Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 142/ШШ2017/01298

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Олимпийн гудамж  тоотод оршин суух Ба овогт Лн Б /ЧЗ:7/-ын нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, -р хороолол,  тоотод байрлах “Х Х” ХХК-д холбогдох

            Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, Сүхбаатарын гудамж,       тоотод байрлах “З” ХХК.

            Орхон аймаг, Баян-Өндөр сум  дугаар хороолол -р байр 33 мкв талбайтай 4 хувийн барилгын ажлын гүйцэтгэлтэй, дуусаагүй барилгад оруулсан хөрөнгийн хэмжээгээр хөрөнгө оруулагч болохыг тогтоож, хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.           

             Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Э, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн өмгөөлөгч Н.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сэр-Оддамба нар оролцов.

  ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Х” ХХК-ны өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-21 тоот гэрчилгээтэй үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч болохыг тогтоолгох тухай. “Х” ХХК-ний өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-21 тоот гэрчилгээтэй Н хотхонд байрлах 1 р карказ барилгад 600  ам долларын хөрөнгө оруулалт хийж барилгыг барьж байгаа бөгөөд уг үл хөдлөх хөрөнгийг тус компанийн хөрөнгө гэж битүүмжилсэн. Уг хөрөнгө нь миний хөрөнгө оруулалттай барилга бөгөөд миний өмчлөлийн хөрөнгө. Гэтэл 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газраас 2017 оны 05 дугаар сарын 22-ний өдрийн 03/ тоот мэдэгдэл “Х” ХХК-д ирүүлснийг надад 2017 оны 05 дугаар сарын 28-ны өдөр мэдэгдлээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар дуудлага худалдаанд оруулах гэж байгааг надад мэдэгдэлгүй миний эрх ашгийг хохироох гэж байгаа “Х” ХХК болон Орхон аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд гомдолтой байна. Миний хөрөнгө оруулалтаар уг барилга баригдаж байгааг Орхон аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн алба “Х” ХХК мэдсээр байж, түүнчлэн надаар төлбөр төлүүлж байсан атлаа миний өмчлөлийн хөрөнгийг Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн  дугаар шүүгчийн захирамжаар манай компани З ХХК-д 485 7 төгрөгийн төлбөрт тооцон албадан дуудлага худалдаанд оруулж байгаа нь хууль бус байна. Иймд “Х” ХХК-ны өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2 тоот гэрчилгээтэй үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгч Л.Б нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө: Нэхэмжлэгч Л.Б би Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг нэмэгдүүлж байна. “Х” ХХК-ний хувьцаа эзэмшигчийн 2013 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн №13 тоот тогтоолоор нэхэмжлэгч Л.Б намайг Орхон аймаг, Баян-Өндөр сум 77 мкв талбайтай 5 хувийн барилгын ажлын гүйцэтгэлтэй дуусаагүй барилгын хөрөнгө оруулагчаар тооцсон. Хариуцагч “Х” ХХК нь хөрөнгө оруулагч Л.Б миний хөрөнгө оруулалтын эрхийг хамгаалах зорилгоор санхүүгийн баримт нийтлэх, барилгын ажлын явц, санхүүгийн байдлыг танилцуулж байсан. Үүний дагуу намайг барилгын хөрөнгө оруулагч болохыг хүлээн зөвшөөрч, надад өгөх ёстой 200 ам доллар зэргийг нэмж тооцож байсан атлаа өнөөдрийг хүртэл барилгын өмчлөгч болохыг шийдвэрлэхгүй сүүлдээ үгүйсгэж байгаад үнэхээр гомдолтой байх тул Л.Б намайг Орхон аймаг, Баян-Өндөр сум 7- мкв талбайтай 54 хувийн барилгын ажлын гүйцэтгэлтэй дуусаагүй барилгад оруулсан хөрөнгийн хэмжээгээр минь хөрөнгө оруулагч болохыг минь тогтоож хамтран өмчлөгчөөр тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна гэжээ.

Хариуцагч “Х” ХХК-ний гүйцэтгэх захирал В/ шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Манай компани нь Орхон аймгийн 7 дугаар хороололд ц барьж бусдын өмчлөлд гурвыг нь шилжүүлсэн. Иргэн Л.Бв нь 2013 онд “Х” ХХК-ний өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2 тоот гэрчилгээтэй Надежда хотхонд байрлах 14-р карказ барилгыг барихад 6 ам долларын хөрөнгө оруулалт хийж, уг барилгыг барих зорилгоор хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд улсын бүртгэлийн Ү-21 тоот гэрчилгээтэй 1-р карказ нь түүний хөрөнгө оруулалттай барилга. Улсын бүртгэлийн гэрчилгээ гарахдаа “Х” ХХК-ний хөрөнгө гэж гарсан нь үнэн. Учир нь тухайн барилга баригдсан газар манай эзэмшилд байсан учир барилгыг иргэн Л.Б өмчлөлд гаргаагүй. Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 7 дугаар шүүгчийн захирамж гарч манай компани З ХХК-д 485 797 209 төгрөгийн төлөх төлбөр гарсан бөгөөд тэр үед уг барилгыг битүүмжилсэн. Тухайн барилга нь Л.Б хөрөнгө оруулалттай болох талаар Орхон аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн алба мэдэж байсан бөгөөд анхнаас нь өөр хүний өмч хөрөнгө гэдгийг судалж мэдсэн байсан. Тухайн барилгыг иргэн Л.Б-т шилжүүлж өгөх асуудлыг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийж дуусаад чөлөөтэй шийдвэрлэж болно гэж Орхон аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанаас хариу өгж байсан боловч төлбөр төлөлтийн ажлыг шийдвэрлэж чадахгүйгээс уг барилгын өмчлөлийг иргэн Л.Бт шилжүүлж өгч чадаагүй өдийг хүрсэн. Иргэн Л.Бс 2013 онд 600 000 ам долларыг “Х” ХХК-ний ерөнхий захирал В авч улсын бүртгэлийн Ү-23 тоот гэрчилгээтэй барилгад хөрөнгө оруулалт хийсэн нь үнэн. Нэгэнт манай компани тухайн барилгад хөрөнгө оруулалт хийхээр иргэн Л.Б 600  ам долларыг авсан тул улсын бүртгэлийн Ү-2 тоот гэрчилгээтэй үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Хариуцагч “Х” ХХК-ний ерөнхий захирал В шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай, нэг гишүүнчлэл бүхий "Х" ХХК нь "С" ХХК-тай 2014 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Орхон аймаг, Баян-Өндөр сум, Ц баг 7 дугаар хорооллын -р дуусаагүй барилгуудыг З 000 000 ам доллараар худалдахаар тохиролцож төлбөр зохицуулах гэрээ болон -р байр дээр худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээ байгуулсанаас хойш төлбөрөө хугацаандаа төлөөгүй. Иймээс манай компани удаа дараа мэдэгдэл явуулж уг мэдэгдэлүүдийг тус компаний захирал Б гардаж авч байсан. Нэхэмжлэгч Л.Б нь "Су" ХХК-ны хувьцаа эзэмшигч бөгөөд хуурамч бичиг үйлдэн 14-р карказыг эзэмшилдээ авахыг санаархаж буйг эсэргүүцэн дараах тайлбарыг гаргаж байна. Л.Бс 600 000 /зургаан зуун мянга/ ам доллар огт авч барилгад хөрөнгө оруулж байгаагүй. Хэрэв хөрөнгө оруулсан нь үнэн бол "С" ХХК-ны хувьцаа эзэмшигч Б 4 карказыг бүхлээр нь худалдаж авах хүсэлтээ 2013, 2014 онуудад удаа дараа гаргахгүй байх байсан. Үүнийг гэрчлэх гэрчүүд бий. Тодруулбал: Л.Б нь 2013 онд миний танил Га дамжуулан Орхон аймаг, Баян өндөр сум, Ц багт байрлах  р дуусаагүй барилгуудыг худалдаж авах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, ГОК-ын ажилчдад хөнгөлөттэй нөхцөлөөр зээлээр өгөх болно. Худалдаа хөгжлийн банкинд барьцаанд тавьж мөнгө гаргаж өгнө хэмээн өмчлөх эрхийн гэрчилгээгээ шилжүүлж өгөхийг удаа дараа хүссэн боловч миний зүгээс тэр саналыг нь хүлээн зөвшөөрч байгаагүй. Тухайн үед надад мөнгө маш яаралтай хэрэгтэй байсан учир хямдхан ч хамаагүй өгөхөд бэлэн байсан. Гэвч санхүүгийн хямралтай байсан Монгол улсад бэлэн мөнгөөр дуусаагүй барилгыг худалдан авч хөрөнгө оруулах хүн байгаагүй учраас Б ГОК-той хийх гэж байна гэх гэрээг тэвчээртэй хүлээж, танил Г 6 сарын хугацаатай итгэмжлэл хүртэл олгож байсан. Гэтэл Б нь мөнгөгүй байсан тул бид гэрээ хийгээгүй. 2014 оны өвөл танил Э танай карказнуудыг худалдаж авах бэлэн мөнгөтэй хүн байна гээд манай компаний хуулийн зөвлөх Б.