэлт шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлтэд:

“...1.Талийгаачийн биед аман хүзүү хатан хүзүүний мутрал.мэдрэл гол судасны тасрал, баруун талын олон хавирганы хугаралт, нүүр болон их бие хүзүү мөчдөд язарсан шарх, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.Дээрхи гэмтэлүүд тухайн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэлүүд байна.Дээрхи гэмтэлүүд нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчилэлээр үүсгэгдэнэ.

2.Тээврийн хэрэгслийн багана хэсэгтэй үйлчлэх үед үүсэх боломжтой ...” /1 дүгээр хх-ийн 206-207 дугаар хуудас/,

 

2.33. 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 7230 дугаартай шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  шинжээчийн дүгнэлтэд:

“...1.Шинжилгээнд ирүүлсэн дугуйнд эвдрэл гэмтлүүд байна. Хаана хаана нь байгааг үзлэг шинжилгээний хэсгээс харна уу.

2.Дугуйнд гарсан эвдрэлүүд нь хатуу гадаргуутай 2 удаагийн харилцан үйлчлэлээр гарсан байна.

3.Унадаг дугуйны арын дугуйнд гэмтэл байна. Хаана ямар гэмтэл гарсан зсэхийг үзлэг шинжилгээний хэсгээс харна уу.

4.Эхний эвдрэл нь эгц ар талаас, зүүн ар талаас хатуу гадаргуутай харил_3г үйлчилсэний улмаас гарсан, 2 дахь гэмтэл нь урд талаас эгц хатуу гадаргуутай харилцан үйлчилсэний улмаас гарсан байна.

5.Арын дугуйн обод хэлбэрээ алдаж сэнсэрсэн, хийгээс төмөр нумар^- гулзайсан, обод төмөр цуурч, тэгширсэн гэмтэл нь араас урагш чиглэлд эхний удаа авсан гэмтэл байна. Дугуйн гол гулзайсан, ободод үүссэн дотогш чиглэлтэй нарийн зураас мөр гэмтэл зэрэг шинж тэмдэгт үндэслэн арын дугуйнд зүүн хойноос урагш чиглэлтэй хатуу зүйлээр харилцан үйлчлэхэд буюу унадаг дугуйн хурд бага тээврийн хэрэгслийн хурд их зэрэг ялгаатай байдлаас анх автомашин дугуйн ар талаас мөргөж, дахин зүүн араас чиглэлтэй мөргөхөд үүссэн байх үндэслэлтэй;

6.Арын дугуйн обуд хэлбэрээ алдаж сэнсэрсэн, хагарч цуурч тэгширсэн дотогш чиглэлтэй нарийн зураасан мөрүүд гарсан, хатуу зүйлтэй хоёр удаагийн, хойноос болон зүүн хойноос урагш чиглэлтэй харилцан үйлчлэхэд гарсан шинэ эвдрэл, мор, гэмтлүүд байна.

7.Шинжилгээнд ирүүлсэн унадаг дугуйн рам болон арын дугуйнд хойноос болон зүүн хойноос урагш чиглэлтэй хатуу зүйлээр харилцан үйлчлэхэд буюу унадаг дугуйн хурд бага тээврийн хэрэгслийн хурд их зэрэг ялгаатай байдлаас анх автомашин дугуйн ар талаас мөргөж, дахин зүүн араас чиглэлтэй хүч үйлчлэхэд дугуйн рам доод талаар хугарч, дээд талаар гулзайлт үүсгэсэн байх үндэслэлтэй. Дугуйн рамны урд хугарсан хэсгийн дээд талаар дээш чиглэлтэй элэгдэж, мөр үүссэн, хажуу болон доод хэсгээр цуурч хугарсан зэрэг эвдрэл гэмтлүүдэд үндэслэн өргөх үе дэх автомашины цохиолтын импульс хүчний нөлөөгөөр дугуй урагш шидэгдэн унахад урдаас хойш чиглэлтэй хүчний үйлчлэлээр дээрх эвдрэл гэмтлүүд үүссэн байх үндэслэлтэй...” /1 дүгээр хх-ийн 209-213 дугаар хуудас/,

