Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 2019/ШЦТ/113

 

 

 

                             2019/ШЦТ/113

                                                                                              

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: Б.Буяндалай

Шүүгдэгч: А.Б, А.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Аын Б, Боржигон овогт Аын Б нарт холбогдох эрүүгийн 1812004040073  тоот хэргийг хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Архангай аймгийн Тариат суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмар эрхэлдэг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Архангай аймгийн Тариат сумын 4 дүгээр багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Халх боржигон овогт Аын Б/РД:АЙ.............../

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Архангай аймгийн Тариат суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, статистикч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, аав, ээж, 2 дүүгийн хамт Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо Сургуулийн 23-422 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Боржигон овогт Аын Б/РД:АЗ............../

                              Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч А.Б, А.Б нар нь 2018 оны 07 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Архангай аймгийн Тариат сумын Суман баг, Соёлын төвийн гадна нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, хохирогч П.Бийг хүч хэрэглэн зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт бүхий хөнгөн хохирол учруулж, хүний халдашгүй чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдыг алдагдуулсан,

2018 оны 07 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Архангай аймгийн Тариат сумын Суман баг, Соёлын төвийн гадна бүлэглэж, хохирогч П.Бийн эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт бүхий хөнгөн хохирол учруулсан,

Яллагдагч А.Б нь 2018 оны 07 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Архангай аймгийн Тариат сумын Суман баг, Соёлын төвийн гадна хохирогч Б.Бийг зодож, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамар болон зүүн нүдний доод зовхины зөөлөн эдэд няцралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

*Эрүүгийн 1812004040073 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

* Хохирогч П.Бийн өгсөн:

 

“...2018 оны 07 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө Архангай аймгийн Тариат сумын Суман багийн соёлын төвийн гадаа 00 цаг өнгөрч байхад А.Б, Т.Тт 2 зогсож байгаад намайг А.Б дуудаад яваад очтол Б.Бэ, Дэлгэрдалай хоёрын дүү мөн үү гэхээр нь мөн байна гэтэл миний гэдэс рүү гараараа цохьсон. Н.Ч гэдэг залуу ирээд бид хоёрыг салгасан. Тэгээд бид нар соёлын төвөөс холдсон чинь Н.Ч А.Б 2 барьцалдаад авсан. А.Б гээд А.Бын дүү гарч ирээд миний цээж рүү 2-3 удаа цохьсон ,чи ямар овоо юм бэ 2 ахтай байхаар яадгийн гээд намайг цохьсон. Манай найз Б.Бэ, А.Б нар салгасан. Би зугтаагаад соёлын төвийн ард сууж байгаад буцаж ирээд А.Бы утсаар ангийнхаа хүүхэд рүү яриад хүрээд ир гэж дуудаад утсыг өгөх гээд зогсож байтал А.Б ирээд би чамаас болж ангийнхаа Н.Чыг цохьчихлоо чамайг ална ямар овоо пиздаа вэ гээд барьцалдаж аваад намайг газар унагасан. Намайг салах гэтэл миний хувцсыг урчихсан. Ангийнхаа хүүхдийн машинд суугаад явах гэтэл А.Б нь пизда минь чи гараад ир хоёулаа уулзая гараад ир гэсэн. Тэгээд буугаад миний өмдны арын тэлээнээс бариад соёлын төвийн араас тойроод мухар гудам руу орсон араас Тт гэдэг залуу дагаж явсан. А.Б намайг гудамж руу оруулаад шууд тонгорч унагаагаад миний толгойны зүүн хэсэгт хөлөөрөө 3-4 удаа өшиглөсөн. Тэгээд би босоод зугтаасан чинь манай найз Бийн хамар руу А.Б бас цохьчихсон байхаар буцаад очтол А.Б нь гарч ирээд чи ямар овоо пизда вэ гээд намайг дагуулаад яваад соёлын төвийн зүүн талд авч очоод хоёулаа уулзъя гэснээ миний гэдэс рүү цохиод энд суучих хоёулаа юм ярья гээд суусан чинь миний зүүн талын шанаа руу гараа атгаад цохьсон. Тэгээд би зугтаасан. Эмнэлэг дээр очоод үзүүлэх гэтэл эмч нь байхгүй дуудлаганд явчихсан байсан. Миний зүүн гарын ар тохой хэсгээр хөхөрсөн нуруу улаан хүрэн болчихсон байсан миний зүүн чинхий хэнгэрэг хагарсан. А.Бын өшиглөсний улмаас миний чихний хэнгэрэг хагарсан. Намайг 2 ахын нэрийг хэлэхэд шалтгаангүйгээр цохиж, унагаж байгаад өшиглөсөн. Намайг унагаад өшиглөж байхад А.Б, Т.Тт бид 3 байсан. Өөр хүн байгаагүй. Болсон асуудлыг ерөнхийд нь Б.Бэ А.Б нар мэдэж байгаа...” гэх мэдүүлэг/хх-ийн 20-21 дүгээр тал/

