Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2021/00013

 

 

 

 

 

 

 

2021           01            06                                          001/ХТ2021/00013

 

 

 

.........., .........., .........., ..........,

..........нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 181/ШШ2019/00836 дугаар шийдвэртэй,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 1126 дугаар магадлалтай,

 

.........., .........., .........., .........., ..........нарын нэхэмжлэлтэй,

..........-д холбогдох

 

..........-ын Их хурлын 2009 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 01, 02, 03 дугаар тогтоолууд, мөн өдрийн их хурлын тэмдэглэл,

2013 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 35 дугаар Удирдах зөвлөлийн гишүүдийг сонгож, бүрэн эрхийг нь баталгаажуулах тухай тогтоол,

Удирдах зөвлөлийн 2013 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 12 дугаар ..........-ын ерөнхийлөгчийг сонгох тухай тогтоол, мөн өдрийн удирдах зөвлөлийн хуралдааны тэмдэглэл,

Удирдах зөвлөлийн 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Холбооны дүрэм өөрчлөх тухай тогтоол, уг тогтоолын хавсралтаар батлагдсан дүрэм, мөн өдрийн удирдах зөвлөлийн хуралдааны 5 дугаар тэмдэглэл,

Удирдах зөвлөлийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 19/01 дугаар Удирдах зөвлөлийн гишүүдийн талаарх шийдвэрийг зөвтгөж, удирдах зөвлөлийн гишүүний бүрэн эрхийг баталгаажуулах тухай тогтоол, мөн өдрийн удирдах зөвлөлийн хуралдааны 19 дугаар тэмдэглэл,

Удирдах зөвлөлийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 20/01 дугаар Дүрэм батлах тухай тогтоол, уг тогтоолын хавсралтаар батлагдсан дүрэм, мөн өдрийн удирдах зөвлөлийн хуралдааны 20 дугаар тэмдэглэл,

Удирдах зөвлөлийн 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01/4 дугаар Удирдах зөвлөлийн даргыг чөлөөлж, томилох тухай тогтоол, мөн өдрийн удирдах зөвлөлийн хуралдааны 01 дугаар тэмдэглэл зэргийг тус тус хүчингүй болгож, .........., .........., .........., .........., .........., .........., .........., .........., .........., .........., .........., .........., .........., .........., .........., ..........нарыг .......... ТББ-ыг төлөөлөх эрхгүй хууль бус удирдлага болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нямжаргал, хариуцагчийн өмгөөлөгч Г.Должинсүрэн нарын гаргасан гомдлоор