Б, менежер А.С нартай хамт Мика зочид буудлын хурлын зааланд уулзахаар товлосон цагтаа очиход мөн л Б байсан. Би тухай үед өөрт нь чи өнгөрсөн жилийнх шиг миний ажилд саад болох гэж байгаа бол хэрэггүй гэдгийг хэлж байсан. Гэвч Б нь барилгад хөрөнгө оруулах хятад хүн байгаа санаа зоволтгүй гэсэн. Ингээд 2014 оны 03 дугаар сарын 19-ны өдөр худалдах худалдан авах гэрээ байгуулж би ч компаний менежер С итгэмжлэл олгож, төлбөрөө төлсөн тохиолдолд Эрдэнэт хот дахь улсын бүртгэлийн газарт очиж өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлж өгнө гэж тохиролцсон боловч мөн л төлбөрөө төлөөгүй. Хэрэв иргэн Б нэхэмжлэлдээ хавсаргасан 2013 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн тогтоол гэх хуурамч бичиг үнэн бол 2014 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн худалдах худалдан авах гэрээг хүчингүй болгож нотариатын газраар гэрчлүүлэхгүй байсан. Түүний энэхүү үйлдэл нь хуурамч бичиг баримт үйлдсэн болохыг нотолж байна гэж үзэж байна. Хэсэг хугацааны дараа өөрийн компанийхаа нэрээр гэрээ хийнэ хэмээн "С" ХХК-ны захирал Б, БНХАУ-ын иргэн А нарыг дагуулж ирсэн. Ингээд бид төлбөрийн нөхцөлөө тохиролцож гэрээгээ байгуулсан ба гэрээ байгуулахаас ердөө нэг сарын өмнө буюу 2014 оны 05 дугаар сарын 21-ний өдөр "С" ХХК нь хувьцаа эзэмшигчээ 3 болгож өөрчилсөн байсан. Үүнийг би тухайн үед мэдсэн боловч харилцагч компанийхаа дотоод асуудалд ороцохыг хүсээгүй. Мөн нөгөөтэйгүүр төлбөрийн чадваргүй хувь хүн биш хуулийн этгээдтэй гэрээ хийж байгаа тул төлбөр тооцоон дээр маргаан гарахгүй хэмэээн итгэж -р карказуудын үнэ болох 3 сая ам долларыг нэг сарын хугацаанд бүрэн барагдуулж гэрээг дуусгавар болгоно хэмээн гэрээ хийсэн ч өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ биелүүлээгүйгээр үл барам хуурамч бичиг баримт үйлдсэн байна. Хэрэв 2013 оны 04 дүгээр сарын 09-ний өдөрийн №13/59 тоот тушаал хуурамч биш бол 4 карказыг бүгдийг худалдаж авна хэмээн төлбөр зохицуулах гэрээ хийхгүй байсан. Мөн "С" ХХК болон тус компаний хувьцаа эзэмшигч Л.Б нарт гэрээний дагуу төлбөр төлөхийг шаардаж мэдэгдэл явуулахгүй байсан. Түүнчлэн түүний өөрийн өмчлөлдөө хууль бусаар авахыг хүсээд байгаа Ү-2 дугаартай Орхон аймаг, Баян-Өндөр сум, Ц багт байрлах 7 дугаар хороололын  -р дуусаагүй барилга нь анх 2009 онд 5 хувийн гүйцэтгэлтэйгээр улсын бүртгэлд бүртгүүлж байсан ба одоог хүртэл энэ хэвээрээ байгаа. Хэрэв нэгэнт хөрөнгө оруулсан бол хөрөнгө оруулагч өөрийн оруулсан хөрөнгөндөө санаа тавьж барилгын явцтай танилцаж хөрөнгөндөө санаа тавих байсан. Мөн -р барилгад 2009 оноос хойш барилга угсралтын ажил хийгдээгүй болно. Үүгээр хөрөнгө оруулсан гэх нь хуурамч гэдгээ нотолж байна. "Х" ХХК-ний 100 хувийн хувьцаа эзэмшигч БНХАУ-ын иргэн В миний бие Монгол улсруу орж чадахгүй өөрийн оронд хил дээр хориотой байгааг далимдуулан В нь нэр бүхий хүмүүстэй үгсэн хуйвалдаж удаа дараа компаний бичиг баримтыг ашиглан компанид болон хувьцаа эзэмшигч надад маш их хэмжээний хохирол учируулж байгаа. Үүнийг би хуулийн байгууллагаар шалгуулах болно. Мөн Ү-2 үл хөдлөхийн дугаартай 1-р карказ нь барилгын ажил зогсож өр төлбөрт орсоны үндсэн дээр Орхон аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад барьцаанд байгаа ба "С"ХХК-ны хувьцаа эзэмшигчид ч үүнийг мэдэж байсан. Бманай барилгуудыг чанарын шаардлага хангасан эсэх, цаашид барилга угсралтын ажил хийж гүйцэтгэхэд ямар нэг доголдол байгаа эсэх талаар дүгнэлт гаргуулна гэж мэргэжлийн хяналтын газарт хүсэлт өгч байсан. Манай компани ч үүнийг нь хүлээн зөвшөөрч хүсэлтээ өгч байсан. Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлт гарсаны дараа төлбөрөө төлнө хэмээн мөн хугацаа хожиж байсан. Хэрэв 2013 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 13/59 тоот тогтоол үнэн байсан бол нэхэмжлэгч Л.Б нь үүнээс өмнө барилгын чанарыг шалгуулж хөрөнгө оруулах байсан гэжээ.