 

Гурав. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримтууд

3.1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдэээл /1 дүгээр хх-ийн 3 дугаар хуудас/,

3.2. хэрэг учралын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэлд: “...Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэлд “...А цэгийг замын...ухагдсан шинэ гэмтэл цагаан өнгийн будагны хэлтэрхий зэргийг үндэслэн авахад...баруун тийш тэгш өнцөг гарган хэмжихэд 13.30x31.65 метрийн зайд толгойгоо ертөнцийн зүгээр зүүн тийш харуулж. дээш харан нүд хагас нээлттэй 20-25 орчии насны эрэгтэй хүний цогцос баруун гарын алгыг доош харуулан гэдсэн дээр тавьж, зүүн гарыг урд зүгт харуулан хагас атгасан...байдалтай...байсныг Б үсгээр тэмдэглэн...үзлэгийг цааш үргэлжлүүлэн урд зүгт баруун тийш тэгш өнцөг гарган хэмжихэд 148.30x13.30 метрийн зайд...55-68 ТӨВ улсын дугаартай “Тоуоto klugger” маркийн тээврийн хэрэгсэл ертөнцийн зүгээр баруун тийш харсан байрлалтай...” /хх-мйн 4-8, 11-19 дугаар хуудас/,

3.3. Хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 20-21 дүгээр хуудас/,

3.4. Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 22-27 дугаар хуудас/,

3.5. Цогцост гадна үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 28-32 дугаар хуудас/,

3.6. Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /1 дүгээр хх-ийн 33 дугаар хуудас/,

3.7. Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх1-ийн 34 дүгээр хуудас/,

3.8. Шинжилгээнд зориулж дээж авсан тухай тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 35 дугаар хуудас/,

3.9. иргэний үнэмлэхний лавлагаа, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хх-ийн 144-148 дугаар хуудас/,

3.10. Жолоочийн согтуурлыг багажаар шалгасан тэмдэглэлд: “...Д.Быг 2016 оны 08 дугаар сарын 13-ны өдөр __ цагт согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгах зорилгоор “Драйгер” багажаар шалгахад 0,00% хувийн тоог үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдсон...”  /1 дүгээр хавтаст хэргийн 150 дугаар хуудас/,

3.11. Хохирлын тооцоо хийсэн тэмлэглэлд: “...нийт дүн 13,178,454 төгрөгний баримт байсныг хавтаст хэрэгт авч тооцоо хийж тэмдэглэв...” /1 дүгээр хавтаст хэргийн 152-154 дүгээр хуудас/,

3.12. Түрээсийн үйлчилгээний журам, түрээслэх, түрүүслүүлэх гэрээ, Унадаг дугуй хүлээлцсэн акт /1 дүгээр хх 170-179 дүгээр хуудас/,

3.13. шүүгдэгч Д.Баас хэрэгт хавсаргуулахаар гаргаж өгсөн зураг /1 дүгээр хх-ийн 237-246 дугаар хуудас/,

3.14. 2017 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-д: “...Д.Бын эзэмшлийн Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багийн Жаргалан хотхон 12-01 тоотод байрлах 41.2 ам метр талбай бүхий 1 өрөө орон сууцыг битүүмжилсэн. Үнэлгээ 30.000.000 төгрөг...” /2 дугаар хх-ийн 2-4 дүгээр хуудас/,

3.15. Бичиг баримт түр хураан авсан тэмдэглэлд: “...Д.Бын 151588 дугаартай жолооны үнэмлэх 1ш, Тээврийн хэрэгсэлийн гэрчилгээ 00498592 дугаартай 1ш, 0629397 дугаартай татварын гэрчилгээ...” /2 дугаар хх-ийн 36 дугаар хуудас/,

3.16. 2017 оны 09 дүгээр сарын 021-ны өдөр мэдүүлгийн газар дээр нь шалгасан тэмдэглэл /2 дугаар хх-ийн 119-131 дүгээр хуудас/ зэргийг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлалаа.  

 

Шүүгдэгч Д.Б нь 2016 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 15 цагийн орчимд Төв аймгийн Зуунмод сумын Зүүндэлгэр 4 дүгээр багийн гэр хорооллын урд талд байрлах “Зуунмод-Налайх”-ын чиглэлийн хатуу хучилттай асфальтан замд “Тоёота Клүгэр” маркийн 55-68 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар бүлгийн 8.11, 9 дүгээр бүлгийн 9.2 дахь заалтуудыг тус тус зөрчиж, унадаг дугуйтай явж байсан О.Хөлгөний араас нь мөргөж, зам тээврийн ослын гарган, амь насыг хохирсон гэмт хэрэгт холбогдсон болох нь

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Жаргалмаагийн ...2016 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 16 цагийн үед манай нөхрийн цуг явсан найзынх нь эхнэр нь над руу утсаар ярьж осол хэрэг болсон талаар мэдсэн...,

гэрч А.Хэрлэнбаярын ...Бид зам дээр зорчих хэсгийн баруун гар тал барин цуваа үүсгэн өгсөж... ...Уг машин ирэхдээ дуут дохио өгөөгүй бас их хурдтай явж... ...талийгаач найзыг дайраад тормозоо ч гишгэлгүй яваад замаас гаран ойролцоогоор 100 гаруй метрийн цаана очоод зогссон байсан...

гэрч О.Эрдэнэчимэгийн ...бид хоёр 14 цаг жаахан өнгөрөөгөөд Төв аймаг руу Булагтайгаас Батдуламын тээврийн хэрэгсэлтэй хөдөлсөн..., ...даваагаар нь даваад явж байсан чинь замд маань дугуйтай ногоон хувцастай хүүхдүүд явж байсан.  Батдулам нөгөө хүүхдүүдийг тойрох гээд эсрэг урсгал руу орсон чинь нөгөө бөөгнөрсөн хүүхдүүдээс нэг дугуйтай хүүхдүүд голоос гараад ирсэн. Нэг инээмсэглэсэн царай гялс харагдаад тэр хүүхэд манай машинтай мөргөлдчихсөн..., ...Би цагаан зураас давсан гэж бодож байгаа эсрэг урсгалд орсон байсан тухайн үедээ бол тойрох үйлдэл хийж байсан. Би яг давчихсан эсэх талаар мэдээгүй..., ...Би голын цагаан зураасыг хараагүй. Би яг машин цагаан зураас давсан эсэхийг хэлж мэдэхгүй байна...,

гэрч А.Батхүүгийн ...бид нар Төв аймгийн нутаг руу орж ирээд цэргийн анги өнгөрөөд нэгийн цуваанд буюу бие биенийхээ шилийг хараад явж байсан... ...Би урд хүнийхээ дугуйг хараад явж байсан чинь хажуугаар нэг тээврийн хэрэгсэл асар хурдтай өнгөрсөн чинь гэнэт пид гээд дуу гарсан тухайн үед хамгийн түрүүнд Ариунбаяр, Батжаргал, талийгаач Хөлгөн, Эрхэмбаяр, Хэрлэнбаяр, би, Гантулга, Нямбаатар, Идэрбаатар нар гэсэн дарааллаар явж байсан тэгсэн чинь пид гэсэн дуунаар Хөлгөн мөргөгдөөд унаж байгаа харагдсан... ...Тухайн үед Хөлгөн өөрийнхөө урсгалд байж байгаад л дайруулсан засмал замын ирмэгээс 50-60 см л зайтай явж байсан. Бид нар осол хэрэг болох үед нэгийн цуваагаар явж байсан бөөгнөрсөн асуудал байхгүй...,

гэрч Э.Батжаргалын ...би доошоо хараад тонгойгоод замаа хараад явж байтал миний ард түс хийх чимээ гарсан ба би эргэж харахад талийгаач цагаан өнгийн Клугер маркийн машинд мөргүүлээд агаарт хөөрөөд замын эсрэг талд унаж байгаа харагдсан. Тэгэхэд нөгөө цагаан өнгийн Тоёота Клугер маркийн тээврийн хэрэгсэл миний хажуугаар маш хурдтай яваад өгөхөөр нь тэр машиныг би зугтлаа гэж бодсон..., ...замын зорчих хэсгийн баруун гар талыг шахаад явж байсан ба яг осол үед талийгаач бид нарын явж байсан цуваанаас үл ялиг зүүн талд намайг харахад машинд мөргүүлж байсан...,

гэрч Г.Ариунбаярын ...хамгийн урд би миний ард бусад хүмүүс явж байсан. Тэгтэл миний хажуугаар цагаан өнгийн Тоёота Клугер маркийн тээврийн хэрэгсэл замын эсрэг талын шороон хөвөөгөөр маш хурдтай тоос манаруулж яваад зогссон замын хажуу хөвөө рүү хажуу талаараа маш эвгүй зогсохоор нь би юу болсон юм бол гээд эргээд харахад манай найзууд талийгаачийн хэвтэж байсан эсрэг талын замын шороон хөвөөн дээр цугларсан байхаар... ...Тус машины жолооч өөрийнхөө жолоодож явсан машинаар талийгаачийг л мөргөж амь насыг нь хохироосон...,  

гэрч Э.Эрхэмбаярын ...миний араас нэг нь машин гэж орилоход би доошоо дугуйгаа жийж явж байгаад өндийж хартал цагаан өнгийн дунд гарын жип маркийн тээврийн хэрэгсэл талийгаачийн араас нь мөргөхөд талийгаач машины урд салхины шилэн дээр цохигдоод эсрэг урсгалын хөвөөн дээр унасан, харин тус машин эсрэг урсгалын шороон хөвөөгийн налуу хэсгээр цааш давхиад эсрэг талын шороон хөвөө рүү налж унасан..., ...Бид нар осол болох үед асфальтан замын зорчих хэсгийн баруун гар тал руу шахаад явж байсан ба талийгаач тухайн үед бид нараас бага зэрэг зүүн талд явж байсан...,

гэрч О.Гантулгын ...Зүүндэлгэрийн урд талын асфальтан хучилттай зам дээр явж байх үед манайхны нэг нь машин гэж чанга дуугаар орилсон юм..., ...харахад урд талд 40-50 орчим метр зайд манай хэдийн нэгийг нь мөргөсөн..., ...бид нарын хажуугаар явахдаа дуут дохио өгч анхааруулаагүй...,

гэрч Г.Нямбаатарын ...хамгийн урд талд Ариунбаяр ард нь Батжаргал, түүний дараа талийгаач Хөлгөн, дараа нь Эрхэмбаяр, дараа нь Хэрлэнбаяр, дараа нь Батхүү, ард нь Гантулга, ард нь би миний араас Идэрбаатар нар гэсэн дарааллаар засмал замын баруун гар талд замаа шахаад 40-50 сантиметрийн зайтай нэгийн цуваагаар хоорондоо 1-2 метрийн зайтай явцгааж байсан..., ...бидний араас нэг машин хурдтай орж ирсэн тухайн үед сүн гээд машин өнгөрсөн чинь эхнээсээ гуравт явж байсан Хөлгөнийг пид гээд мөргөсөн юм..., ...Талийгаачийг дайрсан тээврийн хэрэгсэл нь засмал замын баруун гар талын эгнээнд дайрсан гэж бодож байна. Яагаад гэвэл надтай маш ойрхон өнгөрсөн нь мэдэгдсэн..., ...Би цувааны сүүлээсээ хоёр дахин нь явж байсан. Замын хойд талын урсгалд буюу өөрийнхөө явж байсан чиглэлийн урсгалд явж байсан. Тэр урсгалын хойд хэсэг буюу асфальтан замын ирмэгнээс 40-50 см зайд явж байсан...,

гэрч Э.Идэрбаатарын ...хамгийн урд талд нь Ариунбаяр түүний дараа Батжаргал, талийгаач Хөлгөн, Эрхэмбаяр, Хэрлэнбаяр, Батхүү, Гантулга, Нямбаатар, Идэрбаатар нар гэсэн дарааллаар явцгааж байхад ард талаас маш хурдтайгаар нэг цагаан өнгийн машин надтай ойрхон зөрж өнгөрсөн ба машин нүдэнд харагдаад өнгөрөх төдийд түс гэсэн чимээ гарахаар нь урагшаа харсан чинь талийгаач Хөлгөн машинд мөргүүлээд машинаас дээш 3-4 метрийн өндөртэй шидэгдэж байгаа харагдсан..., ...замын баруун гар талын эгнээнд буюу манай эгнээнд талийгаачийг дайрсан байгаа... гэх мэдүүлгүүд, мөрдөн байцаалтад гэрчүүдийг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэлүүд, шинжээчийн 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 5065, 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  5058, 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 7224, 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 5080, 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 5060, 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 113, 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 5155, 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 00000114, 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 00000130, 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 163, 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 7230 дүгнэлтүүд, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл болон мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, энэ хэрэгт хамаарал бүхий шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт нотолбол зохих байдлыг бүгдийг шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүх шүүгдэгч Д.Быг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б ...А цэг болон гэрчүүдийн мэдүүлэг зөрүүтэй, гэрч Анхбаяр схем зураг дээр өөрөө гарын үсэг зураагүй, хангалтгүй нотлох баримтаар намайг яллаж байгаад би гомдолтой байна...,

түүний өмгөөлөгч Х.Даваахүү, Н.Баяр нар ...хэргийн газрын үзлэгт Д.Быг оролцуулаагүй, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл дээр гэрч Анхбаяраар гарын үзэг зуруулаагүй нь үнэлэх боломжгүй, бүрэлдэхүүнтэй шинжээч томилсон тогтоолыг 2 шинжээчид танилцуулж гарын үсэг зуруулсан мөртлөө нэг шинжээчид танилцуулаагүй, хэргийн газрын үзлэгийг нөхөн хийхдээ прокурор оролцоогүй, гэрчүүдийн мэдүүлгээр А цэг наана цаана байдаг, хэргийн газрын үзлэгээр тогтоосон А цэгтэй гэрчүүдийн мэдүүлээд байгаа А цэг зөрүүтэй байгаа, шинжээчийн 5059 дугаартай дүгнэлтээр дугуйг урдаас нь мөргөсөн, ял сонсгож байцаахдаа шинэ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу ял өөрчилж сонсгоогүй, яллагдагчаас байцаалт авахдаа хуульд байхгүй зүйл заалтаар байцаалт авсан...” гэх мэдүүлэг, дүгнэлтийг гаргаж мэтгэлцдэг хэдий ч эдгээр нөхцөл байдлууд нь 1 дүгээр хавтаст хэргийн 4 дүгээр хуудсанд хэргийн газрын үзлэгийг мөрдөн байцаагч Б.Жаргал явуулж гарын үсгээ зурсан ба Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар хэргийн газрын үзлэгийг явуулахдаа “үзлэг хийхэд хөндлөнгийн 2 гэрч байлцуулна” гэсний дагуу хөндлөнгийн гэрчээр Б.Батгэрэл, М.Анхбаяр гэгч хоёр хүнийг оролцуулж, гарын үсэг зуруулсан, мөн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд гарын үсгээ зураагүй гэх гэрч Ш.Анхбаяр нь тухайн хэргийн газрын үзлэгийг явуулаагүй, харин 1 дүгээр хавтаст хэргийн 9 дүгээр хуудсанд авагдсан осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвчийг үйлдэж, гарын үсгээ зурсан байна.