шүүгч П.Золзаяаягийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч .........., нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ариунчимэг, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Г.Жанчив, Н.Мандах, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нямжаргал, хариуцагчийн өмгөөлөгч Т.Мөнх-Оргил, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ............. нь хагас зуун жилийн түүхтэй ахмад тамирчдын үүсгэн байгуулсан, үе үеийн тамирчдын хүч хөдөлмөр, тэдний гаргасан түүхэн амжилтуудын үр дүнд байгуулагдсан үеэсээ хойш өнөөдрийг хүртэл тогтвор суурьшилтай үйл ажиллагаа явуулж буй төрийн бус байгууллага юм. Улмаар тус холбоо нь тухайн үеийн хууль тогтоомжийн дагуу 1994 онд Хууль зүйн яаманд бүртгүүлж, 254 дугаартай гэрчилгээ авсан мөн оноос эхлэн 2011 оны 3 дугаар сарыг хүртэл УХ31045 дугаартай байгууллагын тэмдгийг /тамга/ хэрэглэж байсан. Харин ..........ны удирдлагаар хууль бусаар сонгогдсон ..........нар нь шинэчлэл нэрийн дор .......... дугаартай байгууллагын тэмдгийг /тамга/ 2011 оны 3 дугаар сараас сольж, .........., .......... дугаартай тэмдэг хэрэглэж ирсэн. Хариуцагч нь 2009 оны ..........-ны Их хурлын тогтоолууд дээр 2011 оны 3 дугаар сараас хэрэглэж эхэлсэн .........., .......... дугаартай тэмдгийг дарсан байна. ..........-ны 2009 онд хуралдсан их хурлаар нэхэмжлэгч нарын хүчингүй болгуулахаар шаардлага гаргаж буй 2009 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 01, 02, 03 дугаар тогтоолуудад дурдсан асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн бол тухайн хурлын протокол, тогтоолууд дээр тус холбооны 2011 оноос хэрэглэж эхэлсэн тамгыг дарах ямарч боломжгүй юм. Өөрөөр хэлбэл хариуцагч нөхөж, хуурамчаар үйлдсэн болох нь тогтоогдож байна. Түүнчлэн, ..........-ын удирдлагууд дан ганц тамга тэмдгийг хуурамчаар үйлдээд зогсохгүй 2009 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 01, 02, 03 дугаар тогтоолууд дээр тухайн хурлын дарга, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Монгол Улсын Дархан аварга Хорлоогийн Баянмөнхийн гарын үсгийг дуурайлгаж зурсан байна. Нэхэмжлэгч .......... нь ..........ны удирдах зөвлөлийн гишүүн, Дэд ерөнхийлөгч болон шүүгчдийн зөвлөлийн даргаар ажиллаж байсан. Гэтэл ..........ны их хурлын 2009 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 02 дугаар ..........-ын удирдах зөвлөлийг сонгох тухай гэх хууль бус тогтоолоор түүнийг удирдах зөвлөлийн гишүүнээс хассан байна. Мөн энэ тогтоолоор Монгол Улсын Дархан аварга Хөдөлмөрийн баатар .........., .........., Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин .........., Монгол улсын гавьяат тамирчин ..........нарыг хасч уг тогтоол дээр Монгол Улсын дархан аварга хөдөлмөрийн баатар ..........ийн гарын үсгийг хуурамчаар дуурайлган зурсан байна. Түүнчлэн, ..........дээрх хуурамч тогтоолуудаар ..........-ын үүсгэн байгуулагчаар томилогдсон нь хууль бус болсон. Учир нь 2009 оны ..........-ын их хурлаар үүсгэн байгуулагч томилох, сонгох асуудал огт яригдаагүй. Гэтэл 1961 оноос хойш үйл ажиллагаа явуулж, 1962 онд Олон Улсын бөх сонирхогчдын холбоонд гишүүнээр элссэн ууган холбоодын нэг ..........-ны үүсгэн байгуулагчаар .........., ..........нарыг хурлаар огт хэлэлцээгүй байхад хуурамч тогтоол үйлдэн тогтоож, ..........-ыг өмчилж өгсөн нь .......... болон энэ спортын төрлийн төлөө өөрсдийн сэтгэл, хичээл зүтгэлээ зориулж ирсэн үе үеийн зүтгэлтнүүд, тамирчид, багш дасгалжуулагчид, шүүгчид, хөгжөөн дэмжигчдийн 50 гаруй жилийн хөдөлмөрийг үл тоомсорлож, уландаа гишгэсэн үйлдэл гэж үзэхээс аргагүй байна. Улмаар үүсгэн байгуулагчаар хууль бусаар томилогдсон ..........нь ..........-ын их хурлыг хуралдуулалгүйгээр 2013 оны 3 дугаар сарын 19-ний өдөр холбооны удирдах зөвлөлийн гишүүдийг сонгож, бүрэн эрхийг нь баталгаажуулах тухай 35 дугаар тогтоол дангаараа гаргасан нь үндэслэлгүй юм. Ийнхүү хууль бус тогтоолоор томилогдсон удирдах зөвлөл гэж өөрсдийгөө нэрлэсэн нэр бүхий хүмүүс хуралдаж 2013 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 12 дугаар тогтоолоор холбооны дүрмийн дөрөвдүгээр зүйлийн 4.6, 4.7-д үндэслэн ..........ийг ..........-ын ерөнхийлөгчөөр сонгосон нь хууль бус үйлдэл болсон байна. Энэ нь нэгдүгээрт ..........ийг ..........-ын ерөнхийлөгчөөр сонгох асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн гэх удирдах зөвлөл өөрөө хууль бусаар томилогдсон, хоёрдугаарт 2013 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 12 дугаар тогтоолыг гаргахад үндэслэсэн холбооны дүрмийн дөрөвдүгээр зүйлийн 4.6, 4.7 гэх заалтууд орсон дүрмийг ..........ны удирдах зөвлөлийн 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Холбооны дүрмийг өөрчлөх тухай 05 дугаар хурлаар хэлэлцэн баталсан байна. Өөрөөр хэлбэл, хууль бусаар үүсгэн байгуулагчаар томилогдсон этгээд эрх хэмжээгүй атлаа мөн л хууль бусаар удирдах зөвлөлийн гишүүдийг дангаараа томилж улмаар тухайн хууль ёсны эрх хэмжээгүй удирдах зөвлөлийн гишүүд ..........