Гуравдагч этгээд “З” ХХК нь шүүхэд гаргасан бие даасан шаардлагадаа: Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд гаргасан байна. Гуравдагч этгээдээр оролцож буй "З" ХХК нь нэхэмжлэгчийн энэхүү маргаж буй обьектийн өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн нэхэмжлэл, хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг хүлээн зөвшөөрөх боломжгүй, хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж дараах үндэслэл, тайлбарыг гаргаж байна. Үүнд: "З" ХХК нь 2008 оны 06 дугаар сарын 19-ний өдөр "Х" ХХК болон "Ж" ХХК-тай Эрдэнэт хотын   дугаар хорооллын барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан ба "З" ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж   дугаар хорооллын 11, 14, 15, 20, 21-р байрууд буюу нийт 5 орон сууцны карказыг бүрэн хийж гүйцэтгэсэн. Гэтэл гүйцэтгэсэн ажлын хөлсийг төлөхгүй байсан учир 2008 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр барилгын ажлаа зогсоосон. Ингээд 2008 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гүйцэтгэсэн ажлыг дүгнэж гүйцэтгэлийг 90 хувиар тооцож "З" ХХК-д 5 768 798 юанийг өгөх, ажил дууссаны дараа үлдэгдэл 10 хувийг төлөхөөр харилцан тохиролцож энэ тухай баримт үйлдсэн боловч мөн л мөнгөө төлөхгүй байсан учир "З" ХХК нь Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж хариуцагч "Х" ХХК болон "Ж" ХХК-ууд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч, талуудын эвлэрлийг баталж шийдвэрлэсэн болно. Хариуцагч "Х" ХХК нь сайн дураар төлбөрөө төлөхгүй байсан учир манай компани Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүсэлт гаргасны дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж "Х" ХХК-ийн өмчлөлд байгаа дутүу баригдсан Эрдэнэт хотын 7 дугаар хорооллын нутаг дэвсгэрт байрлах улсын бүртгэлийн Ү-2 тоот дугаартай 14-р байрыг битүүмжилж, энэхүү барилгыг хариуцагчийн төлбөрт гаргуулахаар шийдвэр гүйцэтгэлийн албанаас хурааж авсан. Нэхэмжлэгч Л.Б нь анхнаасаа "Х" ХХК нь "Зунчен" ХХК-д өр төлбөртэй болохыг, энэхүү маргаад байгаа карказан барилга нь "Х" ХХК-аас "З" ХХК-д төлөх төлбөрт хураагдсан болохыг мэдэж байсан болно. Тодруулбал "З" ХХК болон "Хуанлу Хуантун" ХХК-ийн хоорондох төлбөр тооцоо аль 2009 оноос үүссэн, нэхэмжлэгч Л.Б 600 ам долларын хөрөнгө оруулсан гэх 2013 оны 4 дүгээр сарын 9-ний үед "Х" ХХК болон "З" ХХК-уудын хооронд үүссэн "Ажил гүйцэтгэх гэрээ"-ний үүргийн маргаан Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж байсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд шүүхийн шийдвэрийг баталгаажуулах арга хэмжээг шүүгчийн захирамжаар авч Эрдэнэт хотын   дугаар хорооллын эрхийн улсын Ү-21 тоот дугаартай -р барилгыг битүүмжилсэн, түүнчлэн "Х" ХХК-ийн захирал В хил гаалиар нэвтрэхийг хориглосон, Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас тухайн барилгыг битүүмжилсэн, төлбөрт хураан авсан байсан юм. Ямар ч эрүүл хүн битүүмжлэгдсэн, төлбөрт хураагдсан барилгад /хөрөнгөд/ хөрөнгө оруулна гэдэг байж болохгүй асуудал. Нөгөөтэйгүүр төрийн эрх бүхий байгүуллагаас битүүмжилсэн хөрөнгөд дур мэдэн хөрөнгө оруулсан нь хууль бус үйлдэл юм. Эцэст нь дурдахад "З" ХХК-ийн зүгээс хариуцагч "Х" ХХК-ийг шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийж, төлбөрт хураагдсан хөрөнгийг зувчуулах зорилгоор нэхэмжлэгч Л.Б гэх хүнтэй үгсэн хуйвалдаж хууль бус үйлдлийг хүурамчаар зохион байгуулж, нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн гэж үзэж байна. Иймд гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрөх боломжгүй нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ үү гэжээ.

