Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 184/ШШ2019/00272

 

2019 оны 01 сарын 22 өдөр     Дугаар 184/ШШ2019/00272      Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: М.Х

Хариуцагч: НШШГГ

Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ, анхны албадан дуудлага худалдаанд хөрөнгийг санал болгох доод үнийг тогтоох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Б нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М.Э миний бие Х.Б-тай байгуулсан гэрээний дагуу 3 хашаа байшин, 1 газар барьцаанд тавьсан боловч зээлээ төлж чадаагүй тул шүүхийн шийдвэр гарч 114.314.542 төгрөгийн төлбөр гарсан. Үүнээс тодорхой хэмжээний төлбөр төлсөн байтал миний барьцаанд тавьсан хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Баянхошууны 11 дүгээр гудамж, .. тоот хаягт байрлалтай хашаа байшинг 21.325.614 төгрөгөөр, Баянхошуу 11-.. тоот хаягт байрлалтай хашаа байшинг 30.750.460 төгрөгөөр, Баянхошуу 11-.. тоот хаягт байрлалтай хашаа байшинг 8.666.667 төгрөгөөр, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Дарь-Эхийн 8 дугаар гудамжны ... тоот хаягт байрлалтай газрыг 9.906.333 төгрөгөөр тус тус Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас үнэлж, үнэлгээг тогтоосон бөгөөд, ахин 30 хувиар бууруулан дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар мэдэгдэж байгаа нь иргэний миний эрх ашгийг болон тухайн хашаа байншинг эзэмших эрх ашгийг ноцтой зөрчиж байгаа тул энэ үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 184/ШШ2016/00.. дугаартай шийдвэрээр М.Э, Э.У нараас 114.134.542 төгрөг гаргуулж Х.Бинд олгохоор шийдвэрлэсэн. Тус алба гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, төлбөр төлөгч М.Э, Э.У нарын үүргйн гүйцэтгэлд барьцаалсан Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Баянхошууны 11 дүгээр гудамж, 45 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Г-2201010000дугаарт бүртгэгдсэн 350 м.кв талбайтай газар, мөн хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-22010210000 дугаарт бүртгэгдсэн 57 м.кв талбайтай хувийн сууц, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 11 дүгээр гудамж, .. тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Г-2201000000 дугаарт бүртгэгдсэн 558 м.кв талбайтай газар, мөн хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201019831 дугаарт бүртгэгдсэн 41 м.кв талбайтай хувийн сууц, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 11 дүгээр гудамж, .. тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2201020000 дугаарт бүртгэгдсэн 71.5 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Г-2201010000 дугаарт бүртгэгдсэн 628 м.кв талбайтай газар, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Дарь-Эхийн 8 дугаар гудамж, ... тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Г-2204000000 дугаарт бүртгэгдсэн 393.97 м.кв талбайтай газар зэргийг битүүмжлэн хураасан. Дээрх барьцаа хөрөнгийн өмчлөгч болон хамтран өмчлөгчид, төлбөр авагч нараас Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үнийн санал авсан боловч харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар хөндөнгийн шинжээч томилуулж, Дамно ХХК-иар хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоолгосон. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу хийгдсэн тул нэхэмжлэгч М.Эы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М.Э нь шүүхэд хандаж, төлбөрт хураагдсан барьцаа хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасаныг хариуцагч НШГэс зөвшөөрснөөр талууд маргажээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 184/ШШ2016/00... дугаартай шийдвэр, болон уг шийдвэрийн дагуу бичигдсэн 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 7.. дугаартай гүйцэтгэх хуудсаар төлбөр төлөгч М.Э, Э.У нараас 122.623.475 төгрөгийг гаргуулж, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 11 дүгээр гудамж, .. тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Г-2201010000 дугаарт бүртгэгдсэн 350 м.кв талбайтай газар, мөн хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-22010210000 дугаарт бүртгэгдсэн 57 м.кв талбайтай хувийн сууц, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 11 дүгээр гудамж, .. тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Г-2201000000 дугаарт бүртгэгдсэн 558 м.кв талбайтай газар, мөн хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201019831 дугаарт бүртгэгдсэн 41 м.кв талбайтай хувийн сууц, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 11 дүгээр гудамж, .. тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2201020000дугаарт бүртгэгдсэн 71.5 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Г-2201010000 дугаарт бүртгэгдсэн 628 м.кв талбайтай газар, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Дарь-Эхийн 8 дугаар гудамж, ... тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Г-2204000000 дугаарт бүртгэгдсэн 393.97 м.кв талбайтай газар зэргийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ. /хх 25-44 дүгээр тал/