 

Хэргийн газрын үзлэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 127 дугаар зүйлийн 127.4 дэх хэсэгт зааснаар “үзлэг хийхэд яллагдагч, сэжигтэн, хохирогч, гэрчийг оролцуулж болно” гэж заасан болохоос заавал оролцуулна гэж зохицуулагдаагүй болно.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч нар бүрэлдэхүүнтэй шинжээч томилсон тогтоолыг танилцуулаагүй, эрхийг хангаагүй, бүрэлдэхүүнтэй шинжээч томилсон тогтоолыг 2 шинжээчид танилцуулж гарын үсэг зуруулсан мөртлөө нэг шинжээчид танилцуулаагүй гэдэг нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 155 дугаар зүйлд шинжээчид шинжээч томилсон тогтоолыг заавал танилцуулж, гарын үсэг зуруулна гэж хуульчлагдаагүй, түүнчлэн 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шинжээчид шинжээч томилсон тогтоолыг заавал танилцуулна гэж мөн хуульчлагдаагүй бөгөөд шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн буцаан хэрэглэх үндэслэлгүй байна.

 

Мөн хэргийн газрын үзлэгийг нөхөн хийхдээ прокурор оролцоогүй гэдэг ба энэ нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 127 дугаар зүйлийн 127.3 дахь хэсэгт заасан “Онц хүнд гэмт хэргийн газрын үзлэгт прокурор заавал оролцоно” гэснээс заавал оролцоно гэсэн заалт байхгүй, тухайн гэмт хэрэг нь хүндэвтэр гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа бөгөөд уг гэмт хэргийн хэргийн газрын үзлэгийг нөхөн хийхэд прокурор заавал оролцох шаардлагагүй юм. Мөн нөхөн үзлэгээр гэрчүүдийн мэдүүлсэнээр гэмт хэрэг гарсан А цэг зөрүүтэй, наана цаана байдаг талаар зөрүүтэй мэдүүлдэг, нарийн тогтоогоогүй гэдэг боловч дээрх хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, схем бүдүүвч зэргээр тогтоогдсон А цэг нь зорчих хэсэгт авагдсан, нөхөн үзлэгээр мэдүүлсэн гэрчүүдийн мэдүүлгээр А цэг нь мөн зорчих хэсэгт авагдсан байдаг ба тухайн гэрчүүд А цэгийг өөр өөр байрлал, өнцгөөс харсан талаар мэдүүлж байгаа нь ноцтой зөрүүтэй байна гэж үзэх боломжгүй, харин А цэгийг зорчих хэсэгт авагдсан болохыг нотлож байгаа юм.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч Г.Мягмархишиг, О.Халиун нар гаргасан 130 дугаартай дүгнэлтийнхээ талаар, мөн шинжээч Г.Цэндсүрэн, Г.Ганзориг нар гаргасан 7230 дугаартай дүгнэлтийнхээ талаар тус бүр тухайн дүгнэлтийг гаргахдаа шинжээч нар санал нэгтэйгээр, ашиг сонирхолын зөрчилгүйгээр гаргасан талаар тайлбарладаг, шүүгдэгч Д.Быг Замын хөдөлгөөний зохих заалтуудыг зөрчсөн, амь хохирогч Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй болохыг тайлбарласан мэдүүлгийг,

амь хохирогчийн унаж явсан дугуйнд учирсан гэмтлийг ямар хүчин зүйлийн үйлчлэлээр, аль чиглэлээс учирсан эвдрэл болохыг тодорхой тайлбарласан мэдүүлгийг, 

Мөн шинжээч Э.Болдмандахын гаргасан 114 дугаартай дүгнэлтийн талаар талууд маргаагүй нь тухайн дүгнэлтийг хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гэж тус тус шүүх үнэлсэн болно.

 

Харин шинжээч Б.Галбадрахын гаргасан 5059 дугаартай дүгнэлт нь “амь хохирогчийн унаж явсан дугуйг урдаас хойш чиглэлтэй 1 удаагийн хүчтэй харилцан үйлчлэлийн улмаас гарсан шинэ гэмтлүүд” гэсэн хэдий ч бүрэлдэхүүнтэй шинжээчийн 7230 дугаартай дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт дүгнэлтээ тайлбарласан Г.Цэндсүрэн, Г.Ганзориг нарын мэдүүлэг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн унадаг дугуйг шинжлэн судалж, түүнд учирсан гэмтлүүдээр тус тус няцаагдаж байх тул уг шинжээчийн 5059 дугаартай дүгнэлтийг нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй, түүнчлэн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярын шинээр гаргаж өгсөн 10 хуудас фото зургийн үзүүлэлтүүдийн хуулбарыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт “хавтаст хэрэгт авагдаагүй нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гэж зааснаар шүүх уг 10 хуудас фото зургийн үзүүлэлтүүдийн хуулбарыг нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэж үзсэн болно.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваахүү 2 дугаар хавтаст хэргийн 182 дугаар хуудсанд шүүгдэгч Д.Баас яллагдагчаар мэдүүлэг авахдаа хуулинд байхгүй зүйл заалтаар байцаасан гэдэг нь техникийн шинжтэй алдаа гаргасан байх бөгөөд шүүгдэгч Д.Бд шинэ хуулиар ял өөрчилж сонсгосон байгаа нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхээс шүүхийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө талуудаас хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаас нотлох баримтаар тооцуулахгүй хасуулах талаар гаргах саналт хүсэлт байгаа эсэхийг асуусан ба талуудаас энэ талаар санал хүсэлт гаргаагүй болохыг дурдаж байна.  

 

Шүүхээс шүүгдэгч Д.Бд ял шийтгэлийг оногдуулахдаа түүний гэм буруугийн талаар маргаж байгаа, оршуулгын зардал төлөгдөөгүй, нөхөн төлөхөө илэрхийлээгүй, түүний хувийн байдал зэргийг харгалзан оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх боломжгүй, оногдуулсан хорих ялыг хуульд заасны дагуу нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Харин шүүх ...энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна... гэсний дагуу тухайн зүйл, хэсэгт ...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж... гэж зохицуулагдсан учраас шүүгдэгч Д.Бын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нь хуульд нийцэж байх бөгөөд энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулах ба эрх хасах ялыг хорих ял дээр нэмж оногдуулж байгаа тул уг ялыг эдэлж дууссаны дараа үеэс хугацааг тоолно.

 

Шүүгдэгч Д.Б цагдан хоригдсон хоноггүйг, шийтгэх тогтоол хүчинтэй болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн голоороо хоёр хэсэг тасарсан, хойд дугуй нь салсан улаан, хар өнгийн унадаг дугуй 1 ширхэгийг, машины нэмэлт гэрлийн хагархай 1 ширхэгийг, гуперийн таг 1 ширхэгийг, унадаг дугуйны цацруулагчийн хагархай 2 ширхэгийг, унадаг дугуйн арааны хагархай пивор 1 ширхэгийг, будагны хэлтэрхийнүүдийг устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгахыг,

Хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Д.Бын 151588 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассантай холбоотой зохих байгууллагад шилжүүлэхийг,

“Toyota Kluger” маркийн 55-68 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн 00498592 дугаартай гэрчилгээг, ТА№ 0629397 дугаартай авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн алан татвар, агаарын бохирдлын төлбөр төлөгчийн гэрчилгээг тус тус Б овгийн Д.Бд,

Мөрдөгчийн шүүгдэгч Д.Бын эзэмшлээс 300.000.000 /гучин сая/ төгрөгийн үнэ бүхий Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг, Жаргалан хотхоны 12-4 тоотод байрлах 41.2 ам метр талбай бүхий 1 өрөө орон сууцийг битүүмжилсэн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг  хүчингүй болгож, хууль ёсны эзэмшигч Б овгийн Д.Бд буцаан олгохыг,

шүүгдэгч Д.Баас оршуулгын зардал 15.678.454 /арван таван сая зургаан зуун далан найман мянга дөрвөн зуун тавин дөрөв/ төгрөг, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсаны улмаас үүссэн хор уршигт цалингийн зээл 888.888 /найман зуун наян найман мянга найман зуун наян найм/ төгрөг, орон сууцны зээл 24.799.998 /хорин дөрвөн сая долоон зуун ерэн есөн мянга есөн зуун ерэн найм/ төгрөг, нийт 41.367.340 /дөчин нэгэн сая гурван зуун жаран долоон мянга гурван зуун дөч/ төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч СЮ91021607 дугаарын регистртэй, Боржигон овгийн Базархандын Жаргалмаад олгохыг,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Жаргалмаа нь тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү нэхэмжилсэнийг хэлэлцэхгүй орхиж, энэ талаарх нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэйг,

Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагаас орон сууцны зээлийн 24.799.998 / хорин дөрвөн сая долоон зуун ерэн есөн мянга есөн зуун ерэн найм/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосныг тус тус дурдах нь зүйтэй.

