Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 360

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Бзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ж.Ц, П.Н нарын нэхэмжлэлтэй,  

Хариуцагч: НШШГГ-т холбогдох,

Бзүрх дүүрэг, ******* дугаар хороо, ******* ******* хотхон *******-******* тоотод байрлах, 94,38 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 170,269,000 төгрөгөөр үнэлгээг хүчингүй болгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.    

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Цийн төлөөлөгч Б.Сутайгийн өмгөөлөгч Ш.Базаррагчаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Солонго, нарийн бичгийн дарга Ж.Мөнхжаргал нар оролцов.   

        ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Ц, П.Н нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... Иргэн Ж.Ц П.Н бид Бзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 29865 дугаартай шийдвэрээр “Хас банк” ХХК-д 88,2*******,640.14 төгрөг төлөхөөс 5,000,000 төгрөгийг төлөөд 83,2*******,640.14 төлөхөөр шийдвэрлэсэн. Төлбөр авагч нь шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр НШШГГт хандсан бөгөөд одоо шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа болно.

                Иргэн Ж.Ц, П.Н бидний өмчлөлийн Бзүрх дүүргийн *******-хороо, ******* дугаар байрны ******* тоотод байрлах, 94.38 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаанд оруулахаар болж талуудаас үнийн санал авсан боловч харилцан тохиролцоогүй тул хөндлөнгийн шинжээч томилогдсон юм. 2017 оны 09 дүгээр сарын 28-нд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас үнэлгээний тухай мэдэгдэж бид очиж танилцсан боловч хөндлөнгийн шинжээчийн үнэлгээний дүгнэлттэй санал нийлэхгүй байгаагаа хэлсэн.

Учир нь хотын А бүсэд байрлах утаагүй, цэвэр агаарт байрлах, төвийн халуун хүйтэн, бохир, цэвэр усны сүлжээнд бүрэн холбогдсон, “Г******* *******” ХХК-ний барьсан бүрэн цутгамал, 2013оны 12сард ашиглалтад орсон, дотор заслыг өндөр үнэтэй материалаар өөрсдийн хөрөнгөөр тохижуулсан 3 өрөө өндөр зэрэглэлийн орон сууцыг 170,260,000.0 төгрөгөөр буюу 1 м.кв-ийг нь 1,800,000 төгрөгөөр үнэлж дүгнэлт гаргаж байгаад гомдолтой байна. Энэ нь зах зээлийн бодит үнээс хамаагүй доогуур үнэлж үл хөдлөх хөрөнгийг шийдвэр гүйцэтгэлийн журмаар үнэгүйдүүлж авах гэсэн далд санаархал байж болзошгүй гэж хардахад хүргэж байна. Мөн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь дээрх үнэлгээний 70% хувь буюу 119,182,000 төгрөгөөр анхны дуудлага худалдаанд оруулах гэж байгаад гомдолтой байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 “Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж заасны дагуу шүүхэд гомдол гаргаж байгаа болно...” гэжээ.

Хариуцагч НШШГГаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Солонго хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Бзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 101/Ш32016/29865 дугаар захирамжаар Ж.Ц, П.Н нараас 83.2*******.640 төгрөгийг гаргуулж “Хас банк” ХХК-д олгохоор шийдвэрлэжээ. Төлбөр төлөгч Ж.Ц, П.Н нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй Бзүрх дүүргийн ******* дугаар хороо 13 дугаар хороолол, Намьяанжу гудамж ******* дугаар байрны ******* тоот орон сууцыг битүүүмжлэн хураан авч үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул хөндлөнгийн шинжээч томилуулан үнэлүүлэхэд 170.269.000 төгрөгөөр үнэлэгдсэн нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү ...” гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар, бусад бичмэл баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.Ц, П.Н нар  хариуцагч НШШГГт холбогдуулан “Бзүрх дүүрэг, *******-р хороо, 13 дугаар хороолол, Намьянжу гудамж ******* дугаар байрны  ******* тоотод байрлах, 94.38 м.кв талбай бүхий улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, 3 өрөө орон сууцыг 170,269,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч тал “шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд зааснаар явагдсан” гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчсөн гэсэн үндэслэлээр шийдвэрлүүлэхээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т зааснаар хариуцагч НШШГГт холбогдуулан гомдол гаргасан байх бөгөөд мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан үндэслэл, журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Бзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШЗ2016/29865 дугаар захирамжаар Ж.Ц, П.Н нараас 88,2*******,640.14 төгрөг гаргуулж “Хас банк” ХХК-д олгохоор талуудын эвлэрлийг баталгаажуулсан байна.

Уг шийдвэрт 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 89 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэний дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар НШШГГ шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан байна.

Ийнхүү НШШГГ нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй үндэслэлээр төлбөр төлөгч Ж.Ц, П.Н нарын өмчлөлийн Бзүрх дүүрэг, *******-р хороо, 13 дугаар хороолол, Намьянжу гудамж ******* дугаар байрны  ******* тоотод байрлах, 94.38 м.кв талбай бүхий улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, 3 өрөө орон сууцыг 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр битүүмжилж, 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр эд хөрөнгийг хураан авсан байна.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг харилцан тохиролцсон гэх баримт байхгүй, төлбөр төлөгч Ж.Ц, П.Н нарын орон сууцыг 350,000,000 төгрөгөөр үнэлсэн үнийн саналыг үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн гэх баримтгүй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар үнийн талаар тохиролцоогүй бол гэсэн үндэслэлээр үл хөдлөх эд хөрөнгөнд шинжээч томилсон 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн шинжээч томилох тухай 239 дугаартай тогтоол хуульд нийцэж байх ба уг тогтоолд ...худал дүгнэлт гаргах тохиолдолд хуульд заасан хариуцлага хүлээлгэх...талаар сануулсан байна.