Шүүх зохигчдын тайлбар болон нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Л.Б нь "Х" ХХК-д холбогдуулан 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр “Х” ХХК-ний өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-21  тоот гэрчилгээтэй үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн өөрчилж, Орхон аймаг, Баян-Өндөр сум,   дугаар хороолол,  -р байр 3305.7 мкв талбайтай 54 хувийн барилгын ажлын гүйцэтгэлтэй дуусаагүй барилгад оруулсан хөрөнгийн хэмжээгээр хөрөнгө оруулагч болохыг тогтоож, хамтран өмчлөгчөөр тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

            Хариуцагч "Х" ХХК-ний гүйцэтгэх захирал В нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч тайлбар ирүүлсэн, "Х" ХХК-ний үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч, ерөнхий захирал /цаашид ерөнхий захирал гэх/ В нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна.

            Гуравдагч этгээд "З" ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч бие даасан шаардлага гаргасан.

            Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

            Нэхэмжлэгч Л.Б нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: 2013 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн  "Х " ХХК-ний хувьцаа эзэмшигчийн 13/59 дугаартай тогтоол болон “Э” ХХК “Be” Co.,LTD-н хооронд 200 000 тн эрчим хүчний нүүрс худалдах худалдан авах гэрээний дагуу зуучлалаар авах ёстой 200 000 ам доллар, 2013 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн орлогын ордерийн 13/60 дугаартай тасалбараар тушаасан 600 000 ам доллар нийт 800 000 ам долларын хөрөнгө оруулалтыг Орхон аймаг, Баян-Өндөр сум   дугаар хороолол, 1 -р байр 3305.7 мкв талбайтай 54 хувийн барилгын ажлын гүйцэтгэлтэй дуусаагүй барилгад оруулсан. Иймд оруулсан хөрөнгийн хэмжээгээр хөрөнгө оруулагч болохыг тогтоож, хамтран өмчлөгчөөр тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэж тайлбарладаг.