 

Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, түүний хорих ял эдлэх хугацааг 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн тоолохыг дурдаж байгаа болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2., 36.3., 36.4.,

36.6., 36.7., 36.8., 36.10., 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2.1

дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага

болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овгийн Д.Быг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б овгийн Д.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн Д.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн Д.Бын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 7 /долоо/ жилийн хугацаагаар хассан эрх хасах ялыг шүүхээс оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хорих ялаа эдэлж дууссан үеэс хугацааг тоолсугай.

 

5. Шүүгдэгч Б овгийн Д.Б цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчинтэй болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн голоороо хоёр хэсэг тасарсан, хойд дугуй нь салсан улаан, хар өнгийн унадаг дугуй 1 ширхэгийг, машины нэмэлт гэрлийн хагархай 1 ширхэгийг, гуперийн таг 1 ширхэгийг, унадаг дугуйны цацруулагчийн хагархай 2 ширхэгийг, унадаг дугуйн арааны хагархай пивор 1 ширхэгийг, будагны хэлтэрхийнүүдийг шийтгэх тогтоол хүчинтэй болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгахыг,

Хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Б овгийн Д.Бын 151588 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассантай холбоотой зохих байгууллагад шилжүүлэхийг,

00498592 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг, ТА№ 0629397 дугаартай авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн алан татвар, агаарын бохирдлын төлбөр төлөгчийн гэрчилгээг тус тус Б овгийн Д.Бд,

Мөрдөгчийн шүүгдэгч Д.Бын эзэмшлээс 300.000.000 /гучин сая/ төгрөгийн үнэ бүхий Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг, Жаргалан хотхоны 12-4 тоотод байрлах 41.2 ам метр талбай бүхий 1 өрөө орон сууцийг битүүмжилсэн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг  хүчингүй болгож, хууль ёсны эзэмшигч Б овгийн Д.Бд тус тус буцаан олгосугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овгийн Д.Баас оршуулгын зардал 15.678.454 /арван таван сая зургаан зуун далан найман мянга дөрвөн зуун тавин дөрөв/ төгрөг, хохирол учруулсаны улмаас үүссэн хор уршигт цалингийн зээл 888.888 /найман зуун наян найман мянга найман зуун наян найм/ төгрөг, орон сууцны зээл 24.799.998 /хорин дөрвөн сая долоон зуун ерэн есөн мянга есөн зуун ерэн найм/ төгрөг, нийт 41.367.340 /дөчин нэгэн сая гурван зуун жаран долоон мянга гурван зуун дөч/ төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч СЮ91021607 дугаарын регистртэй, Боржигон овгийн Базархандын Жаргалмаад олгосугай.

 

8. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Боржигон овгийн Базархандын Жаргалмаа нь тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү нэхэмжилсэнийг хэлэлцэхгүй орхиж, энэ талаарх нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой баримтаа бүрдүүлсэний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэйг,

Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагаас орон сууцны зээлийн 24.799.998 / хорин дөрвөн сая долоон зуун ерэн есөн мянга есөн зуун ерэн найм/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосныг тус тус дурдсугай.

 

9. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б овгийн Д.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, түүний хорих ял эдлэх хугацааг 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

10. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

11. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

12. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б овгийн Д.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ц.ОТГОНЖАРГАЛ

 

ШҮҮГЧИД                                                     Ю.ЭНХМАА

 

Ш.ГАНДАНСҮРЭН