Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 03451

 

 

 

 

 

 

 

 

   2017 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 102/ШШ2017/03451

               Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: 000000000000000 тоотод байрлах, А ХХК /РД:2762935/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 0000000000000000 байранд байрлах, Н-т холбогдох,

 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 17/02, 17/03, 17/04, 17/05, 17/06 дугаар “Эд хөрөнгийг битүүмжилсэн тогтоол”, 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 17/559, 17/0412, 17/0412, 17/9319, 17/1753, 17/9991 /2017 оны 04 сарын 05-ны өдрийн огноотой/ дугаар “Үл хөдлөх эд хөрөнгө хураасан тогтоол”, 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 6/40 дугаар “Үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тухай” тогтоолыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Алтангэрэл,  хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Идэрчулуун, Д.Мөнхбаяр, гэрч М.Саруул, Ц.Билэгсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч А ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 сарын 11-ний өдрийн 4848 дугаар шийдвэрээр А ХХК-иас 405,195,906 төгрөгийг “Капитал” банкинд олгох шийдвэр гарсан юм. Энэхүү өр үүсэх нөхцөл байдал нь манай компанийн буруутай үйл ажиллагаанаас болоогүй. Бид авсан зээлээ банктай байгуулсан гэрээний дагуу газобетон блокны үйлдвэр байгуулахад бүрэн зарцуулсан бөгөөд өөрөөсөө 280 гаруй сая төгрөг гарган иж бүрэн үйлдвэр барьж ашиглалтад оруулсан юм. Үйлдвэрлэл ашиглалтад орж, туршилт явагдаж эхлэх үед Монгол улсын эдийн засаг хүндэрч, барилгын салбар зогсонги байдалд орж царцсанаас туршилтын үед үйлдвэрлэсэн 40,0 гаруй сая төгрөгийн бүтээгдэхүүн борлогдохгүй байсны улмаас эргэлтийн хөрөнгөгүй болж үйлдвэр зогссон болно. А ХХК нь шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэйгээ ухамсарлаж, түүнийг биелүүлэх хүсэлтэй байна. Харин шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу шударга, үнэн зөв явагдах ёстой гэж үзэж байна. Гэтэл манай тойргийн шийдвэр гүйцэтгэгч Д.Мөнхбаяр нь хуулийн заалтыг танилцуулаагүй гүйцэтгэх ажиллагааг шууд эхлэх, таны хувийн дансыг хаана, гадаад явах эрхийг хасна гэх мэтээр дарамталж, “би өмгөөлөгч авна” гэхэд Г.Идэрчулуун гэх шийдвэр гүйцэтгэгчийн хамт “та өмгөөлөгч аваад хэрэггүй дээ, шүүхээр яваад нэмэргүй дээ” гэх зэргээр доог тохуу хийж харин ч дарамт шахалт үзүүлж байсан билээ. Манай үйл ажиллагаатай холбоогүй өөр тойргийн шийдвэр гүйцэтгэгчийг татан оролцуулсан. Барьцаанд байгаа эд хөрөнгийг битүүмжлэх, хураах тогтоол үйлдэхдээ хөндлөнгийн гэрч байлцуулаагүй мөртлөө н.Саруул гэж хүнийг байлцсан мэтээр гарын үсэг зуруулсан байна. Энэхүү эд хөрөнгө хураах тогтоолыг өөр тойргийн тогтоол гүйцэтгэгч Г.Идэрчулуун үйлдсэн болно. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албаны тасгийн дарга бөгөөд БГД-ийн ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч П.Хадбаатар нь барьцаанд байгаа эд хөрөнгийн санал авах тухай 2017 оны 05 сарын 09-ний өдрийн 3/13618, 3/13619, 3/13620, 3/13618 албан тоотдоо барьцаанд байгаа эд хөрөнгийн үнийн саналаа Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу 2017 оны 05 сарын 10-ны дотор шийдвэр гүйцэтгэгчид гаргаж өгөх, тогтоосон хугацаанд гаргаж өгөөгүй тохиолдолд Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу хөндлөнгийн шинжээч томилон зах зээлийн үнэлгээг тогтоох болохыг мэдэгдсэн байсан. Гэвч уг албан тоот нь шуудангаар 2017 оны 05 сарын 11-ний өдрийн оройн 19 цагт хаягаар ирсэн байх жишээтэй. Энэ мэтчилэн үнийн санал авах, дуудлага худалдаанд оруулах тухай албан бичгүүд нь тэдгээрт дурдсан товлосон хугацаанаас нь хойно ирж байсан буюу зарим үед шуудан дээр саатсан байсан. Үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолын 6 заалтад Баянзүрх дүүргийн 11 хороо Булгачны 19-225 хаягт байрлах 594 м.кв талбайтай үйлдвэрийн байрыг Иргэний хуулийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч нар нь харилцан тохиролцсон үнэлгээ болох 379,085,000 төгрөгийн 70 хувь болох 265,359,500 төгрөгөөр дуудлага худалдаанд санал болгох доод үнийг тогтоон Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас зохион байгуулах 2017 оны 06 сарын 21-ний өдрийн 10.00 цагт болох үл хөдлөх хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаанд оруулахыг 147 тойргийн шийдвэр гүйцэтгэгч Д. Мөнхбаярт үүрэг болгосугай гэжээ. Энэ заалтад үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч нар нь харилцан тохиролцсон үнэлгээ болох 379,085,000 төгрөгийн 70 хувь болох 265,359,500 төгрөгөөр дуудлага худалдааны доод үнийг тогтоон дуудлага худалдаанд оруулахыг даалгажээ. Гэтэл шийдвэр гүйцэтгэгч Д.Мөнхбаяр нь үүрэг гүйцэтгүүлэгч Л.Гэрэлням миний биетэй борлуулах үнийн талаар тохиролцсон зүйл байхгүй. Хөндлөнгийн шинжээчийн үнэлгээг танилцуулаагүй. Үл хөдлөх хөрөнгийг үнэлэхдээ тооцоо судалгаагүй хийсэн, эдийн засгийн эргэлтэд орох үнэлгээг буруу хийсэн, өнөөгийн зах зээлийн үнэлгээг хийх Сангийн сайдын журамд заасан аргачлалыг хэрэглээгүй байна. Тухайлбал Сүхбаатар дүүргийн 10 хороо 7 хороолол 26 байрны 29 тоотод байрлах 98 м.кв талбай бүхий байрыг 47 м.кв гэж талбайн бодит хэмжээг бууруулж 90,795,100 төгрөгөөр, БГД-ийн 8 хороо 4 хороолол 16 байрны 40 тоотод байрлах 64 м.кв талбай бүхий байрыг 40 м.кв гэж мөн талбайн хэмжээг бууруулж, 99,850,800 төгрөгөөр үнэлсэн, БЗД-ийн 1 хороо 12 хороолол 25 байрын 1 тоотод байрлах 44 м.кв талбай бүхий байрыг 29 м.кв гэж талбайн хэмжээг бууруулж 66,116,100 төгрөгөөр үнэлж, дуудлага худалдаанд 46,281,270 төгрөгөөр, БЗД-ийн 5 хороо Өлгийн 11 гудамжны 155 тоотод байрлах 566,6 м.кв өмчлөх эрхтэй газрыг 44,694,700 төгрөгөөр үнэлж, 31,286,290 төгрөгөөр дуудлага худалдаанд оруулахаар даалгажээ. Гэтэл уг газар нь зах зээлийн үнэлгээгээр зам дагуух нүүрний гудамжинд байрладаг, УБ хотын засаг дарга асан Э.Бат-Үүлийн 2015 онд гаргасан жишиг үнэлгээгээр 113,320,000 төгрөг болохоор байна. Харин эдийн засгийн эргэлтэд орох зэх зээлийн үнэлгээгээр 300,0-400,0 сая төгрөг болох бүрэн үндэслэлтэй газар юм. Баянзүрх дүүргийн 11 хороо Булгачны 19-225 хаягт байрлах 594 м.кв талбайтай үйлдвэрийн байрыг Иргэний хуулийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч нар нь харилцан тохиролцсон үнэлгээ болох 379,085 төгрөгийн 70 хувь болох 265,359,500 төгрөгөөр дуудлага худалдаанд санал болгох доод үнийг тогтоожээ. Гэтэл үүрэг гүйцэтгүүлэгч миний бие үүрэг гүйцэтгэгчтэй энэ объектын талаар харилцан тохиролцоогүй. Үйлдвэрийн байр гэдэг ойлголтод чухам юу орж байгааг тодорхой заагаагүй байна. Үйлдвэрийн шууд үйл ажиллагаанд оролцдог хэмжигч, зүсэгч, цутгагч, дунд даралтын зуух, гүүрэн кран, усны ёмкость, халаалтын систем, хэвнүүд орсон эсэх нь тодорхойгүй, оруулж тооцоогүй гэж ойлгож байна. Иймд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2017 оны 06 сарын 06-ны өдрийн 6/40 тоот тогтоолыг хүчингүйд тооцуулах, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны эд хөрөнгийг битүүмжилсэн 2017 оны 04 сарын 05-ны өдрийн 17/02, 17/03, 17/04, 17/05, 17/06 тоот тогтоолуудыг хүчингүйд тооцуулах, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны эд хөрөнгийг хураасан тухай 2017 оны 04 сарын 12-нд бичигдсэн боловч 2017 оны 04 сарын 05-ны өдрөөр тэмдэглэгдсэн 17/9911 тогтоолын хүчингүйд тооцож өгнө үү” гэжээ.