            Нэхэмжлэгч Л.Б нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хүлээн авч хариуцагч "Х" ХХК-ний итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд, гүйцэтгэх захирал В-д гардуулан тайлбар авсан бөгөөд уг ажиллагаа хууль зөрчөөгүй болох нь түүний шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар нотлогдно. /I хх-12/

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад "Х" ХХК-ний ерөнхий захирал В/ нь гүйцэтгэх захирал В-ний үйлдэл  компаний эрх ашиг зөрчигдөхөд нөлөөлж байгаа үндэслэлээр түүнийг энэ хэрэгт цаашид оролцуулахгүй гэж шийдвэрлэн, гүйцэтгэх захирлын өөрчлөлтийг бүртгүүлэхийг компаний менежер А.С үүрэг болгосний дагуу 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр  В-г гүйцэтгэх захиралаар бүртгэж улсын бүртгэлийн гэрчилгээнд өөрчлөлт оруулсан байна. /II хх-173/

            Иймд хариуцагчдын эсрэг утгатай хариу тайлбараас "Хуанлу Хуантун" ХХК-ний үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч, ерөнхий захирал Вү-ний тайлбарыг шүүх шийдвэрээ гаргахад үнэлсэн болно. /Цаашид хариуцагчийн хариу тайлбар нь Вү Кенчиний тайлбар байна./

"Х ХХК-ний 2013 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн хувьцаа эзэмшигчийн 1 дугаартай тогтоолд Л.Бхөрөнгө оруулагч мөн болохыг тооцсон бөгөөд оруулсан хөрөнгийн хэмжээгээр ашиг хүртэх эрхтэй болохыг тогтоосон байна. /I xx-6/

Дээрхи тогтоолыг хариуцагч үгүйсгэж байгаа боловч тогтоол гарах цаг хугацаанд В онгол улсад амьдарч байсан болох нь Хил хамгаалах ерөнхий газрын 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 7-2/5676 дугаартай албан бичгээр батлагдана. /I хх-148, 149/

Нэхэмжлэгч Л.Б нь оруулсан хөрөнгийн хэмжээгээр зөвхөн ашиг хүртэх эрхтэй болохоос хамтран өмчлөгч болохыг шаардах эрхгүй байна гэж шүүх дүгнэв. Тодруулбал: нэхэмжлэгч нь 2013 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр "Х" ХХК-ний өмчлөлийн Орхон аймаг, Баян-Өндөр сум  дугаар хороололд байрлах улсын бүртгэлийн Ү-21 угаартай 54 хувийн гүйцэтгэлтэй дутуу баригдсан 14-р байранд 600 000 ам доллар бэлнээр, нүүрс зуучлалын төлбөрт авах ёстой 200 000 ам долларыг нэмж тооцон нийт 800 000 ам долларын хөрөнгө оруулалт хийхдээ өөрийгөө тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр нэмж оруулах тухай хэлцэл, худалдах худалдан авах гэрээ байгуулах бүрэн боломжтой байсан байна. Тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч нь  "Х" ХХК мөн болох нь 2009 оны 08 дугаар сарын 24-ний өдөр болон 2012 оны 07 дугаар сарын 18-ны өдөр эрх бүхий байгууллагаас олгосон гэрчилгээнүүд нотолно.

Орхон аймаг дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2013 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн  дугаартай захирамжийн дагуу Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба 2013 оны 10 дугаар сарын 04-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай 0 тоот тогтоолыг гаргаж, 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр маргаан бүхий объектийг хурааж,  битүүмжилсэн актыг үйлджээ./I xx 65-66/

2013 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөс 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлхи хугацаанд нэхэмжлэгч өөрийн оруулсан их хэмжээний хөрөнгө оруулалтаа хэрхэн яаж шийдвэрлэх талаар хариуцагчтай гэрээ хэлцэл байгуулаагүй байх бөгөөд 2009 он 2012 оны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнд 14-р байр 54 хувийн гүйцэтгэлтэй байсан байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч 2013 онд оруулсан хөрөнгийн талаар зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр шүүхэд анх хандсан нь ойлгомжгүй байна. /14-р байрны талаар санал, мэдэгдэл зэргийг нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчид албан ёсоор хүргүүлсэн баримтгүй гэж дүгнэв/