Хариуцагч НШГнь дээр дурдсан гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн, Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 18270253 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн байна. /хх 45 дугаар тал/

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хариуцагч НШГнь Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 785 дугаартай гүйцэтгэх хуудаст бичигдсэн, дээр дурдсан үл хөдлөх хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар шийдвэрлэж, улмаар анхны дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоох зорилгоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогчид болон хөрөнгийн өмчлөгч нараас үнийн санал авчээ./хх 66-79 дүгээр тал/

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогчид болон хөрөнгийн өмчлөгчдөөс ирүүлсэн үнийн санал хоорондоо зөрүүтэй, үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар тохиролцоогүй тул хариуцагч НШГнь хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоолгох зорилгоор шинжээч томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасныг зөрчөөгүй байна.

Хариуцагч НШГ нь шинжээчээр тусгай зөвшөөрөл бүхий Дамно ХХК-ийг компанийг томилж, шинжээчийн хувийн бичиг баримт, мэргэжил, чадвар, шинжээчээр оролцуулж болохгүй үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулж, эрх, үүрэг, хариуцлагыг нь урьдчилан сануулж, гарын үсэг зуруулсан нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2-т заасантай нийцэж байна. /хх 89-91 дүгээр тал/

Мөн шийдвэр гүйцэтгэгч нь шинжээчийн дүгнэлтээр тогтоосон үнэлгээний 70 хувиар тооцож, анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоосон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасантай нийцэж байх тул үнийг 30 хувиар бууруулсан гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй юм.

Улмаар хариуцагч НШГ нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хөрөнгийн үнэлгээ болон анхны албадан дуудлага худалдаанд хөрөнгийн санал болгох доод үнийг нэхэмжлэгч М.Эд 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр мэдэгдсэн болох нь хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд, нэхэмжлэгч М.Эы 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна. /хх 84 дүгээр тал/

 

Ийнхүү нэхэмжлэгч М.Э нь хөрөнгийн үнэлгээг 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр мэдсэн, мэдэгдлийг хүлээн авч гарын үсэг зурсан боловч хуульд заасан хугацааны дотор гомдлоо шүүхэд гаргаагүй байна. /Нэхэмжлэлийг 2018 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр шүүхэд гаргасан/ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д: Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно. гэж заасан нь гомдол гаргах сүүлийн хугацааг тогтоосон гэж үзэх тул энэ хугацааг хэтрүүлсэн тохиолдолд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үздэг. /хх 1, 121-128 дугаар тал/

Мөн нэхэмжлэгч нь гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх хүсэлт гаргаагүй, хугацаа сэргээх хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдоогүй.

Дээрх тохиолдолд шүүх гомдлыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй болдог, хуулийн хэм хэмжээг баримтлан гомдол гаргагчийн зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй болдог байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д заасан төлбөр төлөгчийн хөрөнгийг битүүмжлэх ажиллагаа нь тухайн хөрөнгийг захиран зарцуулах, түүнчлэн эзэмших, ашиглах эрхийг хязгаарлах ажиллагааг ойлгодог ба хөрөнгө хамгаалах урьдчилан сэргийлэх арга хэмжээ тул битүүмжлэх ажиллагаа хийгээгүй байхдаа хөрөнгийг үнэлсэн гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлгүй юм.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул хариуцагчийн хүсэлт, хэргийн нотлох баримт, хэргийн бусад нөхцөл байдлыг харгалзан үзэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйл, 156 дугаар зүйлийн 156.1.1-д заасныг удирдлага болгон,

 

ТОГТООХ нь:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.7-д заасныг баримтлан Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 11 дүгээр гудамж, .. тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Г-2201010000 дугаарт бүртгэгдсэн 350 м.кв талбайтай газар, мөн хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-22010210000 дугаарт бүртгэгдсэн 57 м.кв талбайтай хувийн сууц, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 11 дүгээр гудамж, 3 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Г-2201000000 дугаарт бүртгэгдсэн 558 м.кв талбайтай газар, мөн хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201019831 дугаарт бүртгэгдсэн 41 м.кв талбайтай хувийн сууц, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 11 дүгээр гудамж, .. тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2201020000дугаарт бүртгэгдсэн 71.5 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Г-2201010000дугаарт бүртгэгдсэн 628 м.кв талбайтай газар, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Дарь-Эхийн 8 дугаар гудамж, ... тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Г-2204000000 дугаарт бүртгэгдсэн 393.97 м.кв талбайтай газрыг үнэлсэн үнэлгээ, анхны албадан дуудлага худалдаанд хөрөнгийн санал болгох доод үнийг тогтоох ажиллагааг хүчингүй болгохыг хүссэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох М.Эы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГБААТАР