| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Кадирбекийн Бүлдирген |
| Хэргийн индекс | 130/2017/00513/И |
| Дугаар | 130/ШШ2018/00057 |
| Огноо | 2018-01-24 |
| Маргааны төрөл | Нөхөх олговор, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 130/ШШ2018/00057
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулах, ЭХК /гүйцэтгэх захирал М.Т/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: К банкны Баян-Өлгий салбар /захирал М.Е/,
Хамтран хариуцагч: К банк /гүйцэтгэх захирал М.А/-нд холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчид Х.Б, А.Б, хариуцагч бөгөөд хамтран хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Е, гэрч М.Е, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Хэрэглэсэн дулаан, Э хүчний төлбөр 7683676 төгрөг, алданги 3841838 төгрөг, нийт 11525514 төгрөг гаргуулах тухай.
Нэхэмжлэгч ЭХК-ийн гүйцэтгэх захирал М.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь дулааны Э хүч үйлдвэрлэн түгээх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Тус аймагт үйл ажиллагаа явуулдаг К банкны Баян-Өлгий аймаг дахь салбар нь 2014, 2015, 2016, 2017 онуудад манай компаниас дулааны Э хүч авч ашигласан.Тус салбар нь хэрэглэсэн дулааны Э хүчний төлбөрийг цаг хугацаанд төлөхгүй явж ирсэн. 2014 онд зөвхөн 1 дүгээр сард 456.456 төгрөг, 5 дугаар сард 152152 төгрөг, 12 дугаар сард 456456 төгрөг, бүгд 1065064 төгрөг төлж 2282280 төгрөг төлөөгүй. 2015 онд 10 дугаар сард 456456 төгрөг, 12 дугаар сард 456456 төгрөг, бүгд 912912 төгрөг төлж 2662660 төгрөг төлөөгүй. 2016 онд 3 дугаар сард 456456 төгрөг, 5 дугаар сард 1521252 төгрөг, 10 дугаар сард 456456 төгрөг, бүгд 1065064 төгрөг төлж 2282280 төгрөг төлөөгүй. 2017 оны эхний хагас жилд 2, 3, 4 дүгээр саруудад тус бүр 456456 төгрөг, бүгд 1369368 төгрөг төлж 1 дүгээр сарын төлбөр болох 456456 төгрөг төлөөгүй. Одоогийн байдлаар нийтдээ 7.683.676 төгрөгийн өр төлбөртэй байна. Салбар, компани хооронд байгуулсан гэрээний 3 дахь хэсгийн 2-т "Төлөх үүргээ биелүүлээгүй бол төлбөрийн төлөгдөөгүй үлдэгдэлд хоног тутамд 0,5 хувь хүртэл алданги хүлээнэ" гэж тодорхой заасан. Гэрээний энэ заалтын дагуу алданги тооцвол 2014 оны төлбөрийн үлдэгдэл 2282280 төгрөгт алданги гэхэд /2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүртэл 981 хоног/ 11194583.4 төгрөг гарч байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт алдангийн нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж зохицуулсан тул үндсэн төлбөр болох 7.683.676 /долоон сая зургаан зуун наян гурван мянга зургаан зуун далан зургаан/ төгрөгийн төлбөрийн 50 хувиар тооцож 3841838/ гурван сая найман зуун дөчин нэгэн мянга найман зуун гучин найман/ төгрөгийн алданги нэхэмжлэх хууль зүйн үндэстэй юм.
Иймд К банкны Баян-Өлгий аймаг дахь салбараас хэрэглэсэн дулааны Э хүчний төлбөр 7683676 /долоон сая зургаан зуун наян гурван мянга зургаан зуун далан зургаан/ төгрөг, алданги 3841838 /гурван сая найман зуун дөчин нэгэн мянга найман зуун гучин найман төгрөг/ , бүгд 11525514 /арван нэгэн сая таван зуун хорин таван мянга таван зуун арван дөрвөн/ төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: "Э" ХК нь аймгийн хэмжээнд дулааны Э хүч үйлдвэрлэн борлуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Аймгийн төвд үйл ажиллагаа явуулдаг К банкны Баян-Өлгий салбар 2014 оноос хойш хэрэглэсэн Э хүчний дулааны төлбөрөө заримдаа төлж, заримдаа төлөхгүй манай байгууллагад хохирол учруулсан асуудал байгаа. Бид нар энэ асуудлаар удаа дараа мэдэгдэл шаардлага хүргүүлсэн боловч ямар нэгэн арга хэмжээ аваагүй учир шүүхэд нэхэмжлэл гаргасан. Манай компани хариуцагч К банкны Баян-Өлгий салбараас хэрэглэсэн дулаан Э хүчний төлбөр нийт 7683676 төгрөг нэхэмжилж байна. Үүнээс 2014 оны төлбөрийг үлдэгдэл 1065064 төгрөг байгаа. Нийт дүнгээрээ 7683676 төгрөг нэхэмжилсэн. Талуудын хооронд байгуулсан гэрээний 3.2-т төлбөрийг хугацаандаа төлөөгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувиар тооцож алданги төлнө гэж заасан. Гэхдээ Иргэний хуульд зааснаар гүйцэтгээгүй үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэсний дагуу алдангийн хэмжээг тооцож нэхэмжилсэн. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэв.
Хариуцагч К банкны Баян-Өлгий салбарын захирал М.Е шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: "Э" ХК-ийн гарсан нэхэмжлэлтэй танилцаж дараах тайлбарыг гаргаж байна. Манай байгууллага Баян-Өлгий аймагт 2005 онд анхлан үйл ажиллагаагаа эхэлснээс хойш тодорхой урт хугацаанд "Э" ХК-тай халаалт дулаанаар хангах тухай гэрээ байгуулан хамтран ажиллаж ирсэн. Гэрээний нийлүүлэгч тал буюу нэхэмжлэгч гэрээний үүргээ биелүүлж бид зохих ёсоор дулаанаар хангагдаж байсан үед ашигласан дулааны төлбөрийг 10 жилийн туршид тогтмол төлж байсан ба саатуулж байсан тохиолдол байгаагүй. Харин нэхэмжлэгч нь хэрэглэгч байгууллага болох манай байгууллагатай байгуулсан гэрээний үүргээ биелүүлэхгүй, дулаанаар хангах цорын ганц монополь байгууллага болох "Э" ХК учир өөр эх үүсвэрээс дулаан халаалт авч чадахгүй бидний эрх зөрчигдөж ирсэн. Манай байгууллага нь нийтэд үйлчилдэг үйлчилгээний байгууллага учир харилцагч үйлчлүүлэгчид маань хэвийн орчинд үйлчилгээ авч чадахгүй, ажилтнууд маань хүйтэн орчинд ажиллахад хүрч зарим нь эрүүл мэндээр хохирч байсан тул бид дулаан нийлүүлэгч монополь байгууллагад гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж удаа дараа мэдэгдэж ирсэн. Үүний дагуу нэхэмжлэгчийн төлөөллүүд удаа дараа манай байгууллагад ирж нөхцөл байдалтай танилцаж халаалт ирэхгүй байгаа шалтгааныг тогтоож халаалтыг хэвийн болгох амлалт авч байсны зэрэгцээ тухай бүр шаардахад шалтгааныг тодруулж байна гэдэг боловч тодорхой үр дүн гаргаагүй. Бид халаалт нийлүүлж буй "Э" ХК-ийн төлөөлөл болон удирдлагуудад, тэд халаалтыг хэвийн нийлүүлсэн сард өмнө тооцож байсан тарифын дагуу төлбөр төлөх ба халаалт аваагүй нөхцөлд аваагүй үйлчилгээнийхээ төлөө төлбөр төлөх боломжгүй гэдгийг удаа дараа мэдэгдэж, сүүлийн жилүүдэд дулаан нийлүүлэгч "Э" ХК-тай тэднийг гэрээний үүргээ биелүүлэх эсэхэд эргэлзэж дулаанаар хангуулах тухай гэрээ байгуулахаас татгалзсан ба хэдий тийм боловч зарим нэгэн хэвийн халаалттай байсан саруудад хүнлэг шударга зарчмыг дээдлэн өмнөх тарифаар халаалтын төлбөр төлж байсан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсан, тэдний нийлүүлээгүй буюу бидний авч ашиглаагүй ажил үйлчилгээний төлбөрийг биднээс нэхэмжилж байгааг шударга бус гэж үзэж нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Хариуцагч К банкны Баян-Өлгий салбарын захирал М.Е шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Манай банк Өлгий сумын 5 дугаар багт 2005 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа. "Э" ХК-тай дулаан авахаар гэрээ байгуулж ажиллаж байгаа. 2013 он хүртэл бид нар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж ямар нэгэн төлбөрийн асуудал гаргаж байгаагүй. Гэвч 2013 оноос хойш "Э" ХК нь манай байгууллагад дулаан нийлүүлэх үүргээ биелүүлээгүй. Бид нар бараг дулаан аваагүй гэж хэлж болно. Энэ хугацаанд "Э" ХК нь гэрээ байгуулах талаар гэрээний төслийг хүргүүлж байсан боловч бид нар татгалзаж, гэрээ байгуулаагүй. Учир нь дулаан нийлүүлэгч компани нь гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлнэ гэдэгт эргэлзэж байсан тул гэрээ байгуулаагүй. Гэрээнд манайхаас төлөөлж гарын үсэг зураагүй. Нэхэмжлэгч талаас гэрээ байгуулсан гэх гэрээний төслийг хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн байна. Тийм учраас дулаан нийлүүлэгч компаниас дулаан авах үйлчилгээ аваагүй учир учир аваагүй үйлчилгээний төлөө төлбөр төлөх ёсгүй гэж үзэж байна.
"Э" ХК дулаанаа нийлүүлээгүй байхад бид нар төлбөр төлөх ёсгүй. "Э" ХК нь Баян-Өлгий аймгийн хэмжээнд дулаанаар хангах ганцхан монополь компани гэдгийг бид нар бүгдээрээ мэдэж байгаа. Тийм учраас эдгээр хүмүүс зохих арга хэмжээ аваасай, дулаанаар жигд хангаасай гэж удаа дараа амаар болон бичгээр шаардлага хүргүүлж байсан. Харамсалтай нь зохих арга хэмжээ аваагүй учир бид нар төлбөр төлөхөөс татгалзаж байгаа. Тухайн үйлчилгээг аваагүй, бид нар гэрээ байгуулаагүй учир төлбөр төлөх ёсгүй. Мөн нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа алдангийг төлөх үндэслэлгүй байгаа. Тийм учраас ямар нэгэн хариуцлага хүлээх ёсгүй.
Нэмж хэлэхэд хааяа дулааны хэмжээ хэвийн гэж үзсэн үед тухайн сарын төлбөрийг төлдөг байсан. Миний бие шүүх хуралдаанд манай байгууллагын 2011 оноос хойших дулааны төлбөрийг хүргүүлсэн. Дулаанаар хангах улирал бол намар 10 дугаар сараас хавар 04 дүгээр сар хүртэл байдаг. Бид нар 2011 оноос 2013 он хүртэл жигд төлбөр төлж ирсэн. Харин 2013 оноос хойш дулааны төлбөрийг алдаг оног төлж ирсэн. Өрөөний температур хэвийн байх үед буюу 10 дугаар сар, эсхүл 03 дугаар зэрэг саруудад дулаахан байсан саруудад дулаахан байсан юм чинь гээд төлдөг байсан. Шүүх хуралдаанд гаргаж өгсөн графикаас харахад хүйтэн байсан саруудад бид нар цахилгааны төлбөрийг өндөр хэмжээнд төлсөн болох нь харагдаж байна. Харин гадаа дулаарсан үед өрөөний температур гайгүй дулаахан байсан саруудад цахилгааны төлбөр бага гарсан нь харагдаж байна. Манай байгууллага сэрүүхэн байгаа учраас бид нар бүгдээрээ дор бүрээ өөрсдөө тен ажиллаж байгаа. Хэрвээ бид нарт дулаан авч хэрэглэсэн төлбөрөө төл гэж байгаа бол дулаанаар хангах үүргээ биелүүлэх ёстой. Эсрэгээрээ бид нарын эрх ашиг зөрчигдөж байна. Энэ нь манай ажилчдын мэдүүлгээр нотлогдож байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтууд болон талуудын тайлбарыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч "Э" ХК нь хариуцагч К банкны Баян-Өлгий салбараас хэрэглэсэн дулааны Э хүчний төлбөр 7683676 төгрөг, алданги 3841838 төгрөг, нийт 11525514 төгрөг гаргуулахыг хүсжээ.
К банк нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26, 35, 36 дугаар зүйлд заасны дагуу "Э" ХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт К банкны Баян-Өлгий салбарын захирал Махай овогтой Ед К банк ХХК-ийг төлөөлөн оролцох эрх бүхий, хууль ёсны төлөөлөгчөөр итгэмжлэл олгосон байна.
Хариуцагч К банкны Баян-Өлгий салбар нь “...нэхэмжлэгч гэрээний үүргээ биелүүлэхгүй, нэхэмжлэлдээ дурдсан тэдний нийлүүлээгүй буюу бидний авч ашиглаагүй ажил үйлчилгээний төлбөрийг биднээс нэхэмжилж байгааг шударга бус, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэж маргасан болно.
Хариуцагч К банкны Баян-Өлгий салбарын захирал М.Е нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргасан боловч нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, түүнийг нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй болохыг зохигчид танилцаж гарын үсэг зурсан боловч хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн нотлох баримтаа хавтаст хэрэгт гаргаж өгөөгүй болно.
Нэхэмжлэгчийн хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн 2015 оны 01 сарын 01 өдөр эхлэн 2015 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл 1 /нэг/ жилийн хугацаагаар Дулааны Э хүчээр хангах, хэрэглэх аж ахуйн №43 дугаартай гэрээг нэг талаас “Э” ХК-ийг төлөөлж Т овогтой Б, нөгөө талаас К банкийг төлөөлж Махай овогтой Е нар харилцан тохиролцож байгуулсан ба уг гэрээний 3.1-т “Хангагчийн нэхэмжлэлийн дагуу сар бүрийн дулааны төлбөрийн эцсийн тооцоог 30-ны хүртэл саадгүй хийж байна”, 3.2-т “төлөх үүргээ биелүүлээгүй төлбөрийн төлөгдөөгүй үлдэгдэлд хоног тутам 0,5% хүртэл алданги хүлээнэ” гэж, хоёр тал гарын үсэг зурж баталгаажуулсан байна.
Мөн хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн К банктай "Э" ХК-ийн тооцоо нийлсэн 2014 оны акт, 2015 оны эхний үлдэгдэл 2282280 гэсэн 2016 оны 01 сарын 15-ны өдрийн акт, эхний үлдэгдэл 4944940 буюу 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн акт, эхний үлдэгдэл 7227220 буюу 2017 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн акт зэрэг нотлох баримтаар халаалтын төлбөрийн талаар сар болгон тэмдэглэл хийгдэж тооцоо нийлж, зохих этгээдүүд гарын үсэг зурж баталгаажуулсан байх ба энэ талаар хариуцагч К банкны Баян-Өлгий салбарын захирал үгүйсгэсэн нотлох баримт гаргаж өгөөгүй учир энэ хугацаанд халаалтын төлбөрөө төлөөгүй буюу үлдэгдэл төлбөрийн талаар маргаангүй үйл баримт нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна гэж үзлээ.
Хариуцагч К банкны Баян-Өлгий салбарын захирал М.Е нь “....гэрээ байгуулахаас татгалзаж, хүргүүлсэн гэрээг буцааж байсан” гэх боловч Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-т зааснаар аль нэг тал нь гэрээнээс татгалзах эрхтэй боловч энэ тухай нөгөө талдаа мэдэгдэх үүрэгтэй байдаг энэ үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдохгүй байгаа учир "Э" ХК болон К банкны Баян-Өлгий салбарын хооронд байгуулагдсан гэрээний харилцаа дуусгавар болоогүй байна гэж үзлээ.
2014 онд Э ХК-ийн Аж ахуйн нэгж болон Төсөвт байгууллагуудтай хийсэн халаалтын гэрээний товчоо, 2016 оны 01 дүгээр сарын 01-нээс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 1 жилийн хугацаатай байгуулсан 29 дугаартай “Дулааны Э хүчээр хангах, хэрэглэх аж ахуйн гэрээ”, 2016, 2017 онд "Э" ХК-ийн Аж ахуйн нэгж болон Төсөвт байгууллагуудтай хийсэн дулааны Э хүчээр хангах гэрээний товчоо, 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 07 дугаартай “Байгууллага, аж ахуйн нэгжийг дулааны Э хүчээр хангах, хэрэглэх гэрээ” зэрэг нотлох баримтуудыг нэхэмжлэгч тал гаргаж өгсөн бөгөөд хариуцагч К банкны Баян-Өлгий салбарт гэрээг хүргүүлж байсан нь шүүх хуралдаанд гэрчээр оролцсон М.Еы мэдүүлгээр нотлогдож байна.
Харин хариуцагч К банкны Баян-Өлгий салбараас “... гэрээг буцааж хүргүүлж байсан” гэх боловч энэ үндэслэл нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгч "Э" ХК нь хэрэглэсэн дулааны Э хүчний төлбөрийн үлдэгдэл үнэ 7683676 төгрөгийг хариуцагч К банкны Баян-Өлгий салбар нь хугацаандаа төлөөгүй төлбөрийн үлдэгдэлд гэрээний 3.2-д “төлбөрийн төлөгдөөгүй үлдэгдэлд хэтрүүлсэн хоног тутамд 0,5% хүртэл алданги төлнө” гэж гэрээгээр хоёр тал харилцан тохиролцсоны дагуу Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “гүйцэтгэгдээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 % хувиас хэтрэхгүй байна” гэснийг үндэслэн хариуцагчаас алданги 3841838 төгрөг нэхэмжилсэн байна.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т “...Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж зааснаар алдангийн хэмжээг хариуцагч К банкны Баян-Өлгий салбар нь 2017 оны 08 дугаар сарын 09-ны өдрийн байдлаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 7683676 төгрөгийн 50 хувь болох 3841838 төгрөгөөр тооцсон нь дээрх хуулийн заалтад нийцэж байна гэж үзлээ.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заажээ. Талууд гэрээнд алданги тооцохоор хүсэл зоригоо илэрхийлэн, харилцан тохиролцож 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 43 дугаартай “Дулааны Э хүчээр хангах, хэрэглэх аж ахуйн гэрээ”-г байгуулсан байна.
Нэхэмжлэгч "Э" ХК нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хувьд өөрт учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж үзлээ.
Хариуцагч К банкны Баян-Өлгий салбарын захирал М.Е нь “...нэхэмжлэгч "Э" ХК-ийн хүргүүлсэн дулааны Э хүчээр хангах, хэрэглэх аж ахуйн гэрээг бид татгалзаж буцааж байсан, зохих ёсоор халаалт өгөөгүй, халаалт авч чадаагүй, одоо ч халаалт муу, хүйтэн байгаа учир ажилчид тен залгаж байгаа, ажлын байрны температур хэвийн хэмжээнээс хэт доогуур байсны улмаас ажилчид ханиад томуу тусах, даарснаас төрөл бүрийн өвчин тусах, дулаан нийлүүлэгч байгууллага хүлээсэн үүргээ биелүүлээгүй учир энэ талаар "Э" ХК-ийн СТП-ийн жижүүр, ажилтнуудад удаа дараа хандаж, утастаж, халаалтын байцаагч нарт хэлж байсан боловч ямар нэгэн үр дүн гараагүй учир халаалтын үнийг төлөхгүй” гэх боловч энэ талаар хавтаст хэрэгт нотлох баримт гаргаж өгөөгүй учир бусад хөндлөнгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдохгүй байна.
Хариуцагч К банкны Баян-Өлгий салбарын захирал М.Е нь “... №43 дугаартай Дулааны Э хүчээр хангах, хэрэглэх аж ахуйн 2015 оны 01 сарын 01-ний өдрөөс 2015 оны 12 сарын 31-ний өдөр хүртэлх гэрээний 5 дугаар заалтын дараа “дулаан хангагч байгууллага зохих ёсоор халаалт өгөөгүй эсвэл зохих хэмжээнд халаалт авч чадаагүй нөхцөлд түүний шалтгааныг ил харгалзан нэгэнт аваагүй дулааны төлбөрийг төлөх үүрэг хүлээхгүй ба төлбөр төлөхөөс татгалзах эрхтэй” гэсэн заалтыг оруулахыг хүсэж гэрээнд гараар бичиж байсан” гэж тайлбарласан боловч гэрээнд энэ заалтыг оруулсан эсэх, ямар нэгэн үр дүн гарсан эсэх нь тодорхойгүй байна.
К банкны Баян-Өлгий салбарын ажилчдын “2017.10.08. Гэрчлэх тухай” гэх бичмэл нотлох баримт нь хуулийн шаардлага хангахгүй байгаа учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж үзлээ.
