Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 001/ХТ2020/00601

 

М.Э-ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 184/ШШ2019/01889 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 1645 дугаар магадлалтай,

М.Э-ы нэхэмжлэлтэй,

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох

Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ тогтоосон шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Э-ы шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Хас банктай байгуулсан гэрээний дагуу 3 хашаа байшин, 1 газар барьцаанд тавьсан боловч зээлээ төлж чадаагүй тул шүүхийн шийдвэр гарч 114.314.542 төгрөгийн төлбөр гарсан. Үүнээс тодорхой хэмжээний төлбөр төлсөн байтал миний барьцаанд тавьсан хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Баянхошууны 11 дүгээр гудамж, 3 тоот хаягт байрлалтай хашаа байшинг 21.325.614 төгрөгөөр, Баянхошуу 11-7 тоот хаягт байрлалтай хашаа байшинг 30.750.460 төгрөгөөр, Баянхошуу 11-45 тоот хаягт байрлалтай хашаа байшинг 8.666.667 төгрөгөөр, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Дарь-Эхийн 8 дугаар гудамжны 611 тоот хаягт байрлалтай газрыг 9.906.333 төгрөгөөр тус тус Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас үнэлж, үнэлгээг тогтоосон бөгөөд, дахин 30 хувиар бууруулан дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар мэдэгдэж байгаа нь иргэн миний эрх ашгийг болон тухайн хашаа байшинг эзэмших эрх ашгийг ноцтой зөрчиж байгаа тул энэ үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 184/ШШ2016/00811 дугаартай шийдвэрээр М.Э-, Э.Ундармаа нараас 114.134.542 төгрөг гаргуулж Хас банкинд олгохоор шийдвэрлэсэн. Тус алба гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, төлбөр төлөгч М.Э-, Э.Ундармаа нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Баянхошууны 11 дүгээр гудамж, 45 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Г-2201011687 дугаарт бүртгэгдсэн 350 м.кв талбайтай газар, мөн хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2201021378 дугаарт бүртгэгдсэн 57 м.кв талбайтай хувийн сууц, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 11 дүгээр гудамж, 3 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Г-2201005131 дугаарт бүртгэгдсэн 558 м.кв талбайтай газар, мөн хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201019831 дугаарт бүртгэгдсэн 41 м.кв талбайтай хувийн сууц, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 11 дүгээр гудамж, 7 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2201022030 дугаарт бүртгэгдсэн 71.5 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Г-2201011497 дугаарт бүртгэгдсэн 628 м.кв талбайтай газар, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Дарь-Эхийн 8 дугаар гудамж, 611 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Г-2204002897 дугаарт бүртгэгдсэн 393.97 м.кв талбайтай газар зэргийг битүүмжлэн хураасан. Дээрх барьцаа хөрөнгийн өмчлөгч болон хамтран өмчлөгчид, төлбөр авагч нараас Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үнийн санал авсан боловч харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар хөндлөнгийн шинжээч томилуулж, Дамно ХХК-иар хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоолгосон. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу хийгдсэн тул нэхэмжлэгч М.Э-ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 184/ШШ2019/01889 дүгээр шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М.Э-ы хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 11 дүгээр гудамж, 45 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Г-2201011687 дугаарт бүртгэгдсэн 350 м.кв талбайтай газар, мөн хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2201021378 дугаарт бүртгэгдсэн 57 м.кв талбайтай хувийн сууц, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 11 дүгээр гудамж, 3 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Г-2201005131 дугаарт бүртгэгдсэн 558 м.кв талбайтай газар, мөн хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201019831 дугаарт бүртгэгдсэн 41 м.кв талбайтай хувийн сууц, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 11 дүгээр гудамж, 7 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2201022030 дугаарт бүртгэгдсэн 71.5 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Г-2201011497 дугаарт бүртгэгдсэн 628 м.кв талбайтай газар, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Дарь-Эхийн 8 дугаар гудамж, 611 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Г-2204002897 дугаарт бүртгэгдсэн 393.97 м.кв талбайтай газрыг үнэлсэн ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 1645 дугаар магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 184/ШШ2019/01889 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.Э-гаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М-ын хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Шийдвэр, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гараагүй. Хэргийн 4-р хуудасны Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 10 сарын 29-ний өдрийн мэдэгдлийн 29 гэсэн өдөр нь засвартай, Дамно ХХК-ийн үнэлгээний тайланд эцэслэсэн дүгнэлтэнд үл хөдлөх эд хөрөнгийн үнэ ханш байхгүй, дугаар нь аль эд хөрөнгийг үнэлж байгаа нь ойлгомжгүй, хөрөнгө №1 гэхэд л хэн хэний өмчлөлийн хаана байрлалтай хөрөнгө нь мэдэгдэхгүй, хөрөнгийн үнэлгээний арга байхгүй байхад үнэлгээ хийсэн. Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчид зах зээлд үнэтэй байрлалтай хөрөнгүүд байгаа талаар өөрсдийн үнэлгээг өгсөн байхад бодит үнэлгээг хүлээн авч шинжлээгүй. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 сарын 09-ний өдрийн 1645 тоот магадлалын 8 мэдэгдэл ямар учиртай мэдэгдлүүд вэ, энэ мэдэгдлүүдийг яаж үнэлж байгаа талаараа дурдаагүй байна. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 зүйлд зааснаар нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж үнэлж чадаагүй байна. М.Э-ы болон бусад өмчлөгчийн эрхийг зөрчиж хууль буруу хэрэглэсэн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан үнэлгээг хүчингүй болгуулах М.Э-ы нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон хоёр шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М- хяналтын журмаар гаргасан гомдолдоо, “...мэдэгдлийн огноо засвартай, ...үнэлгээ ойлгомжгүй, хэний өмчлөлийн хаана байрлах хөрөнгө нь мэдэгдэхгүй, хөрөнгө үнэлэх арга байхгүй байхад үнэлгээ хийсэн. ...давж заалдах шатны шүүх 8 мэдэгдэл ямар учиртай, хэрхэн үнэлсэн талаараа дурдаагүй, ...нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан үнэлээгүй, ...М.Э- болон бусад өмчлөгчийн эрхийг зөрчсөн...” гэжээ.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар М.Э-, Э.У нараас 122.623.475 төгрөг гаргуулж Хас банкинд олгох Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 184/ШШ2016/00811 дугаар шийдвэрийг биелүүлэх явцдаа Дамно ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч нь барьцаа хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 11 дүгээр гудамж, 45 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Г-2201011687 дугаарт бүртгэгдсэн 350 м.кв талбайтай газар, мөн хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2201021378 дугаарт бүртгэгдсэн 57 м.кв талбайтай хувийн сууц, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 11 дүгээр гудамж, 3 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Г-2201005131 дугаарт бүртгэгдсэн 558 м.кв талбайтай газар, мөн хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201019831 дугаарт бүртгэгдсэн 41 м.кв талбайтай хувийн сууц, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 11 дүгээр гудамж, 7 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2201022030 дугаарт бүртгэгдсэн 71.5 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Г-2201011497 дугаарт бүртгэгдсэн 628 м.кв талбайтай газар, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Дарь-Эхийн 8 дугаар гудамж, 611 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Г-2204002897 дугаарт бүртгэгдсэн 393.97 м.кв талбайтай газар зэргийг нийт 70.649.074 төгрөгөөр үнэлсэн байна.

Шинжээч дээрх үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг тайланд хавсаргаж, хөрөнгө тус бүрийн үнэлгээг гарган нэгтгэж, тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний зардлын хандлагын, зах зээлийн хандлагын аргуудыг хослуулан олон улсын болон үндэсний стандарт, аргачлалын дагуу үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоосон, энэ талаар үнэлгээний тайландаа тодорхой дурджээ.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь дээрх үл хөдлөх хөрөнгө тус бүрийн үнэлгээ болон анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоосон тухай мэдэгдлүүдийг төлбөр төлөгч М.Э-, Э.Ундармаа нарт гардуулсан нь шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө гэсэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан огноо засвартай 4/18391 дугаар мэдэгдэл нь засваргүй, нотариатаар батлуулсан, шаардлага хангасан хэлбэрээр хэргийн 130 дахь талд авагдсан байх бөгөөд шүүх талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, зохигчийн хооронд үүссэн маргаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Хэргийн баримт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын үндэслэлийг хянаад хяналтын шатны шүүхээс шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангах үндэслэл тогтоогдохгүй байх тул гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 184/ШШ2019/01889 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 1645 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М-ын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч М.Э- нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