Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 162

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Чинзориг,

улсын яллагч Х.Ням-Эрдэнэ,

хохирогч С.Энхчимэг,

шүүгдэгч О.Нармандах, түүний өмгөөлөгч Д.Энхбаатар нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:        

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Мөнх тэнгэрт овогт Орсоогийн Нармандахад холбогдох эрүүгийн 2016 2501 2445 дугаартай хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр яллагдагчийг шүүхэд шилжүүлж, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1984 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, халх, эрэгтэй, дээд боловсролтой, бизнес удирдлага мэргэжилтэй, ам бүл 2, эхийн хамт Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Сэлбэ гудамж 9-212 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, Мөнх тэнгэрт овогт Орсоогийн Нармандах, /РД:УШ84083013/,  

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол/

Шүүгдэгч О.Нармандах нь /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд бичсэнээр/ 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн С.Энхчимэгтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас түүнийг цохиж биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч О.Нармандах нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдөр сонгуулийн сурталчилгаанд өглөө яваад 11 цагийн үед штаб дээр очиход Энхчимэг тайлангаа бичих гээд байж байсан. Тэгтэл Энхчимэг тайлангаа бичиж байхдаа хуулж бичиж болохгүй дэвтэрээс хуулж бичиж байсан. Тэр тэгж байхдаа намайг хараад царай нь улайгаад сонин болоод гараад явсан. Тэгэхээр нь би араас нь гарч очоод “чи яагаад уурлаад байгаа юм бэ” гэтэл тэр над руу шүлсээ үсэргээд “чи битгий хуцаад бай, пизда минь” гээд байхаар нь би хальт гарын бугуйгаараа түүний эрүүнд нь хүрсэн. Гэтэл Энхчимэг худлаа ярьсан зүйл байна. Энэ хүн урьд нь найз залуу болон ах эгчтэйгээ зодолдож муудалцдаг байсан. Одоо Энхчимэг шунахайн сэдэлтээр худлаа ярьж байна гэв.

Хохирогч С.Энхчимэг нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 11 цагийн орчимд сонгуулын штаб дээрээ тайлан мэдээгээ гаргаад сууж байхдаа тайлан мэдээнээс болж Нармандахтай маргалдсан. Би түрүүлж сонгуулийн штабаас гарч явахад Нармандах араас гарч ирээд уучлалт гуйсан нь үнэн. Тэгэхээр нь би “чамтай ажиллаж чадахгүй юм байна” гэхэд тэр “чи намайг матсан байна лээ” гэж байсан. Тэгээд штабын байр руу дахин очиход Нармандахтай мөн л маргалдсан. Тэгээд би сонгуулийн материалаа тараах гээд Лхамхүү эгч болон Нармандах хоёртой цуг явж байхад Нармандах над руу орилоод байхаар нь би “чи орилдог хүн рүүгээ орил, хуцаад байлгүй дуугүй бай” гэж хэлэхэд Нармандах зүүн гараараа миний зүүн чих рүү маань алгадсан. Нармандах сая хэлэхдээ намайг найз залуу болон ахдаа зодуулдаг байсан гэлээ. Гэвч манай найз залуу болон ах маань намайг зодож байгаагүй гэв.

Шүүгдэгч О.Нармандахын мөрдөн байцаалтанд өгсөн: “...С.Энхчимэгийн царай нь сонин болоод уурлаад байхаар нь “чи яагаад уурлаад байгаа юм” гэж асуутал “битгий хуцаад, солиороод бай, чам шиг эр хүн байдаггүй юм” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “чамтай ажиллаж чадахгүй юм байна” гэж хэлтэл С.Энхчимэг бас “чамтай ажиллаж чадахгүй” гэж хэлсэн. Хэлсэн үг нь сонин санагдаад нэг удаа зүүн хацар дээр нь алгадсан. Бид хоёрыг маргапдах үед У.Лхагвахүү эгч байсан...” гэх мэдүүлэг. /хх 14-17, 33 дугаар хуудас/,