ийг ..........-ны ерөнхийлөгчөөр томилсон тул эдгээр холбогдох тогтоол, шийдвэрүүдийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байгаа юм. Иймд энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэж ..........ны их хурлын 2009 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн протокол, 01 дугаар ..........-ын ерөнхийлөгчийг сонгох тухай тогтоол, 02 дугаар ..........-ын удирдах зөвлөлийг сонгох тухай тогтоол, 03 дугаар ..........-ын үүсгэн байгуулагчийг сонгох тухай тогтоол, мөн холбооны 2013 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 35 дугаар Удирдах зөвлөлийн гишүүдийг сонгож, бүрэн эрхийг нь баталгаажуулах тухай тогтоол, ..........-ны удирдах зөвлөлийн 2013 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн хурлын тэмдэглэл мөн өдрийн 12 дугаар удирдах зөвлөлийн хурлын ..........-ын Ерөнхийлөгчийг сонгох тухай тогтоол, ..........-ын удирдах зөвлөлийн 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Холбооны дүрмийг өөрчлөх тухай 05 дугаар тэмдэглэл, тус хурлаар баталсан ..........-ны дүрэм, Удирдах зөвлөлийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 19/01 дугаар Удирдах зөвлөлийн гишүүдийн талаарх шийдвэрийг зөвтгөж, удирдах зөвлөлийн гишүүний бүрэн эрхийг баталгаажуулах тухай тогтоол, мөн өдрийн удирдах зөвлөлийн хуралдааны 19 дугаар тэмдэглэл, Удирдах зөвлөлийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 20/01 дугаар Дүрэм батлах тухай тогтоол, уг тогтоолын хавсралтаар батлагдсан дүрэм, мөн өдрийн удирдах зөвлөлийн хуралдааны 20 дугаар тэмдэглэл, Удирдах зөвлөлийн 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01/4 дугаар Удирдах зөвлөлийн даргыг чөлөөлж, томилох тухай тогтоол, мөн өдрийн удирдах зөвлөлийн хуралдааны 01 дугаар тэмдэглэл зэргийг тус тус хүчингүй болгож, .........., .........., .........., .........., .........., .........., .........., .........., .........., .........., .........., .........., .........., .........., .........., ..........нарыг ..........-ыг төлөөлөх эрхгүй хууль бус удирдлага болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нямжаргал шүүхэд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага нь 2009-2017 оны хооронд гарсан ..........ны дүрэм, хурлын тэмдэглэл, тогтоолыг хүчингүй болгуулахыг шаардсан байна. Эдгээр шаардлагуудад дурдсан хурлын тэмдэглэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд хамаарах хүчингүй болгодог баримт бичиг биш юм. Харин хурлын тогтоолуудын хувьд Төрийн бус байгууллагын тухай хууль болон Иргэний хуульд шүүхээс Төрийн бус байгууллагын тогтоол, шийдвэрийг хүчингүй болгох эрхтэй гэсэн заалт байхгүй. Түүнчлэн, эдгээр 17 шаардлага бүхий дүрэм, хурлын тэмдэглэл, тогтоолуудаас 2013 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 35 дугаартай тогтоол, 2013 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн хурлын тэмдэглэлийг тус тус ..........ноос хүчингүй болгосон тогтоол гарсан байгаа. Мөн ..........г удирдах эрхгүй этгээд удирдах зөвлөлд байна гэж нэр бүхий хүмүүсийг дурдсан байна. Жишээ нь .........., .........., .........., .......... зэрэг хүмүүсийг хүсэлтээр нь удирдах зөвлөлөөс чөлөөлсөн байгаа. .......... байхгүй, түүнийг чөлөөлсөн. Тиймээс энэ зөрүүтэй байдлыг өөрсдөө шалгаж, тодруулах хэрэгтэй байх. Нэхэмжлэгч талд өөрсдөд нь хууль ёсны эрх ашиг нь хөндөгдсөн зүйл байхгүй. Эдгээр хүмүүсийн хэлж байгаагаар өөрсдийнх нь эрх ашиг зөрчигдөөгүй, танай холбоо үйл ажиллагаагаа зөв явуулж чадахгүй байна гэдэг байдлаар маргаад байгаа зүйл ажиглагдаж байна. .......... нь анх 1994 онд ..........гэдэг хүний өргөдлөөр улсын бүртгэлд бүртгүүлсэн байдаг. Энэ нь 50 жилийн түүхтэй Төрийн бус байгууллага гэж яриад байгаатай холбоотой юм. Учир нь Монгол Улсад 50 жилийн түүхтэй Төрийн бус байгууллага гэж байхгүй. Монгол улсад 1992 оны ардчилсан Үндсэн хууль батлагдсанаас хойш хувийн хэвшил, хуулийн этгээдийн эрх зүйн асуудал яригдаж 1997 онд Төрийн бус байгууллагын тухай хууль батлагдсан. Уг холбоо нь 1997 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хууль ёсоор шинэчилсэн бүртгэл хийлгэсэн. 1997 оноос хойш улсын бүртгэлд авагдсан ..........ны гэрчилгээн дээр өөрчлөлт нь 1997 онд шинэчилсэн бүртгэл хийгдээд, 2001, 2005, 2009 онуудад дүрмээ бүртгүүлсэн өөрчлөлтүүд байна. .......... нь 2001-2009 оны хооронд тус холбоонд ерөнхий нарийн бичгийн алба хашиж байсан байна. 2001 онд дараагийн огноотой, .......... гэсэн гарын үсэгтэй бүртгэл хийлгэсэн байна. 2005 онд бага хурал хуралдсан тухай бүртгэл хийгдээгүй байна. Энэ нь 2001 оны дүрэм хэрэгжээгүй байна гэсэн үг. 2009 онд мөн адил өөрчлөлт ороогүй, бүртгэгдсэн зүйл байхгүй байна. 2012 оны 01 дүгээр сард бүртгэл хийгдсэн байна. 