 

* Хохирогч Б.Бийн өгсөн:

“...Тухайн өдөр сумын наадмын бүжиг болж байсан. Би тухайн үед голын захад найзуудын хамт юм яриад сууж байтал манай найз Мөнгөн-Эрдэнэ 99465453 дугаарын утсаар над руу залгаад соёлын төв дээр хүрээд ирээч П.Б хүмүүстэй барилцаад авлаа гэж ярихаар нь соёлын төвийн хойд талд яваад очиход Н.Ч, А.Б нар дээр доороо ороод ноцолдоод байж байсан. Тэгээд бид нар салгахад А.Б манай найз П.Б рүү дайраад ална шүү гээд байхаар нь бид нар болиулсан. Манай найз Бийг машиндаа суулгахад Н.Ч болон А.Б нар дахин барьцалдаад байхаар нь П.Б зодолдоод байна гээд очоод салгахад П.Б А.Бтай маргалдсан юм уу А.Б ална гээд Б рүү дайраад байсан. Тэгээд байж байгаад А.Б П.Б нар учраа ололцоод юм яриад байж байтал А.Бын төрсөн дүү болох А.Б ирээд П.Бт томроод байсан. Тэгээд А.Б П.Бийг шанаа тус газар нь нэг цохиход П.Б урдаас нь цохиод зугтаагаад явж байхад А.Б гарч ирээд П.Б хаана байна ална гээд хүрээд ирэхэд нь би П.Бийн урд зогсож байхад А.Б миний элэг рүү нэг удаа гараараа цохиход нь та яаж байгаа юм бэ гэхэд юм ярихгүй чи яасан том болсон юм гээд миний хамар руу гараараа цохьсон. Тэгээд тарцгаасан. А.Б манай найз П.Бийг зодох гээд байсан. Би А.Бтай маргалдсан зүйл болоогүй. Зүгээр зогсож байхад манай найз П.Бтэй андуурсан юм уу миний элэг рүү нэг цохиод мөн хамар руу нэг удаа цохьсон. Миний хамар хугарсан. Өөр бэртэл гэмтэл учраагүй. А.Б баруун гараараа миний гэдсэнд нэг удаа цохьсон мөн баруун гараараа миний хамар руу нэг удаа цохьсон. Өөр цохиж зодсон зүйл байхгүй. Бид хоёрын хооронд ямар нэгэн өр , өс хонзонгийн зүйл байхгүй. П.Б, М.Мэ, нар байсан. Өөр хажуугаар хүмүүс байсан эсэхийг санахгүй байна. А.Б их согтуу байсан. Би согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. А.Бт ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 17-18 дугаар тал/

 

*Гэрч Т.Ттын өгсөн:

“...2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Тариат сумын Баяр наадам болоод манай ангийнхан уулзаад орой соёлын төвд болж байсан бүжгэнд орсон. Тухайн өдөр манай ангийнхан уулзалдаад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Би тухайн үед нилээд согтсон бүжгэнд орсон. А.Б П.Б гэх залуутай маргалдаж муудалцаад байсан. А.Б П.Бтэй соёлын төвийн хойно барьцалдаж байгаад П.Бийн дээр газар унахад нь би босгосон. Тэгээд П.Б гүйгээд яваад өгсөн. Би их согтуу байсан болохоор юу болсон талаар сайн санахгүй байна. П.Бийг хэн зодсонг би хараагүй. А.Б дээр нь дараад газар унахад нь би босгоход П.Б гүйгээд яваад өгсөн. Маргааш нь П.Бийн гэрт нь ороход П.Бийн нэг гар нь хөхөрсөн байсан. Чих өвдөөд байна гэж П.Б өөрөө хэлж байсан. Өөр бэртэл гэмтэл байгаагүй. А.Б П.Бтэй маргалдаж муудалцсан талаар би мэдэхгүй. Б.Бийг А.Б хамар руу нь цохьсон гэж байсан, би тухайн үед цохьсон талаар хараагүй. Б.Бийн биед ямар бэртэл гэмтэл учирсан талаар надад мэдэх зүйл байхгүй. Тухайн үед А.Б, Б.Бэ, П.Б, Н.Ч, М.Мэ бид нар байсан. Өөр хүн байсан эсэхийг сайн санахгүй байна. Төмөрхуяг гэдэг хүн байгаагүй. Миний аавийг Төмөрхуяг гэдэг. Би соёлын төвийн гадаа хүнтэй тамхилаад байж байхад тэр хоёр маргалдсан байсан. Юунаас болж маргалдсан талаар надад мэдэх зүйл байхгүй. А.Б бид хоёр их согтуу байсан. П.Б архи уусан байсан гэж бодож байна. П.Б нь Дэлгэрцогт, Дэлгэрдалай гэдэг манай ах нарыг та нар таних уу гээд байсан. Би П.Бийг зодож цохьсон зүйл байхгүй. А.Б П.Бийг дээрээс нь дараад газар унагсан байхаар нь босгосон...” гэх мэдүүлэг/хх-ийн 27-29 дүгээр тал/

 

* Гэрч А.Бы өгсөн:

“...2018 оны 07 сарын 21-ний орой Архангай аймгийн Тариат сумын Суман багт сумын наадам болоод соёлын төвд П.Б ахтай бүжгэн дээр тааралдсан. Бид 2 орой соёлын төвөөс гарахад Т.Тт, А.Б 2 соёлын төвийн хайсны хажууд зогсож байснаа П.Батдалгэр ахыг дуудаад чи Эрдэнэдалай, Б.Бэ хоёрын дүү мөн үү гэхээр нь мөн байна гэтэл А.Б П.Б ахын элэг рүү гараараа нэг удаа, зүүн шанаа руу нь нэг удаа гараараа цохьсон. П.Б ах яаж байнаа гээд хоорондоо муудалцаад байсан А.Б олон юм яриад л байсан. Би П.Б ахыг салгаад соёлын төв рүү авч ороод бүжиглэж байгаад буцаж гарч ирсэн чинь А.Б П.Б ахыг дахиад дуудсан. Тэгсэн чинь Н.Ч ах ирээд салгасан. Тэгээд П.Б ахын найзууд ирээд явах гээд захиргааны зүг рүү алхаж байтал А.Б, Н.Ч 2 барьцалдаад нэг нэгнийгээ унагаачихсан. Бид нар салгасан чинь цаана А.Б гэдэг ах ирчихсэн П.Бийг унагаад доороо хэвтүүлчихсэн байхаар нь би Б.Бэ ахтай очиж салгасан. Бид нар П.Б ахыг салгаад явах гээд машинд суулгаад орхиод явж байтал А.Б ах араас нь П.Б дээр очоод машинаас буулгаад Татартайгаа цуг араас нь соёлын төвийн арын гэр хороолол руу дагуулаад явсан. Тэрнээс цааш юу болсныг мэдэхгүй, яваад өгсөн, Б.Бэ ах мэдэж байгаа. Миний харснаар А.Б элэг рүү нь гараараа цохиод, зүүн шанаа орчим руу нь гараараа нэг цохисон. Дараа нь эмнэлэгт П.Б үзүүлсэн чинь зүүн чихний хэнгэрэг хагарсан байна гэж ярьж байсан. А.Б гэмтэл учруулсан гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 30 дугаар тал/

 

*Гэрч Н.Чын өгсөн:

“...2018 оны 07 сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Архангай аймгийн Тариат сумын баяр наадам болоод соёлын төвд бүжиг болж байсан. Соёлын төвийн бүжиг тарах болоод би халамцуу соёлын төвөөс гараад иртэл А.Б гэдэг манай ангийн залуу нэг хүнтэй муудалцаж байхыг хараад очиж араас нь тэврээд салгасан. Нэг мэдсэн чинь бид хоёр газар тэврэлдээд уначихсан байсан. Тэгээд босч ирсэнээс хойш юу болсныг мэдээгүй би бараг тасарчихсан байсан. Манай сумын төвийн залуучууд хэн хэн нь мэдэгдэхгүй ирчихсэн бужигналдаад л байсан, тэгээд би тэр шөнө өө хариад унтсан. А.Б муудалцсан хүнтэйгээ хоёулаа соёлын төвийн хойд буюу Тамгын газрын хажуу талд байгаа харагдсан. Маргалдсан хүнийг нь би танихгүй. Нэг хүнтэй л маргалдаад байгаа харагдсан. А.Бтай муудалцсан хүний найзууд салгаад байх шиг байсан. Би сумын орлогч даргын хувьд хүмүүсийг салцгаа, тарцгаа гэж хэлснээ муухан санаж байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 34 дүгээр тал/

 

* Гэрч М.Мийн өгсөн:

“...Архангай аймгийн Тариат сумын баяр наадмын 2 дахь өдрийн орой 2018 оны 07 сарын 21-ний 23 цаг өнгөрч байхад манай найз П.Б соёлын төв дээр хурдан хүрээд ир гэхээр нь би нэг найзтайгаа хамт очсон. Намайг соёлын төвийн гадаа очиход П.Бт А.Б томроод маргалдсан байсан. Юунаас болж маргалдсан юм бэ гэж асуухад П.Бийг А.Б соёлын төвийн гадаа шууд элэг рүү нь цохьсон тэгээд маргалдсан гэж ярьж байсан. Би очиж салгаад А.Б ахыг боль жаахан хүүхэдтэй юу ярих вэ гэж хэлээд салгасан. Тэгсэн чинь А.Б П.Б бид 2 учраа ольё гээд жаахан холдоё гээд соёлын төвийн ард тал руу харанхуй газар дагуулаад явсан. А.Бт би найз дагуулж яваад зодчихвоо гэж хэлсэн. хэрвээ цохьвол адилхан зодолдоно шүү гэж хэлсэн. Удалгүй Б ирснээ А.Б намайг дагуулж яваад соёлын төвийн ард унагаж байгаад толгой руу өшиглөөд байсан гэж ярьсан. Нүүр ам нь зүгээр байсан ил харагдах гэмтэл байгаагүй. Тэгээд салгаад байж байтал А.Бын дүү А.Б гэдэг залуу соёлын төвөөс гарч ирсэнээ П.Бт томроод хэн яагаад байгаан гэхээр нь манай найз танай ахтай жаахан маргалдчихлаа одоо зүгээр ямарч асуудалгүй салцгая гэхэд П.Б рүү дайраад чи яасан том болчихсон юм бэ чи надтай зодолдох уу гээд байсан. Овоо тайвшруулаад байж байтал П.Бийг эр хүн шиг яръя газар суучих гээд суулгаснаа шууд элэг рүү нь нэг цохиод зүүн шанаа руу нь баруун гараараа цохьсон. Цохихоор нь П.Б дээрээс нь дараад авахаар нь Б.Бэ бид нар 2 тийш нь салгасан. Тэгээд П.Бийг салгаад явуулсан.  Намайг харж байхад А.Б бол зүүн шанаа орчимд нь нэг цохьсон. Чих рүү нь цохьсон ч байж магадгүй. П.Бийн өөрийнх нь яриагаар харанхуй газар оруулаад А.Б намайг унагаж байгаад Т.Тттай нийлээд зодсон толгой руу өшиглөөд байсан гэж ярьсан. Тухайн үед ил харагдах бэртэл гэмтэл байгаагүй харагдаагүй. Маргааш нь надад миний чих өвдөөд байна хэнгэрэг цоорчихсон юм шиг байна гэж байсан. А.Б, А.Б 2 согтуу байсан. Хоёр ахынх нь нэрийг асуугаад маргалдсан юм шиг байна лээ Дэлгэрдалай Б.Бэ хоёрын дүү мөн үү гээд асуугаад мөн гэсэн чинь А.Б нь П.Бийн элэг рүү нь цохьсон гэсэн. Тэрнээс болж маргалдаж эхэлсэн...” гэх мэдүүлэг/хх-ийн 35 дугаар тал/

 

*Гэрч М.Мийн дахин өгсөн:

“...2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр манай Тариат сумын Баяр наадам болсон. Орой сумын соёлын төвд бүжиг болж байсан ба би ангийнхаа хүүхэд Б.Бийн хамт суман голын захад сууж байхад манай ангийн П.Б миний утас руу залгаад соёлын төвийн гадаа хурдан хүрээд ир гээд дуудахаар нь Б.Бийн хамт очиход соёлын төвийн хойд талд А.Б гэх ахтай маргалдаад зогсож байсан. Тэгээд юу болсон талаар асуухад П.Б соёлын төвийн гадна тамхи татаад байж байхад А.Б миний гэдэс рүү нэг удаа цохьсон гэсэн. Тэгээд байж байтал А.Б ахын дүү болох А.Б ганцаараа ирээд та нар яагаад байгаа юм бэ гээд хэрүүл маргаан хийх гээд байхаар нь салгаад байж байтал А.Б П.Бийг эр хүн шиг учраа ольё гээд бид нараас салдаад явсан. Тэгээд байж байтал П.Б ирээд А.Б Т.Тт нар намайг унагаж байгаад зодчихлоо гэхээр нь Т.Тт байсан юм уу гэж асуухад Т.Тт гараад ирсэн юм гэж байсан. Тэгэхэд А.Б П.Б рүү дайраад П.Б А.Бтэй барьцалдаад авахаар нь Б.Бэ бид 2 салгасан. А.Б ах П.Бийг хоёуулаа юм яръя гэж дагуулж явахаар нь Б.Бэ бид 2 дагаад явсан. Тэгэхэд А.Б ах П.Бийг сууя гэхэд нь П.Б суухад А.Б ах шанаа руу нь нэг удаа цохиход Б А.Бийг дараад авсан. Тэгэхэд А.Б ах гүйж ирээд дахин хэрүүл маргаан хийсэн. Тэгэхэд Б.Бийг А.Б ах хамар руу нь цохьсон байсан. Бид нар зодолдоогүй салаад Бийнд ирээд гэрэл асаагаад харахад Б.Бийн хамар мурийсан байхаар нь асуухад А.Б цохьчихлоо гэсэн. П.Бийг А.Б ах нэг удаа шанаа руу нь цохьсон. А.Б ах П.Бийг нэг удаа элэг рүү нь цохьсон мөн А.Б Т.Тт нар унагааж байгаад зодчихлоо гэж байсан. Би тухайн зодсон эсэхийг хараагүй. П.Бийн биеийн ил харагдах хэсэг болон нүүрэнд бэртэл гэмтэл байгаагүй. Маргааш өглөө нь П.Б миний чих өвдөөд байна гэж байсан. П.Бтэй маргалдаж зодолдсон зүйл болоогүй. Б.Бийг А.Б ах хамар руу нь цохьсон гэж байсан. Би цохиж байхыг нь хараагүй. Б.Бийн хамар мурийсан байсан, өөр бэртэл гэмтэл байгаагүй. Тухайн үед А.Б, А.Б, Т.Тт, Б.Бэ, П.Б, Н.Ч нар байсан, өөр хүн байгаагүй. Төмөрхуяг гэдэг хүн байгаагүй, Тт ахын аавыг нь Төмөрхуяг гэдэг...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-38 дугаар тал/

 

*Яллагдагч А.Бын өгсөн:

 

“...Би 2018 оны 07 дугаар сарын 20-ны шөнө Т.Тт гэх найзтайгаа Архангай аймгийн Тариат сумын соёлын төвийн гадаа тамхи татаад зогсож байхад П.Бтэй таарсан. Би П.Бээс өөрөө Б.Бэ, Дэлгэрдалай нарын дүү мөн үү гэж асуусан. П.Бтэй би хаанаас хэзээ ирсэн бэ гэж асуугаад байж байсан. Бид хоёрыг зогсож байтал Н.Ч гэх залуу ирээд маргалдаж эхэлсэн. Тухайн үед хэдэн хүн ирээд намайг өшиглөсөн, тэгэхээр нь би яагаад өшиглөж байгаа юм бэ гээд би Б.Бийг цохьсон. Намайг эргэж хартал хэдэн залуучууд байсан. Миний хажууд Т.Тт байж байснаа П.Бийг бид хоёр дуудаад түлээний хашаа руу дагуулж явсан. Тэр замдаа П.Б зугтаагаад гүйсэн. Тэнд өөр ямар нэгэн асуудал болоогүй. Манай дүү А.Б дараа нь намайг ирж авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 82-84 дүгээр тал/