Хохирогч С.Энхчимэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Сонгуулийн ажлаар О.Нармандахтай хамт ажиллаж байсан ба хийсэн ажлаа дүгнэж, тайлан бичих гэж байгаад хэрэлдэж, маргалдаад би гараад явсан. Гарч яваад Нармандах, Лхагвахүүтай тааралдахад Нармандах надтай хамт ажиллаж чадахгүй гэж хэрүүл хийгээд над руу орилоод байхаар нь би “чи тэр матдаггүй хүнтэйгээ ажилла” гэсэн чинь миний зүүн талын дагз руу нэг гараараа цохисон. Тэрнээс болоод одоо миний зүүн чих юм сонсохгүй, толгой өвдөөд байна. Гомдолтой байна...” гэх мэдүүлэг. /хх 7-9 дүгээр хуудас/,

Гэрч М.Насныбүтээлийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Миний хүү О.Нармандах нь төлөв даруу, хамт олондоо нэр хүндтэй, багш нарынхаа өгсөн даалгаварыг цаг тухайд нь биелүүлдэг, Монгол улсын их сургуулийг онц, сайн төгссөн, сурлага сайтай, ямар нэгэн буруу зуршил байхгүй, өөлөөд байх зүйлгүй, надтай хамт амьдардаг. Тухайн өдөр сонгуулийн ажлаар С.Энхчимэг гэх эмэгтэйтэй танилцсан гэж ярьсан. Тэд хоорондоо муудсан юм шиг байна лээ. Түргэн зан байхгүй, надтай харьцахдаа их зөөлөн байдаг...” гэх мэдүүлэг. /хх 30 дугаар хуудас/,

Гэрч У.Лхагвахүүгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Явган хүний зам дээр би урд талд нь яваад ард С.Энхчимэг О.Нармандах хоёр явсан. Хойно явж байхдаа сонгуулийн мэдээнээс болж маргалдаад явж байсан. Гэнэт юм дуугарах шиг болсон чинь С.Энхчимэгийн тэвэрч явсан сонгуулийн сурталчилгааны материалууд нь газар унасан, доошоо явган суучихсан уйлаад сууж байсан. Тэгэхээр нь би очоод “яасан бэ” гэж асуутал “О.Нармандах намайг алгадаад явчихлаа” гэсэн. Харсан чинь О.Нармандах буцаад явж байсан, тухайн үед хэсгийн ахлагч сонгуулийн материалд гар хүрч болохгүй гэсэн заалт гарчихсан байсан болохоор би материалыг нь авч өгөөгүй, өөрөө түүж авсан. Бид хоёр буцаад алхаж байтал С.Энхчимэгийн аав нь машинтайгаа явж байгаад таараад Энхчимэгийг “яасан юм бэ” гэж асуутал Энхчимэг “зүгээр, зүгээр” гээд цааш явсан. Тэгэхдээ “аавд хүнд зодуулсан гэх юм бол бөөн юм болно” гэж хэлсэн. Цааш алхаж явтал засаг дарга Батбилэг таараад Энхчимэгийг “яасан бэ” гэж асуухад Энхчимэг намайг Нармандах алгадсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг. /хх 31-32 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн ¹8545 акт:

             1. С.Энхчимэгийн биед зүүн чихний хэнгэрэг хальсны цооролт бүхий гэмтэл тогтоогдлоо.

             2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

             3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

             4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх 11 дүгээр хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хх 18 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 19 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч О.Нармандах нь 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн С.Энхчимэгтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас түүнийг цохиж биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч О.Нармандахад прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүх шүүгдэгч О.Нармандахад ял оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, түүний хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан хорихоос өөр төрлийн ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хэргийг мөрдөн байцаалтад буцааж дахин шинжээч томилуулах гэснийг хүлээн авах боломжгүй байна. Шинжээч нь дүгнэлтээ гаргахдаа хохирогч С.Энхчимэгийн биед үзлэг хийсэн мөн амбулаторийн картыг үндэслэсэн байна. Шинжээчийн дүгнэлттэй шүүгдэгч болон түүний өмгөөлөгч О.Цэрэнпунцаг нар танилцсан, тухайн үед гомдол гаргаагүй байна.

Шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, түүнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч О.Нармандах нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Хохирогч С.Энхчимэг нь гаргасан эмчилгээний зардлаа иргэний журмаар нэхэмжилж шийдвэрлүүлнэ гэсэн болно.