2011 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр гаргасан өргөдлийн дагуу хууль зүйн яамнаас улсын бүртгэл рүү мэдээлэл явуулж, хуулийн этгээдийн шинэчилсэн бүртгэл хийгдэж гэрчилгээг шинээр олгож байсан байна. Энэ шинэчилсэн бүртгэлтэй холбоотойгоор 2009 онд хуралдсан хурлыг нөхөж бичиж, бичиг баримтыг нь нөхөж үйлдсэн. 2012 онд шинэчилсэн бүртгэл хийлгэхийн тулд хуульд заасан тодорхой баримтуудыг бүрдүүлсэн. Тэр бүрдүүлсэн баримтууд дээр 2011 оноос хойш хэрэглэж эхэлсэн тамга тэмдэг дарагдсан нь үнэн. Яагаад гэвэл 2009 онд бүртгэл хийгдээгүй. 2001-2011 оны хооронд бүртгэлд хийгдэлгүй явсан учраас бүртгэлээ хийлгэхийн тулд баримт нөхөж бүрдүүлэх шаардлагатай болсон. .......... аварга бидэнд олдохгүй байсан учраас улсын бүртгэлд баримт материалаа өгөхийн тулд ..........гарын үсэг зурсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. ..........нь тухайн үед холбооны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан юм. Энэ нь хуурамчаар бичиг баримт үйлдсэн гэхээс илүү Төрийн бус байгууллагынхаа эрх зүйн байдлыг хадгалах, улсын бүртгэлд бүртгүүлэх, баталгаажуулах зэргээс хамаарч тухайн үеийн нөхцөл байдалдаа тааруулан баримт бичгийг нөхөж үйлдсэн явдал юм. Баримт бичгийг нөхөж үйлдэх нь хуурамч баримт бичиг үйлдэхээс өөр юм. Хуурамчаар баримт бичиг үйлдсэн үйлдэл нь иргэний хэргийн маргаанд хамаарахгүй, эрүүгийн хэрэгт хамаарна. 2009 оны нөхөж үйлдсэн баримт бичиг, гарын үсэг, тамга тэмдэг нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн шинэчилсэн бүртгэлтэй шууд хамааралтай юм. 2011 оны 6 дугаар сарын 08-ны өдөр тухайн үед холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан ..........нь 255 гэсэн тоот албан бичгийг улсын бүртгэл рүү явуулж, шинэчилсэн бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг гаргасан байгаа. 2011 оны 6 дугаар сарын 08-ны өдөр өгсөн өргөдөл 2012 оны 02 дугаар сард шийдэгдэж байгаа нь ТББ-ын үйл ажиллагаанаас хамааралгүй, харин төрийн байгууллагын системийн үйл ажиллагаатай холбоотой юм. Мөн хариуцагч .......... нь нэхэмжлэгч таван иргэний эрх ашгийг яаж зөрчөөд, хохироосон талаар бодитой зүйл байхгүй байна. .......... нь нийгэмд үйлчилдэг гишүүнчлэлгүй байгууллага юм. Төрийн бус байгууллага нь иргэдийн сайн дурын үндсэн санаа зорилго нэгдсэн хүмүүсийн нэгдэл юм. Хэний ч албадлагагүйгээр нэгдэн нийлдгээрээ онцлогтой. ..........гийн хувьд удирдах зөвлөлийн гишүүн байсан гэж ярьж байгаа боловч хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд ..........г 2009 онд удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдсон гэдэг баримт байхгүй. ..........ны үе үеийн удирдлагаар олон хүн ажиллаж ирсэн. Улсын бүртгэлтэй холбоотойгоор ..........ны ерөнхийлөгчөөр н...........ийг чөлөөлж ..........ыг томилсон тухай албан тоот хүргүүлэхэд, тухайн холбооны ерөнхийлөгчөөр н........... гэдэг хүн томилогдож байгаагүй байна гэдэг хариу ирэхээр нь н.Батболдыг холбооны ерөнхийлөгчийн албан тушаалаас чөлөөлж, ..........ыг томилов гэж өөрчилж байсан тохиолдол байдаг. Тиймээс нэхэмжлэгч нарын зүгээс ТББ-ын дотоод ажиллагаанд хэт оролцож, үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэхэд саад учруулж, нэр хүндэд нь халдаж, сөрөг үр дагавар үүсгэж байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 181/ШШ2019/00836 дугаар шийдвэрээр Төрийн бус байгууллагын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 5, 11 дүгээр зүйлийн 1, 14 дүгээр зүйл, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, 75 дугаар зүйлийн 75.2.3-т заасныг баримтлан ..........-ын их хурлын 2009 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 01 дугаартай ..........-ны ерөнхийлөгчийг сонгох тухай, 2009 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 02 дугаартай ..........-ны удирдах зөвлөлийг сонгох тухай, 2009 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 03 дугаартай ..........-ны үүсгэн байгуулагчийг сонгох тухай тогтоол, мөн өдрийн их хурлын тэмдэглэл, удирдах зөвлөлийн 2013 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 35 дугаартай Удирдах зөвлөлийн гишүүдийг сонгож, бүрэн эрхийг нь баталгаажуулах тухай тогтоол, 2013 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 12 дугаартай .......... ТББ-ын ерөнхийлөгчийг сонгох тухай тогтоол, мөн өдрийн удирдах зөвлөлийн хуралдааны тэмдэглэл зэргийг тус тус хүчингүй болгох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлээс үлдэх ..........-ын удирдах зөвлөлийн 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Холбооны дүрэм өөрчлөх тухай тогтоол, уг тогтоолын хавсралтаар батлагдсан дүрэм, мөн өдрийн удирдах зөвлөлийн хуралдааны 05 дугаартай тэмдэглэл, 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 19/01 дугаартай Удирдах зөвлөлийн даргаар ..........ийг сонгох тухай тогтоол, мөн өдрийн удирдах зөвлөлийн хуралдааны 19 дугаартай тэмдэглэл, 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 20/01 дугаартай Дүрэм батлах тухай тогтоол, уг тогтоолын хавсралтаар батлагдсан дүрэм, мөн өдрийн удирдах зөвлөлийн хуралдааны 20 дугаартай тэмдэглэл, 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01/4 дугаартай Удирдах зөвлөлийн даргаар Д.Сумъяабазарыг томилох тухай тогтоол, мөн өдрийн удирдах зөвлөлийн хуралдааны 01 дугаартай тэмдэглэл зэргийг тус тус хүчингүй болгож, Д.Сумъяабазар, .........., .........., .........., .........., .........., .........., .........., .........., .........., .........., .........., .........., .........., .........., ..........нарыг ..........-ын удирдах зөвлөлийн гишүүнээр томилсон нь хууль бус болохыг тогтоож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 631,800 төгрөгийг улсын төсвийн орлого болгож, хариуцагч ..........-аас 351,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 1126 дугаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 181/ШШ2019/00836 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Төрийн бус байгууллагын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 5, 11 дүгээр зүйлийн 1, 14 дүгээр зүйл, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, 75 дугаар зүйлийн 75.2.3-т заасныг баримтлан ..........-ын удирдах зөвлөлийн 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Холбооны дүрэм өөрчлөх тухай тогтоол, уг тогтоолын хавсралтаар батлагдсан дүрэм, 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 19/01 дугаартай Удирдах зөвлөлийн даргаар ..........ийг сонгох тухай тогтоол, 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 20/01 дугаартай Дүрэм батлах тухай тогтоол, уг тогтоолын хавсралтаар батлагдсан дүрэм, 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01/4 дугаартай Удирдах зөвлөлийн даргаар Д.Сумъяабазарыг томилох тухай тогтоол зэргийг тус тус хүчингүй болгож, .........., .........., .........., .........., .........., .........., .........., .........., .........., .........., .........., .........., .........., .........., .........., ..........нарыг .......... ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүнээр томилсон нь хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас ..........-ын их хурлын 2009 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 01 дугаартай ..........-ны ерөнхийлөгчийг сонгох тухай, 2009 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 02 дугаартай ..........-ны удирдах зөвлөлийг сонгох тухай, 2009 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 03 дугаартай ..........-ны үүсгэн байгуулагчийг сонгох тухай тогтоол, мөн өдрийн их хурлын тэмдэглэл, удирдах зөвлөлийн 2013 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 35 дугаартай Удирдах зөвлөлийн гишүүдийг сонгож, бүрэн эрхийг нь баталгаажуулах тухай тогтоол, 2013 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 12 дугаартай .......... ТББ-ын ерөнхийлөгчийг сонгох тухай тогтоол, мөн өдрийн удирдах зөвлөлийн хуралдааны тэмдэглэл, 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн удирдах зөвлөлийн хуралдааны 05 дугаар тэмдэглэл, 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн удирдах зөвлөлийн хуралдааны 19 дугаар тэмдэглэл, 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн удирдах зөвлөлийн хуралдааны 20 дугаар тэмдэглэл, 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн удирдах зөвлөлийн хуралдааны 01 дугаар тэмдэглэл зэргийг тус тус хүчингүй болгох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай гэж найруулан өөрчилж, 2 дахь заалтын 351 000 гэснийг 280 800 гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 631 800 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нямжаргал, өмгөөлөгч Г.Должинсүрэн нарын хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Анхан шатны шүүх нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн болохыг тогтоож, шийдвэртээ тусгаагүй буюу Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-д заасан хамгаалалтын аргыг хэрэглэх журмыг зөрчсөнийг давж заалдах шатны шүүхээс залруулаагүй. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т зааснаар “Иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой байна” мөн хуулийн 9.3-т “Иргэний эрх зүйн хамгаалалтыг шүүх, арбитр хуулиар тогтоосон журам, аргаар хэрэгжүүлнэ” гэж заасан. Гэтэл анхан шатны шүүх Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-д заасан “бусдын эрх зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгох” аргаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн. Гэвч шүүхийн хүчингүй болгосон тэдгээр тогтоол, тэмдэглэл, дүрэм нь бусдын буюу хэний эрхийг (нэхэмжлэгч нарын эсхүл өөр бусад эрхээ хамгаалуулах шаардлагатай этгээдийн) хэрхэн зөрчсөн талаар тогтоогоогүй байна. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-д заасан аргаар нэхэмжлэгчийн эрх ашгийг хамгаалахын тулд “эрх зөрчсөн шийдвэр”-ийн улмаас нэхэмжлэгчийн буюу тус хэргийн хувьд нэхэмжлэгч .........., .........., .........., .........., ..........нарын эрх ашиг нь маргаан бүхий шийдвэрүүдийн улмаас зөрчигдсөн байх ёстой. Гэтэл .......... ТББ-ын удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэл, тогтоол, дүрмийн улмаас дээрх нэхэмжлэгч нарын эрх ашиг зөрчигдөөгүй, зөрчигдөх боломж ч байхгүй юм. Учир нь дээрх нэхэмжлэгч нар нь хариуцагч .......... ТББ-д ямар нэгэн ажил, албан тушаал эрхэлдэггүй бөгөөд эдгээр иргэдийн эрх ашиг зөрчигдөхөөр тушаал, шийдвэр биш байна. Мөн иргэний эрх зүйн хамгаалалтын энэ аргыг хэрэглэх журмыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр бүлгийн 156-160 дугаар зүйлд хуульчилж өгсөн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-т Шүүх дараах хэргийг гомдлоор авч хэлэлцэнэ: “...бусад байгууллага, аж ахуйн нэгж, тэдгээрийн албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаанд хуульд заасны дагуу гаргасан гомдол” гэжээ. Эндээс үзэхэд, иргэний хэргийн шүүх гагцхүү хуульд заасан тохиолдолд аливаа байгууллагын шийдвэрийг хүчингүй болгох хэргийг гомдлоор авч хэлэлцэхээр байна. Гэтэл нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага, түүний албан тушаалтнаас гаргах ямар нэгэн шийдвэрт хуульд зааснаар гомдол гаргах тохиолдол байхгүй байна. Ийнхүү анхан шатны шүүх иргэний эрх зүйн хамгаалалтын аргыг хэрэглэх журмыг зөрчиж, уг аргыг хэрэглэх хуульд заасан нөхцөл хангагдаагүй байхад уг аргыг хэрэглэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан нь иргэний эрх зүйн хамгаалалтын аргыг хэрэглэх хэмжээ хязгаарыг хэтрүүлсэн гэж үзэх үндэстэй бөгөөд давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн уг алдааг залруулаагүй. Нэр бүхий 16 хүнийг “..........” НҮТББ-г төлөөлөх эрхгүй хууль бус удирдлага болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийн холбогдох хэсгийг давж заалдах шатны шүүхээс хүчингүй болгоогүй. Дээрх шаардлагыг анхан шатны шүүх шийдвэрлэхдээ, Д.Сумъяабазар, .........., .........., .........., .........., .........., .........., .........., .........., .........., .........., .........., .........., .........., .........., ..........нарыг “..........” НҮТББ-ын удирдах зөвлөлийн гишүүнээр томилсон нь хууль бус болохыг тогтоосугай” гэж шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүх дээрх шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийн холбогдох хэсгийг үндэслэлтэй гэж үзэж хэвээр үлдээхдээ “...нэр бүхий 17 хүнийг удирдах зөвлөлийн гишүүнээр хэрхэн сонгосон нь тодорхойгүй.” гэж дүгнэсэн байна. Тодруулбал, удирдах зөвлөлийн дээрх гишүүдийг сонгосон эсэх талаар баримт хэрэгт авагдаагүй нь нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэл болохгүй гэж үзэж байна. Хөөн хэлэлцэх хугацаатай холбоотойгоор нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүхийн шийдвэрийн үндэслэлийн талаар шүүх Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2-т Энэ хуульд өөрөөр заагаагүй бол дараах тохиолдолд хөөн хэлэлцэх тусгай хугацаа үйлчилнэ. Тогтоосон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй холбогдон шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил; гэж зааснаар хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байх тул ..........ны их хурлын 2009 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 01, 02, 03 дугаартай тогтоол, удирдах зөвлөлийн 2013 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 35 дугаартай, 2013 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 12 дугаартай тогтоолуудыг хуралдааны тэмдэглэлийн хамт хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Харин эдгээр тогтоолоор эрх олж авсан этгээдүүдийн 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш 2017 оны 01 дүгээр сарны 05-ны өдрийн хооронд гаргасан тогтоолуудыг хуралдааны тэмдэглэл, дүрмийн хамт хүчингүй болгосон. Сүүлд гарсан шийдвэрүүдийн үндэслэл болсон өмнөх шийдвэрүүд нь хэвээр үлдэж байгаа тохиолдолд сүүлд гарсан шийдвэрүүдийг хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан өмнөх шийдвэрийн үндсэн дээр гарсан байна хэмээн хүчингүй болгох нь үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл, сүүлд гарсан шийдвэрүүдийг гаргасан субъект нь хууль болон дүрэмд зааснаар томилогдоогүй буюу сонгогдоогүй хэмээн уг субъектийн бүхий л шийдвэр, үйл ажиллагааг хууль бус гэж үзэх боломжгүй юм. Гэтэл давж заалдах шатны шүүх үүнд дүгнэлт өгөхдөө, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн нь “...дараагийн тогтоолуудын хууль зүйн үндэслэлд шууд чөлөөлөх үр дагавар үүсгэхгүй” гэсэн нь үндэслэлгүй байна. Нэгэнт нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй буюу эрх, хууль ёсны сонирхол нь зөрчигдөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч .........., .........., .........., .........., ..........нар нь хариуцагч ..........-д холбогдуулан