 

*Яллагдагч А.Бийн өгсөн:

 

“...Би 2018 оны 07 дугаар сарын 21-ны шөнө 01 цаг өнгөрч байхад би ганцаараа сумын Соёлын төв ороход бүжиг тарж байгаа бололтой сүүлийн 3 бүжиг гэж байсан. Тэгээд би соёлын төв дотор ангийнхаа найзтай таараад гараад тамхилж байтал манай ах А.Б, Т.Тт, Н.Ч нар соёлын төвийн хойш явж байгаад хоёр нь давхарлдаад унаж байгаа харагдсан. Тэгээд хараад зогсож байтал П.Б ангийнхаа хэдэн залуучуудтай манай ах А.Бын нэг найзыг газар газар унагчихсан өшиглөөд дэвсээд байхаар нь би очоод та нар яагаад байгаа юм бэ одоо салцгаа тар гэж хэлээд салгасан. Тэгээд би гуанз орж ундаа авахаар яваад буцаад А.Б ах дээр иртэл П.Б их олон залуучуудтай нийлээд тэрүүгээр орилоод байхаар нь би очоод та нар яагаад явахгүй ах нартайгаа маргалдаад байгаа юм гэж асуухад П.Б дуугарахгүй байхаар нь цээж рүү нь түлхэж, цохьсон. П.Б надад цохиулсны дараа босоод зугтаагаад явсан. П.Бийг би зугтаагаад явахаар нь ах А.Быг аваад гэр рүүгээ явсан. Би архи согтууруулах ундаа хэрэглээгүй, А.Б, П.Б нар архи уусан байсан. Би тухайн үед П.Бийг нэг удаа цохьсон. Би өөр хүнийг цохиж зодоогүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 88-90 дүгээр тал/

 

*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 07 дугаар сарын30-ны өдрийн 352 дугаартай:

              “...П.Бийн биед гэмтэл учирчээ. П.Бийн биед, тархи доргилт, зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байх бөгөөд цаг хугацааны хувьд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтлүүд нь тус тусдаа *Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох заавар*-ын 2-4-1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэлд хамаарана. Хөдөлмөрийн ерөнхий чадварыг тогтонги байдлаар алдагдуулах эсэх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна...” гэх дүгнэлт/хх-ийн 61 дүгээр тал/

 

*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 11 сарын 05-ны өдрийн 559  дугаартай:

              “...Б.Бийн биед гэмтэл учирчээ. Б.Бийн биед, хамар ясны хугарал, хамар болон зүүн нүдний доод зовхинд зөөлөн эдэд няцралт гэмтлүүд учирчээ. Учирсан гэмтлүүд нь тус тусдаа шинэ гэмтэл байгаа нь 2018.07.21-нд үзсэн мэс заслын эмчийн үзлэгийн бичлэгт тодорхой тусгагдсан байна. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтлүүд нь тус тусдаа *Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох заавар*-ын 2-4-1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэлд хамаарана. Ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулах эсэх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна. Мэс заслын эмчийн үзлэгийн оношинд тусгагдсан тархи доргилтын нэг ч шинж үзлэгийн бичлэгт тусгагдаагүй байх тул тархи доргисон гэж үзэх үндэслэлгүй...” гэх дүгнэлт/хх-ийн 49 дүгээр тал/

 

              *Мэргэшсэн үнэлгээчин А.Бямбажавын 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 230 дугаартай:

              “...Урбан загварын эрэгтэй хүний хүрэмний үнэлгээг 2018 оны 07 дугаар сарын байдлаар 49.900/дөчин есөн мянга есөн зуу/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт

 

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 91, 96 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

2018 оны 07 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Архангай аймгийн Тариат сумын Суман баг, Соёлын төвийн гадна А.Б, А.Б нар нь бүлэглэн  нийтийн хэв журмыг зөрчиж, бусдад хүч хэрэглэн хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчин, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан, бүлэглэн болон ганцаараа хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх үйл баримт шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд тэдний үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.

