Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 102/ШШ2017/02736

 

 

 

 

 

2017 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 102/ШШ2017/02736

 

 

Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, 39а байр, 78 тоот хаягт  оршин суух, Бартаг овогт Базарсадын Урансайхан /РД:ЗП86062203/-ы нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 85 дугаар байр, 72 тоот хаягт  оршин суух, Боржигон овогт Цэнд-Аюушийн Баяраа /РД:РЭ84102818/-д холбогдох,

 

Үндсэн нэхэмжлэлийн шаардлага: Гэр бүлийн дундын хөрөнгө болох Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 85 дугаар байрны 72 тоот 2 өрөө орон сууцны оногдох 66 хувь болох 38.797.355 төгрөг, 85 дугаар байрны 49 тоотын 2 өрөө орон сууцны оногдох 66 хувь болох 45.500.400 төгрөг, нийт 84.297.755 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн асрамж өөрчлүүлж охин Б.Энхлэнг өөрийн асрамжид авах, Сүхбаатар дүүрэг, Сэлх зуслан дахь амины орон сууцны зориулалттай 2 давхар сууц, гарааж, гүний худаг,  автомашиныг гэр бүлийн дундын өмч болохыг тогтоолгож, ногдох хөрөнгө 14.159.600 төгрөг,  Баянгол дүүргийн 18 дугаар хороо 85 дугаар байр 49 тоот 2 өрөө орон сууцыг барьцаалсан зээлийн өрний ногдох хэсэг 26.164.222 төгрөг, нийт 40.323.822 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:  Нэхэмжлэгч Б.Урансайхан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Төмөрбаатар /ШТЭҮД: 1955/,  Г.Боргил /ШТЭҮД: 2253/, хариуцагч Ц.Баяраа, хариуцагчийн өмгөөлөгч Л.Жавзмаа /ШТЭҮД: /, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Золсайхан, хуралдааны нарийн бичгийн дарга О.Амарсанаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Б.Урансайхан шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2006 онд Ц.Баяраатай танилцаж, 2007 оноос эхлэн хамт амьдарч 2009 оны 02 дугаар сарын 09-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. 2012 оны 07 дугаар сарын 07-ны өдөр охин Б.Энхлэн төрсөн. Бид зан харьцааны таарамжгүй байдал нөхөр маань надад үнэнч байгаагүй байдлаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2015 оны 09 дүгээр сараас эхэлж тусдаа амьдарч, 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр шүүхээр орж гэр бүлээ цуцлууж, охин Б.Энхлэн миний асрамжид үлдсэн. Тухайн үед Ц.Баяраа гэрлэлтээ хурдан цуцлуулъя, охин та хоёрт 2 өрөө байрны нэгийг өгнө гэж амаар тохирч гэрлэлт цуцлуулахдаа эд хөрөнгийн маргаан гаргаагүй. Ингэж тохиролцсон мөртлөө амлалтандаа хүрээгүй, байрыг шилжүүлж өгөлгүй охин бид хоёрыг хуурсан. Гэрлэлт цуцлуулснаас хойш тэтгэмж төлөөгүй. Баянгол дүүргийн 18 дугаар хороо 85 дугаар байрны 49 тоот 2 өрөө орон сууцыг бид өөрсдийн хөрөнгөөр худалдан авч, Ц.Баяраагийн нэр дээр өмчлөлийн гэрчилгээ гарсан. 85 дугаар байрны 72 тоот орон сууцыг зээлээр авч, зээлийн төлбөр дуусаагүй байгаа. Төлбөрийг Ц.Баяраагийн нэрээр төлж, ахаасаа зээлээр худалдаж авсан учир ямар нэг гэрээ хийгээгүй байсан. Гэтэл шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа хуурамч баримт бүрдүүлж өөрийн ээжийн нэр дээр гэрээ байгуулж шүүхэд өгсөн байсан. Би машин авч яваагүй. Бид хоёр салахаас өмнө тухайн машиныг 13.000.000 төгрөгөөр зарж 72 тоот орон сууцны үнэд төлсөн. Иймд охин бид хоёрт гэр бүл болсоны дараа бий болсон гэр бүлийн дундын хөрөнгө болох Баянгол дүүрэг 18 дугаар хороо 85 дугаар байрны 72 тоот 2 өрөө орон сууцыг худалдан авсан үнэ 90.335.100, 2015 оны 02 дугаар сарын байдлаар төлсөн 58.783.871 төгрөгийн охин бид хоёрт оногдох 66 хувь болох 38.797.355 төгрөг, 85 дугаар байрны 49 тоотын 2 өрөө байрны 2012 онд худалдан авсан үнэ 68.940.000 төгрөгийн 66 хувь болох 45.500.400 төгрөг нийт 84.297.755 төгрөгийг хариуцагч Ц.Баяраагаас гаргуулж өгнө үү гэв.