Мөн "Х" ХХК, “С” ХХК-ний /Л.Б хувьцаа эзэмшигч/ хооронд Орхон аймаг, Баян-Өндөр сум 7 дугаар хороололд байрлах Ү-21 дугаартай 20-р байр худалдах худалдан авах гэрээ 2014 оны 06 дугаар сарын  25-ны өдөр, Ү-2  улсын бүртгэлийн гэрчилгээтэй, 21-р байр худалдах худалдан авах гэрээ 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдөр, Ү-2  улсын бүртгэлийн гэрчилгээтэй, 13-р байр худалдах худалдан авах гэрээ 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр тус тус байгуулж, 2014 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 2014 оны 03 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээг /20-р байр/ хүчингүй болгох хэлцэл хийх үед ч 14-р байрны асуудал хөндөгдөөгүй байна./II xx 77-97/

 "Х" ХХК-ний 2014 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 14/31 дугаартай хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр тус компаний өмч бүхий 13, 14, 20, 21 дүгээр орон сууцнуудыг орчны газрын хамтаар ЛБ шилжүүлэхээр шийдвэрлэсэн ба нэхэмжлэгч энэ үед өөрийн хөрөнгө оруулсан 14-р байрыг өмчлөлдөө шилжүүлэх бүрэн боломжтой байсан гэж үзнэ. / I хх-201/

Хэдийгээр "Х" ХХК-ний өмчлөлийн орон сууцнуудад хөрөнгө оруулалт хийж байсныг бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрдөг боловч ямар байранд хичнээн төгрөгний хөрөнгө оруулалт хийсэн нь тодорхойгүй, энэ талаар нотлоогүй.

Нэхэмжлэгч Л.Б600 000 ам долларыг бэлнээр хүлээлгэн өгөх үед менежер байсан гэх  В / нь  Х ХХК-д ажиллаж байгаагүй болох нь Баянзүрх дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 19/448 дугаартай албан бичгээр ирүүлсэн "Х" ХХК-ний нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тооцооны хуудсаар батлагдаж байна. /I xx 176-187/

Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д хуульд зааснаар, эсхүл хэлцлийн үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болно гэж заасан байх ба нэхэмжлэгч Л.Б  шаардах эрхийн үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн худалдах худалдан авах гэрээг мэтгэлцээний эх сурвалжаа болгон зааж байх боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн материалд байгаа уг гэрээ нь хуулбар хувь учраас нотлох баримтын шаардлага хангаагүй тул шүүх үнэлээгүй болно.

Хэргийн зохигчид /нэхэмжлэгч Л.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Сн, хариуцагчийн өмгөөлөгч Д.Б, Д.Ө нар/ шүүх хуралдааны товыг хүлээн авсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-т зааснаар тэднийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно. Нэхэмжлэгч өвчтэй, хариуцагчийн өмгөөлөгч ДӨ шүүх хуралдаан   давхардсан гэсэн тайлбарыг нотолсон баримтууд шүүхэд ирээгүй тул хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдоогүй гэж үзнэ.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 140 400 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээхээр заалаа.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон                                     ТОГТООХ нь:

  1. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д зааснаар нэхэмжлэгч Л.Б хариуцагч "Х Х " ХХК-д холбогдох Орхон аймаг, Баян-Өндөр сум   дугаар хороолол,   дүгээр байр 33 мкв талбайтай 5 хувийн барилгын ажлын гүйцэтгэлтэй дуусаагүй барилгад оруулсан хөрөнгийн хэмжээгээр хөрөнгө оруулагч болохыг тогтоож, хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээд "З" ХХК-ний нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох тухай бие даасан шаардлагыг хангасугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл тус шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 142/ШЗ2017/0 дугаартай шүүгчийн захирамжийн захирамжлах хэсгийн 4 дэх заалт, 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 142/ШЗ2017/04 дугаартай шүүгчийн захирамжийн захирамжлах хэсгийн 4 дэх заалтыг тус тус хэвээр үлдээсүгэй.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 140 400 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
  5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
  6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

                                         

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Л.АРИУНЦЭЦЭГ