-2009 оны 3 дугаар сарын 14-ний өдөр ..........-ын Их хурлаас гаргасан тус холбооны ерөнхийлөгчөөр ..........ыг томилсон 01 дүгээр тогтоол, Удирдах зөвлөлийн гишүүдийг чөлөөлж шинээр 31 хүнийг томилсон 02 дугаар тогтоол, .........., .......... нарыг үүсгэн байгуулагч болохыг баталсан 03 дугаар тогтоолууд, мөн өдрийн их хурлын тэмдэглэл,

- Удирдах зөвлөлийн гишүүдийг сонгож, бүрэн эрхийг нь баталгаажуулах тухай 2013 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 35 дугаар тогтоол,

- ..........-ын ерөнхийлөгчийг сонгох тухай Удирдах зөвлөлийн 2013 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 12 дугаар тогтоол, мөн өдрийн удирдах зөвлөлийн хуралдааны тэмдэглэл,

- Удирдах зөвлөлийн 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Холбооны дүрэм өөрчлөх тухай тогтоол, уг тогтоолын хавсралтаар батлагдсан дүрэм, мөн өдрийн удирдах зөвлөлийн хуралдааны 5 дугаар тэмдэглэл,

- Удирдах зөвлөлийн гишүүдийн талаарх шийдвэрийг зөвтгөж, удирдах зөвлөлийн гишүүний бүрэн эрхийг баталгаажуулах тухай Удирдах зөвлөлийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 19/01 дугаар тогтоол, мөн өдрийн удирдах зөвлөлийн хуралдааны 19 дугаар тэмдэглэл,

- Удирдах зөвлөлийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 20/01 дугаар дүрэм батлах тухай тогтоол, уг тогтоолын хавсралтаар батлагдсан дүрэм, мөн өдрийн удирдах зөвлөлийн хуралдааны 20 дугаар тэмдэглэл,

- Удирдах зөвлөлийн даргыг чөлөөлж, томилох тухай Удирдах зөвлөлийн 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01/4 дугаар тогтоол, мөн өдрийн удирдах зөвлөлийн хуралдааны 01 дугаар тэмдэглэлийг тус тус хүчингүй болгуулах,

- .........., .........., .........., .........., .........., .........., .........., .........., .........., .........., .........., .........., .........., .........., .........., ..........нарыг .......... ТББ-ыг төлөөлөх эрхгүй хууль бус удирдлага болохыг тогтоолгох тухай  нэхэмжлэлийг гаргажээ.

 

Хариуцагч нэхэмжлэлийг татгалзаж, “...нэхэмжлэгч нарын эрх зөрчигдөөгүй, уг нэхэмжлэлийг гаргах эрхгүй, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, ...байгууллагын дотоод ажилд саад учруулсан үйлдэл хийж байна...” гэх үндэслэлийг заажээ.

 

Анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх үндэслэлээр ..........-ын Их хурлын 2009 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 01, 02, 03 дугаар тогтоолууд, уг хурлын тэмдэглэл, “Удирдах зөвлөлийн гишүүдийг сонгож, бүрэн эрхийг нь баталгаажуулах тухай” 2013 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 35 дугаар тогтоол, “..........-ын ерөнхийлөгчийг сонгох тухай” Удирдах зөвлөлийн 2013 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 12 дугаар тогтоол, уг хуралдааны тэмдэглэлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, үлдэх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх “хурлын тэмдэглэл” нь эрх зүйн баримт бичигт хамаарахгүй, эрх зүйн үр дагавар үүсгэхгүй тул бие даасан нэхэмжлэлийн шаардлага бус нэхэмжлэлийн үндэслэл гэж дүгнэн, нэхэмжлэлд дурдсан бүх хурлын тэмдэглэлийг хүчингүй болгуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрт өөрчлөлт оруулан, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан шийдлийг хэвээр үлдээсэн байна.

 

Магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж үзэв.

Хяналтын гомдолд заасан “...нэхэмжлэгч нарын эрх зөрчигдөөгүй, уг нэхэмжлэлийг гаргах эрхгүй, ...өмнөх тогтоолуудыг хүчингүй болгоогүй, энэ талаарх нэхэмжлэлийг хөөн хэлэлцэх хугацааг үндэслэн хэрэгсэхгүй болгосон атлаа уг тогтоолуудаар батлагдсан удирдах зөвлөлийн гишүүдийн оролцоотой хийгдсэн ажиллагааг хүчингүй болгосон нь зөрчилтэй болсон...” гэх агуулгаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдсонгүй.

 

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-д зааснаар бусдын эрх зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгох замаар иргэний эрхийг хамгаалах үүргийг шүүхэд хүлээлгэсэн, нэхэмжлэгч .......... Удирдах зөвлөлийн гишүүн байсны хувьд, нэхэмжлэгч .........., .........., .........., ..........нар тус холбооны гишүүн дэмжигчийн хувьд ..........-ын удирдах байгууллагын шийдвэр эрх ашгийг нь хөндсөн гэж үзсэн ба нэхэмжлэгч нарыг уг нэхэмжлэгч нарын гаргахгүй эрхгүй гэж үзэх үндэслэлгүй, энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн өмгөөлөгч нарын гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй байна.

 

Зохигчийн хооронд үүссэн маргааны зүйл нь төрийн бус байгууллагын удирдах байгууллагын үйл ажиллагаа, удирдах байгууллагад гишүүдийн сонгох, сонгогдох эрх хөндөгдсөн гэх агуулгатай байна.

 

.......... нь чөлөөт, сонгомол бөхийн барилдааныг сонирхогч, хичээллэгч, дэмжигчдийн сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдэж, байгуулагдсан, гишүүнчлэлгүй, нийгмийн тусын тулд үйл ажиллагаа явуулдаг нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага байна.

 

.......... нь анх 1994 онд үүсгэн байгуулагдаж, улсын бүртгэлд бүртгэгджээ.

 

Төрийн бус байгууллагын тухай хуулийн 6 дугаар зүйлд үүсгэн байгуулагчдаас төрийн бус байгууллага байгуулах тухай шийдвэр гаргаж байгууллагын дүрмийг баталснаар төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулагдсанд тооцно гэж, Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт зааснаар аливаа хуулийн этгээд нь удирдах байгууллагаараа дамжуулан эрх зүйн харилцаанд оролцох бөгөөд мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.5 дахь хэсэгт зааснаар удирдах этгээдийн эрх зүйн байдлыг үүссэн байгуулах баримт бичгээр тодорхойлно гэж тус тус заажээ.