 

 Нэхэмжлэгч А ХХК нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: “Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Баянгол дүүргийн 147 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Д.Мөнхбаяр нь 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр нэр бүхий 5 ширхэг үл хөдлөх хөрөнгийг хураан авч, 17/559, 17/0412, 17/9319, 17/9991, 17/1753 тоот тогтоолууд үйлдсэн байна. Манай компани 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 3 шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан болно. Уг нэхэмжлэлийн 3 дахь хэсэгт заасан шаардлагад дээрх 5 тогтоолоос зөвхөн 17/9991 тоот тогтоолыг хүчингүйд тооцуулах тухай шаарджээ. Гэтэл 17/9991 тоот тогтоолын хүчингүйд тооцуулах тухай үндэслэл нь бусад 17/559, 17/0412, 17/9319, 17/1753 тоот тогтоолууд дээр адилхан давтагдаж байх тул орхигдсон тогтоолуудыг хүчингүйд тооцуулах нэхэмжлэл гаргах нь маргаантай байгаа асуудлыг бодитоор шийдэхэд ач холбогдолтой гэж үзэж байна. Иймд 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө хураасан 17/559, 17/0412, 17/9319, 17/1753 тоот тогтоолуудыг хүчингүйд тооцож өгнө үү” гэжээ.

 

Нэхэмжлэгч А ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Алтангэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн гол агуулга нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг шийдвэр гүйцэтгэгч нар нь хуульд заасны дагуу явуулаагүй гэж үзэж байна. Бид нарын хувьд энэ асуудлыг хардах сэрдэх биш тодорхой хуулийн үндэслэлтэй гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байна. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны эд хөрөнгө битүүмжилсэн, хураасан бүх тогтоолыг хүчингүй болгуулах, 06 сарын 06-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан. Битүүмжилсэн ажиллагаанд хөрөнгө захиран зарцуулах эрх бүхий этгээдүүдийг оролцуулаагүй. Энэ ажил нь шийдвэр гүйцэтгэгч Д.Мөнхбаярын хийх ёстой ажил байхад өөр тойргийн шийдвэр гүйцэтгэгч Г.Идэрчулууныг татан оруулж тогтоол бичүүлсэн. Тухайн хөрөнгүүдэд хамаарах эзэмшигч нарыг байлцуулаагүй. Зөвхөн барьцаанд тавих эрхтэй байсан н.Гэрэлнямыг байлцуулсан. Хөрөнгө хураах тогтоолд хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийг байлгах ёстой. Энэ маргаанд маш олон үл хөдлөх хөрөнгийн талаар яригдаж байгаа бөгөөд тогтоолын тэмдэглэлийг хуульд заасан шаардлагад нийцээгүй. Энэ үйл ажиллагаа нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль зөрчсөн. Хөрөнгө хураах тогтоолыг үйлдэхэд хоёроос доошгүй гэрч оролцуулах байсан оролцуулаагүй. Иймд эдгээр үйл ажиллагаа нь хууль бус учир үүнд үндэслэж хийгдсэн анхны дуудлага худалдаа нь хууль бус болсон. Хөрөнгийг үнэлэхдээ 05 сарын 09-нд хөрөнгө үнэлнэ гэсэн мэдэгдэл хүргүүлсэн бөгөөд үүнд 05 сарын 10-нд хөрөнгийн үнэлгээгээ явуул гэсэн боловч тус мэдэгдэл нь 05 сарын 11-ний өдрийн орой төлбөр төлөгчид очсон гэдэг нь шуудангаас гаргаж өгсөн тодорхойлолтод заасан байгаа. Мөн ийм давчуу хугацаа тавьж байгаа нь тус хөрөнгийг үнэлүүлэхгүй гэсэн санаа. Ингээд 05 сарын 11-нд мэргэжлийн шинжээчийн байгууллага дүгнэлт гаргасан. Ийнхүү дүгнэлт гаргахдаа мэргэжлийн байгууллага 6 өдөр зарцуулсан. Мэргэжлийн байгууллага 6 хоног зарцуулж байхад мэргэжлийн бус хүн өөрийнхөө хөрөнгийг яаж 1 өдрийн дотор үнэлэх вэ. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар ямар шинээр ажилдаа орсон хүмүүс биш тодорхой хэмжээнд ажилласан хүмүүс бөгөөд тасгийн дарга нь тус бичгийг явуулахаас өмнө харж үзэх боломж байсан бөгөөд хөрөнгийн үнэлгээг нэг өдрийн дотор яаж гаргах вэ. Дээрх бүх үйл ажиллагаа нь хууль бус учир маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлсэн, хураасан, битүүмжилсэн бүх үйл ажиллагаа нь хууль бус юм. Иймд дээрх тогтоолуудыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 04848 дугаар шийдвэрээр А ХХК-иас 404,995,906 төгрөгийг гаргуулж Капитал банкинд олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч “Анир импэкс" ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 26 дугаар байрны 29 тоот хаягт байрлах 47 м.кв талбайтай 3 өрөө хувийн сууц, Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 16 дугаар байрны 40 тоот хаягт байрлах 40 м.кв, 3 өрөө хувийн сууц, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 25 дугаар байрны 01 тоотод байрлах 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Өлгийн 11 дүгээр гудамж 155 тоотод байрлах 566,6 м.кв талбайтай өмчлөх эрхтэй газар, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хонхор булгачин гудамжны 225 тоотод байрлах 1400 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар, Баянзүрх дүүргийн 11 хороо, Хонхор Булгачин гудамжны 225 тоот хаягт байрлах 594 м.кв талбайтай үйлдвэрийн байрыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу битүүмжлэн, хураан мөн хуулийн 30 зүйлийн 30.1-т заасны дагуу хураах ажиллагаанд хөндлөнгийн гэрчийг оролцуулсан. /2002 он Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль / Албадан дуудлага худалдаанд оруулах үнийн саналыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн, 177.1.1 дэх хэсэгт заасны дагуу үнийн санал авах мэдэгдлийг төлбөр төлөгч А ХХК болон захирал Л.Гэрэлням нарын шүүхийн шийдвэрт заагдсан хаяг, барьцаа хөрөнгийн хаягуудаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 20 дугаар зүйл, 20.3, 20.4, /2002 он/ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасны дагуу баталгаат шуудангаар хүргүүлэхэд үнийн санал өгөөгүй тул үнэлгээчнээр зах зээлийн үнэлгээг тогтоохоор шинжээч томилсон. Хөрөнгийн үнэлгээний “Итгэлт эстимейт” ХХК дээрх хөрөнгүүдийн нийт үнийг 690,466,700 төгрөгөөр үнэлснийг төлбөр төлөгч А ХХК шүүхийн шийдвэрт заагдсан хаягаар 2017 оны 05 сарын 26-ны өдрийн 3/15442 дугаартай мэдэгдлийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 20 дугаар зүйл, 20,3, 20,4 /2002 он/ дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасны дагуу хамтран өмчлөгч Г.Сэлэнгэ, Ч.Энхбаяр нарт, иргэний үнэмлэхний бүртгэлтэй оршин суух хаягт Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хонхор өртөө булагчин 10 дугаар гудамжны 135А, мөн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар 40 мянгат 6А дугаар байрны 22 тоот хаягуудад тус тус баталгаат шуудангаар хүргүүлсэн. Төлбөр төлөгч А ХХК үүргийн гүйцэтгэлд үл хөдлөх хөрөнгийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу анхны албадан дуудлага худалдаанд 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр оруулсан боловч үнийн санал ирээгүй худалдан борлогдоогүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62-т заасны дагуу 2 дахь албадан дуудлага худалдаанд 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр оруулахад Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 26 дугаар байрны 29 тоот хаягт байрлах 47 м.кв талбайтай 3 өрөө хувийн сууц, Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 16 дугаар байрны 40 тоот хаягт байрлах 40 м.кв 3 өрөө хувийн сууц, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 25 дугаар байрны 01 тоотод байрлах 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Өлгийн 11 дүгээр гудамж 155 тоотод байрлах 566,6 м.кв талбайтай өмчлөх эрхтэй газар нь тус тус худалдагдан борлогдож бусад үл хөдлөх хөрөнгөнд үнийн санал ирээгүй худалдагдан борлогдоогүй байна. Төлбөр төлөгч А ХХК-ийн захирал Л.Гэрэлнямд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны мэдэгдэл, тогтоолыг шүүхийн шийдвэрт заагдсан хаяг болон Л.Гэрэлнямд өөрт нь гардуулан өгч тэмдэглэлээр баталгаажуулж байсан. ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасны дагуу хамтран өмчлөгч Г.Сэлэнгэ, Ч.Энхбаяр нарт, иргэний үнэмлэхийн бүртгэлтэй оршин суух хаягт Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хонхор өртөө булагчин 10 дугаар гудамжны 135А, мөн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар 40 мянгат 6А дугаар байрны 22 тоот хаягуудад тус тус баталгаат шуудангаар 2017 оны 05 дугаар сарын 29-ны өдөр хүргүүлсэн бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлдээ мэдэгдлийг хүлээн авсан гэж тусгасан байх тул нэхэмжлэлийн энэ хэсэг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3, 51 дүгээр зүйлийн 51.1-т /2002 он/ заалтаар хуулийн хугацааг зөрчсөн байна. ...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн. 87 дугаар зүйлийн 87.3 /төлбөр авагч, төлбөр төлөгч нь шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагаа түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөхгүй бол ажиллагаа явагдсан өдрөөс, уг ажиллагаа хэзээ, хаана явагдсаныг мэдээгүй бол өөрт мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор гомдлоо хуульд өөрөөр заагаагүй бол ахлах шийдвэр гүйцэтгэгчид, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг эс зөвшөөрвөл шүүхэд гаргана. 2002 он/ 87.4 Төлбөр төлөгдөөгүй байсан бол шүүх зөвхөн эд хөрөнгийн үнэлгээтэй холбогдсон гомдлыг хянан шийдвэрлэнэ 2002 он/, мөн хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 /Энэ хуулийн дагуу гаргасан шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны шийдвэр, үйл ажиллагааны тухай гомдлыг холбогдох этгээд уг шийдвэрийг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор дээд шатны албан тушаалтанд гаргана 2002 он/, 143.2 /Дээд шатны албан тушаалтан гомдлыг холбогдох хууль тогтоомжид заасан хугацааны дотор шалган шийдвэрлэнэ 2002 он/, 143.3 /Дээд шатны албан тушаалтны шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор гомдлоо шүүхэд гаргаж болно 2002 он/ гэж заасны дагуу нэхэмжлэгч гомдол гаргах болон шүүхэд нэхэмжлэл гаргах хуулийн хугацаа хэтэрсэн байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч НШШГГт холбогдуулан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 17/02, 17/03, 17/04, 17/05, 17/06 дугаар “Эд хөрөнгийг битүүмжилсэн тогтоол”, 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 17/559, 17/0412, 17/0412, 17/9319, 17/1753, 17/9991 /2017 оны 04 сарын 05-ны өдрийн огноотой/ дугаар “Үл хөдлөх эд хөрөнгө хураасан тогтоол”, 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 6/40 дугаар “Үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тухай” тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2016/04848 дугаар шийдвэрээр хариуцагч А ХХК-иас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 402,823,837 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Капитал банк” ХХК-д олгож, Хариуцагч шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол 16 дугаар байрны 40 тоот дахь 40 м.кв талбайтай 3 өрөө байр; Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Өлгийн 11 дүгээр гудамжны 155 тоот хаягт байрлалтай 566,60 м.кв өмчлөх эрхтэй газар; Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хонхор өртөө, Булгачин 19 дүгээр гудамж 700 м.кв эзэмших эрхтэй газар; Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хонхор өртөө, Булгачин 19 дүгээр гудамж 700 м.кв эзэмших эрхтэй газар; Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 25 дугаар байрны 01 тоот дахь 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууц; Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 26 дугаар байрны 29 тоот дахь 3 өрөө орон сууц; Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хонхор /13090/ Булгачин 19 дүгээр гудамжны 225 тоот хаягт орших 594 м.кв үйлдвэрийн байр тоног төхөөрөмж зэргийг дуудлага худалдаагаар худалдаж зээлийн гэрээний үүргийг гүйцэтгүүлэхээр шийдвэрлэснийг Монгол Улсын Дээд Шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 004/ХТ2017/00061 дугаар тогтоолоор хэвээр үлдээжээ.

 

Шүүхийн шийдвэрийг хариуцагч А ХХК нь сайн дураар биелүүлээгүй тул Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШЗ2017/02519 дугаар “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай” захирамж, 336 дугаар Шүүхийн гүйцэтгэх хуудас бичиж НШШГГ шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан байна.

 

Нэхэмжлэгч А ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн үндэслэлээ “...өөр тойргийн шийдвэр гүйцэтгэгч Г.Идэрчулууныг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцуулсан, ...эд хөрөнгө хураах ажиллагаанд өмчлөгч, хөндлөнгийн гэрч нарыг байлцуулаагүй, тэмдэглэлээ хуульд заасан шаардлагад нийцүүлэн бичээгүй, эд хөрөнгө битүүмжлэх, хураах зэрэг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй” гэж, нэхэмжлэлийн шаардлагаа “Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 17/02, 17/03, 17/04, 17/05, 17/06 дугаар “Эд хөрөнгийг битүүмжилсэн тогтоол”, 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 17/559, 17/0412, 17/0412, 17/9319, 17/1753, 17/9991 /2017 оны 04 сарын 05-ны өдрийн огноотой/ дугаар “Үл хөдлөх эд хөрөнгө хураасан тогтоол”, 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 6/40 дугаар “Үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тухай” тогтоолыг хүчингүй болгуулах” гэж тайлбарлажээ.

 

Нэхэмжлэгч А ХХК-ийн захирал Л.Гэрэлням 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн эд хөрөнгө битүүмжилсэн 17/02, 17/03, 17/04, 17/05, 17/06 дугаар тогтоол, 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн эд хөрөнгө хураасан 17/559, 17/0412, 17/0412, 17/9319, 17/1753 дугаар тогтоолтой тухайн өдөр нь танилцаж гарын үсэг зурснаа зөвшөөрч маргаагүй.

 

Харин А ХХК нь шүүхэд нэхэмжлэлээ 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр гаргасан, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулахаар 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр гаргасан гомдолд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 3/537 дугаар “Хариу мэдэгдэх хуудас”-аар /хх-ийн 33 дугаар тал/, 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр гаргасан гомдолд  2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 3/359 дугаар “Хариу мэдэгдэх хуудас”-аар /хх-ийн 212 дугаар тал/ тус тус “...гомдлыг хүлээн авах боломжгүй” гэсэн хариуг өгсөн байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 он/ 34 дүгээр зүйлийн 34.3-т “Төлбөр авагч, төлбөр төлөгч нь шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагаа, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөхгүй бол ажиллагаа явагдсан өдрөөс, уг ажиллагаа хэзээ, хаана явагдсаныг мэдээгүй бол өөрт мэдэгдсэн өдрөөс хойш гомдлоо долоо хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргана. Ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж тогтоол гаргах бөгөөд энэ тогтоолыг эс зөвшөөрвөл долоо хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно” гэж заасан.

 

Хуулийн дээрх зохицуулалт, хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбар зэргээс дүгнэвэл нэхэмжлэгч А ХХК нь 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн эд хөрөнгө битүүмжилсэн 17/02, 17/03, 17/04, 17/05, 17/06 дугаар тогтоол, 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн эд хөрөнгө хураасан 17/559, 17/0412, 17/0412, 17/9319, 17/1753 17/9991 дугаар тогтоолд хуульд заасан хугацаанд гомдол гаргаагүй байх тул гомдол гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлсэн байна гэж үзэв.

 

Түүнчлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 он/ 37 дугаар зүйлийн 37.3-т “Төлбөр төлөгч, төлбөр авагч эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо үнэлгээ тогтоосон өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэжээ.

 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 6/40 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолыг шийдвэр гүйцэтгэгч нь А ХХК-д /захирал Л.Гэрэлнямын эхнэр/ Д.Өлзийбаярт 2017 оны  06 сарын 08-ны өдөр /хх-ийн 195 дугаар тал/, захирал Л.Гэрэлняамд 2017 оны 06 сарын 14-ний өдөр /хх-ийн 206 дугаар тал/ танилцуулж, тэмдэглэл үйлдэн гарын үсэг зуруулсан байна.

 

Албадан дуудлага худалдааны үнэлгээний санал авах мэдэгдлийг Л.Гэрэлням 2017 оны 05 сарын 11-ний өдөр хүлээж авсан гэх боловч мөн өдрөөс хойш хуульд заасан хугацаанд ахлах шийдвэр гүйцэтгэгч, шүүхэд гомдол гаргаагүй байх тул хуульд заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн байна.

 

Нэхэмжлэгч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хуульд заасан хугацаанд холбогдох албан тушаалтан, байгууллагад гомдол гаргах боломжгүй байсан талаар тайлбар, нотлох баримт гаргаагүй болохыг дурдав.

 

Иймд хариуцагч НШШГГт холбогдох Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 17/02, 17/03, 17/04, 17/05, 17/06 дугаар “Эд хөрөнгийг битүүмжилсэн тогтоол”, 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 17/559, 17/0412, 17/0412, 17/9319, 17/1753, 17/9991 /2017 оны 04 сарын 05-ны өдрийн огноотой/ дугаар “Үл хөдлөх эд хөрөнгө хураасан тогтоол”, 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 6/40 дугаар “Үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тухай” тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч А ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 он/ 34 дүгээр зүйлийн 34.3, 37 дугаар зүйлийн 37.3-т заасныг баримтлан хариуцагч НШШГГт холбогдох Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 17/02, 17/03, 17/04, 17/05, 17/06 дугаар “Эд хөрөнгийг битүүмжилсэн тогтоол”, 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 17/559, 17/0412, 17/0412, 17/9319, 17/1753, 17/9991 /2017 оны 04 сарын 05-ны өдрийн огноотой/ дугаар “Үл хөдлөх эд хөрөнгө хураасан тогтоол”, 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 6/40 дугаар “Үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тухай” тогтоолыг хүчингүй болгох тухай нэхэмжлэгч А ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

       

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч А ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 280,800 төгрөгөөс илүү төлсөн 140,400 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Б.АЗБАЯР