Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 74

 

Эрүүгийн байцаан шийтгэххуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1, 283, 286, 290 дугаар зүйлийн 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

  1. Шүүгдэгч Бодон овогт Жамсрангийн Мягмаржавыг танхайн сэдэлтээр бусдын биед хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг, бусдын эд хөрөнгө авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн, биед нь хөнгөн гэмтэл учруулж, эд зүйлийг нь дээрэмдсэн гэмт хэрэг, мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг, Шүүгдэгч Бодонгууд овогт Должингийн Амаржаргалыг бусдын эд хөрөнгө авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн, биед нь хөнгөн гэмтэл учруулж, эд зүйлийг дээрэмдсэн гэм хэрэг, шүүгдэгч Баяжих овогт Сэсрэнгийн Чулуунцэцэгийг мөрдөн байцаалтын ажиллагаанд санаатайгаар саад учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Прокуророос шүүгдэгч С.Чулуунцэцэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 245 дугаар зүйлийн 245.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг  эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-д зааснаар С.Чулуунцэцэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
  3. Шүүгдэгч Ж.Мягмаржавыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар 7 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 1 сар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар, шүүгдэгч Д.Амаржаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 1 сар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Мягмаржавт оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэхь хэсэгт зааснаар 7 жил 1 сарын хугацаагаар хорих ялд, мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ялыг тус тус багтааж түүний биечлэн эдлэх ялыг 7 жил 1 сарын хугацаагаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д.Амаржаргалд оногдуулсан 5 жил 1 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид, мөн хуулийн тусгай ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Ж.Мягмаржавд оногдуулсан 7 жил 1 сарын хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Мягмаржавын цагдан хоригдсон 242 /хоёр зуун дөчин хоёр/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, шүүгдэгч Д.Амаржаргалыг энэ өдрөөс эхлэн цагдан хорьж тэдний эдлэх ялыг 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тоолсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Мягмаржаваас нийт 2,125,438 /хоёр сая нэг зуун хорин таван мянга дөрвөн зуун гучин найм/ төгрөг гаргуулж, хохирогч Дамдинсүрэнгийн Батбаярт /РД:ШВ77071719/ 446,039 /дөрвөн зуун дөчин зургаан мянга гучин ес/ төгрөгийг, хохирогч Энхтөрийн Бямбацогтод /РД:УУ82110619/ 1,679,399 /нэг сая зургаан зуун далан есөн мянга гурван зуун ерэн ес/ төгрөгийг, шүүгдэгч Д.Амаржаргалаас 1,679,399 /нэг сая зургаан зуун далан есөн мянга гурван зуун ерэн ес/ төгрөг гаргуулж хохирогч Энхтөрийн Бямбацогтод /РД:УУ82110619/  тус тус олгуулж, хохирогч Бямбацогтоос нэхэмжилсэн 6.153.799 төгрөгнөөс үлдэгдэл 2,795,001 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

8. Шүүгдэгч Д.Амаржаргал цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч С.Чулуунцэцэг 19 /арван ес/ хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, шүүгдэгч С.Чулуунцэцэгт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.   

9. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн СиДи-г хэрэгт хавсаргасугай.

10. Мөрдөн байцаагч Д.Бат-Эрдэний 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр үйлдсэн эд хөрөнгө захиран зарцуулах эрхийг хязгаарлах тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.Мягмаржавын өмчлөлийн орон сууцнаас Ж.Мягмаржавд оногдох хэсгээс гаргуулж хохиролд тооцуулахаар нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсэгүй.

11. Шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай

12. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Мягмаржав, Амаржаргал нарт авсан цагдан хорих, шүүгдэгч С.Чулуунцэцэгт бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Н.БАЯРМАА

 

                        ШҮҮГЧИД                                  Б.МӨНХБАЯР

                                                                                                                                                        

                                                                                     С.БАТЖАРГАЛ