Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 570

 

 

 

 

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Энхтайван би “Голомт банк”ХХК-ний /Сэлэнгэ салбар/ нэхэмжлэлтэй Х.Анхмаа, С.Мөнхбаяр нарт холбогдох “Зээл 114.261.606.17 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч танилцаад:

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Голомт банк”ХХК-ний /Сэлэнгэ салбар/ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Х. Анхмаа, С. Мөнхбаяр нар нь тус банктай 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр ЗГ4325103238 тоот Зээлийн гэрээ байгуулж, 125.000.000/Нэг зуун хорин таван сая/ төгрөгийг, жилийн 24/Хорин дөрвөн/ хувийн хүүтэйгээр, эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зориулалттайгаар 36/Гучин зургаан/ сарын хугацаагаар зээлж авсан. Зээлдэгч нь ЗГ4325103238 тоот Зээлийн гэрээний хавсралт 1-д заасан хуваарьт төлөлтийг 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн зөрчиж эхэлсэн. Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар үндсэн зээлд 102.000.000/Нэг зуун хоёр сая төгрөг/, хүүнд 12 051 103.89/Арван хоёр сая тавин нэгэн мянга нэг зуун гурван төгрөг наян есөн мөнгө/,нэмэгдүүлсэн хүүнд 210 502.28/Хоёр зуун арван мянга таван зуун төгрөг хорин найман мөнгө/, нийт 114 261 606.17/ Нэг зуун арван дөрвөн сая хоёр зуун жаран нэгэн мянга зургаан зуун зургаан төгрөг арван долоон мөнгө/ төгрөгийн зээлийн өр төлбөр хуримтлагдаад байна. Иймд дараахь нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

Үүнд: Зээлдэгчтэй байгуулсан 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн ЗГ:4325103238 тоот Зээлийн гэрээний дагуу бодогдсон үндсэн зээл 102 000 000/Нэг зуун хоёр сая төгрөг/, хүүнд 12 051 103.89/Арван хоёр сая тавин нэгэн мянга нэг зуун гурван төгрөг наян есөн мөнгө/, нэмэгдүүлсэн хүүнд 210 502.28/Хоёр зуун арван мянга таван зуун төгрөг хорин найман мөнгө/, нийт 114 261 606.17/ Нэг зуун арван дөрвөн сая хоёр зуун жаран нэгэн мянга зургаан зуун зургаан төгрөг арван долоон мөнгө/-ийг Улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 723 258 төгрөгийн хамт гаргуулж өгнө үү. Шүүхийн шийдвэрт 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн ЗГ:4325103238 тоот зээлийн барьцаанд БГ:4325103238 тоот ипотекийн гэрээнд заасан:

  • 1 өрөө орон сууц /УБ:Ү-1317001945, Гэрчилгээний: 000124335, хаяг: Сэлэнгэ, Сүхбаатар,2 дугаар баг,8 дугаар байрны 29 тоот.
  • 2 өрөө орон сууц /УБ:Ү-1317003677, Гэрчилгээний:000205521, хаяг: Сэлэнгэ, Сүхбаатар,2 дугаар баг,8 дугаар байрны 28 тоот.

Үйлчилгээний зориулалттай барилга, эзэмших газрын хамт /Үйлчилгээний барилгын гэрчилгээний:000083638, УБ:Ү-1317003640, газрын гэрчилгээний:0264591, хаяг, Сэлэнгэ, Сүхбаатар, 2 дугаар баг, 1 дүгээр байрны урд байрлалтай үл хөдлөх хөрөнгүүд байгааг дурдаж үүнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шийдвэр гаргаж өгнө үү  гэжээ.

Эвлэрлийн гэрээндээ:

... Нэг талаас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: “Голомт банк”ХХК-ний /Сэлэнгэ салбар/ итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болормаа,

Нөгөө талаас хариуцагч: Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын 6 дугаар баг,  2 дугаар хэсэг, 8 дугаар байр 28 тоотод оршин суух С.Мөнхбаярын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Анхмаа нар харилцан тохиролцож дараахь эвлэрлийн гэрээг байгуулав.

 Нэхэмжлэгч “Голомт банк” ХХК-ний /Сэлэнгэ салбар/ нь  Зээл 114.261.606.17 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар Х.Анхмаа, С.Мөнхбаяр нарт холбогдуулж тус шүүхэд гаргасан бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Анхмаа нь   уг нэхэмжлэлийн шаардлагыг 2017 оны  10 дугаар сарын 25-ны өдрөөс  2018 оны 04 сарын 25-ныг хүртэл буюу 6 сарын хугацаанд төлж барагдуулах ба  хэрвээ төлж барагдуулаагүй, хугацаа хэтрэлтээс   гарч чадахгүй тохиолдолд  заасан хугацаанд  нэхэмжлэлийн дагуу  барьцаа хөрөнгийг үүргийг гүйцэтгэлээр хангуулахаар тохиролцов.

           Эвлэрлийн гэрээ байгуулсан:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн  төлөөлөгч: “Голомт банк”ХХК-ний /Сэлэнгэ салбар/  харилцааны менежер Б.Болормаа            ,

Хариуцагч С.Мөнхбаярын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Х.Анхмаа  гэж гарын үсгээ зуржээ.

ҮНДЭСЛЭХ нь:

“Голомт банк”ХХК-иас /Сэлэнгэ салбар/ “Зээл 114.261.606.17 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг 2017 оны  10 дугаар сарын 25-ны өдрөөс  2018 оны 04 сарын 25-ныг хүртэл буюу 6 сарын хугацаанд төлж барагдуулахаар эвлэрсэн болох нь зохигчийн хооронд хийсэн дээрх эвлэрлийн гэрээгээр нотлогдож байх тул Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.

         Энэхүү эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 114.261.606.17  төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 729258 төгрөгний тал хувь болох 364629 төгрөгийг орон нутгийн орлогоос гаргуулан, үлдэх тал хувь болох 364629 төгрөгийг хариуцагч С.Мөнхбаяр, Х.Анхмаа нараас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар  зүйлд  заасныг удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр  зүйлийн 74.2-т хэсэгт зааснаар “Голомт банк” ХХК-ний /Сэлэнгэ салбар/ нэхэмжлэлтэй Х.Анхмаа, С.Мөнхбаяр нарт холбогдох “Зээл 114.261.606.17 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах” тухай иргэний хэргийн зохигчийн дээрх эвлэрлийг  баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.     

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 114.261.606.17  төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 729258 төгрөгний тал хувь болох 364629 төгрөгийг орон нутгийн орлогоос гаргуулан, үлдэх тал хувь болох 364629 төгрөгийг хариуцагч С.Мөнхбаяр, Х.Анхмаа нараас гаргуулан нэхэмжлэгчид тус тус олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын  журмаар  хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд гомдол гаргах  эрхгүйг дурьдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Л.ЭНХТАЙВАН