            Хариуцагч Ц.Баяраа шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид бусдын адил гэр бүл болж 2009 онд гэрлэлтээ бүртгүүлэн манай ээжийн хамт амьдарч байсан. 2012 оны 07 дугаар сарын 07-ны өдөр охин Б.Энхлэн төрсөн. 2015 оны 08 дугаар сараас бид тусдаа амьдарч, 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр гэрлэлтээ цуцлуулсан. Шүүхийн шийдвэрээр охинг эхийн асрамжид үлдээсэн боловч би охиныхоо төлөө үүргээ биелүүлж ирсэн. Бид гэр бүл болсноос хойш манай ээжийнд хамт амьдарч байсан ба дундын эд хөрөнгө үүсээгүй. Энэ талаар гэрлэлт цуцлах шүүх хуралдаанд Б.Урансайхан бид гэрлэснээс хойш үүсэн бий болсон эд хөрөнгө байхгүй гэдгээ хэлсэн тул шүүх эд хөрөнгийн маргаангүй гэж шийдвэрлсэн. Дундын эд хөрөнгө гэж бичсэн Баянгол дүүргийн 18 дугаар хороо 85 дугаар байрны 49 тоот 2 өрөө орон сууц нь манай ээжийн орон сууц бариулах гэрээтэй, байрны мөнгийг ээж төлсөн. Орон сууцны гэрчилгээг миний нэр дээр гаргуулж бид хоёр хамтын амьдралтай байхдаа  50.000.000 төгрөгний барьцаанд ББСБ-д барьцаалж зээл авсан боловч одоог хүртэл зээл төлөгдөөгүй. Тус байрны гэрчилгээ барьцаанд байгаа. 85 дугаар байрны 72 тоот 2 өрөө орон сууцийг ээж худалдан авахаар барилга барьсан компанитай гэрээ хийж төлбөрийг төлж яваа. Орон сууцны төлбөр бүрэн төлөгдөөгүй, улсын бүртгэлийн өмчлөлийн гэрчилгээ гараагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

            Хариуцагч Ц.Баяраа шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр шүүхээр гэрлэлтээ цуцлуулж охин Б.Энхлэнг эхийнх нь асрамжид үлдээсэн боловч би цэцэрлэгт оруулж хүргэн өгч цаг үргэлж охиндоо анхаарал тавьж байсан. Шүүхийн шийдвэрээр охиныг эхийн асрамжид үлдээсэн гэх боловч цэцэрлэгээс зохиогдсон бүх арга хэмжээнд би оролцож, өглөө оройд хүргэн өгч авдаг байсан. Б.Урансайхан нэхэмжлэлдээ охины хамт айл айлаар явж амьдарч байна гэсэн нь охиныг цаашид ая тухтай орчинд өсгөж чадахгүй байгаа тул өөрийн асрамжид авах нэхэмжлэл гаргасан. Би өөрийн ээжийн хамт хувийн бизнес хийж амьдарч байгаа ба охинтойгоо байнга уулзаж өөр дээрээ хэд хоногоор байлгах, хөдөө орон нутгаар амрах зэргээр хамтдаа байдаг. Иймд охиноо өөрийн асрамжид авна. Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороонд байрлах Сэлх зуслангийн амины орон сууцны зориулалттай 5х7 хэмжээтэй 2 давхар орон сууц, граж, гүний худаг, автомашин зэргийг дундын эд хөрөнгөнд тооцуулж, үнэлгээний компаний үнэлсэн үнэ 29.578.800 төгрөгнөөс өөрт оногдох хэсэгт 9.859.600 төгрөг гаргуулна. Автомашиныг Б.Урансайхан явахдаа унаж явсан болохоос байрны үнэд өгөөгүй. Газар нь сөрөг шаардлагад хамааралгүй. Мөн Баянгол дүүргийн 18 дугаар хороо 85 дугаар байр 49 тоот 2 өрөө орон сууцыг барьцаалж 50.000.000 төгрөгний өр зээл 78.492.666 болсон тул зээлийн өрний ногдох хэсэг 26.164.222 төгрөг, авто машины хувь 4.300.000 төгрөг нийт 40.323.822 төгрөгийг нэхэмжлэгч Б.Урансайханаас гаргуулж өгнө үү гэв.