К банкны Баян-Өлгий салбарын захирал М.Е нь тэдний нийлүүлээгүй буюу бидний авч ашиглаагүй ажил үйлчилгээний төлбөрийг биднээс нэхэмжилж байгааг шударга бус гэж үзэж байна, зохих хэмжээнд халаалт авч чадахгүй байгаа учир тен залгаж түүнээс байгууллагын тогны мөнгө их гардаг, тогны болон халаалтын төлбөрийг төлж байсан тухай тайлбар болон Дотоод дансны хуулга, К банкны Баян-Өлгий салбарын 2011 оноос хойш төлсөн цахилгааны болон дулааны төлбөр төлөлтийн тооцоо нийлсэн байдал /2018.01.24/ хүснэгт, төлсөн цахилгааны болон дулааны төлбөр гэх графикаар үзүүлсэн зураглал зэрэг нотлох баримтуудаар маргааны үйл баримт тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгч "Э" ХК нь 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 80 дугаартай, 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 99 дугаартай албан бичгээр хариуцагч К банкны Баян-Өлгий салбарт 2015, 2016 оны жилийн эцсийн тооцоогоор 7227220 төгрөгийн, энэ оны эхний улирлын байдлаар 456456 төгрөгийн, бүгд 7683676 төгрөгийн дулаан Э хүч хэрэглэсний төлбөрийн үлдэгдэлтэй, халаалтын үнийг төлж барагдуулах, хугацаандаа төлбөрөө төлөөгүй тохиолдолд гэрээний дагуу алданги тооцож, эрх бүхий байгууллагад хандах, халаалтын шугамыг таслахыг анхааруулж байсныг хариуцагч К банкны Баян-Өлгий салбарын захирал М.Е нь 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 80 дугаартай албан бичгийг хүлээн авч, 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 16/142 дугаартай Хариу мэдэгдэх хуудас, 2014 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 14/26 дугаартай албан бичгүүдийг "Э" ХК-нд хүргүүлж байсан байна.
Мөн хариуцагч К банкны Баян-Өлгий салбарын захирал албан бичгээр шаардлага хүргүүлж байсан боловч зохих үр дүн гараагүй ба энэ талаар тусгай мэдлэг шаардагдах мэргэжлийн хяналтын байгууллагад халаалтын асуудлын талаар хандаж албан ёсны дүгнэлт гаргуулж байгаагүй буюу ашиглаагүй халаалтын төлбөрийг төлөхгүй гэх үндэслэлийг тогтоосон эрх бүхий байгууллагын дүгнэлт байхгүй тул хариуцагч К банкны Баян-Өлгий салбар нь огт халаалт аваагүй гэж дүгнэх боломжгүй байна.
Хариуцагч К банкны Баян-Өлгий салбар халаалт аваагүй гэх үндэслэл тогтоогдохгүй байгаа ба дулааны Э хүчээр хангах, Э хүчийг хэрэглэх тухай гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хэрэглэсэн дулааны Э хүчний үнийг хугацаандаа төлөөгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн байх тул хариуцагч К банкны Баян-Өлгий салбараас хэрэглэсэн дулааны Э хүчний төлбөр 7683676 төгрөг, алданги 3841838 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч "Э" ХК-нд олгож, хамтран хариуцагч К банкинд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Учир нь К банкны Баян-Өлгий салбар нь "Э" ХК-тай байгуулсан 43 дугаартай “Дулааны Э хүчээр хангах, хэрэглэх аж ахуйн гэрээ” байгуулсан байх тул хамтран хариуцагч К банкаас хэрэглэсэн дулааны Э хүчний төлбөрийг гаргуулах боломжгүй байна.
Нэхэмжлэгч "Э" ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 199359 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар нөхөн төлүүлэхээр заасны дагуу хариуцагч К банкны Баян-Өлгий салбараас 199359 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч "Э" ХК-нд олгох нь зүйтэй байна.
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 232 дугаар зүйлийн 232.6, 243 дугаар зүйлийн 243.1, Э хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-д зааснаар К банкны Баян-Өлгий салбараас хэрэглэсэн дулааны Э хүчний төлбөр 7683676 төгрөг, алданги 3841838 төгрөг, нийт 11525514 /арван нэгэн сая таван зуун хорин таван мянга таван зуун арван дөрвөн/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч "Э" ХК-нд олгож, хамтран хариуцагч К банкинд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 199359 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч К банкны Баян-Өлгий салбараас 199359 төгрөг гаргуулан нэхэмжлэгч "Э" ХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.Б