“Б ” ХХК-ийн гаргасан шинжээчийн дүгнэлтээр уг орон сууцыг 170,269,000 төгрөгөөр үнэлжээ.

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д: шинжилгээг тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд тал бүрээс нь бүрэн, бодитой хийх, 14.1.7-д: шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд болон бусад этгээдээс хараат бус байж, гагцхүү хуульд захирагдах үүргийг шинжээч хүлээхээр хуульчилж, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т: “шинжээч өөрийн гаргасан дүгнэлтийн үнэн зөвийг хариуцна” гэж заажээ.

Хуулийн дээрх заалтаар шинжилгээний дүгнэлт бодит бус, үндэслэлтэй эсэхийг шинжээч өөрөө хариуцах зохицуулалттай бөгөөд энэ үндэслэлээр шинжээчийг томилсон шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Нөгөө талаар шинжээчийн тогтоосон үнэлгээнээс хуульд заасан хэмжээгээр буюу 70 хувиар тооцон анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоохыг мэдэгдсэн нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцэж байна. /хх-52/

Нэхэмжлэгч нарын ... орон сууцыг зах зээлийн үнээс багаар үнэлсэн... гэх тайлбар нь үндэслэлгүй, уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нотлоогүй байна.

НШШГГ нь Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу ажиллагааг хийж “Б ” ХХК-ийг шинжээчээр томилсон, “Б ” ХХК нь орон сууцыг үнэлэн шинжээчийн дүгнэлт гаргахдаа хууль, дүрэм, журамд заасныг зөрчин үнэлгээг хэт доогуур үнэлсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй, шийдвэр гүйцэтгэгчийн шинжээчээр “Б ” ХХК-ийг томилсон шийдвэрийг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд нэхэмжлэгч Ж.Ц, П.Н нарын “Бзүрх дүүрэг, *******-р хороо, 13 дугаар хороолол, Намьянжу гудамж ******* дугаар байрны  ******* тоотод байрлах, 94.38 м.кв талбай бүхий улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, 3 өрөө орон сууцыг 170,260,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч нар нэхэмжлэлдээ ... Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны хувийн хэргээс холбогдох нотлох баримтуудыг гаргуулах хүсэлтэй... байна гэж бичсэн байх боловч хариуцагч тал хувийн хэрэгт авагдсан баримтуудыг хэрэгт ирүүлснийг нэхэмжлэгч тал 2017 оны 12 сарын 11-ний өдөр танилцаад уг хүсэлтээ тодруулж өгөөгүй, ямар нотлох баримт гаргуулах нь тодорхойгүй, хариуцагч тал хувийн хэрэгт авагдсан бүх баримтуудыг хэрэгт өгсөн байх тул хүсэлт гаргасан гэж үзээгүй, захирамжаар шийдвэрлээгүйг дурдах нь зүйтэй. 

Нэхэмжлэгч Ж.Цийн төлөөлөгч Б.Сутайгийн өмгөөлөгч Ш.Базаррагчаа хэргийн материалтай танилцаагүй гэж шүүх хуралдаанд тайлбарлаж байх боловч 2017.12.11-нд хэргийн материалтай танилцаад гарын үсэг зуржээ.

2017.12.11-ний өдрөөс хойш хариуцагч болон нэхэмжлэгч талаас хэргийг шийдвэрлэхэд хамааралтай нотлох баримт ирүүлээгүй ба нэхэмжлэгч талаас нийт 5 удаа шүүх хуралдаан хойшлуулахаар хүсэлт ирүүлсний дагуу шүүх хуралдаан хойшлуулж байсан баримтууд авагдсантай өмгөөлөгч Ш.Базаррагчаа танилцах боломжтой, эрх нь нээлттэй байхад өөрөө ирж танилцаагүй, шүүхээс танилцах эрхийг нь эдлүүлээгүй нөхцөл байдал байхгүй, энэ талаараа хүсэлт гаргах шатанд хэлээгүй, энэ нөхцөл байдал нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй байна.

Нэхэмжлэгч Ж.Цийн төлөөлөгч Б.Сутайгийн “шүүх хуралдаанд биечлэн оролцох” хүсэлтийн дагуу 3, түүний өмгөөлөгчийн хүсэлтээр 2 удаа тус шүүх хуралдаан 60 орчим хоногийн хугацаагаар хойшилсон, нэхэмжлэгч П.Н шүүх хурлын тов мэдсэн атлаа нэг ч удаа шүүх хуралдаанд ирдэггүй, нэхэмжлэгч П.Н, нэхэмжлэгч Ж.Цийн төлөөлөгч Б.Сутайгийн өмгөөлөгч Б.Пүрэвдорж нар хүндэтгэн үзэх шалтгаангүй хуралд ирээгүй учир нэхэмжлэгч Ж.Цийн төлөөлөгч Б.Сутай, түүний өмгөөлөгч Б.Пүрэвдорж, нэхэмжлэгч П.Н нарыг оролцуулахгүй өмгөөлөгч Ш.Базаррагчааг оролцуулан хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7 дахь хэсэгт заасныг баримтлан НШШГГт холбогдуулан гаргасан “Бзүрх дүүрэг, *******-р хороо, 13 дугаар хороолол, Намьянжу гудамж ******* дугаар байрны  ******* тоотод байрлах, 94.38 м.кв талбай бүхий улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, 3 өрөө орон сууцыг 170,269,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэгч Ж.Ц, П.Н нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг 7 хоногийн дараа гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т зааснаар Шүүхээс гаргах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай 101/ШЗ2017/17217 дугаартай захирамж хүчинтэй хэвээр байхыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                 Д.БАТЦЭЦЭГ