 

            Нэхэмжлэгч Б.Урансайхан шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрлэлт цуцлуулахад охиноо би өөрийн асрамжид авсан. Ц.Баяраа хурдан салъя, асуудал үүсгэхгүй хэл амгүй салъя, охиноо чи ав би та хоёрт байрны нэгийг өгнө, охин надтай ойр амар өснө биз гэж хэлсэн. Тэр үедээ нэг байр барьцаанд өртэй, нэгнийх нь гэрчилгээ гараагүй учир гэж тайлбарлаж байсан. Гэрлэлт цуцалсны дараа охиноо аавтай нь уулзуулж байсан. Ц.Баяраа нэг байраа суллаж өгнө гэсэн боловч одоог хүртэл өгөөгүй тул охиноо гэрийн хажуугийн цэцэрлэгээс гаргаж одоо байгаа байрны дэргэд цэцэрлэгт оруулсан. Учир нь би эгчийнхээ нэг өрөөнд амьдарч байгаа. Охин төрсөн цагаас миний хажууд миний асрамжид байсан, хойшид ч охиныхоо төлөө бүхнийг хийж асрана. Энэ талаар шинжээчийн дүгнэлт ч гарсан. Хөрөнгийн маргаантай холбогдуулж охиноо асрамждаа авах шаардлага гаргасан тул охиноо Ц.Баяраад өгөхгүй. Ц.Баяраагийн яриад байгаа зуслангийн газар нь манай эгчийнх өөрөө мэдэж байгаа. Барьсан барилга, гүний худаг, хашааны хувьд оногдох хэсгийг нь өгнө. Машиныг бид хоёр зарж байрны зээлд төлсөн. Байр барьцаалсан зээл гээд байгаа нь надад хамаагүй. Ц.Баяраа өөрийн найзын хамт байраа барьцаалж мөнгө аваад цааш нь н.Ганбаатарт зээлдүүлсэн. Найз нь төлнө, төлж чадахгүй бол байраа зараад төлнө гэдэг гэв.  

 

            Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,      

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

             Нэхэмжлэгч Б.Урансайхан нь хариуцагч Ц.Баяраад холбогдуулан Баянгол дүүрэг 18 дугаар хороо 85 дугаар байрны 72 тоот 2 өрөө орон сууцыг худалдан авсан үнээс 66 хувь болох 38.797.355 төгрөг, 85 дугаар байрны 49 тоотын 2 өрөө байрны худалдан авсан үнэ 68.940.000 төгрөгийн 66 хувь 45.500.400 төгрөг нийт 84.297.755 төгрөгийг,

            хариуцагч Ц.Баяраа нь охин Б.Энхлэнг өөрийн асрамжид авч, Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороонд байрлах Сэлх зуслангийн амины орон сууцны зориулалттай 5х7 хэмжээтэй 2 давхар орон сууц, граж, гүний худаг, автомашиныг дундын эд хөрөнгөнд тооцуулж түүний үнэ 29.578.800 төгрөгнөөс өөрт оногдох хэсэгт 9.859.600 төгрөг, автомашины үнэ 4.300.000 төгрөг, Баянгол дүүргийн 18 дугаар хороо 85 дугаар байр 49 тоот 2 өрөө орон сууцыг барьцаалсан зээлийн өрний ногдох хэсэг 26.164.222 төгрөг, нийт 40.323.822 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг тус тус гаргажээ.

            Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШШ2015/07229 дугаартай шийдвэрээр Ц.Баяраа, Б.Урансайхан нарын гэрлэлтийг цуцалж, 2012 оны 07 дугаар сарын 07-ны өдөр төрсөн охин Б.Энхлэнг эх Б.Урансайханы асрамжид үлдээж, эцэг Ц.Баяраагаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж, эд хөрөнгийн маргаангүй болохыг дурьдаж шийдвэрлэсэн байна.