.......... үүсгэн байгуулагдснаас хойш тус холбооны Их хурлын 2009 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 03 дугаар тогтоолоор .........., ..........нарыг холбооны үүсгэн байгуулагч болохыг баталсан нь хуулийн дээрх зохицуулалтыг зөрчсөн, мөн өдрийн 01 тогтоолыг 2 өөр байдлаар гаргаж ..........ыг холбооны ерөнхийлөгчөөр томилж, 02 тоот тогтоолоор удирдах зөвлөлийн гишүүдийг чөлөөлж шинээр 31 хүнийг сонгосныг баталгаажуулсан боловч эдгээр тогтоол дахь ..........ийн гарын үсэг хуурамч болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 3254 дугаартай шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон, түүнчлэн холбооны ерөнхийлөгч дүрмээ зөрчиж, хурал хуралдуулахгүйгээр 2013 оны 3 сарын 19-ний өдөр 35 дугаар тогтоол гаргаж, удирдах зөвлөлийн гишүүдийг сонгож баталгаажуулсан, хууль ёсоор сонгогдоогүй Удирдах зөвлөлийн гишүүд 2013 оны 5 сарын 01-ний өдөр 12 дугаар тогтоол гаргаж холбооны ерөнхийлөгчөөр ..........ийг сонгосон нь хууль болон дүрэмд нийцээгүй талаарх шүүхийн дүгнэлт хэрэгт байгаа баримтад үндэслэгдсэн байна.

 

Нэхэмжлэлийн эдгээр шаардлагыг шүүх хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон, үүнд нэхэмжлэгчийн зүгээс гомдол гаргаагүй байдалд давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.6-д заасан хүрээнд, зохих хууль зүйн дүгнэлтийг хийж, магадлалд тусгажээ.

 

Харин .......... Удирдах зөвлөл хууль болон дүрэмд заасны дагуу хуралдаж, дүрэмд өөрчлөлт оруулсан гэдгээ нотлоогүй тул Удирдах зөвлөлийн 2013 оны 11 сарын 25-ны тогтоол, уг тогтоолын хавсралтаар батлагдсан дүрмийн өөрчлөлт, 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 20/01 дугаар тогтоол, уг тогтоолын хавсралтаар батлагдсан дүрмийг тус тус хүчингүй болгосон, удирдах зөвлөлийн даргаар ..........ийг томилох тухай 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 19/01 дугаар тогтоол, удирдах зөвлөлийн даргаар ..........ыг томилох тухай 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01/4 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгож, нэр бүхий хүмүүсийг удирдах зөвлөлийн гишүүнээр томилсныг хууль бус болохыг тогтоосон шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хуулийг зөрчөөгүй байна. Удирдах зөвлөлийн гишүүд хууль болон дүрэмд заасны дагуу сонгогдоогүй тул удирдах зөвлөлийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх буюу холбоог төлөөлөх харилцаанд оролцох эрхгүй байна.

Хариуцагч нь бүрэн эрхийн дагуу тухайн тогтоол, шийдвэрийг хууль болон дүрэмд заасан журмын дагуу гаргасан гэдгийг нотолж чадаагүй байв.

 

Төрийн бус байгууллагын тухай хуульд зааснаар удирдах зөвлөлийн хуралдааны тэмдэглэлд тухайн хуралдаанаар хэлэлцсэн асуудал, баталсан шийдвэр, нууц санал хураалтыг тоогоор, ил санал хураалтыг нэрээр гаргасан дүн, сонирхлын зөрчилтэй холбогдсон тайлбар, гарах шийдвэрийн талаар зарчмын өөр саналтай гишүүний тайлбар зэргийг тэмдэглэдэг, уг баримтад тодорхой ажиллагааны журам, процесс илэрхийлэгддэг тул тэмдэглэлийг хүчингүй болгуулах асуудал нь нэхэмжлэлийн бие даасан шаардлага биш болохыг давж заалдах шатны шүүх үндэслэлтэй дүгнэжээ.

 

.......... нь хууль болон дүрэмд заасны дагуу үйл ажиллагаагаа явуулах чиг үүрэгтэй тул Их хурлаа хуралдуулах, дүрмээ шинэчлэх, Удирдах зөвлөлийн гишүүдээ сонгох, Ерөнхийлөгчөө сонгох асуудлыг шийдвэрлэхэд энэ шийдвэр саад болохгүй болохыг дурьдах нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүх энэ шийдвэрээр 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн тогтоолын хавсралтаар батлагдсан дүрэм, 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 20/01 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан дүрмийг тус тус хүчингүй болгосноор 2011 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн дүрэм үйл ажиллагааны үндсэн баримт бичиг болж үлдэх ба уг дүрмийн дагуу үйл ажиллагаагаа явуулах, эсвэл дүрмээ шинэчлэх, өөрчлөх нь байгууллагын дотоод асуудал болно.

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу явуулсан, давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, шийдвэрт өөрчлөлт оруулсан нь үндэслэлтэй болсон тул магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 1126 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 631 800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

                         ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                        Х.СОНИНБАЯР

                         ШҮҮГЧ                                                                  П.ЗОЛЗАЯА