 

Шүүгдэгч А.Б А.Баяртөр нар нь бүлэглэн нийтийн хэв журмыг зөрчиж, бусдад  хүч хэрэглэн хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан, бүлэглэн хохирогч П.Бийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, мөн шүүгдэгч А.Б нь хохирогч Б.Бийн эрүүл мэндэд хөнгөн хохирол  учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: хохирогч П.Бийн”...2018 оны 07 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө Архангай аймгийн Тариат сумын Суман багийн соёлын төвийн гадаа 00 цаг өнгөрч байхад А.Б, Т.Тт 2 зогсож байгаад намайг А.Б дуудаад яваад очтол Б.Бэ, Дэлгэрдалай хоёрын дүү мөн үү гэхээр нь мөн байна гэтэл миний гэдэс рүү гараараа цохьсон. Н.Ч гэдэг залуу ирээд бид хоёрыг салгасан. Тэгээд бид нар соёлын төвөөс холдсон чинь Н.Ч А.Б 2 барьцалдаад авсан. А.Б гээд А.Бын дүү гарч ирээд миний цээж рүү 2-3 удаа цохьсон ,чи ямар овоо юм бэ 2 ахтай байхаар яадаг юм  гээд намайг цохьсон. А.Б намайг гудамж руу оруулаад шууд тонгорч унагаагаад миний толгойны зүүн хэсэгт хөлөөрөө 3-4 удаа өшиглөсөн. Тэгээд би босоод зугтаасан чинь манай найз Б.Бийн хамар руу А.Б бас цохьчихсон байхаар буцаад очтол А.Б нь гарч ирээд чи ямар овоо пизда вэ гээд намайг дагуулаад яваад соёлын төвийн зүүн талд авч очоод хоёулаа уулзая гэснээ миний гэдэс рүү цохиод энд суучих хоёулаа юм ярья гээд суусан чинь миний зүүн талын шанаа руу гараа атгаад цохьсон...” гэх мэдүүлэг, хохирогч Б.Бийн”... Манай найз П.Бийг машиндаа суулгахад Н.Ч болон А.Б нар дахин барьцалдаад байхаар нь П.Б зодолдоод байна гээд очоод салгахад П.Б А.Бтай маргалдсан юм уу А.Б ална гээд П.Б рүү дайраад байсан. Тэгээд байж байгаад А.Б П.Б нар учраа ололцоод юм яриад байж байтал А.Бын төрсөн дүү болох А.Б ирээд П.Бт томроод байсан. Тэгээд А.Б П.Бийг шанаа тус газар нь нэг цохиход Б урдаас нь цохиод зугтаагаад явж байхад А.Б гарч ирээд Б хаана байна ална гээд хүрээд ирэхэд нь би П.Бийн урд зогсож байхад А.Б миний элэг рүү нэг удаа гараараа цохиход нь та яаж байгаа юм бэ гэхэд юм ярихгүй чи яасан том болсон юм гээд миний хамар руу гараараа цохьсон...” гэх мэдүүлэг, гэрч Т.Ттын”...А.Б П.Б гэх залуутай маргалдаж муудалцаад байсан. А.Б П.Бтэй соёлын төвийн хойно барьцалдаж байгаад П.Бийн дээр газар унахад нь би босгосон. Тэгээд П.Б гүйгээд яваад өгсөн. Маргааш нь П.Бийн гэрт нь ороход П.Бийн нэг гар нь хөхөрсөн байсан. Чих өвдөөд байна гэж П.Б өөрөө хэлж байсан. Өөр бэртэл гэмтэл байгаагүй. Б.Бийг А.Б хамар руу нь цохьсон гэж байсан, би тухайн үед цохьсон талаар хараагүй. Тухайн үед А.Б, Б.Бэ, П.Б, Н.Ч, М.Мэ бид нар байсан...” гэх мэдүүлэг, гэрч А.Бы ”... Миний харснаар А.Б элэг рүү нь гараараа цохиод, зүүн шанаа орчим руу нь гараараа нэг цохисон. Дараа нь эмнэлэгт П.Б үзүүлсэн чинь зүүн чихний хэнгэрэг хагарсан байна гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг, гэрч Н.Чын”...Соёлын төвийн бүжиг тарах болоод би халамцуу соёлын төвөөс гараад иртэл А.Б гэдэг манай ангийн залуу нэг хүнтэй муудалцаж байхыг хараад очиж араас нь тэврээд салгасан. Нэг мэдсэн чинь бид хоёр газар тэврэлдээд уначихсан байсан. Манай сумын төвийн залуучууд хэн хэн нь мэдэгдэхгүй ирчихсэн бужигналдаад л байсан, тэгээд би тэр шөнө өө хариад унтсан. А.Б муудалцсан хүнтэйгээ хоёулаа соёлын төвийн хойд буюу Тамгын газрын хажуу талд байгаа харагдсан...” гэх мэдүүлэг,  гэрч М.Мийн”... Тэгсэн чинь А.Б П.Б бид 2 учраа ольё гээд  холдоё гээд соёлын төвийн ард тал руу харанхуй газар дагуулаад явсан. А.Бт би найз дагуулж яваад зодчихвоо гэж хэлсэн. Хэрвээ цохьвол адилхан зодолдоно шүү гэж хэлсэн. Тэгээд салгаад байж байтал А.Бын дүү А.Б гэдэг залуу соёлын төвөөс гарч ирсэнээ П.Бт томроод хэн яагаад байгаан гэхээр нь манай найз танай ахтай жаахан маргалдчихлаа одоо зүгээр ямарч асуудалгүй салцгаая гэхэд П.Б рүү дайраад чи яасан том болчихсон юм бэ чи надтай зодолдох уу гээд байсан. Овоо тайвшруулаад байж байтал П.Бийг эр хүн шиг  яръя газар суучих гээд суулгаснаа шууд элэг рүү нь нэг цохиод зүүн шанаа руу нь баруун гараараа цохьсон...” гэх мэдүүлэг, хохирогч П.Б, Б.Бэ нарын биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 352, 230 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд харин шүүгдэгч нар нь бүлэглэн  олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэрэг үйлдэхдээ бусдын эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчсөн гэх шинж тогтоогдохгүй байна гэж үзлээ.