            Зохигч 2009 оны 02 дугаар сарын 09-ний өдөр гэр бүл болж амьдрах хугацаандаа Баянгол дүүргийн 18 дугаар хороо 85 дугаар байрны 49 тоот 2 өрөө орон сууцыг худалдан авсан энэ нь Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д заасан гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөнөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн, 126.2.4-т заасан гэрлэгчид, гэр бүлийн гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө гэж зааснаар гэрлэгчдийн дундын эд хөрөнгө мөн байна.

Хариуцагч Ц.Баяраа тус 49 тоот 2 өрөө орон сууцыг өөрийн ээж Л.Эрдэнэ орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулж үнийг төлсөн бидний эд хөрөнгө биш гэж тайлбарладаг боловч тэрээр орон сууцны өмчлөгч буюу нэг хүний өмчлөлд бүртгэлтэй болох нь зохигчийн тайлбараар тогтоогдсон тул нэхэмжлэгч оногдох хэсгийг шаардах эрхтэй байна.

Харин Баянгол дүүрэг 18 дугаар хороо 85 дугаар байрны 72 тоот 2 өрөө орон сууц нь иргэн С.Хүрэлбаатар, Л.Эрдэнэ нар 2012 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Орон сууц захиалгаар бариулах гэрээгээр 2018 оны 04 дүгээр сарын 23-ныг хүртэлх хугацаанд төлбөрийг төлөхөөр тохирч гэрээ байгуулагдсан, энэ орон сууц зохигчийн өмчлөлд буюу хуульд зааснаар тэдний дундын эд хөрөнгө гэж үзэх үндэслэлгүй байх тул тухайн байрнаас оногдох хэсгийг шаардах эрхгүй байна.

Нэхэмжлэгч нь иргэн С.Хүрэлбаатар, Л.Эрдэнэ нарын байгуулсан Орон сууц захиалгаар бариулах гэрээ нь хуурамч, нөхөж хийсэн гэж тайлбарласан боловч тайлбарыг нотолсон баримтгүй, шүүх хуралдаанд гэрч Л.Эрдэнэ 49 тоот 2 өрөө орон сууцыг өөрийн хөрөнгө гэж тайлбарласан боловч тэрээр Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч биш байна.

Иймд хариуцагч Ц.Баяраагаас Баянгол дүүрэг 18 дугаар хороо 85 дугаар байрны 49 тоот 2 өрөө орон сууцны үнээс 45.500.400 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Урансайханд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 38.797.355 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хариуцагч орон сууцны үнийн талаар маргаагүй болно.

Сөрөг шаардлагын талаар:

Хариуцагч Ц.Баяраа нь 2012 оны 07 дугаар сарын 07-ны өдөр төрсөн охин Б.Энхлэнг өөрийн асрамжид авах шаардлага гаргасан боловч асрамжийг өөрчлөх болсон шалтгааныг нотолж чадаагүй тул хүүхдийг эхийн асрамжид хэвээр үлдээх нь зүйтэй.

Хариуцагч нь хамтын амьдралын хугацаанд бий болсон Сүхбаатар дүүрэг 20 дугаар хороо Сэлх зуслан дахь амины орон сууцны зориулалттай 5х7 хэмжээтэй 2 давхар сууц, граж, гүний худаг гэсэн хөрөнгөнөөс оногдох хэсэг гаргуулахыг шаардсанг нэхэмжлэгч зөвшөөрсөн, зохигч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн үнэлсэн үнээр тооцож хуваах, гүний худаг, хашааг 4 айл бариулсан, граж нь 2 айлынх гэж тайлбарласан тул энэ тайлбараар хувааж шийдвэрлэлээ.

Мөн хариуцагч хамтын амьдралын хугацаанд Баянгол дүүрэг 18 дугаар хороо 85 дугаар байрны 49 тоот 2 өрөө орон сууцыг Б.Урансайханы хамт барьцаалж 50.000.000 төгрөг зээлдсэн гэж тайлбарлан төлөх өрний ногдох хэсэг 26.164.222 төгрөг гаргуулахыг шаардсан боловч 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Д.Отгонболорын хамт орон сууцыг барьцаалж Стар кредит ББСБ-тай зээлийн гэрээ байгуулж 50.000.000 төгрөгийг зээлдэн, 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Д.Ганбаатартай зээлийн гэрээ байгуулж 40.000.000 төгрөгийг 3 сарын хугацаатай 2 хувийн хүүтэй зээлдүүлсэн болох нь зээлийн болон барьцааны гэрээ, Д.Ганбаатартай байгуулсан зээлийн гэрээ, Ц.Баяраа, Д.Ганбаатар нарын дансны хуулга гэсэн баримтуудаар тус тус тогтоогдож байх тул нэхэмжлэгчээс 26.164.222 төгрөгийг шаардах эрхгүй, Б.Урансайхантай хамтын амьдралтай байх хугацаанд зарцуулагдсан болох нь тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 66-04 УБИ улсын дугаартай тоёото аурис маркийн автомашиныг худалдах, худалдан авах гэрээ байгуулж худалдан авагч Х.Эрдэнэтулгад 13.000.000 төгрөгөөр худалдаж төлбөрийг энэ өдрөө төлж дуусгасан байх тул Ц.Баяраад оногдох хэсгийг гаргуулах нь зүйтэй.

Иймд нэхэмжлэгч Б.Урансайханаас сууцны үнэ /18.388.800:3=6.129.600/ 6.129.600 төгрөг, граж /5.130.000:2=2.565.000:3=855.000/ 855.000 төгрөг, гүний худаг /4.860.000:4=1.215.000:3=405.000/ 405.000 төгрөг, төмөр хашаа /1.200.000:4=300.000:3=100.000/ 100.000 төгрөг, автомашины үнэ 13.000.000 төгрөгнөөс оногдох хэсэг /13.000.000:3=4.333.000/ 4.333.000 бүгд 11.822.600 төгрөг гаргуулж хариуцагч Ц.Баяраад олгож, үлдэх 2.337.000 төгрөг, Баянгол дүүргийн 18 дугаар хороо 85 дугаар байр 49 тоот 2 өрөө орон сууцыг барьцаалсан зээлийн өрний ногдох хэсэг 26.164.222 төгрөг, охин Б.Энхлэнг өөрийн асрамжид авах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

Хэрэгт баримтаар Хөрөнгө оруулалт хийж орон сууц бариулах тухай гэрээг ирүүлсэн нь нэхэмжлэлийн шаардлагатай холбоогүй тул дүгнэлт өгөх шаардлагагүй, шүүх хуралдаанд оролцсон гэрч Б.Золсайхан, Б.Жаргалсайхан, Г.Бат-Очир нар тухайн зуслангийн газар, байр, граж, гүний худгийн талаар гэрчийн мэдүүлэг өгсөн, мэдүүлгийн талаар зохигч маргаагүй болно.

Нэхэмжлэгч, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, үндсэн болон сөрөг шаардлагыг хангаж шийдвэрлэсэн хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамж гаргуулж тус тусад нь олгож шийдвэрлэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.6, 130 дугаар зүйлийн 130.1-т зааснаар хариуцагч Ц.Баяраагаас 45.500.400 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Урансайханд олгож, үлдэх 38.797.355 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 579.439 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Ц.Баяраагаас 385.452 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Урансайханд олгосугай.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6–д зааснаар хүүхдийн асрамж өөрчлүүлж, охин Б.Энхлэнг өөрийн асрамжид авах хариуцагч Ц.Баяраагийн сөрөг шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.6, 130 дугаар зүйлийн 130.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Урансайханаас 11.822.600 төгрөг гаргуулж хариуцагч Ц.Баяраад олгож, үлдэх 2.337.000 төгрөг, Баянгол дүүргийн 18 дугаар хороо 85 дугаар байр 49 тоот 2 өрөө орон сууцыг барьцаалсан зээлийн өрний ногдох хэсэг 26.164.222 төгрөг гаргуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 499.970 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Урансайханаас 204.112  төгрөг гаргуулж хариуцагч Ц.Баяраад олгосугай.

 

            6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болох ба нэхэмжлэгч, хариуцагч, өмгөөлөгч нар нь  шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.                      

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ч.МӨНХЦЭЦЭГ