 

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч А.Б, А.Б нарын Архангай аймгийн Тариат сумын Суман баг нутаг дэвсгэрт Соёлын төвийн гадна нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэн, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, тус гэмт хэргийг үйлдэхдээ хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг зааснаар  тус тус яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв. Иймд шүүгдэгч А.Быг нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэн, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан, бүлэглэж, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч А.Бийг нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэн, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан, бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус  тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлттэй байна.

 

Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч А.Б, А.Б нарын олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт  хэрэг үйлдэхдээ бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг тус тусд нь зүйлчилж хоёр гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байх бөгөөд шүүгдэгч нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хоёр гэмт хэргийг санаатай үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу ял оногдуулахгүй тэнсэх боломжгүй байна.

 

Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлд хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрт ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл хэмжээг тогтоох, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр хуульчилсан бөгөөд шүүгдэгч А.Б, А.Б нарт Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу оногдуулсан ял дээр Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг тогтоож, гэмт хэргийн шинж шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч А.Б, А.Б нарт Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдан, хохирогч нарын хохирол төлбөрийг төлж барагдуулсанг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Шүүгдэгч А.Б, А.Б нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 1.6, 1.8, 36.8 дугаар зүйлийн 3, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Халх боржигон овогт Аын Быг нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэн, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан, бүлэглэж, 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч Боржигон овогт Аын Бийг  нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэн, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан, бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

            2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Быг 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600/зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000/зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч А.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 600/зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000/зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000/арван таван мянга/ төгрөгийг хорих ялын 1 хоногоор тооцож 40/дөч/ хоногийн хорих ялыг нэмж эдлэх ялыг 1/нэг/ жил 40/дөч/ хоногийн хугацаагаар, шүүгдэгч А.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000/арван таван мянга/ төгрөгийг хорих ялын 1 хоногоор тооцож 30/гуч/ хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж эдлэх ялыг 1/нэг/ жил 30/гуч/ хоногийн хугацаагаар тус тус тогтоосугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бт оногдуулсан 1/нэг/ жил 40/дөч/ хоногийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч А.Бд оногдуулсан 1 /нэг/ жил 30/гуч/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

 

            5. Шүүгдэгч А.Б, А.Б нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдаж, шүүгдэгч нарын эдлэх ялыг 2019 оны 05 сарын 03-ны өдрөөс тоолсугай.  

 

            6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч А.Б, А.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             П.ГАНДОЛГОР